Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2022/00631

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2022/00631

Хөвсгөл аймаг

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: ....................ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ..........................т холбогдох,

нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө, газар албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирол 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй,

нэхэмжлэгч ......................т өгсөн 12.000.000 (арван хоёр сая) төгрөг, байшинд засвар хийсэн зардал болох 10.000.000 (арван сая) төгрөг, нийт 22.000.000 (хорин хоёр сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй 155/2021/001331/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

нэхэмжлэгч ......................, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...................... би 2021 оны 01-р сард өөрийн эзэмшлийн М сумын 5-р баг 06-02 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 21.000.000 төгрөгөөр худалдахаар зар өгч, зарын дагуу ...... нь манай үл хөдлөх эд хөрөнгийг үзэж, судлаж байгаад, худалдах үнийг жаахан доошлуулаач гэж гуйхаар нь 19.000.000 төгрөг болгон бууруулсан боловч байшингийн цонхыг вакумдах 1.000.000 төгрөгийг хасна гэхээр нь би цонхны үнэнд 1.000.000 төгрөг хасаад нийт 18.000.000 төгрөгөөр худалдахаар болж тохиролцож 2021 оны 01 сарын 28-ны өдөр 18.000.000 төгрөгөөр худалдаж гэрээ байгуулсан. ...... нь 12.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 6.000.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөг төлж байгаад 6 сар гэхэд бүгдийг төлж барагдуулахаар тохиролцож, миний дансны дугаарыг авч үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан. Гэвч ...... нь 2021 оны 01 сарын 28-ны өдрөөс хойш надад огт мөнгө шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрээд байна. Намайг түүнээс үлдэгдэл 6.000.000 төгрөгөө нэхэхээр ажил төрөл болохгүй байна гэж байснаа сүүлдээ утас нь холбогдохгүй, зарим үед хүүхэд нь утсаа аваад эцэг эхтэйгээ яриулахгүй, холбогдох боломжгүй болсон. Би 2021 оны 9 сард утсаар арай гэж холбогдож, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол гэрээгээ цуцлаад, авсан өгснөө буцаая гэтэл би машин зараад өгөх гэж байна та хэсэгхэн хүлээчих гэхээр нь хүлээсэн. Ингээд би 2021 оны 11 сарын 9-нд Х аймаг М суманд ирж ......тай уулзаж, үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөгөө нэн даруй төлөхийг шаардаж, төлөхгүй бол авсан өгснөө буцааж, гэрээгээ цуцалъя гэж хэлсэн боловч мөн л үлдэгдэл төлбөрийг төлсөнгүй. Мөн тэрээр надтай уулзахдаа би Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр 19.000.000 төгрөг төлөх өртэй, бусдад их хэмжээний өр төлбөртэй, уг өр төлбөрөө ч төлж чадахгүй хүнд байна, би ээжээрээ зээл авахуулж таны мөнгийг төлнө, мөнгө олох гээд яваад байна гэх боловч төлсөнгүй. Мөн бидний хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээгээ цуцалъя, авсан өгснөө буцаая, миний үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөөд өгчих гэж шаардахаар чөлөөлж өгөхгүй байна.

Иймд ...... нь манайхаас худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөхгүй, өнөөдрийг хүртэл намайг хохироож, үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлж авъя гэхээр чөлөөлж өгөхгүй байгаа тул 18.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Х аймгийн М сумын 5-р баг 06-р гудамж 02 тоотод байрлах 8*8 харьцаатай өвлийн палкан байшин, 520 м2 газрыг албадан чөлөөлж өгнө үү гэж хүсч нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ...................... нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ: ...................... би 2021 оны 01-р сард өөрийн эзэмшлийн М сумын 5-р баг 06-02 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 21,000,000 төгрөгөөр худалдахаар зар өгч, зарын дагүу ...... нь манай үл хөдлөх эд хөрөнгийг үзэж, судлаж байгаад худалдах үнийг жаахан доошлуулаач гэж гуйхаар нь 19.000.000 төгрөг болгон бууруулсан боловч байшингийн цонхыг вакумдах 1.000.000 төгрөгийг хасна гэхээр нь би цонхны үнэнд 1.000.000 төгрөг хасаад нийт 18.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. ...... нь 12.000.000 төррөгийг бэлнээр төлж, үлдсэн 6.000.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөг төлж байгаад 6 сар гэхэд бүгдийг төлж барагдуулахаар тохиролцож, миний дансны дугаарыг авч, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан. Гэвч ...... нь 2021 оны 01 сарын 28-ны өдрөөс хойш надад огт мөнгө шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрээд байна. Намайг түүнээс үлдэгдэл 6.000.000 төгрөгөө нэхэхээр ажил төрөл болохгүй байна гэж байснаа сүүлдээ утас нь холбогдохгүй, зарим үед хүүхэд нь утсаа аваад эцэг, эхтэйгээ яриулахгүй, холбогдох боломжгүй болсон. Би 2021 оны 6 сард дүү О-г ......тай очиж уулзуулж, мөнгөө нэхүүлэхээр удаа дараа явуулсан боловч гэртээ хүн байгаа боловч гарч ирэхгүй, оруулахгүй байсан. Би 2021 оны 9 сард утсаар арай гэж холбогдож, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол гэрээгээ цуцлаад авсан өгснөө буцаая гэтэл би машин зараад өгөх гэж байна, та хэсэгхэн хүлээчих гэхээр нь хүлээсэн. Ингээд би 2021 оны 11 сарын 9-нд Х аймаг М суманд ирж ......тай уулзаж, үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 6.000.000төгрөгөө нэн даруй төлөхийг шаардаж төлөхгүй бол авсан өгснөө буцааж, гэрээгээ цуцалъя гэж хэлсэн боловч мөн л үлдэгдэл төлбөрийг төлсөнгүй. Мөн тэрээр надтай уулзахдаа би Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр 19.000.000 төгрөг төлөх өртэй, бусдад их хэмжээний өр төлбөртэй уг өр төлбөрөө ч төлж чадахгүй хунд байна, би ээжээрээ зээл авахуулж таны мөнгийг төлнө, мөнгө олох гээд яваад байна гэх боловч төлсөнгүй. Мөн бидний хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээгээ цуцалъя, авсан өгснөө буцаая, миний үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөөд өгчих гэж шаардахаар чөлөөлж өгөхгүй байна.

Иймд ...... нь манайхаас худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн унийг төлөхгүй өнөөдрийг хүртэл намайг хохироож, хэлцлээ цуцлахыг удаа дараа мэдэгдэж, түүний хойшлуулсан хугацаанд хүлээж хойшлуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Х аймгийн М сумын 5-р баг 06-р гудамж 02 тоотод байрлах 8*8 харьцаатай өвлийн палкан байшин, 520 м2 газрыг худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж хүсч нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ...................... нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: ...................... би ......т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч ...... нь худалдан авч өөрийн эзэмшилд шилжүүлж авч байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй, өмчлөх эрхээ шилжүүлж аваагүй байж тухайн байшинд өөрийн зардлаар их хэмжээний засвар ажил хийсэн гэж өөрийн илт буруутай, болгоомжгүй үйлдлээрээ миний өмчлөлийн эд хөрөнгөнд хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн үнэлгээний газар эд хөрөнгийн үнэлгээг гаргахаар үзлэг хийхэд би хамт байлцаж миний өмчлөлийн эд хөрөнгөнд ...... нь засан сайжруулсан гэх боловч засч сайжруулаагүй бүр чанар байдлыг нь дордуулж эд хөрөнгийг тоносон байсан. Тэрээр байшингийн цэвэр модон шал, дээр нь байсан битүү ислэг хавтан зэргийг хуулж, бетон цемент цутгаж шалласан байгаа нь байшингийн дулаан, тохилог байдал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний бетонон шал цутгаж чанарыг муутгаж хохирол учруулсан байгаа тул миний хөдлөх эд хөрөнгөд учирсан бодит хохирол болох нийт 5.000.000 /таван сая/ төгрөгийг хариуцагч ......аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ...................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... нь үүргээ биелүүлээгүй учраас гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Иймд эхний нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө, газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа мөн 5,000,000 төгрөгийн хохирол гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 12,000,000 төгрөгийг нь өгөөд хашаа байшингаа суллуулж авна. Гэхдээ байшингаа хуучин байснаар нь сэргээлгэж авна. Манай хашаа, байшин үнэхээр чанартай материалаар хийгдсэн байсан. Шалыг нь өөрчлүүлж авна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Яагаад гэхээр цемент цутгасан газар хүйтэн тохьгүй байдаг, мөөгөнцөр ургадаг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Би нас явж байгаа учраас хашаа байшиндаа зуны улиралд ирж амьдрах хүсэлтэй байгаа. Худлалдаж авна гэхээр манай хашаа, байшингийн чанар, байрлалыг гүйцэхгүй учраас би хуучин байсан байдлаар нь сэргээлгэж авна. Жишээ татахад манай эгч 3 удаа цемент цутгаад шал нь мөөгөнцөр ургаад гараад ирдэг байсан. Миний хувьд ......тай 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Х аймгийн М сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 2 тоотод байрлах хашаа байшинг 21,000,000 төгрөгөөр зарахаар зар өгч ...... ирж би 2,000,000 төгрөг хасаж 19,000,000 төгрөгөөр тохиролцсон. Үүнээс цонхоо вакумжуулах хэрэгтэй гэхээр нь 5 цонхны мөнгө 1,000,000 төгрөгийг авахгүйгээр нийт 18,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож үүнээс 12,000,000 төгрөгийг авч, үлдсэн 6,000,000 төгрөгийг 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлөгдөж дууссан байхаар тохиролцсон. Сар бүр миний Голомт банкны дансанд 500,000 төгрөг хийж байхаар бичиг баримт үйлдэж гэрээ байгуулан шилжүүлсэн. 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусна гэсэн учраас би итгэж өгсөн. Түүнээс биш олон сарын хугацаанд дамжуулаад өгнө гэсэн бол би өгөхгүй байх байсан. Хоёрдугаарт би Голомт банкны дансны дугаараа үлдээгээд Улаанбаатар хот руу буцсан. Гэтэл ...... нь гэрээгээрээ бүх мөнгө төлсөн байх хугацаанд буюу 6 дугаар сар гартал надтай нэг ч удаа холбогдоогүй. Миний данс хуу нэг ч төгрөг хийгээгүй. Арга буюу би 2 дугаар 10-н жилд багшилдаг дүүгээ явуулж сураглуулахад гэртээ оруулаагүй байсан. Манай дүү “Нэгдүгээр ангийнх нь хүүхэд ямар аймар хэл амтай юм бэ. Ээж нь гэртээ байгаад байхад намайг оруулахгүй байна. Та ямар хачин хүмүүс оруулчихсан юм бэ” гэсэн. Тэгээд миний утсыг энэ утсаар холбоо бариарай гээд цонхон дээр нь наагаад явсан байсан. Тэгээд ч надтай холбоо бариагүй. Дахиад зөндөө хүлээсэн. Ах дүү нартаа хандвал хандах л байсан. Гэхдээ за одоо нэгэнт утсаа өгсөн юм чинь холбоо барих байлгүй дээ гэж зөндөө хүлээсэн. Тэгээд  9 дүгээр сард би арай гэж утсаар нь ......тай холбогдоход “дүү нь нэг машин зарах гэж байна. 7 хоногийн дотор таны мөнгийг бүгдийг нь шилжүүлнэ. Бараг 7 хонохгүй дээ 2, 3 хоноод өгнө” гэхээр нь би дахиад хүлээсэн боловч бас байхгүй. 11 дүгээр сард би өөрөө энд ирж 11 дүгээр сарын 09-ний өдөр ажил дээр нь очиж уулзахад ажлаасаа гарч намайг дагуулаад гэртээ очсон. Утсаар ярихдаа маш гоё засвар хийсэн гэж хэлээд байхаар нь үнэхээр гоё таазтай гоё болгосон гэж төсөөлж байсан. Гэтэл ороход тааз яг хэвээрээ, ханан дээр обойг маш заваан наасан байсан. Шал нь надад үнэхээр таалагдаагүй. Би өөрөө их нямбай хүн, манай ах дүү нар ч гэсэн нямбай хүмүүс байдаг. Бид нар 2005 онд бүгдээрээ байшиндаа засвар хийж өрөө тасалгаагаа янзалж байсан. Модон байсныг нь хуулж аваад ахаараа засвар хийлгэсэн. Тэгээд би ороод “эгч нь маш гоё болгосноор төсөөлж байсан. Чи манай байшинг гоё болгохоосоо илүү чанарыг нь дордуулсан байна” гэж хэлсэн. Тэгээд шалыг хуулж аваад цемент цутгасан чинь миний шинээр барьсан пийшингийн тэнд нэг их өндөр довжоо гараад ирсэн байсан. Барилгын инженер хүн барьсан учраас эрсдэлийг тооцож маш зузаан цутгаж байгаад пийшин барьсан. Би пийшинг шинэчлээд, ханануудыг хүртэл шинэчилсэн байсан. Гэтэл модон ханатай байсан гэж гүтгэж байгаа. Эхлээд энэ хүн тайлбартаа 6,000,000-7,000,000 төгрөгийн засвар хийсэн гэж байсан ч дараа нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. Илэрхий худлаа ярьж байгаа юм. Эхний ярьснаар 6-7,000,000 төгрөгийн засвар хийсэн гэж байгаа ч ганцхан обой л наасан байхад яагаад 4,000,000-5,000,000 төгрөгийн засвар хийсэн гэсэн байна гэж үнэлгээчин үнэлж байгаа юм бэ. Үнэлгээчин согтуу байсан, хоёрдугаарт маш их сэтгэлийн дайралт, дарамт, доромжлол дунд би тэсэж үнэлгээг хийлгэсэн. Над руу 2, 3 удаа шалны мод авч дайрч, Мгийн хамгийн луйварчин авгай гэх зэргээр намайг маш их гүтгэж, доромжилж хэлэх хэлэхгүй үгээр хэлж байж үнэлгээ хийсэн. Би тэр хүнийг магадгүй ......аас хээл хахууль авсан гэж бодож байгаа. Хийсэн юмыг хэлүүлэхгүй бич, бич гээд байсан. Жижигхэн газар лампир хийсэн байхад хэд ч гэж бичээд байгаа юм мэдэхгүй. Би сүүлдээ толгой тархи өвдөөд за за гээд гарсан. Би энэ хүн тааз хийгээгүй байна, шал цутгасныг би угаасаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр солих шаардлагагүй шал байсан. Өмнө жил нь би шинэ пийшин бариулж ханануудыг бас шинээр хийлгэсэн байсан. Шинэчилж өгсөн хүн нь ч байгаа. Нүүрэн талын 3 цонхыг вакум болгосон байсан. Би 5 цонх соль гэж мөнгө өгсөн. Хойд талын 2 цонхыг хөшгөөр хаасан байсан учраас би харанхуй оргиод байна гээд хөшгийг нээсэн чинь цонх солиогүй байсан учраас хөшгөөр далдалсан байсан. Том өрөөний байрлалыг сольсон болохоос биш шинээр хийсэн зүйл байхгүй, материал авсан зүйл байгаагүй. Яагаад 4, 5,000,000 төгрөг болж байгаа юм бэ гайхаж байна. Мөн би пийшингээ бариад илүү гарсан цемент, элс, хайрга зэргийг тэнд нь үлдээж байсан. Тэр үлдсэн зүйлүүдээр довжоог дутуу цутгасан байна лээ. Пийшин барьсан, тэр доод талын довжоог материал гээд нөгөө согтуу хүн чинь үг хэлэх боломж өгөхгүй байсан. Би арга буюу тэндээс гарсан. Ганцхан обой наасан байхад яагаад 4,000,000-5,000,000 төгрөг гараад байгаа юм бэ. Тааз хийгээгүй. Шалны хувьд би үнэхээр харамсаж байгаа. Яагаад гэхээр цементэн шал цаанаасаа хүйт даадаг. Манайх өвөл гал түлээд нүцгэн байдаг, үнэхээр тохитой дулаахан. Барилгын инженер хүн барьсан учраас надад зарахдаа “ах нь өөрөө инженер техникч хүн учраас мөөгөнцөр ургахгүй, олон жилийн насжилттай байлгахын тулд 5 сантиметрийн 1 ширхэг чүдэнз ч орохооргүй маш сайн шахаж хийсэн гэж байсан. Хүүхэд нэг настай байхад би шилэн хөвөндүүлж, бүх өрөөгөө Орос ислэг хавтандуулсан. Эхлээд бамбалздаг байсан, дараа нь хэвшээд хөдлөхөө больсон. Ямар ч дэгэн догон байхгүй, хөдөлгөөн байхгүй, дуу чимээ байхгүй үнэхээр гоё шалтай байсан. Анх ороод шалыг минь тийм болгосон байхаар үнэхээр муухай санагдсан. Би “чи эгчийнхээ шалыг үнэхээр муухай болгосон байна. Энэ надад үнэхээр таалагдахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр би одоо хуучин хэвд нь оруулж авмаар байна. Тэгэхээр банз үнэтэй болсон байгаа. Би банз, шилэн хөвөн, хадаас, хүнээр хийлгэх хөлс гээд бүгдийг нь тооцоолоод яг 5,000,000 төгрөг болгосон. Хүнээр хийлгэх хөлсөнд хоол, ус ундаа гээд зөндөө зардал гардаг. Тэгээд барилгын материалаа ачиж авч ирэхээс эхлээд бүх зардлыг нь математикийн багш хүний хувьд бодож гаргасан. Би үнэхээр тийм байшинд амьдарч чадахгүй учраас заавал сэргээлгэж авна. Тэгэхээр би байшингийнхаа чанарыг ингэж алдагдуулж байгаа юм. Тийм учраас би нэхэхгүй байхын аргагүй. Би ......т ерөөж, залбирч миний хоёр дүү үнэхээр аз жаргалтай сайхан амьдраарай гэж ямар сайхан сэтгэлээр өгсөн билээ. Тэгэхэд орсон цагаасаа хойш байнгын явган хэрүүлтэй. Би тэрэнд нь гомдож байгаа. Одоо эвлэрэхгүй. Би 11 дүгээр сард эвлэрье миний дүү олоод өгчих гэж гуйгаад, ажил дээр нь очиход орон гаран, эрэгтэй хүн байж олон яриатай, таныг тэр тэгж байна лээ, энэ ингэж байна лээ, ийм дээрэмчин луйварчин шүүхийнхэн андахгүй байна лээ гээд. Би маш амар тайван эмх цэгцтэй илүү дутуу яриагүй амьдралд сүүлийн 10 гаруй жил амьдарч байна. Үнэхээр ярихаас ч дургүй хүрдэг байсан. Эхлээд боломж олгож байсан, зөндөө харж, хүлээсэн. Би 11 дүгээр сард ирээд миний дүү эгчдээ мөнгийг минь гялс гаргаад өгчих гэсэн чинь “би захирлаасаа мөнгө асууя” гэж хэлсэн худлаа байсан. Дараа нь ээжээрээ гэсэн үү хадам ээжээрээ гэсэн үү зээл хөөцөлдүүлээд байна одоохон ганц хоёр хоног хүлээчих гэж хэлээд 10 гаруй хоног хүлээлгээд тэгснээ нэг ч удаа над руу утсаар яриагүй. Тэгээд би 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргачихаад 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хурал товлогдоод ирэхэд хүртэл нэг ч удаа над руу эгч ээ ийм учраас мөнгө олдсонгүй, ингэх үү тэгэх үү гэж нэг ч удаа над руу яриагүй. Тэгсэн хэрнээ намайг мөнгө өгөх гэхээр дансны дугаараа өгөөгүй гэж гүтгэж, нэр төрийг минь гутаасан. Энэнд нь би үнэхээр гомдсон. ...Дараа нь бодож байхад миний яриан дээрээс олзолсон зүйл нь би ......т миний дүү манай хашаа байшин бол үнэхээр чанар юм. Хоёрдугаарт шал үнэхээр гоё. 5 сантиметрийн хуурай банзаар зайгүй шахсан, дээр нь шилэн хөвөндөөд ислэг хавтандсан, үнэхээр материалаар зодсон байшин, чи азтай хүүхэд юм байна. Эгч нь чамайг бодож байнга залбирч байна. Чи энд ерөөгдөнө гэж хэлсэн. Тэгсэн чинь дараа нь “эгч  би үнэхээр гоё засвар хийсэн. Танай байшинд ороод би үнэхээр ерөөлтэй байгаа. 2, 3 машин авсан одоо машинаа зарах гэж байна” гээд ярихаар нь би хүний үгэнд итгэмтгий болохоороо үнэхээр гоё болгосон юм байна гэж бодоод төсөөлсөн иртэл ороод миний сэтгэгдэл унасан. Би хэзээ ч худлаа ярихгүй, хэзээ ч гүтгэхгүй. Байсан юмыг байснаар нь больсон үйл явдлыг ярьж байгаа. Би нэг ч үг нэмэхгүй, хасахгүй. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байж одоо эвлэрье гэж юу яриад байгаа юм бэ. Илэрхий худлаа ярьж байгаа юм. 10,000,000 төгрөгийн засвар ч хийгээгүй, 6,000,000-7,000,000 төгрөгийн засвар ч хийгээгүй. Хэрвээ энэ хүн 10,000,000 төгрөгтэй байсан юм бол миний 6,000,000 төгрөгийг өгөөд үлдсэн 4,000,000 төгрөгөөр нь хангалттай гоё болгоод өнөөдрийн энэ хэрүүл маргаан болохгүй байх байсан. Одоо би 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 2 тоотод байгаа 8х8 харьцаатай байшин болон 520 метр квадрат газрыг албадан чөлөөлж өгнө үү. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг мөн гаргуулж өгнө үү гэж хүсэж байна.  Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Таамбар зузаан ч хадаас дагаж ус гоождог байсан гэсэн байсан. Энэ бол худлаа. Хэрэгт авагдсан ДэлгэрМ ойн ангийн үнийн судалгаагаар 56,24 метр квадрат талбайтай шаланд 5 метр куб гэж бодохоор 360 метр куб буюу 100 ширхэг банз 1,800,000 төгрөг, дай мод 15х15 хэмжээтэй 1 ширхэг палк 45,000 төгрөг 16 ширхэг орно гэхээр 720,000 төгрөг, Орос ислэг хавтан 1 ширхэг нь 30,000 төгрөг 25 ширхэг нь 750,000 төгрөг, шилэн хөвөн 1 метр өргөнтэй 1 боодол нь 50,000 төгрөг 8 боодол нь 400,000 төгрөг, 100-ын хадаас 1 килограмм нь 7,500 төгрөг 10 килограмм хадаас орно гэхээр 75,000 төгрөг, жижиг 60-ын хадаас 1 килограмм нь 6,000 төгрөг 5 килограмм орно гэхээр нийт 30,000 төгрөг, хөдөлмөрийн хөлс нэг хүнд 300,000 төгрөг 2 хүнээр хийлгэнэ гэхээр 600,000 төгрөг, ачаа тээвэрлэлт 325,000 төгрөг, хоол хүнсэнд 300,000 төгрөг гээд нийт 5,000,000 төгрөг орно. Сүүлд надад ......ыг таньдаг хүн маань хашаа байшин авч зардаг хүн юм шиг байна гэж хэлсэн нь надад хардлага төрүүлсэн. ......ын хэлсэн мөнгөө бэлдчихээд өгөхөөр авахгүй байсан гэдэг нь худлаа. Би Голомт банкны дансаа үлдээгээд явсан. Мөн мөнгө нэмж нэхсэн гэж намайг гүтгэж байна. Өвөл надад ээжийнхээ тэтгэврийн зээлийг хөөцөлдөж байна гэхдээ би хуучин Хүдэр дэлгүүрийн урд талын барилгын дэлгүүрт ажилладаг. Захирлаасаа асуугаад өгье, дахиад 6,000,000 төгрөг олоход хэцүү байна гэж хэлж байсан. Би ......ыг намайг зөөлөн хүн гэж мэдээд анхнаасаа гуйхаар нь хэдэн төгрөг өгчихөөд мөнгийг нь өгөхгүй байя гэж бодсон байх гэж бодож байна.... Хүнээс мөнгө авах ёстой, сар болгон өгнө гэж тохиролцчихоод дансны дугаараа өгөхгүй явах тийм тэнэг хүн байхгүй биз дээ. Гэрээнд заасан хугацаандаа л мөнгөө өгсөн бол ийм зүйл болохгүй байх байсан. Өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болж ийм байдалд хүрсэн. Харин ч энэ хоёр хүнээс өөр авъя гэсэн хүмүүс зөндөө ярьсан.

......т 12,000,000 төгрөгийг өгнө. Харин нэмж нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл надаас зөвшөөрөл аваагүй. Өөрсдөд нь мөнгө байсан юм бол мөнгөө төлөөд хууль ёсны өмчлөх эрхээ шилжүүлж авсныхаа дараа яагаад засвар хийж  болоогүй юм бэ. Хүн амьдрах аргагүй даарч хөрөхөөр хэцүү байсан юм бол яах гэж худалдаж авсан юм бэ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч ...... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Х аймгийн М сумын 5-р багийн иргэн ...... би нэхэмжлэгч И.Апагбөмбөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би ...................... гэдэг хүнээс 18.000.000 төгрөгөөр тохирч М сумын 5-6-02 тоотод байрлах хашаа байшинг худалдаж авсан. Нэхэмжлэгч ......................т 2021 оны 01 сарын 26-нд 12.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд тухайн байшиндаа 1 сар гаруй хугацаанд 6-7 сая гаруй төгрөгөөр засвар хийж байгаад 2021 оны 02 дугаар сарын 25-нд нүүж орсон. 6 сая төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс сар бүр 500.000 төгрөг төлөхөөр тохиролцож гарын үсэг зуралцсан. Би дээрхи нэхэмжилсэн 6 сая төгрөгийг хугацаандаа төлөөгүй шалтгаан нь ковидын улмаас ажилгүй байнга карантилж зам хаалттай байснаас орлогогүй хэсэг хугацаа өнгөрсөн. Энэ тухайгаа нэхэмжлэгчид одоохондоо ажилгүй байгаа талаараа хэлээд бөөнд нь өгье гэж хэлж байсан. Одоо би 6.000.000 төгрөгийг бол төлөхөд бэлэн байна. Төлье гэхэд дансаа өгөхгүй утсаа ч авахгүй байгаа. Би энэ байшинд ихээхэн хэмжээний засвар хийсэн. Байшингийн дотор заслыг бүрэн засварласан, хашааны урд хэсгийг болон хаалга сольсон, хашааны хаалганаас байшин хүртэл явган хүний бетонон зам тавьсан, байшингийн довжоо цутгасан, маш их хэмжээний хогийг цэвэрлэж ачуулсан, шинэ пийшин өрүүлсэн, вакум цонхнууд хийлгэсэн, одоо таамбарын дээвэр болон байшингийн дээврээс зуны улиралд бороо их орсноос дусаал дусаад байгаа бөгөөд засвар хийх гээд боломжгүй байгаа. Би нэхэмжлэгч ......................т худалдан авсан байшингийнхаа ихэнхийг буюу 75 хувийг төлсөн, байшинг буцааж өгөх талаар огт ярилцаагүй байхад худалдсан хашаа байшингаа эргэж авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ...... нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: ......................... нь надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх хөрөнгөд учирсан бодит хохирол 5000000 (таван сая) төгрөгийг гаргуулах тухай гэж нэмэгдүүлсэн байна. Нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг шүүхэд гаргажээ. Үүнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...... нь худалдан авч өөрийн эзэмшилд шилжүүлж авч байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй, өмчлөх эрхээ шилжүүлж аваагүй байж тухайн байшинд өөрийн зардлаар их хэмжээний засвар хийсэн гэж өөрийн илт буруутай, болгоомжгүй үйлдлээрээ миний өмчлөлийн эд хөрөнгөнд хохирол учруулсан байна” гэжээ. Миний зүгээс чанарын шаардлага хангахгүй дотор нь хүн ороод амьдрахад эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан хөгц мөөгөнцөрт идэгдсэн байсан шалыг байшинг дулаан байлгах чанарыг нь сайжруулах зорилгоор цемент цутгаж шалласан нь үнэн боловч чанарыг муутгаагүй болно. Шал болон байшингийн байдал нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээргүй байсан бол үр ашиггүй хөрөнгө үрэх ямар ч шаардлагагүй билээ.

Иймд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөд учирсан бодит хохирол 5000000 (таван сая) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэлийн шаардлага дээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж эвлэрэн хэлэлцэх саналыг тавих юм бол хүлээн зөвшөөрнө. Хуулийн хүрээнд яах аргагүй жинхэнэ өмчлөгч нь ...................... гэдэгтэй санал нэг байгаа. Харин энэ хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээ хийж хэлцэл хийгдсэн байгаа. Мөн сөрөг нэхэмжлэлийн тухайд өмнөх өмгөөлөгч 22,000,000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Миний үзэж байгаагаар бол 22,000,000 биш 17,317,400 төгрөгийг нэхэмжлэгчийг хүлээн зөвшөөрөх байх гэсэн саналтай байна. Энэ мөнгийг гаргуулбал хашаа байшинг нь өгнө. Үүнийг хүсэл зоригийн илэрхийллээр зар тавьж хүлээн авсан эзэмшигч нь ...... мөн. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй гэсэн зүйл бараг байхгүй байсан байх гэж би бодож байгаа. 12,000,000 төгрөг нь байшин худалдан авахдаа төлсөн мөнгө. Үүн дээр талууд маргалдахгүй байгаа. Энэ дээр үнэлгээчний үнэлгээгээр тогтоосон 4,597,400 төгрөг, үнэлгээний хөлс 600,000 төгрөг, хот тохижилт компаниар 10 тонн барилгын материалын хог ачуулсан гэсэн тодорхойлолт дээр 120,000 төгрөг авсан гэдгээ зөвшөөрсөн. Түүнийг тусгай зориулалттай шахагч машинаар ачсан байдаг. Ингээд нийт 17,317,400 төгрөгийг ...... аваад байшингаа өгөхөд татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Тэр хүний өмчийн хашаа, байшин, газар мөн гэдэгтэй маргахгүй байгаа. Уг нь байшингаа зарна гэж Хийн зар дээр мэдээлэл тавьж тэр зарын дагуу утсаар нь холбогдсон байдаг. Энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Амьдрал баян учраас бие биедээ хатуу хандах хэрэггүй байх. ......ын тухайд 4,597,400 төгрөгийн засвар хийсэн гэж үнэлгээчин тогтоосон байгаа. Байшингаа яах аргагүй сэргээн засварласан гэдэг нь тогтоогдож байгаа. Тийм учраас ...... 12,000,000 төгрөг, хот тохижилтод өгсөн 120,000 төгрөг, засвар хийсэн 4,597,400 төгрөгийг нийт 17,317,400 төгрөгөө авах нь зүйд нийцнэ гэж ойлгож байгаа. Хашаа байшин, газар нь нэгэнт нэхэмжлэгч ......................ийн өмчлөлд байгаа, үлд хөдлөх хөрөнгө, хашаа байшингийн гэрчилгээ нь түүнд байгаа учраас шүүхийг удаашруулж хүнд хүндэтгэлгүй хандах гээгүй үүнийг ойлгож байгаа учраас чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн байшинг очиж үзсэн. Надад сая хэрэгт гаргаж өгсөн гэрэл зургуудыг өгсөн. Утсан дээрээ бичлэг хийсэн боловч утсаа эвдээд гэсэн үү, палат юм нь шатаад гэсэн үү тэрийгээ гаргаж өгч чадаагүй. Би анхны байдлынх нь зургийг бүрэн дарж авсан байсан. Гэхдээ надад ийм зургууд үлдсэн гээд утсан дээр байсан зургуудаа компьютер төв дээр очиж сүүлийн тэр зургуудыг өгсөн. Энэ 1989 оны үед баригдсан байшин байсан. Хамгийн анх М суманд 10,000-тын байшин гэж 1989 онд намайг Х аймагт анх ирэхэд баригдаж байсан. ...................... ч гэсэн би 2005 онд худалдаж авсан гэж ярьсан. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 гаруй жил өнгөрсөн байгаа юм. Тэгэхээр тухайн байшин маань нэлээн элэгдэлд орж чанар байдлын хувьд доройтно. Хүний юмыг муу гэдэг байдлаас нь тайлбарлаж байгаа юм биш. Энэ хүн худалдаж авсан он нь 2005 он, зарсан нь 2021 он байжээ гэж бодоход чанарын хувьд тухайн үед 5-ын банзаар шал шахах битгий хэл барилгын материал ховор байсан. Би тухайн засвар хийсэн гэх байшинд орж үзэхэд бололцооны сэргээсэн байна, амьдрах гэж үзсэн байна, шалтаг шалтгаан тоочоогүй байна, өөрийнхөө боломжийн хэмжээнд тэрийг засварласан байна, сэргээсэн байна, харагдах байдал ч гэсэн сэргээсэн байна гэж харагдсан. ...... эхнэртэйгээ залуу хүмүүс бид хоёр өөрсдийнхөө хэмжээнд зассан юм. Заримдаа хоёулаа ажилтай, заримдаа хоёулаа ажилгүй байна. Тэгээд бид нар үүнийг сэлбэсэн. Тэгээд 6,000,000 төгрөгийг нь өгөөд бичиг баримтаа авъя гэсэн чинь намайг дээр нь нэмээд 5,000,000 төгрөг өгөөд нийт 11,000,000 төгрөг өгөх юм бол хашаа байшингийн чинь гэрчилгээг өгье гэсэн учраас эд нарын хооронд маргаан үүссэн гэж ойлгосон. Тэгээд засаж сэлбэж сайжруулсан байдлыг нь харахад бүр супер болоогүй ч гэсэн харагдах байдал нь сэргэсэн, өгнө зүс орсон, нямбай амьдарч байгаа харагдсан. Тааз нь намхан байсан, шал нь ялзарч муудсан байсан учраас би шалыг нь авчих юм бол доошоогоо суугаад таазаа өндөр болгох юм болов уу гэж мөн хүйтэн байсан учраас цемент цутгаж дулаахан сайхан болгосон гэсэн. ......ын хувьд 4,794,000 төгрөгөөр засвар хийнэ гэдэг чинь залуу хүний хувьд их мөнгө шүү дээ. Тэгэхээр тэрэндээ урамшсан байж болно. Харин нэхэмжлэгчийн хувьд тэр нь таалагдаагүй байж болно. Би тэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ заавал тэрийг таалагдтал нь засах албагүй байх. Үлдсэн мөнгөө өгч чадаагүй юм чинь боломжгүй байсан байгаа. Тийм учраас би тэр байшинг чанар байдлыг нь дордуулсан гэхээсээ илүү чанар байдлыг нь тодорхой хэмжээгээр сайжруулсан гэж бодож байгаа. Нэхэмжлэгч өөрөө цемент таалагдахгүй, хүйтэн гэдэг сэтгэлгээ ч байдаг юм уу байж болно. Тэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ сүүлийн үед байшин барихдаа цутгалт хийдэг болсон. Манайх ч гэсэн өнгөрсөн жил байшингаа хүйтэн байна гээд цутгалт хийж бүрэн засвар хийсэн. Засвар харахад бага зүйл хийсэн юм шиг харагдаж болох ч засварын мөнгө хурдан явдаг. Өнгөрсөн жил манайх байшиндаа ихдээ 4-5,000,000 төгрөгийн засвар хийнэ биз гэсэн чинь сүүлдээ 10 гаруй сая төгрөгийн нэлээн сайн засвар хийсэн. Мөн барилгын материал харьцангуй үнэ орсон байсан. 45,000 төгрөгөөр барилгын дулаалгын цаасыг авсан. Явцын дунд тэр маань дутаж нэмж авахдаа нэг ширхгийг нь 95,000 төгрөгөөр авсан. Гэх зэргээр барилгын материалын үнэ харьцангуй огцом өссөн. Ковид цар тахлын үеэр нийлүүлэлт ховордсонтой холбоотой маш их өссөн. Би хашаа байшин, газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ч хохирол 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт ямар баримтаар 5,000,000 төгрөг болсон гэдэг нь нотлогдохгүй байгаа. Тэр нотлох баримтыг хавтаст хэргээс хараагүй. Мөн харилцан тохиролцож наймаа хийчихээд байшингаа хуучин байсан хэмжээнд нь сэргээлгэж авна гэж байгаа. Тэгвэл анх авахдаа ямар байсан юм бэ. Өнөөдөр хэвийн хэмжээнд нь аваачихад хэдэн төгрөг зарцуулах талаар нотлох баримт байхгүй шүү дээ. Энэ хохирлын 5,000,000 төгрөгийг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ хоёр хүн 12,000,000 төгрөгийг өгсөн байж тэрнээсээ дахиад 5,000,000 төгрөг хасуулаад авна гэж байхгүй. Мөн залуу хүмүүсийн хувьд ......ын гэр бүлийн харилцаа таарамжгүй болж эхнэр нь салахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэж ярьсан. Нэхэмжлэгч 12,000,000 төгрөгийг нь өгөөд байшингаа 5,000,000 төгрөгөөр сэргээлгэж авна гэж байна. Ядаж нотлох баримтаа гаргаад ирсэн бол болно. Энэ асуудал 2021 оны 01 дүгээр сард анх гэрээ байгуулж эхэлж байсан. Үүнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. шүүхэд нэхэмжлэл өгөхөөс өмнө 1 жил ч хүрээгүй байсан. Арай ч хариуцагчийн байшингаа авахдаа өгсөн 12,000,000 төгрөгөөс нь 5,000,000 төгрөгийг хасахгүй байлгүй дээ. Энэ байшинд оруулсан хөрөнгөө авбал хэн хэндээ шударга асуудал болох байх гэж бодож байна.

Сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 17,317,400 төгрөг болгож байгаа. Нэхэмжлэгч 5 сантиметрийн харуулдсан банзаар шахаж ислэг хавтандсан гэж ярьж байгаа. Гэтэл шинжээч дүгнэлт дээрээ 5 сантиметрийн гээгүй хар модон банзаар гэж тодорхойлсон байдаг. Тэрийг би зүйд нийцнэ гэж ойлгож байгаа. 12,000,000 төрөг дээр засвар хийсэн зардал 4,597,400 төгрөг, үнэлгээчний хөлс 600,000 төгрөг, хог ачилтын 120,000 төгрөг нийт 17,317,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна  гэв.

Хариуцагч ...... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...... би 2021 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч ......................өөс Х аймгийн М сумын 5 дугаар багийн 06-02 тоотод байрлах 8x8 хэмжээтэй өвлийн сууцыг 18.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж тохиролцсон. Бид ингэж тохиролцоод 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 18.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ингэж гэрээ байгуулахдаа би 12.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 6.000.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөг төлж байгаад 2021 оны 06 дугаар сар гэхэд бүгдийг нь төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл 2021 оны 01 дүгээр сараас хойш Ковидын улмаас олон хоногоор хөл хорио тогтоож, ажил эрхлэх боломжгүй байсан тул сар бүр төлөх 500.000 төгрөгийг хугацаанд нь төлж чадахгүй болсон. Энэ талаараа учир байдлаа хэлж, хойшлуулж байгаад 2021 оны 9 дүгээр сард ......................тэй үлдэгдэл төлбөрийг төлөхөөр холбогдтол үлдэгдэл мөнгөө авахгүй, миний байшинг суллаж өг гэж хэлээд надад дансны дугаараа хэлж өгөөгүйгээс би үлдэгдэл төлбөрөө чадаагүй юм. Би тухайн байшинг худалдан авснаас хойш маш их хэмжээний засвар хийсэн. Байшинд дараах засварыг модон цонхнуудыг сольж вакум цонх хийсэн, хуучин хар модон банзаар доторлосон байсныг ислэг хавтангаар сольж обой наасан, хуучин пийшинг сольж шинэ тоосгоор пийшин барьсан, банзан шалтай байсныг хуулж бетоноор цутгаж шинээр хулдаалсан, хашааны нүүрэн талын банзыг шинэчилж, хашааны хаалгыг, хашаан дотроо явган хүний зам бетоноор цутгасан, цахилгааны монтажыг шинээр хийж, бүх гэрэл болон унтраалгуудыг шинэчилсэн, хуучин таазыг засаж, янзлаад шинээр будсан, хаалгануудыг мөн будсан зэрэг засваруудыг хийсэн. Одоо нэгэнт ...................... нь өгсөн авснаа буцаах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэгчид анх өгсөн 12.000.000 төгрөг, байшинд засвар хийсэн зардал болох 10.000.000 төгрөгийг тус тус гаргуулан авах хүсэлтэй байна.

Иймд ......................өөс байшингийн үнэнд өгсөн 12.000.000 төгрөг, засвар хийсэн зардал болох 10.000.000 төгрөг, нийт 22.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ...................... сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: ...1. ...... нь 2021-12-21-ний өдөр Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа 6-7 сая төгрөгний засвар хийсэн гэсэн атлаа 2022 оны 1 сарын 13-ны өдөр Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн сөрөг нэхэмжлэлдээ 10 сая төгрөгний засвар хийсэн гэжээ. Иргэн ......ын шүүхэд гаргаж өгсөн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зөрүүтэй байдлаас харахад их хэмжээний засвар хийсэн гэж худал хэлж, гүтгэж байгаа нь илэрхий байна.

2. Иргэн ......ын байшингийн хана нь модон байсныг ислэг хавтан болгож өөрчилсөн, пийшин шинэчилж барьсан, гэрлийн утас сольсон, хашааны урд нүүрний банзыг сольж шинэчилсэн, тааз сольсон гэдэг тайлбарууд нь ор үндэслэлгүй байна. Учир нь: Миний бие 2005 онд уг байшингаа Дагвадорж гэдэг барилгын техникч байсан, байшингаа өөрөө барьсан хүнээс (хуучны орос төмрөн дээвэртэй, 5 см-ын хуурай модон банзаар зайгүй шахаж хийсэн, ямар ч хөдөлгөөнгүй, ямар ч дуу гардаггүй, маш дулаахан) худалдан авч өөрийн төрсөн ах нараар засвар хийлгэж өрөө тасалгааны дизайныг нь өөрчлүүлж, бүх ханыг нь орос ислэг хавтан болгож, том өрөөний таазыг орос ислэг хавтангаар шоо дөрвөлжлүүлж, засуулж байсан... 2019 онд пийшин болон шавар хэвээр үлдээсэн байсан ханануудыг ...хавтангаар шинэчлүүлсэн. Өөрийн хоёр ах маань элс, цемент, плитанууд авчирч пийшин өрж өгсөн. Цонхнуудыг вакум болгох мөнгийг анх тохирохдоо 1 сая төгрөгөөр тохиролцож үнэнээс хасч тооцож өгсөн гэдгээ би өмнө нь хэлсэн байгаа. Гэрлийн утсыг ...... шинэчлээгүй. Өмнөх айл нь шинэчлүүлсэн. ...Хашааны урд нүүрний банзыг шинэчилсэн, тааз шинэчилсэн гэдэг зүйлүүд нь ч худлаа. Яагаад гэвэл 11 сард ирэхдээ би ......тай очиж үзсэн. Ороод харахад цонхнууд вакум болгож, обой нааснаас өөр онц гоё болсон зүйл байгаагүй. ...Миний хувьд ......ыг миний байшинд засвар хйисэн гэхээсээ илүү тонон дээрэмдсэн гэж хардаж байгаа. ...дураараа (өөрийн болгож аваагүй байж) эд хөрөнгөнд минь халдаж чанарыг нь дордуулав. Би өөрт нь ч хэлсэн. Эгчийнхээ байшинг дээрдүүлэх биш, дордуулсан юм биш үү гэж хэлсэн гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, Х аймгийн М сумын 5-р баг 6 гудамж 02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн гар бичмэлийн хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн даалгавар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, ДэлгэрМ сум дундын ойн ангийн хариуцсан сумдын модон материалын үнийн судалгаа 1 хуудас,

   Хариуцагчаас 2021 оны 02 дугаар сарын 04, 2021 оны 02 дугаар сарын 09, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд Хбаян цагаан, Барилгын материалын төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа гэх бичигтэй мөнгөний баримт 3 ширхэг, итгэмжлэл 1 хуудас, “М хот тохижилт үйлчилгээний төв”-ийн тооцооны нягтлан бодогчийн тодорхойлолт 1 хуудас, нэхэмжлэгчийн байшингийн засвар хийхээс өмнөх зураг гэх тайлбартаа гэрэл зураг 4 хуудас зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.

   Шүүх хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байна. (хх-ийн 88-110 дугаар тал)

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч ......................ийн Х аймгийн М сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 02 тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000439221 дугаар гэрчилгээтэй, 6712002861 нэгж талбарын дугаартай, 520 м.кв тайлбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах 000656965 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 57,75 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ......ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирол буюу хуучин хэвэнд нь оруулахад гарах зардал болох 5,000,000 төгрөгийг хариуцагч ......аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч ......ын нэхэмжлэгч ......................өөс 17,317,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,317,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв.

Нэхэмжлэгч шүүхэд Х аймгийн М сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 02 тоотод байрлалтай газар, үл хөдлөх эд хөрөнгийг ......ын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ......тай байгуулсан худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирол 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ доорх байдлаар тодорхойлжээ.

Үүнд: 1/ Хариуцагч ...... нь гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоож өгсөөр байтал үлдэгдэл 6,000,000 төгрөгөөс нэг ч төгрөгийг төлөөгүй учир худалдах-худалдан авах гэрээнээс татгалзан, нэхэмжлэгч ...................... нь өөрийн өмчлөлд буй Х аймгийн М сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 02 тоотод байрлалтай хувийн хэрэгцээний зориулалттай газар болон түүний дээр байрлах 57,75 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ......ын эзэмшлээс  албадан чөлөөлүүлэх,

       2/ Хариуцагч ...... нь миний байшинг засвар хийж сайжруулж байгаа гээд өмнөх байсан байдлаас чанарыг муутгасан, эрүүл мэндийн байдалд хохирол учруулахуйц болгосон тул түүнийг засаж хуучин байдалд нь оруулах зардал болох шалыг эргүүлж 56,024 м.кв газрыг банзаар шаллахад 5 см-ын зузаантай  банз 100 ширхэг өөрөөр хэлбэл 5 м.куб банз орох бөгөөд  өнөөгийн зах зээлийн ханш 1 м.куб  нь 360,000 төгрөгийн үнэтэй тул нийт 1,800,000 төгрөг, дай мод 15х15 см хэмжээтэй палк 16 ширхэг шаардлагатай бөгөөд өнөөгийн зах зээлийн үнэ 1 ширхэг палк мод 45,000 төгрөг бөгөөд нийт 720,000 төгрөг, орос ислэг хавтан нэг ширхэг нь 30,000 төгрөг бөгөөд нийт 750,000 төгрөг, шилэн хөвөн 8 боодол орох бөгөөд 1 боодол нь 50,000 төгрөгийн үнэтэй тул нийт 400,000 төгрөг, 100 мм-ын хадаас 10 кг шаардлагатай 1 кг нь 7,500 төгрөгийн үнэтэй тул 75,000 төгрөг, 60 мм-ын жижиг хадаас 5 кг орох бөгөөд 1 кг нь 6,000 төгрөгийн үнэтэй тул нийт 30,000 төгрөг, дээрх засвар үйлчилгээг хийхэд 2 хүн доод тал нь ажиллуулна. Нэг хүний хөлс 300,000 төгрөг нийт 600,000 төгрөг, дээрх материалыг зөөж ачихад ачаа тээвэрлэлтийн зардал гарах бөгөөд үүнд 325,000 төгрөг зарцуулахаар байгаа, ажиллаж байгаа хоёр хүний хоол ундны зардалд 300,000 төгрөг орно. Ингээд нийт байшингаа хуучин хэвэнд нь оруулах зардал 5,000,000 төгрөг болж байгаа ба үүнийг хариуцагч ......аас гаргуулах гэсэн байна.

Хариуцагч ......ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагаас  Х аймгийн М сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 02 тоотод байрлалтай хувийн хэрэгцээний зориулалттай газар болон түүний дээр байрлах 57,75 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ......ын эзэмшлээс  албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин 5,000,000 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн болно.

Үүнд: 1/ Тухайн хашаа байшин нь нэлээд эрт ашиглалтад орсон, маш их элэгдэлд орсон, энд тэндгүй дусаал гоождог, дусаал их гоожсоны улмаас шалны банз, ислэг хавтан нь илжирч муудсан, өвөлдөө маш хүйтэн, хашааных нь банз муудсан зэргийг засаж сайжруулж арчилсан. Нэхэмжлэгчийн байшингийн цэвэр модон шал дээр нь битүү ислэг хавтан байсан гэж бичсэн нь үнэнд огт нийцэхгүй. Олон жил дусаалтай байсны улмаас шалны банз, ислэг хавтангийн ихэнх нь ялзарч муудаж хөгц мөөгөнцөрт автсан байсан тул солихоос өөр аргагүйд хүрсэн. Засан сайжруулсан.

           2/ Ямар баримтаар 5,000,000 төгрөг болсон гэдэг нь нотлогдохгүй байгаа. Тэр нотлох баримтыг хавтаст хэргээс хараагүй. Мөн харилцан тохиролцож наймаа хийчихээд байшингаа хуучин байсан хэмжээнд нь сэргээлгэж авна гэж байгаа. Тэгвэл анх авахдаа ямар байсан юм бэ. Өнөөдөр хэвийн хэмжээнд нь аваачихад хэдэн төгрөг зарцуулах талаар нотлох баримт байхгүй шүү дээ гэжээ.

Хариуцагч ...... нэхэмжлэгч ......................т холбогдуулан нэхэмжлэгч ......................т урьдчилгаа болгон өгсөн 12.000.000 (арван хоёр сая) төгрөг, байшинд засвар хийсэн зардал болох 10.000.000 (арван сая) төгрөг, нийт 22.000.000 (хорин хоёр сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг 4,682,600 төгрөгөөр багасган нэхэмжлэгч ......................өөс 17,317,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Үүнд: Худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилан нэхэмжлэгчид өгсөн 12,000,000 төгрөг, байшинд засвар хийсний зардал 4,597,400 төгрөг, шинжээчийн хөлс 600,000 төгрөг, хот тохижилт үйлчилгээний байгууллагаар хог ачуулсны 120,000 төгрөг нийт 17,317,400 төгрөгийг гаргуулна гэсэн болно.

Нэхэмжлэгч ...................... сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг өгнө харин бусад 10,317,400 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр маргажээ.

Үүнд: Өмчлөгч болох надаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр засвар хийсэн, мөн миний байшинг засвар хийсэн гэсэн нэрийдлээр эд зүйлийг нь тонож үгүй болгон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц болгосон учир байшинг хуучин хэвэнд нь оруулахад гарах зардлыг урьдчилгаа болгон өгсөн 12,000,000 төгрөгөөс хасаад үлдсэнийг өгөхийг зөвшөөрнө, засвар хийсэн зардлыг би хариуцах үндэслэлгүй гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ......................ийн өөрийн өмчлөлийн Х аймгийн М сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 02 тоотод байрлалтай газар, түүн дээр байрлах хувийн сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө хашааг зарна гэх зарын дагуу хариуцагч ...... тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 18,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа 12,000,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 6,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл мөнгийг төлсний дараа үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг өмчлөх эрхийг хариуцагч ......т шилжүүлэн өгөхөөр 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тохиролцжээ.

Үүнээс хойш нэхэмжлэгч ...................... удаа дараа үлдэгдэл мөнгөө нэхэхэд хариуцагч ...... нь ажил төрөл болохгүй байна гэсээр хойшлуулж байсан бөгөөд 2021 оны 9 дүгээр сард утсаар холбогдож нэхэхэд хэсэгхэн хүлээчих гэсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч Х аймагт ирж хариуцагчтай уулзаж үлдэгдэл төлбөрийг өгөхгүй бол худалдах-худалдан авах гэрээг цуцлая гэхэд мөн төлөөгүй, хариуцагч ...... нь үл хөдлөх эд хөрөнгийн шалыг өөрчлөн, обой сольж, хана өөрчлөн, хашааны гарниц будаж хашаанд явган хүний зам болон довжоог хийжээ.

Талууд худалдах- худалдан авахаар тохиролцсон байдал, урьдчилгаанд өгсөн мөнгөн дүн, сар бүр 500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, урьдчилгаанаас өөрөөр дахин мөнгөн төлбөрийг төлөөгүй зэрэгт маргаагүй, харин нэхэмжлэгч ...................... миний байшингийн чанарыг муутгасан би хуучин хэвийн байдалд нь оруулах шаардлагатай тул түүнд орох зардлыг, хариуцагч ...... би байшин болон хашаанд засвар үйлчилгээ хийж сайжруулсан тул засвар үйлчилгээ хийсний зардал, хог ачуулсны хөлс, шинжээчийн зардал зэргийг урьдчилгаанд өгсөн мөнгөн дээрээ нэмж гаргуулна гэж маргасан.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан.

Дээрх үйл баримтаар үзвэл нэхэмжлэгч ...................... өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ......ын эзэмшилд шилжүүлж, ...... нь тохиролцоо ёсоор урьдчилгаа 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр төлбөрийг төлж дуусган өмчлөх эрхийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар шилжүүлэхээр тохиролцсон нь худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл, гэрээний зүйлийн үнэ, түүнийг төлөх нөхцлийг талууд тохиролцжээ. Иймд гэрээг байгуулагдсанд тооцно.

Өөрөөр хэлбэл гэрээнд тохиролцсоноор үнийн зарим хэсгийг төлөхийг хойшлуулсан ердийн худалдах-худалдан авах харилцаа юм.

Хэргийн үйл баримтаар хариуцагч ...... нь тохиролцоо ёсоор сар бүр 500,000 төгрөгийг төлөх гэрээний үүргээ зөрчжээ.

Нэхэмжлэгч ...................... нь хариуцагч ...... гэрээний үүргээ зөрчсөн, түүнд боломжит хугацаа олгосоор байтал үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан ба энэ нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч  үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар ...................... гэрээнээс татгалзах эрхтэй байна гэж үзлээ.

Түүнчлэн гэрээний зүйл болох Х аймгийн М сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 02 тоотод байрлалтай газар, түүний дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх нэхэмжлэгчид хэвээр байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм.

Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж хуульчилжээ.

Иймд нэхэмжлэгч ...................... нь өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар тус тус шаардах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч ...... гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, мөн сар болгон 500,000 төгрөг төлнө гэж тохиролцсон учир нэг жилийн дотор 6,000,000 төгрөгийг төлөхөөр байна, ерөнхий төлж дуусгах хугацаа дуусаагүй гэж маргасан болно.

Гэрээний үүргийн ялимгүй зөрчил нь худалдах-худалдан авах гэрээний хувьд үнийг төлөх нөхцөл болон төлсөн хэсэг хэмжээтэй хамааралгүй, богино хугацаанд хялбар арга замаар арилгаж болох эд хөрөнгийн биет байдлын доголдол, эд хөрөнгийн тоон үзүүлэлтийн хувьд тодорхойлогдох ойлголт юм.

Худалдан авагч буюу хариуцагч ...... нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш сар бүр 500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд 2021 оны 02 дугаар сараас эхлэн үүргээ зөрчиж урьдчилгаа 12,000,000 төгрөгийг төлснөөс өөрөөр ямар ч төлбөрийг төлөөгүй байна. Үүнээс эхлэн нэхэмжлэгчид төлбөрийг шаардах эрх үүсэх, нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосноор тухайн хугацаанд гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй нь тухайн үеэс гэрээнээс татгалзах эрхийг нэхэмжлэгчид үүсгэх нөхцөл бүрджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч ...... нь гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн, гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байсан гэж маргасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн өмчлөлийн хувийн хэрэгцээний зориулалт бүхий газар, түүний дээр байрлах  эд хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрсөн.

Иймд нэхэмжлэгчийн Х аймгийн М сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 02 тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000439221 дугаар гэрчилгээтэй, 6712002861 нэгж талбарын дугаартай, 520 м.кв тайлбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах 000656965 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 57,75 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ......ын эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч ...................... хариуцагч ......аас хохирол 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба ......ын эзэмшилд шилжүүлсэн байсан үл хөдлөх эд хөрөнгийг хуучин хэвэнд нь оруулах зардал гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирол буюу үл хөдлөх эд хөрөнгийг хуучин байсан байдалд нь оруулахад гарах зардал нь ирээдүйд зарцуулагдах зардал байх бөгөөд үүнийг гарсан зардалд тооцох боломжгүй юм.

Мөн эд хөрөнгийн эвдрэл гэмтэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх байдал болон одоогийн байдалд харьцуулан дүгнэлт хийх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагч ......аас хохирол буюу үл хөдлөх эд хөрөнгийг хуучин байдалд нь оруулахад гарах зардал 5,000,000  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчид худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаанд шилжүүлсэн 12,000,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулсан зардал 4,597,000 төгрөг, шинжээчийн зардал 600,000 төгрөг, хог ачуулсны зардал 120,000 төгрөг нийт 17,317,400 төгрөгийг нэхэмжлэгч ......................өөс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч гэрээгээр шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагч шаардах эрхтэй юм.

Талууд урьдчилгаа болгон шилжүүлсэн 12,000,000 төгрөгийн талаар, харилцан буцааж шилжүүлэх эсэхэд маргаагүй тул нэхэмжлэгч ......................өөс 12,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ......т олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр эд зүйлийн эзэмшил худалдан авагчид шилжсэн тохиолдолд эд хөрөнгийн үнийн эрсдэл, арчлан хамгаалах үүрэг зэрэг нь худалдан авагчид шилждэг. Энэ нь өмчлөх эрх хараахан шилжээгүй харин зөвхөн эзэмшилд шилжээд байгаа тохиолдол хамаарна.

Түүнчлэн хариуцагч ......ын гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч ...................... гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд буруутай тал өөрийн эрсдлийг хариуцах учиртай.

Хариуцагч ......т байшинд засвар хийсэн зардлаа нэхэмжлэгчээс шаардах эрх үүсэхгүй.

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд энэ үйл баримтад талууд маргаагүй болно.

Иймд үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулж засвар хийсэн зардал 4,597,400 төгрөг, засвар хийгээд гарсан хогийг ачуулсны зардал 120,000 төгрөгийг нэхэмжлэгч ......................өөс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Шинжээчийн зардал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарч байх бөгөөд үүнийг хуульд зааснаар хуваарилдаг.

Иймд нэхэмжлэгч ......................өөс 12,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ......т олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,317,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс байшинг засварласан зардлыг тодорхойлуулах зорилгоор үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд үүнийг шүүх хангаж шийдвэрлэн Хөрөнгийн үнэлгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компани үнэлгээг хийж дүгнэлтийг, (хх-ийн 90-109) хөрөнгийн үнэлгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ажлын хөлс 600,000 төгрөгийн нэхэмжлэхийг хавсарган (хх-ийн 110 дугаар тал) ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсийг хариуцагч ......аар нөхөн төлүүлж, “Хөрөнгийн үнэлгээний төв” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,900 төгрөгөөс газар, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хохирол 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөг нийт 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 177,750 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч ......аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ......................т олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 174,770 төгрөгийг нэхэмжлэгч ......................өөс гаргуулж хариуцагч ......т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ......................ийн өмчлөлийн Х аймгийн М сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 02 тоотод байрлалтай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000439221 дугаар гэрчилгээтэй, 6712002861 нэгж талбарын дугаартай, 520 м.кв тайлбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах 000656965 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 57,75 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ......ын эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 5,000,000 (таван сая) төгрөгийг хариуцагч ......аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч ......................өөс 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг гаргуулж хариуцагч ......т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,317,400 (таван сая гурван зуун арван долоон мянга дөрвөн зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс болох 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг хариуцагч ......аас гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” хязгаарлагдмал хариуцлагатай компанид нөхөн төлүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг журамлан, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,900 (гурван зуун дөчин хоёр мянга есөн зуу) төгрөгөөс 165,150 (нэг зуун жаран таван мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 177,750 (нэг зуун далан долоон мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч ......аас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч ......................т олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,950 (хоёр зуун жаран долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 174,770 (нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун дал) төгрөгийг нэхэмжлэгч ......................өөс гаргуулж хариуцагч ......т олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХТУЯА