Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 132/ШШ2022/00230

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, * дугаар баг, Залуус, * дугаар гудамж, *-** тоот хаягт оршин суух, Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, * дугаар багт байрлах, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай 132/2022/00108/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Ганзориг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр /цахим/,

Хариуцагчийн төлөөлөгч З.Ууганцэцэг, Э.Мягмаржав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа:

Булган аймаг дахь сум дүндын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 132/ШШ2019/00094 дугаартай шүүхийн шийдвэрээр “Бозу” ХХК-ийг дампуурсанд тооцож, “Бозу” ХХК-иас зээлийн гэрээний үлдэгдэл 52,143,816 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,722,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97,242 төгрөг нийт 65,963,806 төгрөгийг Хаан банкны Булган салбарт олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу хэрэг гүйцэтгэгч А.Энхболд дампуурлыг улсын бүртгэлд бүртгүүлэх, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч нарт “Бозу” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах ажиллагааг гүйцэтгэж байсан байна. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/231 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол үйлдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Тус тогтоолыг 2022 оны 01 дүгээр сард мэдсэн бөгөөд эс зөвшөөрч Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад гомдол гаргасан юм. Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 1/145 дугаар хариу бичгийг 2022 оны 02 сарын 15-ны өдөр гардаж авсан ба тус хариу бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж ажиллагаанд оруулах боломжгүй болно гэсэн хариуг өгсөн. З.Ууганцэцэгийн гаргасан тогтоол нь хуулийн заалтын буруу тайлбарлаж хэрэглэж, үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул энэхүү тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаж, улмаар дээд шатны албан тушаалтны хариуг авсны үндсэн дээр тус тогтоолын хариуг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйлий 44.4-д заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авсан хойш шүүхэд хандана гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2021 оны 10 сарын 08-ны өдрийн 10/231 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр “БОЗУ” ХХК-иас 65,963,805 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 487,769 төгрөг, нийт 66,451,574 төгрөгийг ХААН банкны Булган аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн.

ХААН банкны Булган аймаг дахь салбарын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр албадан гаргуулах ажиллагааг явуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу уг гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21040069 дугаартай үүсгэх тогтоолоор үүсгэж, тойргийн харьяаллын дагуу 10 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Мягмаржавт хуваарилан ажиллагааг эхлүүлсэн.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтыг баримтлан “БОЗУ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, мөн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан “БОЗУ” ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааны эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 18,34,35 дугаар зүйлүүдэд заасны дагуу “БОЗУ” ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж шийдвэрлэсэн.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авсан лавлагаагаар 3191648 тоот регистрийн дугаартай “БОЗУ” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлээс хасагдсан байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар төлбөр төлөгч- хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэрэг үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасны дагуу 2022 оны 01 сарын 22-ны өдрийн 1/47 дугаартай албан бичгээр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 44 дугаартай албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаартай шийдвэр зэрэг 14 хуудас материалыг дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод хүргүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Мягмаржавын 2021 оны 01 дүгээр сарын 26- ны өдөр гаргасан саналыг хянахад түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны баримтлан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21/01 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “БОЗУ” ХХК-д холбогдох 21040069 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Энхболдоос 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийн дагуу “БОЗУ” ХХК-ийг Дампуурлын тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд заасны дагуу татан буулгах ажиллагаа хийгдэж дууссан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг 8 хуудас хавсралт материалын хамт ирүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Мягмаржавын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн сэргээх хүсэлтийн дагуу мөн өдрийн 21/18 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, төлбөр төлөгч “БОЗУ” ХХК-д холбогдох 21040069 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д төлбөр төлөгч- хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлыг хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн гэж заасныг баримтлан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/231 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ХААН банкны Булган салбарын төв тооцооны төвийн ахлах харилцааны менежер ажилтай Ч.Ганбаатартай байгуулан 200,000 төгрөгийг тус газрын дансанд тушаасан.

Шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Э.Мягмаржав нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг төлбөр төлөгч “БОЗУ” ХХК-ний захирал Б.Ганзоригт мэдэгдэж тэмдэглэл хөтлөн, зардлын 200,000 төгрөгийг төлөхийг утсаар мэдэгдсний дагуу Б.Ганзориг нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус газрын ХААН банкин дахь 5270002070 тоот дансанд тушаасан. Б.Ганзориг нь дуусгавар болсон тогтоолыг 2022 оны 1 дүгээр сард мэдсэн гэдэг нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ууганцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр “БОЗУ” ХХК-иас 65,963,805 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 487,769 төгрөг, нийт 66,451,574 төгрөгийг ХААН банкны Булган аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Хаан банкны Булган аймаг дахь салбарын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр албадан гаргуулах ажиллагааг явуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу уг гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21040069 дугаартай үүсгэх тогтоолоор үүсгэж, тойргийн харьяаллын дагуу 10 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Мягмаржавт хуваарилан ажиллагааг эхлүүлсэн. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтыг баримтлан “БОЗУ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, мөн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан “БОЗУ” ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааны эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 18,34,35 дугаар зүйлүүдэд заасны дагуу “БОЗУ” ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж шийдвэрлэсэн. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авсан лавлагаагаар 3191648 тоот регистрийн дугаартай “Бозу” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлээс хасагдсан байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар төлбөр төлөгч- хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэрэг үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасны дагуу 2022 оны 01 сарын 22-ны өдрийн 1/47 дугаартай албан бичгээр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 44 дугаартай албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаартай шийдвэр зэрэг 14 хуудас материалыг дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Мягмаржавын 2021 оны 01 дүгээр сарын 26- ны өдөр гаргасан саналыг хянахад түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны баримтлан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21/01 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн “БОЗУ” ХХК-д холбогдох 21040069 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Энхболдоос 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийн дагуу “БОЗУ” ХХК-ийг Дампуурлын тухай хуулийн 36,37 дугаар зүйлд заасны дагуу татан буулгах ажиллагаа хийгдэж дууссан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтийг 8 хуудас хавсралт материалын хамт ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Мягмаржавын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн сэргээх хүсэлтийн дагуу мөн өдрийн 21/18 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30.1-т заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, төлбөр төлөгч “БОЗУ” ХХК-д холбогдох 21040069 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д төлбөр төлөгч- хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлыг хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн гэж заасныг баримтлан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/231 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ХААН банкны Булган салбарын төв тооцооны төвийн ахлах харилцааны менежер ажилтай Ч.Ганбаатартай байгуулан 200,000 төгрөгийг тус газрын дансанд тушаасан. Шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Э.Мягмаржав нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг төлбөр төлөгч “БОЗУ” ХХК-ны захирал Б.Ганзоригт мэдэгдэж тэмдэглэл хөтлөн, зардлын 200,000 төгрөгийг төлөхийг утсаар мэдэгдсэний дагуу Б.Ганзориг нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус газрын ХААН банкин дахь 5270002070 тоот дансанд тушаасан. Б.Ганзориг нь дуусгавар болсон тогтоолыг 2022 оны 1 дүгээр сард мэдсэн гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

        1.Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/145 дугаар тоот /хх-4/

        2.2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/231 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-5/,

        3. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр шийдвэр /хх-6-14/ зэрэг нотлох баримт гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас шүүхэд

  1. Хариу тайлбар /хх-23-24/,

2. Нотлох баримтаар “Бозу” ХХК-ийн 21040069 дугаартай хувийн хэргийг ирүүлсэн байна

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Ганзориг нь хариуцагч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10-231 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр Б.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

         Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 94 дугаар шийдвэрээр Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан “Бозу” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, хариуцагч “Бозу” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 52,143,816 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,722,747 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 97,242 төгрөг, нийт 65,963,805 төгрөгийг гаргуулан “Хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

          Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21040069 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

***** регистрийн дугаартай “Боу” ХХК-ийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлэээс хасагдсан үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан зэргээр үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс, дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ” гэж заасын дагуу дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод холбогдох баримтыг хүргүүлжээ.

        Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Э.Мягмаржавын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Бозу” ХХК-ийн гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх саналыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21/01 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол гаргасан байна.

        Дампуурлын хэрэг гүйцгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгуулах хүсэлтийг ирүүлсний дагуу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 21/18 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, 10/231 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Б.Ганзориг нь дээр дурдсан тогтоолыг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан хугацаанд гаргасан байна гэж дүгнэв.

 

Тодруулбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана”, 29.1.1-д “гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан” бол  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар заасан байна.

“Бозу” ХХК-ийн хуваарьт хөрөнгө болох интернетийн дахин дамжуулах тоног төхөөрөмжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар зарласан боловч хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулагдаагүй байна.

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаар  тоотоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй “Бозу” ХХК-ийн хуваарилагдах хөрөнгийг төлбөртөө суутган авахыг санал болгосон боловч “Хаан банк” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 490 тоотоор татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.7төлбөр төлөгч хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн, эсхүл татан буулгах ажиллагаа дуусгавар болоход гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахуйц хөрөнгө төлбөр төлөгчид байхгүй нь шүүхээр тогтоогдсон бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болохыг тодорхойлсон байна.

Гэтэл төлбөр төлөгч “Бозу” ХХК-ийн хуваарилагдах интернетийн нэр бүхий 13 төрлийн тоног төхөөрөмж бүхий эд хөрөнгө байгаа болох нь “Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг”-т авагдсан  баримтаар тогтоогдож байна.

Иймд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10-231 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ОДОНЧИМЭГ