| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/155 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/155
2025 05 14 2025/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч ******************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А**********гийн Э************д холбогдох эрүүгийн 2538000********* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Түмэн овогт А**********гийн Э************,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******************* нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг “Т****” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6 метр куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж 3,421,296 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******************* нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг “Т****” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6 метр куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж 3,421,296 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Б******** Т**** гэдэг газраас ганцаараа мотоциклоор очиж мод руу ороод босоо байсан 10 ширхэг модыг унагаачхаад тэнд орхиж яваад 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүргэн ах Л.Б*********г гуйгаад тухайн мод унагаасан газартаа очиж хэмжилт хийж тайрсан. Тэгээд тайраад ер нь дуусаж байх үед экологийн цагдаа Б********* гэж хүн ирээд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад нь би байхгүй гэхэд чи ингэж хууль бус мод бэлтгэж болохгүй. Одоо наад тастаж унагаасан модоо машин олоод сумын цагдаагийн хашаанд аваачиж буулга гэж хэлээд явсан. Тэгээд хүргэн ах бид хоёр сумын төв орж мод ачих машин хайж явж байхад Б********* цагдаа залгаад ойн мэргэжлийн байгууллагын Зил 131 машин олсон. Энэ машинаар нөгөө модонд байгаа моднуудаа сумын төвд оруулж ир гэж хэлэхээр нь тухайн машинтай нь явж бэлтгэсэн модоо ачаад сумын төвд орж ирээд цагдаагийн хэсгийн хашаанд буулгасан. ...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Н*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус сумын иргэн ******************* гэдэг хүн 4 метрийн урттай 33 ширхэг мод бэлтгэсэн байсан ба уг модыг цагдаа нар тус сумын кабоны хашаанд буулгасан байхыг харсан. ...Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),
Гэрч Б.Э********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн орчим намайг уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийн жолооч Б********, Э************ бас нэг хүнтэй хамт гурван хүн байсан. Уг модыг тус сумын 6 дугаар багийн иргэн ******************* гэдэг хүний мод гэж өөрөө надад хэлсэн. Би тухайн хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг баримтаа шалгуул гэхэд ******************* гэдэг хүн надад ямар нэгэн бичиг баримт байхгүй гэхээр нь та хаанаас бэлтгэсэн бэ гэхэд тухайн модыг тус сумын 5 дугаар багийн нутаг “Б********” гэдэг газарт босоо мод унагааж бэлтгэж байгаад экологийн цагдаатай тааралдаж шалгуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),
Гэрч Б.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бийжийн давааны ойролцоо хөрөө дуугараад байхаар нь очиж үзэхэд зүс таних хоёр хүн босоо нойтон мод унагаасан бэлдэж байхаар нь тухайн мод бэлтгэсэн газартаа байж байх талаар хэлээд ...талбай руу явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51-р хуудас),
Гэрч Л.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг “Б********” гэдэг газарт очиход тэр газарт 10 орчим мод унагаасан байсан. ******************* тухайн моднуудыг 4 метрээр тайрна, та яг хэмжээ тавиад байж бай. Би тайръя гэхээр нь би уг модыг 4 метрээр тайрах хэмжээ тавьж ******************* тайрч байхад нэг машин дугараад бидний байсан газарт экологийн байцаагч ахмад Б.Б********* гэсэн байхаа нэг цагдаа ирээд бид хоёрыг наад хууль бус үйлдлээ зогсоо бэлтгэсэн модоо сумын төв рүү ачиж оруулах машин олоод цагдаагийн кабоны хашаанд оруул гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 54-55-р хуудас),
Гэрч Э.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед замдаа хүмүүс хууль бусаар мод бэлтгэж байсан. Тухайн модыг ойр байгаа дээрээ Түнэл сум руу ачуулаад оруулчихмаар байна гэж “Их Түнэл” ХХК-ийн захирал н.Э********т хэлж яриад манай талбай дээр үйл ажиллагаа явуулахад ашиглаж байсан Зил-131 машинаар тухайн модыг ачуулахаар болсон. Тэгээд хамт дагаж явж *******************, Л.Б********* гэх хүмүүсийн мод бэлтгэсэн гэх газарт нь явж очиход ууланд босоо мод унагааж, 4 метрийн урттай тайрч бэлтгэсэн байсан 33 ширхэг модыг ачиж, Түнэл сумын төв рүү оруулж, цагдаагийн хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас),
Шинжээч Т.Тайван-А**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн иргэний мод бэлтгэсэн газарт ирж газрын байршил цэг, координат зэргээс үзэхэд N50.03.44.7, Е100.35.00.4 дугаарт зааж байгаа газар нь тус сумын 5 дугаар багийн нутаг “Т****” гэдэг газарт зааж байсан. Шинжээч томилох дүгнэлтэд Түнэл сумын 5 дугаар багийн нутаг “Б********” гэж байсан. Тухайн газрыг ерөнхийд нь “Бийж” гэж нэрлэдэг. ******************* гэдэг хүний мод бэлтгэсэн газар бол байршлаараа “Т****” гэдэг газарт зааж байсан тул тухайн нэршлээр нь бичиж шинжээчийн дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 98-99-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-23-р хуудас),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 24-29-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 31-33-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 35-36-р хуудас),
Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” ойн ангийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “...1. Иргэн *******************ийн мод нь шинэ, нойтон хэрэглээний шинэс мод байв. 2. Уг мод нь хэрэглээний мод байна. 3. ...3,421,296 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 70-73-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн: “...шинэс төрлийн нойтон модны экологи-эдийн засгийн үнэлгээ 3,421,296 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр 10,263,888 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн 83-р хуудас),
“Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-925-12011 дугаартай “Мустанг-5 нэртэй Хятад улсад үйлдвэрлэсэн хөрөө зах зээлийн үнэ цэнийг 150,000 төгрөгөөр тогтоов.” гэх дүгнэлт (хх-ийн 89-93-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 113-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 114-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 115-р хуудас), Хөвсгөл аймгийн Түнэл сумын Бийж багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 118-р хуудас), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого (хх-ийн 119-120-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 111-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А**********гийн Э************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч ******************* нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ******************* нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг “Т****” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6 метр куб хэмжээтэй шинэс мод бэлтгэж 3,421,296 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Н*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас), гэрч Б.Э********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас), гэрч Б.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 50-51-р хуудас), гэрч Л.Б*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 54-55-р хуудас), гэрч Э.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас), шинжээч Т.Тайван-А**********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 98-99-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-23-р хуудас), модонд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 24-29-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 31-33-р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 35-36-р хуудас), Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” ойн ангийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 70-73-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн гэх дүгнэлт (хх-ийн 83-р хуудас), “Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХҮК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-925-12011 дугаартай дүгнэлт (хх-ийн 89-93-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч ******************* нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *******************ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч ******************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ******************* нь экологи эдийн засагт 3,421,296 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ******************* нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 10,263,888 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 10,263,888 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******************* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 111-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******************* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 6 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Түнэл сумаас гадагш явахыг хориглож шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдлээ.
Эрүүгийн 2538000********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Мустанг-5 нэртэй, их бие цагаан, улаан өнгийн татуургатай цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т******** овогт А**********гийн Э************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А**********гийн Э************ийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 6 (зургаа) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Түнэл сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******************ийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******************эс 10,263,888 (арван сая хоёр зуун жаран гурван мянга найман зуун наян найм) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000********* дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Түнэл сумын цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжлэгдсэн 20 см диаметртэй 33 ширхэг, 6 метр куб шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн 2538000********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Мустанг-5 нэртэй, их бие цагаан, улаан өнгийн татуургатай цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР