2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1202

 

   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,

улсын яллагч С.Энхням,       

шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У********н овогт Ч***********н Х***********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2408039980379 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, Дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ************************** сургуульд бага ангийн багш ажилтай, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, **** тоотод ам бүл 5, хүүхэд, ээжийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У*******н овгийн Ч***************н Х /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Ч.Х нь 2024 оны 03 дугаар сард "Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Найрамдалын задгай тоотод 7 айлын газар гарна" гэх зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, өөрийн газар гэж хохирогч Г.Я************г итгүүлэн хуурч 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8,000,000 / найман сая/ төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 / долоон сая/ төгрөг нийт 15,000,000 төгрөгийг хууран авч "Залилах" гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.Я************н өгсөн:

“...2024 оны 03 дугаар сарын үед газар худалдаж авахаар зар харж байгаад Х гэх хүний фейсбүүк хаягаас Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Найрамдалын задгай тоотод 7 айлын газар зарна гэх утга бүхий зар оруулсан байхаар нь түүний ******** дугаарын утас руу залгахад Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Найрамдалын задгай тоотод 7 айлын 0,7 мк2 газар байгаа гэхээр нь тухайн үед Х гэх хүнтэй уулзаад Х-гийн хамтаар Найрамдалын задгайд байх 0,7 мк2 газрыг үзхээр очиход тухайн зарах гэж байгаа газар нь бүгд хоосон газар байсан ба уг газрын зүүн талаас нь авч болно гээд өөрөө цэгийг нь тогтоож өгөсн юм. Тэгээд Х-аас уг газраа хэд гэж байгаа юм гэхэд 15,000,000 төгрөг "эхлээд урьдчилгаагаа өгчих гэхээр нь эхлээд урьдчилгаа болох 7,000,000 төгрөгийг Х-гийн Хаан банкны 5166****** тоотод данс руу нөхөр Д***********н Хаан банкны 5720****** тоотод данснаас Д************** гэх утгатай шилжүүлсэн. Үүний дараа Х-гийн цэг татаж өгсөн газар дээр нь хашаагаа татчихаад гэрээ бариад 001 байшингаа барих гээд цутгалтаа хийсэн байх үед буюу 2024 оны 07 дугаар сарын эхээр газрын албанаас манай газрыг энэ өөр хүний нэр дээр байгаа газар, хүний дээр байгаа газрыг зарсан байна гээд манай хашааг албадан буулгасан. Тэгэхээр нь энэ асуудлаар Х-тай холбогдоход "наадах чинь миний газар шүү дээ тэгж хураах ёсгүй" гэж хэлээд "та нарын мөнгийг буцааж өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүрлээ. Мөн газраа анх бид нарт худалдсаны дараагаар буюу 2024 оны 04 дүгээр сарын эхээр манай нөхөр Дтой утсаар холбогдон үлдэгдэл 8 сая төгрөгөө нэхсээр байгаад 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай нөхөр үлдэгдэл 8 сая төгрөгийг өөрийн хаан банкны 5720****** тоот данснаас Х-гийн Хаан банкны 5166****** тоотод данс руу "Д гэх утгатай шилжүүлсэн байсан юм. Утсан дээрээс кадастрын зургийг нь үзүүлсэн өөрөөр бол газрын гэрчилгээ ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй. Тухайн үед ямар нэгэн гэрээ хийгээгүй Х нь өөрөө дээд боловсролтой багш хүн байсан учир бид нарт худлаа хэлэхгүй байх гэж бодоод итгэсэн юм. Газрын гэрчилгээ гаргаж өгөөгүй бөгөөд 2024 оны 06 дугаар сарын үед болсон УИХ-ын сонгуулийн дараа гэрчилгээг нь гаргаж өгнө гэж хэлж байсан ба сонгуулийн дараа холбогдоход удахгүй гаргаж өгнө гэж хэлсээр байгаад 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр газрын албанаас тухайн газрын албадан хурааж авсан. Тухайн газар нь миний өөрийн эзэмшлийн газар гэж хэлсэн. Тухайн мөнгө нь нөхөр Д бид 2-ын дундаа хуримтлуулсан мөнгө бөгөөд нөхөр Өмнөговь аймагт уурхайд ажилладаг хотод ирдэггүй тул би энэ гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаанд оролцох юм. Х-гаас газар худалдсан 15,000,000 төгрөгөө авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч С.Д-гийн өгсөн:

“...Би хувиараа нүүрс тээврийн жолоочийн ажил хийдэг юм. 2024 оны 03 дугаар сард зуслангийн газар худалдаж авахаар хайж байгаад Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Буман өлзий хорооллын автобусны буудлын самбар дээр зуслангийн зарна гэсэн зарын дагуу Х гэх хүнтэй холбогдож зарах газар байгаа эсэх талаар асуухад Х гэх хүн эхнэр Я************ бид хоёрт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо баянголын аманд зарах 7 айлын газар байгаа гэхээр нь тэр газрууд чинь өөрийн чинь нэр дээр байдаг юм уу гэж асуухад миний өөрийн нэр дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Х гэх хүнтэй уулзаж байгаад маргааш өдөр нь зарах газрыг нь очиж үзэхэд таалагдсан болхоор авахаар шийдсэн. Х тухайн газруудыг миний болон манай хүүхдүүдийн нэр дээр байгаа гээд урьдчилгаа мөнгөө явуулчих газар эзэмших эрхийн нэрийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж өгнө, бүх зүйлийг нь бэлэн болгочхоод хэлье гэхээр нь би итгээд Я************ бид хоёр хураасан байсан 8.000.000 төгрөгөө Х-гийн өгсөн 5166****** дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5720****** дугаарын данснаас 2024 оны 04 дүгээр сарын 04- ний өдөр шилжүүлж өгсөн. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр газрын зөвшөөрөл гарна үлдэгдэл мөнгөө гээд нэхээд яаруулаад байхаар нь Х-гийн данс руу би өөрийн Голомт банкны 5215****** дугаарын данснаас хоёр удаагийн үйлдлээр нийт 7.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Орбитын тойрог дээр байхдаа шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 54-79 дүгээр хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Х нь 2024 оны 03 дугаар сард "Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Найрамдалын задгай тоотод 7 айлын газар гарна" гэх зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, өөрийн газар гэж хохирогч Г.Я************г итгүүлэн хуурч 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8,000,000 / найман сая/ төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 / долоон сая/ төгрөг нийт 15,000,000 төгрөгийг хууран авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан  байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж  барагдуулсан...” дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Ч.Х нь 2024 оны 03 дугаар сард "Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Найрамдалын задгай тоотод 7 айлын газар гарна" гэх зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, өөрийн газар гэж хохирогч Г.Я************г итгүүлэн хуурч 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8,000,000 / найман сая/ төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 / долоон сая/ төгрөг нийт 15,000,000 төгрөгийг хууран авч залилсан болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.Я************н өгсөн:

“...2024 оны 03 дугаар сарын үед газар худалдаж авахаар зар харж байгаад Х гэх хүний фейсбүүк хаягаас Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Найрамдалын задгай тоотод 7 айлын газар зарна гэх утга бүхий зар оруулсан байхаар нь түүний ******** дугаарын утас руу залгахад Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Найрамдалын задгай тоотод 7 айлын 0,7 мк2 газар байгаа гэхээр нь тухайн үед Х гэх хүнтэй уулзаад Х-гийн хамтаар Найрамдалын задгайд байх 0,7 мк2 газрыг үзэхээр очиход тухайн зарах гэж байгаа газар нь бүгд хоосон газар байсан ба уг газрын зүүн талаас нь авч болно гээд өөрөө цэгийг нь тогтоож өгсөн юм. Тэгээд Х-с уг газраа хэд гэж байгаа юм гэхэд 15,000,000 төгрөг "эхлээд урьдчилгаагаа өгчих гэхээр нь эхлээд урьдчилгаа болох 7,000,000 төгрөгийг Х-гийн Хаан банкны 5166****** тоотод данс руу нөхөр Д***********н Хаан банкны 5720****** тоотод данснаас Д************** гэх утгатай шилжүүлсэн. Үүний дараа Х-гийн цэг татаж өгсөн газар дээр нь хашаагаа татчихаад гэрээ бариад 001 байшингаа барих гээд цутгалтаа хийсэн байх үед буюу 2024 оны 07 дугаар сарын эхээр газрын албанаас манай газрыг энэ өөр хүний нэр дээр байгаа газар, хүний дээр байгаа газрыг зарсан байна гээд манай хашааг албадан буулгасан. Тэгэхээр нь энэ асуудлаар Х-тай холбогдоход "наадах чинь миний газар шүү дээ тэгж хураах ёсгүй" гэж хэлээд "та нарын мөнгийг буцааж өгнө гэж хэлсээр өнөөдрийг хүрлээ. Мөн газраа анх бид нарт худалдсаны дараагаар буюу 2024 оны 04 дүгээр сарын эхээр манай нөхөр Д-той утсаар холбогдон үлдэгдэл 8 сая төгрөгөө нэхсээр байгаад 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай нөхөр үлдэгдэл 8 сая төгрөгийг өөрийн хаан банкны 5720****** тоот данснаас Х-гийн Хаан банкны 5166****** тоотод данс руу "Д гэх утгатай шилжүүлсэн байсан юм. Утсан дээрээс кадастрын зургийг нь үзүүлсэн өөрөөр бол газрын гэрчилгээ ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй. Тухайн үед ямар нэгэн гэрээ хийгээгүй Х нь өөрөө дээд боловсролтой багш хүн байсан учир бид нарт худлаа хэлэхгүй байх гэж бодоод итгэсэн юм. Газрын гэрчилгээ гаргаж өгөөгүй бөгөөд 2024 оны 06 дугаар сарын үед болсон УИХ-ын сонгуулийн дараа гэрчилгээг нь гаргаж өгнө гэж хэлж байсан ба сонгуулийн дараа холбогдоход удахгүй гаргаж өгнө гэж хэлсээр байгаад 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр газрын албанаас тухайн газрын албадан хурааж авсан. Тухайн газар нь миний өөрийн эзэмшлийн газар гэж хэлсэн. Тухайн мөнгө нь нөхөр Д бид 2-ын дундаа хуримтлуулсан мөнгө бөгөөд нөхөр Өмнөговь аймагт уурхайд ажилладаг хотод ирдэггүй тул би энэ гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаанд оролцох юм. Х-гаас газар худалдсан 15,000,000 төгрөгөө авчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч С.Д-гийн өгсөн:

“...Би хувиараа нүүрс тээврийн жолоочийн ажил хийдэг юм. 2024 оны 03 дугаар сард зуслангийн газар худалдаж авахаар хайж байгаад Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Буман өлзий хорооллын автобусны буудлын самбар дээр зуслангийн зарна гэсэн зарын дагуу Х гэх хүнтэй холбогдож зарах газар байгаа эсэх талаар асуухад Х гэх хүн эхнэр Я************ бид хоёрт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо баянголын аманд зарах 7 айлын газар байгаа гэхээр нь тэр газрууд чинь өөрийн чинь нэр дээр байдаг юм уу гэж асуухад миний өөрийн нэр дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Х гэх хүнтэй уулзаж байгаад маргааш өдөр нь зарах газрыг нь очиж үзэхэд таалагдсан болхоор авахаар шийдсэн. Х тухайн газруудыг миний болон манай хүүхдүүдийн нэр дээр байгаа гээд урьдчилгаа мөнгөө явуулчих газар эзэмших эрхийн нэрийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж өгнө, бүх зүйлийг нь бэлэн болгочхоод хэлье гэхээр нь би итгээд Я************ бид хоёр хураасан байсан 8.000.000 төгрөгөө Х-гийн өгсөн 5166****** дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5720****** дугаарын данснаас 2024 оны 04 дүгээр сарын 04- ний өдөр шилжүүлж өгсөн. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр газрын зөвшөөрөл гарна үлдэгдэл мөнгөө гээд нэхээд яаруулаад байхаар нь Х-гийн данс руу би өөрийн Голомт банкны 5215****** дугаарын данснаас хоёр удаагийн үйлдлээр нийт 7.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Орбитын тойрог дээр байхдаа шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 54-79 дүгээр хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Х нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.Я************г итгүүлэн хуурч 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 8,000,000 / найман сая/ төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 / долоон сая/ төгрөг нийт 15,000,000 төгрөгийг хууран авсан үйлдэл нь гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаж байна.

Хохирогч Г.Я************с 15,000,000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Найрамдалын задгай тоотод 7 айлын газар гарна гэж өөрийн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн гэмт хэргийн зүйлчлэлээс харахад  2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 8,000,000 / найман сая/ төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 / долоон сая/ төгрөг нийт 15,000,000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Х нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Г.Я************д 15,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь /хавтаст хэргийн 54-79 дүгээр хуудас/-д авагдсан хаан банкны дансны хуулганд авагдсан байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч Г.Я************д 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар баримт гаргаж өгсөн бөгөөд хохирогч Г.Я************с хохирол төлбөрийг барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй гэх бичгийн хүсэлт гаргасан байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-д 2,100 нэгжтэй тэнцэх хэмжээний хэмжээний 2,100,000 төгрөгөөр торгох, тус ялыг 6 сарын хэсэгчлэн төлүүлэх саналтай...” санал,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгаа арилгасан бол ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан байх тул тэнсэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтүүдийг гаргалаа.  

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.Х нь ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа талаар мэдүүлж байх тул түүний энэхүү хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч У********н овогт Ч*************н Х*********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасныг журамлан шүүгдэгч Ч.Х************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Х************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ