| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/0911/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1120 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1120
2025 05 01 2025/ШЦТ/1120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Г.Цэрэндорж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч М.Ариунцэцэг,
гэрч Д.М,
шинжээч С.Эрдэнэцэцэг, Э.Чингүүн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2206 00000 3219 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................. өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ........................ тоот гэртээ эхнэр З.Атай гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүний хоолойг уяагаар боож алсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:
Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Тухайн өдөр өглөө 06 цаг өнгөрч байхад босоод гал түлээд өмнөх орой нь хийсэн хоолоо халаах гээд гэрийнхээ зүүн талаар явж байхад тоононы утас унасан байсныг харсан. Яагаад унасан бол гэж бодоод авч хавчуулаад галаа түлсэн. Эхнэрээ дуудаад сэрэхгүй байхаар нь яасан бол гэж бодоод би эмнэлэг рүү залгасан. Тэгсэн чинь эмнэлэг утсаа аваагүй, цагдаа руу залгасан утсаа авахаар нь би сайн мэдэхгүй байна. Манай эхнэр нас барсан юм шиг байна гээд дуудлага өгсөн. Та гэрийнхээ хаягаа хэл гэсэн, би хаягаа сайн мэдэхгүй байсан тул дэлгүүрт хүлээж байя гэж хэлсэн. Нэлээн удаан хүлээгээд ирэхгүй байхаар нь буруу дуудсан юм болов уу гэж бодоод байж байсан чинь ширээн дээр өмнөх орой ууж байсан архи байсан. Тэр архинаас 3 татаж аваад буцаад зам руу яваад нэлээн хүлээж байсан чинь ирээгүй. Буцаад гэр рүү очоод хүлээж байя. Эд нар ирэхгүй юм байна даа гэж бодоод буцаад гэртээ ирээд сууж байсан чинь цагдаа ирсэн” гэв,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мэдүүлэхдээ “Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15-16 цагийн үед Багануураас ирсэн. Ирээд байж байсан чинь 17 цаг өнгөрч байхад манай охин над руу залгасан. Хоёулаа ярилцаж байхад ойрд охин нь бие өвдөөд ажлаа хийж чадсангүй гэж хэлсэн. Яагаад энэ талаар ярьж байгаа вэ гэхээр өмнө нь надад 100,000 төгрөг хадгалуулаад Д бид 2 гэрээ барьж чадахгүй байна, машины нэг юм авах гэсэн гурван зуун хэдэн мянган төгрөг гэж байна. Та энэ 100,000 төгрөгийг аваад байж бай. Дараа таныг ирэхэд охин нь ажлаа хийж байгаад 7 хоногийн цалин дээрээ нэмээд авна гэж ярьж байсан. Би Дийн ах дүү нарыг дуудаад бариулаач гэсэн дийлэхгүй байна гээд гэрийнхээ тухай ярьсаар байгаад нэг мэдэхэд 18 цаг өнгөрсөн. За за ээж Д ирж байх шиг байна. Жоохон уусан юм шиг байна. Дараа яръя. Охин нь маргаашаас ажилдаа явна гэсэн, ээж нь мөнгөө аваад ирсэн шүү гэж хэлээд яриа маань дууссан. Оройхон залгаад ээж М утсаа авахгүй юм гэсэн би наадах чинь ойрд хичээл нь оройхон тараад ядраад байна. Яасан бэ гэсэн чинь охинтойгоо ярих гэхэд утсаа авахгүй байна. Та нэг хэлээд өгөөч гэсэн. Өдөр эрүүл байсан оройхондоо жоохон халамцуу болсон байсан. Би эд нарын хэлсэн үг болгоноос яаж байгааг мэдэрдэг. Тэгээд би зээ охин руугаа залгаад миний охин ээж чинь яръя гээд байна. Ээж чинь жоохон уусан юм шиг байна. Ээжтэйгээ хурдан ярьчих гэж хэлсэн. Маргааш өглөө нь би 9 цагийн үед босоод байж байсан чинь гэнэтхэн утас дугараад миний өөр нэг охин залгаад ээж ёстой баларсан юм боллоо. Анхаа эгч маань өнгөрсөн гээд байна гэж хэлсэн. Энэ 2 элдэв бусаар муудалцаад зүрх нь хаагдчихсан юм байхдаа гэж бодсон. Тэр доороо цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр яваад очсон чинь Д шал согтуу миний өөдөөс гарч ирж байсан. Би орж чадахгүй шатан дээр уйлж унажаад сууж байхад Д би хүүхдийг чинь алаагүй шүү гэсэн. Би тэр үед энийг ингэсэн гэж үнэндээ бодоогүй яав даа Д минь гээд уйлаад байж байсан. Хүүхдийг чинь тийшээ аваад явсан гэсэн. Дийг яах уу гэхэд нь би цагдаад эрүүлжүүлээд өг өө миний дүү. Энэ хэргийн хажуугаар би шал согтуу хүнээр яах юм. Ингэж харивал наадах хүн чинь араас нь юу ч болох юм билээ гэж хэлсэн. Маргааш нь хүүдээ юунаас авахад Дийг гаргаад ирээч ээ. Яасан удаан юм бэ яагаад гаргахгүй байгаа юм гээд би ойлгохгүй байсан. Охин нь 12 дугаар анги төгсөх болоод эд нар хаяггүй байсан учраас охиныг нь өөртөө аваад Багануурт сургаж байсан. Надад үнэндээ хэцүү байна. Би мэдүүлгийг нь уншаад, хавтаст хэргийн материалтай танилцсан. Бүгдэд нь миний охиныг буруутгасан байсанд аягүй их гомдолтой байна. Миний охин тийм муу хүн биш. Энэ 2 уудаг байсныг мэднэ. Гэхдээ амьдралын төлөө явж чаддаг, хүнд тусархуу, юм л бол Д гэдэг байсан. Нэг оймс авсан ч Дид аваачиж өгнө гэдэг. Би Дийг буруутгах гэж хэлж байгаа юм биш үнэний төлөө хэлж байна. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Яагаад тэр хүнийг боож үхсэн болгоод байгаа юм бэ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр согтуу байсан гэж гарсан. Согтуу хүнд тоононд өөрийгөө боогоод үхэх чадвар байх уу. Оршуулгын зардал нэхэмжилж байна” гэв,
Гэрч Д.М гэр бүлийн гишүүд, эцэг эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хэрэгжүүлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж, хувийн байдалтай холбоотой асуултад хариулах боломжтой гэв,
Шинжээч С.Э мэдүүлэхдээ “2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Л-н шинжээч томилсон тогтоолын дагуу З.А 48 настай эмэгтэйн цогцост нас барсан шалтгаан болон шинжээчид тавьсан асуудлуудыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн. Шүүх эмнэлгийн онош: Нэгдүгээрт, механик амьсгал бүтэлт, энийг бол боолт, хүзүүнд хөндлөн, битүү дарагдлын ором, битүү гэдэг нь хүзүүг битүү ороосон, ташуу биш хөндлөн байрлалтай, баруун жолоо булчинд цус хуралт, нүүр, 2 нүдний алимын салст, таглаа мөгөөрс, хэлний уг болон уушги, зүрхний гадаргуу дах цэгчилсэн цус харвалт, Хоёрдугаарт, үүний хүндрэл болох тархи, уушгины хаван, Гуравдугаарт, дагалдах онош буюу зүрхний булчингийн эмгэгшил, цусан дахь 3.2 промилли спиртийн илрэл зэргээрээ хүнд зэргийн согтолт байгаа ... гэсэн дүгнэлтийг гаргасан ... Өөрөө өөртөө учруулна гэхээр өөрийнхөө хоолойг боосон ором буюу түүжилсэн ором биш. Хүзүүнд хөндлөн, урдаа зөрөгдсөн, арагшаа татсан дарагдлын ором. Цогцосны үзлэгийг шинжээч эмч Чимэд-Очир хийсэн байсан. 2022 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 00 цаг 55 минутад хийхэд нас бараад 24-26 цаг гэдэг чинь урьд өдрийнхөө 23-24 цагийн үед болсон гэсэн үг. Механик амьсгал бүтэлтийг 3 янзаар хувааж байгаа. 1. Хүзүү хоолой гаднаас дарагдахыг дүүжлэлт, 2. боолт, 3. гадны биетээр амьсгал бөглөхөх буюу хахаж нас барах зэрэг 3 ялгаатай байдаг. Механик амьсгал бүтэлт нь ерөнхий ойлголт, үүн дотроо бид тодорхойлж өгч байгаа нь боолт гэж үзсэн байгаа. Яагаад боолт юм бэ гэхээр хүзүүнд хөндлөн, дүүжилсэн биш, эгцээр хүзүү хоолой дарагдсан гэсэн үг. Энэ дарагдлын улмаас аль нэгэн жолоо булчинд бамбай булчирхайн цус хуралт, харвалт үүсч болдог. Энэ дээр болохоор баруун талынх нь жолоо булчинд цус харвачихсан, нүүр, 2 нүдний алимын салст, таглаа мөгөөрс рүүгээ цэгчилсэн цус харвалт үүсдэг, энэ болохоор амьсгал боогдоод ирэхээр нүүр рүү буюу нүднийхээ салст руу цус харвалт өгдөг. Хэлний угийн таглаа мөгөөрс, уушги зүрхний гадаргуугийн цус харвалт нь болохоор хүндрэл, түргэн үхэл үүсч байгаа шинж. Согтолтын зэрэг нь цусанд 3.2, ходоодонд 6.2, шээсэнд 4 промилли байсан. Ялгарлаараа шээс, ходоодны шингэн байгаа нь уушгинд байна гэдгийг тодрхойлох боловч яг зэргээ болбол манайх цусаараа үздэг, цусандаа тодорхойлдог гэсэн үг. Дүүжлэлтийн үед дүүжлэлтийн ором ташуу байрлалтай байдаг. Хүзүүн дээр гарч байгаа оромны хэмжээ нь ташуу байрлалтай, аль нэг тал руугаа нэг нь нам, нэг нь өндөр байна гэсэн үг. Механик амьсгал бүтэлтийн үед хэлний уг, таглаа мөгөөрсний цус харвалт үүсч болно. Гэхдээ нүүрэн дэх цэгчилсэн цус харвалт бол зөвхөн боолтны үед л үүсдэг. Задлан шинжилгээний дүгнэлт хийхэд цогцос ирнэ. Мөрдөгчийн тогтоолын дагуу шинжилгээ хийж, дээжээ аваад, тэр тогтоолын асуултуудын дагуу хариулна, тэгэхээс хэргийн материал ирэхгүй. Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын 9 дүгээр асуултанд Амь хохирогчийн биед эсэргүүцэн тэмцэлдсэн ул мөр байгаа эсэх байхад талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна гээд зөрөөд хариулсан байна. Асуултын дагуу хариулаагүй нь миний алдаа байна. Ер нь бол эсэргүүцэн тэмцэлдсэн ул мөрийг шүүх эмнэлэг тогтоохгүй. Нэмэлт шинжилгээ хийлгэхэд хэргийн материал ирсэн. Уяа давхардсан байсан. Зүрхний ховдолд шингэн цус байна гэдэг чинь түргэн үхлийн шинж, цус нь бүлэгнэж амжаагүй байна гэсэн үг. Уяа гогцоон дээр нэмэлт шинжилгээг хийсэн. Энэ шинжилгээг хийхэд улаан өнгийн монгол гэрийн чагтаганы уяан дээр хийсэн, хэргийн материал ирсэн. Талийгаачийн хувьд түүжлэлтийн шинж биш. Араас нь оруулж ирээд ардаа битүү байгаа байхгүй юу, битүү орж ирэнгүүтээ урдаа зөрөлдөөд арашаагаа татсан. Урдаа зөрж ирэнгүүтээ арагшаагаа нэг талын үзүүр нь дээшээ, нөгөө тал нь уяаны дагуу татагдсан байна. Яг гол төв нь дээшээгээ татагдаагүй, дарагдлын ором байна. Зөвхөн гадуураа давхар ороосон ороолт дээшээгээ явсан байна. Шилэн хүзүү, хүзүүний баруун, зүүн байрлалаас харахад эхний ороолт нь яг хөндлөн явж байна, араасаа урагшаа хөндлөн явснаа, урдаа яг тэнцүү зөрж байгаа. Тэгээд уяаны зүүн талын үзүүр хэсэг дээшээгээ чих рүүрээ чиглэсэн байна. Амь хохирогчийн бие дэх спиртийн агууламжаар хэдий хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг тогтоох боломжгүй. Үйлдэл хийх чадвар дээр бол хувь хүний биеийн онцлогоос хамаардаг. Спиртын агууламж 3.2 промилли гэдгээр нь үйлдэл хийх чадвартай эсэхийг тогтоох боломжгүй. Голын үхэлд хүргээд байгаа ором ороолт нь тэгшхэн явж зөрөөд, нэмэлт ороолтын нэг тал дарлага нь дээшээ явсан байна. Хөлийн уланд гэмтэл байгаагүй. Анхны үзлэг хийсэн шинжээч эмч ч бичээгүй. Хүзүүнд дунд хэсгээр бүтэн хөндлөн байрлалтай 1 ороосон, төвөнхийн мөгөөрснөөс эрүүний зүүн доод буланд хүрч төгссөн, хатуу даргар улаан хүрэн өнгийн дарагдлын ором байсан” гэв,
Шинжээч М.Ч мэдүүлэхдээ “Хэргийн товч утга нь З.А хүзүүндээ боолт, дарагдлын оромтой нас барсан гэх. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь хүний 10 ширхэг хумс байсан. Шинжээчид тавьсан асуулт нь шинжилгээнд хүргүүлж байгаа амь хохирогч З.Аын баруун зүүн гарын эрхий, долоовор, дунд, ядам хурууны хумс нь шинжилгээнд тэнцэх эсэх, тэнцэх бол биологийн гаралтай ул мөр, илрэх эсэх, илэрвэл ДНХ-ийн тогтоцыг тогтоох гэсэн байсан. Шинжилгээний зүйлийг цагаан өнгийн уутанд хийж ирүүлсэн байсан. Бүгдийн гаргаж тавиад зургийг авсан байгаа. Тэгээд шинжилгээг нь хийсэн. Шинжилгээнд ирүүлсэн баруун, зүүн гарын хумсыг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд зүүн гарын долоовор, ядам хурууны хумсан дээр урвал явсан тул цус илэрсэн гэж дүгнэх үндэслэл болсон. Шинжилгээнд ирүүлсэн зүүн гарын долоовор, ядам хуруун дээр илэрсэн цуснаас стандарт ажлын зааврын дагуу геномын ДНХ-ийг ялгаж, Полимезарын гинжин урвал явуулж, генетик анализер төхөөрөмжөөр капилляр электрофорези явуулж GeneMapper ID программ ашиглан дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ДНХ-ийн тогтцыг тогтоосон. Энэ хүний хумснаас эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц гарсан. Хумсан дээр байгаа цусыг улстөрөгчийн ислэл гэх бодисоор илрүүлдэг. Энэ тохиолдолд зөвхөн цус л илэрнэ. Малын цус байвал ДНХ илэрэхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулав. Үүнд:
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд .......... дугаараас 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07 цаг 42 минутад “Манай эхнэр нас барсан юм шиг байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, дуудлаганд 08 цаг 14 минут очсон, шийдвэрлэлтийн мэдээлэл хэсэгт “Д гэгчийг Ц-120 эрүүлжүүлэв” гэсэн дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн 8 дахь тал/,
2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн “Хүн нас барсан гэх газар нь ...............тоот гэх ертөнцийн зүгээр баруун зүгт харсан цэнхэр өнгийн явган хаалгатай банз модон хашаа байв. Хашаан дотор ертөнцийн зүгээр зүүн урд зүгт харуулан барьсан Монгол гэр байх ба ... монгол гэрт орж үзлэг хийхэд гэрийн тавилга, эд хогшил эмх цэгцтэй байх ба гэрийн гол хэсэгт байх төмөр зуухны хойд хэсэгт ногоон өнгийн хөнжлөөр бүтээсэн эмэгтэй хүний цогцос байв. Ногоон өнгийн хөнжлийг авч үзлэг хийхэд толгойн хэсэг зүүн хойд зүгт харсан, доош харан хэвтсэн, дээгүүрээ ягаан өнгийн футболктой, хар өнгийн өмдтэй, оймсгүй, ам хамраас гарсан зүйлгүй, эрүү өргөж хүзүү үзэхэд улаан хүрэн өнгийн боолтын оромтой байв. Уг ором нь 2 см өргөнтэй байв” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 9-15 дахь тал/,
2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цогцост үзлэг хийсэн “Уг цогцос нь 167 см урттай 56 кг жинтэй, толгойдоо 46 см хар хүрэн өнгийн үстэй 48 настай гэх эмэгтэй хүний цогцост үзлэг хийлээ. Үзлэгээр биеийн ерөнхий хөгжил зөв, хоёр нүдний зовхи аниастай, хүүхэн хараа 2 талд жигд салст улаан ягаан өнгөтэй, эвэрлэг булингардсан, хамрын нуруу тэмтрэхэд бүтэн, ам жимийж уруул хатаж хар хүрэн өнгөтэй болсон, дээд доод үзэгдэх шүд бүрэн, хүүрийн хөшилт эрүү хүзүү дээд доод мөчдөд тод, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр тод ягаан өнгөөр үүссэн дарахад арилахгүй, хоёр чихний дэлбээ бүтэн, чихний суваг, хамарнаас гарсан зүйлгүй, амнаас хүрэн шингэн гарч зүүн хацар луу урсаж хатсан, өтгөн шингэний сүвнээс гарсан зүйлгүй, гар, хөлийн хуруунууд бүтэн, хүзүүн дунд хэсгээр бүтэн хөндлөн 1 ороож төвөнхний мөгөөрсийн түвшинд баруунаас зүүн тийш чиглэсэн эрүүний зүүн булаг хүрч төгссөн, хатуу даргар хүрэн улаан өнгийн дарагдлын оромтой, уг ором баруун чихнээс 6 см зайд 1.7 см өргөн, эрүүний төвгөрөөс 5.5 см зайд 2.2 см өргөн, зүүн чихнээс 6,5 см зайд 1,2 см өргөн, арьсны түвшингээс хонхойж орсон, өөр биед харагдах гэмтэлгүй, 10 цаг 15 минутад шулуун гэдэсний t° 26°C, 00 цаг 35 минутын байдлаар нас бараад 24-25 цаг орчим болсон байх магадлалтай байлаа, цогцосны 10 хурууны дардас болон хумсыг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 16-19, гарын 10 хурууны дардас 3хх-ийн 10 дахь тал, гарын 10 хурууны хумс 3 хх-ийн ард хавсаргасан/,
2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 110-118 дахь тал/,
2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “... гэрийн зүүн унинд өлгөөстэй байсан улаан өнгийн 4 м 80 см урттай чагтага, цагаан өнгийн уяа 3 ширхэг, 0.75 граммын Хамаг монгол нэртэй архины шил зэргийг хураан авав” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 20-25 дахь тал/,
Гэрч Н.П “Би 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 64 дүгээр гудамж 918 тоотод З.А гадны нөлөөтэй нас барсан гэх хэргийн газрын үзлэгийг хийсэн. Үзлэгээр гарын мөр 6 ширхэг бэхжүүлэн авсан, бэхжүүлэн авсан объект бол гэрт байсан Хамаг монгол нэртэй 0.75 граммын архины шил, шаазан аяганаас бэхжүүлж авсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 181-182 дахь тал/,
2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч Б.О хэргийн газар хийсэн нөхөн үзлэгээр №3, 4, 5, 6 Хамаг Монгол 0.75 л архины шилнээс, №1, 2 Шаазан аяганаас нийт 6 ширхэг гарын мөр бэхжүүлэн авсан баримт /3хх-ийн 8 дахь тал/,
2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч Э.Цогтбаяр яллагдагч *******ийн баруун, зүүн гарын 10 хурууны дардасыг бэхжүүлэн авсан баримт /3хх-ийн 9 дэх тал/,
2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.Одбаатар амь хохирогч З.Аын баруун, зүүн гарын 10 хурууны дардасыг бэхжүүлэн авсан баримт /3хх-ийн 10 дахь тал/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.Одбаатарын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02/194 дугаартай “*******ийн гарын хээний дардас нь Папилон санд 2022-120-БЗДЗ гэж дугаараар бүртгэсэн гарын мөртэй тохирч байна” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 51-56 дахь тал/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч ******* 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/668 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн З.Аын гарын хээний дардас нь санд 2 удаа Загар овогтой З.А гэсэн нэрээр бүртгэгдсэн байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 78-84 дэх тал/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.О 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/669 дугаартай “Баянзүрх дүүргийн 34 хороо шар хадны 64-918-3 тоотод нөхөн үзлэг хийсэн хэргийн газраас шинжээч Б.Отгонгэрэлийн илрүүлж бэхжүүлсэн №1, 3, 4, 5 гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 4 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №2, 6 гэж дугаарлан тэмдэглэсэн гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэх №1, 3, 4, 5 гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 4 ширхэг гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэгдсэн иргэдийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газруудаас бэхжүүлэн гарын мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 72-76 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч А.А 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2217 дугаартай “Үзлэг ба шинжилгээ хэсэгт: Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч З.А, яллагдагч ******* нарын гарын хээний дардсыг шинжилгээнд тэнцэх эсэхийг тогтоох зорилгоор 2х өсгөгч ашиглан ажиглалтын аргаар шинжилж үзэхэд гарын мөр ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүд хангалттай тод дүрслэгдсэн байх тул шинжилгээнд тэнцэнэ ... Дүгнэлт хэсэгт: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн 4 ширхэг гарын мөр /№1, 2, 4, 5/ шинжилгээнд тэнцэнэ, 2 ширхэг гарын мөр /№3, 6/ шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 2 /№2/, 3 /№4/ дугаартай 2 ширхэг гарын мөр санд яллагдагч *******ийн баруун гарын долоовор, зүүн гарын ядам хурууны дардастай тохирсон. Шинжилгээнд тэнцсэн 1 /№1/, 4 /№5/ дугаартай 2 ширхэг гарын мөр санд бүртгэлтэй гарын хээний дардастай тохирохгүй” гэсэн дүгнэлт /3 хх-ийн 2-10 дахь тал/,
Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “... Д нь гэрийн хаягаа эргүүлийн офицеруудад зааж өгч байх ба энэ хугацаанд эрүүгийн офицер энхэр чинь архи уусан юм уу гэж асуухад “мэдэхгүй ээ уусан байхаа” гэж хариулж байв ... эргүүлийн офицер хэдэн настай эмэгтэй юм, эхнэр чинь архи уусан юм уу гэж асуухад Д нь “уусан, уугаагүй л байх мэдэхгүй ээ” гэж хариулж байв ... гэр дотор орж гэрийн дотор хэсэг харагдаж байх ба гэрийн дунд хэсэгт толгой нь гэрийн хойд зүг рүү чиглэсэн, дээгүүр нь хөнжлөөр хучсан байдалтай эмэгтэй хүний цогцос байв. Бичлэгийн 03:39 минутад Д нь “би алгадчихсан юм болов уу” гэж 2 удаа хэлж байгаа нь бичигдсэн байв. Бичлэгийн 04:10 минутад гадаа гарч ирээд эргүүлийн офицер Доос дахин эхнэр чинь архи уусан уу гэж асуухад үгүй гэж хэлээд дараа нь “уусан байх аа” гэж хэлж байгаа нь бичигдсэн байв” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 172-177 дахь тал/,
Хэргийн газраас хураан авсан 4 м 80 см урттай улаан өнгийн чагтганы уяа 1 ширхэг, дуудлагын дагуу хэргийн газарт очиж ажилласан эрх бүхий албан хаагчийн энгэрийн камерын бичлэг бүхий CD 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1 хх-ийн 29 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Э 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2695 дугаартай “Талийгаач З.Аын хүзүүнд битүү, хөндлөн дарагдлын ором бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн уяа гогцоогоор хүзүү хоолой дарагдах үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй. Талийгаач нь боолтын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ. 2022.10.15-ны 00 цаг 55 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 24-26 цаг орчим болжээ. Талийгаачийн ходоодонд дүүрэн хагас боловсорсхн хоолны агууламжтай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байсан ба энэ нь үхэлд хүргээгүй байна. Эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаачийн үтрээ, шулуун гэдэнсний хунигч булчинд гэмтэл тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 50-61 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Э 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2695 дугаартай дүгнэлтийг *******, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарт 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулсан тэмдэглэлийн оролцогчоос гаргасан хүсэлт хэсэгт “Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй” гэж бичсэн /1 хх-ийн 62 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Э 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 988 дугаартай “Хүзүүнд дунд хэсгээр бүтэн хөндлөн байрлалтай 1 ороосон, төвөнхийн мөгөөрснөөс эрүүний зүүн доод буланд хүрч төгссөн, хатуу даргар улаан хүрэн өнгийн дарагдлын оромтой. Уг ором баруун чихнээс 6 см зайд 1.7 см өргөнтэй, зүүн чихнээс 6.5 см зайд 1.2 см өргөнтэй, эрүүний төвгөрөөс 5.5 см зайд 2.2 см өргөнтэй. Арьсны түвшнээс хонхойж орсон байв. Эд мөрийн баримтаар ирсэн улаан өнгийн 1 ширхэг уяа нь 4 м, 74 см урттай, 1.5 см өргөнтэй байв. Дүгнэлт хэсэг: Шинжилгээнд ирүүлсэн уяагаар талийгаачийн хүзүүн дэх дарагдлын ором гэмтэл үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /3 хх-ийн 33-36 дахь тал/,
Шинжээч С.Э “Уг хүзүүн дэх дарагдлын ормын шинж байдал, 2 нүдний салстын цэгчилсэн цус харвалт, мөн таглаа мөгөөрс, хэлний угийн цэгчилсэн цус харвалт зэргээс үзэхэд энэ нь боолтын үед үүсэх боломжтой, уг боолтыг өөрөө өөртөө үүсэх боломжгүй. Харин дүүжлэлтийн үед 2 нүдний салтсын цэгчилсэн цус харвалт үүсэх боловч таглаа мөгөөрс, хэлний угийн цэгчилсэн цус харвалт гэмтэл үүсэхгүй. Ийм учраас уг гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй, дүүжлэлтээс ондоо гэж дүгнэж байгаа юм. Хүнд зэргийн согтолт нь хүн бүрийн бие физлиогийн асуудлаас шалтгаалан өөр өөрөөр илэрдэг. Спирт буюу согтолтой байх үе нь харилцан адилгүй байна. Шүүх анагаах ухаанд шинж байдал, цаг хугацаа, гэмтлийн зэргийг тогтоодог. Харин эсэргүүцсэн тэмцсэн ул мөр, гэмтэл гэж салган тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 23-24 дэх тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчдийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 113 дугаартай “Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/ хэсэгт: орой ажлаасаа ирээд эхнэртэйгээ нийлж 1 шил архины талаас илүүг уусан байсан. Хоорондоо маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Унтаад сэрсэн чинь эхнэрийн бие нь сонин байхаар нь цагдаа, эмнэлэг 2 руу залгасан ... Тухайн үеийн зүйлээ юу ч санахгүй байна. Яагаад санахгүй байгаагаа мэдэхгүй. Орой хоол идсэн тэгээд мэдэхгүй гэнэ”, дүгнэлт хэсэгт ******* нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 94-96 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эгийн “Би талийгаач З.Аын төрсөн эх байгаа юм. Талийгаач 1974 оны 11 дүгээр сарын 08-ны Өвөрхангай аймаг Есөнзүйл суманд төрсөн. Айлын том охин, 4 эрэгтэй, 2 эмэгтэй дүүтэй. Нөхөр Д, охин М нарын хамт Б............... туслах тогооч ажилтай. Т.Х хүү, Д.М охин гээд 2 хүүхэдтэй. Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед утсаар яриахад намайг юу хийж байна гэхээр би хотод дөнгөж ирлээ гэсэн чинь аан за би хэд хоног бөөр өвдөөд гэртээ хэвтээд өнөөдөр гайгүй боллоо маргаашнаас охин нь ажилдаа явна гэж ярьсан. Талийгаач нь хөл, гар нь жаахан өвддөг, бөөр нь өвддөг байсан, өөр өвддөг зүйл байгаагүй. Манай охин З.А архи уудаг хүн байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 10 жил болж байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 32 дахь тал/,
Гэрч Н.Н “2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 08 цаг 01 минутад 80688883 дугаарын утгаас Нийслэлийн түргэн тусламжийн 103 дугаарын утсанд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 61-933-10 тоотод нас барсан гэх дуудлага ирүүлснийг 08 цаг 21 минутад хуваарийн дагуу хүлээн авч дуудлага өгсөн дугаар руу залгаад хаягийн заалгаж очсон. Тухайн дуудлага өгсөн хүн нь цагдаагийн албан хаагч байсан. Тухайн газарт очиход амь хохирогчийн нөхөр гэх 1 эрэгтэй хүн хашаан дотор гэрийнхээ үүдэнд суучихсан уйлаад байж байсан. 4 орчим цагдаагийн албан хаагч байсан. Цагдаагийн албан хаагчид үзлэг хийж байсан. Би болсон асуудлын талаар хэн нэгэнтэй ярилцаагүй, нөхөр нь гэх эрэгтэй уйлаад, асуутанд хариулах боломжгүй, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Амь хохирогч гэх эмэгтэй нь гэрийн гол хэсэг зуухны хажууд газарт гудсан дээр толгой гэрийн зүүн хэсэг рүү чиглэсэн, биеийн хэсгийг дарж доош харсан байдалтай, дээгүүр нь хөнжлөөр бүтээсэн байсан. Хөнжлийг сөхөж чагнуураар зүрх судасны үзлэг хийхэд зүрх зогссон, хүүхэн хараа нь рефлексгүй, гэрлийн урвалгүй, хариу үйлдэлгүй, тархи үхжсэн, бүх мөчдөд хөрөлт үүссэн, мөчдөөр хүүрэн толбо тодоор үүсэж хөрөсөн, нас бараад удсан байдалтай цогцос байсан. Би амь хохирогчийг тухайн байрнаас ерөөсөө хөдөлгөөгүй, биеийн ил харагдаж байгаас хэсгүүд болох нүүр, 2 гар, нуруу хэсэгт ил харагдаж байгаа гэмтэл шархгүй байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-35 дахь тал/,
Гэрч П.Л “Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг 42 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 89812541 дугаараас манай эхнэр нас барсан юм шиг байна гэсэн дуудлага өгсөн гэх Дтой уулзаж гэрийн хаягийг заалгаж гэр лүү нь явсан. Гэр рүү явж байх хугацаанд Доос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба юу болсон талаар асуухад эхнэр бид 2 өчигдөр унтаад, өглөө сэрсэн чинь эхнэр нас барчихсан юм шиг байна, би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр чинь архи уусан уу гэж асуухад уусан гэж хариулсан. Тухайн хүн уймарсан, манарсан байдалтай яриа өгүүлэлтэй байсан. Тэгээд хэргийн газар очиход хашаан дотор 1 ширхэг Монгол гэр байсан, тухайн гэр лүү ороход гэрийн зүүн багана харалдаа толгой хэсэг нь зүүн хойд зүгт чиглэсэн, дээгүүрээ хөнжил нөмөрсөн, 45-50 орчим насны эмэгтэй хүний цогцос байсан. Би хэргийн газарт очингуутаа 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Дуудлага өгч байх хугацаандаа Д нь би алгадчихсан юм биш үү гэх зэрэг учир битүүлэг зүйл ярьсан ба танай гэрт та хоёроос гадна хүн ирж архи уусан уу гэж асуухад ямар ч хүн ирээгүй гэж хариулсан. Тэгээд би гэрээс Дийг авч гараад хэргийг газрыг хамгаалалтад аваад, удалгүй жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирж, хэргийн газрыг хүлээлгэн өгсөн. Шуурхай бүрэлдэхүүний эрүүгийн мөрдөгч Соронзонболд нь Дид хандаж эхнэр чинь нас барчихсан юм байна ш дээ хэр их архи уусан бэ гэж асуухад үхчихсэнийг нь та нар яаж мэдэж байгаа юм, 103 чинь ирээгүй байгаа биз дээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-38 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Д.Мгийн “Манай аав, ээж 2 заримдаа архи уучихдаг байсан учраас мөн би эмээ, өвөө хоёрт хань болох гээд л тэнд очсон. Ер нь ихэвчлэн ойролцоогоор 7 хоногт 4-5 удаа архи уучихдаг байсан. Архи уусан үедээ манай ээж аягүй үглээ болчихдог, аав харин амандаа үглэж байгаад л унтаад өгдөг. Хааяа хоорондоо хэрэлдэнэ, гэхдээ учиргүй зодолдох асуудал болж байгаагүй, хэрэлдэхийн хувьд хэрэлддэг байсан. Хэрэлдээд байдаг учир шалтгааныг би мэдэхгүй байна. Эрүүлдээ ч, согтуудаа ч хэрэлддэг, гэхдээ хэрүүл хийх давтамж нь тийм ч ойрхон биш. Хааяадаа аав, ээжийн ажлын газрын хүмүүс манайхаар орж гараад архи уудаг байсан. Манайхаар байнга орж гардаг хүн бол байхгүй ... 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхлээд 23 цаг 30 минут өнгөрч байхад ээж над руу залгасан. Тухайн үед би гар утсаараа тоглож байсан учраас гар утсаа аваагүй. Тэгтэл эмээ над руу залгаад ээж чинь чамайг утсаа авахгүй байна гээд байна, утсаа аваад ярьчихаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй ээж дахин залгахаар нь би утсаа автал миний охин юу хийж байна, хичээл нь сайн уу, аав нь өнөөдөр бас л согтуу ирлээ, нэг их юм хийгээгүй юм шиг байна, бас л согтуу л ирлээ гээд ойр зуурын юм ярьж байгаад яг салгахын үед ээж нь охиндоо хайртай шүү, охиноо санаад байна, амралтаараа нэг ирээрэй, миний охин ухаантай байгаарай, хүний дор битгий ороорой гэх зэрэг зүйл ярьсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-48, 2 хх-ийн 17-18 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эгийн өмгөөлөгч Б.Отгончимэгээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулав. Үүнд:
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд /давхацсан/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эгаас гаргасан “Миний бие хохирогч Энхтуяа нь шүүгдэгч Доос талийгаач охин З.Ат хойдох болон буяны ажилд нийт 8,969,500 төгрөг зарцуулсан ба санхүүгийн баримтаар нийт 13 хуудас баримт хүргүүлэв. Иймд Доос оршуулгын зардлыг гаргуулна уу” гэсэн хүсэлт, холбогдох баримтууд /1 хх-ийн 226-242 дахь тал/,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Зулбаяр, С.Номиндалай нараас дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13 дахь тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18 дахь тал/,
Гэрч Н.Н н “Би тухайн гэмтэл, боолт дарагдлын оромыг үзэж хараагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 дахь тал/,
Гэрч П.Л мэдүүлэг /1хх-ийн 37-38 дахь тал/ - Улсын яллагчийн шинжлэн судалсан,
Гэрч О.М “******* нь миний төрсөн ах, бид эцэг, эхээс тавуулаа, Д хамгийн том нь байгаа юм. Би тухайн өдөр болсон асуудлыг бол мэдэхгүй байгаа. Миний мэдсэнээр бол тухайн өдөр манай ахыг эрүүлжүүлэхэд хийсэн, хамтран амьдрагч З.А нь нас барсныг сонссон. Ах Д 1966 онд Улаанбаатар хотод төрсөн, ах 2 настай, би 7 сартай байхад аав талийгаач болоод, ээж сургуульдаа сураад, ах бид 2-ыг эмээ маань хардаг байсан. Манай ах бага насандаа Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд суралцаж төгссөн. 10 жилдээ үлгэр жишээ суралцдаг байсан. 1985 онд Политехникийн дээд сургуульд Уул уурхайн инженерийн ангид орж суралцаж, 1990 онд төгсөөд Өмнөговь аймгийн одоогийн Таван толгойн уурхайд 2 жил ажиллаж байгаад, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ойролцоо байдаг жоншны үйлдвэрт инженерээр ажилд орсон. Тухайн үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа манай ах орон сууцанд боломжийн байдалтай амьдарч байсан. Тэгээд 1994 оны үед ахын бие өвдөөд Улаанбаатар хотод ирээд үзүүлтэл уушги устсан гээд хагалгаанд орж, уушгийг нь тайраад түүнээс хойш группэд орсон. Түүнээс хойш машин техникийн жижиг сажиг эд анги зарах зэрэг ажил хийдэг байсан. 2005 онд намайг Солонгосоос ирэхэд Д ах З.А гэх эмэгтэйтэй суугаад хамт амьдарч байгаа гэсэн ба З.А нь жирэмсэн байсан. Тэр үед ах Д Багануурт хадмындаа амьдарч байсан ба намайг очиход их ядруу байдалтай нэг байшинд амьдарч байсан. Багануурт хашаа байшин авч өгсөн, Улаанбаатар хотод газар авч гэр барьж, үхэр мал авч өгөөд маллуулах зэргээр тусалсан. Харин эхнэр З.А нь ажил хийх дургүй, зан араншин муутай, ширүүн зантай хүн байсан. Хааяа гэрт нь очихоор ах Дийн нүүр ам хавдсан, заримдаа гар хөл бие нь шарх сорви болсон байдаг, яачихсан юм гэж асуухаар үхэртээ мөргүүлээд, унаад гэх зэргээр худлаа үнэн яриад байдаг байсан. Би ер нь ахад их санаа тавьдаг байсан. Ах харин З.А гэх эмэгтэйдээ татагддаг ч юм уу яадаг юм, байсхийгээд л хаяад явчихаар нь араас нь явах гээд байдаг. Ахын эхнэр З.А нь эрүүл согтуудаа манай дүү нар руу залгадаг ахыгаа аваач та нар гэх зэргээр орилж чарладаг, бид нар ахыг очоод авахаар З.А араас нь яриад, тэгээд ах буцаад явчихна гэх зэрэг асуудлууд их болно. Манай ах их дуу муутай, маш зөөлөн сэтгэлтэй, багаасаа их өрөвч тусч зантай байсан. Юманд шунаад байдаггүй, хүний үгээр байдаг, ажилд сайн хүн байдаг. Бид нарын нүдэн дээр бол хоорондоо их л сайхан харилцаатай байгаа харагддаг. Гэхдээ ахыг нүүр ам нь хөхөрсөн, шарбарсан, гар хуруу нь хугарсан, бие нь түлэгдсэн байдалтай байхыг хэд хэдэн удаа харж байсан. Тэгээд яачихсан юм бэ гэж асуухаар З.А урдуур нь ороод өө харин машин засаж байгаад, хоол хийж байгаад гэх зэрэг зүйлс яриад байдаг. Ер нь одоо нас барсан хүнийг муу хэлэх муухай юм гэхдээ З.А их ширүүн, дорвин догшин зантай, архинд их дуртай, худлаа яриад байдаг санагддаг, өөрөө ажил хийхгүй байж ах руу чи муу ажил хийсэнгүй, мөнгө олж ирсэнгүй гэх зэргээр дайраад байдаг юм шиг санагддаг, ах одоо хөгшин настай болсон ажил төрөл хийж чаддаг ч юм уу даа хааяа нэг техникийн зах руу гараад 5, 10 цаас олж ирдэг ч амьдралд нь хүрдэггүй юм шиг байгаа. Хааяа хамт ажилладаг хүмүүс З.А нь байнга ахыг зодож нүдээд, орилж хашгичаад байдаг гэж ярьж байсан. Ах Д архи уухаараа бүр огт дуугүй болчихдог, ширүүн догшин зан байдал байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 40-42 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Д.Мгийн “З.А нь манай төрсөн ээж, ******* манай төрсөн аав. Би аав, ээж 2-той 16 нас хүртлээ буюу 2021 он хүртэл Шархаданд хамт амьдарч байгаад 2021 оны 10 дугаар сард эмээ Энхтуяагийн гэрт нь байж Багануур дүүргийн 66 дугаар сургуульд суралцахаар болсон ... Манай ээж Да хүрээ захын хоолны газарт тогооч хийдэг байсан, хүмүүстэй нийтэч харилцаатай, хүнд тусч, өөрт байгаа юмаа хүмүүст тараагаад өгчихдөг, хүнтэй хэрэлдэж муудалцаж байхыг нь би хараагүй, таньдаг хүмүүс нь бүгд л манай ээжид сайн байдаг. Манай аав хүний үгээр байдаг, дуу цөөтэй, даруу төлөв зантай, ээжид загнуулаад л байж байдаг, хүний өөдөөс сөргөөд хэрэлдэж муудалцаад байдаггүй, хүнд тусархуу зантай, нэг юм хийхээрээ шаргуу тууштай, хүнд худлаа хэлж чаддаггүй, яг л үнэнээрээ байдаг. Харин архи уухаараа л яриа хөөрөөтэй болчихдог ... 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхлээд 23 цаг 30 минут өнгөрч байхад ээж над руу залгасан ... Надтай ярих үедээ уучихсан юм шиг л байсан. Би яг хэр согтолттой байсныг мэдэхгүй. Цаана нь зурагт л дугараад байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-48, 2 хх-ийн 17-18 дахь тал/,
*******ийн сэжигтнээр өгсөн “Би 1975-1985 онд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийг төгсөж бүрэн дунд боловсол, 1985-1990 онд Политехникийн дээд сургуулийг Уул уурхайн инженерийн ангид суралцаж дээд боловсол эзэмшсэн. Би З.А гэх эмэгтэйтэй 2001 онд танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Дундаасаа нэг хүүхэдтэй, манай охин 17 настай. З.А бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Уржигдар буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би Да хүрээ зах дээр машин засварын ажил хийгээд 30,000 төгрөгийн цалин аваад 19 цагийн үед гэртээ ирсэн. Гэр рүүгээ явж байх замдаа 2-ын буудал орчим байдаг дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Монгол нэртэй архи, мөн тамхи, хоолны зүйл аваад ирсэн. Намайг гэртээ ирэх үед эхнэр З.А унтаж байсан ба сэрээд бид 2 архиа хувааж уунгаа би хоолоо хийсэн. 22 цагийн үед хоол хийж идчихээд архиа ууж байхад эхнэр З.А хүмүүс ажил хийгээд мөнгө олоод байхад чи мөнгө олсонгүй гэж хэлээд над руу уурлаад, би олж байгаа нь энэ шүү дээ гээд бид 2-ын дунд маргаан үүссэн. Тэгээд бид 2 хэрэлдэж байгаад би эхнэр З.Аыг айлгах гээд гэрийн тоононы чагтаганы уяаг аваад хүзүүгээр нь хальт боотол З.А унтчих шиг болсон. Тэгээд би эхнэр З.Аын араар нь орж хэвтээд унтсан ба өглөө 7 цагийн үед сэргээд З.Аын биед хүртэл бие нь хүйтэн болчихсон, нүүр ам нь цонхийчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд зам дагуу очиж тосохоор гарсан. Тэгээд цагдаа нар ирээд нас барсан байна гэж хэлээд намайг авч явж эрүүлжүүлсэн. Би тухайн үед нэлээн согтолттой байсан. Болсон асуудлын заримыг нь санахгүй байна. Манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Мөн гаднаас ямар нэг хүн орж гараагүй. Учир нь би ажлаа тараад гэртээ орохдоо хашааны хаалгаа түгжсэн ба маргааш өглөө нь цагдаа дуудчихаад тосож авах гээд гарах үед манай хашааны хаалга цоожтой хэвээрээ байсан, ямар нэг онгойсон шинж тэмдэг байгаагүй. Би ямар учраас боох болсноо мэдэхгүй байгаа, хэрэлдэж байгаад уур хүрээд л уяагаар боосон байх. Миний нүүрэн дээр байгаа шарх бол 4-5 хоногийн өмнө З.А бид 2 хоорондоо бас л мөнгөнөөс болж хэрэлдээд З.А миний нүүр болон гарыг маажиж гэмтэл шарх учруулсан. Залуу байхад бол хэрэглдэж муудалцаж зодолдож байсан, гэхдээ тэр үедээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Харин сүүлийн үед манай эхнэр бие нь муудаад ажил хийхээ болиод, миний олж ирсэн мөнгө амьдралд хүрэхгүй, бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсээд байдаг болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 105-107/,
*******ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би өмгөөлгч авч байгаад мэдүүлэг өгнө” гэх мэдүүлэг /1хх-ийн 132 дахь тал/,
2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Гэртээ харих замдаа дэлгүүр ороод 2 хайрцаг тамхи, 1 ширхэг 0,75 литрийн Монгол нэртэй архи, хоол унды зүйл авч очсон. Намайг гэр рүү ороход манай эхнэр З.А гэрийн баруун талын орон дээр ганцаараа унтаж байсан. Намайг орж ирэхэд эхнэр сэрэхээр нь би ажилдаа яваагүй юм уу гэж асуутал харин өнөөдөр явж чадсангүй гэж хэлсэн. Сүүлийн 10 орчим хоног манай эхнэр З.Аын бие өвдөөд ажилдаа явж чадаагүй байсан. Тэгээд гал түлээд хоол хийсэн ба хоол хийж байх үедээ дэлгүүрээс авч ирсэн архиа хувааж уусан. Тэгээд 21 цагийн үед хоолоо хийж идчихээд би гэрийн хойд хэсэгт газарт хэвтсэн ба манай эхнэр З.А миний урд талд хажуугаар орж хэвтсэн. Тэгээд 22 цагийн үед би зурагт харж байгаад унтаад өгсөн, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, би өдөржингөө хоосон явчихсан, мөн гэр маш халуун байсан учраас ядралтаа дийлэлгүй унтсан. Тэгээд маргааш 7 цагийн үед сэрээд эхнэр З.Аыг сэрээх гэснээ болиод, ямар ч байсан эхний ээлжинд галаа түлээд хоолоо халаачихъя гэж бодоод босоод иртэл манай тоононы чагтаганы уяа газарт уначихсан байхаар нь би аваад дээшээ унинд өлгөсөн. Тэгээд би галаа түлэх гээд зуухны хажууд очтол зуух бүлээхэн байхаар нь би З.Ааас галаа түлэх үү, хоолоо халаах уу гэж асуух гээд мөрнөөс нь таттал бие нь хүв хүйтэн байсан. Тэгэхээр нь би хөнжил нөмрүүлээд жоохон сууж байснаа яагаад сэрэхгүй байгаа юм бол гэж бодоод дахин мөрнөөс нь таттал бие нь хөшчихсөн байсан … ер нь эвгүйтчихэж гэж бодоод ширээн дээр байсан Монгол нэртэй архинаас 2 удаа уучихаад буцаад зам руу гарч цагдааг тосч аваад гэртээ ирсэн. З.А тухайн архинаас бага хэмжээтэй л уусан байх. Намайг анх ажлаа тараад гэртээ ирэхэд З.А эрүүл байсан. Бид 2 архи ууж байхдаа хоорондоо ерөөсөө хэрэлдэж муудалцаагүй. Харин уг өдрөөс 5 орчим хоногийн өмнө байхаа бид 2 мөнгөний асуудлаас болж муудалцсан ба З.А намайг чи ажил хийгээд байдаг, тэгсэн мөртлөө олигтой мөнгө олохгүй гээд уурлахаар нь би “ажил олдохгүй байна шүү дээ, олж байгаа мөнгө нь энэ байна гэж маргалдаад З.А намайг маажсан. Би энэ гэмтлийг хэрхэн учирсан талаар мэдэхгүй. Бид хоёрыг архи ууж байх үед болон унтаж байх үед гаднаас ямар нэгэн хүн орж ирээгүй, манайхаар ер нь хүн орж ирээд байдаггүй юм. Би анх гэртээ ирэхдээ хашааныхаа хаалгыг дотор талын гогцоотой түгжээгээр нь түгжсэн, өглөө нь цагдаа тосох гээд гарах үед уг түгжээ нь түгжээтэй л байсан. Би З.Атай өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би өмнөх баталгаагаа салгаагүй учраас З.Атай гэрлэлтээ батлуулаагүй. 1......... он хүртэл Баянзүрх дүүргийн Да хүрээ зах дээр авто машины сэлбэг зарсан. Энэ хугацаанд Даваагийн Эрдэнэчимэг гэх эмэгтэйтэй хамт амьдарсан ба дундаасаа 1 хүүхэдтэй болоод салсан. 2001 онд З.Атай танилцаад түүнээс хойш Багануур дүүрэгт амьдарч байгаад, 2006 оноос хойш Улаанбаатар хотод ирж амьдарсан. Талийгаач нь ........ онд Өвөрхангай аймагт төрсөн, Багануурт дүүрэгт 10 жилээ төгссөн, түүнээс хойш боловсрол эзэмшээгүй, урьд нь нөхөртэй байсан, нөхрөөсөө 1 хүүхэдтэй. Зан араншингийн хувьд, хүнийг уурлана гомдоно гэж бодохгүйгээр хэлмээр байгаа үгээ шууд хэлчихдэг, хүнд тусархуу, ахуй талын ажилд сайн, ажил хийхээрээ хүнд гологдоод байдаггүй, хүнтэй арга эвээ олохдоо гайгүй, харилцааны хувьд хэвийн байдаг. Би талийгаачтай урьд өмнө нь хэрэлдэж муудалцаж байсан гол шалтгаан нь ажил хийгээд олж байгаа мөнгө амьдралд хүрэхгүй байгаа учраас мөн би машин засаад мөнгө авч чадалгүй хулхидуулсан үед уурлаж загнаад байдаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-169 дэх тал/,
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “Би шөнө унтаад сэрэхэд манай гэрийн чагтаганы уяа газарт уначихсан байхаар нь буцаагаад гэрийн унинд хавчуулсан. Би тухайн үед юу гэж мэдүүлснээ сайн мэдэхгүй байна. Манай гэрийн чагатны уяа нь гэрийн зүүн хэсгийн унинд хавчуулаастай байдаг. Уг нь газар унаад байдаггүй, унинд долгиолсон хэлбэртэй хавчуулсан байдаг. Хүн л татаж авахгүй бол өөр ямар нэгэн хөдөлгөөнөөр газарт унана гэсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 171 дэх тал/,
2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “Би яг он сар өдрийг нь мэдэхгүй байна. Цагдан хорих 461 дүгээр байр руу явахаас өмнө мэдүүлэг авсан. Талийгаачийг нас барсан өглөө би цагдаа дуудаад, цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хонуулаад, тэр өдрийн маргааш нь надаас одоо яг энэ мэдүүлэг авч өрөөнд мэдүүлэг авсан. Талийгаач нас барсан өглөө 09-10 цагийн үед цагдаагийн байгууллага дээр ирсэн. Би 12 цагийн үед эрүүлжүүлэх байр луу явсан. Би тэр хооронд мэдүүлэг өгөөгүй. Эрүүлжүүлэхэд хоноод буцаж хэлтэс дээр 11-12 цагийн үед ирсэн. Би хэлтсийн байранд ирээд 3 давхарт 1 өрөөнд орсон, тэр хүмүүс мэдүүлэг огт аваагүй, надаас юу болсон гэж асуухаар нь би юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлтэл чи яахаараа мэддэггүй юм, хүн алчихаад гэж хэлээд намайг цахилгаан бороохойгоор цохисон. Тэгээд намайг доош буулгаж, одоо сууж байгаа өрөөнд оруулж ирээд мэдүүлгээ өг гэж хэлсэн. Мэдүүлгээ өгөөд гарын үсэг зурсан л байлгүй дээ” гэх мэдүүлэг /2 хх-ийн 20-21 дэх тал/,
2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “Би Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг хоёрын буудлын дэлгүүрүүдээр их ордон тэгэхдээ хэрэг гарахын өмнө яг ямар дэлгүүрээс архи авсныг санахгүй байна. 2-3 дэлгүүр орж хүнсний зүйл авсан. 2020 онд энэ хашаа байшинг худалдан авах зорилгоор амьдарч эхэлсэн, сүүлдээ хашааны эзэнтэй үнэ хөлсөн дээр тохирохгүй түр оршин сууж байсан. Ойр орчмын хүмүүсийг танихгүй. Өглөө ажилдаа яваад орой ирдэг болохоор хөршүүдийг сайн таньдаггүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 242-243 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Э 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2695 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 50-54 дэх тал/ - Улсын яллагч шинжлэн судалсан,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.Одбаатарын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/669 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 72-73 дахь тал/ - Улсын яллагч шинжлэн судалсан,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.О 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/668 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 78-79 дэх тал/ - Улсын яллагч шинжлэн судалсан,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.Он 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02/194 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 51-56 дахь тал/ - Улсын яллагч шинжлэн судалсан,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний газрын шинжээч А.А 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2217 дугаартай дүгнэлт /3 хх-ийн 2-4 дэх тал/ - Улсын яллагч шинжлэн судалсан,
Шинжээч С.Э “... амь хохирогчийн хүзүү хэсэгт үүссэн боолтын ормыг тогтоох боломжгүй. Аль ч байрлалаас үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг дахин гаргуулах боломжтой” гэх мэдүүлэг /3хх-ийн 19-20 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Э 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 988 дугаартай дүгнэлт - Улсын яллагч шинжлэн судалсан, /3 хх-ийн 33-36 дахь тал/,
2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч Б.Отгонгэрэл яллагдагч *******ийн баруун, зүүн гарын 10 хурууны гарын хумсыг бэхжүүлэн авсан баримт /3хх-ийн 68 дахь тал/,
2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч О.Одбаатар талийгаач З.Аын баруун, зүүн гарын 10 хурууны хумсыг бэхжүүлэн авсан баримт /3хх-ийн ард хавсаргасан/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Э.Чингүүний 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5377 дугаартай “*******ийн баруун гарын 5 ширхэг, зүүн гарын 5 ширхэг хумс дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн баруун гарын 5 ширхэг, зүүн гарын 5 ширхэг хумс дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 65-69 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Э.Чингүүний 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5376 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн З.Аын зүүн гарын долоовор, ядам хурууны хумсан дээр цус илэрсэн, бусад хумсан дээр цус илрээгүй. Хумсан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 88-89 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Э.Чингүүний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4891 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн *******ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн *******ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтоц нь 5376 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч З.Аын зүүн гарын долоовор, ядам хурууны хумсан дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохироогүй” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 84-87 дахь тал/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Байгалийн шинжлэх ухааны хэлтсийн шинжээч Б.Г 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2004 дугаартай “Амь хохирогч З.Аын биологийн дээжийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2022 оны 5376 дугаартай шинжилгээний зүүн гарын долоовор, ядам, хурууны хумсан дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг дахин тогтоов. Зүүн гарын долоовор, ядам хурууны хумсан дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой амь хохирогч З.Аын ДНХ-ийн тогтоц тохирохгүй байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 190-192 дахь тал/,
Шинжээч Б.Г “Амь хохирогчийн хумсан дээр илэрсэн биологийн гаралтай ул мөр болох цус хэзээ тогтсон талаар цаг хугацааг, хэр удаан хадгалагдах талаар хэлэх боломжгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 197-198 дахь тал/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаартай захирамж /2хх-ийн 5-9 дэх тал/,
*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 178 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 179 дэх тал/,
Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /1 хх-ийн 181-186 дахь тал/,
Бүрэн дунд боловсролын үнэмлэх /1 хх-ийн 187 дахь тал/,
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /1 хх-ийн 189 дэх тал/,
Политехникийн дээд сургуулийн дипломын хуулбар /1 хх-ийн 190-191 дэх тал/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 195 дахь тал/,
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 196 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хх-ийн 198 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын өгсөн мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд
Улсын яллагчаас “******* нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 64 дүгээр гудамжны 918 тоот гэртээ хамтран амьдрагч З.Атай гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааны улмаас маргалдаж, улмаар хохирогч З.Аын хоолойг нь уяагаар боож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэргийг үйлдсэн болох хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн бол,
шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Зулбаяраас “1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь талд авагдсан *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх огноотой, 15 цагт эхэлж, 02 цагт дууссан буюу 11 цагийн хугацаанд үргэлжилсэн байна. Уг мэдүүлгийг өмгөөлөгчгүйгээр эрүүдэн шүүж авсан, энэ талаар *******той анх уулзахад мэдээгүй, дараа нь уулзаад мэдсэн, нотлогдохгүй байх гэж үзээд гомдол гаргаагүй. Сэжигтний мэдүүлгийг нөхөж хийсэн гэж харж байгаа. Хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан бол нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөрдөгчийн үйлдсэн шинжээч томилсон тогтоолд заасан асуултад хариулсан шинжээчийн хариулт зөрсөн, шинжээчийн мэдүүлгүүд зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин шинжилгээ хийх ёстой байхад нэмэлт шинжилгээ хийсэн” гэсэн агуулгаар,
шүүгдэгч *******ийн өмгөөлөгч С.Номиндалайгаас “Минжингийн мэдүүлгээр гэрт нь хүн ирдэггүй, талийгаач нь тайван байдалтай, ямар нэг юм захиад байгаа юм шиг ярьсан гэдэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг тогтоосон баримт байхгүй. Хашааны хаалга цоожтой байсан эсэх, 1 шил архийг хувааж уухад хүнд зэргийн согтолт тогтоогдох эсэх, архины шил, шаазан аяганаас илэрсэн хурууны хээ хэнийг болох, талийгаачийн хумснаас илэрсэн цус хэнийх болох зэргийг шалгаж тогтоогоогүй” гэсэн агуулгаар тус тус мэтгэлцэн, тус хэрэгт нотолбол зохих байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул *******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Иргэдийн төлөөлөгч Г.Цэрэндоржоос “******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч З.Аын хоолойг боож амь насыг хохироосон болох нь шүүх шинжилгээний дүгнэлт болон нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасах, нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн өмнөх шатанд хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь талд “Сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл”-д огноог 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэж, эхэлсэн хугацааг 15 цаг 57 минут гэж, дууссан хугацааг 02 цаг 25 минут гэж тэмдэглэсэн, тэмдэглэлийн төгсгөлд ярьсан зүйл үнэн зөв гэж гараар бичиж, мэдүүлэг өгсөн сэжигтэн хэсэгт гарын үсэг зурсан баримт авагджээ.
2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******ийг эрүүлжүүлэх байрнаас гаргасан, мөрдөгч Н.Пүрэвсүрэн 12 цаг 00 минутаас 12 цаг 30 минутын хугацаанд *******ийг оролцуулан түүний гэрт хэргийн газрын нөхөн үзлэгийг хийсэн /1 хх-ийн 20-25 дахь тал/, мөрдөгч С.Бямбаа 215 тоот өрөөнд 14 цаг 00 минутаас 14 цаг 28 минутын хугацаанд *******ий биед үзлэг хийсэн /1 хх-ийн 101-118 дахь тал/, мөрдөгч Ө.Болдбаяр 207 тоот өрөөнд 15 цаг 30 минутад *******ид сэжигтний эрх үүрэг болон баривчлах талаар танилцуулсан /1 хх-ийн 101 дэх тал/, 18 цаг 46 минутад сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоолыг прокурорт танилцуулсан, 19 цаг 20 минутад ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид *******ийг хүлээлгэн өгсөн зэрэг хойшлуулшгүй ажиллагаа хийгдсэн байна.
2 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх талд авагдсан *******ийн мэдүүлгээр /өмгөөлөгчтэй/ 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09-10 цагийн хугацаанд Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирсэн, 12 цагийн орчим эрүүлжүүлэх байр руу явсан, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11-12 цагийн хугацаанд эрүүлжүүлэх байрнаас гарсан, ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр анги руу явахаас өмнө 207 тоот өрөөнд мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогджээ.
Мөн 2 дугаар хавтаст хэргийн 27 дахь талд “Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Болдбаяр би яллагдагч *******ийг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцож, эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авч, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сэжигтнээс авсан мэдүүлгийн он, сар, өдрийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэж техникийн алдаа гаргасан болно” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл авагдсан байна.
Дээрх баримтуудаас дүгнэхэд ******* нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 207 тоот өрөөнд сэжигтнээр мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон бөгөөд уг тэмдэглэлд мэдүүлэг авсан огноо, мэдүүлэг дууссан хугацаа зэргийг хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй тусгасан байгааг техникийн шинжтэй алдаа гэж үзэх үндэслэлтэй.
Нөгөөтэйгүүр өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай нар *******ийн дүү О.М 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 165 дахь тал/ байгуулж, үүнээс хойш 2 жил 7 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд оролцохдоо сэжигтний мэдүүлгийг эрүү шүүлт тулгаж авсан талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэгүй болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй.
*******ийг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр тооцож, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан, энэ зүйл хэсэгт бүх насаар хорих ял шийтгэхээр заагаагүй учраас сэжигтнээр мэдүүлэг авахад өмгөөлөгч оролцуулаагүй нь эрхийн зөрчил болохгүй гэж үзэв.
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлахдаа түүнд эрх, үүргийг танилцуулж, ямар хэрэгт холбогдуулсан тухай мэдэгдэж, энэ талаар мэдүүлэг авсны дараа хэргийг жижүүрийн прокурорт танилцуулж зөвшөөрөл авдаг, өөрөөр хэлбэл дээрх ажиллагаа хийгдээгүй тохиолдолд прокурор зөвшөөрөл өгөхгүй, прокурорын зөвшөөрөлгүй бол цагдан хорих байранд сэжигтнийг хүлээн авахгүй.
Мөрдөгч нь *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг санаанаасаа зохиож бичих боломжгүй, ******* нь уг мэдүүлгийн төгсгөлд ярьсан зүйл үнэн зөв гэж бичээд гарын үсгээ зурсан байгаа зэргээр нөхөж хийсэн ажиллагаа гэсэн өмгөөлөгчийн дүгнэлт үгүйсгэгдэнэ.
Мөн *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон энгэрийн камерын бичлэг, монгол гэрийн чагтаганы уяа, үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, нэмэлт шинжилгээний дүгнэлт, дүгнэлттэй холбоотойгоор өгсөн шинжээчийн мэдүүлэг тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 23 цаг 30 минутад амь хохирогчтой утсаар ярьсан гэх гэрч Д.Мгийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цаг 55 минутаас 02 цаг 55 минутад нас барсан байх боломжтой гэх шинжээчийн үзлэгийн тэмдэглэл зэрэгтэй тохирсон байна.
Иймд 1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь талд авагдсан “Сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийг нотлох баримтаар үнэлэлж шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
******* нь яллагдагчаар татагдан мэдүүлэг өгөхдөө эхнэртэйгээ архи хувааж уусан, хоол хийж идсэн, зурагт үзэж байгаад унтсан, өглөө эхнэр сэрэхгүй байсан гэж, сэтгэцийн шинжилгээ хийлгэхдээ хоол идсэнээс хойш юу болсныг санахгүй байна гэж тус тус хэлсэн байдаг. Болсон үйл явдлыг санахгүй, мэдэхгүй гэсэн нь хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ хэрэгжүүлж байгаа хэлбэр ба гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл биш юм.
Өмгөөлөгчөөс гаргасан З.Аыг амиа хорлосон байж болзошгүй агуулгаар хэлсэн дүгнэлтийг “Талийгаач З.Аын хүзүүнд битүү, хөндлөн дарагдлын ором бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн уяа гогцоогоор хүзүү хоолой дарагдах үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй. Талийгаач нь боолтын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ”, “Хүзүүнд дунд хэсгээр хөндлөн байрлалтай 1 бүтэн ороосон, төвөнхийн мөгөөрснөөс эрүүний зүүн доод буланд хүрч төгссөн, хатуу даргар улаан хүрэн өнгийн дарагдлын оромтой. Уг ором баруун чихнээс 6 см зайд 1.7 см өргөнтэй, зүүн чихнээс 6.5 см зайд 1.2 см өргөнтэй, эрүүний төвгөрөөс 5.5 см зайд 2.2 см өргөнтэй. Арьсны түвшнээс хонхойж орсон байв. Эд мөрийн баримтаар ирсэн улаан өнгийн 1 ширхэг уяа нь 4 м, 74 см урттай, 1.5 см өргөнтэй байв. Дүгнэлт хэсэг: Шинжилгээнд ирүүлсэн уяагаар талийгаачийн хүзүүн дэх дарагдлын ором гэмтэл үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, тайлбарууд няцаан үгүйсгэж байна.
Амь хохирогч З.Аын үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт, хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний дүгнэлт, шинжээчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шинжээч нь 1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх талд авагдсан “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол”-ын 9 дэх асуултад хариулаагүй, өөр хариулт өгсөн байгааг эргэлзээтэй нөхцөл байдал гэж үзэхгүй, амь хохирогчийн биед эсэргүүцсэн тэмцэлдсэн ул мөр байгаа эсэх гэсэн 9 дэх асуултад шинжээч эсэргүүцсэн тэмцэлдсэн ул мөрийг тогтоох боломжгүй гэж мэдүүлгээрээ тодруулан хариулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийг оролцуулж, өмгөөлөгч нараас эргэлзээд байгаа асуудлыг тодруулах бололцоог бүрдүүлсэн ба шинжээчийн зүгээс дүүжлэлтийн үед хүзүү хоолойд ташуу байрлалтай ором үүсдэг. Талийгаачийн хүзүүнд битүү, хөндлөн дарагдсан ором үүссэн. Тогтоогдсон ором нь хүзүү хоолойг 1 бүтэн ороосон, ардаа битүү, урдаа зөрүүлж дарагдсан, давхар ороолт арагшаа татсан байдалтай байна. Шилэн хүзүү, хүзүүний баруун, зүүн байрлалаас харахад эхний ороолт нь араас урагш хөндлөн дарагдаж, урдаа тэнцүү зөрсөн байна. 1 бүтэн ороогдсон дарагдлаар боолт хийгдсэн. Уяаны зүүн талын үзүүр хэсэг дээшээ чих рүү чиглэсэн байгааг дүүжлэлтийн ором гэж үзэхгүй. Зөвхөн боолтын үед нүүрэн дэх цэгчилсэн цус харвалт үүсдэг. Зүрхний ховдолд шингэн цус байгаа нь түргэн үхлийн шинж, цус бүлэгнэж амжаагүйг харуулж байгаа. Талийгаачийн цусан дахь спиртийн агууламжаар хэдий хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг тогтоох боломжгүй. Хувь хүний биеийн онцлогоос хамаарч архийг шингээх чадвар өөр өөр байдаг. Цогцосны үзлэг хийсэн шинжээч талийгаачийн хөлийн ул тавхайд гэмтэл байсан бол тэмдэглэлдээ тусгана, задлан шинжилгээгээр тус газарт гэмтэл тогтоогдоогүй гэх агуулгаар асуултанд хариулж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дахин шинжилгээ хийлгэх талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэргийн газрын нөхөн үзлэгээр архины шил, аяганаас бэхжүүлэн авсан гэх 6 ширхэг гарын мөрийг шүүгдэгч *******, амь хохирогч З.А, санд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй харьцуулан шинжлэхэд 2 ширхэг гарын мөр нь *******ийнхтой тохирсон, бусад 4 ширхэг гарын мөр нь тохироогүй байна. Мөрдөгч уг үзлэгээр гарын мөр бэхжүүлэн авсан атлаа энэ талаар тэмдэглэлдээ тусгаагүй, уг ажиллагааг явуулсан, оролцсон эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий хэсэг хэрэгт авагдаагүй зэрэг зөрчил гаргасан байгааг зориуд цохон тэмдэглэвэл зохино.
Цогцост хийсэн үзлэгээр амь хохирогч З.Аын гарын 10 хурууны хумсыг бэхжүүлэн авсан бөгөөд түүний зүүн гарын долоовор, ядам хурууны хумсан дээр цус илэрсэн, уг цусыг харьцуулан шинжлэхэд эрэгтэй хүний цус болох нь тогтоогдсон боловч *******, З.Аын ДНХ-ийн тогтоцтой тохироогүй, хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй гэжээ.
*******ийн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан цаг хугацаанд *******, З.А 2 хоёулаа байсан, өөр хүн орж ирээгүй, орой ирээд хашааны хаалгыг түгжсэн, өглөө гарахад түгжээтэй байсан гэх агуулгыг тогтвортой илэрхийлдэг. Нэгэнт мэдүүлгээрээ өөр эх сурвалж заагаагүй нөхцөлд хашааны хаалга түгжээтэй байсан эсэх, санд бүртгэлтэй хүмүүсийн гарын мөртэй тохироогүй гэх 4 ширхэг гарын мөр хэнийх болох, шүүгдэгч *******, амь хохирогч З.Аын ДНХ-ийн тогтоцтой тохироогүй гэх амь хохирогчийн хумсан дээрх цус хэнийх болох зэргийг шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, амь хохирогч З.А нар гэрлэлтээ батлуулаагүй боловч 2001-2022 он хүртэл нийт 21 жил хамт амьдарсан, дундаасаа 1 охинтой, эхнэр, нөхөр гэсэн гэр бүлийн харилцаатай байсан,
Гэмт хэрэг гарахаас 4-5 хоногийн өмнө *******, З.А нар нь олигтой ажил хийж мөнгө олсонгүй гэх асуудлаас болж хоорондоо маргалдсан, улмаар З.А нь *******ийн биед халдсан, энэ цаг хугацаанд З.Аын бие өвдөөд ажилдаа яваагүй гэх,
******* нь тухайн өдөр 19 цагийн орчим ажил хийж олсон мөнгөөрөө архи, тамхи, хоолны материал аваад гэртээ ирсэн, З.А нь эхтэйгээ утсаар ярьж байгаад тасалсан, *******ийн авчирсан архийг хувааж уусан, хоол хийж идсэн, зурагтаа үзсэн, 23 цаг 30 минутын орчим З.А нь охин Д.Мтэйгээ утсаар ярихдаа аав чинь дахиад л согтуу ирлээ гэж хэлсэн, ахуйн хүрээн дэх олсон мөнгө амьдралд хүрэлцэхгүй байна гэх асуудлаас болж дахин маргалдсан, уг маргааны улмаас ******* нь эхнэр З.Аын хоолойг гэрийн чагтаганы уяагаар боосон гэх үйл баримт тогтоогджээ.
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны 64 дүгээр гудамжны 918 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.Атай маргалдан түүний хоолойг уяагаар боож алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, энгэрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, нэмэлт шинжилгээний дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, гэрч Д.М, П.Лувсандагва, шинжээчС.Э нарын мэдүүлэг, *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримт зэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай гэж шүүх үзэв.
Иргэдийн төлөөлөгч нь энэ хэрэгт хамааралгүй хөндлөнгийн иргэний хувиар өөрийн ухамсар, дотоод итгэл үнэмшилд тулгуурлан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд оюун дүгнэлт хийх учиртай бөгөөд тус хэрэгт баталсан жагсаалтын дагуу иргэдийн төлөөлөгчөөр иргэн Г.Цэрэндорж оролцож шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахт хэсгийн 2.8 дахь заалтад “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилжээ.
******* нь З.Аын хоолойг уяагаар боож амь насыг хохироосон үйлдлээрээ хүнийг алах гэмт хэргийн бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсэн байх, уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг учирсан байх шинжийг бүрэн хангасан байна.
Тэрээр өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх ба уг үйлдэл болон амь нас хохирсон хохирол, хор уршиг хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг уг хуулийн үйлчлэлд хамаарахаар тодорхойлсон.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг ойлгох ба дээрх харилцааны явцад хүний амь насыг хөнөөсөн, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр зүйлчлэх нь зүйтэй.
Энэ хэргийн тухайд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр 2 гэртээ архи хувааж уусан нөхцөлд гэр бүлийн хүрээн дэх ахуйн шинжтэй маргааны улмаас нөхөр нь эхнэрээ алсан үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүл ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж хэвшсэн, үүнээс хамааралтай болсон нөхцөл, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг тогтоогдсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эгаас оршуулгын зардалд баримтаар 8,969,000 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тус тус нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан байна.
Дээрх гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан бөгөөд үүнийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцох нь хохирогч талд ашигтай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч *******оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 63,000,000 /жаран гурван сая/ төгрөг, амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 8,969,000 /найман сая есөн зуун жаран есөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э олгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь 58 настай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай, холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол, шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг нь арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан, сонгох ялын төрөлгүй хүнд гэмт хэрэгт хамаарна.
*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнээс хамаарч түүнд бүх насаар хорих ял оногдуулах нь зохимжгүй, харин хугацаатай хорих ял шийтгэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ шөнийн цагаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хоолойг боож алсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол учирсан, хор уршиг арилахгүй, нөхөгдөхгүй шинж чанар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй харилцаа хандлага, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 58 буюу өндөр настай гэх хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад хэсэгт зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасны дагуу *******ийн хувийн байдлыг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 48 цагийн хугацаагаар сэжигтнээр баривчлагдсан, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 29 хоног, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 120 хоног, нийт 151 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 150 /нэг зуун тавь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцвол зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн 4 метр 80 см урттай монгол гэрийн чагтаганы уяа 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгалаа.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад хэсэгт зааснаар *******ид 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ид шүүхээс оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт *******ийн цагдан хоригдсон 150 /нэг зуун тавь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар *******оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 63,000,000 /жаран гурван сая/ төгрөг, амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардалд 8,969,000 /найман сая есөн зуун жаран есөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн 4 метр 80 см урттай монгол гэрийн чагтаганы уяа 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд *******ид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосонд тооцож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ