Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

2025      04        10                                        2025/ШЦТ/182

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн 2525000000049 тоот хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Л.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Э нь 2024 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн **** тоотод байрлах Ц.Б-н өмчлөлийн хашааны гүйдэг хаалгыг зөөвөрлөхийн тулд П.Э-н эзэмшлийн ***ОРХ улсын дугаартай Киа Бонго 3 загварын тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э-г бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ “Миний буруу. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа. Хаалгыг нь хүлээлэгэж өгсөн. Хог ачих гэж машин авч явсан. Үнэлгээний төлбөр, хаалга ачсан зардлыг төлнө” гэв.

 

Хохирогч Ц.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролоо гаргуулна” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ц.Б-н “Би 2024 оны 10 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг **** тоотыг хувь хүнээс худалдаж авсан юм. Манай эхнэр жирэмсэн удахгүй төрөх учраас зун агаарт хэсэг байсан нь дээр гэж бодсон юм. Тэгсэн чинь 2024 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хашааны гүйдэг хаалгаа хулгайд алдсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. Эхлээд манай найз Б  өглөө 11:04 цагт над руу залгаад танай хашааны чинь хаалга байхгүй байна гэж хэлсэн очоод үзсэн чинь гүйдэг хаалга маань байхгүй доод талынх нь суурь нь үлдчихсэн байсан.Тухайн хашаа нь хоосон хашаа учраас би ямар нэгэн байдлаар очоод байх шаардлага байдаггүй учраас 10 дугаар сард авснаасаа хойш 3 4 удаа л очсон юм. Би тухайн хашааг худалдаж авахад байсан хаалга байгаа юм. Эзэн нь 2 жилийн өмнө буюу 2022 онд 1,500,000 төгрөгийн үнээр хийлгэж байсан гэсэн. Хаалганаас өөр алдагдсан эд зүйл, эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Алдагдсан хаалгаа опж авмаар байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28-р тал/

2. Гэрч Ё.Х-н “Миний бие Эрдэнэ баг *** тоотсд амьдардаг. Би уг тоотын эзнийг бол танихгүй. Хоосон хашаагаар 10 гаруй жил болж байгаа. Уг тоотын хашааны хаалга өнгөрсөн шөнө алга болсон гүйдэг ногоон өнгийн хаалга байсан. Ногоон өгийн хаалга хэвийн гүйдэг ажиллагаатай хашаатайгаа залгаа байсан. Шинэ хаалга харагдаж байсан. Надад сэжиглэж байгаа хүн амьтан алга” гэх мэдүүлэг. /хх-ийн 32-р тал/

3. Гэрч П.Э-н “***орх улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2024 оны 11 дүгээр сарын 18-нд өөрийн нэр дээр шилжүүлж аваад ***орх улсын дугаарыг авсан. Өмнөх улсын дугаар нь тэвшин дээрх дугаарыг арилгаагүй байгаа юм Манай нөхөр О-с  2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хог ачна гээд аваад явсан байсан. Улсын дугаар зүүгээгүй өгөөд явуулсан. Хөдөлгөөнд нээх оролцдоггүй болохоор улсын дугаарыг нь хийгээгүй байсан. Манай нөхөртэй цуг ажиллаж байсан манайхаар хаяа нэг орж гардаг. Цагдаагаас ярихад нь мэдсэн. Тэрнээс Э-г  тийм зүйл хийснийг мэдээгүй. Манай нөхөр гэртээ хүүхдээ харж байсан. Машинаа асааж өгч явуулчхаад гэртээ үлдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-р тал/

4. Гэрч С.О-н “2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хог асгаадахъя гээд гуйхаар нь за за гээд машинаа асааж өгөөд явуулсан. 2 дугаар нь кабинд байсан зүүгээгүй байсан юм. Тээврийн хэрэгслийн бичиг баримтын нэрийг солиод дугаараа аваад удаагүй байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-р тал/

5. Сэжигтэн Л.Э-г ийн “12 сарын 18-ны өдөр 14 цагийн үед Дэнж багт үйл ажиллагаа явуулдаг Ундрага дэлгүүр дээр О   ахтай уулзаад ах У-ий  хашаанаас өвс ачаад Уртынгол багт байдаг Д  гэх айлын хашаанд буулгачихаад буцаад өвс ачсан айл руугаа очоод том машинд поорчиг хийгээд 20 цагийн үед гэртээ харих замаараа Эрдэнэ багийн Дөрөө нуур дэлгүүр орж зайрмаг авчихаад харьсан. Тэгээд орой 23 цагийн үед дахиж гэрээсээ гарч ирээд ах А  тень аваачиж өгчихөөд буцаж явахдаа ахын гудамжинд эзэнгүй хашаа байхаар нь хашааных нь хаалгыг машин дээрээ ачаад гудамлаж явсаар байгаад гэртээ хариад хашаандаа хаалгыг буулгаад маргааш нь 10 цагийн үед машиныг буцааж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-р тал/

6. “Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №ОРХ-91093 дугаартай “Хашааны гүйдэг хаалга 1 ширхэг 1,000,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан. /хх-ийн 47-54-р тал/

7. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1002111 дугаартай “П.Э-н эзэмшлийн ***ОРХ улсып дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монгол улсад орж ирсэн Вонго 3 д маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 4,000,000 төгрөгийи үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэсэн автомашины техникийн үнэлгээний тайлан. /хх-ийн 59-62-р тал/

8. Хохирогч Ц.Б 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төмөр хаалгыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 76-р тал/

9. ***ОРХ улсын дугаартай Киа бонго 3 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар. /хх-ийн 91-92-р тал/

10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 10-14-р тал/

11. Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат манхан 11-10 тоотод үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 14-16-р тал/

12. Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөрөө нуур хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгг үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд. /хх-ийн 17-20-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Э нь 2024 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн **** тоотод байрлах Ц.Б-н өмчлөлийн хашааны гүйдэг хаалгыг зөөвөрлөхийн тулд П.Э-н эзэмшлийн ***ОРХ улсын дугаартай Киа Бонго 3 загварын тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,000 000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Л.Э-г2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэрэг үйлдлэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т  дүгнэлтдээ “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар 1 жил 10 хоногийн хорих ял оногдуулж өгнө” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Б-н “2024 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хашааны гүйдэг хаалгаа хулгайд алдсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг, гэрч Ё.Х-н “Уг тоотын хашааны хаалга өнгөрсөн шөнө алга болсон гүйдэг ногоон өнгийн хаалга байсан. Ногоон өгийн хаалга хэвийн гүйдэг ажиллагаатай хашаатайгаа залгаа байсан” гэх мэдүүлэг, гэрч П.Э-н “Манай нөхөр О-с  2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хог ачна гээд аваад явсан байсан. Улсын дугаар зүүгээгүй өгөөд явуулсан. Хөдөлгөөнд нээх оролцдоггүй болохоор улсын дугаарыг нь хийгээгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч С.О-н “2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хог асгаадахъя гээд гуйхаар нь за за гээд машинаа асааж өгөөд явуулсан. 2 дугаар нь кабинд байсан зүүгээгүй байсан юм. Тээврийн хэрэгслийн бичиг баримтын нэрийг солиод дугаараа аваад удаагүй байсан юм” гэх мэдүүлэг, сэжигтэн Л.Э-г ийн “орой 23 цагийн үед дахиж гэрээсээ гарч ирээд ах А  тень аваачиж өгчихөөд буцаж явахдаа ахын гудамжинд эзэнгүй хашаа байхаар нь хашааных нь хаалгыг машин дээрээ ачаад гэртээ хариад хашаандаа хаалгыг буулгаад маргааш нь 10 цагийн үед машиныг буцааж өгсөн” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №ОРХ-91Ю93 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №1002111 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, хохирогч Ц.Б 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төмөр хаалгыг биет байдлаар хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, ***ОРХ улсын дугаартай Киа бонго 3 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат манхан 11-10 тоотод үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөрөө нуур хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э нь 2024 оны 12 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн **** тоотод байрлах Ц.Б-н өмчлөлийн хашааны төмөр хаалгыг П.Э-н эзэмшлийн ***ОРХ улсын дугаартай Киа Бонго 3 загварын тээврийн хэрэгслийг ашиглан ачиж авч яван 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Э нь шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э-гяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б 1 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төмөр хаалгыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байна. Хохирогч эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн зардал болон тээврийн зардал 130 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Л.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж үзэв. Шүүгдэгчид оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ бусдын автомашиныг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар автомашины үнийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

             

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Л-ийн Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар, машин механизм ашиглан авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-г ээс 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС