Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2022/00526

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2022/00526

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00045/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** байр, ** тоотод байрлах, утас: 86******, регистрийн дугаар 42*****, У............... ХХК-ийн захирал Д.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

К................... ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2021/** дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар хорооллын ** байрны ** тоот, 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц /Ү-20030*****, УБГ-ний №0000***** дугаартай/-ыг нийт 90,000,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагатай, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У............. ХХК-ийн захирал Д.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан К.............. ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2021/** дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, ** дугаар хороолол, ** байрны ** тоот, 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц /Ү-20030*****, УБГ-ний №0000***** дугаартай/-ыг нийт 90,000,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар У............ ХХК, Д.Ааас 148,973,276 төгрөг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулахаар миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар хорооллын ** байрны ** тоот, 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц /Ү-20030*****, УБГ-ний №0000***** дугаартай/-ны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэж К............... ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2021/** дугаартай Үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг маань нийтэд нь 90,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгч уг үнэлгээний тайланг төлбөр төлөгч миний биед 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн ба миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор энэхүү гомдлоо гаргаж байна. Миний бие дээрх үнэлгээгээр 90,000,000 төгрөг гэж үнэлснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тус орон сууц нь хуучнаар 50 м.кв боловч одоогийн хэмжилтээр 66 м.кв талбайтай. 2020 оноос зах зээлийн үнэ ханш өөрчлөгдөж өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүн төдийгүй байр, машины үнэ илт өссөн. Улмаар манай байрны 5 давхрын 4 өрөө байрны үнэ ханш нэмэгдсэнээс хойш зарахад 100,000,000 төгрөгөөр зарагдсан. Гэтэл манай 2 давхрын байрыг зах зээлийн үнээр бус 90,000,000 төгрөгөөр үнэлж байгааг эс зөвшөөрч байна. Иймд К................ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2021/** дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар хорооллын ** байрны ** тоот, 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц /Ү-20030*****, УБГ-ний №0000***** дугаартай/-ыг нийт 90,000,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар У............... ХХК-аас 148,522,944.7 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгохоор шийдвэрлэгдсэн. Уг гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 17070297/** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** байрны ** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-20030***** дугаартай 50 м.кв талбайтай 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 17070297/** тогтоол үйлдэж хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудад үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 21/10 дугаартай шинжээч томилох тогтоолоор А............... ХХК-ийг шинжээчээр томилсон ба төлбөр төлөгч Д.А нь ковид-19 өвчний улмаас тусгаарлалтад орсон шалтгаанаар үнэлгээг хугацаанд нь хийгээгүй талаар А............ ХХК-аас тайлбар өгсөн байдаг. А............. ХХК-ийн шинжээчээр томилсон тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүйд тооцож, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21/** дугаартай тогтоолоор К................... ХХК-ийг шинжээчээр томилсон.

К.................ХХК-ийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгөөр үнэлсэн ба 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/**** дугаартай албан бичгээр талуудад үнэлгээг мэдэгдэж ажилласан. У........... ХХК-ийн захирал Д.А нь шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн *** дүгээр шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байна гэв.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 4 дэх хуудас/, Д.Аийн цахим үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 5 дахь хуудас/, К............... ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2021/** дугаартай Үнэлгээний тайлан /хавтас хэргийн 6-11 дэх хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/**** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хавтас хэргийн 12 дахь хуудас/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

Хариуцагч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/**** дугаартай 231 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Бд олгосон итгэмжлэл олгох тухай албан бичиг /хавтас хэргийн 17 дахь хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар /хавтас хэргийн 26 дахь хуудас/, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №*** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хавтас хэргийн 30 дахь хуудас/, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны **** дугаартай гүйцэтгэх хуудас /хавтаст хэргийн 31 дэх хуудас/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамж /хавтас хэргийн 32-33 дахь хуудас/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамж /хавтас хэргийн 34 дэх хуудас/, Ү-20030***** дугаартай Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний /№0000*****/ хуулбар /хавтаст хэргийн 35 дахь хуудас/, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №17070297/** дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хавтас хэргийн 36 дахь хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №17070297/** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хавтас хэргийн 37 дахь хуудас/, ШШГЕГ-ын даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/*** тоот тушаалаар баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны маягт №**, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №21/** дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хавтас хэргийн 38 дахь хуудас/, А......... ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11/*** дугаартай тайлбар өгөх тухай албан бичиг /хавтаст хэргийн 39 дэх хуудас/, ШШГЕГ-ын даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/*** тоот тушаалаар баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны маягт №**, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хавтас хэргийн 40 дэх хуудас/, ШШГЕГ-ын даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/*** тоот тушаалаар баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны маягт №**, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21/** дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хавтас хэргийн 41 дэх хуудас/, К................ ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2021/** дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 42-46 дахь хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/**** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хавтаст хэргийн 47 дахь хуудас/ зэргийг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч У............. ХХК-ын захирал Д.А нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан К............. ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №2021/** дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч нь гомдлыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Голомт банкны нэхэмжлэлтэй У................. ХХК-д холбогдох 148,522,994.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хавтас хэргийн 34 дэх хуудас/

Уг захирамжид нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн **** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үүсгэсэн байна. /хавтаст хэргийн 31 дэх хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 17070297/** дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор төлбөр төлөгч У.............. ХХК-ийн зээлийн барьцаанд тавигдсан Д.А, О.Т нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** байрны ** тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-20030***** дугаартай, 50 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 17070297/** дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан байна. /хавтас хэргийн 36-37 дахь хуудас/

Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 21/** дугаартай тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор А.............. ХХК-ийг шинжээчээр томилсон боловч У............... ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ковид-19 цар тахлын халдвар авсны улмаас эд хөрөнгөд үзлэг хийж боломжгүй байдал үүссэн, тогтоолд заасан хугацааг сунгаагүй тул хугацаа дууссан үндэслэлээр үнэлгээ тогтоохоос татгалзжээ. /хавтаст хэргийн 38-39 дэх хуудас/

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор А............. ХХК-ийг шинжээчээр томилсон боловч хөрөнгийн үнэлгээний тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр 231 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 21/// тоот шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүйд тооцсон байна. /хавтаст хэргийн 40 дэх тал/

Мөн дахин ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21/**дугаартай тогтоолоор төлбөр төлөгч У............ ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Аийн барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор К............ ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** байрны ** тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-20030***** дугаартай, 50 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 90,000,000 төгрөгөөр тогтоож ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 41-46 дахь хуудас/

Уг дүгнэлтийг төлбөр төлөгч Д.Ад 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авч тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Гомдол гаргагч нь гомдлын үндэслэлийг ...тус орон сууц нь хуучнаар 50 м.кв боловч одоогийн хэмжилтээр 66 м.кв талбайтай, 2020 оноос зах зээлийн үнэ ханш өөрчлөгдөж өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүн төдийгүй байр, машины үнэ илт өссөн. Улмаар манай байрны 5 давхрын 4 өрөө байрны үнэ ханш нэмэгдсэнээс хойш зарахад 100,000,000 төгрөгөөр зарагдсан. Гэтэл манай 2 давхрын байрыг зах зээлийн үнээр бус 90,000,000 төгрөгөөр үнэлж байгааг эс зөвшөөрч байна гэж тайлбарлажээ.

Гэвч хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 0000***** дугаартай, Д.А, О.Т нарт 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон эрхийн улсын бүртгэлийн Ү-20030***** дугаартай гэрчилгээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** байрны ** тоот, 4 өрөө орон сууцны талбайг 50 мкв гэж тусгасан байна.

Гомдол гаргагч нь уг орон сууцны зай талбайг 66 мкв гэж гомдолдоо дурдсан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, өөрөөр хэлбэл өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт орсон эсэх талаар болон хэрхэн яаж уг орон сууны зай талбайг дүгнэх болсон үндэслэлийг нотлосон баримтыг ирүүлээгүйгээс гадна уг орон сууцтай адил төстэй орон сууцнууд илүү үнээр зарагдаж байгааг нотлосон баримт ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ цэнээс хэтэрхий доогуур үнэлэгдэж байгааг ямар баримтыг үндэслэж, жишиж байгаа талаар нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлэх, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн гэж үзэж У.......... ХХК-ийн захирал Д.Аийн гаргасан үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

У................. ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Аийн хүсэлтээр 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар тус тус шүүх хуралдааныг хойшлуулж байсан ба товлогдсон шүүх хуралдаанд гомдол гаргагч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гомдол гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан К............... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч У................. ХХК-ийн захирал Д.Аийн гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА