Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2022/00458/И |
Дугаар | 142/ШШ2022/00790 |
Огноо | 2022-06-03 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2022/00790
2022 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 142/ШШ2022/00790 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал 9 459 498 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч ,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал 9 459 498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Соёл урлагийн цогцолборт оёдолчны ажил албан тушаал буюу байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж ажиллаж байсан. Уг хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-нд дуусах байсан ба уг хугацааг дууссанаас өмнө хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ ажил олгогчийн төлөөлөл даргадаа боловч ямар ч хариу өгөхгүй шийдэхгүй байсаар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарсныг би эс зөвшөөрч******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу гэж үзэж намайг ажилд маань буцаан томилох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хуульч Давж заалдах шатны шүүх болон Хяналтын шатны шүүхэд гомдол гарган 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн тогтоол 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Уг тогтооолыг аваад би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүний нөөцийн хэлтэс өргөдлөө гаргаад ажилгүй байсан хугацааны цалингаа заавал шүүх гэхгүйгээр урьдчилсан байдлаар шийдвэрлүүлэх зорилгоор өгсөн. Гэтэл уг өргөдлийг бичиг хэргийн ажилтан нь дарагдуулан хүлээлт үүсгэсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 16-нд дахин очиж өргөдөлөө хайж олж авснаас хойш өргөдлийг хүний нөөцийн дарга Отгонбаяр цохолт хийж цааш явсаар 2022 лгы 02 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хариу ирсэн. Уг хариундаа миний өргөдөлд дурьдсан ажилгүй байсан хугацааны цалинг та шүүхээр нэхээгүй тул хүлээн авч шийдэхгүй. Улсын дээд шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй гэсэн байсан. Нэгэнт 2020 оны 01 дүгээр сарын 09-нэй өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан хууль бус байна гэж шүүх тогтоосон тул хууль бус шийдвэрийн үндэсэн дээр хохирсон миний эрх ашиг болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсөийг заавао шүүх гэхгүйгээр ажил олгогчтой тохиролцоод шийдэх хуулийн боломж байгаа гэж үзсэн юм. Хөдөлмөрийн гэрээнд заагдсан нэг сард авах цалин нь 1 115 015 төгрөг. Иймд одоо Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны үндсэн цалин 1 115 015 төгрөгийг 6 сараар бодож 6 690 090 төгрөг, АҮД урамшуулал 300 000 төгрөгийг 6 сараар бодож 1 800 000 төгрөг хөдөлмөрийн нөхцөл 15 200 төгрөгийг 6 сараад бодоход 91 200 төгрөг, нийт 8 581 290 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ирүүлсэн цалингийн тодорхойлолтыг үндэслэн сарын цалингийн хэмжээг 1 576 583 төгрөгөөр тооцвол урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 2 709 408 төгрөгөөр нэмэгдүүлж шаардлагаа 11 290 698 төгрөгөөр тодорхойлон тогтоож байна. гэжээ.
3.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...хариуцагч байгууллагаас гаргасан тооцоололд үндэслэн нэхэмжлэлээ 9 459 498 төгрөг болгож бууруулж байна гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлээр тусгайлан зохицуулсан байдаг. Энэ хуулийн 154.2.1-д Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй болохыг хуульчлан тогтоосон байна. Харин хуулийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргах эрхтэй гэж богиносгосон хугацаа тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүссэн ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн маргаанд 90 хоногийн хугацааг хэрэглэхээр байна. Нэхэмжлэгч гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг анх 2020 оны 05 дугаар сард гаргасан бөгөөд эцсийн шүүхийн шийдвэр буюу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол 2021 оны 06 сарын 02-ны өдөр гарсан байхад ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлээ Орхон аймгийн Сум дундын шүүхэд 2022 оны 03 сарын 01-ний өдөр гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 сарын 02-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 001/ХТ2021/00610 тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал 2022 оны 03 сарын 01-ний өдөр шүүхэд хандаж, хөдөлмөрийн эрх зүйн маргааны хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагч буюу ажил олгогчид нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрх үүсч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5.Нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 144/19/45 дугаартай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ /хх-4-8/, гийн 2019 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /хх-8/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 113/81 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-9/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 117/146 дугаартай Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг /хх-10-13/, гийн 2021 оны 09 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хүний нөөцийн хэлтсийн дарга гаргасан хүсэлт /хх-14/,******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2020/00662 дугаартай шийдвэр /хх-15-17/, цалин хөлсний тооцооны хуудас /хх-18/, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-19-21/, Монгол улсын Дээд шүүхийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00610 дугаартай тогтоол /хх-22-26/ хуралдааны зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6.Хариуцагчаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтны цалингийн тодорхойлолт /хх-50/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/75 дугаартай 2019 оны жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалын хуулбар /хх-51/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/75 дугаартай 2019 оны жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалын хавсралт /хх-52/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/62 дугаартай 2020 оны жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалын хуулбар /хх-53/,Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/62 дугаартай 2020 оны жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалын хавсралт /хх-54/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7.Нэхэмжлэгч талын хүсэлтээр ,,, нарт тус тус хууль сануулж шүүх гэрчээр асуусан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшуулал 9 459 498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ...Улсын дээд шүүхийн тогтоолд намайг ажлаас буруу халагдсанаас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах хүртэл шаардах эрхтэй гэж заасан учир би 2019 оны 12 дугаар сарын 31-нээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлс, урамшууллыг хариуцагчийн тооцсон дүнгээр тооцож 9 459 498 төгрөг нэхэмжилнэ гэж тодорхойлсон.
3.Хариуцагч ...2021 оны 06 сарын 02-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 001/ХТ2021/00610 тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал 2022 оны 03 сарын 01-ний өдөр шүүхэд хандаж, хөдөлмөрийн эрх зүйн маргааны хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагч буюу ажил олгогчид нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрх үүсч байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа.
4. нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/38 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Уурхайчин соёлын ордны оёдолчны ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 662 дугаар шийдвэрээр хангаж, г Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын Дуу бүжгийн Эрдэнэт чуулгын оёдолчны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 23 дугаар зүйлийн 23.2.2... гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.
4.Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажилгүй байсан хугацааны олговор болон урамшуулал нэхэмжлээгүй байх ба ...Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаар тогтоолд үндэслэн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага болох Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт эхлээд хандсан гэж тайлбарлаж байгаа.
5.Нэхэмжлэгч ...би Улсын дээд шүүхийн тогтоолыг 2021 оны 07 дугаар сарын 08-нд шуудангаас аваад 2021 оны 09 дүгээр сарын 13-нд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хүний нөөцийн хэлтэст цалин хөлс нөхөн олгож өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн гэж, хариуцагч ...гийн хүсэлтийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан гэж талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах хугацааны хувьд маргаж байна.
6. Нэхэмжлэгч 2019-2020 оны цалин хөлс, урамшуулал нэхэмжилсэн учир тухайн үед үйлчилж байсан буюу 1999 оны Хөдөлмөрийн хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.
7.Нэхэмжлэгч цалин хөлсийг нөхөн олгох тухай хүсэлтээ 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
8.Учир нь шүүх хуралдаанд гэрч ...оныг нь сайн санахгүй байна 09 дүгээр сард би гийн өргөдлийг аваад хүний нөөцийн ажилтанийн өрөөнд ороход өрөөндөө байгаагүй. Тэгээд би гийн өргөдлийг тэдний өрөөний цайны ширээн дээр тавиадт захиж үлдээгээд, дээд давхраар явж байгаад дахиж орж ирэлгүй мартаад явчихсан байсан гэсэн мэдүүлэг, гэрчын ...2021 оны 09 дүгээр сард найруулагч манай өрөөнд орж ирсэн. Цайны ширээн дээр бичиг үлдээгээд гарсан. Тэр бичиг нь 2 талдаа цагаан цаастай байсан болохоор ямар бичиг байсныг мэдээгүй.ийг үлдээсэн бичгээ ирж авах байх гэж бодсон. Гэтэл ирж аваагүй. Би бичгийг аваад өөрийн ширээн дээр байдаг тавиур луу авч хийсэн, тэгээд мартчихсан байсан.2021 оны 12 дугаар сард ирээд өргөдлөө асуусан, миний өргөдлийг үлдээсэн гэхээр нь би бичиг баримтыг нь гаргаж өгөөд бүртгэж авсан гэсэн мэдүүлэг, гэрч ...2021 оны 12 дугаар сарын эхээр 16-нд байх орж ирээд хүний өргөдлийг хайж олоод, 2 надад өгсөн. Би өргөдлийг тухайн өдөр системд бүртгэж хүлээн авсан гэсэн мэдүүлэг, ...би 2021 оны 12 дугаар сарын 16-нд гийн өргөдлийг хүлээн аваад санхүү болон хуулийн хэлтэст албан бичиг явуулсан гэсэн мэдүүлэг өгсөн.
Гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн ...би 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт цалин хөлсийг нөхөн олгох хүсэлтээ гаргасан гэсэн тайлбар үгүйсгэгдэж,
харин гийн цалин хөлсийг нөхөн олгох хүсэлтийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан нь гэрчүүдийн мэдүүлэг, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 113/81 дугаар өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна
9.Иймд нэхэмжлэгчийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Нэхэмжлэгч гийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөр огноолсон хүний нөөцийн хэлтсийн дарга О.Отгонбаяр танаа гэсэн хүсэлт хуулбар хувиар хэрэгт авагдсан боловч энэ бичмэл нотлох баримтын хуулийн шаардлага хангасан эсэх талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч баримтын эх хувьд үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй болно.
11.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. гийн нэхэмжлэлтэй хариуцагч холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал 9 459 498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА