Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/149

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр  зүйлийг 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт *********ийн **********, *********** овогт ****************ийн ************ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч ************ийн *************, ************ийн *************** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *************, ********************** нарыг тус бүр 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********, *********** нарт оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ын цагдан хоригдсон 436 (дөрвөн зуун гучин зургаа), шүүгдэгч *************ийн цагдан хоригдсон 430 (дөрвөн зуун гуч) хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.  

6. Эрүүгийн 2138000000154 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн корпустай гар утас 1 ширхэгийг, 20 төгрөгийн дэвсгэр 5 ширхэгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *************д буцаан олгож, Самсунг-7 эс маркийн алтан шаргал өнгийн гар утас 1 ширхэгийг шүүгдэгч ********************т буцаан олгож,

"РUNСН" гэх бичиглэлтэй ундааны сав 6 ширхэг, "Эдэн" нэртэй 1 литрийн архины шил 1 ширхэг,  Меntos нэртэй бохь хайрцагтай 3 ширхэг, нэг удаагийн хуванцар аяга 1 ширхэг, "Рringles" гэх бичиглэлтэй чипсний саван дотор LD гэх бичиглэлтэй тамхины иш 4 ширхэг, "МЕ\/IUS" гэх бичиглэлтэй тамхины иш 3 ширхэг, ногоон өнгийн ундааны таглаа 3 ширхэг, 130x65 см хэмжээтэй хөх өнгийн гар нүүр бололтой алчуур 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхойгүй, дугуй захтай, урт ханцуйтай, хоёр ханцуй норсон бололтой, хатсан хар хөх өнгийн цамц нэг ширхэг, 67x40 см хэмжээтэй цагаан өнгийн дэрний уут 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхойгүй, 5 ширхэг тэлээ тогтоогчтой, цахилгаанан товчтой, баруун зүүн урдаа далд, хойноо ил халаастай, урд зүүн халаасанд гүйлгээний баримт 2 ширхэг, хаана үйлдвэрлэсэн, өмсгөл тодорхойгүй эргэдэг захтай, 4 ширхэг товчтой, товч бүрэн ягаан өнгийн ноосон цамц, хаана үйлдвэрлэсэн, өмсгөл тодорхойгүй резинэн бүслүүртэй шаргал өнгийн дотуур өмд нэг ширхэг, хаана үйлдвэрлэсэн, өмсгөл тодорхойгүй, захгүй, ханцуйгүй цамц нэг ширхэг, хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхойгүй ягаан өнгийн хөхний даруулга 1 ширхэг, 93x46 см хэмжээтэй ягаан өнгийн гар нүүрийн алчуур 1 ширхэг, 217x234 см хэмжээтэй цагаан өнгийн хөнжлийн давуу 1 ширхэг, 234x226 см хэмжээтэй цагаан өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, 17x43 см хэмжээтэй цагаан өнгийн дэрний уут 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр "1"-н тоогоор тэмдэглэж хөвөн бамбарт шингээж шинжилгээнд зориулж авсан дээж 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр "4"-н тоогоор тэмдэглэж хөвөн бамбарт шингээн шинжилгээнд зориулж авсан дээж 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр "5"-н тоогоор тэмдэглэж хөвөн бамбарт шингээн шинжилгээнд зориулж авсан дээж 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр "6"-н тоогоор тэмдэглэж хөвөн бамбарт шингээн шинжилгээнд зориулж авсан дээж 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр нойлын өрөөний хэрэглэсэн ариун цэврийн цаас хийдэг савнаас "7"-н тоогоор тэмдэглэж шинжилгээнд зориулж авсан нойлын цаас, хэргийн газрын үзлэгээр орны доод хэсгээс "8"-н тоогоор тэмдэг, шинжилгээнд зориулж авсан нойлын цаас, амь хохирогчийн умайнаас шинжилгээнд зориулж авсан үсний дээж, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжилгээний үеэр амь хохирогчийн шулуун гэдэсний амсрын орчмоос авсан хар өнгийн хоёр ширхэг үс, хаана үйлдвэрлэсэн, өмсгөл тодорхойгүй резинэн татуургатай ягаан өнгийн дотоож 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, 240x250 см хэмжээтэй улаан цоохор өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн өмсгөл тодорхойгүй, хагас босоо захтай цахилгаанан товчтой, баруун зүүн талдаа далд халаастай, зүүн мөрний хэсэгт ширхэг далд халаастай, зүүн талд хадаасан түлхүүрүүд, ягаан өнгийн эм нэг боодол, Витамин С нэг ширхэг, баруун халаасанд хар өнгийн маск 1 ширхэг,  зүүн хэсэгт байрлах халаасанд  хар өнгийн ****************** гэсэн виза карт 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн, өмсгөл тодорхойгүй, юүдэнтэй, урт ханцуйтай цахилгаанан товчтой, баруун зүүн талдаа далд халаастай, хөх цоохор өнгийн цамц 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, урдаа үдээртэй, үйсэн ултай, хар өнгийн оруулгатай 1 хос пүүз гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн 2138000000154 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь шүүгдэгч ***************-аас 10,000,000 төгрөгийн, шүүгдэгч ************-ээс 5,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************, ******************** нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР

 

 

                             ШҮҮГЧИД                             М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

 

                                                                          А.ДӨЛГӨӨН