| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2022/01276/И |
| Дугаар | 183/ШШ2022/01869 |
| Огноо | 2022-06-10 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2022/01869
| 2022 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2022/01869 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *дүүрэг, * дугаар хороо, *дугаар гудамж, * тоот хаягт оршин суух Ө* овогт Н.М /РД:ЧМ*/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * гудамж, * байр, * тоот хаягт оршин суух Г* овогт Х.А /РД:УУ*/-т холбогдох
5 769 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н,
нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.М хариуцагч Х.Ат холбогдуулан тавилга захиалж шилжүүлсэн 5 769 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Миний бие фэйсбүүкээр тавилга хийлгэхзар харж байгаад * гэсэн хуудас дээр намрын урамшууллалт худалдаа эко хавтангаар чанарын өндөр түвшинд тавилга хийнэ гэсэн зар реклам байршуулсан байсан учраас * дугаарын утсаар холбогдсон. Уг дугаараас буцаж холбогдоод танайд очиж хэмжилт хийж хэмжээ авах шаардлагатай гээд ирээд хэмжилт хийсэн эхнэр бид хоёр итгээд маргааш нь төв номын сангийн урд байрлах * дүүрэг, *дүгээр хороо, * тауэр * давхар, * тоот өрөөнд очиж Х.А гэдэг залуутай уулзсан. Х.А өөрийгөө би хариуцдаг хүн нь байна тавилга хийх материал, өнгө загвараа сонгоод гэрээ байгуулна гэрээнд заасны дагуу урьдчилгаа шилжүүлнэ гэж тохиролцсон учраас энэ өдрөө гэрээ байгуулж гэрээний үнэн буюу 80 хувийн урьдчилгаа 5 769 000 төгрөгийг 2021.11.20-ны өдөр ажилтан Маралгоо гэх хүний Хаан банкны 5622309448 дугаар данс руу шилжүүлсэн. Х.А тохиролцсон хугацаандаа тавилга хийж өгөхгүй алдаа гарсан гэдэг байдлаар хойшлуулж явсаар олон сар өнгөрсөн тул * дүүргийн Цагдаад өргөдөл гаргаж шалгуулсан. Х.А нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ Н.М гэх хүн гэрээгээ цуцалъя гэж хэлсэн бөгөөд би түүнтэй ярьж тохироод мөнгийг нь 2022.01.03-ны өдөр буцааж өгнө гэж хэлсэн боловч захиалга өгсөн хүмүүсийн ажлыг дуусгаж чадаагүй учир мөнгийг нь хэлсэн хугацаандаа өгч чадаагүй юм гэсэн. Гэтэл Х.А өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй тул түүнээс 5 769 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Х.А тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчээс Н.Мын дансны хуулга, 2022.01.28-ны өдрийн 614 дүгээр прокурорын тогтоол, итгэмжлэл /хх-3-6/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.А тохиролцсон хугацаандаа тавилга хийж өгөхгүй алдаа гарсан гэдэг байдлаар хойшлуулж явсаар олон сар өнгөрсөн тул * дүүргийн Цагдаад өргөдөл гаргаж шалгуулсан. Х.А нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ Н.М гэх хүн гэрээгээ цуцалъя гэж хэлсэн бөгөөд би түүнтэй ярьж тохироод мөнгийг нь 2022.01.03-ны өдөр буцааж өгнө гэж хэлсэн боловч захиалга өгсөн хүмүүсийн ажлыг дуусгаж чадаагүй учир мөнгийг нь хэлсэн хугацаандаа өгч чадаагүй юм гэсэн. Гэтэл Х.А өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй гэж тайлбарлав.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд тавилга хийлгэх зорилгоор ярилцаж, улмаар нэхэмжлэгч Н.М нь урьдчилгаанд 5 769 000 төгрөгийг, хариуцагч Х.Ат даалгаснаар бусдад шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Нэхэмжлэгч Н.М өөрийн Хаан банкны * тоот данснаас 5 769 000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна.
Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний агуулгаар тохиролцоо хийгдэж, тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөрийг хариуцагч Х.Аийн даалгавраар, нэхэмжлэгч Н.М нь нэр бүхий хүний дансруу шилжүүлсэн байх боловч гэрээний гол нөхцөл болох тавилгыг хийж өгөөгүйгээс нэхэмжлэгч нь урьдчилгаа мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж эхэлснээр, маргаан үүссэн байна.
Дээрх маргааны улмаас нэхэмжлэгч нь * дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ба тус дүүргийн Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн * дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн ба Х.А гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Н.М гэх хүн нь гэрээгээ цуцалъя гэж хэлсэн бөгөөд би түүнтэй ярьж тохироод мөнгийг нь 2022.01.03-ны өдөр буцааж өгнө гэж хэлсэн боловч захиалга өгсөн хүмүүсийн жлыг дуусгаж чадаагүй учир мөнгийг нь хэлсэн хугацаандаа өгч чадаагүй гэжээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд ажиллагч Х.А ажил үйлчилгээг гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Н.М Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасны дагуу урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.
4. Нөгөөтэйгүүр хариуцагч Х.А нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбарыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасантай нийцэж байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын ажлын албанд шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэснийг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн эзгүйгээр шийдвэрлэв.
5.Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг биелэгдээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр шаардах эрхтэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Аээс 5 769 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мөнхтулгын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107 254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Аээс улсын тэмдэгтийн хураамжинд 107 254 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ