Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2022/00821

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2022/00821

*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

Үндэслэлгүй олж авсан 8 773 298 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан үндэслэлгүй олж авсан 8 773 298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

 

1. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нөхөр нь надтай ажил хэргийн холбоотой байсан бөгөөд 2018 оны 11-р сарын дундуур хоёулаа надтай уулзаад "Тэгш Саятан" ББСБ-аас зээл аваад өгөөч нөхрийгөө ГОК-д ажилд оруулах гэсэн чинь 20.0 сая төгрөг хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч өөрийн хашаа байшин газраа барьцаанд тавьж 15.0 сая төгрөгийн зээлийг нөхөртэй нь хамтрангаар орж аваад 14.500.000 төгрөгийг нь надаас авсан. Сүүлийн үед төлбөр тооцоогоо хийхгүй байсан учир 2019 онд тус ББСБ нөхөр болон надаас зээлийн төлбөр шаардсан байсан бөгөөд яаж шийдсэнийг нь би мэдээгүй байж байтал нөхөр нь 2021 оны 1-р сард нас барсан. Гэтэл 2021 оны 10-р сард шүүхээс дуудахаар нь очсон чинь эхнэр бид хоёроос бараг 18.0 сая төгрөгийг гаргуулахаар шүүхэд өгсөн байсан.Шүүх эхнэр бид хоёроос 16.877.147 төгрөг гаргуулахаар шийдсэнийг Давж заалдах шатны шүүх 13.547.610 төгрөг гаргуулахаар болгон багасгаад эхнэр маань төлбөрөөс чөлөөлж өгсөн. Дээрх 13.547.610 төгрөгөөс би өөрийн авсан 500.000 төгрөгөө 1.0 сая болгон төлөх, өөрийн унаж байгаа барьцаанд байгаа машинаа 3.0 сая төгрөгөнд тооцож Ууганцэцэгээс мөнгө авсан гэх найзаар нь 1.0 сая төгрөг төлүүлэх зэрэг нийт 5.0 сая төгрөгийг хасаад үлдэх 8.547.610 төгрөг дээр тэмдэгтийн хураамж болох 225.688 төгрөгийг нэмээд нийт 8.773.298 төгрөгийг гаргуулан авна. Иймд ээс 8.773.298 төгрөг гаргуулж надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: би гаар зээл авхуулахдаа д 500.000 төгрөг бэлнээр, Сонота-6 маркийн авто машиныг унаж бай гэж хэлээд өгсөн. 2018 оноос хойш 500.000 төгрөг нь 1.0 сая төгрөг болсон.Сонота-6 маркийн автомашины өнөөдрийн зах зээлийн үнэ 4.0 сая төгрөг байгаа учраас 5.0 сая төгрөгийг хасаж тооцох болно. Мөн найз тухайн үед уг зээлээс авсан байсан бөгөөд түүний төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 970.000 төгрөг энэ 970.000 төгрөгийг 24 сараар 3.5%-ийн хүүгээр тооцохоор сарын хүү 33.950 төгрөг үүнийг 24 сараар үржүүлэхээр 814.800 төгрөг нийт 1.784.800 төгрөг болж байгаа юм.Энэ мөнгийг би хариуцан төлөхгүй. Шүүхийн шийдвэрээр гаас 13.547.610 төрөг гаргуулж "Тэгш Саятан" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс би өөрийн хариуцан төлөх 6.784.800 төгрөгийг төлөх болно.Үлдэх 6.784.800 төгрөгийг би төлөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...15 000 000 төгрөгийн зээл авахуулсан нь үнэн. Одоо төлбөрөөс д байгаа Сонота-6 маркийн автомашиныг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 3 000 000 төгрөгт тооцож хасуулъя, Ц.ын төлөх 1 700 000 төгрөгийг хасуулна гэсэн тайлбар гаргасан.

3.Нэхэмжлэгчээс: гийн Хаан банкны 5274045205 тоот депозит дансны хуулга /хх-4/, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 504 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх-5-6/, ******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2021/01125 дугаартай шийдвэр /хх-7-10/, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 207/МА2022/00006 дугаартай магадлалын хуулбар /хх-11-14/, Hyundia Sonata 6 маркийн 3677 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-31/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

4.Хариуцагч ээс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр д олгосон итгэмжлэл /хх-27/-ийг шүүхэд гаргаж өгсөн.

5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Hyundia Sonata 6 маркийн 3677 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-34-52/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.аас мэдүүлэг авсан.

Шүүхээс зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ....2018 оны 11-р сарын дундуур болон түүний нөхөр нарт "Тэгш Саятан" ББСБ-аас өөрийн хашаа байшин газраа барьцаанд тавьж 15 000 000 төгрөгийн зээл авч өгсөн. Гэтэл тэд зээлээ төлөөгүйгээс Тэгш Саятан" ББСБ-аас шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх эхнэр бид хоёроос 16.877.147 төгрөг гаргуулахаар шийдсэнийг Давж заалдах шатны шүүх 13 547 610 төгрөг гаргуулахаар болгон багасгаад эхнэр Б. төлбөрөөс чөлөөлж өгсөн. Дээрх 13 547 610 төгрөгөөс би өөрийн авсан 500 000 төгрөгөө 1 000 000 төгрөг болгон төлөх, өөрийн унаж байгаа барьцаанд байгаа машинаа 3 000 000 төгрөгөнд тооцож ээс мөнгө авсан гэх найзаар нь 1 000 000 төгрөг төлүүлэх зэрэг нийт 5 000 000 төгрөгийг хасаад үлдэх 8 547 610 төгрөг дээр тэмдэгтийн хураамж болох 225 688 төгрөгийг нэмээд нийт 8 773 298 төгрөгийг ээс нэхэмжилнэ гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас ...6 784 800 төгрөгийг төлнө, үлдэх 6 784 800 төгрөгийг төлөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...15 000 000 төгрөгийн зээл авахуулсан нь үнэн.Одоо үлдэгдэл төлбөрөөс д байгаа Сонота-6 маркийн автомашиныг шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр буюу 3 000 000 төгрөгт тооцож хасуулъя, мөн Ц.ын төлөх төлбөр 1 700 000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч О.Октябрь, нарын хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 18/174 дугаартай зээлийн гэрээ байгуулж "Тэгш Саятан" ББСБ-аас 15 000 000 төгрөгийн зээл авсан, зээлийн гэрээ байгуулахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, 15 000 000 төгрөгийн зээлээс 14 500 000 төгрөгийг О.Октябрь, нар авч зээлийг төлөх үүрэг хүлээсэн боловч, нар зээлийг төлөөгүйгээс Тэгш саятан ББСБ ХХК, зээлдэгч , нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 11 396 398 төгрөг, хуримтлагдсан хүүний төлбөрт 5 482 878.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 842 220.03 төгрөг нийт 17 721 496.21 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон фидукцийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шаины шүүх 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1125 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д заасныг баримтлан Тэгш саятан ББСБ ХХК, зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч, нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20/16 тоот зээлийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20/16-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх тухай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч , нараас зээлийн төлбөрт нийт 16 877 146.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тэгш саятан ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 844 349.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Орхон аймгийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хянаад 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 006 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч гаас 13 547 609 төгрөг гаргуулж Тэгш саятан ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, магадлал хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч О.Октябрь, нарын хүсэлтээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авч өгсөн, үүний улмаас өөрөө төлбөр төлөгч болсон, хөрөнгө олж авсан, нар болон тэдэнд хөрөнгө шилжүүлсэн нарын хооронд ямар нэгэн гэрээний үүрэг үүсээгүй, О.Октябрь нас барсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч ээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шилжүүлсэн хөрөнгө буюу мөнгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч Давж заалдах шатны шүүхээс тогтоосон төлбөр болох 13 547 610 төгрөгөөс / О.Октябрь, нараас авсан 500 000 төгрөгийг 1 000 000 төгрөг болгон төлөхөөр тооцож хасах, д байгаа Сонота-6 маркийн автомашиныг 3 000 000 төгрөгт тооцож хасуулах, Ц.ын төлөх 1 000 000 төгрөг / нийт 5 000 000 төгрөг хасч үлдэх 8 773 298 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй, хариуцагчийн ....би өөрийн хариуцан төлөх 6 784 800 төгрөгийг төлнө гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Давж заалдах шатны шүүх гаас Тэгш саятан ББСБ ХХК-д төлөх төлбөрийг 13 547 610 төгрөгөөр тогтоосон, энэ төлбөрийг төлөх үүрэг бүхий этгээд нь О.Октябрь, нар, нас барсан тул түүний хууль ёсны өвлөгч ийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гэрч Ц. 1 700 000 орчим төгрөг төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдаанд ...зээлийн дансны хуулгаар миний төлөх дүн 800 орчим мянган төгрөг байгаа, гэхдээ би 1 000 000 төгрөг д төлнө гэсэн тайлбар гаргасан. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

8.Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж гэж 225 688 төгрөгийг оруулан тооцсон байх тул энэ хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 323 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 151 712 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 3 611 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж нэхэмжлэгч д олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч ээс 8 547 610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 225 688 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 323 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ээс 151 712 төгрөг, төрийн сангаас 3 611 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА