Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

 

 

 

*******,*******,*******,*******,*******,

А.Элбэгсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Э.Билгүүн,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт /онлайнаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Сүхээ /онлайнаар/, М.Мэндсүрэн,

Шүүгдэгч А.Элбэгсайхан, *******,*******,******* нар /онлайнаар/,

            Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/319  дугаар шийтгэх тогтоолтой *******,*******,*******,*******,*******,

А.Элбэгсайхан нарт холбогдох 2034000830047 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Сартуул овгийн Батжаргалын Балт, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдэнэбулган ХХК-д шуурхай хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 26 дугаар гудамжны 81 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгын 18-850/Е тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УИ960428** тай,

Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, горькийн 18 дугаар гудамж 550 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: МЮ980520**,

Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, Улаанбаатар хотод 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, зүүн баян уул 14 гудамж, 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УХ990812**,

Отгон тэнгэр овгийн Алтанзулын Халиун, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дуурийн дуулаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгын 18-850-Е тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УШ941020**,

Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал, Улаанбаатар хотод 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бэсти Эвэнт ХХК-нд хуримын зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УИ960425**,

Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж, Улаанбаатар хотод 2002 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн график дизайнчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 18 дугаар гудамж, 899 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: УЦ022917**,

Шүүгдэгч *******,*******,*******, А.Элбэгсайхан,*******,******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг “Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 91-42 УНЯ улсын дугаартай “приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/319 дугаар шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал, Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун, Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж нарыг бүлэглэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал, Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун нарыг тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

            мөн шүүгдэгч Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардоржийг гурван зуун жаран цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал, Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун, Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг,

            шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг,

            мөн өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балтын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан болон цагдан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг, Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар нарын тус бүр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн 2034000830047 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч*******, өсвөр насны шүүгдэгч******* нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,

энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******,*******,*******, А.Элбэгсайхан,*******, өсвөр насны шүүгдэгч******* нараас гаргуулах хохирол, төлбөргүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******,*******,*******нарт тус бүр урьд авсан Монгол улсын хилээр гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосныг,

прокурорын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай шүүгдэгч *******,*******,*******, А.Элбэгсайхан,*******, өсвөр насны шүүгдэгч******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдарт олгохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******,*******,*******, А.Элбэгсайхан,*******, өсвөр насны шүүгдэгч******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “TOYOTA PRIUS-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч *******,*******,*******, А.Элбэгсайхан,*******, өсвөр насны шүүгдэгч******* нараас хувь тэнцүүлэн 883.333 /найман зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал нарт тус бүр урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

шүүгдэгч Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч *******,*******, А.Элбэгсайхан,******* нарын хорих ял эдлэх хугацааг 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн тоолж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал, Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...1. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг. ЭХХШТХ-ийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт "шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хурлаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно" гэж заасан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хурлаар шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Мөнх-алдар,*******нар нь ЭХ-ийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь огт нотлогдон тогтоогддоггүй юм. Хамт явсан *******,*******,******* нар нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт "Б.Мөнх-Алдар,*******нь өвс түүж бэлтгэн хадгалаагүй бөгөөд бид гуравыг өвс түүсэн гэдгийг мэдээгүй. Харин цагдаад баригдсаны дараа бол тэд мэдсэн" гэж тогтвортой мэдүүлдэг.*******,*******нар нь өвс түүж, хадгалаагүй гэдгээ байнга нотлон мэдүүлж, гэм буруугийн хувьд маргадаг. Шүүгдэгч нарын гэм бурууг эргэлзээгүй, хөдөлбөргүй баталж нотолсон тохиолдолд л шүүхээс тэднийг гэм буруутайд тооцох ёстой. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ "шүүгдэгч*******,*******нар болон тэдний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргадаг бөгөөд тэдний мэдүүлэг, дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна" гэж бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрвээ ингэж нотлогдсон бол бид гэм буруугийн хувьд огт маргахгүй байх байсан. Ямар гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр гэм буруутай болох нь нотлогдож байгааг дурьдаагүй. Шинжээчийн дүгнэлтээр бол эд мөрийн баримтаар хураагдсан өвс болон яллагдагч нарын шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэхийг тогтоох боломжтой болохоос хэн, хэн өвс түүж бэлтгэсэн эсэх, өвсийг хадгалж байсан эсэхийг тогтоох боломжгүй, тогтоодог ч үгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдлууд буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, хэн үйлдсэн, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлүүд нотлогдоогүй байхад анхан шатны шүүхээс дээрх байдлууд бүгд нотлогдсон байна гэж хийсвэр, бодит бус дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна

2. ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч*******,*******нарын яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй бөгөөд гагцхүү "шүүгдэгч *******,*******,******* нартай хамт явсан юм чинь өвсийг түүж хадгалсан л байж таараа" гэсэн таамагдлалд үндэслэсэн дүгнэлтийг гаргаж, шүүхээр гэм буруутайд тооцуулах хатуу байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Прокурорын зүгээс хэнд ч эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийн материалыг шүүхэд ирүүлж болох хэдий ч шүүх нь гагцхүү нотлох баримтад үндэслэж шүүгдэгчийн гэм буруутай гэдгийг нь хангалттай, хөдөлбөргүй нотолсны үндсэн дээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах ёстой.

3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүсч үйлддэг, хор уршигт зориуд хүргэсэн байдаг. Шүүгдэгч*******,*******нарын хувьд энэ байдал огт тогтоогддоггүй. Энэ хоёртой хамт явсан нөгөө шүүгдэгч нарын шээснээс хүний сэтгэцэд нөлөөт үйлчилгээ үзүүлдэг "дельта-9 тетрагидроканнабиноль" гэх бодис илэрсэн бол шүүгдэгч*******,*******нарын шээснээс ийм бодис илээргүй. Шүүгдэгч******* нь машиныг нь ашиглах зорилгоор*******ыг дагуулж хөдөө явсан байдаг.*******,*******нарын хувьд өвс гэх бодисыг урьд өмнө нь хэрэглэж байгаагүй, энэ талаар ойлголтгүй бөгөөд өвсийг түүж бэлтгэх, хэрэглэх, хадгалах санаа зорилго огт байгаагүй.

4. Шүүхээс эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж "Мацумод" ХХК-ийн өмчлөлд байдаг тээврийн хэрэгсэлийн үнэ болох 5,3 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна" гэж заасныг буруу хэрэглэсэн.

5. Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ "шүүгдэгч*******,*******нарын гэм буруутай үйлдлийн улмаас Монгол улсын үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдалд хор уршиг учирч болохоор байна" гэж үндэслэлгүй, хэтрүүлэн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна

6. Анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй", мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй", мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж хэрэглэж болохгүй", ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн заалтуудыг харгалзаж үзээгүйд тус тус гомдож байна.

Шүүгдэгч*******,*******нар нь 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр *******,*******,******* нартай хамт явж байсан хэдий ч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудаар өвсийг түүж бэлтгэсэн, хадгалсан гэх үйлдэлд тэдний оролцоо, гүйцэтгэсэн үүрэг хангалттай нотлогдохгүй байгаа тул уг хэргээс шүүгдэгч*******,*******нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатган Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8-р сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/319 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү! гэжээ.

            Шүүгдэгч******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Тус хэрэгт намайг дагуулж явахдаа *******,******* нар салхинд гарна гэж хэлж авч явсан. Тухайн үед би хөдөө яваад ирэх ойлголттой байсан. Би тэд нарын өвч гэх зүйлийг түүнэ гэдгийг огт мэдээгүй. Хэргийн газар би машинаас буугаагүй. Өвс гэх зүйлийг би огт мэдэхгүй. Өмнө нь хэрэглэж байгаагүй. Миний шээснээс огт илрээгүй. Мөн би тэр өвснөөс нь түүлцээгүй. Иймд миний эрх ашиг хөндөгдөж хохирч байна. Тус хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч *******давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Уг хэрэгт*******, *******,*******,******* хамт салхинд гаръя гэхээр нь явсан. Өвс түүнэ гэдгийг нь би мэдээгүй би өвснөөс нь түүлцээгүй миний шээснээс мансууруулах бодис илрээгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт итгэж байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Билгүүн гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт гаргасан саналдаа: Мягмардоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. Түүний үйлдсэн хэрэг нотлогдохгүй байгаа. Гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Мягмардоржийг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Сүхээ гаргасан саналдаа:*******,*******нарт холбогдох хэрэг нотлогдохгүй байгаа. Гэм буруугийн хувьд маргадаг. Иймд*******,*******нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүдэгч нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан саналдаа: Анхнаасаа түүх хадгалах санаа зорилготой очоогүй гэдэг нь тогтоогддог. Гэм буруутайг нь тогтоосон нотлох баримт байдаггүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч******* гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч*******гаргасан тайлбартаа: Гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******,*******,*******, А.Элбэгсайхан,*******, өсвөр насны шүүгдэгч******* нарт холбогдох эрүүгийн 2034000830047 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч *******,*******,*******, А.Элбэгсайхан,*******, өсвөр насны шүүгдэгч******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, “ТОЁОТА ПРИУС-20” маркийн 91-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт нь:

гэрч*******/хх-ийн 57-58, 59 дүгээр хуудас/,******* /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч******* /хх-ийн 56 дугаар хуудас/,

гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн

яллагдагч ******* /хх-ийн 145-148 дугаар хуудас/, яллагдагч******* /хх-170-172 дугаар хуудас/, яллагдагч*******,

иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэсайхан/2-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 700 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Батжаргалын Балт УЙ96042819, Алтанзулын Халиун УШ94102001 гэж хаягласан 4 ширхэг шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. “А.Элбэгсайхан” гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 778 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-77 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 777 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-82 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/, 

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар хуудас/,    

“Сонгомол Хүлэг” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2020-2/01 дугаартай ...5300000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 102-107 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-11 дүгээр хуудас/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 дугаар хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/, бусад баримтууд /хх-35-41 дүгээр хуудас/, шүүгдэгч *******,*******,*******, А.Элбэгсайхан,*******,******* нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 126-250, 2-р хх-ийн 1-7,16-39, 44-57 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******,*******,*******, А.Элбэгсайхан,*******, өсвөр насны шүүгдэгч******* нарт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгохоор заасан. Мөн зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулахаар хуульчилсан тул "Мацумод" ХХК-ийн өмчлөлд байдаг тээврийн хэрэгсэлийн үнэ болох 5,3 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/319 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Элбэгсайхан,*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч шүүгдэгч Отгонтэнгэр овгийн Алтанзулын Халиун, өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Лхамгарьдын Мягмардорж нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Сартуул овгийн Батжаргалын Балт, Сүмчид овгийн Сүрэнхорлоогийн Мөнхгал, Бургад овгийн Ариунаагийн Элбэгсайхан, Шарх овгийн Бямбадалайн Мөнх-Алдар нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

 

     ШҮҮГЧИД                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ