Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/84

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийншүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд  

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А”танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 24205440026 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 2, өвөөгийн хамт Дорнод аймгийн ******* сумын дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: ЖЮ0*******9*******14/.

          Шүүгдэгч ******* нь 2024 оны дугаар сарын -ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын дүгээр баг дугаар эгнээд байрлах "-2" мини маркет дэлгүүрийн баруун урд талын засмал замд 0- дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно." гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д. Чаминчулууныг дайрч амь насыг хохироож, зам тээврийн осол гаргасангэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:“...Би оны дугаар сарын -ний орой 20 цагийн орчимд автомашинаа жолоодох явахад ямар нэгэн зүйлийн дээгүүр гарах шиг болсон. Би автомашинаа зогсоогоод юуны дээгүүр гарчихсан юм бол гэж бодоод очоод харахад хүн байсан. Тэр үед миний гар утасны цэнэг дууссан байсан учир хажууд байсан хүний утсаар цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би хэргийн газрыг орхиж яваагүй. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.   

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би талийгаач Д. Чаминчулууны том охин юм. Манай ээж хойд аавтай минь хамт амьдраад 19 жил болж болсон. Хойд аав, ээж хоёр маань таарч тохирохгүйн улмаас 2019 онд салсан. Ээж маань ааваас салснаас хойш сэтгэл санаагаар унасны улмаас тоглоом болон архины хамааралтай болсон. Миний ээж өмнө нь нөхөр, хүүхдүүдээ хайр халамжаар дутааж байгаагүй. Би ээжийгээ алдаж онож явахад нь хамт байж бурхан болох үед нь ч хамт байж чадаагүйдээ харамсаж байна. Би хэргийн материалтай сүүлд танилцахад үнэхээр хэцүү байна. Яагаад ч юм ээж маань дуудаад байгаа юм шиг санагдаад байна. Би 26 настай нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Хойд аав маань олон хүүхдүүдтэй хүнтэй суусан учир манай 3 дүү нарт анхаарал халамж, туслалцаа үзүүлдэггүй. Энэ хэргээс болж өндөр настай эмээ, дүү нар маань хэцүү байдалтай үлдэж байна. Манай ээж архи уудаг хүн байсан ч гэсэн хүний эх, ээжийн хайртай охин байсан юм шүү. Эмээ маань үнэхээр хэцүү байдалтай байна. Би хувийн амьдралаа жаахан гайгүй болохоор ээжийгээ татаж авах бодолтой байсан. Даанч чадсангүй. Нэг л өглөө сэрэхэд ийм зүйл болсон байсан. Би яг яах ёстой гэдгээ мэдэхгүй байна. Би шүүгдэгчийг анх 20 настай жаахан хүүхэд учраа мэдэхгүй байгаа байх гэж бодож байсан. Гэтэл ******* онд төрсөн өөрийгөө аваад явах хэмжээний насанд хүрсэн хүн байна. Хэрэг болсноос хойш тодорхой хэмжээний цаг хугацаа өнгөрсөн. Гэтэл яагаад ажил хийгээд хохирол төлөхгүй байгаа гэдгийг ойлгохгүй байна. Миний ээж хүүхдүүдээ юугаар ч дутааж байгаагүй. Би баян айлын эрх хүүхэд  шиг л өссөн. Бага дүү маань настай 5 дугаар ангид сурдаг. Шүүгдэгч хохиролд хашаа байшин өгөх санал гаргасан. Гэхдээ тухайн газарт хүн амьдрах боломжгүй юм шиг санагдсан. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа дүү нарт маань хэрэгтэй байх гэж бодоод авч болно гэдгийг хэлсэн. Би тухайн хашаа газрыг авч болно гэсэн болохоос биш энэ хэргийг ингээд дуусгаж болно гэсэн утгаар хэлээгүй. Би оршуулгын зардалд 21,153,7 төгрөгийг нэхэмжилсэн, нотлох баримтын шаардлага хангасан 6,500,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 14,653,000 төгрөгийг өгөөгүй байна. Монгол эмэгтэй дундаж наслалтыг 76 нас гэж үзээд 45 насандаа нас барсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31 жилээр тооцож нийт 4,6,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэв.

3. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... оны дугаар сарын -ний орой 1 цаг өнгөрөөгөөд найз хамт найз гэрлүү явж байгаад , нартай ******* сумын дүгээр баг 3 дугаар эгнээнд байдаг худаг дээр таарсан юм. Тэгээд бид дөрөв хамт замын баруун талын хаяг, хэнийх гэдгийг мэдэхгүй айл руу орсон. Тус айлд гэрийн эхнэр, нөхөр байсан бөгөөд мөн , //  нар архи уугаад байж байсан ба тал шил хараа байхаар нь түүнийг уучихаад гарсан. Ингээд эгч дахиад нэг шил архи аваад өгье гэж хэлээд тус айлаас, бид хоёр түрүүлж гарахад араас , , , нар гарч ирсэн юм. Тэгээд эгчийг хажуунаас нь сугцалдаж бариад зам хөндлөн гарч байхад зам дээр унасан бөгөөд би дээрээс нь татагдаад унчихсан юм. Тэгэхээр нь босох уу эгчээ гэхэд өөдөөс юм хэлэхгүй байхаар нь босгох гэж татахад босохгүй байсан юм. Тэгэхэд хажууд баруун талд байхаар нь үлдээгээд тухайн / гэх/ айлруугаа хоол идэх гээд орсон. Ингээд ороод байж байхад араас орж ирээд эгч машинд ширгүүлчихлээ гэж хэлээд орж ирэхээр нь буцаад хамт гарсан. Тэгээд бид хоёр эгч рүү очиход хүмүүс тойрсон анх унасан газраа дээшээ харсан байдалтай хэвтээд өөдөөс юм ярихгүй байсан. Тэгэхээр нь ойртох гэсэн битгий ойрт цагдаа түргэн дуудсан гээд байсан. Удаагүй түргэний машин ирээд аваад явсан. Ингээд бид хэд бөөнөөрөө гэрлүү очоод унтаж байхад 2 цагдаа ирээд намайг авч явсан. ... би тэй уулзахад бие өвдөж байгаа талаар огт хэлээгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/

4. Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... оны сарын -ний өдөр 14 цагийн орчимд , эгч хоёр дэлгүүрийн үүдэнд таарсан. Тэгсэн гийн найз мөн таараад д 0.75 граммын гэх нэртэй архи, мөн найз таараад 0.75, 0.5 граммын архи авч өгсөн юм. Ингээд , , , танихгүй ахын хамт манай гэрлүү очсон. Тэгсэн эгч 1 шил 0,75 граммын “” нэртэй архи авч өгсөн. Тэрийг нь уучихаад байж байхад ахын гэрт байж байсан ах /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй / эгчээс 60.000 төгрөг зээлээд 2 шил 0.75 граммын “” архи аваад нэг шилийг нь хувааж уугаад нөгөө шил архиа аваад ахын гэрээс урагш ахын гэрлүү аа, , ах, эгч, ах бид хэд очсон бөгөөд харанхуй болсон цаг хэд болж байгааг мэдээгүй. Тэгээд ахынхд ороод нэг шил архи ууж байхад орж ирээд усны картаа өгчих ус авъя гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би хамт гараад худаг дээр ус авч байхад , хоёр ирээд хамт манай гэрлүү очиж усаа тавьчихаад ахын гэрлүү очсон. Тэгсэн ах эгчид хар өнгийн гар утас 0.000 төгрөгөөр зарсан бөгөөд 20.000 төгрөг үлдсэн чинь эгч гарч архи авъя гээд аа, , эгч бид дөрөв дэлгүүр оръё гээд ахын гэрээс гараад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо “” хүнсний дэлгүүрийн тийшээ явсан юм. Тэгээд аа бид хоёр урд нь түрүүлээд яваад араас эгч, хоёр цугтаа явсан. Тэгсэн чинь дэлгүүрийн замын баруун талд явж байхад ард түс гээд хүн унах чимээ сонсогдсон. Тэгэхэд эргээд харахад эгч зам дээр ойчсон байсан. аа бид хоёр урд нь явж байсан болохоор эгч өөрөө зам дээр унасан юм уу, эсвэл эгч унагаасан юм уу гэдгийг мэдэхгүй байна. Ямарч байсан эгч зам дээр уначихсан байсан. Тэгээд юу болсон юм бол гээд аа бид хоёр эргээд эгч, эгч хоёр руу очих үед 0- улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл аа ах бид хоёрын хажуугаар өнгөрсөн юм. Тэгэхэд эгчийн хэвтэж байгаа газрын ойролцоо замын боржур мөргөх чимээ сонсогдсон. Тэгээд нөгөө машины жолооч бууж ирээд эгчийг та зүгээр үү гэсэн чинь эгч өөрөө эгч нь зүгээрээ ямар нэг асуудал байхгүй, хүнд гай болохгүй гээд тэр жолоочийг яв яв гээд хөөгөөд байсан. Тэгээд түргэн дуудаад 3 аваад явсан. Тэгээд хэсэг байж байгаад цагдаа нар ирээд зураг аваад байхаар нь жоохон харж байгаад гэртээ очоод унтаж байхад шөнө цагдаа нар гэрт ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/

5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... би эхнэр ийн хамт хэд хоног архи уусан юм. Ингээд сарын 2,3-ны өдөр найз гэрт бид хоёр гаралгүй хоёр хоносон. Тэгээд оны дугаар сарын -ны өдөр цагийн орчимд , бид гурав нэг шил архи уусан. Тэгээд ажилтай гээд гараад явчихсан юм. Тэгэхээр нь бид хоёр хэвтэж байгаад 14 цагийн орчимд гэрээс нь гараад баруун тийш “” дэлгүүрийн үүдэнд очсон юм. Тэгээд нөхөр , Болороо, аа гэх хүмүүстэй таарахад энэ хэд архи авсан байсан. Тэгээд гэр болох тоотод очоод бүгдээрээ архиа ууцгаасан. Тэгээд л би цааш нь юу болсон талаар мэдэхгүй согтоод тасарсан байсан. ... Ингээд маргааш өглөө нь цагийн орчимд сэрэхэд хамт байсан хүмүүс ийг машинд мөргүүлсэн гэж яриад байсан. ... эхнэр бид хоёр сүүлийн үед хамт байсан тусдаа бол байгаагүй. сарын -ны өдрөөс өмнө хүнд зодуулсан асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/

6. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... оны дугаар сарын -ны орой би *******д 20 дугаар байрны гаднаас 0- улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг өгөөд ******* сумын дугаар баг тоот руу багаж өгч явуулсан юм. ... би 2023 оны сард Дорнод аймагт “ Енбүү” ХХК банк бусаас тус 0- улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан юм. Би 2 жилийн хугацаатай авсан бөгөөд 2025 оны сард төлөлт нь дуусч байгаа юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/

7. Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн оны дугаар сарын 1-ны өдрийн 9 дугаартай “цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: “...

- Талийгаач Ц.ийн цогцост хийсэн шүүх эмнэгийн задлан шинжилгээгээр аарцаг ясны баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, элэг дэлүүний язрал, дотуур цус алдалт, баруун, зүүн талын олон хавиргануудын хугарал, зүүн чамархай, дагзны хуйхны цус хуралт, гадна бэлэг эрхтэний зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний гадна булан, доод уруулын доод хэсэг, цээж, баруун ташаа, зүүн гуя, баруун гар, зүүн өвдөгний зулгаралт, эрүүний баруун доод хэсэг, зүүн мөр, цээж, хэвлий зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

- Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар аарцаг ясны баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, элэг, дэлүүний язрал, дотуур цус алдалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Тус журмын 3.2.1-т зааснаар баруун, зүүн талын олон хавиргуудын хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Тус журмын 3.1.1-т зааснаар зүүн чамархай, дагзны хуйхны цус хуралт, гадна бэлэг эрхний зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний гадна булан, доод уруулын доод хэсэг, цээж, баруун ташаа, зүүн гуя, баруун гар, зүүн өвдөгний зулгаралт, эрүүний баруун доод хэсэг, зүүн, мөр, цээж, хэвлий, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Талийгаач Ц. нь аарцаг ясны баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, элэг, дэлүүний язрал, дотуур цус алдалт гэмтлүүдийн улмаас нас баржээ.

- Талийгаачийн цус 3-р бүлгийн харьяалалатай байна. ... гэжээ. /хх-ийн 63-64 тал/

            . Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч оны дугаар сарын 1-ны өдрийн 29 тоот дүгнэлт:

1.Хариулт: загварын 0- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн доорхи заалтууд зөрчигдсөн байх үндэслэлтэй.

1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.

*******.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

*******.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

1.3-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асаан эзэлж явсан эгнээгээ өөрчлүүлэхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.

Хариулт: 2. Явган зорчигч нь ЗХД-ийн 5.1-д явган зорчигч явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. 5.*******б-д явган зорчигч аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад  хийхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн. Зам дээр хэвтэж байхад цус явсан хүмүүс нь зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ аваагүй зэрэг зөрчлүүд илэр байна. Гэвч зам дээр хэвтэж байсан тул явган зорчигч гэж үзэх боломжгүй. ЗХД-ийн 1.2.52-д ЗХАБТХ-ийн 3.1.-д “явган зорчигч” гэж замаар явган яваа / зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж мотоцикл,мопед, унадаг дугуйг хөтлөж замаар яваа хүнийг 1.2.26-д “Саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйлийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг хэлнэ.

Хариулт: 3 Аливаа зам тээврийн осол нь олон хүчин зүйлээс нөлөөлөн гардаг боловч гол хүчин зүйл бол жолооч нарын ЗХД-ын мэдлэг, жолоодлогийн ур чадвар муу, хайхрамжгүй байдлаас болж гардаг. Тоёота загварын 0- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь гэрлийн гялбаанд орж ЗХД-ийн 1.3-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асаан эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалт зөрчсөнөөс осол гарах шалтгаан болжээ.

Хариулт : 4 Асуултанд тусгагдаагүй шинээр нөхцөл байдал илрээгүй болно. ... гэжээ. /хх-ийн 97/

9. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17/

. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-21/

. Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 22/

*******. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-30/

. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32/

14.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4,9 /

15. Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 7/

16. Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн /

17. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 33тал/

1. Нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн

19. Оршуулганы зардалд гаргасан баримтууд /хх-ийн *******3-*******9тал/

20. Хаан банкны дипозет дансны хуулга /хх-ийн 1/

21. ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 2 тал/

22. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******1/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2024 оны дугаар сарын -ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын дүгээр баг дугаар эгнээд байрлах "-2" мини маркет дэлгүүрийн баруун урд талын засмал замд 0- дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно." гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д. ийг  дайрч амь насыг хохироож, зам тээврийн осол гаргасан болох ньшүүгдэгчийншүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн мэдүүлэг, гэрч , Э. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн оны дугаар сарын 1-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч оны дугаар сарын 1-ны өдрийн 29 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нас барсны гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 24205440026 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Ц.ийн биед аарцаг ясны баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, элэг дэлүүний язрал, дотуур цус алдалт, баруун, зүүн талын олон хавиргануудын хугарал, зүүн чамархай, дагзны хуйхны цус хуралт, гадна бэлэг эрхтэний зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний гадна булан, доод уруулын доод хэсэг, цээж, баруун ташаа, зүүн гуя, баруун гар, зүүн өвдөгний зулгаралт, эрүүний баруун доод хэсэг, зүүн мөр, цээж, хэвлий зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл учруулсан байх бөгөөд талийгаач нь ... аарцаг ясны баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, элэг, дэлүүний язрал, дотуур цус алдалт гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн оны дугаар сарын 1-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч оны дугаар сарын 1-ны өдрийн 29 тоот дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь  анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэгэж үзлээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн  1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлэхээр түргэн тусламж дуудсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг  нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байх ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 6 жилийн хугацаагаар хасаж, уг нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас Ц.ийн  амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... Би оршуулгын зардалд 21,153,7 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс шүүгчдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцал 6,500,000 төгрөгийг өгсөн.  Үлдэх 14,653,000 төгрөгийг гаргуулна.  Мөн Монгол эмэгтэйн дундаж наслалтыг 76 нас гэж үзээд 45 насандаа нас барсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31 жилээр тооцож нийт 4,6,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байна ... гэжээ.

Шүүгдэгч *******ын хувьд шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн ар гэрт буюу 6 500 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 14 653 7 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т баримт шаардахгүйгээр төлөхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр илэрхийлж байх тул шүүгдэгч *******аас оршуулгын зардалд 14 653 7 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл, санааны хохиролд  4 6 000 төгрөгийг нэхэмжилсэн ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах гэмт хэрэг байх тул энэ талаар дүгнэлт гаргах шаардлагатай.

Хэрэг хянан ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч  тогтоож, түүний сэтгэцэд учирсан гэм хорын талаар дүгнэлтийг оны ******* сарын -ний өдөр гаргажээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2.1-т хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх гэж заасан. Хохирогч Ц. нь 4 хүүхэд төрүүлсэн, түүний 3 хүүхэд нь насанд хүрсэн байх ба шүүхэд хэрэг шилжсэнээс хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлтийг түүний төрсөн охин ******* гаргасаныг шүүхээс хангаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан. Учир нь  Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан ба хохирогч Ц.ийн гэр бүлийн гишүүн нь тэрний төрсөн хүүхдүүд юм. Энэ гэмт хэргийн улмаас хамгийн ихээр сэтгэцэц гэм хор учрах этгээд нь түүний гэр бүлийн гишүүд буюу түүний хүүхдүүд гэж дүгнэж байна.

 Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын талаар дүгнэлт гараагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн боловч шүүхийн шатанд нөхцөл байдал өөрчлөгдөж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон тул дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдээгүй болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлжиргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж  үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйболохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36., 36. дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  6 / зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 / хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож,  хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлэгсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 дугаар зүйлийн 50.1 зааснаар шүүгдэгч нь хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6 500 000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч *******аас оршуулгын зардалд 14 653 7 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгосугай.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 4 6 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хадгалж,  битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ОТГОНЖАРГАЛ

20250314        2025/ШЦТ/4

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийншүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд  

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А”танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 24205440026 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 2, өвөөгийн хамт Дорнод аймгийн ******* сумын дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: ЖЮ0*******9*******14/.

          Шүүгдэгч ******* нь 2024 оны дугаар сарын -ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын дүгээр баг дугаар эгнээд байрлах "-2" мини маркет дэлгүүрийн баруун урд талын засмал замд 0- дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно." гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д. Чаминчулууныг дайрч амь насыг хохироож, зам тээврийн осол гаргасангэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:“...Би оны дугаар сарын -ний орой 20 цагийн орчимд автомашинаа жолоодох явахад ямар нэгэн зүйлийн дээгүүр гарах шиг болсон. Би автомашинаа зогсоогоод юуны дээгүүр гарчихсан юм бол гэж бодоод очоод харахад хүн байсан. Тэр үед миний гар утасны цэнэг дууссан байсан учир хажууд байсан хүний утсаар цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би хэргийн газрыг орхиж яваагүй. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.   

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би талийгаач Д. Чаминчулууны том охин юм. Манай ээж хойд аавтай минь хамт амьдраад 19 жил болж болсон. Хойд аав, ээж хоёр маань таарч тохирохгүйн улмаас 2019 онд салсан. Ээж маань ааваас салснаас хойш сэтгэл санаагаар унасны улмаас тоглоом болон архины хамааралтай болсон. Миний ээж өмнө нь нөхөр, хүүхдүүдээ хайр халамжаар дутааж байгаагүй. Би ээжийгээ алдаж онож явахад нь хамт байж бурхан болох үед нь ч хамт байж чадаагүйдээ харамсаж байна. Би хэргийн материалтай сүүлд танилцахад үнэхээр хэцүү байна. Яагаад ч юм ээж маань дуудаад байгаа юм шиг санагдаад байна. Би 26 настай нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Хойд аав маань олон хүүхдүүдтэй хүнтэй суусан учир манай 3 дүү нарт анхаарал халамж, туслалцаа үзүүлдэггүй. Энэ хэргээс болж өндөр настай эмээ, дүү нар маань хэцүү байдалтай үлдэж байна. Манай ээж архи уудаг хүн байсан ч гэсэн хүний эх, ээжийн хайртай охин байсан юм шүү. Эмээ маань үнэхээр хэцүү байдалтай байна. Би хувийн амьдралаа жаахан гайгүй болохоор ээжийгээ татаж авах бодолтой байсан. Даанч чадсангүй. Нэг л өглөө сэрэхэд ийм зүйл болсон байсан. Би яг яах ёстой гэдгээ мэдэхгүй байна. Би шүүгдэгчийг анх 20 настай жаахан хүүхэд учраа мэдэхгүй байгаа байх гэж бодож байсан. Гэтэл ******* онд төрсөн өөрийгөө аваад явах хэмжээний насанд хүрсэн хүн байна. Хэрэг болсноос хойш тодорхой хэмжээний цаг хугацаа өнгөрсөн. Гэтэл яагаад ажил хийгээд хохирол төлөхгүй байгаа гэдгийг ойлгохгүй байна. Миний ээж хүүхдүүдээ юугаар ч дутааж байгаагүй. Би баян айлын эрх хүүхэд  шиг л өссөн. Бага дүү маань настай 5 дугаар ангид сурдаг. Шүүгдэгч хохиролд хашаа байшин өгөх санал гаргасан. Гэхдээ тухайн газарт хүн амьдрах боломжгүй юм шиг санагдсан. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа дүү нарт маань хэрэгтэй байх гэж бодоод авч болно гэдгийг хэлсэн. Би тухайн хашаа газрыг авч болно гэсэн болохоос биш энэ хэргийг ингээд дуусгаж болно гэсэн утгаар хэлээгүй. Би оршуулгын зардалд 21,153,7 төгрөгийг нэхэмжилсэн, нотлох баримтын шаардлага хангасан 6,500,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 14,653,000 төгрөгийг өгөөгүй байна. Монгол эмэгтэй дундаж наслалтыг 76 нас гэж үзээд 45 насандаа нас барсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31 жилээр тооцож нийт 4,6,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэв.

3. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... оны дугаар сарын -ний орой 1 цаг өнгөрөөгөөд найз хамт найз гэрлүү явж байгаад , нартай ******* сумын дүгээр баг 3 дугаар эгнээнд байдаг худаг дээр таарсан юм. Тэгээд бид дөрөв хамт замын баруун талын хаяг, хэнийх гэдгийг мэдэхгүй айл руу орсон. Тус айлд гэрийн эхнэр, нөхөр байсан бөгөөд мөн , //  нар архи уугаад байж байсан ба тал шил хараа байхаар нь түүнийг уучихаад гарсан. Ингээд эгч дахиад нэг шил архи аваад өгье гэж хэлээд тус айлаас, бид хоёр түрүүлж гарахад араас , , , нар гарч ирсэн юм. Тэгээд эгчийг хажуунаас нь сугцалдаж бариад зам хөндлөн гарч байхад зам дээр унасан бөгөөд би дээрээс нь татагдаад унчихсан юм. Тэгэхээр нь босох уу эгчээ гэхэд өөдөөс юм хэлэхгүй байхаар нь босгох гэж татахад босохгүй байсан юм. Тэгэхэд хажууд баруун талд байхаар нь үлдээгээд тухайн / гэх/ айлруугаа хоол идэх гээд орсон. Ингээд ороод байж байхад араас орж ирээд эгч машинд ширгүүлчихлээ гэж хэлээд орж ирэхээр нь буцаад хамт гарсан. Тэгээд бид хоёр эгч рүү очиход хүмүүс тойрсон анх унасан газраа дээшээ харсан байдалтай хэвтээд өөдөөс юм ярихгүй байсан. Тэгэхээр нь ойртох гэсэн битгий ойрт цагдаа түргэн дуудсан гээд байсан. Удаагүй түргэний машин ирээд аваад явсан. Ингээд бид хэд бөөнөөрөө гэрлүү очоод унтаж байхад 2 цагдаа ирээд намайг авч явсан. ... би тэй уулзахад бие өвдөж байгаа талаар огт хэлээгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/

4. Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... оны сарын -ний өдөр 14 цагийн орчимд , эгч хоёр дэлгүүрийн үүдэнд таарсан. Тэгсэн гийн найз мөн таараад д 0.75 граммын гэх нэртэй архи, мөн найз таараад 0.75, 0.5 граммын архи авч өгсөн юм. Ингээд , , , танихгүй ахын хамт манай гэрлүү очсон. Тэгсэн эгч 1 шил 0,75 граммын “” нэртэй архи авч өгсөн. Тэрийг нь уучихаад байж байхад ахын гэрт байж байсан ах /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй / эгчээс 60.000 төгрөг зээлээд 2 шил 0.75 граммын “” архи аваад нэг шилийг нь хувааж уугаад нөгөө шил архиа аваад ахын гэрээс урагш ахын гэрлүү аа, , ах, эгч, ах бид хэд очсон бөгөөд харанхуй болсон цаг хэд болж байгааг мэдээгүй. Тэгээд ахынхд ороод нэг шил архи ууж байхад орж ирээд усны картаа өгчих ус авъя гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би хамт гараад худаг дээр ус авч байхад , хоёр ирээд хамт манай гэрлүү очиж усаа тавьчихаад ахын гэрлүү очсон. Тэгсэн ах эгчид хар өнгийн гар утас 0.000 төгрөгөөр зарсан бөгөөд 20.000 төгрөг үлдсэн чинь эгч гарч архи авъя гээд аа, , эгч бид дөрөв дэлгүүр оръё гээд ахын гэрээс гараад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо “” хүнсний дэлгүүрийн тийшээ явсан юм. Тэгээд аа бид хоёр урд нь түрүүлээд яваад араас эгч, хоёр цугтаа явсан. Тэгсэн чинь дэлгүүрийн замын баруун талд явж байхад ард түс гээд хүн унах чимээ сонсогдсон. Тэгэхэд эргээд харахад эгч зам дээр ойчсон байсан. аа бид хоёр урд нь явж байсан болохоор эгч өөрөө зам дээр унасан юм уу, эсвэл эгч унагаасан юм уу гэдгийг мэдэхгүй байна. Ямарч байсан эгч зам дээр уначихсан байсан. Тэгээд юу болсон юм бол гээд аа бид хоёр эргээд эгч, эгч хоёр руу очих үед 0- улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл аа ах бид хоёрын хажуугаар өнгөрсөн юм. Тэгэхэд эгчийн хэвтэж байгаа газрын ойролцоо замын боржур мөргөх чимээ сонсогдсон. Тэгээд нөгөө машины жолооч бууж ирээд эгчийг та зүгээр үү гэсэн чинь эгч өөрөө эгч нь зүгээрээ ямар нэг асуудал байхгүй, хүнд гай болохгүй гээд тэр жолоочийг яв яв гээд хөөгөөд байсан. Тэгээд түргэн дуудаад 3 аваад явсан. Тэгээд хэсэг байж байгаад цагдаа нар ирээд зураг аваад байхаар нь жоохон харж байгаад гэртээ очоод унтаж байхад шөнө цагдаа нар гэрт ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/

5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... би эхнэр ийн хамт хэд хоног архи уусан юм. Ингээд сарын 2,3-ны өдөр найз гэрт бид хоёр гаралгүй хоёр хоносон. Тэгээд оны дугаар сарын -ны өдөр цагийн орчимд , бид гурав нэг шил архи уусан. Тэгээд ажилтай гээд гараад явчихсан юм. Тэгэхээр нь бид хоёр хэвтэж байгаад 14 цагийн орчимд гэрээс нь гараад баруун тийш “” дэлгүүрийн үүдэнд очсон юм. Тэгээд нөхөр , Болороо, аа гэх хүмүүстэй таарахад энэ хэд архи авсан байсан. Тэгээд гэр болох тоотод очоод бүгдээрээ архиа ууцгаасан. Тэгээд л би цааш нь юу болсон талаар мэдэхгүй согтоод тасарсан байсан. ... Ингээд маргааш өглөө нь цагийн орчимд сэрэхэд хамт байсан хүмүүс ийг машинд мөргүүлсэн гэж яриад байсан. ... эхнэр бид хоёр сүүлийн үед хамт байсан тусдаа бол байгаагүй. сарын -ны өдрөөс өмнө хүнд зодуулсан асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/

6. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... оны дугаар сарын -ны орой би *******д 20 дугаар байрны гаднаас 0- улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг өгөөд ******* сумын дугаар баг тоот руу багаж өгч явуулсан юм. ... би 2023 оны сард Дорнод аймагт “ Енбүү” ХХК банк бусаас тус 0- улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан юм. Би 2 жилийн хугацаатай авсан бөгөөд 2025 оны сард төлөлт нь дуусч байгаа юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/

7. Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн оны дугаар сарын 1-ны өдрийн 9 дугаартай “цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: “...

- Талийгаач Ц.ийн цогцост хийсэн шүүх эмнэгийн задлан шинжилгээгээр аарцаг ясны баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, элэг дэлүүний язрал, дотуур цус алдалт, баруун, зүүн талын олон хавиргануудын хугарал, зүүн чамархай, дагзны хуйхны цус хуралт, гадна бэлэг эрхтэний зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний гадна булан, доод уруулын доод хэсэг, цээж, баруун ташаа, зүүн гуя, баруун гар, зүүн өвдөгний зулгаралт, эрүүний баруун доод хэсэг, зүүн мөр, цээж, хэвлий зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

- Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар аарцаг ясны баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, элэг, дэлүүний язрал, дотуур цус алдалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Тус журмын 3.2.1-т зааснаар баруун, зүүн талын олон хавиргуудын хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Тус журмын 3.1.1-т зааснаар зүүн чамархай, дагзны хуйхны цус хуралт, гадна бэлэг эрхний зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний гадна булан, доод уруулын доод хэсэг, цээж, баруун ташаа, зүүн гуя, баруун гар, зүүн өвдөгний зулгаралт, эрүүний баруун доод хэсэг, зүүн, мөр, цээж, хэвлий, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Талийгаач Ц. нь аарцаг ясны баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, элэг, дэлүүний язрал, дотуур цус алдалт гэмтлүүдийн улмаас нас баржээ.

- Талийгаачийн цус 3-р бүлгийн харьяалалатай байна. ... гэжээ. /хх-ийн 63-64 тал/

            . Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч оны дугаар сарын 1-ны өдрийн 29 тоот дүгнэлт:

1.Хариулт: загварын 0- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн доорхи заалтууд зөрчигдсөн байх үндэслэлтэй.

1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.

*******.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

*******.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

1.3-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асаан эзэлж явсан эгнээгээ өөрчлүүлэхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно.

Хариулт: 2. Явган зорчигч нь ЗХД-ийн 5.1-д явган зорчигч явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. 5.*******б-д явган зорчигч аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад  хийхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн. Зам дээр хэвтэж байхад цус явсан хүмүүс нь зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээ аваагүй зэрэг зөрчлүүд илэр байна. Гэвч зам дээр хэвтэж байсан тул явган зорчигч гэж үзэх боломжгүй. ЗХД-ийн 1.2.52-д ЗХАБТХ-ийн 3.1.-д “явган зорчигч” гэж замаар явган яваа / зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирж мотоцикл,мопед, унадаг дугуйг хөтлөж замаар яваа хүнийг 1.2.26-д “Саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйлийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг хэлнэ.

Хариулт: 3 Аливаа зам тээврийн осол нь олон хүчин зүйлээс нөлөөлөн гардаг боловч гол хүчин зүйл бол жолооч нарын ЗХД-ын мэдлэг, жолоодлогийн ур чадвар муу, хайхрамжгүй байдлаас болж гардаг. Тоёота загварын 0- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь гэрлийн гялбаанд орж ЗХД-ийн 1.3-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асаан эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалт зөрчсөнөөс осол гарах шалтгаан болжээ.

Хариулт : 4 Асуултанд тусгагдаагүй шинээр нөхцөл байдал илрээгүй болно. ... гэжээ. /хх-ийн 97/

9. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17/

. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-21/

. Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 22/

*******. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-30/

. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32/

14.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4,9 /

15. Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 7/

16. Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн /

17. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 33тал/

1. Нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн

19. Оршуулганы зардалд гаргасан баримтууд /хх-ийн *******3-*******9тал/

20. Хаан банкны дипозет дансны хуулга /хх-ийн 1/

21. ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 2 тал/

22. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******1/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2024 оны дугаар сарын -ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын дүгээр баг дугаар эгнээд байрлах "-2" мини маркет дэлгүүрийн баруун урд талын засмал замд 0- дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно." гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д. ийг  дайрч амь насыг хохироож, зам тээврийн осол гаргасан болох ньшүүгдэгчийншүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өгсөн мэдүүлэг, гэрч , Э. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн оны дугаар сарын 1-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч оны дугаар сарын 1-ны өдрийн 29 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нас барсны гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 24205440026дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж,бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч ******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Ц.ийн биед аарцаг ясны баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, элэг дэлүүний язрал, дотуур цус алдалт, баруун, зүүн талын олон хавиргануудын хугарал, зүүн чамархай, дагзны хуйхны цус хуралт, гадна бэлэг эрхтэний зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний гадна булан, доод уруулын доод хэсэг, цээж, баруун ташаа, зүүн гуя, баруун гар, зүүн өвдөгний зулгаралт, эрүүний баруун доод хэсэг, зүүн мөр, цээж, хэвлий зүүн бугалга, зүүн сарвуу, баруун шуу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл учруулсан байх бөгөөд талийгаач нь ... аарцаг ясны баруун сүүжний дэлбээний бяцарсан хугарал, элэг, дэлүүний язрал, дотуур цус алдалт гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн оны дугаар сарын 1-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч оны дугаар сарын 1-ны өдрийн 29 тоот дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхийэтгээдуг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийнхэрэгхянаншийдвэрлэхтухайхуульдзаасныдагуунотлох баримтаар үнэлжшийдвэрлэв

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч******* нь  анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болоншударга ёсны зарчимд нийцнэгэж үзлээ.

Шүүгдэгч *******дэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн  1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлэхээр түргэн тусламж дуудсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг  нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байх ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 6 жилийн хугацаагаар хасаж, уг нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас Ц.ийн  амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... Би оршуулгын зардалд 21,153,7 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс шүүгчдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцал 6,500,000 төгрөгийг өгсөн.  Үлдэх 14,653,000 төгрөгийг гаргуулна.  Мөн Монгол эмэгтэйн дундаж наслалтыг 76 нас гэж үзээд 45 насандаа нас барсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 31 жилээр тооцож нийт 4,6,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байна ... гэжээ.

Шүүгдэгч *******ын хувьд шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн ар гэрт буюу 6 500 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 14 653 7 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т баримт шаардахгүйгээр төлөхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр илэрхийлж байх тул шүүгдэгч *******аас оршуулгын зардалд 14 653 7 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл, санааны хохиролд  4 6 000 төгрөгийг нэхэмжилсэн ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах гэмт хэрэг байх тул энэ талаар дүгнэлт гаргах шаардлагатай.

Хэрэг хянан ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч  тогтоож, түүний сэтгэцэд учирсан гэм хорын талаар дүгнэлтийг оны ******* сарын -ний өдөр гаргажээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2.1-т хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх гэж заасан. Хохирогч Ц. нь 4 хүүхэд төрүүлсэн, түүний 3 хүүхэд нь насанд хүрсэн байх ба шүүхэд хэрэг шилжсэнээс хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлтийг түүний төрсөн охин ******* гаргасаныг шүүхээс хангаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан. Учир нь  Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан ба хохирогч Ц.ийн гэр бүлийн гишүүн нь тэрний төрсөн хүүхдүүд юм. Энэ гэмт хэргийн улмаас хамгийн ихээр сэтгэцэц гэм хор учрах этгээд нь түүний гэр бүлийн гишүүд буюу түүний хүүхдүүд гэж дүгнэж байна.

 Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын талаар дүгнэлт гараагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн боловч шүүхийн шатанд нөхцөл байдал өөрчлөгдөж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон тул дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдээгүй болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлжиргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж  үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэнхөрөнгө орлогогүй, хэрэгхянаншийдвэрлэхажиллагаанызардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйболохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36., 36. дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  6 / зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 / хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож,  хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлэгсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 дугаар зүйлийн 50.1 зааснаар шүүгдэгч нь хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6 500 000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч *******аас оршуулгын зардалд 14 653 7 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгосугай.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийнсэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 4 6 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааныжурмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.