| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн ***сумын *****даргаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн Хоёрдугаар бүлэг /Олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа/ 7 дугаар зүйл хориглох зүйлийн 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Үнэн зөв байх” гэснийг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 удгаар зүйлийн 3.1.5-д "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйл /Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт/-ийн 11.1 дэх хэсэгт Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны09 сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн Есдүгээрт Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ 9.8-д “Эрүүл мэндийн удирдах ажилтан нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай явуулахад байгууллагын төсөв, нөөцийг оновчтой хуваарилж, үр ашигтай зарцуулна” гэснийг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/13 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Хөвсгөл аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвийн дарга”-ын албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 4 дүгээрт “Төсвийн болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж, төсвийн үл тод байдлыг хангаж ажиллах гэснийг тус тус зөрчиж
1. ***ХХК-ийн захирал Н.М-той 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Урсгал засварын материал нийлүүлэх” ХӨАСДЭ2022013 дугаартай гэрээ байгуулахдаа мөнгөн дүн тодорхойгүй, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байх ба улмаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 265-75-16 раземартай 4 ширхэг автомашины дугуй 1,600,000 төгрөгөөр худалдан авч, орлогод бүртгэн авсан атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож өөрийн Тоёота Хаялүкс загварын ******** улсын дугаартай автомашиндаа тавьж ашиглахаар хувьдаа авч ******** сумын Эрүүл мэндийн төвийн төсөвт 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. *******ХХК-ийн захирал Д.Ттай 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Авто сэлбэг урсгал засварын материал нийлүүлэх” 09 дугаартай гэрээ байгуулахдаа мөнгөн дүн тодорхойгүй, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан байх ба улмаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,200,000 төгрөгөөр кроп /доод анги/ худалдан авсан мэтээр гүйлгээ хийж, орлогод хүлээн авснаар хуурамч баримт үйлдсэн байна. ****-аас татвар, данс ашиглуулсны шимтгэл болох 10 хувь болох 320,000 төгрөгийг суутгаж нярав Ч.Оын Хаан банкны ********дугаартай дансаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,880,000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр Д.Б нь ***********төвийн ахмадуудад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******-аас 828,000 төгрөгөөр бэлэг, Аймгийн Эрүүл мэндийн газраас хяналт шалгалтаар ирсэн хүмүүст 111,300 төгрөгийн архи, чихэр, жимс, цай авсан ба *******-д 1,200,000 төгрөгийн өр дарж өөртөө давуу байдал бий болгон төсөвт 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. ******** сумын Эрүүл мэндийн төвийн шатахуунаас дуудлага болон албан томилолт, ажил үүргээс гадуур хувийн хэрэгцээндээ
2022 онд 2022.01.19-ний өдөр аж ахуйн материал татах ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 122,500 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.01.24-ний өдөр *******н нэгдсэн эмнэлэг явах ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 98,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.01.30-ны өдөр ******онош тодруулах өвчтөн хүргэх ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 112,500 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.02.22-ны өдөр Мөрөн, эм тариа татан авалт ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 100,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.02.27-ны өдөр *****гэсэн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 78,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.15-ны өдөр ******багийн дуудлага Б.Н гэсэн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.15-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт Өвчтөн хүргэх ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.09-ний өдөр Т.Л суманд С.Э бүсийн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас нийт 706,000 төгрөгийн шатахуун зарцуулсан нь жолоочийн тооцооны хуудас байхгүй, дуудлагын бүртгэл болон албан үүрэгт ажлын баримтгүй зарцуулсан, 2023 онд ******Эрүүл мэндийн газраас “Улаан бурхны вакцин”-ы зардалд 685,000 төгрөгийн шатахууны талон өгснийг П.Э бага эмчийг Улаан бурхан вакцин хийхээр жолооч М.М-ийн хамт
2023.06.14-ний өдөр 235,000 төгрөгийн шатахуун,
2023.06.17-ны өдөр 150,000 төгрөг шатахуун,
2023.06.18-ны өдөр 150,000 төгрөг шатахуун,
2023.06.19-ний өдөр 150,000 төгрөг шатахуун авч явсан мэтээр тус тус хуурамч шаардах хуудас бичиж нийт 685,000 төгөргийн шатахуун, мөн Эрүүл мэндийн төвийн төсөвт шатахуунаас 1,031,500 төгрөгийг
2023.07.14-нд М.Д ажлаар 79,500 төгрөг,
2023.09.24-нд М.Д ажлаар 106,000 төгрөг,
2023.11.01-нд М.Д ажлаар 92,750 төгрөг,
2023.11.07-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг,
2023.11.20-нд Мандал баг Дэрст дуудлагаар 79,500 төгрөг,
2023.03.07-нд М.Д ажлаар 106,000 төгрөг,
2023.01.08-нд М.Д ажлаар 104,000 төгрөг,
2023.02.20-ны өдөр М.Д ажлаар 119,250 төгрөг,
2023.08.23-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг,
2023.06.28-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг,
2023.06.08-ны өдөр М.Д ажлаар 106,000 төгрөгийн шатахууныг тус тус хуурамч шаардах хуудас үйлдэж өөртөө давуу байдал бий болгон авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж Эрүүл мэндийн төвийн төсөвт нийт 2,422,500 төгрөгийн хохирол учруулсан,
4. Өөртөө буюу ******** сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар 560,939 төгөргийн, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар 467,450 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар 710,540 төгрөг буюу нийт 2.109.840 төгрөгийн үр дүнгийн урамшуулал,
Сумын ****Б.М эзгүйд түүний орлогч Ж.Өт сумын “Засаг даргад мэдэгдсэн” гэж худал хэлж өөртөө үр дүнгийн урамшуулал олгуулахаар сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай захирамж гаргуулан Ж.Өаар гарын үсэг зуруулж 673,127 төгрөгийг тус тус үр дүнгийн урамшуулал болгон авч өөртөө давуу байдал бий болгон төсөвт нийт 2,782,967 төгрөгийн хохирол учруулсан,
5. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Анагаахын сургуулийг туслах сувилагчаас дээш мэргэжлээр буюу бакалаврын зэрэгтэй дээд сургуулийн дипломгүй, сувилагч, эх баригч, бага эмч, лаборант мэргэжилгүй, ариутгагчийн олгох курс төгсөж сертификат буюу мэргэшлийн үнэмлэх аваагүй эхнэр А.Э-ийг сумын ***********болон Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчилтэй талаараа мэдэгдэлгүй, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/32 дугаартай “Ариутгагчийн албан үүргийг түр томилох тухай” тушаалаар, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Ариутгагчийн албан тушаалд жинхлэн томилж өөртөө давуу байдал бий болгосон,
6. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн эх Б.Д төрсөн дүү Б.Э нөхөр О.Д “******” ХХК-тай 2022, 2023 онуудад “Багаж хэрэгсэл, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс, цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн хүлээн авч, орлогод бүртгэн авсан ба дараах байдлаар худалдан авалт хийж өөрийн хамаарал бүхий нагац эгч Б.Э нөхөр О.Д *******-д 88,939,786 төгрөгийн ашиг орлого олох давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ******** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн *******сумын *********даргаар буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг тус тус зөрчиж,
1. *-***-ийн захирал Н.Мтой 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Урсгал засварын материал нийлүүлэх” ХӨАСДЭ2022013 дугаартай гэрээ байгуулахдаа мөнгөн дүн тодорхойгүй, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байх ба улмаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 265-75-16 размертай 4 ширхэг автомашины дугуй 1,600,000 төгрөгөөр худалдан авч, орлогод бүртгэн авсан атлаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож өөрийн Тоёота Хаялүкс загварын ******** улсын дугаартай автомашиндаа тавьж ашиглахаар хувьдаа авч ******** сумын Эрүүл мэндийн төвийн төсөвт 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. ****-ийн захирал Д.Ттай 2023 оны 10 дугаар сарын 02- ны өдөр “Авто сэлбэг урсгал засварын материал нийлүүлэх” 09 дугаартай байгуулахдаа мөнгөн дүн тодорхойгүй, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан байх ба улмаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,200,000 төгрөгөөр кроп /доод анги/ худалдан авсан мэтээр гүйлгээ хийж, орлогод хүлээн авснаар хуурамч баримт үйлдсэн байна. ****-аас татвар, данс ашиглуулсны шимтгэл болох 10 хувь болох 320,000 төгрөгийг суутгаж нярав Ч.Оын Хаан банкны ********* дугаартай дансаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,880,000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр Д.Б нь ***********төвийн ахмадуудад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******-аас 828.000 төгрөгөөр бэлэг, ******газраас хяналт шалгалтаар ирсэн хүмүүст 111.300 төгрөгийн архи, чихэр, жимс, цай авсан ба *******-д 1,200,000 төгрөгийн өр дарж өөртөө давуу байдал бий болгон төсөвт 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. ******** сумын *******шатахуунаас дуудлага болон албан томилолт, ажил үүргээс гадуур хувийн хэрэгцээндээ 2022 онд 2022.01.19-ний өдөр аж ахуйн материал татах ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 122,500 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.01.24-ний өдөр **************нэгдсэн эмнэлэг явах ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 98,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.01.30-ны өдөр ********нэгдсэн эмнэлэгт онош тодруулах өвчтөн хүргэн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 112,500 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.02.22-ны өдөр Мөрөн, эм тариа татан авалт ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 100,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.02.27-ны өдөр *******гэсэн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 78,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.15-ны өдөр ****** багийн дуудлага Б.Н гэсэн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.15-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт Өвчтөн хүргэх ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.09-ний өдөр суманд С************элэнгэ бүсийн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас нийт 706.000 төгрөгийн шатахуун зарцуулсан нь жолоочийн тооцооны хуудас байхгүй, дуудлагын бүртгэл болон албан үүрэгт ажлын баримтгүй зарцуулсан, 2023 онд Аймгийн Эрүүл мэндийн газраас “Улаан бурхны вакцины” зардалд 685,000 төгрөгийн шатахууны талон өгснийг П.Э бага эмчийг улаан бурхан вакцин хийхээр жолооч М.М хамт 2023.06.14-ний өдөр 235,000 төгрөгийн шатахуун, 2023.06.17-ны өдөр 150,000 төгрөг шатахуун, 2023.06.18-ны өдөр 150,000 төгрөг шатахуун, 2023.06.19-ний өдөр 150,000 төгрөг шатахуун авч явсан мэтээр тус тус хуурамч шаардах хуудас бичиж нийт 685,000 төгрөгийн шатахуун, мөн ********шатахуунаас 1,031,500 төгрөгийг 2023.07.14-нд М.Д ажлаар 79,500 төгрөг, 2023.09.24-нд М.Д ажлаар 106,000 төгрөг, 2023.11.01-нд М.Д ажлаар 92,750 төгрөг, 2023.11,07-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг, 2023.11.20-нд *********баг ******дуудлагаар 79,500 төгрөг, 2023.03.07-нд М.Д ажлаар 106,000 төгрөг, 2023.01.08-нд М.Д ажлаар 104,000 төгрөг, 2023.02.20-ны өдөр М.Д ажлаар 119,250 төгрөг, 2023.08.23-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг, 2023.06.28-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг, 2023.06.08-ны өдөр М.Д ажлаар 106,000 төгрөгийн шатахууныг тус тус хуурамч шаардах хуудас үйлдэж өөртөө давуу байдал бий болгон авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж, Эрүүл мэндийн төвийн төсөвт нийт 2,422,500 төгрөгийн хохирол учруулсан,
4. Өөртөө буюу ******** сумын *****даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар 560,939 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар 467,450 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар 710,540 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/41 дугаартай тушаалаар 370.911 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг тус тус авсан ба сумын Засаг дарга Б.Мыг эзгүйд түүний орлогч Ж.Өт “сумын Засаг даргад мэдэгдсэн” гэж худал хэлж өөртөө үр дүнгийн урамшуулал олгуулахаар сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай захирамж гаргуулан Ж.Ө-аар гарын үсэг зуруулж 673,127 төгрөгийг урамшуулал болгон авч өөртөө давуу байдал бий болгон төсөвт нийт 2,782,967 төгрөгийн хохирол учруулсан,
5. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ********туслах сувилагчаас дээш мэргэжлээр буюу бакалаврын зэрэгтэй дээд сургуулийн дипломгүй, сувилагч, эх баригч, бага эмч, лабронт мэргэжилгүй, ариутгагчийн олгох курс төгсөж сертификат буюу мэргэшлийн үнэмлэх аваагүй эхнэр А.Г сумын *******болон ********газарт ашиг сонирхлын зөрчилтэй талаараа мэдэгдэлгүй, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/32 дугаартай ариутгагчийн албан үүргийг түр томилох тухай” тушаалаар, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Ариутгагчийн албан тушаалд жинхлэн томилж өөртөө давуу байдал бий болгосон,
6. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн эх О.Д н “******** гэгээ” *******-тай 2022, 2023 онуудад “Багаж хэрэгсэл, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс, цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн хүлээн авч, орлогод бүртгэн авсан, өөрийн хамаарал бүхий нагац эгч Б.Э нөхөр О.Д *******-д 88.939.786 төгрөгийн ашиг орлого олох давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ийн өгсөн: “...Худалдаа авах ажиллагаа дээр би өөрөө биш сумын худалдан авах ажиллагааны баг гэж томилогддог. Худалдан авах ажиллагааны багаас өгсөн зөвлөмжийн дагуу гэрээ байгуулж ажилласан. Худал хэлж үр дүнгийн урамшуулал авсан гэж байна. Засаг дарга тухайн үед өөрөө байхгүй ********улсад байсан. Сар болгон үр дүнгийн урамшуулал дээр үнэлүүлж байсан. Засаг даргын орлогч дээр очоод гаргуулсан. Эхнэрээ томилсон талаар гэх юм бол тухайн үед ажиллаж байсан Засаг дарга сумандаа хүрч ирж ажиллаач. Эхнэрийг чинь ажлын байраар хангая гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд сумандаа ирж ажилласан. Тухайн үед томилохдоо сумын Засаг даргад мэдэгдээд аймгийн Эрүүл мэндийн төвийн газрын мэргэжилтэнд мэдэгдэж байгаад томилж байсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О өгсөн: “...Би энэ талаар 2023 онд сонссон. аймгийн **********албанаас шалгаад асуудал гарч ирсэн гэж дамаа сонсож байсан. Түүнээс яг ямар асуудлаар шалгагдсан талаар мэдээгүй. Сая хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тогтоол дээрээс болсон явдлын талаар уншиж танилцлаа. Миний хувьд Хөвсгөл аймгийн ******** сумын *******төсвийн хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, нэхэмжлэх байр сууринаас оролцож байгаа гэж ойлгож байгаа. Би хэргийн талаар мэдэхгүй учир төсөвт учирсан хохирлыг нэхэмжлэх байдлаар оролцоно. Хөвсгөл аймгийн ******** сумын ******нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг. Тус *******нь иргэдэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлсэн төлбөрөө *****даатгалын сангаас нэхэмжилж авдаг байгаа. Хөвсгөл аймгийн *******төсөөлөл болон зардлын хуваарилалтыг хийж, бодлого талаасаа орлого зарцуулалтад хяналт тавьж ажилладаг юм. Шаардлагатай тохиолдолд шүүх хуралд оролцоно...” гэх мэдүүлэг / 4 хх-ийн 116 тал/,
1. *****ч А.Г, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа *******-ийн эм эргэлтийн сангийн эм зүйчээр ажиллаж байх хугацаандаа 1,307,817 төгрөгийн эм дутагдалд оруулан 1.307.817 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул акт тогтоосон.
2. ******* ХХК-ийн эм зүйч Б.М 192,975 төгрөгийн эм дутагдалд 192,975 төгрөгийн акт тогтоосон төлбөрөө хугацаандаа барагдуулсан.
3. "******** -ний дансанд 2022.12.16-ны өдөр 2.400.00С шилжүүлж, *********дарга Д.Б өөрийн автомашинд 4 ширхэг дугуй, мотоциклын мотор худалдан авсан асуудалд 2,400,000 төгрөгийн акт тогтоосон.
4. А.Б” ХХК-аас 2023.12.08 өдөр 3.200.000 төгрөгөөр Кроп доод анги /ком /данс бүртгэлд хүлээн авсан байдлаар анхан шатны баримт бүрдүүлэн орлого авснаар бүртгэж, 320.000 төгрөгийн өрийн тооцоог дуусгавар болгосноор бүртгэн, үлдэгдэл 2.880.000 төгрөгийг нярав Ч.О Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэн авч хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон тул 2,880.000 төгрөгийн акт тогтоосон.
5. *************шатахуун зарцуулалтын гүйцэтгэлд хяналт хийхэд 2022 онд 3,136,000 төгрөгийн, 2023 онд 1.796.000 төгрөгийн шатах материалаар ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсанд нийт 4,932,000 төгрөгийн акт тогтоосон.
6. Д.Б нь өөртөө 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/27 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/29, 2022 оны 11 дүгээр өдрийн Б/41, мөн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаартай тушаалуудаар өөртөө нийт 2.109.840 төгрөгийн урамшуулал олгож өөртөө давуу байдал бий болгосон, Төсвийг ерөнхийлөн захиран зарцуулах эрх олгогдоогүй Хөвсгөл аймгийн ******** сумын Засаг даргын орлогч Ж.Ө нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/14, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар захирамжуудаар ЭМТ-ийн дарга Д.Бд тус онд 1.314.887 төгрөгийн урамшуулал олгох тухай захирамж гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон гэж нийт 3,424,727 төгрөгийн актыг Л.Г байцаагч тогтоосон. Энэ асуудал нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт дурдагдсан асуудал байсан. Энэ асуудлыг шалгахад *********-ийн Хаан ******** дугаартай дансанд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр I төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнээс 4 ширхэг дугуй 1,600,000 төгрөг, мотоциклийн мотор 800,000 төгрөг буюу нийт 2,400,000 төгрөгийг Д.Б авсныг хяналт шалгалтын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №5 дугаартай тэмдэглэлд нярав О.Р нь 2,400,000 төгрөгийг тайлбарлаж хэлэхдээ “Д.Б дарга надад тайлбарлахдаа аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хувийн машинтай хүн хүргэж яваад осолд орсон, машины засварт 3,000,000 төгрөг болсон, иймд би хувийн машиныг төрийн ажилд явж байгаад эвдчихлээ гээд нягтлан бид хоёрт энэ засварын мөнгийг гаргаж өг гэж хэлдэг байсан, дугуй моторыг бол яг авчихсан байсан. Энэ бэлтгэн нийлүүлэгчтэй манайх гэрээтэй, юм авдаг байсан, дугуй, мотор эрүүл мэндийн газар дээр ирээгүй, одоо байхгүй, Мөнхбат жолооч дээр зарлагдсан гэж хэлсэн байдаг.
Энэ асуудал нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт дурдагдсан асуудал байсан. Энэ асуудлыг шалгахдаа ****-ийн данс руу шилжүүлсэн гүйлгээг шалгаж үзэхэд ********* дугаартай төрийн сангийн данснаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ****-ийн Хаан банкны ********дугаартай дансанд 3,705,000 төгрөгийг урсгал засварын төсвөөс шилжүүлсэн байсан. Уг 3,705,000 төгрөгөөс 3.200.000 төгрөгөөр хроп доод анги авсан гэсэн боловч аваагүй байсан. Энэ талаар О.С тодруулахад ****-д өртэй байсан 320,000 төгрөгийг суутгаж 2,880,000 төгрөгийг өөрийн дансаар авсан гэдгээ хэлсэн байдаг. Энэ 2.880.000 төгрөгөөс өөрийн Хаан банкны тоот данснаас 2023 оны 12 дугаар 19-ний өдөр *******-нд 828,000 төгрөгийн ахмад настнуудын бэлэгний үнийг дансаар өгсөн. Мөн 2023.12.19-ний өдөр Б.Б шинэ айлд очиход хүүхдэд нь бэлэг авсан. 50700 төгрөгийг зарцуулсан. А.Т111,300 төгрөгийг аймгаас ирсэн хяналт шалгалтын хүмүүсийг гаргаж өгөхөд зарцуулсан мөнгийг шилжүүлсэн. 2023.12.19-ний өдөр Б.Б шинэ айлд очиход хүүхдэд нь бэлэг авсан. 50700 төгрөгийг зарцуулсан. Ингээд 1,890,000 төгрөг үлдсэн. Үүнээс ******** дэлгүүрийн өрөөнд би өөрөөсөө 1,200,000 төгрөгөөр тооцож үхэр өгөөд 1,200.000 төгрөгийг нь авсан. Үлдсэн 690,000 төгрөг нь байгаа гэж хэлсэн учраас 2.880.000 төгрөгийн актыг Ч.От тогтоосон. Шатахууны 2022 оныг Л.Г, 2023 оныг би хянасан. ******өвийн нярав Ч.Оаар анхан шатны баримттайгаар шатахуун зарцуулсан баримтыг гаргаж өгөхийг шаардахад ажилд яваагүй атлаа шаардах хуудас бичиж шатахуун авсан баримтыг гаргаж өгсөн. Ч.О хэлэхдээ жолооч Ж.М шатахуун аваагүй, дарга Д.Б аймгийн төв явах, нааш цаашаа ажлаас гадуур явахдаа авч ашигладаг байсан гэж хэлж байсан. Энэ баримтуудыг нэгтгэн үзэхэд 1,796,000 төгрөгийн шатахууныг ажилд яваагүй атлаа шаардах хуудас бичиж авсан зөрчил илэрсэн. Түүнийг Д.Б даргад сонсох ажиллагаагаар танилцуулахад актыг төлнө гэж хүлээн зөвшөөрч байсан. 2022 оны шатахууныг Л.Г шалгасан болохоор би мэдэхгүй байна.
А.Ө нягтлан бодогчоор томилогдоогүй байхад А.Ө ******ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Мөн энэ гэрээний гүйцэтгэлийг үзэхэд 2,000,000 төгрөгөөр гарын авлага гэж тараах материал орлогод аваад зарлагаар гаргасан байсан. 5,400,000 төгрөгийн телевизийн бичлэг хийгдсэн гэрээ дүгнэсэн акт байсан ба Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нэрээр хийгдсэн баримт байсан. Энэ зөрчлийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Миний ажлын компьютер дээр байгаа, би энэ талаар задаргааг нь хийгээд өгье. Он оноор нь зарцуулсан төсөв бүрээр нь гаргаад өгье. Энэ зөрчил дээр өөрийн хамаарал бүхий хүнтэй гэрээ байгуулж төсвөөс мөнгө гаргасан асуудал байсан учраас зөрчилд тусгаад явсан. Акт тогтоогоогүй. Учир нь энэ төсвөөс гарсан мөнгөн дүнгээр орлогод орсон байсан учраас акт тогтоогоогүй. Энэ зөрчил нь бусдад давуу байдал олгосон эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Энэ зөрчилд төсөвт хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/,
Гэрч Ч.Оын өгсөн: “...Намайг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилд орсноос хойш 2022 оны 11 дүгээр сард *********-иас даацын уртасгагч, гэрлийн запас 20 ширхэг нууц цоож, ручиктэй 1 ширхэг, цахилгааны линт 2, цахилгаан тогооны залгуур 2 ширхэг, цоож 5 ширхэг барааг авчихсан байсан юм. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ********-иас дээрх бараа материалын нэхэмжлэхийг бичиж манайд ирүүлэхдээ дотор нь машины 16-тай 4 ширхэг дугуй, мотоциклын мотор гэж нэмж 2,400,000 төгрөгийн бараа оруулсан байсан. Би энэ талаар Инжирт зам ХХК-ийн захирал Н.Моос ямар учиртай дугуй, мотор нэхэмжлэх дотор бичсэн юм бэ гэхэд танай дарга Д.Б захиалж авахуулсан, өөрөө ирээд аваад явсан гэж хэлсэн.
Энэ талаар Д.Бэс асуухад “мотоциклын моторыг С.Х эмчийн мотоциклын моторыг сольж өгсөн, харин 4 дугуйг нь би машиндаа тавьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад та өөрийнхөө хувийн машинд дугуй авч байгаа юм бэ? Ингэж болохгүй шүү дээ гэхэд Д.Б дарга би албаны ажилд өөрийнхөө машинаар явж байгаад осолд ороод машинаа эвдэлсэн. Засварын зардалд 2-3 сая төгрөг болсон тэрийгээ ийм байдлаар авч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би дээрх 4 ширхэг дугуй, мотоциклийн моторыг орлогод аваад 4 дугуйг Д.Б даргын өөрийнх нэр дээр шаардах хуудсаар гаргасан. Мотоциклийн моторыг мөн Д.Б даргын нэрээр шаардах хуудсаар зарлагадсан. Энэ талаар Д.Б дарга өөрөө тайлбарлах байх. Энэ үйл явдал болсон нь үнэн. Би ****-аас 320.000 төгрөгийн машины сэлбэг авч байсан юм. Гэрээний дагуу урьдчилан авсан. Машины сэлбэгийн 320,000 төгрөгийг тооцон ****-д өгч үлдсэн 2.880.000 төгрөгийг Кроп доод анги /ком/ худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлж хуурамчаар авсан юм. Энэ мөнгөнөөс 2023.12.19-ний өдөр *******-нд 828.000 төгрөгийн ахмад настнуудын бэлэгний үнийг бэлнээр өгсөн. 2023.12.19-ний өдөр А.Т111,300 төгрөгийг аймгаас ирсэн хяналт шалгалтын хүмүүсийг гаргаж өгөхөд зарцуулсан мөнгийг шилжүүлсэн. 2023.12.19-ний өдөр Б.б дэлгүүрээс нягтлан Ө:.Н хүүгийн үсний найранд очихдоо 50700 төгрөгийн бэлэг авч очсон. Ингээд 1,890,000 төгрөг үлдсэн юм. Манай *******-д тухайн үед 2,028,000 өртэй байсан. Би энэ өрнөөс нь 1,200,000 төгрөгт тооцож өөрөөсөө 1 үхэр өгөөд дээрх 1,890,000 төгрөгөөс 1,200,000 төгрөгийг нь өөртөө авсан юм. Үлдсэн 690.000 төгрөгийг нь өөртөө байлгаж байгаад аудитын акт тогтоосон мөнгөн дүнд нь нэгтгээд би 1,950,000 төгрөгийг аудитын хохирлын төрийн сангийн *******дугаартай дансанд 2024.07.03-ны өдөр төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 930.000 төгрөгийг төлөх дутуу байгаа. Д.Б даргад би байгууллагын өртэй байгаа талаар удаа дараа танилцуулж, хэрхэн өрөө төлж барагдуулах талаар асууж байсан. Д.Бд дээрх байдлаар байгууллагын өрийг дарах боломжтой байгааг танилцуулж дарга зөвшөөрөөд гарын үсэг зурж дээрх байдлаар 2,880,000 гаргаж авсан юм. Актын дагуу энэ төлбөрийг төлж дуусгана. Д.Б дарга намайг ажилд орохоос өмнө 2,0 сая гаран төгрөгийн шатахууныг 2022 онд авчихсан байсан. Тэрнээс хойш буюу 2022 оны сүүл, 2023 онд актад тогтоогдсон шатахуун нь Д.Б дарга хувьдаа авч ашигласан шатахууны тооцоо байгаа юм. Би болохгүй, ажилд яваагүй тохиолдолд шатахуун авч болохгүй гэж хэлэхээр дуудлаганд явсан гээд л хаачхаач гэж бид хоёрын хооронд ийм маргаантай асуудал үүсээд байгаа юм. Би зөндөө хэлж байсан болохгүй гэж. Бусад шатахууны зардал нь яг явсан ажилтай, дэмжих нотлох баримтууд нь байсан учраас аудитын шалгалтаар зөрчил заагдаагүй. Энэ дээрх шатахууны зарцуулалт нь яалт ч үгүй ажилд яваагүй, Д.Б-ийн авсан шатахууны зарцуулалт байгаа юм. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас 685,000 төгрөгийн вакцин хийхэд зарцуулах шатахуун өгсөн байсныг би мэдээгүй дарга Д.Б авчихсан байсан юм байна лээ. Д.Б дарга 685,000 төгрөгийн шатахуун аймгаас өглөө гэж надад хэлж орлогод авахуулаагүй юм байна лээ. Тэгээд аймгийн Эрүүл мэндийн газраас шатахуун зарцуулсан тайланг нэхэх үед мэдээд дарга Д.Бэс асуухад вакцины эмч П.Эд өгсөн гэж хэлсэн. Тэгээд П.Э эмч авсан гэж нэг яриад, аваагүй гэж нэг яриад байсан. Тухайн жилийн 6 дугаар сард П.Э эмч вакцин хийж байгаад ухаан алдаж унаад ухаан нь орж гараад бие нь муудаад *******хот руу явж эмчилгээ хийлгэсэн юм. Тэгээд би аймаг руу 685,000 төгрөгийн шатахууны тайлан өгөхийн тулд дээрх шаардах хуудсыг хуурамчаар бичсэн юм. Энэ шатахууныг одоо П.Э төлөх юм яриад байгаа.
Эрүүл мэндийн төвийн дарга Д.Б нь:
2023.07.14-нд М.Д ажлаар 79,500 төгрөг,
2023.09.24-нд М.Д ажлаар 106,000 төгрөг,
2023.11.01-нд М.Д ажлаар 92,750 төгрөг,
2023.11.07-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг,
2023.11.20-нд Мандал баг Дэрст дуудлагаар 79,500 төгрөг,
2023.03.07-нд М.Д ажлаар 106,000 төгрөг,
2023.01.08-нд М.Д ажлаар 104,000 төгрөг,
2023.02.20-ны өдөр М.Д ажлаар 119,250 төгрөг,
2023.08.23-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг,
2023.06.28-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг,
2023.06.08-ны өдөр М.Д ажлаар 106,000 төгрөг,
2023.02.13-ны өдөр асаргаанд байдаг өндөр настнуудад үйлчилгээ үзүүлэх 79.500 төгрөгийн шатахуун авсан шаардах хуудас бичигдсэн, асаргаанд байдаг өндөр настнуудад үйлчилгээ үзүүлэхээ: 2023.02.13-ны өдөр 79,500 төгрөг авсан нь үнэн. Энэ айл руу явсан нь үнэн байгаа юм. Явахаасаа өмнө журмынхаа дагуу шаардах хуудсаа аваад явсан нь үнэн. Энийг яагаад аудит актдаа оруулсныг мэдэхгүй байна. Харин бусад шатахуун авсан шаардах хуудсыг би дандаа нөхөж бичсэн юм. Дарга Д.Б хаашаа ямар ажлаар явахаар урьдчилан хэлэлгүй шатахуун аваад би дараа нь нөхөж шаардах хуудас бичсэн болохоор энэ шаардах хуудсыг ялгаж аудитад гаргаж өгсөн. Тэгэхээр Д.Б 2023 онд 1,031,500 төгрөгийн шатахуун хувьдаа зарцуулсан байна. Би энэ компанийн хийж гүйцэтгэсэн гарын авлагыг орлогод хүлээж аваад Эрүүл мэндийн төвийн үүдэнд угтах үйлчилгээ хийж иргэдэд тарааж дууссан. Энэ талаар би баримтдаа орлогод аваад зарлага бүртгэсэн. СД бичлэг нь надад ирээгүй. Манай байгууллагын няравын бүртгэлийн программд бүртгэгдээд явсан байдаг. Энэ худалдан авалтаас манай байгууллагад хохирол учирсан зүйл байхгүй. *******-иас худалдаж авсан асуудал нь Д.Б ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг асуудал яригдсан. Д.Б-ийн ээж нь *******-ийн захирал Даваа гэж хүний эхнэрийн эгч нь юм гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 44-45 тал/,
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас өгсөн төрийн сангийн *******дугаартай дансанд 2024.07.03-ны өдөр 1,950,000 төгрөгийн хохирол төлсөн баримт /1 хх-ийн 46 тал/,
Гэрч Б.Н өгсөн: “..2022 онд аж ахуйн нэгж сонгон шалгаруулахад дор хаяж 3 аж ахуйн нэгж рүү үнийн санал авах урилга явуулдаг гэдгийг мэддэггүй байсан. Нярав нягтлан дарга нар энэ аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж бараа материал авсан байгаа зөвлөмж бичиж өгөөрэй гэж хэлэхээр нь би даргьн хэлснээр зөвлөмж бичиж өгдөг байсан. Ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулдаггүй байсан. Харин 2023 оноос хойш аж ахуй нэгжүүд рүү үнийн санал авах урилга явуулж сонгон шалгаруулалт явуулж эхэлсэн. Дээрх *******ХХК-ийг би сонгон шалгаруулаагүй, энэ компанийг дарга Д.Б сонгосон байх. Манай дарга ер нь хүний үг авдаггүй, би мэдэж байна гэж хэлдэг. Тухайн үед дарга эмнэлгийн машин, түргэний машин дугуйгүй боллоо гэж хэлж байсан. Энэ худалдан авах ажиллагааны материалыг нөхөж хийсэн. Тухайн үед ямар нэгэн аж ахуй нэгж рүү үнийн санал авахаар албан бичиг явуулаагүй, Авлигатай тэмцэх газраас манай байгууллагыг шалгаад материалаа аваад ир гэх үед Д.Б худалдан авах ажиллагаа хариуцаж байгаагаараа чи нөхөж бүрдүүлж хий гээд би дээрх хурлын тэмдэглэл, зөвлөмжийг нөхөж зохиож хийсэн баримт байгаа юм. Ер нь бол ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулаагүй, шууд гэрээ байгуулж Инжирт зам ХХК-тай гэрээ байгуулж худалдан авалт хийгдсэн. Би энэ худалдан авалтын талаар сүүлд нь буюу 2024 оны 01 дүгээр сард Авлигатай тэмцэх газар аймгийн Аудитын албанаас шалгалт ирэх үед мэдсэн. Нөхөж хийх үүргийг дарга Д.Б өгсөн. А.Б” ХХК-ны энэ худалдан авалтын талаар ёстой мэдэхгүй. Би ийм компани сонгон шалгаруулж байгаагүй. Энэ аж ахуй нэгж манай байгууллагатай ямар гэрээтэйг ч би мэдэхгүй. “*” ХХК-ыг мэдэхгүй, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулаагүй. Би энэ гэрээтэй холбоотой юу ч мэдэхгүй. Би энэ ажлыг танай байгууллага болон Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас ирж шалгах үед мэдсэн. *******-ыг би 2021-2022 онд энэ аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулаагүй. Өмнө сонгон шалгаруулалт явуулж байсан бичиг баримт ерөөсөө байгаагүй. Сүүлд нь 2024 онд танай байгууллагаас шалгалт хийх үед нөхөж хийсэн. 2021-2022 оны худалдан авалтууд бүгд шууд худалдан авалтаар хийгдсэн. Би 2023 оноос хойш л худалдан авах ажиллагааг хариуцан ажиллахдаа сонгон шалгаруулалт явуулсан. *******-ийн хувьд 2023 онд хоол хүнс, цэвэрлэгээний материал, хог хаягдал, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс нийлүүлэх 1 удаагийн сонгон шалгаруулалтаар шалгарсан. Уг сонгон шалгаруулалт явуулахад *****ХХК, ******ХХК, ******ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр техникийн тодорхойлолтын хамт хүргүүлж 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тендерийг нээнэ гэж мэдэгдсэн. Урилга хүргүүлэхэд Номин ХХК нь үнийн санал өгөхөөс татгалзсан, *****ХХК нь зөвхөн хоол хүнсний үнэ ирүүлсэн. Бусад хог хаягдал, бага үнэтэй түргэн элэгдэх зүйл, цэвэрлэгээний материалын үнийн санал ирүүлээгүй тул Үнэлгээний хорооны хурлаар *******-ийг сонгон шалгаруулж Эрүүл мэндийн төвийн даргад зөвлөмж хүргүүлсэн. *******-ийг сонгон шалгаруулах үүргийг дарга Б.Энадад бол яг тэгж биечлэн хэлээгүй. Ерөнхийдөө оролцох компани байхгүй байна, ганц оролцож байгаа компаниа сонгохгүй бол эмнэлгийн хоол хүнс, үйл ажиллагаа тасалдлаа гэж хэлж байсан. 2021-2022 онд сонгон шалгаруулалтгүй *******-тай гэрээ байгуулсан байдаг. 2023 оны тухайд бол би сонгон шалгаруулалт хийгээд ******* шалгарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49 тал/,
Гэрч О.С өгсөн: “...Намайг *******бага эмчээр томилогдоод 2022 оны 05 дугаар сард очиход хуучин эмчийнх нь унаж ашиглаж байсан шар өнгийн хужаа мотоцикл байсан. Мотоциклын мотор нь эвдэрчихсэн ажилладаггүй мотоцикл байсан. Тэгээд дарга Д.Бд унаагүй байна, мотоциклын мотор янзлуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд намайг дөнгөж ажилд томилогдсон болохоор дарга Д.Б сумын төв дээр мотоциклын мотор сольж өгсөн. Би мотоциклоо 2022 оны 06 дугаар сард ирж авсан санагдаж байна. Улаан шаргал өнгийн бичиг баримтгүй хужаа мотоцикл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/,
Гэрч Н.Мын өгсөн: ...**** -аар 2022 онд нэг удаа гэрээ байгуулж байсан. Тэрнээс өмнө болон дараа нь гэрээ байгуулахгүйгээр манай барилгын материалын дэлгүүрээс жижиг сажиг бараа худалдаж авч байсан. ******төрийн сангийн ******* дугаартай данснаас 2.720.100 төгрөг шилжүүлсэн байна ямар бараа авсан бэ гэж асуухад: Даацын уртасгагч, гэрлийн запас 20 ширхэг, нууц цоож, ручиктэй 1 ширхэг, цахилгааны линт 2, цахилгаан тогооны залгуур 2 ширхэг, цоож 5 ширхэг, 16-тай дугуй 4 ширхэг, мотоциклын мотор 1 ширхэг бараа авч байсан байна.
Дээрх бараанаас жижиглэн барааг нь цувуулж авсан байх миний санаж байгаагаар Да юун нэртэй мотоциклын моторыг манай аавд 2022 оны 5,6 дугаар сарын үед захиж авч ирүүлсэн байсан. Машины 4 дугуйг цас орчихсон хүйтэрчихсэн байхад би өөрөө нэг орой Д.Бтэй яриад дугуйгаа ирж аваарай гэхэд Д.Б өөрийнхөө Тоёота *******маркийн машинтайгаа ирээд ачаад аваад явсан. Мотоциклын моторыг эмнэлгийн нярав, жолооч нарт л өгсөн гэж бодож байна. Эмнэлгийн багийн эмч нар мотоцикл унаад байдаг тэд нарынхаа мотоциклын моторыг солино гэж ярьж байсан. Манай аав Улаанбаатар хот Өгөөрөм зах дээрээс размерыг нь санахгүй байна, жиип машины 4 дугуй авч ирсэн юм. Би хараад сайхан хээтэй сайн дугуй байна даа гэж бодож байсан. Тэр үед манайх *********гэрээ байгуулж дээрх 4 дугуйг авч ирж өгсөн, тэр дугуй пургон машинд таарах байлгүй дээ. Э.Г тухайн үед тэр дугуйг өөрийнхөө машинд тавьсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1 хх-ийн 73 тал/,
И.Ж дансанд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2.400.000 төгрөг шилжүүлж өөрийн хувийн автомашинд 4 ширхэг дугуй мотоциклын мотор худалдан авсан талаар нотлох баримтууд:
Улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/06 дугаартай акт /1 хх-ийн 52 тал/,
***********даргын 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/03 дугаартай үнэлгээний хороо байгуулах тухай тушаал /1 хх-ийн 53 тал/,
Хөвсгөл аймгийн *********2022 оны байгууллагын урсгал төсвөөр бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, үнэлгээний хорооны зөвлөмж, төлөвлөгөө /1 хх-ийн 54-60-тал/,
********төвд хийсэн хяналт шалгалтын танилцуулга, 2021, 2022, 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн танилцуулга /1 хх-ийн 16-30 тал/,
2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36-02/05 дугаартай Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албан улсын ахлах байцаагчийн албан шаардлага / 1 хх-ийн 31-32 тал/,
*********сумын *********урсгал засварын материал нийлүүлэх гэрээ, нэхэмжлэх, зарлагын баримт /1 хх-ийн 61-69 тал/,
2880.000 төгрөгийг нярав Ч.Оын дансаар шилжүүлсэн үйлдэл холбогдол нотлох баримтууд:
Улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/07 дугаартай акт, тэмдэглэл /хх-ийн 77-78 тал/,
**********-тай Хөвсгөл аймгийн *********авто сэлбэг урсгал засварын материал нийлүүлэх гэрээ, орлого зарлагын баримт, төлбөрийн хүсэлт нэхэмжлэх 2.880.000 төгрөгийг шилжүүлэн авсан банкны хуулга /хх-ийн 79-85 тал/,
Гэрч Н.О өгсөн: “..2023, 2024 онд гэрээ байгуулсан. *************өөрсдөө үнийн санал гэсэн нэг цаас барьж ирээд танайх хамгийн бага үнэтэй байна. Манай байгууллагатай гэрээ байгуулж ажиллаа ч гэж санал тавьж байгууллага гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Манайх бол материал бүрдүүлж өгч тендерт оролцож байгаагүй. 3,705,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээгээр Астачир, Релен, хроп худалдаж авна гэж гүйлгээ хийгдсэн. Дээрх гүйлгээ хийхээс өмнө /он сарыг нь санахгүй байна/ **********төвийн нярав гээд өндөр залуу, жолоочийнхаа хамт ирээд порсунктай пургон авто машины инжектер астачер, гал хамгаалагчний гэрлийн релен аваад явсан юм. Түүний дараа хроп авъя гэж хэлэхээр нь манайд байхгүй байгаа гэхэд мөнгийг нь гаргаад өгчих, бид өөрсдөө өөр газраас худалдаад авчихъя гэж хэлэхээр нь би хропны 3,200,000 төгрөгийг нь компанийн данснаас гаргаж өгөхдөө 10 хувийг нь аваад 2,880,000 төгрөгийг няравынх нь данс руу шилжүүлж өгсөн..”. гэх мэдүүлэг /1 хх-ийн 87 тал/,
2022 онд 706.000 төгрөг, 2023 онд 1.796.000 төгрөгийн шатахуунаар ямар ажил гүйцэтгэсэн тодорхойгүй төсвийг зориулалт бусаар зарцуулсан талаарх нотлох баримт:
Улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/02 дугаартай акт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, тэмдэглэл, Д.Б-ийн тайлбар /хх-ийн 93-100 тал/,
М.Д ажлаар гэх утга бүхий орлогын баримт /хх-ийн 101-117 тал/,
Гэрч Л.Гийн өгсөн: “... 2022 оны Шатахууны тухайд: 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******** сумын Засаг даргын тамгын газарт 1 тонн шатахууны үнэ буюу 2,430,000 төгрөгийн зарлагын баримтаар шилжүүлсэн. Энэ нь ямар нэгэн шийдвэргүйгээр шилжүүлсэн байсан. 2022.01.19-ний өдөр аж ахуйн материал татах ажлаар Болд-Эрдэнийн гарын үсэгтэй 122,500 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.01.24-ний өдөр *******нэгдсэн эмнэлэг явах ажлаар Б.Э гарын үсэгтэй 98,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас 2022.01.30-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт онош тодруулах өвчтөн хүргэх ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 112500 шатахууны шаардах хуудас, 2022.02.22-ны өдөр******, эм тариа татан авалт ажлаар Д.Б гарын үсэгтэй 78.000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.02.27-ны өдөр **********гэсэн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 78,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.15-ны өдөр *******багийн дуудлага ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.15-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт өвчтөн хүргэх ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.09-ний өдөр *******уманд С.Н бүсийн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас нийт 706,000 төгрөгийн шатахуун зарцуулсан нь жолоочийн тооцооны хуудас байхгүй, дуудлагын бүртгэл дээр бүртгэгдээгүй. Энэ талаар *********тамгын газрын нярав Ч.О хүлээн авч Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж хэлж байсан. *******дарга Д.Б нь 2022 онд 2,109,840 төгрөг 2023 онд 1.314.887 төгрөг нийт 3,424,727 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг хуульд нийцээгүй буюу хүчин төгөлдөр бус эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр олгосон байна гэж үзсэн. Үүнээс өөртөө 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/27, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/29, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/41, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалуудаар, мөн сумын засаг даргын орлогч Ж.Өын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаар захирамжуудаар тус тус үндэслэлгүйгээр үр дүнгийн урамшуулал авсан байсан тул акт тогтоосон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 119-120 тал/,
Гэрч П.Эын өгсөн: “...685,000 төгрөгийн шатахууныг шатахууныг аваагүй. Би энэ 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр саажилт өвчний улмаас Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээнд яваад 2023 оны 08 дугаар сарын эхээр ирж ажилдаа орсон. Энэ хугацаанд ээлжийн амралтаа авсан байсан. Тэглээч вакциныг хаягаар явж хийгээгүй, *******дуудаж вакцин хийсэн. Гэхдээ манай *******дарга Д.Б 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэж санаад байна надад 200,000 төгрөгийн шатахууны талон, 400,000 гаран төгрөгийн нэгж өгсөн. Намайг багийн эмч нарт шатахуун болон багийн эмч нарт нэгжийг тарааж өгөөрэй гэж хэлсэн. Би 2023 оны 06 дугаар сарын 02 өдөр бие өвдөөд ухаан орж гараад өөрөө мэдэхгүй ухаангүй 7 хоног *******хэвтээд Улаанбаатар хот руу явж эмчлүүлсэн. Тэгээд би өвдөөд даргын өгсөн шатахуун, нэгжийг багийн эмч нарт тарааж чадалгүй Улаанбаатар хот руу яваад манай нөхөр, хүүхэд дээрх нэгж, шатахууныг хувьдаа зарцуулсан байсан. Би энэ даргаас авсан шатахуун, нэгжний мөнгийг төлнө...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 122 тал/,
Гэрч М.М өгсөн: “...Алсын дуудлагад албаны машин явдаг. Сумын төв дотор дуудлагын эмч нар хувийн машинаараа явдаг. Яалт ч үгүй хүн тээвэр хийх тохиолдолд сумын төв дотор явдаг. Аймаг руу өвчтөн хүргэнэ. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл аймгаас авч ирэх ажилд явдаг. Мөн байгууллагын аж ахуйн ажилд явдаг. Миний албаны авто машин эвдэрч байсан. Одоо он сар өдрөөр нь санахгүй байна. Өнөөдөр эвдэрлээ гэхэд сэлбэг захиад маргааш гэхэд машин бэлэн болдог. 1-2 хоногт л эвдрэлтэй зогсож байсан байх. Одоо яг он сараар нь сайн санахгүй байна. 2022 онд албаны пургон автомашины чагтан голны шайраг нурж байсан, духны гинж 2 удаа сольсон санагдаж байна. Пургон автомашины хроп доод анги комоор нь сольж байгаагүй. Би энэ ажилд яваагүй, дээрх 685,000 төгрөгийн вакцины ажилд албаны автомашиндаа хийгээгүй. Намайг ээлжийн амралтаа авсан хугацаанд цахилгаанчин Б.Нунаж ашигладаг. Би 2023 оны 7 дугаар сарын 20-ноос 2023 оны 08 дугаар сарын 30-н хүртэл ээлжийн амралтаа авсан. Дуудлага болон бусад ажил гарсан тохиолдолд хаашаа явах гэж байгаагаа няравт мэдэгдэж шаардах хуудас бичиж шатахуун авч зарцуулдаг. Шатахуун зарцуулсны дараа замын хуудас бичиж өгдөг. Сард нэг удаа замын тооцоо хийдэг. Үгүй. Дарга өөрөө Мөрөн рүү ажлаар явахдаа хувийн машиндаа шаардах бичээд шатахуун аваад явдаг. Тэрийг нярав мэдэж байгаа байх. Албаны автомашинд КАМА нэртэй Оросын 4 улирлын 16-тай дугуй таардаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 124 тал/,
Урамшуулал өөртөө авч давуу байдал бий болгосон:
Улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 26-04/01 дугаартай үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай акт, хуульд нийцээгүй олгосон үр дүнгийн урамшуулал, хяналт шалгалтын тэмдэглэл Д.Б-ийн тайлбар, /1 хх-ийн 167-173 тал/,
*********даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн урамшуулал олгох тухай А/27 дугаартай тушаал, үнэлгээний хуудас, /1 хх-ийн 174-175 тал/,
*******төвийн даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний урамшуулал олгох тухай А/29 дугаартай тушаал, үнэлгээний хуудас, /1 хх-ийн 176-177 тал/,
********төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн урамшуулал олгох тухай А/41 дугаартай тушаал, үнэлгээний хуудас, /1 хх-ийн 178-179 тал/,
********төвийн даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн урамшуулал олгох тухай А/42 дугаартай тушаал, үнэлгээний хуудас, /1 хх-ийн 180-181 тал/,
*даргын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай урамшуулал олгох тухай тушаал, /1 хх-ийн 182 тал/,
***********даргын 2023 оны 10 дугаар сарын 24-ний урамшуулал олгох тухай А/30 дугаартай туша********ал, үнэлгээний хуудас, /1 хх-ийн 183 тал/
Гэрч Б.Мын өгсөн: “...Энэ жил аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас шалгалт ирэх үед мэдсэн. Намайг эзгүйд Засаг даргын орлогч Ж.Ө гэж хүн орлодог. Захирамж гаргах эрхтэй эсэхийг би сайн мэдэхгүй байна, гэхдээ эрхтэй гэж бодож байна. Удаан хугацаагаар эзгүй байх тохиолдолд аймгийн Засаг даргын захирамжаар түр орлон гүйцэтгэх захирамж гарах байх. Түүнээс ойрхон хэд хоногийн ажилтай байх үед намайг орлоод захирамж гаргах эрхтэй гэж үздэг. Би 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг нь бол санаж байна. Надад мэдэгдэж зөвшөөрөл авч дээрх захирамжийг гаргасан. Би тухайн үед Улаанбаатар хотод томилолттой ажиллаж байсан. Харин 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийн талаар би санахгүй байна. Орлогч надад танилцуулаагүй. Нэмээд хэлэхэд би ер нь Д.Бд урамшуулал өгөхгүй гэдэг юм. Яагаад гэвэл ажилчдаас нь надад зөндөө гомдол орж ирдэг, би сонсох ажиллагаа ч явуулж байсан. Мөн сумын ИТХ-ын даргын өрөөнд агсам тавьж байхад нь би ажлаас нь халсан юм. Тэгээд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад нотолж чадаагүй гээд шүүх дээр ялагдсан. Энэ хүнд үр дүнгийн урамшуулал олгоно гэдэг чинь ажлын үр дүнг үнэлж байж олгох ёстой, үр дүнгүй ажилчдаас нь даргаа сольж өг гэдэг гомдол байнга ирдэг, мөн өөрийн хамаарал бүхий нагац эгчийнхээ нөхрийн компанитай хамтарч ажиллаж төсвийн мөнгийг үрдэг асуудал гаргадаг байдлыг нь хүртэл би аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст удаа дараа мэдэгдэж ажилладаг байсан. Ийм учраас намайг байхгүй эзгүй ажилтай байх хооронд орлогчоор захирамж гаргуулж үр дүнгийн урамшуулал авсан байна гэж бодож байна. Ж.Ө надад мэдэгдээгүй. Би бодохдоо төсөвтэй холбоотой захирамж гаргах эрхгүй байх гэж бодож байна. Би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 187-188 тал/,
Гэрч Ж.Өын өгсөн: “... Сумын Засаг даргын эзгүйд миний бие түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэдэг. Түүний эзгүйд зайлшгүй, шаардлагатай тохиолдолд түүний өмнөөс захирамж гаргадаг. Нутаг дэвсгэр, нэгж түүний удирдлагын тухай хуульд засаг даргын эзгүйд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана гэж заасан байдаг. Би төсөв захирдаггүй, Надад төсөв захиран зарцуулах эрх байхгүй аймгийн Засаг даргын захирамжаар сумын Засаг дарга хүндэтгэн үзэх шалтгаантайгаар удаан хугацаагаар эзгүй үед түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэх үүрэг гүйцэтгэж байх хугацаанд төсөв захирах эрхтэй. Түүнээс бусад тохиолдолд төсөв захирах эрх байхгүй. 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай захирамжийг бол Д.Б надаас гуйж байгаад энэ захирамжийг гаргуулсан. Д.Б захирамж гаргаад өгөөч гэж гуйхаар нь би Засаг даргад мэдэгдэнэ гэж хэлсэн. Тэр үед Засаг дарга Улаанбаатар хотод явж байсан юм. Тэгээд Болд-Эрдэнэ Засаг даргатай ярилаа тантай ярь гэж байна гэж надад хэлэхээр нь би түүнд Засаг даргын захирамжийг гаргаж өгсөн юм. Харин дараагийнх нь буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 дугаартай захирамж гарах үед сумын Засаг дарга Улаанбаатар хотод томилолттой байсан. Энэ захирамжийг би Засаг даргын өгсөн үүргийн дагуу гаргасан. Сумын 5 байгууллагын даргад үр дүнгийн урамшуулал олгосон захирамж гаргасан байдаг..” гэх мэдүүлэг /1хх-ийн 189-190/,
**********эмнэлгийн 2020 оны 04 дүгээр 08-ны Б/12 дугаартай А.Гажилд томилох тухай тушаал /1 хх-ийн 196 тал/,
********эмнэлгийн 2018 оны 12 дугаар 03-ны Б/32 дугаартай А.Гариутгагчаар түр томилох тухай тушаал /1 хх-ийн 197 тал/,
Гэрч Ж.Н өгсөн: ...Анагаахын сургуулийг туслах сувилагчаас дээш мэргэжлээр буюу бакалаврын зэрэгтэй дээд сургуулийн дипломтой сувилагч, эх баригч, бага эмч, лаборант мэргэжилтэйгээс гадна ариутгагчийн олгох курс төгсөж сертификат буюу мэргэшлийн үнэмлэхтэй байхыг шаарддаг. Ажлын туршлага шаарддаггүй. Аймгийн Эрүүл мэндийн газраас туслах ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийдэггүй. Надаас энэ талаар асуусан. Би өөрийнхөө гэр бүлийн хүнийг тушаал гаргаж томилж болохгүй. Өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй талаараа Сумын засаг даргадаа мэдэгдэж Засаг даргын захирамжаар томилуулаарай гэж хэлсэн тэгсэн харин өөрөө тушаал гаргаад томилсон байсан. А.Г нь ШУТИС-ийг хүнсний чиглэлээр төгссөн хүн байсан. Мөн туслах сувилагчийн 1 жилийн курсэд сууж төгссөн байсан. Тийм ээ. аль аль нь байхгүй, Ариутгагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа. Д.Б энэ талаар мэдэж байгаа. А.Г томилохоос өмнө ариутгагчийн олгох курсэд сурга гэж хэлээд нэрийг сургалтад хамрагдах хүний нэрэнд оруулсан боловч эхнэр нь жирэмсэн гээд суугаагүй. Д.Б нь эхнэр А.Г ариутгагчийн ажлын байрны заасан шалгуурыг хангахгүй байсан гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 199 тал/,
Ариутгагч албан тушаалын ажлын байрны тодорхойлолт /1 хх-ийн 200-203 тал/,
Гэрч А.Г өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн *******суманд 2010 онд бүрэн дунд сургууль буюу 11 дүгээр анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Дараа нь **********2010 онд суралцаж байгаад 2012 онд чөлөө аваад дахиж сураагүй. Дараа нь 2015 онд Улаанбаатар хот Монголын үндэсний бизнесийн дээд сургуульд 3 дугаар курсээсээ элсэж ороод 2016 бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Дараа нь 2019 онд Дархан-Уул аймгийн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг туслах сувилагчийн 3 сарын курсэд суралцаж төгссөн. 2024 онд шүдний эмчийн туслах мэргэжлээр 6 сарын курсэд суралцаж төгссөн. 2019 онд мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж үнэмлэх авсан. Би энэ албан тушаалд 2018 оны 11 дүгээр сард түр ариутгагчаар томилогдсон. Намайг манай нөхөр тус Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Д.Б тушаал гаргаж намайг томилсон. Дараа нь буюу 2021 онд гэж санаад байна ариутгагч албан тушаалд жинхэлж томилсон. Намайг ариутгагч албан тушаалд манай нөхөр Д.Б томилсон, намайг томилохдоо сумын Засаг даргаас болон Эрүүл мэндийн газраас асууж байгаад томилсон. Албан тушаалын тодорхойлолтод сувилагч бага эмч мэргэжилтэй хүн ажилладаг билүү. Би сувилагч, бага эмч мэргэжилгүй. Би туслах сувилагч мэргэжилтэй. Би энэ талаар мэднэ. Би энэ албан тушаалд томилогдохдоо дээрх шаардлагыг хангаагүй байсан. Энэ талаар манай нөхөр мэднэ би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 205 тал/,
Д.Б А.Г нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 206 тал/,
А.Г Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн бакалаврын диплом бусад сургалтад хамрагдсан баримт / 1хх-ийн 208-213 тал/,
Өөрийн нагац эгчийн нөхрийн компани болох ******* –иас 2021-2023 онд нийт 26.844.856 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авч худалдан авах ажиллагааны журам зөрчиж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл:
Гэрч Ц.Х өгсөн: ... Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй эмийн эргэлтийн сан болон хувийн эмийн сан хоёр ялгаатай зүйл байхгүй, эмийн эргэлтийн сан нь Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдгээрээ ялгаатай. Түүнээс өөр ялгаа байхгүй эрх үүргийн хувьд ялгаа байхгүй. *********мэндийн төвийн эм, эмнэлгийн хэрэгслийг Хөвсгөл аймгийн ********сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгч сонгон шалгаруулж эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлдэг байсан. 2023-2024 онд Эрүүл мэндийн газраас нэгдсэн журмаар тендер сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгчийн сонгон шалгаруулж эм, эмнэлгийн хэрэгслээр сумын эрүүл мэндийн төвүүдэд хангалтаар өгч ажиллаж байгаа. Тэгэхээр сумдын эрүүл мэндийн төвөөс эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер сонгон шалгаруулалт зарлахгүй. Баримжаагаар хэлбэл нэг сумын Эрүүл мэндийн төвийн эм эмнэлгийн хэрэгслийн төсөв 50-70 сая төгрөг байдаг. Батлагдсан төсвийн 70 хүртэл хувиар Эрүүл мэндийн газраас тендер сонгон шалгаруулалт явуулдаг. Жишээлбэл 50 сая төгрөгийн төсөвтэй Эрүүл мэндийн төвөөс 35 сая төгрөгөөр нь Эрүүл мэндийн газраас тендер сонгон шалгаруулалтаар эм, эмнэлгийн хэрэгсэл үлдсэн 15 сая төгрөгөөр тендер сонгон шалгаруулалтаар нийлүүлэгдээгүй эм тасалдсан эм, ховор эм, яаралтай тусламжийн болон амин чухал зайлшгүй шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийг тухайн Эрүүл мэндийн төв нь өөрсдөө худалдан авахаар төсөвт тавьж өгдөг юм. Уг зардлаасаа дээрх эм эмнэлгийн хэрэгслийг авсан байж магадгүй. Би тухайлан ******** сумын эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авсныг мэдэхгүй. Тухайн ********эрхийн асуудал юм. ******* нь 2022 онд Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан *********сумын *******эргэлтийн санг дуудлага худалдаанд оролцож ялагч болж худалдаж авсан байдаг. ******* нь Эмийн эргэлтийн санг худалдаж авсны дараагаар Эм, эмнэлгийн хэрэгсэл гоо сайхны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны тусгай зөвшөөрлийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох комиссоос тусгай зөвшөөрөл авсан байдаг. Удалгүй энэ компани нь Эмийн эргэлтийн сан буюу эмийн сангаа ********ХХК-д зарсан. ******* нь эмийн эргэлтийн санг бусдад худалдсанаараа тусгай зөвшөөрөл давхар цуцлагддаг юм. Монос Хөвсгөл ХХК-нь тусгай зөвшөөрлөө журмын дагуу аваад одоо эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 216-217 тал/,
Гэрч О.Дгийн өгсөн: “.. ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Хүнсний худалдаа, түүхий эд махны худалдаа, бичиг хэргийн барааны худалдаа, ажил болон нормын хувцасны худалдаа, дулааны хангамжийн шугам сүлжээний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаа зэрэг үйл ажиллагаатайгаар *******сумын *********баг 2-р хороо ******** тоотод үйл ажиллагаа явуулдаг. *******суманд Гэгээ нэртэй 8 нэрийн Б.Д гэж хүн байсан юм. Д.А гэж хүний төрсөн дүү Б.Э нь манай эхнэр байгаа юм. ***********төвөөс тендерийн урилга ирүүлдэг байсан. Ирүүлсэн урилгаас харж байгаад үнийн саналаа өгөөд тендерт хамгийн бага үнэтэй гэж шалгарч гэрээ байгуулж ажиллаж байсан. 2021-2023 онд манай компани Их- Уул сумын *********хүнсний бүтээгдэхүүнд мах, хүнсний ногоо гурил будаа, элсэн чихэр, давс, сүү, тараг гэх мэт хүнсний бүхий л бүтээгдэхүүн түргэн элэгдэх бараанд хогны уут, хогийн шүүр, угаалгын нунтаг, саван, вок, шалны алчуур угаалгын бээлий гэх мэт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан. 2024 онд гэрээ байгуулаагүй, хамтарч ажиллаагүй. Д.Б манай дэлгүүрээс зээл авдаггүй. Гэрээ байгуулагдсан байсан учраас урьдчилаад бараа материалаа аваад дараа төлбөр тооцоогоо хийдэг үе байдаг. Нярав нь 2023 онд ахмадын баяраар бэлэг гээд 828,000 төгрөгийн “набор, халуунаа барьдаг аяга зэрэг зүйлс авсан. Энэ зээлээ тэгээд төлөөд дуусгасан. Одоо манай дэлгүүр болон компанид Эрүүл мэндийн төв нь ямар нэгэн өр байхгүй, тооцоо дууссан. Эрүүл мэндийн төвийн нярав Ч.О төлсөн. Ч.Оын мэдүүлэгт: ********* гэгээ компанид Эрүүл мэндийн төв нийтдээ 2,028,000 төгрөгний өртэй байсан. Би өөрийн үхрийг 1200000 төгрөгөөр өөр үнэлж ЭМГазрын өрийн оронд өгсөн гэж мэдүүлсэн. Энэ талаар талаар ярина уу гэж асуухад: Тэгсэн. Ч.О надад хязаалан үхэр 1.200.000 төгрөгөөр бодож өгөөд өр дууссан. Ямар бараа авсныг нь одоо санахгүй байна. Бичих тэмдэглэсэн юм одоо байхгүй. эмнэлэгтээ авсан уу, өөр зүйлд авсан уу гэдгийг би мэдэхгүй байна. Манай дэлгүүр хүнсний бараа зардаг учраас эмнэлэгтээ авсан үгүйг мэдэхгүй байна. 2021-2023 онд үнийн санал өгч гэрээ байгуулж байсан. Одоо гэрээ нь надаа байхгүй байгаад байна. Эрүүл мэндийн төвдөө байгаа байх гэж бодож байна. Үнийн саналаа өгдөг юм тэгээд манайх бага үнэтэй байна гээд гэрээ байгуулна л гэдэг. ******** сумын Эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулж бараа нийлүүлэхдээ Д.Бд нөлөөлж, түүнд шан харамж өгч гэрээ байгуулсан удаа байна уу гэж асуухад: Тийм юм байхгүй, тендерийн үнэлгээний хорооны ажилчид нь шалгаруулдаг. Д.Б шалгаруулдаггүй юм байна лээ. Д.Бд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Зарим барааг лизингээр зардаг юм. 2023 оноос хойш дээрх барааг зарахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-220 тал/,
/2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *******-ний 000153054 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 222-223 тал/,
2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хоорондох *******-ны ******* дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 226-227 тал/,
*******-ний санхүүгийн тайлан / 1хх-ийн 228-250, 2 хх-ийн 2-13 тал/, 2021-2023 оны хугацаанд ******** сумын ******** ХХК-нд гэрээний дагуу шилжүүлсэн 88.939.786 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримтууд /2 хх-ийн 14-250, 3хх-ийн 1-3 тал/
2023 оны *******-ийн хог хаягдлын зардал 1.563.300 төгрөгийн баримтууд /3 хх-ийн 4-31 тал/,
2023 оны *******-ийн бараа үйлчилгээний бусад зардал 2.713.100 төгрөгийн баримтууд /3 хх-ийн 32-196 тал/,
А.Г 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх Хаан банкны *****5 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /4 хх-ийн 1- 38 тал/ ,
Д.Б-ийн Төрийн банкны *****дугаартай дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх харилцах дансны хуулга /4 хх-ийн 39-42/
Д.Б-ийн Хаан банкны ******* дугаартай дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 4 хх-ийн 43-47/
Д.Б-ийн Хаан банкны ******** дугаартай дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 4 хх-ийн 48-100 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /4 хх-ийн 107 -108 тал/,
******** сумын *******2021-2023 оны санхүүгийн анхан шатны баримт болох аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээ, нэхэмжлэх, е баримтын нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, төрийн сангийн данснаас гүйлгээ хийсэн баримт, орлогод бүртгэсэн баримт, зарлагын баримт /2 хх-ийн 51-250, 3хх-ийн 196 тал/
Хөвсгөл аймгийн ******2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 842 дугаартай ******** сумын ******хууль ёсны төлөөлөгчөөр *********Эрүүл мэндийн газрын Эдийн засагч хөрөнгө оруулалт хариуцсан нягтлан бодогч Б.Н г томилсон гэх албан бичиг /4 хх-ийн 110 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол /4 хх-ийн 113-114 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл /1 хх-ийн 2 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Б-ийн өгсөн: “...Прокурорын тогтоолтой бүрэн уншиж танилцлаа. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 132 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хангалттай нотлогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа буюу Авлигын эсрэг хууль, Төсвийн тухай хууль Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг тус тус зөрчиж, ******-ийн захирал Н.Мтой гэрээ байгуулан Тоёота Хаялүкс загварын ******* улсын дугаартай автомашиндаа 4 ширхэг дугуй авч тавьж ******** сумын *******төсөвт 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан. ****-ийн захирал Д.Ттай 2023 оны 10 дугаар сарын 02- ны өдөр “Авто сэлбэг урсгал засварын материал нийлүүлэх” 09 дугаартай байгуулахдаа мөнгөн дүн тодорхойгүй, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан байх ба улмаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,200,000 төгрөгөөр кроп /доод анги/ худалдан авсан мэтээр гүйлгээ хийж, орлогод хүлээн авснаар хуурамч баримт үйлдсэн байна. ****-аас татвар, данс ашиглуулсны шимтгэл болох 10 хувь болох 320,000 төгрөгийг суутгаж нярав Ч.Оын Хаан банкны ******** дугаартай дансаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,880,000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр Д.Б нь ***********төвийн ахмадуудад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******-аас 828.000 төгрөгөөр бэлэг, Аймгийн ******хяналт шалгалтаар ирсэн хүмүүст 111.300 төгрөгийн архи, чихэр, жимс, цай авсан ба *******-д 1,200,000 төгрөгийн өр дарж өөртөө давуу байдал бий болгон төсөвт 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан, ******** сумын ******шатахуунаас дуудлага болон албан томилолт, ажил үүргээс гадуур хувийн хэрэгцээндээ шатахууныг хуурамч шаардах хуудас үйлдэж өөртөө давуу байдал бий болгон авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж, **********төсөвт нийт 2,422,500 төгрөгийн хохирол учруулсан, Өөртөө буюу ******** сумын *****даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар 560,939 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар 467,450 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар 710,540 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/41 дугаартай тушаалаар 370.911 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг тус тус авсан ба сумын Засаг дарга Б.Мыг эзгүйд түүний орлогч Ж.Өт “сумын Засаг даргад мэдэгдсэн” гэж худал хэлж өөртөө үр дүнгийн урамшуулал олгуулахаар сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай захирамж гаргуулан Ж.Өаар гарын үсэг зуруулж 673,127 төгрөгийг урамшуулал болгон авч өөртөө давуу байдал бий болгон төсөвт нийт 2,782,967 төгрөгийн хохирол учруулсан, Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Анагаахын сургуулийг туслах сувилагчаас дээш мэргэжлээр буюу бакалаврын зэрэгтэй дээд сургуулийн дипломгүй, сувилагч, эх баригч, бага эмч, лаборант мэргэжилгүй, ариутгагчийн олгох курс төгсөж сертификат буюу мэргэшлийн үнэмлэх аваагүй эхнэр А.Г сумын Засаг дарга болон Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчилтэй талаараа мэдэгдэлгүй, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/32 дугаартай ариутгагчийн албан үүргийг түр томилох тухай” тушаалаар, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Ариутгагчийн албан тушаалд жинхлэн томилж өөртөө давуу байдал бий болгосон, Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн эх Б.Э-ийн нөхөр О.Д “******** гэгээ” ХХК-тай 2022, 2023 онуудад “Багаж хэрэгсэл, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс, цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн хүлээн авч, орлогод бүртгэн авсан, өөрийн хамаарал бүхий нагац эгч Б.Э нөхөр О.Дгийн *******-д 88.939.786 төгрөгийн ашиг орлого олох давуу байдал бий болгосон болох өнөөдрийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-т зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т зааснаар өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 31.1.3-т зааснаар эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, мөн 37 дугаар зүйлийн 37.1.13-т зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан дүрэм, журмыг тус тус зөрчин өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Б нь өөртөө албан тушаалын давуу байдал бий болгож ашиг олох зорилгоор үйлдсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй хүсэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс 10,005,467 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна...” гэх санал дүгнэлтийг,
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг гаргасан санал, дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хэрэг эхэлсэн эх үүсвэр нь *****газраас ******** сумын Эрүүл мэндийн газарт шалгалт орсон. Энэ шалгалтаар 4 үйлдэл дээр акт тавигдсан. Хөвсгөл аймгийн санхүүгийн дотоод аудитын албаны улсын ахлан байцаагч Э.дп нар нь тус **мэндийн төвд 2021 оноос 2023 оны санхүүжилтийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт хийсэн. ******** сумын *-төвийн дарга Д.Б, нягтлан бодогч, нярав н.О нарыг *********К-аас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2,400,000 төгрөг шилжүүлж өөрийн хувийн машинд 4 ширхэг дугуй, 1 ширхэг мотоцикл мотор авсан үйлдэлд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр улсын байцаагчийн акт тавьсан. ****-аас 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 3,200,000 төгрөгөөр кроп /доод анги/ авснаар 320,000 өр дарж нярав Ч.Оын Хаан банкны ********* дугаартай дансаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,880,000 төгрөгийг шилжүүлэн авч зориулалтын бусаар ажилласныг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 36037 дугаартай улсын байцаагчийн акт тавигдсан. Эрүүл мэндийн төвийн шатахуун зарцуулалтад хяналт хийхэд 2020 онд 3,136,000 төрөг 2023 онд 1,796,000 төгрөг нийт 4,932,000 төгрөгийн шатахууныг ямар ажил, үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй, анхан шатны баримтын бүрдэл дутуу гэсэн зөрчилд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн акт тавьсан. Эрүүл мэндийн төвийн дарга Д.Б 2022 онд 2,109,830 төгрөг, 2023 онд 1,314,887 төгрөг нийт 3,424,727 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг хуульд нийцүүлээгүй буюу хүчин төгөлдөр бус, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр олгосон байгаа үйлдэлд нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр акт тавьсан. Хоёр үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр Авлигатай тэмцэх газар шилжүүлсэн. Гэрээ байгуулж эд зүйл авсан гэх зүйл ангиар буруутгасан. Мөн Анагаахын их сургуулийн сувилагч мэргэжлээр буюу бакалаврын зэрэгтэй дээд сургуулийн диплом байхгүй өөрийн эхнэрийг ариутгагчаар авсан гэж буруутгасан. Улсын байцаагч нарын тавьсан 4 зөрчил дээр учирсан 15,000,000 төгрөгийн акт төлөөгүй байтал эрүүгийн хэрэг үүсгээд орж ирсэн. Гэм буруутай гэж үзээд акт тавьж, эрүүгийн хэрэг үүсгэж гэмт хэрэг байна гэсэн. Бид нар гэм буруутай байна гэж үзэж хүлээн зөвшөөрсөн байгаа. Ийм учраас улсын яллагчийн зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохыг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийн талаар шүүхээс гарсан бодит хохирлыг хуульд заасны дагуу завсарлага авч төлье гэсэн саналтай байна...” гэх санал дүгнэлтийг гаргасан.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу гэм буруугүй болох, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О, гэрч Д.П, Ч.О, Б.Н, О.С, Н.М, гэрч Н.О, гэрч Л.Г, П.Э, М.М, гэрч Б.М, Ж.Ө, Ж.Н, А.Г, Ц.Х, О.Д нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/06 дугаартай акт, ******** сумын Эрүүл мэндийн төвд хийсэн хяналт шалгалтын танилцуулга, 2021, 2022, 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн танилцуулга, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36-02/05, 36-02/05 дугаартай Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албан улсын ахлах байцаагчийн албан шаардлага, /**********ХХК-тай ******** сумын эрүүл мэндийн төвд урсгал засварын материал нийлүүлэх гэрээ, нэхэмжлэх, зарлагын баримт, Улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/07 дугаартай акт, тэмдэглэл, -////////ХХК-тай Хөвсгөл аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвд авто сэлбэг урсгал засварын материал нийлүүлэх гэрээ, орлого зарлагын баримт, төлбөрийн хүсэлт нэхэмжлэх 2.880.000 төгрөгийг шилжүүлэн авсан банкны хуулга, Улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/02 дугаартай акт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, тэмдэглэл, Д.Б-ийн тайлбар, ******** сумын Эрүүл мэндийн төвийн 2021-2023 оны Санхүүгийн анхан шатны баримт болох аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээ, нэхэмжлэх, И баримтын нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, төрийн сангийн данснаас гүйлгээ хийсэн баримт, орлогод бүртгэсэн баримт, зарлагын баримт, ******** сумын сум дундын эмнэлгийн 2020 оны 04 дүгээр 08-ны Б/12 дугаартай А.Гажилд томилох тухай тушаал, ******** сумын сум дундын эмнэлгийн 2018 оны 12 дугаар 03-ны Б/32 дугаартай А.Г ариутгагчаар түр томилох тухай тушаал, ариутгагч албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, Д.Б А.Г нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, А.Г Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн бакалаврын диплом бусад сургалтад хамрагдсан баримт, *******-ны ********* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 01- дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хоорондох *******-ны ****** дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, *******-ны санхүүгийн тайлан, 2021-2023 оны хугацаанд ******** сумын Эрүүл мэндийн төвөөс ******** ХХК-нд гэрээний дагуу шилжүүлсэн 88.939.786 төгрөгийн санхүүгийн анхан шатны баримтууд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Б нь Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвийн даргаар буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг тус тус зөрчиж,
1. Инжирт зам ХХК-ийн захирал Н.Мтой 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Урсгал засварын материал нийлүүлэх” ХӨАСДЭ2022013 дугаартай гэрээ байгуулахдаа мөнгөн дүн тодорхойгүй, 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байх ба улмаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 265-75-16 размертай 4 ширхэг автомашины дугуй 1,600,000 төгрөгөөр худалдан авч, орлогод бүртгэн авсан атлаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож өөрийн Тоёота Хаялүкс загварын ********* улсын дугаартай автомашиндаа тавьж ашиглахаар хувьдаа авч ******** сумын Эрүүл мэндийн төвийн төсөвт 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. ****-ийн захирал Д.Ттай 2023 оны 10 дугаар сарын 02- ны өдөр “Авто сэлбэг урсгал засварын материал нийлүүлэх” 09 дугаартай байгуулахдаа мөнгөн дүн тодорхойгүй, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан байх ба улмаар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,200,000 төгрөгөөр кроп /доод анги/ худалдан авсан мэтээр гүйлгээ хийж, орлогод хүлээн авснаар хуурамч баримт үйлдсэн байна. ****-аас татвар, данс ашиглуулсны шимтгэл болох 10 хувь болох 320,000 төгрөгийг суутгаж нярав Ч.Оын Хаан банкны ********4 дугаартай дансаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,880,000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр Д.Б нь ***********төвийн ахмадуудад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******-аас 828.000 төгрөгөөр бэлэг, Аймгийн Эрүүл мэндийн газраас хяналт шалгалтаар ирсэн хүмүүст 111.300 төгрөгийн архи, чихэр, жимс, цай авсан ба *******-д 1,200,000 төгрөгийн өр дарж өөртөө давуу байдал бий болгон төсөвт 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. ******** сумын Эрүүл мэндийн төвийн шатахуунаас дуудлага болон албан томилолт, ажил үүргээс гадуур хувийн хэрэгцээндээ 2022 онд 2022.01.19-ний өдөр аж ахуйн материал татах ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 122,500 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.01.24-ний өдөр Мөрөн нэгдсэн эмнэлэг явах ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 98,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.01.30-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт онош тодруулах өвчтөн хүргэн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 112,500 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.02.22-ны өдөр Мөрөн, эм тариа татан авалт ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 100,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.02.27-ны өдөр З.Б ******гэсэн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 78,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.15-ны өдөр ММ.Л дуудлага Б.Н гэсэн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.15-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт Өвчтөн хүргэх ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас, 2022.03.09-ний өдөр Т.Л суманд *******э бүсийн ажлаар Д.Б-ийн гарын үсэгтэй 65,000 төгрөгийн шатахууны шаардах хуудас нийт 706.000 төгрөгийн шатахуун зарцуулсан нь жолоочийн тооцооны хуудас байхгүй, дуудлагын бүртгэл болон албан үүрэгт ажлын баримтгүй зарцуулсан, 2023 онд Аймгийн **********газраас “Улаан бурхны вакцины” зардалд 685,000 төгрөгийн шатахууны талон өгснийг П.Э бага эмчийг улаан бурхан вакцин хийхээр жолооч М.М хамт 2023.06.14-ний өдөр 235,000 төгрөгийн шатахуун, 2023.06.17-ны өдөр 150,000 төгрөг шатахуун, 2023.06.18-ны өдөр 150,000 төгрөг шатахуун, 2023.06.19-ний өдөр 150,000 төгрөг шатахуун авч явсан мэтээр тус тус хуурамч шаардах хуудас бичиж нийт 685,000 төгрөгийн шатахуун, мөн Эрүүл мэндийн төсөвт шатахуунаас 1,031,500 төгрөгийг 2023.07.14-нд *******ажлаар 79,500 төгрөг, 2023.09.24-нд М.Д ажлаар 106,000 төгрөг, 2023.11.01-нд М.Д ажлаар 92,750 төгрөг, 2023.11,07-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг, 2023.11.20-нд Мандал баг Дэрст дуудлагаар 79,500 төгрөг, 2023.03.07-нд М.Д ажлаар 106,000 төгрөг, 2023.01.08-нд М.Д ажлаар 104,000 төгрөг, 2023.02.20-ны өдөр М.Д ажлаар 119,250 төгрөг, 2023.08.23-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг, 2023.06.28-ны өдөр М.Д ажлаар 79,500 төгрөг, 2023.06.08-ны өдөр М.Д ажлаар 106,000 төгрөгийн шатахууныг тус тус хуурамч шаардах хуудас үйлдэж өөртөө давуу байдал бий болгон авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж, Эрүүл мэндийн төвийн төсөвт нийт 2,422,500 төгрөгийн хохирол учруулсан,
4. Өөртөө буюу ******** сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар 560,939 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар 467,450 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар 710,540 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/41 дугаартай тушаалаар 370.911 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг тус тус авсан ба сумын Засаг дарга Б.Мыг эзгүйд түүний орлогч Ж.Өт “сумын Засаг даргад мэдэгдсэн” гэж худал хэлж өөртөө үр дүнгийн урамшуулал олгуулахаар сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай захирамж гаргуулан Ж.Өаар гарын үсэг зуруулж 673,127 төгрөгийг урамшуулал болгон авч өөртөө давуу байдал бий болгон төсөвт нийт 2,782,967 төгрөгийн хохирол учруулсан,
5. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Анагаахын сургуулийг туслах сувилагчаас дээш мэргэжлээр буюу бакалаврын зэрэгтэй дээд сургуулийн дипломгүй, сувилагч, эх баригч, бага эмч, лабронт мэргэжилгүй, ариутгагчийн олгох курс төгсөж сертификат буюу мэргэшлийн үнэмлэх аваагүй эхнэр А.Г сумын Засаг дарга болон Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчилтэй талаараа мэдэгдэлгүй, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/32 дугаартай ариутгагчийн албан үүргийг түр томилох тухай” тушаалаар, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Ариутгагчийн албан тушаалд жинхлэн томилж өөртөө давуу байдал бий болгосон,
6. Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн эх Б.Э нөхөр О.Д “******** гэгээ” ХХК-тай 2022, 2023 онуудад “Багаж хэрэгсэл, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлс, цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн хүлээн авч, орлогод бүртгэн авсан, өөрийн хамаарал бүхий нагац эгч Б.Э нөхөр О.Дгийн *******-д 88.939.786 төгрөгийн ашиг орлого олох давуу байдал бий болгож, “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай ажлаас чөлөөлж ажилд түр томилох тухай Хөвсгөл аймгийн ******** сумын засаг даргын захирамж, 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 13 дугаартай ажилд томилох тухай Хөвсгөл аймгийн ******** сумын засаг даргын захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/01 дугаартай ажлаас чөлөөлж ажилд түр томилох тухай 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаартай ажилд эгүүлэн томилох тухай Хөвсгөл аймгийн ******** сумын засаг даргын захирамж, Хөвсгөл аймгийн *******даргын Д.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 200-226/-д авагдсан баримт зэргээс харахад Д.Б нь хохирол учруулах үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байсан байна.
Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.
Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож төрд 10.005.467 төгрөгийн хохирол учруулсан байна.
Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ.
Эдийн ба эдийн бус ашигтай байдал гэдэгт хууль бусаар олдсон бэлэн мөнгөнөөс эхлээд мөнгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, тендерийн эрх авах, үнэ төлбөргүй аялал, зугаалгаар явах, сонгон шалгаруулалтгүйгээр ажил, сургуульд орох, хувьцаа эзэмших, түүнчлэн Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглосон ажил, албан тушаал давхар эрхэлж олсон орлого, цалин хөлс, урамшуулал нэгэн адил хамаарна.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дэх хэсэг (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх), мөн зүйлийн 7.1.7 дэх хэсэг (албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх), Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг (Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно), Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дэх хэсэг (албаны эрх мэдлээ хэтрүүлэх) гэх хуулийг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг албан тушаалын эрх мэдэл болон албан тушаалын байдлаа албаны эрх ашгийг эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж, хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй байх, эсвэл хийх ёсгүй ажил үүргийг гүйцэтгэхийг ойлгоно” гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Д.Б нь өөрийн албан тушаалын эрх мэдлийг давуу байдал болгож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашигласан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн Д.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Д.Б-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/06 дугаартай акт, ******** сумын Эрүүл мэндийн төвд хийсэн хяналт шалгалтын танилцуулга, 2021, 2022, 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн танилцуулга, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36-02/05, 36-02/05 дугаартай Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албан улсын ахлах байцаагчийн албан шаардлага, *********ХХК-тай ******** сумын эрүүл мэндийн төвд урсгал засварын материал нийлүүлэх гэрээ, нэхэмжлэх, зарлагын баримт, Улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/07 дугаартай акт, тэмдэглэл, *******ХХК-тай Хөвсгөл аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвд авто сэлбэг урсгал засварын материал нийлүүлэх гэрээ, орлого зарлагын баримт, төлбөрийн хүсэлт нэхэмжлэх 2.880.000 төгрөгийг шилжүүлэн авсан банкны хуулга, Улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/02 дугаартай акт болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “урвуулан ашиглах” хэмээх ойлголтыг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж хуульчлан тайлбарлажээ.
Тодруулбал нийтийн албан тушаалтан нь өөрт олгогдсон бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон хууль бус үйлдлийг хийснээр энэ гэмт хэрэг төгсдөг.
Өөрөөр хэлбэл албан үүргээ санаатайгаар хувийн ашиг сонирхлын үүднээс зохих ёсоор хэрэгжүүлээгүй хууль зөрчин улсын буюу төсвийн хөрөнгөд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд гэм хор бодитой учирснаар бус тухайн хууль бус үйлдлийг хийснээр төгссөнд тооцогддог бүх гэмт хэргийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн төрөлд хамаарч байх тул учруулсан хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тайлбарлах зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх бөгөөд төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд үндсэн шууд объект бол аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нэмэгдэл шууд объект болно.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Хөвсгөл аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвийн төсөвт 10.005.467 төгрөгийн хохирол учирчээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/07 дугаартай акт, тэмдэглэл /хх-ийн 77-78 тал/, улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/06 дугаартай акт /1 хх-ийн 52 тал/, улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26-04/02 дугаартай акт /хх-ийн 93-100 тал/, улсын ахлах байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26-04/01 дугаартай үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай актаар 10.005.467 тус тус тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Б нь 10.005.467 төгрөгийн хохирлоос 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “төрийн сангийн 200700191645 дугаартай дансанд 1,950,000 төгрөгийн хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /1 хх-ийн 46 тал/-д авагдсан байх тул үлдэгдэл 8,055,467 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвд олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь ял оногдуулах шүүх хуралдаанаас завсарлага авч шүүгдэгч Д.Б нь Төрийн сангийн ******** дугаартай дансанд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 7.125.467 төгрөг, мөн өдөр “АТГ-барьцаа, хохирол” гэсэн утга бүхий 930.000 төгрөгийг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус ирүүлсэн, нийт 8,055,467 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Д.Болд-Эрдэнийг энэ шийтгэх тогтоолоор Хөвсгөл аймгийн ******** сумын Эрүүл мэндийн төвд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Шүүхээс шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн хуулийн 6.7 дугаар зүйл заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал харгалзаж оногдуулж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж өгөөч...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “учруулсан хохирлыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Бд сануулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 ( гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Бд сануулсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН