Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 68

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

Улсын яллагч                                                              А.Золзаяа

Хохирогчийн өмгөөлөгч                               Г.Амартүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                А.Ариунзаяа

Нарийн бичгийн дарга                                   Б.Янжинлхам нар  оролцов.

 

     Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Очирдагвын Жанчивлхамд холбогдох 201718000101  тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн  12-8 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Орхон аймгийн “Дулааны цахилгаан станц”-д турбины туслах тоноглолын машинист ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржгон овогт Очирдагвын Жанчивлхам, /РД:ФВ76042917/,

 

     Шүүгдэгч О.Жанчивлхам нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Жавхлант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Сүхбаатар сум талаас 80 дахь километрт “Ниссан Экстрал” маркийн 31-31 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа онхолдож зам тээврийн осол гаргаснаас зорчигч К.Алмагулийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      

Тодорхойлох нь ;

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

      1.Сэжигтэн О.Жанчивлхамын 2017 оны 04-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн.  ...Би тэр өдрийн өглөөний 10 цагийн үед Орхон аймгаас өөрийн “Ниссан Экстрал” маркийн 31-31 ОРО улсын дугаартай автомашинаа жолоодоод Орос явахаар гарсан. Эхнэр, нөхөр болох 2 хүнийг суулгаад 150,000 төгрөг шатахуунд аваад 3-лаа явсан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум өнгөрч яваад засмал зам дээр хөндлөн ус урсаж байсан. Цас хайлснаас урссан ус шиг байсан. Би харангуутаа тормос гишгээд хурдаа сааруултал машин шарвалт өгөөд замын хажуу тал руу шидэгдээд онхолдсон. Би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хажууд суусан зорчигч бүс зүүсэн болохоор зүгээр байсан. Ард сууж явсан эмэгтэй гэмтсэн. Эмнэлгийн машин ирэхээр нь тэр хоёрыг суулгаж явуулсан. Миний автомашин тоормос болон жолоо тал дээр зүгээр хэвийн байсан. Би өмнө нь нэг удаа Орос явж байхад К.Алмагуль цуг яваад, тэгээд танилцаж байсан юм. Нөхрийг нь би танихгүй. Би 70-80 км цагийн хурдтай явсан өгсүүр газар байсан болохоор тийм их хурдтай явах боломж байгаагүй. Би эмчилгээний зардлыг төлнө. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-р ху/,

2. Шүүгдэгч О.Жанчивлхамын 2017 оны 05-р сарын 09-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би тэр өдрийн өглөөний 10 цагийн үед Орхон аймгаас өөрийн “Ниссан Экстрал” маркийн 31-31 ОРО улсын дугаартай автомашинаа жолоодоод Орос явахаар гарсан. Эхнэр, нөхөр болох 2 хүнийг суулгаад 150,000 төгрөг шатахуунд гэж тэр хоёроос аваад 3-лаа явсан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум өнгөрч яваад засмал зам дээр хөндлөн ус урсаж байсан. Цас хайлснаас урссан ус шиг байсан. Би харангуутаа тормос гишгээд хурдаа сааруултал машин шарвалт өгөөд замын хажуу тал руу шидэгдээд онхолдсон. Би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хажууд суусан зорчигч бүс зүүсэн болохоор зүгээр байсан. Ард сууж явсан эмэгтэй гэмтсэн. Эмнэлгийн машин ирэхээр нь тэр хоёрыг суулгаж явуулсан. Миний автомашин тоормос болон жолоо тал дээр зүгээр хэвийн байсан. Би өмнө нь нэг удаа Орос явж байхад  К.Алмагуль цуг яваад, тэгээд танилцаж байсан юм. Нөхрийг нь би танихгүй. Би 70-80 км цагийн хурдтай явсан өгсүүр газар байсан болохоор тийм их хурдтай явах бололмж байгаагүй. Би эмчилгээний зардлыг төлнө. Надаас нэхээд байгаа 10 сая төгрөгийг өгч чадахгүй. Би цалингийн зээлтэй , хүүхэд оюутан тийм их мөнгө байхгүй. Би согтууруулах ундаа, эм бэлдмэл хэрэглэсэн асуудал байхгүй. Ядраагүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-р ху/,

3.Шүүгдэгч О.Жанчивлхамын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед өөрийн 31-31 ОРО улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй Оросын холбооны улсын Хиагт орохоор гарсан. Тэгээд Дархан-Уул аймаг өнгөрөөд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Жавхлантын ар гэх газар зам хөндлөн урсаж байсан үерийн ус дайрч машин шарвасан. Үүний улмаас зам тээврийн осол гаргасан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан  Би тээврийн хэрэгсэл жолоодоод 14-15 жил болж байна. Тухайн үед  70-80 километр цагийн хурдтай явж байсан. Хохирогчид нийт 850.000 төгрөг төлсөн. Ийм хэрэг хийсэндээ ихэд гэмшиж байна.   ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч К.Алмагулийн 2017 оны 05-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 03-р с арын 31-ний өдөр  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу хүнсний бараанд явах гээд  Орхон аймгаас зүс таних Жанчивлхамыг хөлслөөд машинд нь нөхрийн хамт суугаад явж байгаад Жавхлант сумын засмал зам дээр машин онхолдож миний гэмтэл авсан.  Би гомдолтой байна. Жолооч Жанчивлхам надад эмчлгээний зардал 650,000 төгрөг өгсөн. Би Орхон аймгийн Бүсийн оношлогоо нь эмчилгээний төвд толгой цээжний зураг 480.000 төгрөг нурууны бүсэлхий хэсгийн зураг 60,000 төгрөг болсон. Рентгений зураг 50,000 төгрөг болсон ба Жанчивлхамын өгсөн мөнгө эдгээр зураг авахад дууссан. Надад баримт нь байгаа. Миний биед нуруу мэдрэлийн холбоотой эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Миний чигчий хуруу мэдрэлгүй болж байгаа. Улаанбаатар хотод очиж үзүүлэх эмчлүүлэхэд 10,000,000 төгрөг хэрэгтэй, би үүнийг нэхэмжилж байна. Би одоо лангуун дээрээ сууж чадахгүй, түрээсээ төлж чадахгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

5. Хохирогч К.Алмагулийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичгээр өгсөн:  Шүүгдэгч О.Жанчивлхам болон хохирогч К.Алмагуль нар нь сайн дураараа эвлэрэн хэлэлцэж байгаагаа илэрхийлж байна. Шүүгдэгч  О.Жанчивлхам нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд цаашид ч дэмжлэг туслалцаа үзүүлж байхаа илэрхийлж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв цаашид эмчилгээний зардал гарвал  төлж барагдуулна.    ...гэх хүсэлт,

6. Гэрч С.Аскербек 2017 оны 05-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр би эхнэр К.Алмагулийн хамтаар ОХУ-руу явахаар танил болох О.Жанчивлхамын өглөө 10 цаг өнгөрч байх үед суугаад 14 цагийн үед Сэлэнгэ аймгийн Жавхлант сум өнгөрч явтал зам цасны хайлсан ус урсаж байсан, жолооч яг тэр усан дээр тоормос дараад машин хөндлөн гулгаад сөрөг урсгал тал руу замын хажуугийн шороон дээр онхолдсон. Би урд талын суудалд хамгаалах бүс зүүсэн байсан болохоор бэртэл, гэмтэл аваагүй. Эхнэр К.Алмагуль арын суудал дээр сууж явсан, биеийн гэмтэл ихээр авсан байсан.Жолооч  80-90 км цагийн хурдтай явж байсан. Миний эхнэр К.Алмагульд учруулсан эмчилгээний зардлыг жолооч Жанчивлхам төлчихвөл өөр ямар нэгэн асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/,

7.Гэрч В.Оюунтуяагийн 2017 оны 05-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай нөхөр О.Жанчивлхам нь тэр өдөр ОХУ-руу явахаар наашаа гарсан. Тэр өдөр цуг явсан 2 хүн нь өөрсдөө утасдаад “3 хүний зардал мөнгө өгөөд яваад ирье” гээд явсан гэсэн. Тэгээд 15 цагийн орчим “Сэлэнгийн замд осолд орлоо” гэж утасдсан. Тэр 2 хүний нэг болох эхнэр нь гэмтэл аваад эмнэлэгт хэвтсэн байсан. 600,000 гаруй төгрөг өгсөн гэж хэлж байсан. Яг хэдийг өгснийг би мэдэхгүй байна. Бид хоёр 12,000,000 төгрөгний цалингийн зээлтэй. Нэхэмжилж байгаа их мөнгийг бол өгөхөд хэцүү байна. Охин оюутан, би ажилгүй, нөхөр ганцаараа ажил хийдэг. Манай нөхөр их даруухан, үг дуу цөөтэй, хамт олонтойгоо эвсэг, 2016 онд байгууллагын аварга болж байсан хүн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

       8.Шинжээч Л.Наранбаатарын 2017 оны 04-р сарын 10-ны өдрийн дүгнэлт:

       1.“Ниссан Экстрал” маркийн 31-31 ОРО улсын дугаартай тээврийн жолооч О.Жанчивлхам нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн зүйл заалт, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалт зөрчсөн.

       2. Зам дээр ус урсаж байсан гэх ус тухайн осол гарахад нөлөөлөхгүй.

       3.“Ниссан Экстрал” маркийн 31-31 ОРО улсын дугаартай тээврийн жолооч О.Жанчивлхам нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн зүйл заалт, 9.2 жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарах нөхцлийг бүрдүүлсэн. ...гэх дүгнэлт, /хх-ийн 23-р ху/,

           9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг          хийсэн 2017 оны 04-р сарын 13-ны өдрийн  № 354 тоот актын дүгнэлт хэсэгт:

           1.К.Алмагулийн биед бүсэлхийн 2 ба 3 дугаар нугалмын сэртэнгийн хугарал, баруун талын 4,5 зүүн талын 11 дүгээр хавирганы хугарал, баруун бугалга, мөр, цээж, баруун шуу, баруун өгзгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Учирсан гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       2. Шинэ гэмтлүүд ба 2017.03.31-ний өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй.

           3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

           4. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамрагдана.

           5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 31-р ху/,

      10. “Ашид Билгүүн” ХХК-ны Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ:

Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ:

Эвдэрсэн эд анги,

зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

Салхины шил /урд/

Их

150,000

Солих

2

Крыло урд 2ш

Их

500,000

Солих

3

Ослын дэр /жолооч/

Их

50,000

Солих

4

Ослын дэр /зорчигч/

Их

50,000

Солих

5

Толь 2ш

Их

160,000

Солих

6

Хаалганышил /баруун урд/

Их

85,000

Солих

7

Дохио урд 2ш

Их

50,000

Солих

8

Орой

Их

180,000

Засах

 

Шууд зардлын дүн:

 

1,225,000

 

 

 

 

 

 

 

300 гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

60,000

Материалын үнэ

 

Будах зардал

 

180,000

Ажлын хөлс

 

Эд анги солих

 

40,000

Ажлын хөлс

 

Тэнхлэг шалгуулах

 

       0

Ажлын хөлс

 

Шууд бус зардлын дүн:

 

280,000

 

 

Нийт дүн:

 

1,505,000

 

 

Шүүгдэгч О.Жанчивлхамын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 62-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол, /хх  54-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 55-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 56-57-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 58-р ху/,  хэрэг учралын  газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 05-07-р ху/, ослын талаархи гэрэл зургийн үзүүлэлт, /хх 08-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 09-р ху/, согтуурлын хэмжээ шалгасан илтгэх хуудас /хх-ийн 10-р ху/, үнэмлэх түр хураан авсан тэмдэглэл /хх 11-р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 25,36,47-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл /хх 26,34-р ху/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх 42-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 43-46-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх 59, 65-р ху/, шүүгдэгчийн ажлын газрын  тодорхойлолт, /хх 60-р ху/, жолоочийн үнэмлэхний хуулбар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх 66-р ху/, хохирогчийн хохирлын бичиг баримтын хуулбар, /хх  67-74-р ху/, хохирогчийн хэрэгт хавсаргахаар өгсөн гэмтсэн үеийн гэрэл зураг, /хх 75-77-р ху/, шүүгдэгчээс хохирогчид хохирол төлсөн баримт, /хх 78-80-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

   Шүүгдэгч О.Жанчивлхам нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Ниссан Экстрал” маркийн 31-31 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа онхолдож зам тээврийн осол гаргаснаас зорчигч К.Алмагулийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараахи байдлуудаар нотлогдож   Үүнд:

   Шүүгдэгч О.Жанчивлхамын өөрийнх нь өгсөн: .. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед өөрийн 31-31 ОРО улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлтэй Оросын холбооны улсын Хиагт орохоор гарсан. Тэгээд Дархан-Уул аймаг өнгөрөөд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Жавхлантын ар гэх газар зам хөндлөн урсаж байсан үерийн ус дайрч машин шарвасан. Үүний улмаас зам тээврийн осол гаргасан.    ...гэх мэдүүлэг,

    Хохирогч К.Алмагүлийн өгсөн:  2017 оны 03-р с арын 31-ний өдөр  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу хүнсний бараанд явах гээд  Орхон аймгаас зүс таних Жанчивлхамыг хөлслөөд машинд нь нөхрийн хамт суугаад явж байгаад Жавхлант сумын засмал зам дээр машин онхолдож миний гэмтэл авсан гэх мэдүүлэг, болон хэрэгт авагдсан сэжигтнээр тооцох тогтоол,  сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол,  яллагдагчийг байцаасан тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын  газар үзлэг хийсэн тэмдэглэл, ослын талаархи гэрэл зургийн үзүүлэлт,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурлын хэмжээ шалгасан илтгэх хуудас, үнэмлэх түр хураан авсан тэмдэглэл, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн үнэмлэхний хуулбар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,  хохирогчийн хохирлын бичиг баримтын хуулбар, хохирогчийн хэрэгт хавсаргахаар өгсөн гэмтсэн үеийн гэрэл зураг, шүүгдэгчээс хохирогчид хохирол төлсөн баримт, шүүгдэгч, хохирогч шүүгдэгчтэй  эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн  хүсэлт... гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

     Шүүгдэгч О.Жанчивлхамд холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, түүнийг шүүхээс эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215-р зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй  байна

     Шүүгдэгч О.Жанчивлхамын үйлдэл  нь “Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгааг харгалзан үзэж, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байгаа боловч шүүгдэгч О.Жанчивлхам нь  бусдад учруулсан хохиролгүй, хохирогч К.Алмагүль нь  шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох талаар бичгээр гаргасан хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй  байна.

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Жанчивлхам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт жолоочийн В ангилалын 216406 тоот үнэмлэх түр хураагдан ирсэн  зэргийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 248-р зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290-р зүйлийн  290.3, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Боржгон овогт Очирдагвын Жанчивлхамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  25-р зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгон овогт Очирдагвын Жанчивлхам, хохирогч Курман овогт Кирикбайгийн Алмагүль нар эвлэрсэн тул Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржгон овогт Очирдагвын Жанчивлхамыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгчид холбогдох 201718000101 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ гэмт хэргийн улмаас О.Жанчивлхам нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Хавтаст хэргийн 11-р хуудсанд авагдсан “үнэмлэх түр хураан авах тухай” тэмдэглэлээр түр хураан авсан жолоочийн В ангилалын 216406 тоот үнэмлэхийг шүүгдэгч О.Жанчивлхамд буцаан олгосугай.

5. Шүүгдэгч О.Жанчивлхамд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  299-р зүйлийн 299.3  дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9 .Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН