Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/97

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон

Улсын яллагч Б.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.А-д холбогдох 2516000070078 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт **** аймгийн **** сумын ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, **** регистрийн дугаартай, Ө ургийн овогтой Д.А.

Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.А нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны орой 21 цаг 54 минутад хохирогч Д.М-н нэр дээр бүртгэлтэй ****** гэх гар утасны дугаараар токи аппликейшнд ***** кодтой бүртгэл үүсгэж 5,588,000 төгрөгийн үнэтэй I Phone 16 pro загварын гар утас захиалан авсан, токи аппликейшны кредит картаас 540,465.81 төгрөгийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Д.М-д 6,128,465.81 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Д.Э-н ****** банкны ****** тоот данснаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийт 10 удаагийн гүйлгээгээр 2,400,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч П.А-н эзэмшлийн **** банк дахь **** дугаарын дансанд шилжүүлэн Maamuu нэрээр покер тоглож хохирогч Д.Э-д 2,400,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:

-Хохирогч Д.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Миний ***** дугаартай гар утсанд 2024 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 8402 гэсэн дугаараас токи байна. Гар утасны лизингийн эргэн төлөлтийн хугацаа 8 хоног хэтэрсэн байна гэсэн утгатай мессеж ирсэн. Тэгээд би тухайн өдрөө нээх тоогоогүй байж байтал 12 дугаар сарын 08-ны өглөө ***** гэх дугаараас залгаж орж ирээд та зээлээ хийнэ үү. Зээл хэтрээд олон хонож байна гэсэн. Тэгэхээр нь гайхаад ямар зээл вэ? гэж асуухад 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр та Iphone-16 pro маркийн гар утас Улаанбаатар хотын Чингисийн талбайн баруун талд байдаг Юнителийн салбараас авсан байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд хандаж би зээлээр утас аваагүй гэдгээ хэлсэн чинь тэгвэл та цагдаад ханд гэж хэлсэн. ****** гэх дугаарын лавлах та токи аппликейшн татаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэж хэлсэн бөгөөд би хажуу айлынхаа сургуулийн хүүхдээр токи гэх аппликейшн татуулаад ороод үзэхэд 5,588,000 төгрөгний гар утас зээлсэн. Кредит картнаас 540,465 төгрөгний зээл гаргуулан авсан байсан. Би бусдад өөрийнхөө мэдээллийг өгөөгүй. Миний хувийн мэдээллийг манай нөхөр, 2 охин, хүргэн л мэдэх байх. Би нийт 6,128,465 төгрөгөөр хохирсон байгаа. Тэгээд одоо зээлийн хүү, төлөлт гээд нэмэгдээд явах байх гэж бодоод байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

-Хохирогч Д.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын эхээр **** сумаас аймгийн төв дээр тэтгэврийн зээл авах гэж ирэхэд танд зээл гарахгүй гэж хэлсэн. Таны өмнө авсан зээл буюу 8, 9 дүгээр сарын зээл төлөгдөөгүй. Зээл гарахгүй гэхээр нь би яагаад зээл гарахгүй байгаа юм гэсэн чинь банкны хүн та дансны хуулгаа аваад үз гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансны хуулгаа аваад үзэхэд 2024 оны 03 дугаар сарын 20-нд миний ***** дугаарын данснаас ****** дугаарын данс руу 2.400.000 төгрөг шилжүүлж авсан байсан. Яг тухайн үед манай нөхөр даралт харваад би сум руугаа явсан. Тэгээд би нөхрөө сумын эмнэлэгт хэвтүүлээд сахиулаар 1 сар гаруй харж байсан. Тэрнээс хойш нөхрөө хот руу явуулаад ганцаараа мал дээр байгаад завгүй явж байгаад дөнгөж сая цагдаад өргөдөл өгч байна. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 03:54 минутад ******* дугаарын данс руу 200,000 төгрөгийг бензин хийлгүүлэх гэж би өөрөө шилжүүлсэн. Миний хүү А-н данс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

-Гэрч Д.П-н “...Д.А гэх хүнийг танина. Манай охин Б-н нөхөр болох гээд манайхаар ирж очин байдаг хүргэн болох гэж байгаа залуу юм. Д.А-р Токи аппликейшнд бүртгэл үүсгүүлсэн. Бүртгэл үүсгээд өг гэж гуйсан зүйл байхгүй. Д.А болон түүхий эхнэр болох Б нь угаасаа манай эхнэр М-н иргэний үнэмлэхийн мэдээлэл, бусад шаардлагатай хувь хүнтэй холбоотой бүх мэдээллийг мэддэг болохоороо манай эхнэрийн утасны дугаараар Токи аппликейшнд бүртгэл үүсгэсэн гэж бодож байна. Манай эхнэрийн утасны дугаараар бүртгэл үүсгээд А нь өөрийн данс руугаа 490,000 төгрөг шилжүүлж авсныг Токи аппликейшнээс зээлээ төл гээд мессеж ирээд судалж, үзэж байгаад мэдсэн юм. Өөрөө дур мэдээд токигийн кридет картнаас зээлийн эрх аваад өөр рүүгээ шилжүүлсэн байна лээ. Манай эхнэр бид 2 хэн хэн нь мэдээгүй байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-40/,

-2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “...Тухайн гар утсанд байх Токи аппликейшнд нэвтрэн орж миний мэдээлэл цэс рүү орж үзэхэд нэр: Д.М, утасны дугаар: ******, и-мэйл хаяг бүртгэлгүй гэсэн бичиглэл гарч ирэв. Тухайн цэснээс гарч гүйлгээний түүх цэс рүү орж үзэхэд Д.А нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 22 цаг 02 минутад -10,000 төгрөг, -490,000 төгрөг гүйлгээ хийгдсэн болох нь тогтоогдож харагдаж байна. Үзлэгийг үргэлжлүүлж Лизинг цэс рүү орж үргэлжлүүлэхэд Зээлийн үлдэгдэл: 5,588,000 төгрөг, хугацаа хэтэрсэн: 2024.11.25, дараагийн төлөлтийн дүн: 283,772, авсан зээл: 5,588,000 гэсэн бичиглэл харагдаж байна. Мөн түүх цэс хэсэгт Захиалга: 039877, 2024.10.16, 21:54 гэсэн мэдээлэл харагдаж байгаа болох нь үзлэгээр тогтоогдож байна. Үзлэгийг үргэлжлүүлэхэд урьдчилгаа төлөлгүйгээр 5,588,000 төгрөгийн IPHONE 16 PRO 256 GB 2-ын гар утсыг Токи аппликейшнээр **** дугаараар бүртгэл үүсгэн захиалан авсан болох нь тогтоогдлоо...” гэх Д.М-аас гаргаж өгсөн хар хөх өнгийн GALAXY А-15 маркийн гар утсанд үзлэг үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-10/,

-8402 дугаараас зээлийн эргэн төлөлт хэтэрсэн талаар ирүүлсэн мессежний хуулга, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-14/,

-Хохирогч Д.Э-н ****** дугаарын ***** банкны дансны хуулга /хх-ийн 53/,

-***** банкны 2025.01.09-ний өдрийн 5337/25/20 дугаартай албан бичгээр ирүүлсэн “П.А-н ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга” /хх-ийн 66-94/

-***** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-97/

-2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д.А-с гаргаж өгсөн хар өнгийн кэйстэй Самсунг-А13 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 107-110/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Д.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-д 2,400,000 төгрөгийн, хохирогч Д.М-д 6,128,465.81 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Д.Э, Д.М нар нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан, шүүгдэгч Д.А нь хохирогч Д.М-д учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.А-аас 6,128,465.81 төгрөг гаргуулж хохирогч Д.М-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө ургийн овогтой Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлт дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.А-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.А-аас 6,128,465.81 төгрөг гаргуулж хохирогч Д.М-д олгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардуулж эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтээр түдгэлзүүлж шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ