2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

           улсын яллагч Х.Анхцэцэг,/ХУД/

            шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

************дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ овогт ************ын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000549 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********** оны 06 дугаар сарын 16-ны өдөр *********** төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “*************-д кабель ашиглалт, засварын төвд засварын монитор ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт *********** дүүргийн *********** дугаар хороо, ***************хотхоны ************байр ************** тоотод оршин суух, урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ************тай тогтоолоор ял биелэгдэж дуусгавар болсон, ************ овогт ************ын ************ /РД:****************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2025 оны 0************ сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************дүүргийн ************ хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ хотхоны ************ байрны ************ тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ************тэй маргалдаж, хамар луу нь цохих, гуя руу өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ************ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр архи ууснаас ийм асуудалд хүрсэн. Иймд үйлдэл хийсэндээ үнэхээр харамсаж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар

            Улсын яллагчаас: “...шүүгдэгч ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

            Шүүгдэгч ************ нь: “...гэм буруу дээрээ маргахгүй” гэсэн санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч ************ нь 2025 оны 0************ сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************дүүргийн ************ хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ хотхоны ************ байрны ************ тоот, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ************тэй маргалдаж, хамар луу нь цохих, гуя руу өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн. талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл “...************ нөхөртөө зодуулж хамрын яс хугарсан ГССҮТ-д ирсэн” гэх (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл: “...хүчирхийллийн аюулын зэрэг бага...” гэх (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

 

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...хохирогч ************ийн биед хамрын нуруунд шалбарсан шарх, хавагнасан, зүүн талын хөлийн гуянд цус хуралт гэмтэл байв...” гэх (хавтаст хэргийн 11-14 дэх тал),

 

4. Хохирогч ************ийн: “...Миний нөхрийг ************ гэдэг юм. Бид хоёр 2011 онд анх Их сургуульд танилцаж байсан бөгөөд бид хоёр хамтдаа нэг их сургуулийг төгссөн. Бид хоёр дундаасаа 13, 5 насны 2 хүүхэдтэй. Би ************тэй гэрлэлтээ батлуулаад 6 жил, харин хамтдаа амьдраад 14 жил болж байна. ************ нь эрт цагаас өмнө согтууруулах ундааны зүйлсийг бага багаар хэрэглэсээр байгаад одоо бол тогтмол хэрэглэдэг болсон, ихэвчлэн нөхөр ************ маань ажлынхаа хүмүүстэйгээ архи уучихдаг бөгөөд архи уугаад гэртээ ирэх үед нь нөхөр ************ бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсдэг. Ингээд өчигдөр буюу 2025 оны 0************ сарын 28-ны орой би охинтойгоо хоёулхнаа гэртээ буюу ************дүүргийн ************ хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ хотхоны ************ байрны ************ тоотод байхад нөхөр ************ маань 22 цаг болж байхад гаднаас согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байдалтай орж ирээд хоол цайгаа идэж уучхаад нохойгоо гаргаж салхилуулах талаар надад санал тавихад би дургүйцсэнээр бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. ************ нь согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ их түрэмгий ууртай болчихдог бөгөөд бид хоёр маргалдаж байхад уурандаа миний зүүн талын гуя руу нэг удаа маш хүчтэй өшиглөсөн, тэр үед би түүний эсрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй, зүгээр зогсож байхад ************ миний хамар руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд миний хамраас тэр даруйдаа цус их хэмжээгээр гарч гоожиж эхэлсэн. Тэгэхэд ************ охин бид хоёрыг хувцаслаад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн КТГ-д харуулахад миний хамрын мөгөөрс бяцарсан байна гэж хэлсэн. Ийм л зүйл болсон юм. ************ бол уурандаа миний биед халддаг байсан. Гэхдээ өнөөдөр шиг миний биед халдаж надад их хэмжээний гэмтэл хохирол учруулж байгаагүй, тийм болохоор эмнэлгийн байгууллагад би хандаж эмчлүүлж байгаагүй... ************ 2020 онд согтуу ирээд хэрүүл уруул хийж миний биед гар хүрч байсан. Тэгэхэд манай хадам аав ээж хоёр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч ************ торгуулаад өнгөрч байсан. Гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлнэ. ... би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Надад тийм шаардлага байхгүй, Энэ хэргээс болж миний сэтгэцэд учирсан хор уршиг гэж байхгүй. Би нөхөр ************тэй аз жаргалтай хэвийн амьдарч байна. гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24, 27-28 дахь тал),

 

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0725/4971 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...Дүгнэлт: “...************-н биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

6. Шүүгдэгч ************ий: “...Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч, өөрийн гэм бурууг ойлгож байна. Би 2025 оны 0************ сарын 28-ны өдөр 18 цагт ажлаа тараад ажлынхаа хоёр залуутай хамт архи уусан юм. Тэр хоёр ажлынхаа залуутай хоёр шил архи хувааж уучхаад ************дүүргийн ************ хороо ************ хотхоны ****** байрны ************ тоот руу 21 цаг болж байхад гэртээ ороход манай эхнэр надад хоол хийж өгсөн, би өгсөн хоолыг идээд гэртээ амарч байсан юм. Тэгээд нохойгоо гаргаж салхилуулъя гэж бодоод эхнэр охин хоёртойгоо хамт гарч салхилъя гэж бодоод эхнэртээ санал тавьсан чинь манай эхнэр татгалзахаар нь бид хоёрын дунд маргаан үүссэн юм. Тэгээд түргэн уурандаа би эхнэрийнхээ хамар руу нь тонгойсон байхад нь дээшээ хар гээд гараараа хамар руу нь цохичихсон юм. Мөн зүүн хөлийн гуя руу нь нэг удаа өшиглөсөн болно. Тэгээд манай эхнэрийн хамраас нь цус гараад эхэлсэн бөгөөд хамрыг нь хартал эхнэрийн хамар нь хавдчихсан байсан, тэгээд шууд эхнэрээ дагуулаад гэмтэл рүү авч явсан. Би одоог хүртэл эхнэр ************ийн хамт амьдарч байгаа болно. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын ************ зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас хохирол,  хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ************ зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн ************ зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч ************, хохирогч ************ нар нь 2011 онд танилцаж, тэр үеэс эхлэн хамтран амьдарсан ба 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, мөн дундаасаа 2 хүүхэдтэй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдагдсан байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

Улмаар шүүгдэгч ************ нь тухайн өдөр согтуурсан үедээ өөрийн эхнэр хохирогч ************тэй нохойгоо гаргаж салхилуулах асуудлаас үүдэлтэйгээр маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохих, зүүн гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон нь хохирогч ************ийн мэдүүлэгт дурдагдсанаас гадна шүүгдэгчийн өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримттай, хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ0725/4971 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Эндээс үзвэл, шүүгдэгч ************гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрийнхээ эсрэг хийсэн дээрх үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй, энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...”гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч ************ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.     

Хохирол төлбөрийн тухайд:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч ************ийн биед хөнгөн хохирол учирсан  байх бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, гомдол саналгүй талаараа мэдүүлсэн, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг ************д төлөх төлбөргүйд тооцов. (Хавтаст хэргийн 23, 27, 91 дэх тал),

 

“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Иргэний нэхэмжлэгч ************гийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалаар ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл зэрэгт хохирогч ************ нь тус гэмт хэргийн улмаас 192.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан нь дурдагдсан байх тул шүүгдэгч ************ээс 192.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгох нь зүйтэй. (хавтаст хэргийн 31, 35-36 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...хэлэх тайлбар байхгүй” гэсэн санал, дүгнэлтийг тус тус  гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.************ зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Иймээс шүүгдэгч ************гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч ************гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг, төлөх төлбөргүй байдал, мөн нөгөө талаас шүүгдэгч ************гийн хувийн байдал /2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн, хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ************ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************ овогт ************ын ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************д 1500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая, таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.************ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.************ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************ээс 192.000 (нэг зуун ерэн хоёр мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ