| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2021/03029/И |
| Дугаар | 184/ШШ2022/01874 |
| Огноо | 2022-06-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2022/01874
|
2022 06 02 |
184/ШШ2022/01874 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Н /РД *****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.М /РД *********/,
Хариуцагч: ******т хаягт байрлах “Э” ХК нарт холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагч С.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “ЭС” ХК-ийн төлөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Н, түүний өмгөөлөгч нараас “...Х.Н миний бие болон С.М нь нэлээд ажил хамтарч хийсэн ажлын хамтрагчид юм. 2020 оны 4 дүгээр сард С.М нь надтай холбоо барьж 6 ширхэг гүүр, хоолой хийх ажил авсан, чи 3-н ширхэг гүүр хоолойг нь хийх үү гэж ажлын санал тавихад би зөвшөөрч хийхээр болсон. 2020 оны 05 дугаар сард 3 гүүр хоолойн ажлыг хийхээр багаа аваад Өмнөговь руу явсан. Бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд намайг ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулъя гэхэд С.М одоо бичиг цаас байхгүй байна, хот ороод гэрээгээ хийнэ дээ гэдэг байсан. Гүүр хоолойн ажлыг 2020 оны 07 дугаар сард хийж дуусгасан. Ажлын хөлсний үлдэгдэл мөнгийг авъя гэхэд 7 хоногийн дараа мөнгө орж ирэхээр өгье, одоо боломжгүй байна гэж хойшлуулсаар өдийг хүрсэн. 3 гүүр хоолойн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байсан, Маас төлбөр мөнгөө шилжүүлээгүйгээс ажилчдадаа цалинг өгч чадаагүй, одоог хүртэл надаас нэхэмжилж байгаа. ЭС ХК-ийн ажилтан ерөнхий инженер Цангилагбар болон М нар энэ ажлыг олж өгсөн, зуучилсан гэж 10, 10 сая төгрөг авахаар харилцан тохиролцсон, үлдэгдэл мөнгөөр ажлаа гүйцэтгэхээр болсон, ажлын төсөв 106 сая төгрөг гэж хэлж байсан. Эрдэнэт суварга компаниас ажлын хөлсөнд 76 сая төгрөг Мын данс руу шилжүүлсэн байдаг, энэ ажлыг М хийгээгүй, огт оролцоогүй. Үлдэгдэл ажлыг Маар хийлгүүлсэн, түүнд компаниас ажлын хөлс гэж 15 сая төгрөг өгсөн. Нийтдээ 34,025,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Ажлын төсөв 106 сая төгрөгөөс хэлэлцэн тохиролцсоны дагуу урамшууллын 10, 10 сая төгрөгийг Г.Цангалигбар, С.Мт авах, Мд төлсөн ажлын хөлс 15 сая төгрөг, миний авсан 34 сая төгрөг, үлдэгдэл ажлын хөлс 31 сая төгрөг гэж тооцсон. Иймээс үлдэгдэл 31,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Эрдэнэт суварга ХК-аас татгалзаж байна” гэжээ.
2. Хариуцагч С.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариу тайлбартаа “...С.М 2020 оны 04 дүгээр сард “ЭС” ХК-тай “Таван толгой” зүүн баян чиглэлийн 400 км төмөр зам барих ажлаас Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байрлах хэсэгт 6 ширхэг ус зайлуулах хоолойн ажил хийхээр тохиролцсон. М 2 бригадтай тохиролцож, 3, 3 хоолой хийлгэхээр болсон. Үүнээс Х.Нт 3 ш хоолойн ажлын урьдчилгаа төлбөрт 21,525,000 төгрөг, А.Ганболдод 3 хоолойн ажлын урьдчилгаа төлбөр 12,500,000 төгрөг өгч ажлаа эхлүүлсэн. Дээрх нэр дурдсан хүмүүс энэхүү ажлыг хийж гүйцэтгэх явцдаа хугацаа алдаж А.Ганболд нь 3 ш хоолойн ажлыг ерөнхий гүйцэтгүүлэгч талд хураалгаад өөрөө ажлын талбайгаас зугтсан. Үлдсэн 3 хоолойн ажлыг Х.Н нь нийт ажлын 20 хүрэхгүй хувийг гүйцэтгээд ажилчдаа бүгдийг явуулаад Х.Н нь хэсэг хугацааны дараа өөрөө ажлын талбайг орхин явсан бөгөөд ажлаа хаяж явсан талаар гэрчийн мэдүүлгээс харж болно. Мөн Нт Ганболдод өгсөн 12,5 сая төгрөгийн автомашиныг ажлын хөлсөнд өгсөн. Нийтдээ 34,025,000 төгрөгийг Нт өгсөн. Тухайн ажлын 80% илүүтэй ажлын гүйцэтгэлийг өөр бригад буюу Мыг оруулж 100% гүйцэтгэж дуусган захиалагч талд хүлээлгэн өгсөн. М нь ажлыг 30 сая төгрөгөөр хийхээр Мтай тохиролцсон. 15 сая төгрөгийг өгсөн байгаа. Маас авлагатай. М захиалагч талд ажлыг хүлээлгэж өгсөн, нийтдээ 76,482,000 төгрөг авсан нь үнэн. Харин Х.Нт одоо өгөх тооцоо байхгүй тул, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч “ЭС” ХК-ийн төлөөлөгчөөс: “...Манай компани Х.Нтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй. Мтай 3 хоолойн ажлыг гүйцэтгүүлэх гэрээг амаар байгуулсан, ажлын хөлс мөнгийг Мт өгсөн, дансаар шилжүүлсэн. Мөн энэ 3-н хоолойн ажлын үлдэгдэл ажлыг гүйцэтгэсэн Мд ажлын хөлс 15 сая төгрөг өгсөн, ажлын үр дүнг хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч тал манайд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байх тул татгалзлыг баталж өгнө үү” гэв.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримт – Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 30,000 төгрөг, 285,450 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, татварын хэлтсийн тодорхойлолт, итгэмжлэл, өргөдөл, Х.Нын хаан банкны депозит дансны хуулга, 4 ширхэг гүүр хоолойн гэрэл зураг.
4.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт – Хаан банкны депозит дансны хуулга, ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банкны орлогын мэдүүлэг, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Нын хариуцагч С.Мт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Эрдэнэт суварга” ХК-ийн ”...3 гүүр хоолойн ажил гүйцэтгэх гэрээг С.Мтай амаар байгуулсан, ажлын хөлсөнд 76 сая төгрөгийг Мт, 15 сая төгрөгийг Мд өгсөн, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан, Нтай гэрээ байгуулаагүй” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч тал хариуцагч “Эрдэнэт суварга” ХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан тул шүүхээс тухайн татгалзлыг баталсан.
3. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...С.Мтай амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөөгүй тул үлдэгдэл төлбөрөө авна” гэж, хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Х.Н хийж байсан ажлаа дутуу хаяж явсан. Төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй” гэж тайлбарлан мэтгэлцдэг.
3. Хэрэгт авагдсан талуудын тайлбар, баримтуудаас үзэхэд Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд захиалагч “Эрдэнэт суварга” ХК-аас гүйцэтгэгч С.Мтай 3 ширхэг гүүр хоолойн ажлыг гүйцэтгэх аман хэлцлийг байгуулсан, С.М нь тухайн ажлыг Х.Наар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон, Х.Н нь 2020 оны 5 сараас 7 сарын дунд хүртэл ажлын зарим хэсгийг гүйцэтгэсэн, үлдэх хэсгийг н.Маар гүйцэтгүүлж, ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан үйл баримт тогтоогддог бөгөөд хариуцагч С.Маас хийсэн ажлын хөлсөнд 34,025,000 төгрөг авсан болохоо нэхэмжлэгч Х.Н хүлээн зөвшөөрдөг, захиалагч гэх “Эрдэнэт суварга” ХК-аас ажлын хөлсөнд 76,482,000 төгрөг авсан болохоо хариуцагч С.М мөн хүлээн зөвшөөрдөг, эдгээр нь гэрчүүдийн мэдүүлэг, гүүр хоолойн гэрэл зураг, талуудаас гаргаж өгсөн банкны дансны хуулга, тайлбаруудаар тогтоогдох ба энэ талаар маргадаггүй.
4. Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, аман хэлбэрээр хэлцлийг байгуулсан, талуудын хүсэл зориг нэгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч нь 3 ширхэг гүүр хоолойн ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байх ба гэрээний үүргээ биелүүлээгүй бол ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч хөлс төлөхийг шаардах эрхтэй. Энэ маргаанд “ЭС” ХК ажлын захиалагч, С.М ерөнхий ажил гүйцэтгэгч, Х.Н туслан гүйцэтгэгч болох бөгөөд Х.Нын хувьд С.М захиалагч болно.
5. Хариуцагч тал “...Х.Н ажлын 20 хувийг гүйцэтгээд ажилчдын хамт орхиод явсан, үлдсэн ажлыг буюу 80 хувийг М гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгсөн, Х.Нтай ажлын хөлс тохирсон зүйл байхгүй, дутуу хийсэн ажлын хөлсөнд нийт 34,025,000 төгрөг өгсөн, одоо тооцоо байхгүй” гэсэн тайлбараа гэрч С.М, Х.Э нарын мэдүүлэг, банкны дансны хуулга зэргээр нотлогдоно гэдэг. Нэхэмжлэгч тал “...106 сая төгрөгийн ажлын захиалгыг М Э ХК-аас авсан, манай бригад 80 хувийн ажил гүйцэтгэсэн, М ажлын хөлс өгөөгүйн улмаас ажилчид цалин авч чадаагүй, ажлаа орхиж явсан. 34,025,000 төгрөг өгсөнтэй маргахгүй, харин ажлын нийт хөлсөөс 10, 10 сая төгрөг авах тохиролцоог үндэслээд үлдэгдэл төлбөрөө авна” гэсэн тайлбараа гэрч Э.Энхчимэг, П.Б, Г.Э, К.Ж, Т.Х нарын мэдүүлэг, хариуцагч байсан Э ХК-ийн тайлбар, банкны дансны хуулгаар нотлогдоно гэдэг.
6. Хэрэгт авагдсан
- “...2020 оны 5 сард Н дээр ажилласан, 1 сар гаруй хугацаанд төмөр замын гүүр хоолойн ажил хийсэн. Бараг 90 хувьтай ажил гүйцэтгэсэн гэж би бодож байгаа. Наас 1 сая гаруй төгрөгийн цалин авах үлдэгдэлтэй байгаа, Цалин мөнгө өгөхгүй болохоор ажлаа орхиод явсан” гэх гэрч Т.Хуанбайн мэдүүлэг /хх 83, 84/,
- “...2020 оны 5 сарын 1-ээс 6 сарын дунд хүртэл нүхэн гүүрний ажил хийсэн, 3 хоолойн ажлын гүйцэтгэл 75-80 хувийн гүйцэтгэлтэй байсан. Бид цалингаа Наас нэхнэ, Н нь Маас нэхдэг. 1,2 сая төгрөгийн цалин Наас авах ёстой. Мөнгө төгрөг өгөхгүй болохоор гэртээ буцсан. Н бид нар ажлаа орхиод хамт буцсан” гэх гэрч Г.Э мэдүүлэг /хх 87, 88/,
- “...2020 оны 5 сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд очиж гүүр хоолойн ажлыг 6 сарын 01 хүртэл хийсэн, 3 хоолойн ажлыг бараг 80 хувьтай гүйцэтгэсэн. Наас 1,4 сая төгрөгийн цалин авах дутуу байгаа” гэх гэрч К.Жмэдүүлэг /хх 90, 91/,
- “...2020 оны 5 сарын 01-ээс 6 сарын 15-ны өдрийг хүртэл гүүр хоолойн ажлын ажилчдын хоол хийхээр тогоочоор ажиллаж байсан. Наас цалин 500,000 төгрөг авах дутаа байгаа” гэх гэрч Э.Э мэдүүлэг /хх 93, 94/,
- “...Өмнөговь аймгийн Манлай суманд 2020 оны 5 сарын 1-нээс 6 сарын 15 хүртэл гүүр хоолойн ажлыг хийсэн, ажлаа дуусгалгүй эхнэртэйгээ буцсан” гэх гэрч П.Б мэдүүлэг /хх 97, 98/,
- Хариуцагч байсан Эрдэнэтсуврага ХК-ийн “Мтай аман гэрээ байгуулсан, ажлын хөлсийг бүрэн төлсөн, одоо Мт төлөх төлбөр тооцоо байхгүй. Нын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага байхгүй, түүнд төлөх төлбөр байхгүй. Ажлын хөлсөнд М.Мт 76 сая төгрөг, С.М 15 сая төгрөг өгсөн” гэх шүүхэд, шүүх хуралдаанд өгсөн тайлбар,
- Хариуцагч М.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Захиалагч компаниас ажлын хөлс 76,482,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Үүнээс Нын ажлын хөлсөнд нийт 34,025,00 төгрөгийг өгсөн. Үлдсэн ажлыг гүйцэтгүүлэхээр С.М 30 сая төгрөгөөр тохиролцсон. 15 сая төгрөгийг захиалагч компани өгсөн байдаг. Үлдсэн 15 сая төгрөгийг нэхэх эрх нээлттэй гэж бодож байна” гэх тайлбараар нэхэмжлэгч Х.Нын “...Э компаниас 3 гүүр хоолойн ажлыг гүйцэтгэхээр С.М гэрээ байгуулсан, гэрээний ажлын хөлс 106 сая төгрөг байсан, ажлыг М гүйцэтгээгүй. Ажлын хөлс төлөөгүйгээс ажлаа орхисон” гэх тайлбар, түүний үндэслэл тогтоогдож байна.
Харин гэрч С.М, Х.Э нарын “...3 гүүр хоолойн ажлын 20 хувийг Х.Н гүйцэтгэсэн, үлдэх 80 хувийг С.М гүйцэтгэсэн” гэх агуулга бүхий мэдүүлэг /хх 62-65/ өөр бусад баримт, тайлбар, мэдүүлгээр нотлогдоогүй тул үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч талын тайлбар дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, үндэслэл бүхий гэж дүгнэсэн тул ...3 гүүр хоолойн ажлын хөлс 106 сая төгрөг, үүнээс 10,10 сая төгрөгийг Ц, М нар авахаар, үлдэх мөнгөөр ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. 106 сая төгрөгөөс 15 сая төгрөгийг М авсан, 20 сая төгрөгийг М, Ц нар авсан, үлдэх 71 сая төгрөгөөс урьдчилгаа 34,025,000 төгрөгийг хасаад 31,500,000 төгрөгийг гаргуулна гэх нэхэмжлэгч талын тайлбар, үндэслэлийг хариуцагч тал үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа нотлох холбогдох баримтуудыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
7. Маргааны зүйл болох 3 гүүр хоолойн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд “ЭС” ХК нь С.Мт 76,482,000 төгрөг, С.М 15,000,000 төгрөг төлсөн, ажлын үр дүнг хүлээн авсан, тухайн ажлыг Х.Н, С.М нар гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон ба ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлсөө авах, захиалагч хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.
Хариуцагч талын татгалзлын үндэслэл болох Х.Н захиалсан ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлаа орхиж явсан гэх тайлбарын хувьд ажил гүйцэтгэгч Х.Нын ...ажлын хөлс өгөөгүйн улмаас ажилчдын цалинг олгох, цааш ажлыг гүйцэтгэж дуусгах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх агуулга бүхий тайлбар, захиалагч С.Мын ...ажлаа бүрэн гүйцэтгээгүй, дутуу орхиж явсан тул ажлын хөлс бүрэн олгох боломжгүй гэх агуулга бүхий тайлбараар гэрээний хугацаа дуусахаас өмнө ажил гүйцэтгэх гэрээнээс талууд татгалзсан асуудал үүсчээ.
Дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбар болон захиалагч ЭС ХК-иас 3 гүүр хоолойн ажлын хөлсний урьдчилгаа болгож 15,000,000 төгрөгийг 2020 оны 4 сарын 27-ны өдөр /хх 58/, 61,482,000 төгрөгийг 2020 оны 5 сарын 05-ны өдөр /хх 59/ ерөнхий ажил гүйцэтгэгч буюу захиалагч С.Мт шилжүүлсэн, С.М үлдэх ажлыг гүйцэтгэн 15,000,000 төгрөг авсан гэх үйл баримтаас дүгнэхэд захиалагч тал ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг ажил гүйцэтгэгчид шилжүүлээгүйгээс ажил гүйцэтгэгч 2020 оны 5, 6 сард ажиллаад гэрээнээс татгалзжээ.
8. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан байна.
Хариуцагч буюу захиалагч /ажил гүйцэтгэгч/ С.М нь 2020 оны 5 сарын 5-ны өдрийн байдлаар үндсэн захиалагч “ЭС” ХК-иас орж ирсэн 3 хоолой гүүрний ажлын урьдчилгаа 76,482,000 төгрөгөөс нэхэмжлэгч буюу туслан гүйцэтгэгч Х.Нт 4 сарын 27-ноос 6 сарын 20-ны хооронд нийт 21,525,000 төгрөгийг шилжүүлснээс ажил гүйцэтгэгч Х.Нийн үйл ажиллагаа гэрээний үүрэг доголдсон ба захиалагч С.М төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буруугаас ажил гүйцэтгэгчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан болно.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3-т “Захиалагч өөрийн буруугаар ажлын үр дүнг хүлээж аваагүй байхад гүйцэтгэсэн ажлын үр дүн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас устсан, гэмтсэн, эсхүл захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх”, 355 дугаар зүйлийн 355.5-д “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж заасны дагуу ажил гүйцэтгэгч Х.Н гэрээ цуцлахаас өмнөх хийсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаар 3 гүүр хоолойн ажлын хөлс 106 сая төгрөг бөгөөд ажлын үр дүнг захиалагч С.М нь “ЭС” ХК-д хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдсон, ажлын доголдлын талаар гомдол гаргасан үйл баримт үгүй, ажлыг Х.Н, С.М нар гүйцэтгэсэн, дээр дурдсанчлан ажил гүйцэтгэх гэрээний тал болох захиалагч С.Мын буруутай үйлдлээс гэрээ цуцлагдсан зэргээс дүгнээд хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.
9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч С.Маас 31,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Нт олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 315,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Маас 31,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамжид 315,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Нт олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 315,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Х.Н хариуцагч “ЭС” ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ