2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар  2025/ШЦТ/1375

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

            улсын яллагч Б.Ундрах, /томилолтоор/

            шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************** овогт **************гийн **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308025251323 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Халх, *********** оны ********* дугаар сарын ************-ны өдөр ********** аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ************ аймгийн ************баг, ********** гудамжны хөдөө тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ********** дүүргийн ************* хороо ************ тоотод оршин суух хаягтай, урьд:

-1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, Дорнод аймгийн 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 112 дугаартай захирамжаар 11 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан,

-2001 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан,

-2005 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр 2 жил 8 сар 17 хоногийг хасаж суллагдсан,

-2008 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

-2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 247 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 24 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

-2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, ************** овогт **************гийн ************** /************/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” автобусны буудал дээр сандал дээр сууж байсан хохирогч **************эзэмшлийн бор өнгийн цүнх, иргэний үнэмлэх, улаан өнгийн түрүүвч, 4.7 граммын алтан ээмэг 1 хос, 2.1 граммтай монетон гинж 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, 6 сартай хүүхдийн цамц 1 ширхэг, 6 сартай хүүхдийн гутал 1 ширхэг, тайфси цэнэглэгч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.081.500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Голомт банкны орчим насанд хүрээгүй хохирогч **************ийн хажуугаар зөрж явахдаа халааснаас нь түүний эзэмшлийн “Honor х7b” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан,  мөн хугацаанд хохирогч гар утсаа алга болгоныг мэдээд араас нь очиж нэхэхэд хохирогчийн гар утсыг халааснаасаа гаргаж газарт шидэж, хууль бусаар гэмтээн бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны урд талын автобусны буудал дээр хохирогч **************гийн “Iphone 13” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 21 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баянсан” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч **************ийн булган малгай, булган цүнх, Couch брэндийн хэтэвч, Samsung J6 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэж аван 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ачит” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч **************ийг бусадтай маргалдаж байх хооронд түүний халааснаас Samsung А15 /Самсунг А15/ маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээр маргахгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:   

Улсын яллагчаас: Шүүгдэгч **************г “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдэн гэм буруутайд” тус тус тооцуулах, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэж зүйлчилсэн ч хохирлын хэмжээ нь бага бус хэмжээнд хүрэхгүй байна” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч **************гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: “...Шүүгдэгч **************д холбогдох хэргүүдээс бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэж зүйлчилсэн хэрэг дээр хохирлын хэмжээ нь бага хэмжээнд хүрэхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгуулах саналтай. Харин бусад хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнээд:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч **************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

Тус прокурорын газрын хяналтын прокуророос **************г 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Голомт банкны орчим насанд хүрээгүй хохирогч **************ийн хажуугаар зөрж явахдаа халааснаас нь түүний эзэмшлийн “Honor х7b” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан,  мөн хугацаанд хохирогч гар утсаа алга болгоныг мэдээд араас нь очиж нэхэхэд хохирогчийн гар утсыг халааснаасаа гаргаж газарт шидэж, хууль бусаар гэмтээн бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэж ирүүлсэн.

 

Гэтэл Энэ хэргийн хохирогч болох насанд хүрээгүй хохирогч **************э "...миний бие 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед эгч **************ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банктай байрны урд явж байх үед  би өөрийн эзэмшлийн Honor x7b маркийн гар утсаа куртикний зүүн талын халаасанд хийсэн байсан ба тэр үед хүн тулах шиг болсон. Энэ үед би халаасандаа байсан гар утсаа байгаа эсэхийг үзэхэд миний гар утас байхгүй байсан. Ингээд ойр орчмоо хартал ганц л хүн баруун тийш чиглээд явж байхаар би араас нь дуудаад ахаа утсаа авъя гэхэд миний гар утсыг аваагүй гэж хэлсэн бөгөөд энэ үед би хяналтын камер шалгаад үзье, танаас өөр хүн энд байхгүй байна шүү дээ гэж хэлэхэд тэр ах миний гар утсыг энгэрээсээ гаргаж ирээд шууд газар шидэхэд би утсаа аваад харахад дэлгэц нь хагалсан байсан. Тухайн хүн архи согтууруулах ундааны зүйд хэрэглэсэн байсан бөгөөд амнаас нь архи үнэртэж байсан. Миний гар утас хар өнгөтэй, дэлгэц нь хагараад ажиллахгүй байна. Мөн шилэн наалтгүй байсан. Би гар утсаа 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөгөөр авч байсан” гэж мэдүүлсэн, (2 дугаар хавтаст хэргийн 52-54, 102 дахь тал),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ц-0774 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...алдагдсан гэх Honor X7b гар утсыг 750,000 төгрөгөөр, утасны урд шилэн нүүрийг 100,000 төгрөгөөр үнэлсэн” байна. (2 дугаар хавтаст хэргийн 67-70 дахь тал),

Дээрх байдлаас үзвэл насанд хүрээгүй хохирогч **************ийн алдагдсан “Honor х7b” маркийн гар утсыг 750,000 төгрөгөөр үнэлсэн,  харин тухайн гар утасны урд шилэн нүүр буюу дэлгэцийг 100,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйл “... Бусдын  эд хөрөнгийг  хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол ...” гэсэн шинжийг хангахаар тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэжээ.

Шүүгдэгч ************** нь насанд хүрээгүй хохирогч **************ийн утсыг шидэж дэлгэцийг нь хагалсан үйлдлийн улмаас 100,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул түүний энэ үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин бусад үйлдлийн тухайд:

а/.Хулгайлах гэмт хэрэг:

            I. Шүүгдэгч ************** нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” автобусны буудлын сандал дээр хүүхдээ хөхүүлж байсан хохирогч **************сатаарсан энэ байдлыг ашиглан түүний эзэмшлийн бор өнгийн цүнх, иргэний үнэмлэх, улаан өнгийн түрүүвч, 4.7 граммын алтан ээмэг 1 хос, 2.1 граммтай монетон гинж 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, 6 сартай хүүхдийн цамц 1 ширхэг, 6 сартай хүүхдийн гутал 1 ширхэг, тайфси цэнэглэгч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.081.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Саппоро автобусны буудлын хажуу талын Сүүн зайрмагийн урд цүнхээ алдсан" гэх (1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дэх тал),

 

2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дахь тал),

 

3. Хохирогч И.**************ийн: "...Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” автобусны буудал дээр унаанд хонины цеф тавих гээд хүлээж байхдаа Сүүн зайрмаг авчхаад сандал дээр хүүхдээ хөхүүлээд хүүхдийн тэргээ хөдөлгөөд байж байхад утас дуугараад утсаараа ярьсан. Утсаараа ярьж дуусаад тэрэг рүүгээ хартал цүнх байхгүй байсан. Тухайн үед бор өнгийн цүнх, иргэний үнэмлэх, улаан өнгийн түрүүвч, төрийн банкны карт, 4.7 граммын алтан ээмэг 1 хос, 2.1 граммтай монетон гинж 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, 6 сартай хүүхдийн цамц 1 ширхэг, 6 сартай хүүхдийн гутал 1 ширхэг, тайфси цэнэглэгч 1 ширхэг алга болсон. Тэгсэн цагдаагийн албан хаагч нар согтуу эмэгтэй миний цүнхийг барьчихсан явж байхад нь барьж  надад хүлээлгэн өгсөн бөгөөд би бор өнгийн цүнх, улаан өнгийн түрүүвч, төрийн банкны карт, иргэний үнэмлэхээ буцааж авсан. Бусдыг нь аваагүй ...алтан ээмгийг худалдан авахдаа зарж буй газар руу нь чат бичиж асууж байсан баримт байгаа. Мөн манай хүү намайг дээрх эд зүйлсийг цүнхлээд гэрээсээ гарсныг мэдэж байгаа. Тухайн үед сорьцыг нь харж байсан,  одоо санахгүй байна. Хэтэвчиндээ хийчихсэн байсан юм” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 116-117, 120-121, 162 дахь тал),

 

4. Насанд хүрээгүй гэрч **************ийн: “...Тухайн үед аав хөдөө явсан байсан бөгөөд ээж хөдөө эд зүйл явуулах гэж гэрээсээ гарсан. Манай ээж тухайн өдөр гэрээсээ дүүгийн хувцас болон бор өнгийн цүнхтэй эд зүйлээ аваад явсан. Тэгээд би орой 20 цагийн үед гэртээ ирээд ээж байхгүй байхаар нь утас руу нь залгатал Саппоро дээрээс эд зүйлээ алдчихлаа. Би цагдаагийн газарт байна гэж хэлсэн. Ээжид бөөрөнхий хэлбэртэй шаргал өнгийн алтан ээмэг байдаг. Мөн нарийхан хэлбэртэй цулгай хэлбэрийн монетон гинж байдаг. Мөн ээж тухайн үед янзлуулна гэж ярьж байсан 2 ширхэг мөнгөн гинж байсан. Би тэр өдөр өглөө босоход ээж бас цуг боссон бөгөөд ээж хайрцагтай ээмэг, бөгж, гинж болон дүүгийн хувцсыг цүнхэндээ хийж байхыг нь харсан. Манай ээж ихэвчлэн гинж, ээмгээ хайрцагт хийгээд байнга цүнхэндээ авч явдаг юм” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал),

 

5. Гэрч ***********: “...Би 2023 онд Гурванбулаг суманд дэлгүүр ажиллуулж байсан. 2023 оны 05 дугаар сард байх сайн санахгүй байна, ************** нь надаас ямар ч байсан 250 мянган төгрөгөөр 585-ийн сорьцтой монетон гинж авсан, граммыг нь санахгүй байна, надаас ямар ч байсан гинж авч байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дахь тал),

 

6. Гэрч ***************: “...Тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байсан бөгөөд тэр үед хар ************** /**************/ надтай таарсан. Тухайн үед ************** бор өнгийн эмэгтэй хүний цүнх барьчихсан байсан бөгөөд би **************гаас хэний цүнх юм бэ? гэхэд надад хог дээрээс олсон юм гэж хэлсэн. Тэгээд би тэр **************д хандаж “цүнхээ надад өгчих, чи эмэгтэй хүний цүнхээр яах юм бэ?” гэхэд надад тухайн цүнхийг өгсөн. Тэгэхээр нь би Саппорогийн автобусны буудал орчимд **************гаас авсан цүнхийг бариад явж байтал нэг хүүхэн ирээд миний цүнх байна гэж хэлсэн бөгөөд би хүнээс авсан талаар хэлэхэд цаанаас нь энгийн хувцастай цагдаа гарч ирээд миний цүнхийг аваад онгойлгож үзэхэд дотроос нь түрийвч, иргэний үнэмлэх гарч ирээд тэр эмэгтэйд цүнхийг нь өгсөн. Тухайн үед би цүнхийг нь аваад онгойлгож хараагүй байсан. Тухайн цүнхийг хулгайн эд зүйл гэж огт мэдээгүй. Би **************г зүс танина. Өмнө хамт хэд хэдэн удаа архи согтууруулах ундаа хэрэглэж байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дахь тал),

 

7. Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ц-640 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...алдагдсан гэх эд зүйлсийг нийт 2.081.500 төгрөгөөр үнэлсэн...” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 201-204 дэх тал),

 

8. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...СХД 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянжин” ломбардны гадна талын бичлэг байх ба тус бичлэгт: “...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн  16 цаг 03 минутад  тэрэг түрсэн эмэгтэй хүн улбар шар өнгийн зайрмагийн мухлагийн  цаагуур орж байх энэ үед мухлагийн баруун талд бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн зогсож байгаад доош сууж гараараа бор өнгийн цүнх мэт зүйлийг аваад ертөнцийн зүгээр хойд зүг рүү алхаж, хяналтын камерын тусгалтай хэсгээс гарч байна” гэж бичигдсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 108-110 дахь тал),

 

9. Шүүгдэгч **************гийн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр СХД 3 хороо Саппоро үйлчилгээний төв орчимд өдөр 15 цагийн үед  ганцаараа  явж байгаад улаан өнгийн зайрмагны цехийн урд талд нэг эмэгтэй хүүхдийнхээ тэргэнд өөрийнхөө хар өнгийн үүргэвчийг өлгөсөн байхаар нь  би ар талаас нь  нууцаар очоод  доош суугаад  тэргэнд өлгөсөн байсан цүнхийг аваад  Саппорогийн хойшоо явсан.  Тэгээд тухайн цүнхэнд юу байгаа талаар харахад  саарал  өнгийн кулонтой  гинж 1ш,  шаргал өнгийн эмэгтэй хүний хос ээмэг , хүүхдийн цамц зэрэг  зүйлс байхаар нь  бүгдийг нь аваад  хувцаснуудыг нь модны араар хийсэн.  Тэгээд явж  байгаад  **************  гэх  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эмэгтэйд цүнхийг нь өгсөн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

II. Шүүгдэгч ************** нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Голомт банкны орчим насанд хүрээгүй хохирогч **************ийн хажуугаар зөрж явахдаа халааснаас нь түүний эзэмшлийн “Honor х7b” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны байр луу орохоор 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шатаар өгсөж байтал халааснаас гар утас хулгайд алдсан бөгөөд тухайн хүнээс гар утсаа авахаар шаардлага тавихад миний гар утсыг энгэрээсээ гаргаж ирээд газарт шидэж хагалсан” гэх (2 дугаар хавтаст хэргийн 43-44 дэх тал),

 

2. Насанд хүрээгүй хохирогч **************ийн "... миний бие 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед эгч **************ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банктай байрны урд явж байсан бөгөөд тэр үед би өөрийн эзэмшлийн Honor x7b маркийн гар утсаа куртикний зүүн талд хүн тулах шиг болсон. Энэ үед би халаасандаа байсан гар утсаа байгаа эсэхийг үзэхэд миний гар утас байхгүй байсан. Ингээд ойр орчмоо хартал ганц л хүн баруун тийш чиглээд явж байхаар нь би араас нь дуудаад ахаа утсаа авъя гэхэд миний гар утсыг аваагүй гэж хэлсэн бөгөөд энэ үед би хяналтын камер шалгаад үзье танаас өөр хүн энд байхгүй байна шүү дээ гэж хэлэхэд тэр ах миний гар утсыг энгэрээсээ гаргаж ирээд шууд газар шидэхэд би утсаа аваад харахад дэлгэц нь хагалсан байсан. Тэгээд тэр ах чамд утас чинь байгаа юм биш үү. Яагаад хүн гүтгээд байгаа юм бэ? гэж хэлэхэд цагдаа дуудъя гэхэд зугтаах гээд гүйх гэхэд нь би цамцнаас нь, эгч куртикнээс нь барьж аваад цагдаа дуудаад хэлтэс дээр ирсэн. Тухайн хүн архи согтууруулах ундааны зүйд хэрэглэсэн байсан бөгөөд амнаас нь архи үнэртэж байсан. Миний гар утас хар өнгөтэй, дэлгэц нь хагараад ажиллахгүй байна. Мөн шилэн наалтгүй байсан. Би гар утсаа 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед би шатаар өгсөх үедээ халаас руугаа гараа хийгээд нэг хоёр шат өгсөж байхад миний зүүн талаар хүн хүрэх шиг болохоор нь би халаасаа хартал гар утас байхгүй байсан. Тухайн үед тэр хүнээс өөр хүн тэр хавьд байгаагүй. Би тэр хүнийг дахин харвал гаднах царайгаар нь танина, Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 52-54, 102 дахь тал),

 

3. Гэрч Б.**************ийн: "... Би өөрийн дүү болох **************э хамтаар 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банктай байрны урд шатаар өгсөөд явж байсан чинь манай дүү **************э миний гар утас байхгүй байна гэж хэлээд шатаар уруудаад нэг эрэгтэй хүний араас буухаар нь би дагаад очсон чинь 35-аас 40 орчим насны 1.75-1.80см өндөртэй эрэгтэй хүн дээр очоод манай дүү гар утсаа нэхсэн чинь тухайн хүн надад байхгүй, би аваагүй гээд уурлаад байсан. Тэгсэн манай дүү камер шүүж үзье гэж хэлсэн чинь тухайн ах гадуураа өмсөж байсан куртикнийхээ дотор талын халааснаас манай дүүгийн гар утсыг гаргаж ирээд газар шидчихсэн. Тэгээд манай дүү утсаа авсан чинь нөгөө ах би утсыг чинь аваагүй байгаа биз дээ яагаад хүн гүтгээд байгаа юм гэж хэлээд зугтаах гэхээр нь хоёр талаас бариад цагдаа ирэхийг хүлээсэн. Тэгээд хоёр цагдаагийн албан хаагч ирэхээр нь бид хоёр болсон асуудлын талаар бүгдийг хэлсэн. Манай дүү тухайн гар утсыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөгөөр авч байсан юм" гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал),

 

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ц-0774 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...алдагдсан гэх Honor X7b гар утсыг 750,000 төгрөгөөр, утасны урд шилэн нүүрийг  100,000 төгрөгөөр тус тус үнэлсэн...” гэх (2 дугаар хавтаст хэргийн 67-70 дахь тал),

 

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 78-83 дахь тал),

 

6. Нас тоолсон тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал),

 

7. Шүүгдэгч **************гийн: “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Голомт банкны гадна  үүдний шатаар 2 эмэгтэй явж байхаар нь  тухайн 2 эмэгтэйн  нэгнийхэн  баруун талын халаасанд байсан  маркийг нь сайн мэдэхгүй гар утсыг хулгайлж аваад өөрийн өмсөж байсан  куртикны  баруун талын  дотор  хийгээд  буцаж эргэж хараад  шатаар уруудаад алхаж байсан чинь  тухайн 2 эмэгтэйн  намайг дуудсан. Би дуудсан зүгт нь харсан чинь  тэр 2 охин над руу хүрээд ирсэн. Тэгээд надаас гар утсаа буцааж авмаар байна гэж нэхээд байхаар нь баруун талын  халаасан дотор байсан гар утсыг  гаргаж  тухайн утасны эзэн гэх охинд буцааж өгсөн. Тэр охин надаас гар утсаа авчхаад  гар утсаа газар унагаачихсан  юм. Тэгсэн чинь тэр охин намайг гар утас  газар шидэж эвдэлсэн гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаагийн албан хаагч нар ирээд намайг аваад явсан” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

III. Шүүгдэгч ************** нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны урд талын автобусны буудал дээр хохирогч **************гийн “Iphone 13” маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...иргэн **************гоос 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах офицеруудын ордны урд талын автобусны буудал дээр өөрийн гар утсыг алдсан” гэх (2 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. Хохирогч **************гийн: "... Би 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордны урд талын буудал дээр чиглэл 37 буюу Улаанхуаран 4 дүгээр хороолол автобусанд суугаад хүлээж байгаад ирэхгүй болохоор нь такси барих гээд зогсож байтал автобус ирсэн. Тэгээд автобус руу гүйхдээ өөрийн гар утсаа баруун гар талын халаасандаа хийгээд гүйсэн. Тэгээд би яг автобус руу орох гээд урд талынх нь хаалга дээр зогсож байхад миний халааснаас нэг зүйл татах шиг болсон. Тэгэхээр нь би шууд халаасандаа гараа хийсэн чинь гар утас халаасандаа алга байсан ба би эргээд хартал цагаан саарал өнгийн куртиктэй хүн байсан. Тэгээд би найз залуу болох **************д тэр хүн миний гар утсыг авчихлаа гээд хэлтэл ардаас нь очоод гар утас өг гэж хэлээд барьж аваад халаасыг нь ухаж тухайн хүний зүүн гар талын халааснаас нь гаргаж авсан. Миний гар утас нь цагаан өнгийн Айфоне 13 загварын гар утас, Саарал мөнгөлөг өнгийн хамгаалалттай, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй шилэн наалт нь цуурсан. Би өөрийн гар утсаа 2023 оны 11 дүгээр сард 1.800.000 төгрөгөөр авч байсан... Миний гар утсыг авсан хүнийг би харвал танина. Тухайн хүн 40 орчим насны бор арьстай, 180 см орчим өндөртэй, хар өнгийн өмдтэй, цагаан саарал өнгийн куртиктэй байсан. Хяналтын камерын бичлэг байсан талаар мэдэхгүй байна. Гар утсаа авсан тул гомдолгүй" гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

3.  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...алдагдсан гэх iPhone 13 маркийн гар утсыг 1.100.000 төгрөгөөр үнэлсэн” (3 дугаар хавтаст хэргийн 10-16 дахь тал)

 

5. Шүүгдэгч **************гийн: “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32-33 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

IV. Шүүгдэгч ************** нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ачит” нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч **************ийг бусадтай маргалдаж байх хооронд түүний халааснаас Samsung А15 /Самсунг А15/ маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 610.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...иргэн ************** нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ачит нэртэй хүнсний дэлгүүр дотор үл таних хүнд өөрийн гар утсаа дээрэмдүүлсэн” гэх (2 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал),

 

2. Хохирогч **************ийн: "...Миний бие 2024 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн урд талын "Кимбаб чон гуг" Солонгос хоолны газар өөрийн найз болох Мөнх-Эрдэнэ эхнэр Болорын хамт хоол идээд Сэнгүр нэртэй пиво 2 шилийг уугаад манай хоёр найз харьж унтана гээд гараад явсан. Би ганцаараа үлдээд 2 пиво уучхаад Саппорогийн хойд талын Ачит нэртэй хүнсний дэлгүүрийн Үүдэнд явж байхад үл таних хүмүүс миний ардаас дагаж байгааг мэдээд тухайн дэлгүүр рүү тамхи авах гээд орсон. Тухайн үед миний эхнэр болох Энхжаргал над удаа залгахад намайг дагаж байсан дэлгүүрт орж ирээд  намайг 3, 4 цохиод  гар утсыг минь аваад зугтаад явсан. Миний гар утас нь Самсунг А15 маркийн утсыг 2024 оны 06 дугаар сард Сайн электрониксоос лизингээр 600,000 төгрөгөөр авч байсан. Хар хөх өнгийн, шилэн наалтынхаа дээд талд жижиг хагархайтай... Тухайн этгээдүүд 2 хүн байсан. Миний сэтгэл санаа болон сэтгэц хэвийн байна. Сэтгэцэд нөлөөлөх хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хохирлоо барагдуулж авсан зүйл байхгүй, гомдолтой” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 124-125, 180 дахь тал),

 

3. Гэрч *********: "....Би 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орой 20 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 12-р дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ачит" нэртэй хүнсний дэлгүүрт хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгах үед иргэн Ц **************ийг тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байхад нь 2 үл таних хүнтэй хэрүүл маргаан хийж байх хооронд гаднаас ************** гэх залуу орж ирээд халааснаас самсунг а15 маркийн гар утсыг нь хулгайлж авсан байсан. Тэгээд жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн ... Тухайн дуудлага мэдээлэл өгсөн иргэн **************ийн хамтаар тухайн дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд хэрүүл маргаан болж байх хооронд ************** гэх Сонгинохайрхан дүүргийн 12-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах саппоро гэх нэртэй үйлчилгээний газрын ойр орчмоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг залуу орж ирээд гар утсыг нь хулгайлж авсан байсан. Тухайн дуудлага мэдээллийг шалгах үед тухайн хүмүүс бүгд явчихсан байсан, зөвхөн ************** гэх хүн ганцаараа байсан. Тэгээд юу болсон талаар асуухад 2-оос 3 хүнтэй хэрүүл маргаан хийж байх үед миний гар утас алга болсон гэж байсан.  Тэгээд тухайн дэлгүүрийн хяналтын камерыг  шүүж үзэхэд ************** гэх залуу тухайн хүний гар утсыг аваад ганцаараа гараад алхаад явж байсан ба нөгөө хүмүүс нь бүр сүүлд нь явж байсан. Мөн тухайн хүмүүсийг үзэхэд хэрүүл маргаан хийсэн гэх хүмүүсийг урд өмнө огт харж байгаагүй, танихгүй хүмүүс байсан. ....Дуудлага мэдээлэл өгсөн өгсөн гэх хүний баруун нүд бага зэрэг хөхөрчихсөн байсан” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 127-129 дэх тал),

 

4. Гэрч **************: "... Би 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өглөө 08 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 13-р дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3-р дугаар хэлтэс дээр ирж Бүргэд-113 чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэхээр эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч *************** хамтаар ээлжээ хүлээн авсан юм. Тухайн өдрийн орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12-р дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ачит" нэртэй хүнсний дэлгүүрт хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн **************ийг тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа 2 үл таних хүнтэй хэрүүл маргаан хийж байх хооронд гаднаас ************** гэх залуу орж ирээд халааснаас самсунг а15 маркийн гар утсыг нь хулгайлж авсан байсан ... Тухайн дуудлага мэдээлэл өгсөн иргэн **************ийн хамтаар тухайн дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд хэрүүл маргаан болж байх хооронд Сонгинохайрхан дүүргийн 12-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах саппоро гэх нэртэй үйлчилгээний газрын ойр орчмоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ************** гэх залуу орж ирээд гар утсыг нь хулгайлж авсан байсан. ************** би сайн танина, урд өмнө хэд хэдэн удаа дуудлага мэдээлэл ирж байсан учир.  Тухайн өдөр орой 22 цагийн орчим Сонгинохайрхан Дүүргийн 15-р дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрмийн дуудлага мэдээлэл ирсэн ба тухайн дуудлагыг шалгах үед ************** дахин дээрмийн гэмт хэрэг үйлдээд баригдчихсан зогсож байхаар нь очоод эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 131-133 дахь тал),

 

5. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 784 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...алдсан гэх эд зүйлийн үнэлгээг 610.000 төгрөгөөр үнэлсэн” гэх (2 дугаар хавтаст хэргийн 134-137 дахь тал),

 

6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 147-148 дахь тал),

 

7. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 149-153 дахь тал),

 

8. Шүүгдэгч **************гийн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хоригдож байгаа учир  хохирлоо өгч чадахгүй байна. Хэрвээ намайг гадуур шалгах юм бол биеэ эмчлүүлж, заавал хохирлоо нөхөн төлөх болно” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 178-179, 192-193 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүй нууц, далд аргаар, бусдын эд хөрөнгийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Шүүгдэгчийн үйлдсэн хулгайн хэргийг дүгнэвэл, шүүгдэгч ************** нь дээрх 4 хохирогчийн эд зүйлийг хууль бусаар авахдаа ихэвчлэн эмэгтэй хүмүүсийг сонгож, хохирогчийг хүүхдээ саатуулаад завгүй байх үед нь эсхүл хажуугаар зөрж өнгөрөх үедээ, эсхүл автобус руу орох гэж байх үед нь эсхүл хүнтэй муудалцаж байх хооронд буюу анхаарал нь сарнисан үеийг ашиглан тэдгээрийн эзэмшлийн эд хөрөнгийг нууцаар, өөртөө шилжүүлэн авсан байх бөгөөд түүний энэ  үйлдэл нь үйлдэл тус бүрээр хэрхэн хохирсон  талаараа мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг, тухайн үйл баримтыг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон, энэ хэргийн улмаас 4 иргэний өмчлөх эрх зөрчигдсөн байна.

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч ************** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогч нарын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэнд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

 

б/ Дээрэмдэх гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч ************** нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 21 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баянсан” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд хохирогч **************ийг газар хэвтүүлэн нүүрэн дээр нь өвдөглөж хоолойг боох зэргээр хүч хэрэглэж, түүний  булган малгай, булган цүнх, Couch брэндийн хэтэвч, Samsung J6 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг авч, бусдад 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл “...иргэн ************** нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 40 минутыг үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянсан нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд үл таних хүнд зодуулж, эд зүйлээ дээрэмдүүлсэн” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал),

 

2. Хохирогч **************ийн: “...Би өнөөдөр хэвийн ажил дээрээ байж байгаад орой 21 цаг 30 минутын үед ажлаасаа гараад урагшаа автобусанд суух санаатай явж байсан ба цаг харахад нэлээн айжуу болж байсан учраас Баянсан нэртэй дэлгүүрийн баруун талд явж байхдаа зам хөндлөн гарах санаатай эргэтэл юманд тээглээд уначихсан. Тухайн үед намайг газар унасны дараа үл таних залуу ирээд туслах гэхээр нь би зүгээр гэж хэлээд нөгөө залууг явуултал бас нэг хүн гарч ирээд “эгчээ яаж байна та? гэж миний араас асуунгуутаа намайг хойш татаж хэвтүүлээд, миний дээр гараад хоолой боогоод нүүрэн дээр өвдөглөсөн. Би хэсэгхэн зуур ухаан алдах шиг болоод эргээд сэргэхэд миний цүнхтэй эд зүйл, булган малгай зэрэг алга болчихсон байсан ба үл таних сахалтай залуу, намайг дээрэмдсэн хүнийг барьж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний баруун нүд хөхөрсөн хавдсан байдалтай байна. Би тухайн үд ганцаараа явж байсан. Сэтгэцэд хор уршиг учраагүй, хэвийн байна. Би тухайн хүнийг харвал танина” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

3. Гэрч *****************: “...Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянсан нэртэй дэлгүүрийн ойролцоо явж байхад үл таних урт шаргал өнгийн куртик өмссөн 40 орчим насны туранхай, бор царайтай 1.75 см орчим өндөртэй залуу 1 эгчийг ногоон байгууламжийн хашлаганы дотор талд дээрээс нь дараад, боосон, өвдөглөсөн байдалтай байсан. Тэгээд намайг харж байхад цүнх, малгайг нь булааж аваад Баянсан дэлгүүрийн баруун талаар хойд зүгт явчихсан юм. Тэгэхээр нь би араас нь очоод нийслэлийн 86 дугаар сургуулийн үүднээс барьж аваад буцаад хохирогч эгч дээр ирээд эд зүйлийг нь өгөөд цагдаагийн байгууллагын 102-р тусгай дугаарын утсанд 21 цаг 55 минутын үед дуудлага мэдээлэл өгсөн...Тухайн хүн миний харснаар ганцаараа явж байсан...тухайн залуу миний биед халдсан зүйл болоогүй. Намайг очоод бариад автал цагдаагаа дууд, би угаасаа эрэн сурвалжлагдаж байгаа хүн гээд байсан.Тухайн хүн 40-45 насны, 173-175 см орчим өндөртэй, туранхай, бор царайтай, эрэгтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дахь тал),

 

4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 784 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...алдагдсан гэх эд зүйлсийг нийт 1.090.000 төгрөгөөр үнэлсэн” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дахь тал),

 

5. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-5 дахь тал),

 

6. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Зураг 2-т 21 цаг 48 минутад сэжигтэй этгээд хохирогчийг боож, унагааж байгааг харуулав...Зураг 3-т хохирогчийг хар өнгийн гар цүнхийг 21:49 минутад сэжигтэй этгээд булаан авч явж байгааг харуулав” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дэх тал),

 

7. Хохирогчоор өөрийг дээрэмдсэн гэх хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 41-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай  гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба  “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хамаарахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт хуульчилж өгсөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх гэмт хэрэгт/-ийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйлдлийг, 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр  заналхийлж  авахаар довтолсон” үйлдлийг ойлгохоор тусгасан байна.

Дээрх хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч ************** нь шөнө оройн цагаар ганцаараа явсан хохирогч эмэгтэй **************ийг юманд тээглэж унасан энэ үед нь очиж араас ахиж татан унагаж хоолойг нь боож, өвдөглөн өмсөж явсан малгай, цүнхтэй эд зүйлийг авч  зугтаасан энэ үйлдэл нь тухайн газрын камерын бичлэгт бичигдэж үлдсэн, хохирогч ************** нь хохирсон талаар, гэрч Х.Дөлгөөн хохирогчийн эд зүйлийг шүүгдэгчээс авч хохирогчид буцаан өгсөн талаар мэдүүлцгээсэн.

Шүүгдэгч **************гийн энэ үйлдэл нь Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг буюу  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Шүүгдэгч **************гийн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч **************т нийт 1.090.000 төгрөгийн хохирол учирсан нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон, улмаар хохирогч ************** нь эд зүйлээ эргүүлэн авсан байх тул түүнд төлөх төлбөргүй,

-мөн хулгайлах гэмт хэргийн хохирогч **************д  1100.000 төгрөгийн хохирол учирсан нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон, улмаар хохирогч нь Айфоне 13 загварын гар утсыг хүлээн авсан тэмдэглэл авагдсан байх тул түүнд төлөх төлбөргүй, (2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал)

-насанд хүрээгүй хохирогч **************ийн эд зүйлийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Ц-0774 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Honor X7b гар утсыг 750,000 төгрөгөөр, утасны урд шилэн нүүрийг  100,000 төгрөгөөр тус тус үнэлсэн...” байх бөгөөд хохирогч нь гар утсаа буцаан хүлээн авсан, харин дэлгэц нь хагарсны улмаас ажиллахгүй байгаа гэж мэдүүлсэн тул гар утасны дэлгэц хагарсны төлбөр болох 100,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж түүнд олгох нь зүйтэй байна. (2 дугаар хавтаст хэргийн 52-54, 67-70 дахь тал),

 

Шүүгдэгч **************гийн үйлдсэн бусад гэмт хэргийн улмаас хохирогч И.**************т 2.081.500 төгрөгийн, **************т 610.000 төгрөгийн тус тус хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоогдсон ба хохирогч И.**************т 30.000 төгрөгийн эд зүйлийг нь буцаан өгсөн, үлдэгдэл 2.051.500 хохирол нөхөн төлөгдөөгүй, харин **************т төлсөн хохиролгүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 26-31, 201-204 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 67-70, 134-137 дахь тал),

Иймд шүүгдэгч **************гээс нийт 2.791.500 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч **************эд /дэлгэц хагалсны төлбөр/ 100.000 төгрөгийг, хохирогч **************т 610.000 төгрөгийг, хохирогч И.**************т 2.081.500 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч:”  шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар                                      3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар нэмж нэгтэн биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 6 сараар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: “...шүүгдэгч ************** нь гэм буруу дээр маргаагүй, цагдан хоригдож байсан учир хохирлоо төлж барагдуулж амжаагүй, иймээс хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа байдал, түүний эрүүл мэндийн байдал  буюу тэрээр бөөр, уушги нь өвддөг, бас сүрьеэ өвчнөөр өвчилж, эмчлүүлж байгаа зэрэг байдлыг харгалзан  дээр зүйл ангид заасан ялыг хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлт, түүний үйлдлийн арга, нийгмийн аюулын шинж,  хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал /7 удаа ял шийтгэгдсэн/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3  жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 (зургаан) жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ************** нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 162 хоног хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.(1 дүгээр хавтаст хэргийн 73-75, 241-242, 243-245 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 204-206, 237-240, 244-245 дахь тал),

 

            Энэ хэрэгт хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1, 37.12 дугаар зүйлийн 4, 5, 6 дүгээр хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч **************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч ************** овогт **************гийн **************г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 (зургаан) жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************гийн цагдан хоригдсон 162 (нэг зуун жаран хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************гээс нийт 2.791.500 (хоёр сая, долоон зуун ерэн нэгэн мянга, таван зуу) төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч **************эд 100.000 (нэг зуун мянга) төгрөгийг, хохирогч **************т 610.000 (зургаан зуун арван мянга) төгрөгийг, хохирогч И.**************т 2.081.500 (хоёр сая, тавин нэгэн мянга таван зуу) төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ