Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 183/2022/00038/И |
Дугаар | 183/ШШ2022/01754 |
Огноо | 2022-05-31 |
Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2022/01754
2022 оны 05 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2022/01754 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 0 тоот хаягт байрлах, Л ХХК /РД:000000/
Дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Нэгдсэн үндэстний гудамж 00, өөрийн байранд байрлах, Нийслэлийн татварын газар /РД:0000000/-ын газрын нэхэмжлэлтэй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 386 805 248,62 төгрөг, автын агаарын бохирдлын төлбөр 34 500, зам ашиглалтын төлбөр 130 000 төгрөг, авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар 87 000 төгрөг, нийт 387 056 748,62 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс /РД:000000/ -ийн тээврийн хэрэгслийн татвар 251 500 төгрөг гаргуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, Ц.Н, нэхэмжлэгч Нийслэлийн татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л ХХК нарын хэлтэст 0000УНБ, 0000УНБ 0000УНБ тээврийн хэрэгслүүдийн 251 500 төгрөгийн албан татварын өртэй байсан. Уг төлбөрийг өнөөдрийн байдлаар хариуцагч тал хангаж, төлж дуусгасан гэв.
Нийслэлийн Татварын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тус газарт нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 386 805 248,62 төгрөг, Автын агаарын бохирдлын төлбөр 34 500 төгрөг, Зам ашигласны төлбөр 130 000 төгрөг, Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварт 87 000 төгрөг нийт 387 056 748,62 төгрөгийг өртэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг үндэслэн Л ХХК-иас 387 056 748,62 төгрөгийн татварын өрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хэрэг гүйцэтгэгч нь шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. ...Л ХХК нь Улсын бүртгэлийн 000000000 дугаартай 0000000 тоот регистртэй, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 6 тоот хаягт байрлан ажиллахаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа, жимс жимсгэний худалдаа, жимс жимсгэнийг савлах, сав, баглаа боодлын үйлдвэрлэл, худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 20 000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагджээ. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Д-гийн Анхбаяр, дүрмийн сангийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Т-ийн Б байна. Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2-2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход Л ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 100 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгөгүй, хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна. Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын коэфициентийн утга 07.-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлт өгдөг ба Л ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан энэ харьцааны утга 2019 оноос хойш алдагдаж, богино хугацаат өр төлбөрөө барагдуулах боломжгүйг илэрхийлж байна. Төлбөр барагдуулах өнөөгийн боломжийн хувьд онолын зохистой харьцаа нь 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Л ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр тус компанийн мөнгөн хөрөнгө нь өр төлбөрийн 0.0.6 хувийг л барагдуулах боломжтой ба мөнгөн хөрөнгө нь богино хгацаат өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүйг илэрхийлж байна. Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломжийн хувьд Л ХХК нь татварын өр төлбөрийн 0.1 хувийг л барагдуулах боломжтой түргэн хөрвөх хөрөнгө байх ба энэ маш өндөр эрсдэлтэй болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл татварын яаралтай өр төлбөр болох татварын өрийг барагдуулах боломжгүй байна. Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээгээр өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 05-0.6 буюу 50-60 хувиас багагүй байх ёстой гэж үздэг. Л ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр -0.15-(-1561.8) гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр хасах утгатай гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, гадны зээлдүүлэгч /төлбөр авагч/-ээс хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна. Санхүүгийн хараат байдлын кэофициент нь онолын зохистой харьцаа 1-2 байна. Л ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу 0.00.1 гарч байгаа нь хэвийн бус нөхцөлд тооцогдох ба энэ нь компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ гадны эх үүсвэрээр баталгаажсан капитал болохыг илэрхийлж байна. Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх гол 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд Л ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна. Л ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018, 2019, 2021 онуудын сахүүгийн тайланд балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж , өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2018, 2019, 2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 635 133 500 төгрөг болж өөрийн хөрөнгийн -100.06 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Л ХХК нь 2019 оноос өөрийн хөрөнгийн -100.06 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. Шүүхээс өгсөн үүргийн дагуу түр хэрэг гүйцэтгэгчийн Л ХХК-ийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлтийг балансын буюу санхүүгийн тайланд тулгуурлан дүгнэсэн ба Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрдлээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт биш тул хүсэлт гаргагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, удирдлагын үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт, нэхэмжлэлийн талаар ямар нэг ажиллагаа, дүгнэлт, санал гаргаагүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2022/0000 дугаар захирамжаар Л ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Л ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018-2021 онуудын санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018 оноос үүссэн байх ба 2018 онд 49 657 200 төгрөг, 2019 онд 635 727 100 төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж, 2021 оноос үйл ажиллагаа зогссон нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Ковид-19 цар тахлын улмаас хил хаагдаж, улс хоорондын ачаа тээвэрлэлт зогссон нь импортоор бараа оруулах, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийн хувьд төлбөрийн чадвартай болоход ихээхэн нөлөөлсөн байна. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 800 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа 120 дахин бага, санхүүгийн тогтвортой байдал хасах утгатай болж бүрэн алдагдсан нь үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь Л ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Л ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон нөхцөл байдалд тус компанийн удирдлага хувь эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас бус харин дэлхий даяар тархсан цар тахал ковид-19 коронавирусын улмаас улс орнууд хилээ хаах, тээвэр ложистикийн зогсолт, бараа бүтээгдэхүний өөрийн өртгийн хэт өсөлт, удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио зэрэг нөхцөл, шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаа зогссон, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэртэй болж амжаагүйгээс дахин хөрөнгөжүүлэх боломжгүй өр төлбөр болон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө гэж дүгнэж байна. Л ХХК-ийн өмчлөлийн 0000УНЛ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн, LB00000000 арлын дугаартай BeiBen North Benz маркийн ND4251 загварын улаан өнгөтэй ачааны автомашин чирэгч, Л ХХК-ийн өмчлөлийн 0000УНЛ улсын дугаартай 2010 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн LB00000000 арлын дугаартай BeiBen North Benz маркийн ND4251 загварын улаан өнгөтэй автомашин чирэгч, Л ХХК-ийн өмчлөлийн 0000УНД улсын дугаартай, 1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, FRR000000 арлын дугаартай ISUZU маркийн Forward загварын цагаан өнгөтэй ачааны автомашин зэргээс өөр эд хөрөнгийн бүртгэл байхгүй. Мөн Худалдаа хөгжлийн банкинд 0, 0 тоот төгрөгийн, Ха0000ан банкинд 00000000 тоот төгрөгийн харилцах дансыг эзэмшдэг, дансны үлдэгдэл 0 төгрөг байна. Иймд Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хувиарлагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. Л ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дараах хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж нэхэмжлэгчид хувиарлан өгөх нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх юм.
Нэхэмжлэлийн хувьд: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаар захирамжаар Л ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №053 /7355/ дугаарт нийтэлж, нийтэд мэдээллэсний дагуу нийт 2 байгууллагаас нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс АТӨЯХАТ-т 251 500 төгрөгийг, Нийслэлийн татварын газраас АТӨЯХАТатвар болон НӨАТатварын тайлангаар ногдуулсан татвар 387 056 748,62 төгрөг нийт 387 308 248,62 төгрөгийг нэхэмжилснээс АТӨЯХАТатварын 251 500 төгрөгийг давхардуулан нэхэмжилсэн байна. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Монгол Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Дампуурлын тухай Монгол улсын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 01 дугаартай тогтоолын 9 дэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь илтэд хуульд нийцэхгүй байгаа эсхүл хариуцагч уул шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байгаа эсхүл уг хуулиар шүүхэд харъяалуулсан тохиолдолд хэрэг гүйцэтгэг нь ердийн журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлбэл зохино гэж заасан байх тул Нийслэлийн Татварын газрын нэхэмжилж буй АТӨЯХАТатварын 251 500 төгрөг нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй давхардуулан нэхэмжилж буй нь үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн татварын газрын нэхэмжлэлээс уг татварыг хасч нэхэмжлэлийн шаардлагыг 386 805 248,52 төгрөгөөр тооцох нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэгт заасан зохицуулалттай бүрэн нийцэх юм. Хариуцагч Л ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдийн бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Хэрэв хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг зөвшөөрөхгүй, маргаантай байгаа тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт байдаг ба Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай. Иймээс онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дампуурлын хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй. Иймд Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн гэв.
Хүсэлт гаргагчаас шүүхэд итгэмжлэл, Л ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2018, 2019, 2020 онуудын улирлын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын 2018, 2019 оны болон 2020 оны 1 дүгээр сарын тайлан, өмчлөлдөө байгаа эд хөрөнгийн жагсаалт, үнэлгээний санал, нэхэмжлэгчдийн мэдээлэл, өр төлбөрийн жагсаалт, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол зэргийг,
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс шүүхэд авто зам ашигласны болон автын агаарын бохирдлын төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэхүүдийг,
Нэхэмжлэгч Нийслэлийн татварын газраас Л ХХК нь 387 056 748,62 төгрөгийн өр төлбөртэй талаарх нэхэмжлэхийг тус тус ирүүлсэн байна.
Хэрэг гүйцэтгэгчийн санаачилгаар шүүхийн журмаар Ашигт малтмалт, газрын тосны газрын 2022.02.16-ны өдрийн 8/0000 дугаартай тусгай зөвшөөрөлгүй гэх албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.01.31-ний өдрийн 1/00471 дугаартай эд хөрөнгийн бүртгэлгүй гэх албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.02.09-ний өдрийн 000000дугаартай улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн 2022.02.08-ны өдрийн 52 дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Гаалийн ерөнхий газрын 2022.02.09-ний өдрийн 000000 дугаартай өр төлбөргүй талаарх лавлагаа, Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022.02.09-ний өдрийн 3/364 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа эсэх болон дуусгавар болсон эсэх лавлагаа, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022.02.19-ний өдрийн 19 дугаартай бүртгэлгүй гэх лавлагаа, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022.02.16-ны өдрийн 00000 дугаартай газар эзэмших эрх бүртгэлгүй лавлагаа, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022.02.09-ний өдрийн 000000 дугаартай газар эзэмших эрх бүртгэлгүй лавлагаа, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022.02.11-ний өдрийн 000000 дугаартай кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй гэх лавлагаа, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын 2022.02.11-ний өдрийн 000000 дугаартай газар эзэмших эрх бүртгэлгүй лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022.02.10-ны өдрийн 000000 дугаартай газар эзэмших эрх бүртгэлгүй гэх лавлагаа, Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022.02.11-ний өдрийн 20/168 дугаартай газар эзэмших эрх бүртгэлгүй лавлагаа, Багануур дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022.02.15-ны өдрийн 00000 дугаартай газар эзэмших эрх бүртгэлгүй лавлагаа, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022.02.11-ний өдрийн 00000 дугаартай Газар эзэмших эрх бүртгэлгүй гэх лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны 2022.02.07-ны өдрийн 00000 дугаартай дансны хуулга, Т ХХК-ийн 2022.02.01-ний өдрийн данс эзэмшдэггүй гэх лавлагаа, Х ХХК-ийн дансны хуулга, Капитрон банк ХХК-ийн данс эзэмшдэггүй гэх лавлагаа, Х ХХК-ийн данс эзэмшдэггүй гэх лавлагаа, Т ХХК-ийн данс эзэмшдэггүй гэх лавлагаа, Б ХХК-ийн данс эзэмшдэггүй гэх лавлагаа зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч Л ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ ...Тус компани нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан ч Ковид-19 цар тахлын улмаас улс хоорондын тээвэрлэлт буюу хил хаасантай холбоотой барааны урсгал хаагдаж үйл ажиллагаа бүрэн зогссоноор компанийн хэвийн үйл ажиллагаа зогсонги болж, үүнээс болж бусад байгууллагад өр төлбөртэй болсон гэв.
2. Нэхэмжлэгч Нийслэлийн татварын газар нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Л ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Нийслэлийн татварын газарт нэмэгдсэн өртийн албан татварын тайлангаар 386 805 248,62 төгрөгийн татварын өртэй болсон гэв.
3. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Л ХХК нарын хэлтэст 0000УНБ, 0000УНБ 0000УНБ тээврийн хэрэгслүүдийн 251 500 төгрөгийн албан татварын өртэй байсан. Уг төлбөрийг өнөөдрийн байдлаар хариуцагч тал хангаж, төлж дуусгасан гэв.
6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Л ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 18-нд Хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр гадаад худалдаа, Жимс, Жимсгэний худалдаа, Жимс Жимсгэнийг савлах, сав баглаа боодлын үйлдвэрлэл, худалданы чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 20 000 төгрөгийн дүрмийн сантай, үүсгэн байгуулагч 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан байна.
Тухайн компани нь Нийслэлийн татварын газарт АТБӨЯХАТатварын болон НӨАТ-н төлбөрт 386 805 248,62 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст АТБӨЯХАТатварын төлбөрт 251 500 төгрөгийн өр төлбөртэй болох нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбараар тогтоогдож байх хэдий ч ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн төлбөр болох 251 500 төгрөгийг төлсөн гэж тайлбарлав.
Л ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00661 дүгээр захирамжаар томилогдсон түр хэрэг гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлтэнд үндэслэн тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын сонин болох Өдрийн сонины 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №053 /7355/ дугаарт хэвлүүлэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дотор гаргуулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахад Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс, Нийслэлийн татварын газар нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Түүнчлэн Л ХХК нь М ХХК-д 205 851 941 төгрөгийн өр төлбөртэй гэж нэхэмжлэлдээ дурдсан байх хэдий ч хуульд заасан хугацаанд дээрх компани нь нэхэмжлэлээ гаргаагүй, тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хүсэлт, нэхэмжлэл гаргаж ирүүлээгүй байна.
Дампуурлын тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00661 дүгээр шүүгчийн захирамжаар А.Э-ыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон болно.
Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэнд Л ХХК нь шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтдээ дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, дампуурлын хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтанд хийсэн дүгнэлтэнд үндэслэн Л ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Л ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч өөрөө буюу Л ХХК, хэрэг гүйцэтгэгчийн хэн алин нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Энэ хуулийн 23.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгнө гэж зааснаар зохигчдын хэн аль нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсанаас хойш Л ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Улмаар Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Л ХХК нь 2018, 2019, 2021 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байна.
Эдгээр дүгнэлтүүдээс үзвэл, Л ХХК нь үйл ажиллагааны зардал болон богино хугацаат өр төлбөрөө барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь компанийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, төлбөрийн чадваргүй болох гол шалтгаан нь, бүх нийтээр тархсан Ковид-19 халдварт өвчинтэй холбоотой компанийн үйл ажиллагаа бүрэн зогсонги болжээ.
Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу хариуцагч Л ХХК-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийг татан буулгахтай холбоотой ажиллагааг шүүхийн оролцоотойгоор хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
А. Нэхэмжлэгч С нь Л ХХК-д холбогдуулан АТБӨЯХАТ-н төлбөрт 251 500 төгрөгийг нэхэмжилсэн ч ажиллагааны явцад төлсөн гэж тайлбарлав.
Б. Нэхэмжлэгч Нийслэлийн татварын газар нь Л ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 386 805 248,62 төгрөг, Автын агаарын бохирдлын төлбөр 34 500 төгрөг, Зам ашигласны төлбөр 130 000 төгрөг, Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварт 87 000 төгрөг нийт 387 056 748,62 төгрөгийг гаргуулахаар шаардсан ч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэл болох 251 500 төгрөгийг давхардуулан нэхэмжилсэн байх тул хасч үлдэх 386 805 248,62 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Л ХХК-ийн өмчлөлийн 0000УНЛ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн, LBZ0000000 арлын дугаартай BeiBen North Benz маркийн ND4251 загварын улаан өнгөтэй ачааны автомашин чирэгч, Л ХХК-ийн өмчлөлийн 0000УНЛ улсын дугаартай 2010 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн LBZ00000000 арлын дугаартай BeiBen North Benz маркийн ND4251 загварын улаан өнгөтэй автомашин чирэгч, Л ХХК-ийн өмчлөлийн 0000УНД улсын дугаартай, 1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, FRR00000000 арлын дугаартай ISUZU маркийн Forward загварын цагаан өнгөтэй ачааны автомашин зэргийг худалдан борлуулж, борлуулсан орлогоос нэхэмжлэгч Нийслэлийн татварын газрын өр төлбөрийг төлж барагдуулахыг даалгасугай.
3. Л ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох дээрх автомашиныг худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц Л ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-д шилжүүлсүгэй.
5. Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38-р зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Э-ын зардлыг хүсэлт гаргагчид хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-од хариуцуулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Л ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Нийслэлийн Татварын газар болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ