Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

 

 

 

 

*******,*******,*******нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор М.Гансувд,

            Шүүгдэгч /*******/-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал /онлайнаар/,

Шүүгдэгч /Б.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл/ нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч *******,******* нар /онлайнаар/,

            Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/294  дугаар шийтгэх тогтоолтой *******,*******,*******нарт холбогдох 1934000820056 дугаартай 5 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

П.Д,

Ө.П,

Н.Н,

Шүүгдэгч Яллагдагч ******* нь*******,*******нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Б.Алтанхутгын 6 тооны адууг хулгайлж, 5.405.001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн яллагдагч*******той бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Ахатын 1 тооны адууг хулгайлж, 707.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлж орчмоос 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө С.Баярмагнайгийн 2 тооны адууг хулгайлж, 1.718.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Өгөөмөрийн ам гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Т.Баярхүүгийн 5 тооны адууг хулгайлж, 5.000.001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны иргэн Б.Зэстогоогийн 3 тооны адуу хулгайлж, 8.283.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шивээт ухаа гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд Д.Мөнхсоёлын 3 тооны адууг хулгайлж, 2.227.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Ёлын ам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын дундуур Л.Аптанхуягийн 2 тооны адууг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Туулын Сөрдөгийн гарам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Б.Лхагважамбалын 5 тооны сарлагийг хулгайлж, 2.928.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Майдар” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Ч.Нэргүйн 5 тооны адууг хулгайлж, 5.816.668 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Городокийн орчимд 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө бэлчээрт байсан иргэн Ч.Санжийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Түүнчлэн ганцаараа Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Р.Пүрэвжавын 1 тооны адууг хулгайлж, 1.086.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хоолт” гэх газраас Улаанбаатар хотоос Замын-Үүд явах чиглэлийн асфальтан замын хажуугаас 2018 оны 12 сарын сүүлээр С.Эрдэнэсүрэнгийн 2 тооны адууг хулгайлж, 1.466.666 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 13 удаагийн үйлдлээр буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч******* нь *******,*******нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Б.Алтанхутгын 6 тооны адууг хулгайлж, 5.405.001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Мөн яллагдагч *******тай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Ахатын 1 тооны адууг хулгайлж, 707.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлж орчмоос 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө С.Баярмагнайгийн 2 тооны адууг хулгайлж, 1.718.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Өгөөмөрийн ам гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Т.Баярхүүгийн 5 тооны адууг хулгайлж, 5.000.001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны иргэн Б.Зэстогоогийн 3 тооны адуу хулгайлж, 8.283.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шивээт ухаа гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд Д.Мөнхсоёлын 3 тооны адууг хулгайлж, 2.227.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Ёлын ам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын дундуур Л.Алтанхуягийн 2 тооны адууг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Туулын Сөрдөгийн гарам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Б.Лхагважамбалын 5 тооны сарлагийг хулгайлж, 2.928.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Майдар” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Ч.Нэргүйн 5 тооны адууг хулгайлж, 5.816.668 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Городокийн орчимд 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө бэлчээрт байсан иргэн Ч.Санжийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 11 удаагийн үйлдлээр буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч*******нь *******,******* нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд иргэн Б.Алтанхутгын 6 тооны адууг хулгайлж, 5.405.001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Аварга овгийн Пүрэвжавын Дашдамба, Харлаг адуу овгийн Өлзий-Осорын Пүрэвцогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн Нямдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/294 дугаар шийтгэх тогтоолоор:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн Нямдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000820056 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Аварга овгийн Пүрэвжавын Дашдамбыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, ганцаараа бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Харлаг адуу овгийн Өлзий-Осорын Пүрэвцогтыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн Нямдэмбэрэлийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Аварга овгийн Пүрэвжавын Дашдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Харлаг адуу овгийн Өлзий-Осорын Пүрэвцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн Нямдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Аварга овгийн Пүрэвжавын Дашдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг,

шүүгдэгч Харлаг адуу овгийн Өлзий-Осорын Пүрэвцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Аварга овгийн Пүрэвжавын Дашдамбын цагдан хоригдсон нийт 128 /нэг зуун хорин найм/ хоногийг,

шүүгдэгч Харлаг адуу овгийн Өлзий-Осорын Пүрэвцогтын цагдан хоригдсон нийт 28 /хорин найм/ хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Харлаг адуу овгийн Өлзий-Осорын Пүрэвцогтын өмчлөлийн 6.303.067 /зургаан сая гурван зуун гурван мянга жаран долоо/ төгрөгийн үнэ бүхий Г-2207004151 дугаартай 414м2 га гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчид буцаан олгохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Харлаг адуу овгийн Өлзий-Осорын Пүрэвцогтын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 1.893.375 /нэг сая найман зуун ерэн гурван мянга гурван зуун далан тав/ төгрөгийн үнэ бүхий “Бонго-3” маркийн 17-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Аварга овгийн Пүрэвжавын Дашдамбаас 18.453.684 /арван найман сая дөрвөн зуун тавин гурван мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөг,

шүүгдэгч Харлаг адуу овгийн Өлзий-Осорын Пүрэвцогтоос 10.795.686 /арван сая долоон зуун ерэн таван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөг, нийт 29.249.370 /хорин есөн сая хоёр зуун дөчин есөн мянга гурван зуун дал/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Мөнхсоёлд 2.227.500 /хоёр сая хоёр зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч С.Баярмагнайд 1.718.500 /нэг сая долоон зуун арван найман мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Т.Баярхүүд 5.000.001 /таван сая нэг/ төгрөгийг, хохирогч Б..Лхагважамбалд 2.928.500 /хоёр сая есөн зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Б.Зэстогоод 8.283.200 /найман сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуу/ төгрөгийг, хохирогч Б.Алтанхутагт 5.405.001 /таван сая дөрвөн зуун таван мянга нэг/ төгрөгийг, хохирогч Ч.Нэргүйд 5.816.668 /таван сая найман зуун арван зургаа мянга зургаан зуун жаран найман мянга/ төгрөгийг, шүүгдэгч *******ас 875.000 /найман зуун далан таван мянга/ төгрөгийг хохирогч Л.Алтанхуяг нарт тус тус олгохоор,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Аварга овгийн Пүрэвжавын Дашдамба, Харлаг адуу овгийн Өлзий-Осорын Пүрэвцогт нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн Нямдэмбэрэл авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн 1934000820056 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, өмгөөлөгчийн удаа дараа гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, *******,******* нар нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд мал хулгайлах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн эсэхийг нарийвчлан шалгаагүй байхад шүүх анхаарахгүйгээр нэг талыг барьж шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.Тодруулбал: Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч нараас дээрхи цаг хугацаанаас өөр цаг хугацаанд алдагдсан гэх малын эздийг хохирогчоор хууль бусаар тогтоон мэдүүлэг авч, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг зориуд тохож хэрэг хүлээлгэсэн байна. Тухайлбал: Хохирогч Д.Мөнхсоёлын 3 тооны адуу, хохирогч С.Баярмагнайгийн хүрэн буурал морь, сартай хүрэн үрээ нийт 2, мөн Т.Баярхүүгийн халтар, хээр, хул, хүрэн, хонгор зүсмийн 5 адуу зэргийг******* нь хулгайлаагүй байхад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэл муутай байна.

Хохирогчоор тогтооосон гэх Д.Мөнхсоёл, С.Баярмагнай, Т.Баярхүү нарын 10 тооны бод мал хулгайлсан эсэхийг сайтар шалгаагүй орхигдуулсан, шүүх хуралдаан дээр дээрхи хохирогч нараас хэдийд малаа алдсан талаар тодорхойгүй, түүнчлэн ямар зүсмийн, ямар им тамгатай мал алдагдсан талаараа ч мэдэхгүй байхад шүүх анхаараагүй шийдвэрээ гаргасан.

2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасны дагуу малын үнэлгээ гаргасан шинжээчийн зарим дүгнэлтүүдийг оролцогч нарт танилцуулаагүй байна. Малын үнэлгээ гаргасан зарим шинжээчдийн дүгнэлт эргэлзээтэй гарсан талаар дахин дүгнэлт гаргуулахаар өмгөөлөгч би мөрдөгчид хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй байна.

Шинжээч Н.Мажигсүрэн нь шүүх хуралдаан дээр дүгнэлт гаргахдаа хохирогчийн амаар шийдвэрээ гаргасан гэж хүлээн зөвшөөрсөн.

Түүнчлэн хавтаст хэргийн 29-56 дугаар талд авагдсан хохирогч Б. Зэстогоогийн 3 тооны адууг 8.283.200 төгрөг гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх ба нотлох баримтанд тулгуурлаж дүгнэлтээ гаргаагүй болох нь шүүх хуралдааны явцад илэрсэн боловч шүүх анхаараагүй байна.

Хэрэгт авагдсан хурдан морины талаархи баримтуудаас үзэхэд, хурдан морь болохыг хангалттай тогтоогоогүй, энэ талаар холбогдох уяачдын комиссын дүгнэлтгүй, түүнчлэн Багануур дүүргийн "Хангарьд" уралдаанд 32 -т давхисан гэх үйл баримтыг зэргийг хурдан морь хэмээн үнэлэх боломжгүй юм.

Мал тооллогын А дансанд хохирогчийн нэр өөрөөр бичигдсэн зөрүүтэй, түүнчлэн хуульд заасан үйдэслэл журмын дагуу хохирогчоор тогтоогоогүй байна. Тухайлбал: Хавтаст хэргийн 108 дугаар талд авагдсан хохирогч С.Баярмагнайгийн мэдүүлэгт: Манай мал Төв аймгийн Угтаал цайдам сумын "Хар чулуут" багийн малчин Дашзэвэг овогтой Баянмөнх гэх хүний нэр дээр тоологддог. Энэ хүн манай хадам ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юмаа гэх мэдүүлэг зэргээр авагджээ.

Дээрхи шинжээч нь хурдан морийг хэрхэн яаж үнэлсэн талаараа хурал дээр тайлбарлаж чадаагүй, үнэлгээ гаргасан харьцуулалт судалгаа нь илтэд эргэлзээтэй байхад шүүх лавтай мэдсэн атлаа дахин дүгнэлт гаргуулахгүйгээр шийдвэрээ гаргасан нь учир дутагдалтай байна.

Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн гэх дангаараа мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж зэасныг зөрчсөн байна.

3. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байхад хэргийг прокурорт буцаахгүйгээр нэг талыг барьж шийдвэрээ гаргасан.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолвол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй , хэргийн байдлыг тал бүрээс нь шалгаагүй байхад анхан шатны шүүх нотолвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  шаардлага,   зөрчсөн   байдал  тогтоогдоогүй  тул   прокуророос  шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэсэн заалтыг зөрчиж, 1 сар 23 хоногийн хугацааны дараа хэргийн оролцогч нарт гардуулан өгсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/294 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

            Шүүгдэгч******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хохирогч Д.Мөнхсоёл, С.Баярмагнай, Т.Баярхүү нарын алдсан малыг хулгайлаагүй байхад хохирогчийн тогтоосонд гомдолтой байна. Энэ хүмүүсийн мал, зүс, им, тамга нь биш байсан тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Хохирогч Б.Зэстогоогийн 3 тооны адууны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин үнэлүүлж өгнө үү. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэжээ.

            Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний хэрэг хам болох*******ын эхнэр болох Даваадоржтой эгч дүүсийн хүн болох Цэрэндорж гэдэг хүн бид нартай 6 үйлдэлд хамт явсан байдаг. Хэрэг хам болох хүмүүс намайг “Чи Цэрэндоржийгоо салгачих чи бага ял авна” гэсэн. Тэгэхээр нь би хэлээгүй. Тэгсэн чинь би хамгийн өндөр ялыг авсан. Миний хэрэг хам болох*******, одоо хэрэг хам татах Цэрэндорж бид 3 хамт явсан 6 үйлдэл цуг хийсэн. Тэрэлжээс авсан иргэн Алтанхуягийн холбоотой 2 морь, Замын-Үүд явах замын хажуу талын “Хоолт” гэх газраас иргэн Эрдэнэсүрэнгийн 2 хар адуу, Налайх цэргийн ангийн урд хашаанд барьж авсан иргэн Мөнхсоёлын 3 морь, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа бурхантай хөшөөний урд талаас барьж авсан иргэн Нэргүйн 5 морь, Налайхын хажуу талын Гордокоос иргэн Санжийн 2 тооны үхэр, Эрдэнэ сумын 1-р багт байх “Цагаан жирээ” гэх гараас иргэн Жадамбаагийн 3 тооны үхэр эдгээр зүйлсийг авахад 6 үйлдэлд Цэрэндорж нь хам хэрэгтэн болох Пүрэвцогт бид 2-той цуг явсан. Элстэй гэх газраас иргэн Пүрэвжавын сартай ха морийг хэрэг хам болох Пүрэвцогттой хамт явж ачиж ирсэн. Мөрдөн байцаалтанд та ганцаараа явсан гэвэл бага ял авна гэхээр нь би ганцаараа явсан гэж хэлсэн. Замын-Үүд явах замын хажуу талын “Хоолт” гэх газраас авдаг иргэн Эрдэнэсүрэнгийн 2 хор адууг авахаар явахдаа Пүрэвдорж, Цэрэндорж нартай хамт явсан. Харин мөрдөн байцаалтанд ганцаараа явсан гэж хэлсэн. Иргэн Пүрэвжавын хар морийг 2018 оны 11 сарын 21-нээс 22-ны хооронд авсан. Тэр өдрөөс хойш 2 сарын хугацаанд бүх хэрэг болсон. Хамгийн сүүлийн хэрэг 2019 оны 01 сарын 21-нээс 22 болох шөнө хүртэл болсон. Тэгэхэд мөрдөн байцаалт дандаа он сар нь буруу зөрөөтэй байх юм. Хохирогч Б.Баярмагнай 2018 оны 10 сарын 13-14-нд, хохирогч Ч.Ахат 2018 оны 10 сарын эхээр, хохирогч Мөнхсоёл 2018 оны 11 сарын 16-нд гэх жишээний он сарын зөрүү зөндөө байх юм.

            ******* миний бие бага насандаа цахилгаан мененгит гэдэг өвчин тусаж татаж унадаг, толгой их өвддөг болсон. Одоо ч хааяа татаж унадаг. Миний бие сэтгэцийн хувьд оюун санааны хомсдолтой байх талтай байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Хавтаст хэргийн 1653-165 дугаар хуудсанд байгаа. Миний бие нь их амархан үгээ мартдаг тул санах ой их маруухан. Үүнийг минь хүмүүс ашиглаж хам хэрэг болох хүмүүс өөрсдийн талд ашиглаж байна. Уншиж бичиж чадахгүй, далим болгож ингэ тэг, тэгэж хэл тэгвэл ял бага авна гэж хэлдэг байсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахиж ийм хэрэг төвөгт орооцолдохгүй. Одоо миний 2 гар хугархай, одоог хүртэл эдгэхгүй удаж байгаа. Биеийн эсэргүүцэл муу болохоор эдгэхгүй байгаа тул биеийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял өгнө үү. Тус хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлж хам хэрэг болох Цэрэндорж, Пүрэвцогт нартай явсан үйлдэл болгоноо үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Иймд мөрдөн байцаалтанд буцаалгаж, үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдэл хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нар тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр огт яригдаагүй зүйлийг шүүгдэгч ******* өнөөдөр ярьж байна. Бусдын малыг борлуулж амьдралдаа захиран зарцуулж байсан нь нотлогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан. Хэрэгт дахин шалгуулах зүйлгүй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал гаргасан саналдаа: Зүйлчлэлийн хувьд маргаж байгаа. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг нотлоогүй. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан саналдаа: Пүрэвцогтын хувьд байнга үйлдэж амьдралын эс үүсвэр болгосон гэдэг нь нотлогдоогүй. Яллах дүгнэлтэд яг хэдэн тооны мал хулгайлж, ямар хохирол учруулсан гэдгийг бичээгүй. Ял шийтгэл тохироогүй. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгөөч ээ гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүдэгч******* гаргасан тайлбартаа: Зүйчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүдэгч ******* гаргасан тайлбартаа: Пүрэвцогтын эхнэрийн хамаатан Цэрэндорж гэдэг хүнтэй хамт гурвуулаа хулгай хийсэн. Энийг зөвөөр шийдүүлэх хүсэлтэй байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******,*******,*******нарт холбогдох эрүүгийн 1934000820056 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч ******* нь*******,*******нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны хооронд Б.Алтанхутагийн 5 тооны адууг хулгайлж, 4.620.001 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн яллагдагч*******той бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Ахатын 1 тооны адууг хулгайлж, 707.300 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлж орчмоос 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө С.Баярмагнайгийн 2 тооны адууг хулгайлж, 1.718.500 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Өгөөмөрийн ам гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Т.Баярхүүгийн 5 тооны адууг хулгайлж, 5.000.001 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны иргэн Б.Зэстогоогийн 3 тооны адуу хулгайлж, 8.283.200 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шивээт ухаа гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд Д.Мөнхсоёлын 3 тооны адууг хулгайлж, 2.227.500 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Ёлын ам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын дундуур Л.Аптанхуягийн 2 тооны адууг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Туулын Сөрдөгийн гарам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Б.Лхагважамбалын 5 тооны сарлагийг хулгайлж, 2.928.500 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Майдар” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Ч.Нэргүйгийн 5 тооны адууг хулгайлж, 5.816.668 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Городокийн орчимд 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө бэлчээрт байсан иргэн Ч.Санжийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Түүнчлэн ганцаараа Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Р.Пүрэвжавын 1 тооны адууг хулгайлж, 1.086.000 төгрөгийн хохирол учруулсан,

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хоолт” гэх газраас Улаанбаатар хотоос Замын-Үүд явах чиглэлийн асфальтан замын хажуугаас 2018 оны 12 сарын сүүлээр С.Эрдэнэсүрэнгийн 2 тооны адууг хулгайлж, 1.466.666 төгрөгийн хохирол учруулсан,  

- Шүүгдэгч Ө.Пүрэвцогт нь *******,*******нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Б.Алтанхутгын 5 тооны адууг хулгайлж, 4.620.001 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн яллагдагч *******тай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Ахатын 1 тооны адууг хулгайлж, 707.300 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлж орчмоос 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө С.Баярмагнайгийн 2 тооны адууг хулгайлж, 1.718.500 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Өгөөмөрийн ам гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Т.Баярхүүгийн 5 тооны адууг хулгайлж, 5.000.001 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны иргэн Б.Зэстогоогийн 3 тооны адуу хулгайлж, 8.283.200 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шивээт ухаа гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд Д.Мөнхсоёлын 3 тооны адууг хулгайлж, 2.227.500 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Ёлын ам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын дундуур Л.Алтанхуягийн 2 тооны адууг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Туулын Сөрдөгийн гарам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Б.Лхагважамбалын 5 тооны сарлагийг хулгайлж, 2.928.500 төгрөгийн хохирол учруулсан, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Майдар” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Ч.Нэргүйгийн 5 тооны адууг хулгайлж, 5.816.668 төгрөгийн хохирол учруулсан, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Городокийн орчимд 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө бэлчээрт байсан иргэн Ч.Санжийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч*******нь *******,******* нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд иргэн Б.Алтанхутагийн 6 тооны адууг хулгайлж, 4.620.001 төгрөгийн хохирол учруулсан,

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

хохирогч Н.Санжмятав /хх-ийн 95-96 дугаар хуудас/, хохирогч Д.Мөнхсоёл /хх-ийн 99-100, 101 дүгээр хуудас/, хохирогч Ч.Ахат /хх-ийн 103 дугаар хуудас/, хохирогч С.Баярмагнай /хх-ийн 107, 108 дугаар хуудас/, хохирогч Т.Баярхүү /хх-ийн 112 дугаар хуудас/, хохирогч Л.Алтанхуяг /хх-ийн 115-116 дугаар хуудас/, хохирогч Б.Лхагважамбал /хх-ийн 119 дүгээр хуудас/, хохирогч Б.Зэстогоо /хх-ийн 126-127, 128 дугаар хуудас/, хохирогч Р.Пүрэвжав /хх-ийн 133 дугаар хуудас/, хохирогч Б.Алтанхутга /хх-ийн 136-137, 138 дугаар хуудас/, хохирогч С.Эрдэнэсүрэн /хх-ийн 141-142 дугаар хуудас/, хохирогч Ч.Нэргүй /хх-ийн 146-149 дүгээр хуудас/, хохирогч Ч.Санж /3-р хх-ийн 95-96 дугаар хуудас/, гэрч******* /хх-ийн 154-155, 156-157, 158-159, 160, 61 дүгээр хуудас/, гэрч ******* /хх-ийн 162-164, 165, 167-168, 169-170, 171 дүгээр хуудас/, гэрч*******/хх-ийн 172, 173 дугаар хуудас/, гэрч Д.Пүрэвдорж /хх-ийн 174, 175-176 дугаар хуудас/, гэрч Д.Должинсүрэн /хх-ийн 177, 178 дугаар хуудас/, гэрч Д.Сумъяадорж /хх-ийн 179-180 дугаар хуудас/, гэрч Э.Очгэрэл /хх-ийн 181 дүгээр хуудас/, гэрч С.Жадамбаа /хх-ийн 182-184, 185-186 дугаар хуудас/, гэрч Н.Даваадорж /хх-ийн 187-188 дугаар хуудас/, гэрч Д.Лхагвасүрэн /хх-ийн 189 дүгээр хуудас/, гэрч Д.Одончимэг /хх-ийн 190 дүгээр хуудас/, гэрч П.Содномбалжир/хх-ийн 191 дүгээр хуудас/, гэрч П.Батмөнх /хх-ийн 192-193 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхбаатар /хх-ийн 194-195 дугаар хуудас/, гэрч Д.Дуламсүрэн /хх-ийн 196 дугаар хуудас/, гэрч Ч.Батжаргал /хх-ийн 197-198 дугаар хуудас/, гэрч Ч.Санж /3-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/, гэрч******* /3-р хх-ийн 100-102 дугаар хуудас/, гэрч Н.Даваадорж /3-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/, гэрч Т.Баярхүү /3-р хх-ийн 139 дүгээр хуудас/, гэрч С.Жадамба /3-р хх-ийн 198 дугаар хуудас/, яллагдагч ******* /2-р хх-ийн 149-150, 162-163, 171-171а, 180-181, 185-186, 194-195, 208-209, 212-213, 221-222, 231-232, 245-246, 250, 3-р хх-ийн 1, 118-121, 233-234, 4-р хх-ийн 28-29 дүгээр хуудас/, яллагдагч*******/2-р хх-ийн 154-155, 241-242, 3-р хх-ийн 5-6, 231-232, 4-р хх-ийн 26-27 дугаар хуудас/, яллагдагч******* /2-р хх-ийн 144-145, 158-159, 166-167, 175-176, 190-191, 198-199, 203-204, 216-217, 226-227, 236-237, 3-р хх-ийн 124-127, 229-230, 4-р хх-ийн 24-25 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/178 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 78-89 дүгээр хуудас/,  

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06/51 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 200-209 дүгээр хуудас/,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19/23 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 214-218 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/48  дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 221-228 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/49 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 231-239 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/77 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 242-250 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/53 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 03-09, 13-14 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 06/50 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 17-26 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/74 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 29-57 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/43 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 61-68 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06/90 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 71-79 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/81 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 82-91 дүгээр хуудас/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/61 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 94-104 дүгээр хуудас/,

“ДАМНО” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн НА-19-051 дугаартай үнэлгээний тайлан /3-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09/136 дугаартай үнэлгээний тайлан /3-р хх-ийн 149-160 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ...******* нь сэтгэцийн хувьд оюуны хомсдолтой байх талтай байна... дүгнэлт /хх-ийн 163-165 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 29-40, 3-р хх-ийн 80 дүгээр хуудас/, хохирогч Ч.Санжийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /3-р хх-ийн 81 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-47, 49-50, 52-63, 3-р хх-ийн 89-92 дугаар хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 51 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-68 дугаар хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 69 дүгээр хуудас/, хулгайд алдагдсан 1 тооны адууг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 76 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 93 дугаар хуудас/, хохирогч С.Жадамбын мал тооллогын маягт /хх-ийн 97 дугаар хуудас/, хохирогч Ч.Ахатын малын А дансны хуулбар /хх-ийн 104-105 дугаар хуудас/, хохирогч Д.Баянмөнхийн малын А дансны хуулбар /хх-ийн 109-110 дугаар хуудас/, хохирогч Т.Баярхүүгийн мал тооллогын маягт /хх-ийн 113 дугаар хуудас/, хохирогч Л.Алтанхуягийн мал тоолуулсан баримт /хх-ийн 117 дугаар хуудас/, хохирогч Б.Лхагважамбалын малын А дансны хуулбар /хх-ийн 120-124 дүгээр хуудас/, хохирогч Б.Зэстогоогийн малын А дансны хуулбар /хх-ийн 129-131 дүгээр хуудас/, хохирогч Б.Алтанхутагийн мал тооллогын маягт /хх-ийн 139 дүгээр хуудас/, хохирогч С.Эрдэнэсүрэнгийн малын А дансны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 143-145 дугаар хуудас/, хохирогч Ч.Нэргүйгийн малын А дансны хуулбар /хх-ийн 150-153 дугаар хуудас/, хохирогч Ч.Санжын мал тооллогын баримт /3-р хх-ийн 97 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 140-144 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 147 дугаар хуудас/, хохирогч нарын хохирлын тооцооны хүснэгт /3-р хх-ийн 220-221 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Нямдэмбэрэл, *******,******* нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /2-р хх-ийн 10-11, 3-р хх-ийн 7-13, 15-35, 177-181, 250, 4-р хх-ийн 1-18 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч *******,*******,*******нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт хууль хэрэглээний шинжтэй зарим алдаа гаргасныг зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. Тухайлбал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад шүүгдэгч нарыг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлалгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн Нямдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000820056 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт удирдлага болгоогүй байгааг дурьдах зүйтэй байна.

             Мөн шүүгдэгч Н.Нямдэмбэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүргийг хүлээлгэхдээ яг ямар ажил, үүрэг хүлээлгэх талаар анхан шатны шүүх тодорхой дүгнээгүй байгааг харгалзан тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Н.Нямдэмбэрэлд хүлээлгэх шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Хохирогч Б.Зэстогоогийн алдагдсан 3 тооны адууны үнэлгээг тогтоохдоо шинжээч Н.Мажигсүрэн нь адууны угшил, уралдаж байр эзэлж байсан эсэх, үнэлгээний олон улсын стандарт, зах зээлийн хандлага, жиших байдлыг нь харгалзан үнэлж хавтаст хэрэгт ирүүлснийг анхан шатны шүүх тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан анхан шатны шүүх шийдвэрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гардуулалгүй 1 сар 23 хоногийн дараа гардуулсан гэсэн нь үндэслэлтэй байх тул дахин ийм зөрчил гаргахгүй байхыг анхан шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй байна.  

            Шүүгдэгч П.Дашдамбын гаргасан гомдолдоо: “...Миний хэрэг хам болох*******ын эхнэр болох Даваадоржтой эгч дүүсийн хүн болох Цэрэндорж гэдэг хүн бид нартай 6 үйлдэлд хамт явсан байдаг.” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгч П.Дашдамбын гомдолд дурдагдсан Цэрэндорж гэгчтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх асуудал шалгагдаагүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүх хуралдаан дээр уг гомдолд дурдагдсан асуудал хэлэлцэгдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцаах боломжгүй байна.  

Иймд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/294 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Аварга овгийн Пүрэвжавын Дашдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Харлаг адуу овгийн Өлзий-Осорын Пүрэвцогтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 4 дүгээр заалтыг “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Намсрайн Нямдэмбэрэлийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж, 

- 7 дугаар заалтын “2.3, ; тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх,” гэснийг хасаж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт 2020 оны 07 сарын 30-ны өдрөөс 2021 оны 01 сарын 15-ны өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 169 /нэг зуун жаран ес/ хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 4. Шүүгдэгч *******,******* нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Нямдэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, О.Алтанчулуу, шүүгдэгч *******,******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосныг дурьдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

 

     ШҮҮГЧИД                                                     Т.ЭНХМАА

 

                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ