| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/04295/И |
| Дугаар | 184/ШШ2022/01688 |
| Огноо | 2022-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2022/01688
| 2022 05 19 | 184/ШШ2022/01688 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** байрлах, “МУХБ” ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****хаягт байрлах “Х” ХХК /РД:*******/,
Хариуцагч: ********* хаягт оршин суух, Б. Б /РД:*********/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,365,405,585.33 төгрөг гаргуулж, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Т, Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
...МУХБ ХХК нь “Х” ХХК-тай
- 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан З-ХИ-ЗҮ/2017-126 дугаартай зээлийн гэрээний дагуу тухайн компаниас хэрэгжүүлэхээр тогтсон “Хатант кашимер” төсөлд зориулж нийт 3,133,851,254 төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээлийг жилийн 7,5%-ийн хүүтэйгээр 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар,
- 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ-ХИ-З 2018-70 дугаартай зээлийн гэрээний дагуу “Х” ХХК-ийн хэрэгжүүлж байсан “Ноолуур гүн боловсруулах Хатант кашимер” төсөлд зориулж нийт 5,200,000,000 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэйгээр 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус олгосон.
З-ХИ-ЗҮ/2017-126 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлийн хөрөнгө 3,133,851,254 төгрөгтэй тэнцэх 138,850,299.25 иенийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зээлдэгчийн харилцах дансанд,
ЗГ-ХИ-З 2018-70 дугаартай зээлийн гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зээлийн хөрөнгө 5,200,000,000 төгрөгийг зээлдэгчийн харилцах дансанд тус тус шилжүүлсэн.
З-ХИ-ЗҮ/2017-126 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тус гэрээний Хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн удаа дараа зөрчсөн бөгөөд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах хугацаа 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Уг зээлийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээл, зээлийн хүүгийн тооцооллыг гаргасан байдлаар үндсэн зээл 57,854,291.29 иен, зээлийн хүү 9,210,720.18 иен, нэмэгдүүлсэн хүү 1,437,480.96 иен, нийт 68,502,492.43 иен буюу 1,720,782,609.93 төгрөгийн төлбөртэй байна.
ЗГ-ХИ-З 2018-70 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тус гэрээний Хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 15-ны өдөр төлөх үүргээ 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн удаа дараа зөрчсөн бөгөөд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах хугацаа 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Тус зээлийн хувьд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,149,805,478.67 төгрөг, зээлийн хүү 1,490,754,088.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,063,408.16 төгрөг, нийт 6,644,622,975.40 төгрөгийн төлбөртэй байна.
Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор
- Б.ХИ-ҮХ/2017-127 дугаартай барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206036453 дугаартай, Х дүүргийн 11-р хороо, Их монгол гудамж, 303-р байр 102 тоот хаягт байрлах 238.5 м.кв талбайтай орон сууц,
- Б-ХИ-ҮХ/2017-128 дугаартай барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2201045634 дугаартай, С дүүргийн 32-р хороо, хайрхан 1 гудамж 124 тоот хаягт байрлах 6,192 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- Б-ХИ-ТТ/2017-129 дугаартай барьцааны гэрээгээр 0635-5435229 үйлдвэрийн дугаартай, А-186 маркийн ноолуур самнах 67 ширхэг машин, ВС-272 маркийн ноолуур сэмлэх /пресслэх/ 3 ширхэг машин,
- Б-ХИ-ГЭ/2017-130 дугаартай барьцааны гэрээгээр нэгж талбарын 18623307474556 дугаартай, С дүүргийн 32-р хороо, Хайрхан 1-р гудамж , шинэ хотын төвийн баруун төвийн баруун талд байрлалтай, 7,990 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.
- БГ-ХИ-ҮХ 2018-71 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2201053468 дугаартай, С дүүргийн 32-р хороо, хайрхан 1 гудамж, 124 тоот хаягт байрлах 2,004 м.кв талбайтай, 2 давхар ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Улсын бүртгэлийн Ү-2201053470 дугаартай, С дүүргийн 32-р хороо, хайрхан 1 гудамж, 124 тоот хаягт байрлах 1,824 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө
Улсын бүртгэлийн Ү-2201053469 дугаартай, С дүүргийн 32-р хороо, хайрхан 1 гудамж, 124 тоот хаягт байрлах, 224 м.кв талбайтай, уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- БГ-ХИ-ТТ-2018-72 дугаартай барьцааны гэрээгээр №02-06-382/12 тоот гэрчилгээний дугаартай, 2017 LFB006-152 маркийн ноос угаах, хатаах машин, 2017 LFB006-152 маркийн ноос угаах, хатаах машин, 58,000 кг түүхий ноолуур зэргийг тус тус барьцаалсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,339,897,665.39 төгрөгийг төлсөн байна. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тооцон үзвэл нийт 5,295,507,919.94 төгрөгийн үлдэгдэлтэй байна. З-ХИ-ЗҮ 2017-126 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 4,016,120.44 буюу 100,884,945.45 төгрөг, ЗГ-ХИ-З 2018-70 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 5,194,622,974.40 төгрөгийн үлдэгдэлтэй тул хариуцагч нараас нийт 5,295,507,919.94 төгрөгийг гаргуулж,
Б-ХИ-ГЭ/2017-130 дугаартай барьцааны гэрээгээр нэгж талбарын 18623307474556 дугаартай, С дүүргийн 32-р хороо, хайрхан 1 гудамж , шинэ хотын төвийн баруун төвийн баруун талд байрлалтай, 7,990 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газраас бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2022 оны 3 сарын 29-ний өдрийн, 5 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй хөгжлийн банкны мэргэжилтэн Ж.О өр зээлийг боломжоороо төлье, график гаргаад эвлэрье гэж ярилцаж байсан. Бидний зүгээс 1,6 тэрбум төгрөг төлсөн. Одоо бололцоогоороо дахин төлөөд явъя гэх саналыг гаргаж байгаа. Авсан зээлээ төлөхгүй гэх зүйлийг бидний зүгээс огт яриагүй. Манай үйлдвэр бүх хүчин чадлаараа ажиллахад бэлэн болчихсон байна. Үйлдвэр маань арай гайгүй ажиллах болчихоод байхад дансыг маань хаагаад, цагдаа шүүхээс шалгаад байхаар хэцүү байна. Гэрээний нөхцөл болон зээлдүүлэгчийн харилцаа хандлага гээд ярьбал асуудлууд байгаа.
Нэхэмжлэгчийн шаардаад байгаа үндсэн зээл, алдангийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөөд төлөөд явж байгаа. Бид маргаан, үл ойлголцлыг орхиод төлөх хугацаан дээрээ тохироод эвлэрэх асуудал л үлдэж байгаа. Үнийн дүн дээр маргахгүй. Банкны удирдлагууд өмнө эвлэрэх талаар ярилцах үед 1 жилийн дотор төл гэж байсан, тухайн үед тэр хугацааг манайх хүлээн зөвшөөрөөгүй. Одоо харин энэ хугацааг хүлээн зөвшөөрөх боломжтой, энэ жилдээ багтаад төлж барагдуулая гэсэн саналыг тавьж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хуулийн этгээдийн гэрчилгээ, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн З-ХИ-ЗҮ/2017-126 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ-ХИ-З 2018-70 дугаартай зээлийн гэрээ, БГ-ХИ-ҮХ 2018-71, БГ-ХИ-ТТ-2018-72, Б-ХИ-ҮХ/2017-127, Б-ХИ-ҮХ/2017-128, Б-ХИ-ТТ/2017-129, Б-ХИ-ГЭ/2017-130 тоот барьцааны гэрээнүүд, улсын бүртгэлийн Ү-2201045634, Ү-2206036453 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын 1801602727 дугаартай, 2,9976 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээ, нэгж талбарын 18623307474556 дугаартай, 5,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, нэгж талбарын 8028/5142 дугаар бүхий 7990 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, улсын бүртгэлийн Ү-2201053468, Ү-2201053470, Ү-2201053469 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2017 LFB006-152 машины гэрчилгээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Монгол банкнаас зарласан валютын ханшийн лавлагаа, зээлийн дансны хуулга, харилцагчийн дансны хуулга, төлбөр төлөх тухай мэдэгдлүүд.
4. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт – Хариу тайлбар.
5. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Авилгатай тэмцэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06/5635 дугаар албан бичиг, 2022.04.26-ны өдрийн 6/3682 дугаар улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн барьцаа хөрөнгийн талаарх мэдээлэл, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3170 дугаар албан бичиг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь хариуцагч “Х” ХХК, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,365,405,585.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Б-ХИ-ГЭ/2017-130 дугаартай барьцааны гэрээгээр буюу нэгж талбарын 18623307474556 дугаартай, С дүүргийн 32-р хороо, Хайрхан 1-р гудамж , шинэ хотын төвийн баруун төвийн баруун талд байрлалтай, 7,990 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзсан.
2. Шүүх хариуцагч “Х” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 5,295,507,919.94 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, хариуцагч Б.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч нь 3,339,897,665.39 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж З-ХИ-ЗҮ 2017-126 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 4,016,120.44 иен буюу 100,884,945.45 төгрөг, ЗГ-ХИ-З 2018-70 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 5,194,622,974.40 төгрөг, нийт 5,295,507,919.94 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч талаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа ч төлбөр төлөх хугацааны хувьд нэхэмжлэгч талтай тохиролцмоор байна гэж, нэхэмжлэгч тал төлбөр төлөх хугацааны талаарх хариуцагч талын саналыг хүлээн авах боломжгүй гэж тус тус тайлбар гаргадаг.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын ...хариуцагчийн зөвшөөрлийг батлуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно.
4. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч “Х” ХХК нь
4.1. 2017 оны 9-р сарын 06-ны өдөр З-ХИ-ЗҮ/2017-126 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 3,133,851,254 хүртэлх төгрөгтэй тэнцэх иенийг, жилийн 7,5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, төслийн ажил санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан,
4.2. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр З-ХИ-З 2018-70 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 5,200,000,000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, төслийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээлж авсан болох нь,
4.3. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол
- Б.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206036453 дугаартай, Х дүүргийн 11-р хороо, Их монгол гудамж, 303-р байр 102 тоот хаягт байрлах 238.5 м.кв талбайтай орон сууц,
- “Х” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201045634 дугаартай, С дүүргийн 32-р хороо, хайрхан 1 гудамж 124 тоот хаягт байрлах 6,192 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- 0635-5435229 үйлдвэрийн дугаартай, А-186 маркийн ноолуур самнах 67 ширхэг машин, ВС-272 маркийн ноолуур сэмлэх /пресслэх/ 3 ширхэг машин,
- Нэгж талбарын 18623307474556 дугаартай, С дүүргийн 32-р хороо, Хайрхан 1-р гудамж, шинэ хотын төвийн баруун талд байрлалтай, 30,000 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар
- Нэгж талбарын 8028/5142 дугаартай С дүүргийн 20-р хороо, Алтжингийн агуулахын баруун талд байрлалтай 7,990 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр энэхүү газрын битүүмжлэлийг зогсоосон, уг барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаас нэхэмжлэгч татгалзсан/
- Улсын бүртгэлийн Ү-2201053468 дугаартай, С дүүргийн 32-р хороо, хайрхан 1 гудамж, 124 тоот хаягт байрлах 2,004 м.кв талбайтай, 2 давхар ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- Улсын бүртгэлийн Ү-2201053470 дугаартай, С дүүргийн 32-р хороо, хайрхан 1 гудамж, 124 тоот хаягт байрлах 1,824 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- Улсын бүртгэлийн Ү-2201053469 дугаартай, С дүүргийн 32-р хороо, хайрхан 1 гудамж, 124 тоот хаягт байрлах, 224 м.кв талбайтай, уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
- №02-06-382/12 тоот гэрчилгээний дугаартай, 2017 LFB006-152 маркийн ноос угаах, хатаах машин, 2017 LFB006-152 маркийн ноос угаах, хатаах машин, 58,000 кг түүхий ноолуур зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулсан болох нь тус тус нотлогддог ба эдгээр үйл баримтын талаар талууд маргадаггүй.
5. Гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу “МУХБ” ХХК шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэгч “МУХБ” ХХК болон хариуцагч “Х” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн З-ХИ-ЗҮ/2017-126 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ-ХИ-З 2018-70 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгч “Х” ХХК нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн хэмжээгээр зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул тухайн зээлийн гэрээний үүргийг буюу дээр дурдсан 2 зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,295,507,919.94 төгрөгийг хариуцах учиртай.
Нэхэмжлэгч талын ...Б.Б нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд, 100 хувийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч тул 5,295,507,919.94 төгрөгийг төлөх үүрэгтэй, түүнээс гаргуулна гэх тайлбарын хувьд банк нь иений болон төгрөгийн зээлийн гэрээнүүдийг Б.Бтай байгуулаагүй тул түүнээс шаардах нь хуулийн үндэслэлгүй байна. Харин хариуцагч Б.Б нь банктай Б-ХИ-ҮХ/2017-127 дугаартай барьцааны гэрээ байгуулсан тул зээлийн үүргийг зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн гэж үзнэ. Зээлийн гэрээний үүргийг хангах аргын талаар тохиролцсон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
7. Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч “Х” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5,295,507,919.94 гаргуулан нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийг хангуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 26,635,490 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-аас 5,295,507,919.94 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МУХБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Бд холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК нь 5,295,507,919.94 төгрөгийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд
2.1. Б-ХИ-ТТ/2017-129, БГ-ХИ-ТТ-2018-72 дугаартай барьцааны гэрээний зүйл болох хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг,
2.2 “Х” ХХК болон Б.Б нарын барьцаа хөрөнгө болох
албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг тус тус Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 26,635,490 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ