| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/00469/И |
| Дугаар | 142/ШШ2022/00714 |
| Огноо | 2022-05-13 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2022/00714
| 2022 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 142/ШШ2022/00714 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-т холбогдох граашийн үнэ 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч т холбогдуулан грашийн үнэ 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 1 микрийн нэгдсэн гарааш №82 тоотыг худалдан авч сар 4 500 төгрөг төлсөөр ирсэн. Гараашийн эзэн Пүрэвдорж нас барж, түүний эхнэр болох Наранцэцэг өв залгамжлагч болсноор гараашийн эзэд биднийг хөөж гараашийг нураах гэж байна. Хэрвээ энэ хүний зөв гэж үзвэл одоогийн зах зээлийн үнээр хохиролгүй болгож 3 500 000 төгрөгийг надад олгож өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Гэрэлт овогтой Наранцэцэг миний бие нь иргэн нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэн нэхэмжилсэн 3 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь газар эзэмшлийн хугацаа дуусгавар болсон. Иргэн Оюунчимэгтэй худалдах худалдан авах гэрээ хийгээгүй болно. Мөн 82 дугаартай төмөр гараашийг зөөвөрлөн авч явах боломжтой. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иййн иргэний үнэмлэхний хуулбар /хх-2/, газар ашиглуулах гэрээ /хх-14-15/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас Газар эзэмших гэрээ /хх-16/, 000095300 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-17/, өвлөх эрхийн гэрчилгээ /хх-18/, кадастрын зураг /хх-19/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч т холбогдуулан граашийн үнэ 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2011 онд Б.Пүрэвдорж гэдэг хүнээс 1 дүгээр хороололд байрлах грашийг 3 500 000 төгрөгөөр худалдан авч үнэ 3 500 000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгсөн. Ингээд сар бүр газрын төлбөрт 4 500 төгрөгийг 2019 он хүртэл төлсөн. Пүрэвдоржийг нас барсан гэдгийг саяхан мэдсэн.Одоо өвлөгч ээс грашийн үнэ 3 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна....3 500 000 төгрөгийн 50 хувийг гаргуулахаар нэхэмжлэлээ бууруулж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...би Б.Пүрэвдоржийн хууль ёсны эхнэр учраас түүнийг нас барахад түүний эзэмшиж байсан газар эзэмших эрхийг 2018 онд өвлөх эрхийн дагуу шилжүүлэн авч, улмаар 2021 онд Орхон аймгийн засаг даргад хүсэлт гаргаж орон сууцны зориулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах 2300 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа. Энэ хүмүүсийн Б.Пүрэвдоржтой байгуулсан гэрээг харахаар газар ашиглуулах гэрээ байгаалсан байдаг.Энэ гэрээний 4.1.-д газар ашиглуулагчийн газрын албатай байгуулсан хугацаагаар газар ашиглагч газрыг ашиглана, 4.2-д газрын тухай хуулийн 37-р зүйлд заасны дагуу газар ашиглуулагчийн хугацаа сунгагдахад газар ашиглагчийн ашиглах хугацаа мөн тэр хэмжээгээр сунгагдана гэж заасан байна. Би Б.Пүрэвдоржийн бусдад грааш худалдсан, мөнгө авсан талаар мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэж байгаа.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, иргэний газар эзэмших эрхийн 000095300 дугаар гэрчилгээ зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Пүрэвдоржтой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах газрыг гражийн зориулалтаар ашиглах гэрээ байгуулсан, талийгаач нөхөр Б.Пүрэвдоржийн эзэмшиж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах 2300 м2 газар эзэмших эрхийг 2018 онд өвлөх эрхийн дагуу шилжүүлэн авч, улмаар 2021 онд Орхон аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар уг газрыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч ... нь талийгаач Б.Пүрэвдоржийн хууль ёсны өвлөгч, түүний газар эзэмших эрхийг шилжүүлж авсан тул миний Б.Пүрэвдоржид төлсөн граашийн үнэ 3 500 000 төгрөгийг надад төлөх ёстой гэж, хариуцагч ... Б.Пүрэвдоржтой худалдах, худалдан авах гэрээ хийж 3 500 000 төгрөгийг Б.Пүрэвдоржид өгсөн нь нотлогдоогүй, гэрээний үндсэн дээр зөвхөн газрыг ашиглаж, газрын төлбөрийг төлж байсан гэж талууд маргаж байгаа.
8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж заасан.
9.Хэдийгээр нь талийгаач Б.Пүрэвдоржийн хууль ёсны өвлөгч мөн боловч нэхэмжлэгч Б.Пүрэвдоржоос Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах тоосгон граашийг худалдан авсан, Б.Пүрэвдоржид 3 500 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн нарын хооронд үүрэг үүсээгүй байх тул ийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.
10.Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ийнт холбогдуулан гаргасан 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА