Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2022/00629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс155/2022/00439/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Сарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ..... дугаар багт оршин суух, Ш.С. Б...,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ....... дугаар багт оршин суух, О. С.. Э., 

Нэхэмжлэлийн шаардлага: Эцсийн байдлаар шийдвэр гараагүй байхад миний алдсан 15,000,000 төгрөгийг авсан гэж хэлсэндээ уучлалт гуйхыг даалгах, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.Б.,

Хариуцагч: С.Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдъя. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б. би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд цайны газар ажиллуулж, малын арьс шир, түүхий эдийг худалдах, худалдан авах бизнес хийдэг. С.Э нь надаас 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг зээлж аваад 1 сарын дараа төлнө гээд төлөөгүй байсан. Ингээд би түүний гар утас руу залгаж, мөнгөө өгөхийг шаардсан. Гэтэл С.Э одоогоос 10-аад жилийн өмнө би 15,000,000 төгрөгөө алдсан. Энэ мөнгийг чи авсан, нотлох гэрч байгаа. Миний мөнгийг хүү тооцож төлж өг, тухайн үед чи ямар ч мөнгөгүй хормойгоо чирсэн авгай байсан. Чи мөнгө аваагүй гэдгээ шүүх, цагдаагийн байгууллагад хандаж нотлохгүй бол авсан чинь тодорхой болно. Би шүүхээр явмаар л байна, надад тэгж явах зав зай алга гэх мэтээр намайг дарамталж,...чи угаасаа шүүх цагдаагаар явж чадахгүй, явахыг чинь харъя, чамд ямар нэр төр байдаг юм, зээлүүлсэн мөнгөө шүүхдээд аваарайгэх мэтээр дарамталж, сум орон нутгийн дэлгүүр, цайны газар, олон нийтийн газар ярьж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг унагаж байна. 10 жилийн өмнө алга болсон ямар мөнгөний асуудалд орооцолдсоноо ч мэдэхгүй, С.Э гэдэг хүнийг ч сайн танихгүй хамт байгаагүй, хэзээ, хаана болсон үйл явдал болох нь тодорхойгүй байхад намайг гүтгэн доромжилсон, сум орон нутгийн хүмүүсийн дунд нэр төрийг минь унагаж, цайны газрын ашиг орлого муудаж, сум орон нутгаар нэг нэр төр минь уналаа. Хүний 10 гаран жилийн өмнө алга болсон мөнгөнд холбогдуулсан гүтгэлгээс болж сэтгэл санааны хямралд орж, даралт ихсэж, ажлаа хийж чадахгүйд хүрч, ашиг орлогоороо хохирсон...

Би шүүхэд анх нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, сэтгэл санааны гэм хор, эдийн бус хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар шийдвэр гараагүй байхад миний алдсан 15,000,000 төгрөгийг авсан гэж хэлсэндээ уучлалт гуйхыг даалгаж, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл олох ёстой байсан орлого болох 3,000,000 төгрөг гаргуулахаар өөрчлөн тодруулж байна. гэв.

Хариуцагч С.Э шүүх ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө Хөвсгөл аймгийн Улаан уул суманд ажиллаж амьдардаг нэхэмжлэл гаргасанС.Э ч мөн Хөвсгөл аймгийн Улаан уул суманд ажиллаж амьдардаг бид нэг нутаг орны хүмүүс тул бие биенээ сайн таних хүмүүс юм. Би одоогоос 12 жилийн өмнө 14 сая орчим төгрөгтэй Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд явж байгаад хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ наадмын баярын орой таараад бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг мөнгөө алдсан юм. Би өөрөө нутаг орондоо мөнгө алдсан тул хэн хүнийг л сэжиглэх болоод Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж, мэдүүлэг өгсөн боловч уг асуудлыг хэн шалгаж байсан, ямар байдлаар шалгасан, ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй өнөөдрийг хүрсэн. Би саяхан цагдаагийн газарт очиж өгсөн өргөдөлийнхөө талаар тодруулахад миний гаргасан өргөдөл хаачсан нь тодорхойгүй болсон байсан. С.Ба. гуайгаас би 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Уг мөнөө төлж дуусгасан. Би тэр мөнгөний хүүнд нь тооцож, 360,000 төгрөг өгсөн. Энэ мөнгө болно гэж бодож байна. Би батлагдаж нотлогдоогүй байхад нь энэ хүнийг миний алдсан мөнгийг авсан гэж хэлсэндээ уучлалт хүсч байна. Харин олох ёстой байсан 3,000,000 төгрөгийг төлөх боломжгүй. Энэ хүн ийм ашиг орлого олох байсан болохоо ч нотлоогүй. Бид адилхан л шүүхэд дуудагдан нааш цааш явж хохирч байгаа. Тийм болохоор би С.Б......д 200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэн 2,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч С.Б.... шүүхэд Олон нийтийн сүлжээнд нэр хүндэд халдсан баримт гэж гарчигласан Б. С. гэсэн хаягнаас оруулсан фэйсбүүк чатууд, Амбулториор эмчлүүлэгсдийн карт зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч С.Э шүүхэд амбулториор эмчлүүлэгсдийн карт, Зүрхний цахилгаан бичлэгийн зураг, Олон нийтийн сүлжээнд нэр хүндэд халдсан баримт гэж гарчигласан Б. С. гэсэн хаягнаас оруулсан фэйсбүүк чатууд, зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгчээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б..нь С.Эд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, сэтгэл санааны гэм хор, эдийн бус хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар шийдвэр гараагүй байхад миний алдсан 15,000,000 төгрөгийг авсан гэж хэлсэндээ уучлалт гуйхыг хариуцагч С.Э даалгах, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 3,000,000 төгрөгийг гаргуулна гэж өөрчлөн тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд тодруулсан эцсийн байдлаар шийдвэр гараагүй байхад миний алдсан 15,000,000 төгрөгийг авсан гэж хэлсэндээ уучлалт гуйхыг хариуцагч С.Э даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 3,000,000 төгрөг гаргуулахаар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т: Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно. гэж заасан ба хариуцагч С.Энь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч С.Э 200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б. олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

Хэрэгт Олон нийтийн сүлжээнд нэр хүндэд халдсан баримт гэж гарчигласан Б. С. гэсэн хаягнаас оруулсан фэйсбүүк чатууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хариуцагч С.Энхтуяагийн Зүрхний цахилгаан бичлэг зэрэг баримтууд авагдсан ба эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх үнэлгээгүй болно.

Иймд нэхэмжлэгч С.Б...с эцсийн байдлаар шийдвэр гараагүй байхад миний алдсан 15,000,000 төгрөгийг авсан гэж хэлсэндээ уучлалт гуйхыг хариуцагч С.Э......д даалгаж, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б.........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, эцсийн байдлаар шийдвэр гараагүй байхад миний алдсан 15,000,000 төгрөгийг авсан гэж хэлсэндээ уучлалт гуйхыг хариуцагч С.Э....... даалгах нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, хариуцагчийн зөвшөөрсөн 200,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 6,550 төгрөг, нийт 76,750 төгрөгийг хариуцагч С.Э....с гаргуулж, нэхэмжлэгч С.Б.........д олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б......с эцсийн байдлаар шийдвэр гараагүй байхад миний алдсан 15,000,000 төгрөгийг авсан гэж хэлсэндээ уучлалт гуйхыг хариуцагч С.Э........д даалгаж, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 200,000 төгрөгийг хариуцагч С.Э.......с гаргуулж, нэхэмжлэгч С.Баярмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч С.Б......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 (нэг зуун жаран таван мянга нэг зуун тавьтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамж нийт 76,750 (далан зургаан мянга долоон зуун тавьтөгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б........д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.САРАНТУЯА

ШҮҮГЧИД   Б.ОТГОНБЯМБА

С.ОЮУНЖАРГАЛ