Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2022/00328

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******, *******лол, *******,******* тоотод байрлах, “Н*******” ХХК /РД:*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******,*******,******* тоотод байрлах, “А” ХХК /РД:/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 226136000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 5 сарын 04 өдөр хүлээн авч, 2022 оны 5 сарын 11 өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б,

Нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч "Н*******" ХХК нь хувь нийлүүлсэн нийгэмлэг "У"-аас зарласан " төмөр замын автобусны хос дугуй" худалдан авах тоот нээлттэй тендерт шалгарч 2021 оны 6 сарын 04 өдөр дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр 3 төрлийн хос дугуйг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь дээрх 3 төрлийн хос дугуйг "А" ХХК-аас авахаар гэрээ байгуулсан боловч хугацаандаа нийлүүлээгүйгээс болж "У"-тай байгуулсан гэрээ цуцлагдаж, гэрээний гүйцэтгэлийн баталгааны үнэ 13000000 төгрөгийг авч чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэгч "Н*******" ХХК нь хариуцагч "А" ХХК-тай 2021 оны 11 сарын 08 өдрийн дугаартай "Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ" байгуулсан. Гэрээгээр нийт үнэ 220000000 төгрөгийн 3 төрлийн хос дугуйг 47 хоногийн дотор 2021 оны******* сарын 25 өдөрт багтаан нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний үнийн дүнгийн 70 хувь болох 154000000 төгрөгийг ажлын 2 хоногт багтаан шилжүүлсэн бөгөөд хариуцагч үүргээ биелүүлээгүй 3 төрлийн хос дугуйг хугацаандаа нийлүүлээгүй хугацаа хэтэрч*******8 хоног болсон. Мөн гэрээний 8.2-д "Нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг Нийлүүлэгчид төлнө" гэж заасан байна. Хариуцагч "А" ХХК нь харилцан тохиролцсоны дагуу барааг хугацаандаа нийлүүлээгүй тул барааны урьдчилгаа төлбөр, алданги, "У"-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэлийн баталгааны үнийн хамт нэхэмжилж байна. Иймд барааны урьдчилгаа төлбөр 154000000 төгрөг алданги 59136000 төгрөг, Гүйцэтгэлийн баталгаа 13000000 төгрөг, нийт 226136000 төгрөгийг хариуцагч "А" ХХК-аас гаргуулж өгнө үү. Бараа нийлүүлэх хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа гэв. 

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: тус компаниас авсан 154000000 төгрөгт Украйн улсад захиалга хийсэн. Миний хувьд аль болох хоног хожих зорилготойгоор мөнгийг гадагшаа хурдан шилжүүлж, мөнгө нь орсон гэсэн мэдээлэл ирж байсан. Тэгээд тухайн үед улсынх нь онц байдалтай холбоотой байсан юм уу үйлдвэрлэл сунжирсан. Оросын нутаг руу оруулж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн байсан юм байна. Тэгээд хугацаа алдаж байх хооронд дайны байдал үүссэн. Арга ядаад Оросуудтай уулзаад энэ байгууллагыг хохироохгүй нь тулд хэдэн дугуйг хурдан татаад өг гэж хэлсэн. Би мөнгө өгч чадахгүй. Яагаад гэвэл мөнгөө алдчихсан. Дайн гайгүй болоод Оросууд барааг нааш нь татчих юм бол бараа авахгүй гэсэн үндэслэл гаргасан байна. Эднийд өгөх мөнгө надад байхгүй. Өөрөө зээлтэй, өр авлагатай байгаа. 1 хос дугуй 10,000 долларын үнэтэй байдаг. Миний байдлыг ойлгож шийдэж өгөөч. Надад төлөх мөнгө байхгүй. Үндсэн мөнгө 154000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангийг төлөхгүй. гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас “Н*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, дугаартай худалдах, худалдан авах гэрээний хуулбар, бараа бүтээгдэхүүний жагсаалт, нийлүүлэх хуваарийн хуулбар, бараа бүтээгдэхүүний нэгжийн болон нийт үнэ тооцсон баримтын хуулбар, бараа бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт, стандартын хуулбар, “У” нийгэмлэгийн  мэдэгдлийн хуулбар, 2021 оны 11 сарын 08 өдрийн бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээний хуулбар, техникийн тодорхойлолтын хуулбар, хариуцагч “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, К.Б, Ч.Өийн иргэний үнэмлэхийн хуулбар, шилжүүлгийн мэдээллийн баримт, “Н*******” ХХК-н 2022 оны 4 сарын 25 өдрийн дугаартай гэрээ цуцлуулах хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, “Х,” ХХК-ийн гүйцэтгэлийн баталгааны өөрчлөлтийн хуулбар зэргийг хэрэгт ирүүлжээ. /хэргийн 4-20-р,  хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч тал бараа нийлүүлэх гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр гэрээний үнэ, алданги, гүйцэтгэлийн баталгаа нийт 226136000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
  3. Хариуцагч А ХХК гэрээний үнэ 154000000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
  4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч “Н*******” ХХК нь “У”  хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй төмөр замын автобусны 5 хос дугуй нийлүүлэхээр дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. /хэргийн 6-13-р хуудас/

 

- Нэхэмжлэгч “Н*******” ХХК, хариуцагч “А” ХХК нь 2021 оны 11 сарын 08 өдөр 2 шатлалт рекуртортой хос дугуй-1ш, 1 шатлалт редуктортой хос дугуй -1ш, редукторгүй хос дугуй -1ш -ийг тус тус 2021 оны******* сарын 25 өдрийн дотор худалдан авагч “Н*******” ХХК-д шилжүүлэх нөхцөл бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.  /хэргийн 15-18-р хуудас/

 

-Нэхэмжлэгч, хариуцагч талуудын байгуулсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-д “Нийлүүлэгч бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх хугацааг энэхүү гэрээнд зааснаас 7 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд захиалагч гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нийлүүлэгчид албан ёсоор бичгээр өгнө”, 10.3-д “Нийлүүлэгч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 хоногын дотор зохих хариуг өгч тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд захиалагч нь гэрээг цуцлана” гэх нөхцөлийг тусгажээ.

 

-Нэхэмжлэгч тал гэрээний нийт үнийн 70 хувь болох 154000000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгож  2021 оны 11 сарын 10 өдөр хариуцагч “А” ХХК-д шилжүүлсэн байна. /хэргийн 20-р хуудас/

 

  1. Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., 221 дүгээр зүйлийн  221.3.Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. гэж тус тус хуульчилжээ.

 

Гэрээний нөхцөл биелсэнээр, эсвэл гэрээний талууд харилцан тохиролцсон тохиолдолд гэрээ дуусгавар болно.

Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний нөхцөл биелээгүй /худалдагч талд гэрээгээр тохирсон хугацаанд барааг нийлүүлээгүй/ байх бөгөөд бараа нийлүүлэх хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй юмаа.

Гэрээ дуусгавар болох нөгөө үндэслэл буюу  гэрээг цуцлах талаар талууд гэрээний 10 дугаар зүйлд харилцан тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч талд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг албан ёсоор бичгээр хүргүүлээгүй болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгчийн “А ХХК-д албан ёсоор бичгээр баримт өгөөгүй, .... утсаар байнга хугацаа хэтэрч болохоо больж байна шүү гэж мэдэгдэж ирсэн,” гэх тайлбараар нотлогдож байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ дуусгавар болоогүй,  хүчин төгөлдөр хэвээр гэж үзлээ.

Гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд талууд гэрээний үүргийг нөгөө талаасаа шаардах, гэрээ дуусгавар болсон тохиолдолд талууд өгсөн, авснаа буцаах, учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Иймд нэхэмжлэгч “Н*******” ХХК-д гэрээний үнэ, алданги,  гүйцэтгэлийн баталгаа, нийт 226136000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-с гаргуулахаар шаардах эрх үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******88630 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-с  226136000 /хоёр зуун хорин зургаан сая нэг зуун гучин зургаан мянга/  төгрөг гаргуулах тухай “Н*******” ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******88630 /нэг сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******0 дугаар зүйлийн*******0.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.БАЯРДАВАА