| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2024/1011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/669 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 17.3.3.3., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/669
2025 03 13 2025/ШЦТ/669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч З.Болдбаатар, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
иргэдийн төлөөлөгч Б.Амарбаясгалан, Л.Гансүх,
улсын яллагч Д.Энхбаяр /томилолт/,
хохирогч С.Гэрэлзул, А.Г, Б.Ё /цахим/,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа, Х.Оюунбат,
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2225 00636 0053 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Х..................д төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ..............................,
урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, .*******
2. Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймаг Сэлэнгэ суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Андуудын мөрөөдөл констракш” ХХК-д нярав-даамал ажилтай, ам бүл 2, охины хамт ........................, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,*******
1. ******* нь дангаараа 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд “forex койн арилжиж мөнгийг өсгөж өгнө, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдсан тээврийн хэрэгсэл, орон сууц хямд үнээр авч өгнө, ажилд оруулж өгнө, шашны зан үйл хийнэ” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Э.Бээс 33,343,000 төгрөг, А.Ггаас 6,290,000 төгрөг, хохирогч Б.Уаас 24,400,000 төгрөг, Ч.Чээс 8,520,000 төгрөг, Д.Оаас 8,191,000 төгрөг, С.Өаас 7,200,000 төгрөг тус тус шилжүүлэн авч /87,944,000 төгрөг/,
*******тай бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдсан тээврийн хэрэгсэл, орон сууц зэрэг эд хөрөнгийг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Ц.Оээс 23,520,000 төгрөг, Б.Ёгоос 50,851,990 төгрөг, Ц.Хаас 18,000,000 төгрөг, С.Гаас 33,945,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч /126,316,990 төгрөг/ залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, их хэмжээний хохирол буюу нийт 214,260,990 төгрөгийн хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,
******* нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б............ нутаг дэвсгэрт байрлах 2/62 дугаар байрны 6 тоот хохирогч С.Өын гэрээс түүний эзэмшлийн rolex, I watch загварын бугуйн цаг, Iphone 11 prо, Iphone 14 pro загварын гар утас, нүдний шил 2 ширхэг, монетон бөгж, гар цүнх, үүргэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 6,763,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2.******* нь дангаараа 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд “байшин барилга барих, барилгын материал авах, хашаа байшин худалдан авах, нөхрөө энхийг сахиулах ажиллагаанд явуулах, барилгын тендерт оролцох зэрэгт мөнгө хэрэг болсон, мөнгө хүүтэй зээлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Мээс 2,000,000 төгрөг, Д.Дгаас 4.740,000 төгрөг, Л.Цгаас 3,000,000 төгрөг, П.Дгаас 1,000,000 төгрөг, Д.Бгаас 4,000,000 төгрөг, С.Сэс 6,000,000 төгрөг, Э.Бгаас 2,000,000 төгрөг, Д.Баас 6,000,000 төгрөг, Л.Бгаас 9,700,000 төгрөг, хохирогч Н.Даас 4,600,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч /43,040,000 төгрөг/,
*******тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураагдсан тээврийн хэрэгсэл, орон сууц зэрэг эд хөрөнгийг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Ц.Оээс 23,520,000 төгрөг, Б.Ёгоос 50,851,990 төгрөг, Ц.Хаас 18,000,000 төгрөг, С.Гаас 33,945,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч /126,316,990 төгрөг/ залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, их хэмжээний хохирол буюу нийт 169,356,990 төгрөгийн хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:
Шүүгдэгч******* мэдүүлэхдээ “Хохирогч нараас уучлалт гуймаар байна. Би өөрийн хууль мэдэхгүйгээс болж хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа. Хүмүүсийг хохироосондоо харамсаж байна. Хохирол төлбөрөө төлж дууссан байгаа. Би охинтойгоо амьдардаг. Ажил хийдэг” гэв.
Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Би хохирогч нараасаа уучлалт хүсэж байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Зарим хохирогч нарынхаа хохирлыг төлж барагдуулсан байгаа. Хохирогч .................. хохирол болох 25.565.000 төгрөгийг өөрийн Хас банкны., Голомт бан..............кны 6666666666666 Худалдаа хөгжлийн банкны 666666666666666661 данснуудаас ........... болон түүний нөхөр ..................... нарын данс руу шилжүүлж хохирол төлбөрийг барагдуулсан. Хохирогч Болорцэцэгт нийт 12.059.544 төгрөгийг дансаар шилжүүлэн vellfire маркийн автомашиныг 15.000.000 төгрөгөөр тооцож нийт хохирол 27.059.544 төгрөгийн хорихлыг барагдуулсан. Үлдсэн хохирол төлбөр 5.860.000 төгрөг байгаа. Хохирогч .......... 2.900.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл хохирол төлбөрт 4.000.000 төгрөг дутуу байгаа. Хохирогч .............. 10.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Эдгээр хүмүүсээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би 2022 онд Интер ном, Аз хур номын дэлгүүрүүдээр өөрийн 3 номыг хэвлүүлэн тогтмол зардаг байсан. Мөн миний нөхөр Батболд жуулчин авдаг байсан. Би өөрөө орчуулагч мэргэжилтэй хамтран ажилладаг байсан. Үлдсэн хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэв.
Хохирогч С.Г мэдүүлэхдээ “*******эс мөнгө аваагүй байгаа. Н бэлэн 2.000.000 төгрөг төлсөн байгаа. Үлдэгдлийг нь Ёндон гэх дүүд байраа шилжүүлэн бид хоёрт хувааж өгнө гэсэн байр суурьтай байгаа. ........... надад хэдэн сая төгрөг төлсөн байгаа. Би түүнийг хасчхаж болно. Хохирол төлбөр гэж надад төлөөгүй. Дансны хуулга харвал мэдэгдэнэ. Үлдсэн хохирлоо нэхэмжилж байна. Мэдсэн. Надад байр зараад Ёндон бид хоёрын хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Тэгж хэлээгүй байсан бол өөр байдлаар хохирлоо төлүүлэх арга хэмжээ авах байсан” гэв.
Хохирогч А.Г мэдүүлэхдээ “******* надад 2.920.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл хохирол 4.000.000 төгрөг үлдсэн байгаа” гэв.
Хохирогч Б.Ё мэдүүлэхдээ /цахим/: “*******,******* нарт өгсөн мөнгөний хэмжээ нийт 51.000.000 төгрөг байгаа. Тухайн үед Сэс 10.000.000 төгрөгийг буцаагаад авсан байгаа. 41.000.000 төгрөг үлдсэнээс Нын ээжийнх нь байрыг манай дүүгийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Тухайн байрыг зараад мөнгөө гаргуулаад авъя гээд зар тавьсан байгаа. Шүүхийн дараа уулзахад Нын ээжид үхэр байгаа гэж хэлж байсан. Дараа нь Гэрэлтзул ахыг тухайн байр ямар үнэ хүрэхийг мэдэхгүй та үхэр малаас нь авсан дээр байх гэж хэлж байсан. Түүнээс хувааж хохирлоо авна гэж хэлээгүй. Сүүлд нь тиймэрхүү зүйл яригдсан байсан. Миний оролцсон шүүх хурал дээр Наас надад 20.400.000 төгрөгийг гаргуулахаар тогтоосон. Тухайн байрыг нэр дээр шилжүүлье гэсэн. Би байраа зараад миний хохирлыг барагдуулаад илүү мөнгийг нь өөрсдөө аваарай гэж хэлсэн. Тухайн байр нь 20.400.000 төгрөгөөс илүү гарахгүй бол зараад хохирлоо авах байр суурьтай байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав.
Улсын яллагчаас:
-*******ын дангаараа үйлдсэн гэх гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтууд
Мөрдөгчөөс 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Г.Нын эзэмшлийн Хаан банкны 5024244819, ******* эзэмшлийн Хаан банкны 5304090880 тоот дансанд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /1 хх-ийн 115-137 дахь тал/,
Хохирогч Л.Цгийн “2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ нягтлан*******ын хамт байхад Н надад манай нөхөр ажиллагаанд явах гэж байгаа мөнгө хэрэг болоод байна, таньд мөнгө байгаа юу, 1,000,000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны данснаас Нын нөхөр Мөнхтулгын эзэмшлийн Хаан банкны666666666666 тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр үедээ Н таны мөнгийг удаахгүй өгнө гэж хэлж байсан. Үүнээс хойш 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Н ажлын өрөөнд хамт сууж байхдаа үлдэгдэл 500,000 төгрөгийг чинь нийлүүлээд яаралтай хурдан буцааж өгнө та нэмээд 2,000,000 төгрөг зээлээч гэж гуйхаар нь ажлаа хэвээр хийх байх, олон жил хамт ажилласан болохоор хуурахгүй, худлаа ярихгүй, найдвартай хүн гэж бодоод өөрийн Хас банкны 66666666666 дугаарын данснаас Нын6........... дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч Н нь 6 сарын эхээр гэнэт ажилдаа ирэхээ болсон ... Н надаас нийтдээ 3,000,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /4 хх-ийн 13, 6 хх-ийн 63 дахь тал/,
Хохирогч Л.Цгаас*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 217-222 дахь тал/,
Хохирогч Л.Бгийн “Би хамт ажилладаг ажлын газрынхаа нягтлан*******д 2022 оны 04, 05, 06 дугаар саруудад нийт 9,700,000 төгрөг зээлүүлж залилуулсан. Надаас мөнгө зээлэхдээ Н нь Төв аймагт байшин барьж байгаа. Мөнгө хэрэгтэй байна гэж зээлж авч байсан. Харин энэ оны 07 дугаар сард мөнгөө авъя гэж хэлэхэд би танаас зээлсэн мөнгөөрөө мал худалдаж авсан. Одоо малаа зарах гээд явж байна. Зарчхаад шууд мөнгийг чинь шилжүүлье гэж хэлж байсан буцааж өгөөгүй, залгахаар утсаа огт авдаггүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 201, 6 хх-ийн 65 дахь тал/,
Хохирогч Л.Бгаас*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 183-195 дахь тал/,
Хохирогч Л.Бгаас гаргаж өгсөн*******тай 99996177 дугаарын утсаар харилцсан зурвасны зураг /2 хх-ийн 225 дахь тал/,
Хохирогч Д.Дгийн “2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай байгууллагын цалингийн нягтлан Н нөхрийн хамт Төв аймагт зуслангийн байшин барьж байна. Материалын мөнгө дутаад хэд ч хамаагүй мөнгө байна уу, 10 хувийн хүүтэй зээлье гэхээр нь би өөрийнхөө. тоот дансн..........аас Нын .............. тоот данс руу 340,000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш Н дахин над руу өөрийнхөө .............дугаарын утас болон “Мөнхжаргал Н” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас чат бичиж дахин нэг байшин нэмж барихаар болчихлоо, барилгын материал авах гэсэн юм хэд ч хамаагүй мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэмж 5,000,000 төгрөг зээлэхээр болж эхний ээлжинд өөрийнхөө Хаан банкны данснаас Нын данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нын данс руу 1,400,000 төгрөг шилжүүлсэн ...******* нь анхнаасаа худлаа хэлж, хуурч, итгэлийг маань эвдэж надаас 3 удаагийн үйлдлээр нийт 4,740,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны .дугаарын д..........ансаар шилжүүлэн авч залилсан ... Миний чат руу барьж байгаа зуслангийн байшингынхаа зургийг явуулахаар нь итгээд мөнгө өгсөн. Сүүлдээ өөрийнхөө дансанд 65,117,818 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн зураг явуулж, өнөөдөр мөнгийг чинь шилжүүлнэ гэсэн боловч одоо хүртэл нэг ч төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг /3 хх-ийн 161, 163 дахь тал/,
Хохирогч Д.Дгаас*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 145-152 дахь тал/,
Хохирогч П.Дгийн “Тухайн үед Н надаас мөнгө зээлээч, туслаач, барьж байгаа зуслангийн байшинд материал худалдан авах гэсэн юм гээд байхаар нь төрсөн эгч Хажидмаад хэлж дээрх данснаас*******ын Хаан банкны . дугаарын дан..........с руу 1,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Би*******д өгсөн 1,000,000 төгрөгийг эргүүлж авсан” гэх мэдүүлэг /4 хх-ийн 90 дахь тал/,
Хохирогч П.Дгаас*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 81-83 дахь тал/,
Хохирогч С.С “Би Э-д*******ын хамт ажиллаж байсан.******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хадам ах, бэр эгч, нөхөр нарын хамт барилгын ажил хийж байгаа, материалын мөнгө дутаад байна, та 1.000.000 төгрөг олж өгч туслаач удахгүй таны тэтгэмж орчихно гэж хэлэхээр нь би 1,000,000 төгрөгийг*******ын данс руу шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр******* нь над руу залгаад таны тэтгэмжийн мөнгө бодогдоод орчихлоо та 5,000,000 төгрөг зээлээч, засал чимэглэл хийж байгаа мөнгө удахгүй орно гэж мессеж бичиж мөн залгаж хэлэхээр нь би 5.000.000 төгрөгийг түүний данс руу нь шилжүүлсэн. Түүнээс хойш*******тай дахиж холбоо барьж чадаагүй. Барилгын засал чимэглэл хийж байгаа, мөнгө дутаад байна гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 160, 162, 8 хх-ийн 169 дэх тал/,
Хохирогч С.Сэс*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /1 хх-ийн 28 дахь тал/,
Хохирогч Д.Бгийн “Би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хамт ажилладаг Нд 10 хувийн хүүтэй 4,000,000 төгрөг зээлүүлсэн. Уг нь Н надаас мөнгө зээлэхдээ 14 хоногийн хугацаатай гэж хэлж байсан боловч хугацаандаа мөнгөө буцааж өгөөгүй. Надаас мөнгө зээлээд 1 сарын дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлсэн мөнгөний хүү болох 400,000 төгрөгийг буцааж өгсөн. Мөнгө авахдаа байшин барьж байгаа, барилгын материалын үнэ нэмэгдчихсэн байна. Материал авах гэхээр мөнгө хүрэхгүй байна гэж хэлж байсан. 2022 оны 07 дугаар сард би танаас зээлсэн мөнгөөрөө мал худалдаж авсан, одоо хүнд зарах гээд туугаад явж байна. Зарчхаад шууд мөнгийг чинь шилжүүлж өгнө гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /3 хх-ийн 36, 38 дахь тал/,
Хохирогч Д.Бгаас*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 4-9 дэх тал/,
Хохирогч Э.Бгийн “Г.Н нь 2022 оны 06 сарын эхээр миний утас руу мөнгө байна уу, би байшин барьж байгаа, бараа материал худалдаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна, мөнгө зээлээч гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Үүнээс хойш тасралтгүй 7 хоног мөнгө гуйгаад байшингийн бараа авна гээд байхаар нь өөрийнхөө Хаан банкны 5094907160 дугаарын данснаас*******ын Хаан банкны ............ дугаарын данс руу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн.******* нь 7 хоногийн дараа байшингаа зараад миний мөнгийг өгнө гэсэн боловч өгөөгүй” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 76 дахь тал/,
Хохирогч Э.Бгаас*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /3 хх-ийн 67-70 дахь тал/,
*******ын эзэмшлийн Хаан банкны.............. тоот харилцах дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 13-14 дахь тал/,
Хохирогч Д.Бын “Би 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Ж.Чойжамцын ажлын газрын эмэгтэй*******д 6,000,000 төгрөгийг 2-3 хоногийн хугацаатай зээлүүлж залилуулсан. Анх мөнгө зээлэхдээ манай нөхөр энхийг сахиулах ажиллагаанд явах гэж байгаа. Яаралтай хахуулын 6,000,000 төгрөг хэрэгтэй байна. 2-3 хоногийн дараа хүнээс мөнгө ороод ирэхээр нь өгнө гэж хэлээд зээлсэн боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. 2022 оны 07 дугаар сард Наас мөнгөө нэхэхэд би Төв аймгаас мал худалдаж авсан. Хөвсгөл аймагт малаа зарах гээд худалдаж авах айл руугаа туугаад Баруунбүрэнд явж байна. Хэд хоногийн дараа малаа зарчихна. Мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлж байсан ... Би Нд өгсөн 6,000,000 төгрөгөө нэхэж эхлэхэд барилгын ажил хийж байгаа, хүнээс мөнгө ороод ирэхээр 2-3 хоногийн дараа өгнө, мал худалдаж аваад зарж байгаа гэх мэтээр удаа дараа худлаа ярьж, яг одоо мөнгө хийлээ гэж олон ч удаа миний дансны дугаарыг авсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 98, 8 хх-ийн 173 дахь тал/,
Гэрч Ж.Чойжамцын “Би Э-нд 2008 оноос эхлэн сантехникийн засварчнаар ажиллаж байгаа. 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагын цалингийн нягтлан Н өөрийн . гэсэн ду..........гаарын утаснаас залгаж найздаа мөнгө өгөөч 2-3 хоногийн хугацаатай, хүүтэй байсан ч хамаагүй, хүүтэй нь буцаагаад өгнө, барилгаас мөнгө орж ирнэ тэгэхээр нь шууд буцаагаад шилжүүлнэ гэж хэлэхээр нь за за би хадгаламжаа харж байгаад больё гэж хэлээд өнгөрсөн. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 15-ний өдөр эхнэр Баянжаргалын Хаан банкны хадгаламжийн данснаас Нын данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх-ийн 106 дахь тал/,
Хохирогч Д.Баас*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /2-р хх-ийн 83-95 дахь тал/,
Хохирогч Н.Дын “Би Э-ний хоолны газрыг ажиллуулж байсан. Тухайн газарт ажиллаж байх үедээ нягтлан Ныг таньдаг болсон. 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Н нь над руу холбоо бариад найз нь барилгын тендерт оролцож байна. Маш их ашигтай байна. Мөнгөний боломж байна уу, хүүтэй ч байсан хамаагүй мөнгө зээлүүлээч гэж хэлэхээр нь би тухайн үед хүүхдийнхээ хадгаламжаас 2,000,000 төгрөг аваад, өөрт байсан 1,000,000 төгрөгийг нэмээд нийт 3,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ............ дугаарын данснаас Нын Хаан банкны ................. дугаартай данс руу нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Н нь надтай дахин холбоо бариад мөнгө байна уу найз нь 7 хоногийн дараа бүх мөнгийг нь 25 хувийн хүүтэй буцааж өгнө гэж хэлээд 600,000 төгрөгийг би өөрийнхөө дээрх данснаас Нын ............... дугаарын данс руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Н нь холбоо бариад өнөөдөр 1,000,000 төгрөг өгчих, 7 хоногийн дараа бүх мөнгийг чинь хүүтэй нь нийтээр нь өгнө гэж хэлээд 1,000,000 төгрөгийг өөрийнхөө дээрх данснаас Нын ............ дугаарын данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш мөнгөө авах гэсэн боловч маргааш, маргааш гэж хэлсээр байгаад өгөөгүй. Түүнтэй холбоо барих бүрт мал зарж байгаа, барилгын мөнгө орж ирнэ, японоос мөнгө орж ирнэ, машин зараад өгнө гэж худлаа хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Мөн Барилгын тендер авсан хүмүүсийг хоол унданд оруулна, гар цайлгана гэж хэлээд авсан ... Н нь надаас нийтдээ 4,600,000 төгрөг авсан, тухайн мөнгөнөөс 2,800,000 төгрөгийг буцааж өгсөн ... 2022 оны 09 сард над руу яриад 1,800,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 217, 219 дэх тал/,
Хохирогч Н.Даас*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 213-214 дэх тал/,
Хохирогч Г.Мийн “2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр танил Ганбаатарын Н миний утас руу холбоо бариад эгчээ би Төв аймагт байна, нөхрийнхөө ажил дээр байна, амралтаа авчихсан байгаа, нөхөр бид 2 Төв аймагт хашаа байшин авах гэсэн юм, та 5,000,000 төгрөг байвал түр зээлээч гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй байна гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр******* нь дахин залгаад эгчээ хашаа байшин авах гэсэн чинь яг 2,000,000 төгрөг дутаад байна гэхээр нь чи яаж буцааж өгөх юм бэ гэж асуусан чинь цалингийн зээл хөөцөлдөж байгаа, өнөө маргаашдаа бүтчихнэ гэхээр нь би 7 хоногийн дараа барааны мөнгө шилжүүлэх ёстой, долоо хоног дотроо буцаад багтаад буцааж өгнө гэх юм бол би чамд өгье гэж хэлсэн чинь тэгэлгүй яах вэ эгч минь 7 хоног дотроо найдвартай буцааж өгнө гэж хэлсэн. Ингээд би өөрийнхөө ........... дугаартай Хаан банкны данснаас*******ын ............ дугаартай данс руу 2,000,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн ... 2023 оны 09 сард буюу шүүх хурлын дараа Н нь надад 1,500,000 төгрөгөнд тооцож шүдлэн үхэр өгсөн. Уг үхрийг би Наас хүлээн авч идшинд хэрэглэсэн” гэх мэдүүлэг /4 хх-ийн 183-184, 8 хх-ийн 171 дэх тал/,
Хохирогч Г.Мээс*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /4 хх-ийн 155-156, 166-175 дахь тал/,
- ******* дангаараа үйлдсэн гэх гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтууд.
Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /8 хх-ийн 211 дэх тал/,
Иргэн Э.Бээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /8 хх-ийн 212 дахь тал/,
Хохирогч Э.Бээс ******* эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /8 хх-ийн 219-230, 9 хх-ийн 8-23 дахь тал/,
Хохирогч Э.Бийн “Миний бие Баянзүрх дүүргийн хороо Моннис 123а байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулах Сутай нэртэй хүнсний141 дүгээр дэлгүүрт 2021 оны 03 дугаар сараас эхэлж худалдагчаар ажиллаж байгаа. Тухайн үед С гэх эмэгтэй уг байранд байр түрээсэлж амьдардаг байсан. Тэгээд С гэх эмэгтэй манай дэлгүүрээр байнга орж гарч ирж үйлчлүүлдэг байсан болохоор би Соёл-Эрдэнийг зүс мэддэг болсон. С хамгийн анх 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр надаас эгчээ би Порекс койн арилжаанд явдаг, та надад 150,000 төгрөг зээлээч гэхээр нь би Сд 150,000 төгрөг өгч, улмаар 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин С би таны нэр дээр чинь арилжаа хийж өгье гээд дахиад 150,000 төгрөг надаас авсан, түүнээс хойш олон удаагийн үйлдлээр надаас таны койн өсөж байна. Дахиад шинэ койн гарч ирлээ хэдэн төгрөг хийчихвэл өсөх гээд байна гэх мэтээр мөнгө авдаг байсан. Сүүлдээ 2021 оны 09 дүгээр сараас хойш надад мөнгө чинь 100,000,000 төгрөг болсон одоо Худалдаа хөгжлийн банкаар гаргаж авах шаардлагатай байна, тус банкны эрхлэгч болон эдийн засагч нарыг зохицуулах шаардлагатай байна гээд мөн надаас мөнгө авч байсан. Тухайн үед С гэх эмэгтэй намайг хуурч мэхлэхдээ, олон хүмүүсийг над руу яриулж, Trade Trade.mn гэсэн мэйл хаягаас миний мэйл хаяг руу юм бичдэг байсан ... Би ******* гэх эмэгтэйд дансаар цувуулж нийт 33,343,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* нөхрөөс 15,000,000 төгрөгөнд бодож 2009 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Тоёота Виллфайр маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан. Мөн дансаар 4,900,000 төгрөгийг хувааж шилжүүлэн авсан. Ингээд Сэс нийт 19,900,000 төгрөгийг эргүүлж авсан ... Миний нэр дээр Forex койнд ямар нэгэн данс нээгээгүй. ******* надаас авсан мөнгөөр койнд орсон гэж хэлж байснаа сүүлдээ банкны эдийн засагчид мөнгө өгнө, удахгүй мөнгөтэй болно гэх мэтээр худлаа ярьж эхэлсэн. Мөн өөр өөр дугаараар над руу тэр банкны эдийн засагч, теллер, эгч нь байна гэж худлаа хүмүүс яриулж байсныг цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн дараа мэдсэн” гэх мэдүүлэг /9 хх-ийн 68-69, 71 дэх тал/,
Гэрч Н.Эын “Би такси үйлчилгээнд явдаг өөрийн хувийн машинаараа таксинд сууж үйлчлүүлсэн хүмүүс хааяа утас гуйж ярьж байдаг, энэ талаар мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /9 хх-ийн 48-49 дэх тал/,
Гэрч Д.Ун “Би он сарыг нь сайн санахгүй байна, намайг С гуйгаад чи нэг хүн рүү яриад Худалдаа хөгжлийн банкны эрхлэгч байна. Таны мөнгө удахгүй гарах гэж байна гээд хэлээд өгөөч гээд би дугаарыг нь санахгүй байна нэг эмэгтэй хүнтэй ярьсан, мөн бас нэг өөр эрэгтэй хүнтэй яриулсан. Би тухайн үед энэ 2 хүнтэй ярьсан, Сэс ингэж ярих нь зүгээр үү гэж асуухад зүгээрээ ямар ч асуудалгүй гэж надад хэлж байсан ... Надад С хэлэхдээ арилжаанд мөнгө хийсэн байгаа юм, тэр мөнгө одоо гарах гээд байгаа юм, бараг 100,000,000 төгрөг авах байх, тухайн үед С надаас 2,000,000 төгрөг цалинд өгөх байсан тэгээд энэ мөнгөө авбал танд 5,000,000 төгрөг болгож өгнө гэж ярьдаг байсан ... Би Хаан банкны данс эзэмшдэг тухайн үед Стэй ажиллах хугацаанд С нь надад Хаан банкны данс байхгүй гээд миний Хаан банкны дансыг маш олон удаа ашигласан, тухайн үед 100,000-200,000 төгрөгийн гүйлгээ орж гараад байдаг байсан, миний Хаан банкны дансны дугаар., тэгсэн 2..............021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хаасан байсан, энэ асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байсан, уг цагдаагийн байцаагч хэлэхдээ Соёл-Эрдэнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, таныг дансыг прокурорын зөвшөөрлөөр хаасан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /9 хх-ийн 52-54 дэх тал/,
Гэрч С.Ггийн “Би ******* гэх хүнтэй 2021 онд сарыг нь мэдэхгүй байна Фейсбүүк хаягаар танилцаж байсан. Миний бага хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэртээ байдаг.Тэгсэн ******* гэх хүн Фейсбүүкээр надад манай хамаатны 1 хүүхэд таны хүүхэд шиг өвчтэй хүүхэд байдаг. Уг хүүхэд одоо удахгүй Турк улс руу эмчилгээнд явах гэж байгаа гэж хэлээд харилцаж байсан. Тэгэхээр нь би баярлаад адилхан өвчтэй хүүхэдтэй хүн байна гэж бодоод *******д тэгвэл чи Турк улсын эмнэлгийн талаар судлаад надад хэлээч гэж танилцаж холбогдож байсан. 2021 оны сүүлээр нэг удаа ******* надтай утсаар яриад, манайхыг Налайхад байгаа гэсэн чинь манай гэрт нэг удаа хүрч ирж байсан. Тэгэхэд би анх удаа *******оел-Эрдэний царайг харж байсан. Өөрөөр ******* гэх хүнийг таньж мэдэхгүй ... Би Сибирийн бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаггүй, би гэртээ хүүхдээ хардаг. Сибирийн бараа бүтээгдэхүүний талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. ******* надад 2021 оны сүүлээр холбогдоод та хүүхдээ гэртээ хардаг юм чинь Сибирийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах уу, гэртээ хүүхдээ харангаа ашиг олох боломжтой гэж хэлж яриад байхаар нь би Сд эгч эд зүйл зарж чадахгүй наад асуудал чинь худлаа гээд татгалзаж байсан. С гэх хүн өөрөө намайг Сибирийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах уу, би таныг элсүүлээд өгөх үү гэж асууж байсан. Би С гэх хүнийг Сибирийн бараа худалдан борлуулах сүлжээнд оруулсан зүйл байхгүй. ******* намайг гүтгэсэн байна. Би С гэх хүнд Сибирийн бараа бүтээгдэхүүн худалдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /9 хх-ийн 74-75 дахь тал/,
Гэрч Б.Бын “Би *******, У.Б нарыг таньдаг. ******* нь эхнэр Э.Бийг Forex койнд оруулна гэж худлаа хэлж нийт 33,343,000 төгрөгийг дансаар шилжүүлж залилсан байсан. Уг асуудлыг сүүлд мэдээд эхнэр бид 2 цагдаагийн байгууллагад хандсан. Тэрнээс биш яг хэзээ, хэдэн төгрөгийг *******д ямар дансаар шилжүүлж байсан талаар мэдэхгүй. У.Б нь ******* нөхөр. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* нөхөр У.Боос 10-11 УБР улсын дугаартай Тоёота Виллфайр загварын тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөнд бодож шилжүүлж авсан. Уг тээврийн хэрэгслийг өөр хүнд 15,000,000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /9 хх-ийн 77 дахь тал/,
Хохирогч А.Ггийн “Би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Дотно төвд байрлах караокег түрээслэн ажиллуулж байгаа. Энэ хугацаанд С гэх эмэгтэй нь караоке, пабаар байнга үйлчлүүлдэг байсан. Сардаа 2-3 удаа орж ирдэг байсан. Ингээд 5 дугаар сарын үед С бид 2 танилцаж ойр зуур үг сольдог болсон. С нь өөрийгөө танилцуулахдаа жуулчин авч хөдөө гадаа явдаг. Замын цагдаагийн хажууд Соёл Гоёхон гэдэг оёдлын цех салонтой. Та манайхаар үйлчлүүлж болно шүү гэж хэлж байсан. Тэрнээс хойш Соёлоо манай караокегоор байнга л үйлчлүүлж байсан. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үйлчлүүлж байхдаа танд нэг боломж санал болгоё. Та миний ээжээс ялгаа юу байх вэ. Манай найз Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг. Өрөнд хураагдсан байр машинуудыг урьдчилгаа хямд өгөөд зээлээр гардаг юм. Та тэндээс сонирхох уу, алдаж болохгүй гоё боломж шүү гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд Пруис 41, Акуа машин сонирхъё гэсэн чинь бас байр байгаа Цэцэрлэгт хүрээлэнд 48 мкв, байрны урьдчилгаа 4.800.000 төгрөг, Приүс 41-ийн урьдчилгаа 990.000 төгрөг, акуагийн урьдчилгаа нь 500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би урьдчилгаа шилжүүлэхийг зөвшөөрсөн. Ингээд 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Стэй чаталж байгаад надад Худалдаа хөгжлийн банкны 409078201 тоот дансыг өгөхөөр нь Акуа машины урьдчилгаа 500.000 төгрөгийг A.GANTUYA 96013400 гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байрны урьдчилгааны тал мөнгө болох 2.000.000 төгрөгийг дээрх данс руу адил гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш С би талыг нь гүйцээгээд өгчихлөө. Та мөнгөө шилжүүлээрэй гэхээр нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би 2.800.000 төгрөгийг Соёлоогийн өгсөн 5059766210 тоот Хаан банкны данс руу шилжүүлсэн. 990.000 төгрөгийг мөн Приүс 41-ийн урьдчилгаа гэж шилжүүлсэн ... Би *******д 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын18-ны өдөр 3,790,000 төгрөг, нийт 6,290,000 төгрөгийг дансаар шилжүүлж залилуулсан. Уг мөнгөнөөс нийт 2,290,000 төгрөгийг дансаар цувуулж шилжүүлж авсан. Би Сэс үлдэгдэл 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /10 хх-ийн 28, 30 дахь тал/,
Гэрч Г.Мгийн “Мөнххуяг овогтой С гэгч нь миний аав Отгонбаярын төрсөн дүү Мөнх-Эрдэнэ эгчийн охин байгаа юм. Үеэл эгч С нь Орхон аймагт байдаг бөгөөд нэг их холбоогүй байдаг. Хаан банкны 5............. дугаартай данс нь миний бага хүү Энхбаярын Энх-Од 12 настай хүүхдийн 100.000 төгрөг ордог данс байгаа юм. Тухайн дансыг хамтран эзэмшигч нь надаар байдаг. 2023 оны зун 06-07 дугаар сарын үед үеэл эгч С надтай холбогдож байгаад ... төсөл дээр ажиллаж байгаа, надад Хаан банкны данс байхгүй байгаа, би өөрөө Худалдаа хөгжлийн банктай болохоор шилжүүлэг 1 хонож хугацаа алдаад байна, хүмүүсийн цалин тавих хэрэгтэй байна гэж яриад миний бага хүү Энх-Одын дансыг авахаар болсон. Тэгээд банкны нэвтрэх нэр нууц үгийг надаас авч хэрэглэж байсан. 2023 оны 09 дүгээр сард Мөрдөн шалгах газраас над руу холбогдоод хүүгийн дансаар мөнгөний асуудал үүссэн болохоор мэдүүлэг тайлбар өгчхөөд банк орж дансны мэдээллээс С эгчийн дугаарыг хасуулж, нууц үгээ өөрчилсөн. 2023 оны 06 сараас 2023 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хүү Энх-Одын Хаан банкны ............. дугаартай дансанд ямар гүйлгээнүүд хийгдсэн талаар би мэдэхгүй байна. Тухайн хугацаанд С нь миний хүүгийн дансыг ашиглаж байсан. Янз бүрийн ашиг надад болон гэр бүлд маань өгсөн зүйл байхгүй. Ажилд нь шаардлагатай байгаа гэхээр дансаа ашиглуулсан” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 34 дэх тал/,
Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 29/9129 дугаартай “5059766210 тоот дансыг ........ регистрийн дугаартай Энхбаярын Энх-Одын эзэшдэг. Хаяг Улаанбаатар Баянгол дүүрэг 10 дугаар хороо Зүүн наран 4 гудамж 14 тоот, утас 9................ тоот дансны 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгыг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн албан бичиг, дансны хуулга /10 хх-ийн 67-68 дахь тал/,
Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6/10234 дугаартай “4.тоот данс............ыг Мөнххуяг овогтой С /РД: РХ89072905/ эзэмшдэг” гэсэн албан бичиг, дансны хуулга /10 хх-ийн 69-84 дэх тал/,
Хохирогч Б.Уын “Стэй манай Намду мандал сувиллын газарт жилийн өмнө ирж үйлчлүүлж 5-аас дээш хонож байхад нь анх танилцаж байсан. Тухайн үед ирэхдээ ном бичдэг гэх мэтээр өөрийгөө сүрхий танилцуулаад бичсэн номоо хүртэл манай газарт өгч байсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд манай дээр ирж үеэл дүү Маралмаатайгаа 2 жоохон хүүхэдтэй дөрвүүлээ ирж 6 хоног үйлчлүүлсэн тухайн үедээ амарч байхдаа төлбөрөө бас бүрэн төлж дуусаагүй 1,620,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэгээд манайд амрах хугацаандаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С манай найз шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг гаальтай хямдхан боломжийн машин байна та сонирхох уу гэхээр нь сонирхсон чинь Приус-41, Харрьер маркийн тээврийн хэрэгслийг 22,800,000 төгрөгөөр авах боломжтой гэсэн, яагаад хямдхан байгаа юм гэхэд хураагдсан машин хямд байдаг гэж их итгэлтэй ярьж байсан тэгээд тухайн үедээ намайг их яаруулаад байдалд оруулаад итгүүлээд байхаар нь аавд хэлээд хадгаламжаас нь Соёл-Эрдэний Худалдаа хөгжлийн банкны .............. дансанд шилжүүлсэн тэгээд хотод ороод уулзъя машиныг нь авч өгнө гээд итгэлтэй ярьж байсан. Мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байрны урьдчилгаа хийх гэсэн юм 1,600,000 төгрөг дутчихлаа гэхээр нь би бас түүнд зээлсэн тэгээд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай сувиллын газраас яваад дахиж уулзаагүй. Утсаар болон фейсбүүкээр холбогдоход одоо яг өнөөдөр, маргааш гээд байсан ... Би ******* гэх эмэгтэйд 2 удаагийн гүйлгээгээр нийт 24,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг нэхэмжилж байна. ******* нь манай сувиллын газарт амарсан мөнгө болох 1,620,000 төгрөгийг өгөөгүй тул цагдаад өргөдөл гаргаж өгөхдөө уг мөнгийг нэмээд нийт 26,020,000 төгрөг гэж бичсэн байсан” гэх мэдүүлэг /11 хх-ийн 28, 30 дахь тал/,
Хохирогч Б.Уаас ******* эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /11 хх-ийн 33, 34-48 дахь тал/,
Хохирогч Ч.Чийн “Би 2019 оноос хойш мэргэ төлөг хийдэг, бөө хүн байгаа юм. 2023 оны 06 дугаар сард Мөнххуягийн С гэх эмэгтэй ирж өөрийгөө үзүүлсэн, хэрэг төвөгт холбогдсон найздаа дансаа ашиглуулсан чинь хэрэгт холбогдсон, мөн манай нөхөр намайг хуурсан гэсэн зүйл ярьж үзүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 7 хоногт 1 удаа манайд ирдэг болсон, танд үзүүлснээс хойш миний ажил, амьдрал сайн болж байгаа гэх мэтээр ярьж байнга ирж уулздаг болсон. 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ирж уулзаад надад киноны төслийн дагуу хэдэн машин орж ирнэ, би танд их баярладаг учраас тэрхүү төслөөр орж ирсэн Тоёото Харэйр маркийн машиныг 13,000,000 төгрөгөөр авах боломж олгож байна гэж хэлсэн. Тэр үед би машингүй байсан, машин авах талаар хүмүүстэй утсаар ярьж байсныг С сонссон байсан. Ингээд би машины асуудлын талаар тавьсан саналыг нь зөвшөөрөөд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* Худалдаа хөгжлийн банкин дахь . дугаарта............й дансанд 2,900,000 төгрөг, 2,100,000 төгрөг, 1,400,000 төгрөгийг Бараа гэх утгатайгаар шилжүүлсэн. Үүний дараа 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 420,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 800,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг шилжүүлж нийт 8,420,000 төгрөгийг *******д өгсөн. Ийнхүү мөнгө шилжүүлснээс хойш ******* нь таны машин бэлэн болсон, одоо аваад очно, явж байна, түгжрээд байна, гэрийн чинь гадаа ирчихлээ, өнөөдөр яг бэлэн болсон, та энд ирээд машинаа ав, бичиг баримт нь гарч байна гэх мэтээр сар гаруй хугацаанд хууран мэхэлсэн. Сүүлдээ би машин авахаа болъё, мөнгөө авъя гэхэд за мөнгийг чинь өгье гээд худал хэлээд хэд хоносон. Тэгээд энэ хүний талаар судалсан чинь залилангийн гэмт хэрэг үйлддэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээр нийтэд тустай ажил хийх ялтай, өмнө ял шийтгэлтэй, эрэн сурвалжлагдаж байгаа хүн байсан тул би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /10 хх-ийн 139-141 дэх тал/,
Хохироч Ч.Чээс ******* эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /10 хх-ийн 170-171, 173-179 дэх тал/,
Хохирогч Ч.Чээс гаргаж өгсөн *******тэй мессежээр харьцсан 25 хуудас баримт /10 хх-ийн 145-169 дэх тал/,
Хохирогч Д.Оийн “2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жинс нэртэй сувилалд хүү Тэмүүжинг сахиж байсан. 2023 оны 12 дугаар сарын 07 юм уу 08-ны өдөр Цэнгэлмаа гэгч эмэгтэйтэй танилцаад, өөрийгөө Оюу толгойд инженер хийдэг гэж байсан. Тэгээд хүн ажилд оруулж болно гэхээр нь би хүргэнээ ажилд оруулахаар яриад, хахууль хэрэгтэй гэж надад хэлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр онгоцны билетийн мөнгө гээд хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5644051809 тоот данснаас Голомт банкны . тоот данс ...........руу 658,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа мөн Голомт банкны 1605230150 тоот данс руу үнэмлэхний мөнгө гээд 485,000 төгрөгийг шилжүүлж авсан. Мөн намайг ажилд оруулахаар тохироод тийзийн мөнгө 658,000 төгрөг болон үнэмлэхийн мөнгө 320,000 төгрөгийг мөн тухайн данс руу шилжүүлж авсан. Мөн хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөн Голомт банкныхаа данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба манай хүргэн Сансарбатын айфоне 12 про макс маркийн гар утас, айфоне 11 маркийн гар утсыг Тэди гар утасны худалдааны төвөөс авхуулсан ба хахуульд авч байгаа шүү гэж хэлсэн. Эмнэлгээс гарснаас хойш Цэнгэлмаа гэгч нь уулзана гэчхээд 98068090 дугаарын утаснаасаа холбогдож уулзахгүй шалтаг гаргаад байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Голомт банкны .............. тоот данс руу нийт 5,836,000 төгрөгийг шилжүүлсэн байна ... Надтай сувилалд танилцсан Цэнгэлмаа гэгч хоёр ширхэг гар утас хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би айфоне 11 загварын гар утсыг шинээр худалдан авч харин хүргэн хүүхэд болох Сансарбатын гар утсыг өгчих гэж хэлээд авсан. Тэгээд 2 ширхэг гар утас Цэнгэлмаа гэгчид өгсөн. Тэрнээс манай хүүхэдтэй Цэнгэлмаа гэж өөрийгөө танилцуулсан тэр эмэгтэй огт уулзаж байгаагүй. Би л хүүхдээсээ гар утсыг нь аваад тэр эмэгтэйд өгчихсөн юм” гэсэн мэдүүлэг /11 хх-ийн 140-141, 143 дахь тал/,
Гэрч А.Цгийн “Би 2022 оны 12 дугаар сарын үед манай нөхрийн найз Энхбаяр гэж залуугийн эхнэрийн төрсөн эгч С гэх нэртэй эмэгтэйтэй санамсаргүй байдлаар танилцаж байсан. Би хүүхдүүдээ гэртээ хараад ажилгүй байх үедээ нөхрийн найз Энхбаярын эхнэр болох Маралмаа гэх эмэгтэй манай төрсөн эгчид хийх ажил байгаа гэсэн хоёулаа хамт хийх үү гэж асуухаар нь зөвшөөрөөд ямар ажил хийх талаар асуухад бичиг цаасны ажил байгаа гараараа тайлан бичих юмнууд гэж надад хэлсэн. Тэгээд тэр ажил хаана хийх талаар асуухад хотын хойд хэсэгт Бэлхт байдаг сувилалд 3 хоног байрлаж хийнэ гэхээр нь гэртээ бичиж болохгүй юм уу гэхэд Соёлмаа эгч цаанаас хүнээс сэдвийг авч бичдэг гэсэн. Тэгэхээр нь сувилалд 3 хоног байрлаж ажиллаж байгаад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баруун талд байрлах 6 давхар шар өнгийн байранд очиж гараар бичиж байсан тайлангаа бичиж дуусгахаар болсон. Тухайн үед хийж байсан ажлаа дуусгахад дахин нэг тайлан бичих шаардлагатай байна гээд 4 хоног сунгаж тус байрандаа ажилласан бөгөөд Соёлмаа эгч одоо ажил нь дууссан та явж байхгүй юу, 2 хоногийн дараа цалин чинь орчих байх гэж хэлээд миний регистрийн дугаар, иргэний үнэмлэхний лавлагаа аваад өгчих гэхээр нь авч өгсөн ч дахин холбоо бариагүй ба өнөөдөр над руу цагдаагийн байгууллагаас холбогдон асууж тодруулах зүйл байгаа талаар хэлсэн” гэх мэдүүлэг /11 хх-ийн 146-147 дахь тал/,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ий 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 512 дугаартай “...Iphone 11 загварын гар утас 820,000 төгрөг, Iphone 12 загварын гар утас 2,250,000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /11 хх-ийн 149-152 дахь тал/,
Хохирогч Д.Оаас ******* эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /11 хх-ийн 157-159, 160-161, 163-173 дахь тал/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /11 хх-ийн 174-178 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /11 хх-ийн 228 дахь тал/,
Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн “Хохирогчийн илгээсэн нийт 5 ширхэг гар утас бүхий төхөөрөмжөөр бичсэн дуу дүрсний бичлэгүүдийн IMG_0018 гэсэн нэртэй дуу дүрсний бичлэгийг нээж үзэхэд хохирогч С. Өсөхбаяр нь Стэй ярьж байгаагаа бичсэн байх бөгөөд С Ингэчихье тэгчихье, гээд ингэсэн нь үнэн, магадгүй би одоо хотод ч гэсэн эгчдээ нэг гадуур өмсөөд явчих хувцас өгчхөөч гээд би гуйж аваад л өмсөөд явах байсан байх гэж хэлэхэд Өсөхбаяр нь Үгүй ээ тэгээд миний юмнуудыг, мөнгө төгрөг аваад гардаг нь ямар учиртай юм гэж асууж байгаагаар 00:00:13 цагийн бичлэг дуусаж байна ... Үзлэгийг цааш дараагийн бичлэг болох IMG_0370 дугаартай бичлэгийг нээж тоглуулахад нийтдээ 00:01:43 цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд энэнд дүрс бичлэг нь MG_42 гэх бичлэгт гарсан 2 ширхэг хар цүнхийг харуулж Өсөхбаяр нь Аваад гарсан камерын бичлэг нь байгаа юм гэхэд С нь Хоёулаа зүгээр ярилцъя, би чамд муу сайн юм юу ч хийхгүй гэхэд Өсөхбаяр нь дээрх цүнхний дотроос ногоон өнгийн хадагтай зүйл гаргаж ирээд энийг хардаа үйл хийхэд ингээд өөрийнхөө юмыг аваад гардаг гэнээ, энийг хардаа өөрийнх нь түрүүвч нь, үйл хийнэ гээд миний баглаад тавьсан миний мөнгөнүүд явж байгаа байхгүй юу, тэгснээ энийг хардаа миний нүдний шил явж байгаа байхгүй юу гэх зүйл ярьж байхдаа гараараа тухайн цүнхнээс эд зүйлсийг гаргаж ирж байх ба бор өнгийн түрүүвч улаан мэт мөнгийн хадгаар боосон зүйл, мөн саарал өнгийн гэртэй нүдний шил зэрэг зүйлсийг цүнхнээс гаргаж ирж байна, мөн үедээ Энэ дотор миний нүдний шил байдаггүй юмаа гэж хэлээд гаргаж ирж үзэж байгаа цүнхний дараагийн хар өнгийн цүнхийг нээж үзээд дотроос нь гоо сайхны хэрэгсэл болон шилтэй кофе зэрэг эд зүйлс гарч ирэхийг хараад Энийг хардаа миний будагнууд байна, тэгснээ кофе авчихсан, кофены цээр үргээдэг болчихсон юмуу ...” гэсэн тэмдэглэл /11 хх-ийн 215-219 дэх тал/,
Хохирогч С.Өын “2024 оны 01 дүгээр сарын сүүлээр манай дүү болох Аюурзана, Наранцогтын бие муудаж татаад байсан, тэгээд эмнэлэгт үзүүлтэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүл гэсэн. Сүүлийн хэдэн жил хавар болохоор ингээд байдаг болохоор лам, бөө нарт үзүүлтэл лусын хорлол болсон байна гээд байсан. Тэгээд би бөөгийн тавилан гэх фейсбүүк цахим хаяг дээр Од гэрэл гэрэл гэсэн хаягнаас ОХУ-ын буриадаас ирсэн бөө гээд зар оруулсан байхаар нь тухайн хүн рүү чат бичтэл шууд над руу залгаад үзлэгийн мөнгө 20,000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд би шууд юу болсон талаар хэлж дээрээс нь гэр бүлийн асуудал байгаа гэж хэлээд уулзъя гэхэд би айлд байгаа болохоор үйл хийж уулзаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд намайг үйл хийх юм авна чи мөнгө шилжүүл гэхээр нь би танихгүй хүн рүү мөнгө шилжүүлэхгүй гэсэн. Тэгээд нэг хэсэг холбогдоогүй. Тэгсэн 2024 оны 02 дугаар сарын дундуур байхаар би ОХУ-с ирчихсэн байна, энд үйлээ хийж дуусаагүй хүмүүсийн үйлийг дуусгаж өгнө гэж хэлээд чи энийг дуусгахгүй бол чи үхнэ, хүүхэд чинь үхнэ, дүү чинь галзуурна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үйлээ дуусгуулахаар 80,000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн, тэгсэн нэг өдөр ирээд үзэж байгаад танай гэрт нөхрийг чинь дагаж ирсэн нэг самганы сүнс байна гэж хэлээд танай гэрт амьдарч үйл хийнэ гэж хэлсэн. Тэгээд манайд 1 сарын хугацаанд байсан. Тэр хугацаандаа миний утсанд, миний цаганд, сүнс хорогдсон байна өг гээд, кодыг тайлж өгөөд өнөөдөр утсаа буцааж авсан, мөн миний хувцсанд сүнс хорогдсон гээд цүнхэлсэн байсан, хадганд 300,000 төгрөг өгсөн талыг нь үрсэн байсан. 10,000,000 төгрөг байсан талын аваад хадганд боочихсон хэдийг нь авсан талаар мэдэхгүй байна, үлдсэн мөнгийг нь бас авах гэж байхаар нь нууцаар аваад гарсан ... надаас тэр хүн залилж авсан хохирлын мөнгө нийтдээ 6,700,000 төгрөг, өөрөө үйл хийнэ гээд боосон байсан мөнгөөс 500.000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /11 хх-ийн 235-236, 237 дахь тал/,
Гэрч А.Нын “2024 оны эхээр миний төрсөн эгч Өсөхбаярыг хүмүүст үзүүлэхээр сахиустай гэх мэтээр яриад байдаг байсан, өөрийн сүсэг бишрэлийн хувьд өөрийнхөө хувийн асуудлуудаа хэд хэдэн бөөд үзүүлж байсан, тэгэхэд тэр хүмүүс нь дандаа миний эгчийг бөөгийн сахиустай байна гэж хэлдэг байсан. Тэгээд эгч маань фейсбүүкээр энэ талаар судалж байгаад С гэгч хүнтэй холбогдоод тэр хүнийгээ ОХУ-аас буриадаас ирж байгаа гэнээ гэж бидэнд хэлсэн, манай эгчид бас тэгж ойлгуулсан байсан. Манай эгч тэр хүнтэй холбогдсоор байгаад 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн дараахан манай байранд эгч Өсөхбаярын яриад байсан, С гэгч эмэгтэй ирсэн, ирээд манай гэрт 1 хоноод засал хийнэ гэж байснаа явсаар байгаад сүүлдээ 1 сар болчихсон, манай гэрт 1 сарын хугацаанд амьдарсан бөгөөд манай гэрт амьдрах хугацаандаа манай гэрт ямар нэгэн хүн байж болохгүй, зөвхөн засал хийж байгаа болон хийлгэж байгаа хүн байх ёстой гэж хэлээд намайг нэлээн олон өдөр, бараг сар өөр газарт амьдрахад хүргэсэн. 2024 оны 03 сарын эхээр С нь гэрийн тодорхой хэсгүүдэд мөнгө хадганд боож тавих ёстой гэж хэлээд 10,000,000 төгрөг хадганд боогоод, гэрийн бүх хувцаснуудыг уутанд хийгээд нэг дор бөөгнүүлээд, тэгээд тэр өдрөө энэ байранд надаас өөр нэг ч хүн хонох ёсгүй гэж хэлээд бид нарыг гаргасан, тухайн цаг үеэс хойш бид нар сэжиг авч эхэлсэн ... түүнийг цагдаа нараас сүүлд нь сонсоход олон газарт эрэн сурвалжлагдаад зөндөө олон хулгай, залилан луйвар хийсэн хүн байж таарсан, тэгээд бодоод үзэхэд анхнаасаа хийсэн зүйлс нь ямар ч зан үйлийн шинжтэй зүйлс биш байсан” гэх мэдүүлэг /11 хх-ийн 250, 12 хх-ийн 1 дэх тал/,
Хохирогч С.Өын эзэмшлийн Хаан банкны ........ тоот дансны хуулга /11 хх-ийн 238-248 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн БЗ1-24-1008 дугаартай шинжээчийн “эд зүйлийг 6.763.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн дүгнэлт /12 хх-ийн 18-24 дэх тал/,
- *******,******* нарын бүлэглэн үйлдсэн гэх гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтууд.
Хохирогч Ц.Оийн “Би Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Азура нэртэй үсчний газар үсчин хийдэг. 2022 оны 06 дугаар сарын эхээр С гэх эмэгтэй надаар үсээ залуулаад улмаар надтай найзлах болсон. 2022 оны 08 дугаар сарын сүүлээр С над дээр орж ирж үсээ засуулж байх даа чамтай ярих зүйл байна гараад ир гэж хэлэхээр нь би түүнийг дагаад гарсан. С надад хандаж манай найз эмэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хийдэг юм, хямд байр машин гардаг юм байна лээ би өөрөө 2, 3 удаа машин худалдаж авч байсан чи авч үзээч гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би ажил дээрээ байж байсан чинь С хүрч ирээд надад хандаж шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр одоо 2 машин байгаа гэж байна хурдан авахгүй бол өөр хүнд зардаг гэж байна, нэг нь aqua маркийн машин юм байна энэ машин нь 5,000,000 төгрөг юм байна, одоо 14 цагаас шүүх хурал болох юм байна гэж хэлсэн. Би түүнээс яг баттай юм уу гэж асуусан чинь баттай би сая 2 машин авсан одоо 14 цагаас шүүх хуралтай юм чинь талбай ойр байж байя гэж хэлээд намайг дагуулаад Сүхбаатарын талбай дээр очоод тэр хавьд байх хоолны газар орж хоол идсэн. Сд би зөвшөөрч байна ямар бичиг баримт бүрдүүлж өгөх үү гэж асуусан чинь ШШГЕГ-аас өргүй гэсэн бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, 2 хувь цээж зураг хэрэг болно гэж хэлэхээр нь хэлсэн бичиг баримтыг нь бүрдүүлээд Сд өгсөн. Тэгээд би Сэс шүүх хурал нь юу болсон бэ гэж асуусан чинь хойшилсон 16 цагаас гэж байна гэж хэлсэн. Тэгээд би Сэс мөнгөө яах уу гэж асуусан чинь банкаар шүүхийн шийдвэрт ажилладаг найз Нын данс руу хийх юм байна гэж хэлээд надад .......... Н гэсэн данс өгөөд энэ данс руу 5,000,000 төгрөг хийчих гэж хэлсэн. Тэгээд би Сүхбаатарын талбайн орчим байх Хаан банк дээр очоод өөрийн ........... гэсэн дугаартай данснаас ....... Н гэсэн данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. С нь миний бүрдүүлсэн бичиг баримт болон мөнгө хийсэн баримтыг аваад явсан. Маргааш нь Сэс машинаа асуух үед байж байгаарай гэсэн хариу хэлсэн. Энэ өдрөөс 2, 3 хоног өнгөрсний дараа С, Н бид 3 уулзах үед Н нь би шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хийдэг юм, надад 2-3 машин, 2 өрөө байр байна эдгээр зүйлийг нэг мөсөн шахаж гаргаад амралтаа авах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би таньдаг хүнээс асууя гэж хэлээд түүнээс салсан. Тэгээд хэдэн өдөр өнгөрсний дараа Наас өөрийн худалдаж авсан aqua маркийн машин яасан талаар асуух үед над дээр рrius 40, 41 маркийн авто машин мөн 2 өрөө 2 байр байна энийг зарах юм бол чиний машин гарах гээд байна гэж хэлэхээр нь 2 машин чинь хэдэн төгрөг юм бэ гэж асуусан чинь prius-40 нь 6,000,000 төгрөг, prius-41 нь нь 8,000,000 төгрөг гэж хэлэхээр нь за би мөнгө бүрдүүлж байгаад авъя гээд өөрийн ...... гэсэн дугаартай данснаас .......... Н данс руу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 12,000, 000 төгрөг шилжүүлсэн чинь тэр өдрөө утга хэсэг дээр нь буцаалт гэж бичээд 2,000,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,800,000 төгрөг, 20,000 төгрөгөөр, 2022 оны 09 дүгээр сарын 14 ны өдөр 500,000 төгрөгөөр, 1,500,000 төгрөгөөр 100,000 төгрөгөөр, 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөгөөр, 200,000 төгрөгөөр шилжүүлсэн. Наас аqua, рrius 40, рrius 41 маркийн 3 авто машин худалдаж авахаар цувуулж нийт 23,520,000 төгрөг шилжүүлсэн. Н гэх хүнээс 3 авто машинаа нэхэх үед над руу аqua маркийн 31-58 УНЛ гэсэн дугаартай миний нэртэй машины гэрчилгээний зураг явуулсан, тэгээд би 3.........УНЛ улсын дугаарыг сангаар шүүж үзсэн чинь өөр машин гарч ирээд байсан. Энэ талаар Нд утсаар хэлэх үед шүүлгэнэ гэж хэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа эргэж залгаад санд шивсэн хүн алдаатай шивсэн байна гэж хэлсэн. Тэгээд би түүнээс З машинаа авах талаар болон мөнгөө авах талаар асуух үед мөнгө өгөх боломжгүй, машины гэрчилгээ удахгүй гарна гэж хэлээд өнөөдрийг хүртэл миний машин болон мөнгийг өгөөгүй ... Сэс 18,500,000 төгрөгийг дансаар цувуулж авсан. Одоо 5,020,000 төгрөгний авлагатай байгаа” гэх мэдүүлэг /5 хх-ийн 140-142, 8 хх-ийн 167 дахь тал/,
Хохирогч Ц.Оийн*******тай фейсбүүк мессенжерээр харилцсан зурвас /5 хх-ийн 161-244, 6 хх-ийн 14-43 дахь тал/,
Хохирогч Ц.Оээс*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /5 хх-ийн 246-250, 6 хх-ийн 14 дахь тал/,
Хохирогч Б.Ёы “Би 2022 оны зун 6 дугаар сард Төр хурахын аманд гадаад жуулчдад үзүүлэх харваа хийлгэх гэж очоод тухайн үед тэнд байсан С гэх Эмэгтэйтэй танилцсан. Тэгээд зураг авхуулаад дараагийн жуулчдад үзүүлэх харваа хийлгэе гэх мэтчилэн миний фейсбүүк хаягийг авсан. Наадмын өмнө над руу гэнэт фейсбүүк хаягаараа хамт авхуулсан зургаа явуулаад Зөв.мн наадмын тухай ярилцлага авах гэсэн юм та ороод өгөөч гэсэн байдлаар холбогдохоор нь би боломжгүй гэдгээ хэлсэн. Ер нь ойр ойрхон харьцаа тогтоох гээд юм бичээд байсан. Нэг өдөр над руу хонь тууж явна танд мөнгө байна уу гэхээр нь байхгүй юун хонь вэ гэхэд шүүхийн шийдвэрээс хураагдсан хонийг би гайгүй үнэтэй авсан юм тэрийг туугаад явж байна гэсэн. 8 дугаар сарын сүүлээр надтай холбогдоод ахаа нум сум худалдаж авах хэрэг байна гээд 350.000 төгрөгийг над руу шилжүүлж зурагтад манай хашаанаас манай ахаас худалдаж авч байсан. Тэгээд ер нь нэлээн итгэл төрж эхэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр над руу өөрийн 88198092 дугаараас залгаад ахаа хаана байна тантай яаралтай уулзах хэрэгтэй байна, наадам зохион байгуулах гэсэн юм. Би энэ талын мэдлэг муу, танил дутуу байна та туслаад өгөөч мөнгө төгрөгийг нь өгье гэхээр нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах English pub-д очиход 5 хүн сууж байхаар нь би тусдаа өөр ширээнд суусан. Удалгүй надтай хамт сууж байгаад наадмын талаар хальт юм асууж байснаа манай найз шүүхийн шийдвэрт ажилладаг, дуудлага худалдаанаас машинууд хямдхан гаргах боломжтой байна таныг гэж бодоод л хэлж байна та авах уy, Toyota Prius 41-г 8,000,000 төгрөгөөр, Toyota Crown 204 автомашиныг 10,000,000 төгрөгөөр өөрт чинь гаргаад өгье гэсэн, тухайн үедээ надад боломжийн үнэтэй санагдахаар нь Тоyota Prius 41-г худалдаж авъя гээд өөрийн дансанд байсан 5,000,000 төгрөгийг Соёл-Эрдэний ........... тоот Ганбаатар Н гэх Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгэхэд С таны дутуу 3 сая төгрөгийг би өгчихье та дараа буцаагаад өгчихгүй юу гэсэн. Шилжүүлсэн эсэхийг нь бол би мэдэхгүй. Тэндээ жоохон сууж байгаад харьцгаасан. Маргааш нь над руу С дахиж залгаад уулзъя гээд фейсбүүкээр Toyota Prius 41, Toyota Crown 204 машины зураг явуулаад байхаар нь дахин English pub-д уулзаад энэ машинуудын чинь гэрчилгээ яах юм гэхэд удахгүй гарна гэж С надад хэлсэн. Тэгээд Тоуota Crown 204 машиныг 10,000,000 төгрөгөөр авахаар болж .......... тоот Хаан банкны Нын данс руу 7,600,000 төгрөгийг шилжүүлэхэд үлдсэн 2,400,000 төгрөгийг дүү нь өгчихье гэж С хэлсэн. Бас дахин жоохон сууж байгаад салцгаасан. Нөгөөдөр нь буюу 09 дүгээр сарын 23-ны өдөр дахин уулзахад надад фейсбүүкээр 63-05 УЕА улсын дугаартай Toyota Prius 41 маркийн авто машины ........ дугаартай гэрчилгээ, 31-58 УНЛ дугаартай Тоуota Crown маркийн автомашины ........... дугаартай гэрчилгээний зураг явуулаад машинууд чинь гарахад ойртож байна даа ах гэж хэлсэн. Иймэрхүү байдлаар удаа намайг хуурч залилан нийт 15 удаагийн гүйлгээгээр 50,851,000 төгрөгийг эдгээр хүмүүст итгэсний төлөө залилуулж сэтгэл санаа эд хөрөнгөөрөө хохироод явж байна ... Би Соёл-Эрдэнийг бол 2022 оны 06 дугаар сараас л мэддэг болсон. Ер нь надтай холбоо тогтоож миний итгэлийг олохын тулд маш олон хийдэггүй зүйлээ хийдэг мэт дүр эсгэсэн байсныг сүүлд мэдсэн. С намайг Нтай танилцуулсан. Би бол Н гэх хүнийг юу хийдэг ямар хүн гэдгийг огт мэдэхгүй шүүхийн шийдвэрт ажилладаг л гэж надад танилцуулсан. Надаас мөнгө авсан бүх тохиолдолд С дандаа над руу машины зураг, бичлэг бүх зүйлийг явуулж байсан. Би өөрийн мөнгийг Нын данс руу хийж байсан болохоос зөвхөн Стэй л харьцаж итгэж байсан ... Би тухайн 51 сая төгрөгийг зөвхөн өөрөөсөө бус найз нөхөд ах дүү танил талаасаа асууж уг 2 этгээдэд өгсөн. Бүр арга ядахдаа би өөрийн машиныг зарж хүмүүсийн хохирол мөнгийг барагдуулсан. Одоо өөрөө хүнд байдалд байна. ... Би Н, С нарт 13 удаагийн гүйлгээгээр 50,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2 удаа хоол болон паабад суухад гарсан тооцоо буюу нийт 351,990 төгрөгийг би өөрөөсөө төлсөн. Уг мөнгийг шилжүүлсэн мөнгө дээрээ нэмээд надад нийт 50,851,990 төгрөгний хохирол учирсан. Сэс надад 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний дансны хуулга дээр 300,000 төгрөгийг Наас авсан нь харагдаж байгаа. Гэвч тухайн үед Н, С нар нь Дархан-Уул аймаг руу хүргээд өгөөч гэж гуйгаад бензиний мөнгө гэж 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо Н, С нараас үлдэгдэл 40,851,990 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /9 хх-ийн 174-176, 178 дахь тал/,
Хохирогч Б.Ёгоос*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт, үүнд үзлэг хийсэн тэмдэглэл /9 хх-ийн 161-162, 163-168, 9 хх-ийн 229-233 дахь тал/,
Хохирогч Б.Ё нь “Soyol" гэх фейсбүүк хаягт чатаар харилцсан баримт /9 хх-ийн 235-243 дахь тал/,
Хохирогч Ц.Хы “2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө манай хүүхдийн цэцэрлэгийн ангийнх нь хүүхдийн ээж болох Соёлоо над руу залгаад чи машинаа солих гэж байгаа юу гэж асуусан. Харин би төрөхөөсөө өмнө машинаа сольж Приус-41 авах санаатай байгаа. Мөн ажлынхаа хүргэлтийн зориулалтаар Акуа машин авах санаа байна гэж хэлсэн. Тэгээд Соёлоо өөрийнхөө “А.Соёлоо” нэртэй фейсбүүк чатаар 2 ширхэг машины зураг над руу явуулсан. Тэгээд би тухайн зурагнуудыг нөхөртөө үзүүлсэн чинь ажил дээр угаасаа машин хэрэгтэй байгаа юм чинь гээд зөвшөөрч байсан. Тэгээд би Соёлоод машин авахаар боллоо гээд хэлсэн. Тэгсэн чинь энэ хүнтэй холбогдоод машинаа аваарай гэж Н гэдэг хүний 9.............. гэсэн дугаар өгсөн. Тэгээд би ........... дугаарт залгаж Нтай утсаар ярихад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураагдаж байгаа машинууд байгаа, зах зээлийн үнээс арай хямд, тэндээс энэ машинууд нь сул байгаа, энийг мөнгийг нь 3 хоногийн дотор улсад тушаасан байх ёстой, чи чадах уу гэхээр нь би чадна гээд зөвшөөрсөн ... өдөр 15 цаг 30 минутын үед Н гэх эмэгтэй бас 1 эмэгтэйн хамт манай дэлгүүрт ирсэн. Тэгээд би тэр хоёр эмэгтэйн хамт өөрийн машиндаа суугаад нотариат орох гээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Блю Скай товерын хажуу талд байрлах Нотариатын газар очсон. Тэгээд би Нтай нотариатын газарт очоод зээлийн гэрээ байгуулж нотариатын газрын гадаа түүний Хаан банкны ......... тоот данс руу өөрийн Хаан банкинд эзэмшдэг ............. тоот данснаас 18.000.000 төгрөг шилжүүлсэн ... миний авах гэж байгаа машин болох Тоёота Приус-41, Тоёота Акуа маркийн машиныг 3 хоногийн дотор буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор гэрчилгээг нь миний нэр дээр шилжүүлээд түлхүүрийг нь өгнө гэж хэлээд салаад явсан. Би тухайн үед түүнд мөнгө шилжүүлж өгөхөөс өмнө авах гэж байгаа машин тэргээ үзье гэхэд улсын хашаанд байгаа болохоор хамаагүй үзэж болохгүй гээд байсан. Мөн тэгээд Шүүхийн шийдвэрээс гарч байгаа машин болохоор хамаагүй машин тэрэг гээд нотариатаар гэрээ байгуулж болохгүй. Хоёулаа зүгээр зээлийн гэрээ байгуулчихъя гээд надтай зээлийн гэрээ байгуулсан ... 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н над руу машины 2 ширхэг гэрчилгээний зураг явуулсан, уг зурган дээр дээрх гэрчилгээн дээр 50-03 УБО улсын дугаартай Акуа маркийн машин, 48-71 УАН улсын дугаартай Тоёота Приус маркийн машинууд миний нэр дээр гарсан харагдаж байсан. Тэгэхдээ Н нь гэрчилгээ гарсан ч гэсэн Шүүхийн шийдвэрээс өр төлбөрийг төлж барагдуулсан гэсэн тамгатай бичиг авах ёстой, тэр бичиг гарахыг хүлээж байна, тэгээд би машиныг чинь аваад ажлын чинь гадаа хүргээд өгье гэсэн. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би миний нэр дээр гарсан 2 ширхэг машины торгууль нь ер нь ямархуу байгаа юм бол гэж харах гээд Авто тээврийн Үндэсний Төвийн сайт руу орж шүүлт хийж үзэхэд улсын дугаар, арлын дугаар нь зөрүүтэй харагдаж байсан. Энэ байдлыг би Нд хэлсэн чинь олон машинууд байгаа болохоор наад чинь андуурагдсан юм байна. Одоо наадхыг чинь дахиад янзлуулах гээд явж байна гэсэн. Тэгээд тэр цагаас хойш Нын хэлж ярьж байгаа зүйлс худал болж таарсан ... уг С гэх эмэгтэй би өмнө нь 2 машин авч байсан, үнэн гэж хэлсэн байсан. Ныг караокены газар ажиллуулдаг хүн луйвардах хүн биш ээ гэж Соёлоод С хэлсэн талаар надад хэлсэн бас чатыг нь явуулж байсан. Ингээд Н нь мөнгөө өгөхгүй байсан чинь С Соёлмаа руу залгаад Н өгөхгүй байгаа бол наад жирэмсэн хүнийг тайван байлгаад би тэр мөнгийг нь өгчихье, би өнөөдөр шилжүүлчихье гэж хэлээд өгөөгүй. Н над руу бас мөнгийг чинь шилжүүлье гэж хэлээд 18,500,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт явуулсан боловч миний дансанд ямар ч мөнгө орж ирээгүй ... Соёлмаа намайг хуурч мэхэлсэн зүйл байхгүй, Соёлмаад С гэх эмэгтэй Нын талаар хэлж танилцуулсан байсан, бас шүүхийн шийдвэрт ажиллагдаг хүний дугаар гэж С нь Соёлмаад ........... гэх дугаарыг өгсөн байсан. Уг дугаар дээр Мөнхцэцэг гэх хүн байгаагүй, өөр хүн байсан ... Би Н гэх эмэгтэйд 18,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж залилуулсан. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсний дараа ******* гэх эмэгтэй бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон гэсэн. Надад хохирлыг нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй. Би Н, С нараас 18,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /5 хх-ийн 77-78, 80-81, 8 хх-ийн 163 дахь тал/,
Нийслэлийн тойргийн нотариатч П.Хишигжаргалын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрчилж баталсан 1537 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ, фейсбүүк мессенжерийн зураг /6 хх-ийн 19-39 дэх тал/,
Хохирогч Ц.Хаас*******ын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт /5 хх-ийн 69-71 дэх тал/,
Гэрч Б.М “Г.Н 2022 оны 06 дугаар сарын эхээр Төв аймагт байх манай гэрээс охиноо дагуулаад явсан ...*******ын ажлын хүмүүс миний утас руу залгаад танай эхнэр чинь мөнгө төгрөг аваад буцаагаад өгөхгүй байна гэж хэлж байсан. Энэ талаар*******ын утас руу 2022 оны 06 дугаар сарын сүүлээр залгаж асуухад Төв аймгаас үхэр худалдаж аваад Орхон аймаг руу зарахаар туугаад явж байна гэж хэлсэн. Би 2022 оны 4-6 дугаар сарын хооронд . гэх газарт ангийн з.............ахирагчаар ажиллаж байсан, Лодой генералын байшинг барилцаж байсан. Энэ үед*******, охин 2 маань надтай хамт байсан. Уг байшин барих ажилд******* оролцоогүй, байшингийн төсөв, мөнгөний асуудлыг Лодой генерал бүрэн гаргасан. Тэрнээс хойш******* нь хэн нэгэн хүнээс байшин барьж байгаатай холбоотой нэг ч төгрөг асууж, зээлж авч байсан удаа байхгүй. Би*******ын хамт Зуслангийн байшин барьсан зүйл байхгүй, энэ тараар Н бид 2 Орхон аймагт зуслангийн газар авч байшин барих талаар хоорондоо ярилцаж байсан. Надтай хамт амьдарч байх хугацаандаа мал худалдан авч зарж борлуулж байгаагүй ... 2022 онд энхийг дэмжих ажиллагаанд ангийн сонгон шалгаруултад тэнцээд Цэргийн эмнэлэг дээр очиж эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан. Энэ үед надад ямар нэгэн мөнгө, төгрөгийн хэрэгцээ байгаагүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 166-167 дахь тал/,
Гэрч А.Соёлмаагийн “2022 оны 12 дугаар сард С над руу залгаад чамтай 11 дүгээр сард танилцуулсан Н шүүхийн шийдвэрт хураагдсан Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл болон Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хямдхан зарна гэж байна авах уу гэж хэлсэн. Би одоогоор машин худалдаж авахгүй, харин манай Халиун машин худалдаж авна гэж хэлж байсан асууж үзье гэж хэлээд би Халиунаагийн гар утас руу залгаад Шүүхийн шийдвэрт хураагдсан хямдхан зарах гэж байгаа тээврийн хэрэгсэл байгаа юм байна чи авах юм уу гэж асуусан. Тэгэхэд манай Халиун тухайн Тоёота акуа болон приус 30 маркийн тээврийн хэрэгслийг хоёуланг нь худалдаж авъя гэхээр нь би Нын утасны дугаарыг өгөөд наад хүн рүүгээ холбогдоод үнийг нь асууж өөрсдөө уулзаж тээврийн хэрэгслээ үзэж харж аваарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 83 дахь тал/,
Гэрч А.Аын “2022 оны 12 дугаар сард Н над руу нэг өдөр залгаад сайн уу, юу хийж байна, би хотод ирчихсэн байна, гэрт чинь яваад очъё гэхээр нь тэг тэг гэж хэлээд гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Ингээд орой 23 цагийн үед Н нь ганцаараа манай гэрт ирсэн. Н нь манай гэрт ирэхдээ нэг шил архи, нэг том шар айраг авч ирээд уг архи, шар айргийг бид хоёр ууж хоорондоо ярилцаж суусан. Би Наас Эрдэнэт рүү хэзээ буцахын гэж асуухад Эрдэнэт ус-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан, нөхрөөсөө салсан, хотод амьдарч байгаа, шүүхийн шийдвэрт өр төлбөрт хураагдсан машинуудыг хүмүүст зардаг гэж хэлсэн. Ингээд ярилцаж сууж байгаад унтаж амарсан. Маргааш өглөө нь би босоод хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөөд ирэх үед Н манай гэрт байсан, Н нь надаас би нэг хүнд машин гаргаж өгөхөөр болсон чинь дахин дахин залгаад байна, чи шүүхийн шийдвэрт ажилладаг Мөнхцэцэг гэх хүн болоод яриад өгөөч, машиныг нь маргааш 11 цаг гэхэд гаргаад өгнө, найдвартай асуудалгүй гээд яриад өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Ингээд Н нэг эмэгтэй хүн рүү намайг яриулсан би Нын хэлснээр нь уг эмэгтэй хүнтэй ярьсан, надад хэлэх үгийг Н цаасан дээр бичиж өгч яриулсан. Тухайн өдөр Н нь би гадуур гарч хүнд акуа гэж нэг машин гаргаж өгөх гэж байгаа чи хамт явах уу, хоёулаа хамт яваад гэрээ хийчхээд ирье гаж хэлэхээр нь би дагаад явсан. Ингээд Ныг дагаж яваад Улсын их дэлгүүрийн урд байрлах цэцгийн дэлгүүрт очиж жирэмсэн нэг эмэгтэйтэй уулзаад Блю скай руу яваад гэрээ хийсэн, тухайн үед би зүгээр дагаад л явж байсан. Н нь уг эмэгтэйн хамт нотариат ороод гэрээ байгуулаад гарч ирээд уг эмэгтэйгээс өөрийнхөө дансаар машины төлбөрийг авч байсан. Машины мөнгийг авсны дараа тухайн мөнгийг өөр данс руу шилжүүлж байсан. Тухайн өдрөө Н нь дахин манай гэрт хоносон, тухайн өдөр би гэртээ хоноогүй найз Гэрлээгийн гэрт хоносон. Маргааш өглөө нь Н над руу холбоо бариад миний байгаа айлын гадна ирээд надтай уулзаж одоо нэг хүнтэй уулзана чи иргэний буртгэлд ажилладаг хүн болоод бичиг баримтыг нь өнөө маргаашгүй гаргаж өгнө гэж хэлээд өгөөч гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5 хх-ийн 85-86 дахь тал/,
Орхон аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/252 дугаартай “...Тoyota prius alpha мөнгөлөг саарал өнгийн 48-71 УАН улсын дугаартай дугаартай ........... гэсэн арлын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Неткапитал лизинг ХХК, Тoyota prius alpha хар өнгөтэй 50-03 УБО улсын дугаартай ZVW413106950 гэсэн арлын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Бямбацэрэн” гэсэн албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагааны хавсралт /5 хх-ийн 105-107 дахь тал/,
Орхон аймгийн автотээврийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/390 дугаартай “31-58 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг түүхчилсэн лавлагаа гарга хавсралтаар хүргүүлэв. Хавсралт 31-58 УНЛ Камаз арлын дугаар 0.......... саарал өнгийн, Билимханы Ахынбек” гэсэн албан бичиг, хавсралт /6 хх-ийн 118-120 дахь тал/,
Орхон аймгийн автотээврийн төвийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/391 дугаартай “Эдгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаар дээр тээврийн хэрэгслийн бүртгэл байхгүй болно” гэсэн албан бичиг /6 хх-ийн 122 дахь тал/,
Юнител ХХК-ий 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05-01/4379 дугаартай “88064105 дугаар дээр А.А, ....... хэрэглэгч бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг /6 хх-ийн 124 дэх тал/,
Хохирогч С.Гын “Би 2022 оны 09 дүгээр сард хувиараа такси үйлчилгээнд явж байхад Баянгол дүүргийн Дэлгэрэх хотхоны урдаас эмэгтэй хүн гараа өргөж суухаар нь суулгаад явсан. Тэгтэд Гранд плаза явья гэж хэлсэн. Тэгээд би аваад явж байтал надтай ойр зуурын юм ярьж байгаад та хөдөөний хүн юм уу, Надад хөдөөний хүн хэрэгтэй байсан юм. Би шүүхийн шийдвэрээс хэдэн үхэр авсан юм. Тухайн үхрийг зарж борлуулах хүн хэрэгтэй байна. Та тухайн үхрийг борлуулаад өгөөч би хувь өгнө. Тухайн үхэрнүүд хотод ойрхон байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн эмэгтэйтэй танилцахад өөрийгөө С гэж хэлсэн бөгөөд Гранд плаза төвд оёдол ажиллуулдаг хүн гэж хэлээд надад .................дугаарыг өгсөн. Тэгэхээр нь би гэртээ очоод фейсбүүк зарын дагуу үхэрний үнэ судалж байгаад тэр дугаар луу залгаж хэлсэн. Тэгтэл би малаа зарахаа болиод Төв аймаг руу явуулахаар болсон гэж хэлсэн. Тухайн үед тэгээд өнгөрсөн. Тэрнээс хойш нэлээд хэд хоногийн дараа над руу тухайн эмэгтэй яриад манай үеэл шүүхийн шийдвэрт ажилладаг. Шүүхийн шийдвэрт хураагдсан байр машин зардаг. Шүүхийн шийдвэрт хураагдсан 2 өрөө байрыг зарах гэж байгаа юм байна. Та байр сонирхох уу гэж хэлэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаар асуухад 50 орчим сая төгрөг гэж хэлсэн. Хэрэв та авхаар бол урьдчилгаа 40.000.000 төгрөг өгөөд үлдсэн 10.000.000 төгрөгийг байр авсны дараа өгч болно гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би шүүхийн шийдвэрт ажилладаг хүнээ над руу яриул гэж хэлэхэд удалгүй шүүхийн шийдвэрээс ярьж байна гэж хэлээд өөрийгөө Н гэж танилцуулсан хүн таны нэр дээр манай үеэл байр авахаар болсон байна. Та бичиг баримтаа чатаар С рүү явуулчих, би бичиг баримтыг чинь үндэслэж байрны гэрчилгээг чинь гаргаад өгье гэж хэлэхээр нь би иргэний үнэмлэхний зургаа дараад Соёл-Эрдэний фейсбүүк хаяг руу явуулсан. Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 02-ноос 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд С гэх хүний .......... тоот данс руу 5 удаагийн гүйлгээгээр 1.970.000 төгрөг, мөн түүний .......... тоот данс руу 11 удаагийн гүйлгээгээр 9.700.000 төгрөг, Н гэх хүний ............. тоот данс руу 20 удаагийн гүйлгээгээр 10.450.000 төгрөг шилжүүлчхээд байр юу болж байгаа талаар асуухад байр бэлэн болсон. Шүүхийн шийдвэрээр хураагдсан машин бас байгаа. Тэдгээр машиныг мөн зарах шаардлагатай байгаа, та авах уу гэхээр нь би приус-41 маркийн тээврийн хэрэгсэл авахаар болж байрны мөнгө мөн машины урьдчилгаа гэж тэрнээс хойш ........... тоот данс руу 8 удаагийн гүйлгээгээр 12,225,000 төгрөг, нийт 34,345,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би хамгийн сүүлд мөнгө шилжүүлсний дараагаар утсаа авахаа больчихсон. Тэгээд удалгүй утсаа унтраагаад алга болсон. Би бүх мөнгөө интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Хамгийн сүүлд би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 21-28 тоотод байхдаа мөнгөө шилжүүлсэн. Би тухайн 2 хүнтэй хэд хэдэн удаа уулзсан. Би тухайн хүмүүсийг дахиж харвал царайгаар нь танина. Би 2 өрөө байр болон Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар ... Н, С нарт өөрийн ашигладаг Хаан банкны ............. дугаартай данснаас нийт 41 удаагийн гүйлгээгээр 34,840,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /8 хх-ийн 48-50, 165 дахь тал/,
Хохирогч С.Гаас *******,******* нарын эзэмшлийн данс руу мөнгө шилжүүлсэн талаарх баримт, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх-ийн 150-164, 192-195 дахь тал/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрорийн 10-01/613 дугаартай “******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 36 цагийг эдэлж, 444 цагийн үлдэгдэлтэй байна” гэсэн албан бичиг /14 хх-ийн 211 дэх тал/,
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Р.Цэрэнханд дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Яллагдагч*******ын “Би түүнээс мөнгөний хэрэг байна, хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу гэж асуусан чинь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 4,600,000 төгрөгийг түүнээс хүүтэй мөнгө зээлж авсан. Тухайн үед хүүний төлөлт хийж чадаагүй ба 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Н.Дтай холбогдож зээлсэн мөнгөний хүү хэд болсон вэ гэсэн чинь 2,850,000 төгрөг болсон гэж хэлэхээр нь би түүний данс руу 2,800,000 төгрөгийг өөрийнхөө 5304520773 дугаартай данснаас шилжүүлсэн дараа нь 2022 оны 10 сар байна уу 11 дүгээр сард Соёл-Эрдэнийн данснаас Н.Дын данс руу 500,000 төгрөгийг хүүний мөнгө гэж шилжүүлсэн ... Төрөл садангийн холбоотой Г.М ... удахгүй буцаагаад өгнө гэж хэлээд 2,000,000 төгрөг авсан. Д.Дтай хамт ажилладаг байсан Отгонтуяа гэх хүнээс сонсож 2017 оноос эхэлж хүүтэй мөнгө зээлж авдаг байсан. Би Соёл-Эрдэнийн Хаан банкны дансны интернет банкыг ашиглаж байсан, миний хаан банкны дансаар нөхөр Мөнхтулга ордог байсан болохоор Соёл-Эрдэнийн дансыг ашиглаж байсан /1хх-ийн 179-182 дахь тал/,
Хохирогч Б.Ёы "*******эс надад 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /9 хх-ийн 175 дахь тал/,
Гэрч А.Аын “Би Наас Эрдэнэт рүү хэзээ буцахын гэж асуухад Эрдэнэт ус-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан, нөхрөөсөө салсан, хотод амьдарч байгаа, шүүхийн шийдвэрт өр төлбөрт хураагдсан машинуудыг хүмүүст зардаг гэж хэлсэн. Ингээд ярилцаж сууж байгаад унтаж амарсан. Маргааш өглөө нь би босоод хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөөд ирэх үед Н манай гэрт байсан, Н нь надаас би нэг хүнд машин гаргаж өгөхөөр болсон чинь дахин дахин залгаад байна, чи шүүхийн шийдвэрт ажилладаг Мөнхцэцэг гэх хүн болоод яриад өгөөч, машиныг нь маргааш 11 цаг гэхэд гаргаад өгнө, найдвартай асуудалгүй гээд яриад өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Ингээд Н наг эмэгтэй хүн рүү намайг яриулсан би Нын хэлснээр нь уг эмэгтэй хүнтэй ярьсан, надад хэлэх үгийг Н цаас нь дээр бичиж өгч яриулсан” гэх мэдүүлэг /5 хх-ийн 85-86 дахь тал/,
Хохирогч Ц.Оийн “*******эс 18,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. 5,020,000 төгрөгийг авлагатай байна. Уг мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /8 хх-ийн 167 дахь тал/,
******* эзэмшлийн Голомт банкны ............ тоот дансны хуулга /6 хх-ийн 181-201 дэх тал/,
******* эзэмшлийн Хас банкны 5...........тоот дансны хуулга /7 хх-ийн 177 дахь тал/,
******* эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны .......... тоот дансны хуулга /9 хх-ийн 8-33 дахь тал/,
******* эзэмшлийн Хаан банкны банкны............. тоот дансы хуулга /9 хх-ийн 34 дэх тал/,
*******н эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /9 хх-ийн 36-39 дэх тал/,
Аз хур ХХК-ий “******* нь манай компанитай байгуулсан бүтээгдэхүүн худалдан борлуулах хамтын ажиллагааны гэрээний дагуу нийт 3 нэр төрлийн номыг 2022 оны 05 дугаар сараас хойш Азхур номын их дэлгүүрийн үндсэн салбаруудад тасралтгүй нийлүүлж байгаа нь үнэн болно” гэсэн албан бичиг /15 хх-ийн 5 дахь тал/,
Ногоон стандарт ХХК-ий Аз хур номын дэлгүүрээс 60 ширхэг ном буцаалт хийсэн талаарх баримтууд /15 хх-ийн 3-4 дахь тал/
******* эзэмшлийн Хаан банкны 5075488131 тоот, Хас банкны .............. тоот, Худалдаа хөгжлийн банкны . тоот данс............ны хуулга /15 хх-ийн 6-140 дахь тал/,
*******н хувийн байдалтай холбоотой баримтууд
Иргэний үнэмлэхийн лавлагаа /6хх-ийн 133 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /12хх-ийн 47 дахь тал/,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4хх-ийн 137-147 дахь тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоол /4хх-ийн 148-155 дахь тал/,
Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Х.Оюунбат дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
*******ын эзэмшлийн Хаан банкны ...............тоот дансны хуулга /1 хх-ийн 87-114 дэх тал/,
*******ын эзэмшлийн Хаан банкны ...........тоот дансны хуулга /1 хх-ийн 140-144 дэх тал/,
Гэрч Б.М “Бид хоёр 2014 онд Орхон аймагт анх танилцаж хамтран амьдарч эхэлсэн.*******, ******* нар танилцаж нэг нэгийгээ танидаг болсон. Би Нд Сний талаар хэлдэг байсан хамаагүй дотонсож болохгүй, айхтар зальтай гэсэн шүү гэж хэлдэг байсан. Би Нын тархийг С угааж өрөнд оруулсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 166-167 дахь тал/,
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ЦХШЗ/10 дугаартай шүүгчийн захирамж /1хх-ийн 188-190 дахь тал/,
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ЕШЗ/338 дугаартай шүүгчийн захирамж /1хх-ийн 237-239 дэх тал/,
Хохирогч Д.Бын эзэмшлийн Хаан банкны .............тоот дансны хуулга /2 хх-ийн 10 дахь тал/,
Хас банкны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 56/3431 дугаартай “******* нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тус банкинд ............ дугаартай данс эзэмшиж байна” гэсэн албан бичиг, дансны хуулга /7хх-ийн 176-180 дахь тал/,
Голомж банкны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 141хх103-1931 дугаартай “........... тоот дансны эзэмшигч нь ******* байна” гэсэн албан бичиг, дансны хуулга /7хх-ийн 183-191 дэх тал/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тухай “******* ........... тоот данс болон Голомт банкны ........... тоот данс руу зарлага гарсныг хүснэгтэн байдлаар оруулав” гэсэн тэмдэглэл /7хх-ийн 194-195 дахь тал/,
Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Ц.Энхтуяа дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******эс шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтууд /15 хх-ийн 01-140 дэх тал/,
Баянзүрх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Ганбаатарын Нын хохирол төлбөртай холбоотой ээж Г.Цогцолмаагийн өмчлөлийн ............. дугаартай О..................гудамжны 26 дугаар байрны 5 тоот 37,13 м2 орон сууцны зориулалтай байрны гэрчилгээг хохирогч Б.Ёгийн төрсөн дүү болох Баасанхүү овогтой Адъяасүрэнгийн нэр дээр шилжүүлэн өгөв. Тус байр нь 35,000,000 төгрөгний өртөгтэй бөгөөд уг үнэ нь одоогийн зах зээлийн үнэ байна. Уг байрыг Г.Ц нь зарж борлуулсан үнээс Б.Ёд 20275995 төгрөгийг өгч зөрүү үнийг авч хохирол төлбөрийг төлсөн тооцон гэрчилгээг Б.Ёгийн төрсөн дүү Б.Адъяасүрэнгийн нэр дээр шилжүүлж авсан” гэсэн хүсэлт /14хх-ийн 58 дахь тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1149 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн “хохирогч С.Г нь******* хохирол төлсөн тул гомдолгүй ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн хэсэг /14хх-ийн 62 дахь тал/,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн “хохирогч С.Гаас: Шүүгдэгч******* анхан шатны шүүх хуралдаанд 2,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл хохирлыг хохирогч Б.Ёгийн дүү Адъяасүрэнд байраа шилжүүлсэн. Шилжүүлсэн байрыг нь зараад мөнгөө хувааж авахаар тохиролцсон гэв, Илтгэгч шүүгчээс: 15,485,000 төгрөгийн хохирол гаргуулах нь зөв үү гэхэд, Хохирогч С.Гаас: зөв зөв гэв. Илтгэгч шүүгчээс: Шүүгдэгч*******аас хохирлоо гаргуулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэнтэй санал нийлж байна уу гэхэд, Хохирогч С.Гаас: Санал нийлж байна гэв. Илтгэгч шүүгчээс: Та дараа нь ямар нэгэн маргаан гаргах эрхгүй болно. Одоогийн байдлаар шүүгдэгч*******аас хохирлоо аваагүй байгаа юм уу гэхэд, Хохирогч С.Гаас аваагүй гэв, Илтгэгч шүүгчээс: Танд төлөх ёстой 33,000,000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 210,000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 2,000,000 төгрөг төлсөн байна. Эдгээрээс өөр төлсөн хохирол байхгүй байна. Гэтэл та хохирол төлсөн гэж байна гэхэд, Хохирогч С.Гаас: Шүүгдэгч*******ын байрыг хохирогч Б.Ёгийн дүү Адъяасүрэнгийн нэр дээр шилжүүлж авсан. Одоо хохирогч Б.Ё бид хоёр тухайн байрыг зараад мөнгөө хувааж авч хохиролгүй болно гэв” гэсэн хэсэг /14 хх-ийн 157 дахь тал/,
Шүүгдэгч*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд
Гэрч Г.Цгийн “Миний охин Н нь Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн ........ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, бага насандаа цэцэрлэгт явж улмаар .аймгийн .........10 жилийн сургуульд элсэн ороод 10 дугаар анги төгссөн, дараа нь Улаанбааатар .н дээд сургуулийн ..........Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Төгсөөд хувийн компанид нягтлангаар ажиллаж байсан.******* нь 2016 онд Б.М гэх хүнтэй гэр бүл болоод хамтран амьдарч дундаасаа нэг охинтай болсон” гэх мэдүүлэг /1 хх-ийн 164 дэх тал/,
Г.Нын эрүүл мэндийн байдалтай холбоотой Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /15хх-ийн 185-215 дахь тал/,
Булган аймгийн Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн “Г.Гнь Булган аймгийн С......... сумын 5 дугаар багийн иргэн. Уушгины архаг бөглөрөлт өвчний улмаас сумын эмчийн хяналтад байдаг нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /15 хх-ийн 217 дахь тал/,
.сумын 5 дугаар багий.............н засаг даргын “Тус багийн иргэн Г.Г нь ам бүл 2 эхнэр Гомбожавын Цогцолмаагийн хамт амьдардаг. Г.Г нь уушигны хүнд өвчний улмаас эхнэр Г.Цн асаргаанд байдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /15 хх-ийн 217 дахь тал/,
О.н засаг даргын “Тус багийн иргэн******* нь ам ..........бүл 2, охины хамт ............багийн 26-65 тоотод оршин суудаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /15хх-ийн 218 дахь тал/,
А. ХХК-ий 2025 оны 03 дугаар с..........арын 10-ны өдрийн 03/10/01 дугаартай “Г.Н нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн манай компанид агуулахын нярав, даамал албан тушаалтай ажиллаж байгаа бөгөөд сарын цалин 2,000,000 төгрөг” гэсэн албан бичиг /15 хх-ийн тал/,
Шүүгдэгч*******ын 2017 онд төрсөн охин М.М төрсний гэрчилгээний хуулбар /15 хх-ийн 219 дэх тал/,
Шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 123 дахь тал/,
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 хх-ийн 128 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /3хх-ийн 195 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /5хх-ийн 111 дэх тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /9хх-ийн 218 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /9хх-ийн 219-220 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалын төлөлтийн талаарх лавлагаа /9хх-ийн 221 дэх тал/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /9хх-ийн 225 дахь тал/,
Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /9хх-ийн 226 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, яллах, өмгөөлөх талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч *******,******* нар гэм хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Тодруулбал, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинж тогтоогдоогүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх агуулгаар хэргийн онолоо танилцуулж, хууль хэрэглээний хувьд мэтгэлцэж оролцсон болно.
Иргэдийн төлөөлөгч нь энэ хэрэгт хамааралгүй хөндлөнгийн иргэний хувиар өөрийн ухамсар, дотоод итгэл үнэмшилд тулгуурлан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд оюун дүгнэлт хийх учиртай бөгөөд тус хэрэгт баталсан жагсаалтын дагуу оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Г, Б.А нараас шүүгдэгч *******,******* нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь
1. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э. “Forex койн арилжаанд оролцож мөнгийг нь өсгөж өгнө итгүүлэн 33,343,000 төгрөг шилжүүлэн авч,
2.*******тай бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хугацаанд хохирогч Ц.Оээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авч өгнө” гэж итгүүлэн 23,520,000 төгрөг шилжүүлэн авч,
3.*******тай бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хугацаанд хохирогч Б.Ёгоос “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авч өгнө” гэж итгүүлэн 50,851,990 төгрөг шилжүүлэн авч,
4.*******тай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ц.Хаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авч өгнө” гэж итгүүлэн 18,000,000 төгрөг шилжүүлэн авч,
5.*******тай бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд хохирогч С.Гаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авч өгнө” гэж итгүүлэн 33,945,000 төгрөг шилжүүлэн авч,
6. 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд хохирогч А.Ггаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгслийг хямд үнээр авч өгнө” гэж итгүүлэн 6,290,000 төгрөг шилжүүлэн авч,
7. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд хохирогч Б.Уаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгслийг хямд үнээр авч өгнө” гэж итгүүлэн 24,400,000 төгрөг шилжүүлэн авсан,
8. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хохирогч Ч.Чээс “Төслөөр орж ирсэн тээврийн хэрэгслийг хямд үнээр олж өгнө” гэж итгүүлэн 8,520,000 төгрөг шилжүүлэн авсан,
9. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд хохирогч Д.Оаас “Оюу толгойд ажилд оруулж өгнө” гэж итгүүлэн 5,121,000 төгрөг болон 2,250,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг шилжүүлэн авч,
10. 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд хохирогч С.Өаас “Зан үйл хийхгүй бол үхэл зовлон тохиолдоно” гэж итгүүлэн 7,200,000 төгрөг шилжүүлэн авч, нийт 214,260,990 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
Шүүгдэгч ******* нь
1. 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ............р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2/62 дугаар байрны 06 тоот хохирогч С.Өын гэрээс түүний эзэмшлийн rolex, I watch загварын бугуйн цаг, Iphone 11 prо, Iphone 14 pro загварын гар утас, нүдний шил 2 ширхэг, монетон бөгж, гар цүнх, үүргэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 6,763,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч******* нь
1. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Г.Мээс “Хашаа байшин худалдан авахад мөнгө дутсан, хүүтэй мөнгө зээлнэ” гэж итгүүлэн 2,000,000 төгрөг шилжүүлэн авч,
2. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд хохирогч Д.Дгаас “Байшин барихад мөнгө хэрэг болсон, мөнгө хүүтэй зээлнэ” гэж итгүүлэн 4.740,000 төгрөг шилжүүлэн авч,
3. 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд хохирогч Л.Цгаас “Нөхрөө энхийг сахиулах ажиллагаанд явуулахад мөнгө хэрэг болсон, мөнгө хүүтэй зээлнэ” гэж итгүүлэн 3,000,000 төгрөг шилжүүлэн авч,
4. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хохирогч П.Дгаас “Байшин барихад мөнгө хэрэг болсон, мөнгө хүүтэй зээлнэ” гэж итгүүлэн 1,000,000 төгрөг шилжүүлэн авч,
5. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Д.Бгаас “Байшин барихад мөнгө хэрэг болсон, мөнгө хүүтэй зээлнэ” гэж итгүүлэн 4,000,000 төгрөг шилжүүлэн авч,
6. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд хохирогч С.Сэс “Барилгын ажил хийхэд мөнгө хэрэг болсон, мөнгө хүүтэй зээлнэ” гэж итгүүлэн 6,000,000 төгрөг шилжүүлэн авч,
7. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Э.Бгаас “Байшин барихад мөнгө хэрэг болсон, мөнгө хүүтэй зээлнэ” гэж итгүүлэн 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч,
8. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д.Баас “Нөхрөө энхийг сахиулах ажиллагаанд явуулахад мөнгө хэрэг болсон, мөнгө хүүтэй зээлнэ” гэж итгүүлэн 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авч,
9. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд хохирогч Л.Бгаас “Байшин барихад мөнгө хэрэг болсон, мөнгө хүүтэй зээлнэ” гэж итгүүлэн 9,700,000 төгрөг шилжүүлэн авч,
10. 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хохирогч Н.Даас “Барилгын ажлын тендерт оролцоход мөнгө хэрэг болсон, хүүтэй мөнгө зээлнэ” гэж итгүүлэн 4,600,000 төгрөг шилжүүлэн авч,
11. *******тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хугацаанд хохирогч Ц.Оээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авч өгнө” гэж итгүүлэн 23,520,000 төгрөг шилжүүлэн авч,
12. *******тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хугацаанд хохирогч Б.Ёгоос “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авч өгнө” гэж итгүүлэн 50,851,990 төгрөг шилжүүлэн авч,
13. *******тэй бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ц.Хаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авч өгнө” гэж итгүүлэн 18,000,000 төгрөг шилжүүлэн авч,
14. *******тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд хохирогч С.Гаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан тээврийн хэрэгслүүдийг хямд үнээр авч өгнө” гэж итгүүлэн 33,945,000 төгрөг шилжүүлэн авч нийт 169,356,990 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан
Хохирогч нараас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлүүд, хохирогч Э.Б, Г.М, Д.Д, Л.Ц, П.Д, Д.Б, С.С, Э.Б, Д.Б, Л.Б, Н.Д, Ц.О, Б.Ё, Ц.Х, С.Г, А.Г, Б.У, Ч.Ч, Д.О, С.Ө, гэрч Н.Э, Д.У, С.Г, Б.Б, Г.М, Ж.Чойжамц, Б.М, А.Соёлмаа, А.А, А.Ц нарын мэдүүлэг, *******,*******, Б.М /Г.Нын нөхөр/, Э.Энх-Од /******* хамаатан Маралмаагийн хүүхэд/ нарын эзэмшлийн дансанд хохирогч нарын эзэмшлийн данснаас мөнгө шилжүүлсэн баримтууд, тэдгээр үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтуудаар
******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ном бичдэг гэх бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн амьдардаг байран дахь хүнсний дэлгүүрийн худалдагч Э.Б мөнгийг нь өсгөх нэрээр 33,343,000 төгрөгийг цувуулан авсан,*******ын нөхөр Б.М, ******* нөхөр У.Б нар найз нөхдийн холбоотой бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* нь*******д түүний нөхрийг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаар утсаар хэлсэн, *******,******* нар 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр анх удаа уулзсан,
******* нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд Э-нд нягтан бодогчоор ажиллаж байсан, түүний нөхөр Б.М нь ажлын шаардлагаар Төв аймагт ажиллаж, амьдарч байсан,
2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******,******* нар утсаар ярьж Зөн билгийн тулаанд 5 удаа түрүүлсэн гэх М зайрангаар засал хийлгэхээр тохиролцсон, улмаар******* нь Улаанбаатар хотод ирсэн,
Үүнээс хойш С,******* нар байнгын холбоо харилцаатай болсон ба******* нь ажлаасаа чөлөө авч, үргэлжлүүлэн ээлжийн амралтаа авч улмаар 2022 оны 06 дугаар сард ажлаасаа гарсан,
******* нь дээрх хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд 15 хүртэлх хувийн хүүтэй мөнгө зээлэх нэрээр 10 хүнээс 43,040,000 төгрөг авсан,
******* нь уг мөнгийг бөөгийн засал ном хийлгэхээр *******д цувуулан өгсөн гэх боловч засал хийж байгаа хүнтэйгээ огт уулзаагүй талаар мэдүүлсэн,
*******,******* нар 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд хямд үнэтэй тээврийн хэрэгсэл авч өгөх нэрээр 4 хүнээс 126,316,990 төгрөг авсан,
******* нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд 5 хүнээс хямд үнэтэй тээврийн хэрэгсэл авч өгөх, ажилд оруулж өгөх, шашны зан үйл хийх нэрээр 54,601,000 төгрөг авсан, улмаар зан үйл хийж буй айлаасаа эд зүйлийг нь авч явсан гэх үйл баримт тогтоогджээ.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй, тогтоогдсон үйл баримт нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж залилах гэмт хэргийн үндсэн шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Залилах гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” хүндрүүлэх шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол” хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилжээ.
Бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг авахдаа үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу өөртөө шилжүүлэн авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл хийсэн бол залилах гэмт хэрэг гэж үзнэ.
Хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд бусдын эд хөрөнгийг авахын тулд байшин барих, барилгын ажил хийх, тендерт оролцох, байшин худалдаж авах, бусдад хахууль өгөх зэрэгт мөнгө хэрэгтэй болсон, өндөр хүүтэй мөнгө зээлнэ, арилжаанд оруулж мөнгийг өсгөж өгнө, ажилд оруулж өгнө, хямд үнэтэй тээврийн хэрэгсэл, орон сууц авч өгнө, зан үйл хийнэ гэх зэргээр худал хэлэх, цахим хэрэгсэл ашиглан хуурамч зураг, баримт илгээх, үзүүлэх, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, өөрийгөө шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх албан тушаалтан, шашны үйл хийдэг бөө гэж танилцуулах, эсхүл эрх бүхий албан тушаалтныг таньдаг гэж ойлгуулах, бусдыг гуйж утсаар яриулах, хохирогч нартай танилцаж холбоо харилцаа үүсгэх, удаа дараа холбогдож зөвхөн өөрт нь боломж олгож байгаа гэж ятгах, гэрээ байгуулж нотариатаар батлуулах, бусдын дансыг ашиглах гэх мэтээр итгүүлэн үнэмшүүлж төөрөгдөлд оруулсны үндсэн дээр мөнгө, эд зүйлийг шилжүүлэн авсан байна.
Энэ үйлдлээрээ бусдын эд хөрөнгийг хуурах, баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар авсан гэх залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Дээрх үйлдлийн улмаас ******* дангаараа 87,944,000 төгрөг,******* дангаараа 43,040,000 төгрөг, *******,******* нар бүлэглэн 126,316,990 төгрөг, ******* нийт 214,260,990 төгрөг,******* нийт 169,356,990 төгрөгийн бодит хохирол учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд үүгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан хүндрүүлэх шинжид хамаарч байна.
******* хувьд 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд буюу 2 жил 11 сарын хугацаанд дангаараа 6, бүлэглэн 4, нийт 10 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн, энэ хугацаанд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ном бичсэн байх боловч үүнээс олсон орлого, бичиж хэвлүүлсэн зардал тодорхойгүй, эсрэгээрээ нэр бүхий дэлгүүрээс номын буцаалт хийгдсэн баримт авагдсан,
*******ын хувьд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд буюу 7 сарын хугацаанд дангаараа 10, бүлэглэн 4, нийт 14 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнөөсөө зан үйлийн засал хийлгэхэд зарцуулсан, гэмт хэрэг үйлдэж эхэлсэн цаг хугацаанаас хойш ажлаа хийгээгүй, төд удалгүй ажлаасаа гарсан, нөхрөөсөө салсан, орон нутгаас хотод ирж амьдарсан,
*******,******* нар 2022 оны 04 дүгээр сард уулзаж танилцсанаас хойш байнгын холбоо харилцаатай болж, улмаар******* нь ******* гэрт тодорхой хугацаанд хамт амьдарсан төдийгүй тэдний эзэмшлийн дансанд нэр бүхий хохирогчид болон тэдний хамаарал бүхий хүмүүсээс орлогын гүйлгээ хийгдсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Хохирогчид болон шүүгдэгч нарын хоорондын харилцан хамаарлын авч үзвэл*******ын дангаараа үйлдэлтэй холбоотой 9 хохирогч нь хамт ажилладаг байсан хүмүүс, 1 хохирогч нь садан төрлийн холбоотой хүн байсан бол бусад хохирогч нарын хувьд *******тэй сувиллын газарт амарч байхдаа танилцсан, түүний үйлчлүүлдэг үзмэрч, дэлгүүр, үсчин, караоке ажиллуулдаг хүмүүс, төрөл садангийн хүний танил гэх мэт байна.
Өөр өөр цаг хугацаа орон зайд харилцан адилгүй аргаар 20 хүнийг хохироосноор үйлдлийн үргэлжилсэн байдал тодорхойлогдох ба хохирогчдоос мөнгө өгсөн давтамжийг авч үзвэл Г.М, П.Д, Д.Б, Э.Б, Д.Б, Х.Х нараас тус тус 1 удаа, Б.У, С.Ө, Л.Ц, С.С, А.Г, Д.О, Д.Д, Н.Д нараас тус тус 2-3 удаа, Ч.Ч, Ц.О, Л.Б нараас тус тус 5-7 удаа, Б.Ёгоос 16 удаа, Э.Бээс 23 удаа, С.Гаас 44 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжин оржээ.
*******,******* нар нь хохирогчдоос нэг удаа мөнгө аваад зогсохгүй, өмнөх авсан мөнгөө буцааж өгөөгүй атлаа дахин дахин холбогдож өөр шалтгаан нөхцөл тоочин нэмж мөнгө авдаг болох нь хохирогч нарын мэдүүлгээс тодорхой харагдана.
“Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, үргэлжилсэн байдлаар тогтвортой үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, тухайн үйлдэл нь амьдралын хэвшил болсон, энэ аргаар эд хөрөнгөтэй болох боломжийг байнга эрэлхийлдэг үйлдлийн нэгдэл байдаг.
Нийтлэг ба тусгай давталтыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бол уг шинжээр нь хэргийг зүйлчлэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэргийг дахин дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба залилах гэмт хэргийн тухайд энэ шинжийг “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хуульчилсан.
Эндээс дүгнэхэд *******,******* нарын залилах үйлдлийн тоо, үргэлжилсэн байдал, давтамж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгыг байнга эрэлхийлж байгаа сэтгэхүйн харьцаа хандлага, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд эрхэлсэн тодорхой ажилгүй, өөр бусад орлогын эх үүсвэргүй байсан нөхцөл, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг амьжиргаанаас өөр бусад зүйлд зарцуулсан байдал тогтоогдоогүй зэргээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******,******* нар нь гэмт үйлдлээрээ санаатай нэгдсэн, нэгнийх үйлдэл нь нөгөөгийн үйлдэлтэй харилцан нөхцөлдсөн байгаа нь “Гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасантай нийцжээ.
Прокуророос бүлэглэн гүйцэтгэсэн оролцооны хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдлээрээ санаатай нэгдэж ердийн хамтран оролцох хэлбэрээр бүлэглэн гүйцэтгэсэнд тооцов.
Мөн *******,******* нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ залилах гэмт хэргийг “байнга” үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж үзсэн атлаа давхар “үргэлжилсэн” гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
******* нь хохирогч С.Өын гэрт амьдарч байхдаа шашны зан үйл хийх нэрээр боож тавиулсан байсан цаг, гар утас, бусад зүйлийг бусдад мэдэгдэхгүйгээр эзэмшигчийн эзгүйд авч явсан үйлдэл тогтоогдсон байна.
Дээрх үйлдлээрээ бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр нууц далд аргаар авах, Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шашны зан үйл хийж байхдаа буюу залилах гэмт хэрэг үйлдэгдэх явцад зан үйл нэрээр урьдаас боож бэлдүүлсэн эд зүйлийг гэрээс авч гарснаараа залилах болон хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг журамлан хэрэглэсэн нь зөв зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба ******* үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас С.Өт 6,763,000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Дээрх залилах болон хулгайлах гэмт хэрэг нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2/62 дугаар байрны 6 тоотод үйлдэгдэж, цаг хугацааны хувьд сүүлийн үйлдлээр тогтоогдож гэмт хэрэг төгссөн байх бөгөөд тус хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяалал зөрчигдөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Энэ эрхэд хууль бусаар халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө авч захиран зарцуулах бололцоо бий болгож, бодит хохирол учруулсан байх шинжийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг агуулдаг онцлогтой.
Шүүгдэгч *******,******* нар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
*******,******* нарын хууль бус үйлдлийн улмаас нэр бүхий 20 хохирогчид бодит хохирол, хор уршиг учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, сүсэг бишрэлийг далимдуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн, их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,
Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн, их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас *******,*******ын нарын амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго, нөгөө талаас хохирогч нарын гэнэн итгэмтгий зан харилцаа, бодит байдлыг нягтлан шалгах дадал хэвшээгүй байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бт 33,343,000 төгрөг, А.Гд 6,290,000 төгрөг, Б.Уд 24,400,000 төгрөг, Ч.Чт 8,520,000 төгрөг, Д.От 8,191,000 төгрөг, С.Өт 7,200,000 төгрөг, 6,763,000 төгрөг, Ц.От 23,520,000 төгрөг, Б.Ёд 50,851,990 төгрөг, Ц.Хд 18,000,000 төгрөг, С.Гд 33,945,000, Г.Мт 2,000,000 төгрөг, Д.Дд 4.740,000 төгрөг, Л.Цд 3,000,000 төгрөг, П.Дд 1,000,000 төгрөг, Д.Бд 4,000,000 төгрөг, С.Сд 6,000,000 төгрөг, Э.Бд 2,000,000 төгрөг, Д.Бд 6,000,000 төгрөг, Л.Бд 9,700,000 төгрөг, Н.Дд 4,600,000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хэн хэрхэн зарцуулсныг нарийвчлан тогтоох боломжгүй байна, хэн аль нь бие биеийнхээ эзэмшлийн дансыг ашигладаг байсан талаар мэдүүлсэн байгааг үндэслэн шүүхээс *******,******* нарын бүлэглэн үйлдсэн гэх 4 үйлдлийн улмаас учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
******* нь хохирогч Э.Бт 33,343,000 төгрөг, А.Гд 6,290,000 төгрөг, Б.Уд 24,400,000 төгрөг, Ч.Чт 8,520,000 төгрөг, Д.От 8,191,000 төгрөг, С.Өт 7,200,000 төгрөг, 6,763,000 төгрөг, Ц.От 11,760,000 төгрөг, Б.Ёд 25,425,995 төгрөг, Ц.Хд 9,000,000 төгрөг, С.Гд 16,972,500 төгрөгийг тус тус төлөхөөс,
Хохирогч Э.Бт 22,975,254 төгрөг, А.Гд 2,290,000 төгрөг, Б.Ёд 10,000,000 төгрөг, С.Гд 210,000 төгрөг, Ц.От 20,665,000 төгрөг, С.Өт 6,763,000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгөх байдлаар тус тус нөхөн төлж,
Хохирогч Э.Бт 10,367,746 төгрөг, А.Гд 4,000,000 төгрөг, Б.Уд 24,400,000 төгрөг, Ч.Чт 8,520,000 төгрөг, С.Өт 7,200,000 төгрөг, Б.Ёд 15,425,995 төгрөг, Ц.Хд 9,000,000 төгрөг, С.Гд 16,762,500 төгрөг, Д.От 8,191,000 төгрөгийг тус тус төлөөгүй үлдсэн байна.
******* нь хохирогч Ц.От учирсан 23,520,000 төгрөгийн хохирлоос 20,665,000 төгрөгийг төлсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт үүн дээр маргахгүй, хувь тэнцүүлэн гаргуулах эсэх асуудал хөндөхгүйгээр энэ байдлаар хохирол төлсөнд тооцуулъя гэснийг тэмдэглэвэл зохино.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс нийт 103,867,241 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бт 10,367,746 төгрөг, А.Гд 4,000,000 төгрөг, Б.Уд 24,400,000 төгрөг, Ч.Чт 8,520,000 төгрөг, С.Өт 7,200,000 төгрөг, Б.Ёд 15,425,995 төгрөг, Ц.Хд 9,000,000 төгрөг, С.Гд 16,762,500 төгрөг, Д.От 8,191,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.
******* нь хохирогч Г.Мт 2,000,000 төгрөг, Д.Дд 4.740,000 төгрөг, Л.Цд 3,000,000 төгрөг, П.Дд 1,000,000 төгрөг, Д.Бд 4,000,000 төгрөг, С.Сд 6,000,000 төгрөг, Э.Бд 2,000,000 төгрөг, Д.Бд 6,000,000 төгрөг, Л.Бд 9,700,000 төгрөг, Н.Дд 4,600,000 төгрөг, Ц.От 11,760,000 төгрөг, Б.Ёд 25,425,995 төгрөг, Ц.Хд 9,000,000 төгрөг, С.Гд 16,972,500 төгрөгийг тус тус төлөхөөс,
хохирогч Г.М, Д.Д, Л.Ц, П.Д, Д.Б, С.С, Э.Б, Д.Б, Л.Б, Н.Д, Б.Ё, Ц.Х нарт учирсан хохирлыг бүрэн төлж, Ц.От учирсан хохирлоос 4,100,000 төгрөгийг төлж, С.Гд учирсан 14,972,500 төгрөгийн хохирлыг төлөөгүй үлдсэн байсан.
Г.Наас хохирогч С.Гд учирсан 14,972,500 төгрөгийн хохирлыг төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд завсарлага авсан хугацаанд дээрх хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, тэдэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол
шүүгдэгч ******* өмгөөлөгч Р.Цэрэнхандаас тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулах, шүүгдэгч*******ын өмгөөлөгч Ц.Энхтуяа, Х.Оюунбат нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч нарын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшин, үүний улмаас учруулсан хохирол, хор уршиг, үр дагаврыг ухамсарлан ойлгож байгаагаа илэрхийлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт оролцож буй харилцаа хандлага, гэмт хэргийг улмаас учруулсан хохирлыг******* бүрэн нөхөн төлсөн, ******* зарим хэсгийг нөхөн төлсөн байдал зэргээр тэднийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэв.
Өмгөөлөгч мэтгэлцээний нэг тал болохынхоо хувьд өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний талаар хийсэн хууль зүйн дүгнэлт, хэлсэн тайлбар зэргийг түүний үйлчлүүлэгчийн эсрэг эрх зүйн байдлыг дордуулах агуулгаар хүлээн авч шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал,
Г.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй.
Шүүхээс *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, сүрьеэ өвчтэй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан гэх хохирол, хор уршгийн шинж чанар, өмчлөх эрхийн эсрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, залилах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүхээс Г.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй, бамбайн өвчтэй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан гэх хохирол, хор уршгийн шинж чанар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/916 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 444 /дөрвөн зуун дөчин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 55 /тавин тав/ хоногийг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сар 25 хоногийн хугацаагаар тогтоолоо.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сар 25 хоног хугацаагаар хорих ял,*******д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй.
******* нь энэ хэрэгт 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр баривчлагдаж, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 8 /найм/ хоног, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс энэ өдрийг хүртэл 328 /гурван зуун хорин найм/ хоног, нийт 336 /гурван зуун гучин зургаа/ хоног,
шүүгдэгч******* нь энэ хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баривчлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 40 /дөч/ хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх цагдан хоригдсон хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцвол зохино.
Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч нараас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн 7 настай Мөнхтулгын Мөнхжаргал нь*******ын эхийн асрамжид байгаа тул хүүхдэд асран хамгаалагч тогтоолгохоос татгалзаж байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 3 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалахаар тогтлоо.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, энэ өдрөөс эхлэн*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд *******,******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, сүсэг бишрэлийг далимдуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,
Г.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,
Г.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял болгон нэгтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/916 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 444 /дөрвөн зуун дөчин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 55 /тавин тав/ хоногийг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сар 25 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сар 25 хоног хугацаагаар хорих ял,*******д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт ******* цагдан хоригдсон 336 /гурван зуун гучин зургаа/ хоног,*******ын цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс нийт 103,867,241 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бт 10,367,746 төгрөг, хохирогч А.Гд 4,000,000 төгрөг, хохирогч Б.Уд 24,400,000 төгрөг, хохирогч Ч.Чт 8,520,000 төгрөг, хохирогч Д.От 8,191,000 төгрөг, хохирогч С.Өт 7,200,000 төгрөг, хохирогч Б.Ёд 15,425,995 төгрөг, хохирогч Ц.Хд 9,000,000 төгрөг, хохирогч С.Гд 16,762,500 төгрөгийг тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,******* нь бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд *******,******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД З.БОЛДБААТАР
Д.СУВД-ЭРДЭНЭ