| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2022/00195/И |
| Дугаар | 103/ШШ2022/00277 |
| Огноо | 2022-06-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2022/00277
| ************** оны 06 сарын ******* өдөр | Дугаар *******03/ШШ**************/00277 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрлэлийн баруун бүс Нөхөрлөлийн гудамж ******* тоотод байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Наран хороолол, ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах ******* ******* ХХК -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээний үүргийн биелэлт түрээсийн төлбөр 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, бараа материалын үнэ 74,646,000 төгрөг, нийт *******94,646,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.,
Хариуцагч : С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Феррум ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлт түрээсийн төлбөр 80,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 40,000,000 төгрөг, бараа материалын төлбөр 74,646,000 төгрөг, нийт *******94,646,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай **************7 оны ************** дүгээр сарын 4-ний өдөр *******7-276 тоот дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулан нийт 3 нэр төрлийн 956 ширхэг бараа материалыг хүлээлгэн өгсөн ба одоо дээрх бараа материал нь тус компанид байхгүй байгаа тул ************** оны 3 дугаар сарын худалдах үнийн дүнгээр тооцон акталж 74,646,000 төгрөг
*******2******* оны 6 дугаар сарын 25-ны өдөр ******* ******* ХХК-ийн захирал С.ын хүсэлтээр **************7 оноос хойшхи түрээсийн төлбөрийг 80,000,000 төгрөг болгон тохиролцож *******2******* оны *******0 дугаар сарын *******-нд төлнө гэж хугацаа тохирон төлбөр барагдуулах гэрээ хийсэн ба барагдуулаагүй байгаа тул 80,000,000 төгрөг,
барилгын бараа матетриалын түрээсийн төлбөр 80,000,000 төгрөг нь хугацаандаа төлөгдөөгүй байгаа ба *******2******* оны *******0 дугаар сарын *******-ноос хойшхи алданги 40,000,000 төгрөг болсон.
Иймд Феррум ******* ХХК-иас гэрээний үүрэгт 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, бараа материалын актын төлбөр 74,646,000 төгрөг нийт *******94,646,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Бидний зүгээс заавал мөнгөөр төлбөрийг барагдуулахгүй, бараа материал, юу ч байж болно гэж хэлэхэд өнгөрсөн жил Баяндэлгэрт өвс тарьж байгаа, ногоон тэжээл тарьж байгаа, одоо тэрнээс аваарай, тэгээрэй ингээрэй гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн.
Нэхэмжилсэн 956 ширхэг бараа материалын хувьд бол тухайн үеийн ханшаар *******,000,000 гаран төгрөг байсан байж болно. Гэхдээ бидний бараа материалыг авчихаад өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Манай бараанууд өнөөдрийн зах зээлийн ханшаар худалдах үнээр нь актлагддаг, гэрээн дээрээ ч энэ талаараа зааж өгсөн байдаг. Тэгэхээр **************7 оны ************** дүгээр сарын 04-нөөс өнөөдрийг хүртэл түрээсээ тооцоод үзэхээр 308,000,000 төгрөг гарч байгаа юм. Харин хариуцагч байгууллагын зүгээс учир байдлаа тайлбарлаад төлбөрөө өгч чадахгүй нь бидэнд боломж олгож өгнө үү гэсээр байгаад 80,000,000 төгрөг өгье гэж тохирсон юм. Тэгээд *******0 дугаар сарын *******-ны хугацаа өнгөрч алданги тооцогдож эхлээд нийлээд **************,000,000 төгрөг болсон. Үүн дээр бараа материалынхаа үнийг бид өнөөдрийн худалдах үнээр актлаад өгөхөд нийт дүн маань *******94,000,000 төгрөг болж байгаа. Хэрвээ энэ үнийн дүн дээр тохирч чадахгүй бол бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд эргээд 308,000,000 төгрөгөө нэхэмжилж ч болно.
**************7 онд гэж хүн хамтарч байсан, бид хамтарч энэ компанийг байгуулсан гэж ярьж байх шиг байна. **************7 онд гэж хүн ******* эллиос ХХК-ийг өөрөө байгуулсан. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд **************9 онд гэж хүнийг нэмж хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байдаг. Өөрийнх нь эзэмшиж байгаа хувьцаа бол 70 гаран хувь буюу өөрөө компанийхаа бүх юмыг хариуцдаг давуу эрхтэй байдаг. Түрээсийн бараа материал байгаа гэж сая хэлсэн, хэрвээ үнэхээр байгаа бол бид нар бараа материалаа нэр төрлөөр нь аваад 74,646,000 төгрөгнөөсөө татгалзаж болно. Тэгэхээр энэ хүний ачаалал нь багасаад явчихна гэсэн үг. Тээврийн асуудлаас болоод бид бараа материалаа хүргэж өгч чадахгүй байна гэж хэллээ. Манайхаас бараа материал чинь үнэхээр байгаа бол манайх зардлыг нь гаргаад авчихья, дараа нь тэр гаргасан зардлыг танайх төлчих гэдэг асуудлыг ярьсан. Би өөрөө захиралтай Багануурт ирж 2 удаа уулзаж байсан, Улаанбаатар хотод 2 удаа уулзаж байсан. Тэр бүрт өгнө өө л гэж хэлдэг байсан. Одоо бараа материал маань үнэхээр байгаа бол тэрийгээ буцаагаад өгчихөж болох л байсан шүү дээ гэв.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.******* дэх хэсэгт хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна. гэж, 35 дугаар зүйлийн 35.*******-д хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заажээ.
С. миний бие тухай үед компанийн гүйцэтгэх захирал байсан хэдий ч **************9 оноос ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг БНХАУ-ын иргэн X. хэрэгжүүлж байна. **************9 оноос дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-*******9 гарч хил хаагдсанаас хойш гүйцэтгэх захирал Монгол улсад ирээгүй байгаа бөгөөд БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг ба хаягийг нь мэдэхгүй байна.
Иймд миний бие нэхэмжпэлийг гардан авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөх эрхгүй тул процессын хуульд заасан үндэслэл журмын дагуу ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд БНХАУ-ын иргэн X.г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж нэхэмжлэлийг гардуулах нь зүйтэй гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч С. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Түрээсэлж авсан бараа материалын хувьд тоо хэмжээ таарч байна. Тухайн үед бараа материалыг түрээсэлж авахад ард нь үндсэн үнийг нь 27,000,000 төгрөгийн бараа материал гэж бичсэн байсан. Гэтэл одоо 70,000,000 гаран төгрөг нэхээд байгааг зөвшөөрөхгүй байна. Би тухайн барааг ******* сарын хугацаатай түрээсэлсэн боловч сүүлдээ би мөнгөгүй болоод бараа материалыг нь хүргэж өгөх боломжгүй болчихсон. Түрээс 80.000.000 төгрөг, алданги 40.000.000 төгрөгийг зөвшөөрч байна, акталсан барааны үнийг арай өндөр байна гэж үзэж байна.
Тухайн үед манай компанийн хувь эзэмшигч байсан юм. Бид хамтраад ******* эллиос ХХК-г байгуулаад Багануур дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт арматурын үйлдвэр байгуулахаар тохиролцоод **************7 оны сүүлээр суурийн ажлаа эхлүүлсэн. Тэр ажил **************8 оны 0******* дүгээр сард дууссан. Тэгээд хавар болоод эднийхээс авсан бараа материалыг буцааж өгөхгүй бол болохгүй нь гэж бодоод эдний захиралтай очиж уулзсан. Тэгж уулзахдаа манайх үнэхээр боломжгүй нөхцөл байдалд байна, та өөрөө бараа материалаа татаад авчих боломжгүй юу? Хэрвээ танайх одоо татаад авчих юм бол манайх дараа нь бараа материал татаж авсан зардлыг танайд эргүүлээд өгнө гэж хэлсэн юм. Тэгэхэд надад за яах вэ, чи боломжтой үедээ над руу тат гэж хэлсэн юм. Тэгээд нөхцөл байдал дээрдэхгүй болохоор сарын дараа дахиад би захиралтай нь очиж уулзаад үнэхээр манайх боломжгүй юм байна аа, та өөрөө татаад авчих гээд хэлсэн. Тэгэхэд надад би чамд өнөө маргаашгүй хариу өгнө гэж хэлсэн юм. Тэгээд **************8 онд урагшаа явж гэрээ хийгээд өнгөрсөн, **************9 оны 3 дугаар сард Таньшанаас Хо гээд өвгөн ирээд , би, Хо нарын эзэмшлын компани болоод **************9 оны 9 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Тэр үед -г энэ компанийн захирлаар нь тавья, яагаад гэвэл тухайн үйлдвэр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа, өөрөө Монгол хүн, компани үйл ажиллагаа явуулаад эхлэхээр хүмүүс чамаас зээл авах нь ихсэх тул чи тухай бүр нь зохицуулж бай гээд захирлаар нь томилох болсон. Анх эднийхээс бараа материал татах үйл явцыг мэдэж байсан. Тэгээд одоог хүртэл материалыг нь өгөөгүй, манайд байгаа. Ингээд би өмгөөлөгчтэй уулзаад нэгэнт ийм зүйл болсон тул манайх бараа материал өгөхгүйгээр 80,000,000 төгрөг өгье гэж тохирсон. Манайх үйлдвэрийн барилгын бараа материалаа Таньшанаас Эрээн рүү татчихсан байхад Ковид-*******9 гэх өвчин гараад бүх юм хаагдчихсан байгаа юм. Түүнээс биш манай үйлдвэр бүх гэрээгээ байгуулчихсан байсан. Тухайн үед *******0 дугаар сард хил нээгдэнэ гэсэн сураг байсан тул би төлөх боломжтой юм байна гэж үзээд сүүлд дахин гэрээ байгуулсан. Энэ 80.000.000 төгрөг төлөх гэрээг -тай ярьж байж компанийн хүсэл зоригийг тусгаж байгуулсан гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ******* Эллойс ХХК-д өгсөн бараа материалын үнэлгээ, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, **************7 оны ************** дүгээр сарын 04-ний өдрийн *******7-276 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ, *******2******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээ нэхэмжлэх, тооцооны үлдэгдэлийн баталгаа, ************** оны 0******* дүгээр сарын **************-ний өдрийн *******/0*******/00******* дугаартай итгэмжлэл зэргийг
Хариуцагчийн зүгээс **************9 оны 9 дүгээр сарын *******3-ны өдрийн *******0 дугаартай ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ******* ******* ХХК-ийн компанийн дүрэм, Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүхээс нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: **************7 оны ************** дүгээр сарын 04-ний өдрийн *******7-276 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээний дагуу 3 нэр төрлийн 956 ширхэг бараа материалыг ******* сарын хугацаатай 5.775.600 төгрөгөөр түрээслүүлсэн бөгөөд түрээсэлсэн эд хөрөнгийг буцааж хүлээлгэж өгөөгүй, түрээсийн нийт төлбөр *******2*******.0*******.**************-ний өдрийн байдлаар 308.629.280 төгрөг болсон учир *******2*******.06.25-ны өдөр хариуцагч талтай төлбөр барагдуулах гэрээ байгуулж түрээсийн гэрээний үүрэгт 80.000.000 төгрөгийг *******2*******.*******0.*******-ны өдөр бэлнээр төлөхөөр, гэрээгээр тохирсон хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон бөгөөд энэ гэрээний дагуу түрээсийн төлбөр 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, буцааж өгөөгүй 956 ширхэг түрээсийн бараа материалын үнэ 74,646,000 төгрөг нийт *******94,646,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч С. татгалзлын үндэслэлээ: ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар **************9 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-ын иргэн X. гэх хүн томилогдсон учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох этгээд би биш гэж маргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийв.
Зохигчид нь **************7 оны ************** дүгээр сарын 04-ний өдрөөс **************7 оны *******2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ******* сарын хугацаатай барилгын туслах материал түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар болон тэдгээрийн хооронд байгуулсан барилгын туслах материал түрээслэх *******7-276 дугаартай гэрээгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 3*******8 дугаар зүйлийн 3*******8.*******-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 3*******8 дугаар зүйлийн 3*******8.3 дахь хэсэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд **************7 оны ************** дүгээр сарын 04-ний өдрийн барилгын туслах материал түрээслэх №*******7-276 дугаартай гэрээ нь дээрх шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын байгуулсан гэрээгээр түрээслүүлэгч буюу ******* ******* ХХК нь 2,4-тэй булан 264 ширхэг, ********************** харьцаатай хэв *******4 ширхэг, 60*************** харьцаатай хэв 528 ширхэг нийт 956 ширхэг эд хөрөнгийг ******* ******* ХХК-нд түрээсэлсэн бөгөөд түрээслэх хөрөнгийг **************7 оны ************** дүгээр сарын 04-ний өдөр түрээслэгч талд шилжүүлж хариуцагч 30 хоногийн хугацаанд түрээслэхээр тохиролцжээ.
Талууд *******2******* оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулан тус гэрээний *******.2 дахь хэсэгт төлбөр барагдуулах гэрээ нь талуудын өмнө байгуулсан *******7/276 дугаартай түрээсийн гэрээний салшгүй хэсэг болно гэж зааж дээрх гэрээний үлдэгдэл төлбөрийг 80,000,000 төгрөгөөр тогтоон дээрх мөнгийг *******2******* оны *******0 дугаар сарын *******-ны дотор нэг удаагийн төлөлтөөр төлж барагдуулахаар тохиролцон, мөн гэрээний 2.2 дахь хэсэгт ...түрээслэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 05 хувиар алданги тооцохоор тохиролцон ******* ******* ХХК-ийн хувь эзэмшигч С. гэж гарын үсгээ зуржээ. /хх-ийн *******2,*******3 дугаар хуудас/
**************7 оны ************** дүгээр сарын 04-ний өдрийн *******7-276 дугаартай гэрээний 2 дугаар зүйлийн 2.******* дэх хэсэгт энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд, тохиролцсон нөхцөл журмаар түрээсийн төлбөрийг төлөх, 2.7 дахь хэсэгт түрээслэгч нь түрээслэж байгаа бараа материалын чанар байдлыг алдагдуулахгүйгээр зориулалтын дагуу ашиглах, устгаж гэмтээхгүй байх үүрэгтэй, 2.************** дэх хэсэгт түрээсийн гэрээний хугацаа дуусмагц эд зүйлийг түрээслүүлэгч талд бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй, 5 дугаар зүйлийн 5.******* дэх хэсэгт түрээслүүлэгч нь түрээслэгчээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө, 7.3 дахь хэсэгт түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойш эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахааргүй эвдэж гэмтээсэн бол тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн ханшаар тооцож *******00 хувь төлөх үүргийг хүлээнэ, 7.4 түрээслэгч нь эд зүйлийг эвдсэн гэмтсэн тохиолдолд дахин засварлахад зориулж тухайн эд зүйлийн хавсралт *******-т заасан үнийн дүнгийн 50 хувиар бодож төлөх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг сэргээн засварлахаар хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал нь энэ компанийн гүйцэтгэх захирал нь өөр хүн учраас нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авах этгээд би биш гэж маргасан бөгөөд **************7 оны ************** дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн барилгын туслах материал түрээслэх №*******7-276 дугаар гэрээний хүчин төгөлдөр эсэхэд болон өөр бусад асуудлаар маргаагүй байна.
Талууд түрээсийн гэрээнд гэрээний хугацааг **************7.**************.04-ний өдрөөс **************7.*******2.04-ний өдөр хүртэл ******* сарын хугацаатай байгуулсан хэдий ч хариуцагч түрээсэлсэн эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй бөгөөд **************9 онд түрээсийн эд хөрөнгийг дахин ашигласан, одоо дээрх эд хөрөнгөнөөс 700 гаруй бараа материал өөрт нь байгаа талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурьджээ.
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн шаардаж болно гэж заажээ.
Иймд хууль буюу гэрээнд зааснаар хариуцагч нь бусдын эд хөрөнгийг түрээсэлсэн боловч түрээсийн бараа материалыг буцаан өгөөгүй, түрээсийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал С. нь би компанийн гүйцэтгэх захирал биш учраас иргэний хэрэгт хариуцагчаар оролцох этгээд биш гэж тайлбарлаж байна.
******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр уг компани нь 2 гишүүнтэй бөгөөд С. нь **************7.*******0.04-ний өдөр захирлаар томилогдсон, **************7.*******0.24-ний өдөр хувь нийлүүлэгчээс ******* нэмэгдэж үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгдсөнийг болон шинэчилсэн дүрмийг бүртгэж, **************9.09.24-ний өдөр X.-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэжээ. / хх-ийн 53 дугаар хуудас/
Дээрх гэрчилгээгээс үзэхэд 2 гишүүнтэй ******* ******* ХХК-д С. захирлын, X. гүйцэтгэх захирлын албан тушаалтай болох нь, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар С. нь уг компанийн 76 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тус тус тогтоогдож байна.
Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.******* дэх хэсэгт Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно, 84.*******0 дахь хэсэгт Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны ******* буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ гэж тус тус заажээ.
**************9.09.24-ний өдөр X.-г гүйцэтгэх захирлаар томилсны дараа хариуцагч С. нь *******2*******.06.25-ны өдөр нэхэмжлэгч талтай төлбөр барагдуулах гэрээг байгуулж хувь эзэмшигч С. гэж гарын үсэг зурсан, уг гэрээг компаны гүйцэтгэх захирал X.-тай зөвшилцөж компанийн хүсэл зоригийг илэрхийлж байгуулсан гэдгээ шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа бөгөөд С.ад нэхэмжлэлийн хувийг гардуулж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь хууль зөрчөөгүй, Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.*******0 дахь хэсэгт зааснаар тэрээр уг хуулийн 84.******* дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан гэж үзэхээр байна.
Иймд түүний хариуцагч биш, X.-д нэхэмжлэлийн хувийг гардуулж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.******* дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан бөгөөд зохигчдын хооронд **************7.**************.04-ны өдрийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж *******2******* оны 6 дугаар сарын 25-ны өдөр дахин Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулан тус гэрээний *******.2 дахь хэсэгт төлбөр барагдуулах гэрээ нь талуудын өмнө байгуулсан *******7/276 дугаартай гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан байна.
Иймд хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа хариуцагч төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байгааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж зааснаар дүгнэж хариуцагчаас *******94,646,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч талаас түрээсэлж аваад буцааж өгөөгүй 956 ширхэг бараа материалын үнэ 74,646,000 төгрөгийг өндөр үнэлгээтэй учраас зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгсөн хэдий ч үнэлгээ тогтоолгох хүсэлт болон зөвшөөрөхгүй байгаа тайлбарыг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,2*******,*******30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас *******,2*******,*******30 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 3*******8 дугаар зүйлийн 3*******8.*******, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас түрээсийн гэрээний үүргийн биелэлт түрээсийн төлбөр 80,000,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг, буцааж өгөөгүй бараа материалын төлбөр 74,646,000 төгрөг нийт *******94,646,000 төгрөгийг /зуун ерэн дөрвөн сая зургаан зуун дөчин зургаан мянга/ гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,2*******,*******30 төгрөгийг улсын орлогод орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас *******,2*******,*******30 төгрөгийг гаргуулан ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн *******03/ШШ**************/006*******7 дугаартай шүүгчийн захирамж нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ТУЯА