| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0079/э |
| Дугаар | 2025/ШЦТ/84 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/84
2025 05 20 2025/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч Б.Халиунгоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо,
Хууль ёсны төлөөлөгч ,
Өсвөр насны шүүгдэгч Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.д холбогдох эрүүгийн 2504000820082 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Гүн галуутай сургуулийн 11-04 ангид сурдаг, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамтаар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 9 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 8-1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* ******* .
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Өсвөр насны шүүгдэгч Н. нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байхдаа насанд хүрээгүй хохирогч хөлийн завсарт цаас хийж шатаасны улмаас түүний эрүүл мэндэд баруун хөлний хэсэгт түлэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Н. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2 дугаар сарын 23-ны өдөр 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Тэгээд ханиад хүрээгүй болохоор ханиадтай хүүхдүүдээс тусдаа төлбөртэй өрөөнд хэвтсэн. Тийшээ ороход бассейнд явдаг байсан 3 хүүхэд маань ороод ирсэн. Орой орж ирээд утсаараа тоглоод байж байхад нөгөө өрөөнд байгаа 10 дугаар ангийн хүүхдийг өдье гээд байсан. Тэгээд миний өрөөнд утсаар тоглож байгаад Ананд тэр хүүхэд өрөөндөө ганцаараа байгаа гэсэн. Тэгээд чигчий хурууных нь завсар нойлын цаас хийж байгаад асаасан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг /хх-ийн 7-8, 28-29-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч мэдүүлэг /хх-ийн 9-10, 42-43-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч мэдүүлэг /хх-ийн 12-13, 35-36-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч мэдүүлэг /хх-ийн 16-17, 49-50-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлстийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:
- Өсвөр насны шүүгдэгчийн Хувийн хэргийн хуулбар /хх-ийн 87-97-р хуудас/,
- Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 98-р хуудас/,
- Багануур дүүргийн Эрүүл мандийн төвийн албан бичиг /хх-ийн 107-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Өсвөр насны шүүгдэгч Н. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Өсвөр насны шүүгдэгч Н. нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байхдаа тус эмнэлэгт эмчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч ыг унтаж байх үед нь хөлийн завсарт нь цаас хийж шатаасны улмаас түүний эрүүл мэндэд баруун хөлний хэсэгт түлэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
- Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 2025 оны 02 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд цагийн тариа хийлгэчихээд нойр хүрээд унтаж байтал шөнө миний хөл хорсоод сэрсэн. Намайг сэрэхэд өрөөнөөс хиншүү үнэртээд байхаар нь би босоод гэрлээ асаагаад хартал миний хөнжил дотор 00-ын цаас шатаасан байсан. Тэгэхээр нь би уг цаасыг аваад хогийн саванд хийгээд дээрээс нь ус хийгээд унтраасан. Тэгээд би ээлжийн сувилагч эгчид хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 28-29-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багануур дүүргийн хүүхдийн тасагт 2025 оны 02 дугаар сарын 18-нд хэвтэн эмчлүүлж байгаа юм. 2025 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би , Соёмбо, Сүхээ нарын хамтаар тоглосон. Бид хоорондоо ярилцаж байгаад хүүхэд шоглохоор болсон. Тэгтэл “манай ах намайг ингэж шоглодог байсан юм” гээд санааг хэлэхэд би д хандаж “наадах чинь арай ахдахгүй биз дээ” гэхэд юм дуугараагүй. Тэгтэл коридорын мухарт байх чигээрээ өрөө рүү яваад орсон. Тэгэхээр нь хаалганы хажууд зогсож байтал шүдэнз зурахыг нь харсан. Тэгээд ийг гараад гүйхээр нь бид 3 урд нь ороод гүйсэн. Тэгээд бид тараад өрөө өрөөндөө орцгоогоод хэсэг хугацааны дараа цуглаад юу болсон талаар ярилцаад өөрсдийн өрөөндөө орсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 42-43-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багануур дүүргийн хүүхдийн тасагт 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хэвтэн эмчлүүлж байна. 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө , Ананд бид гурав утсаар тоглож байгаад Сүхээг өрөөнөөс нь дуудаад хамт тоглосон. Тэгтэл коридорын мухарт байх чигээрээ өрөө рүү яваад орсон. Тухайн үед Сүхээ бид хоёр унтлагын өрөөний хаалганы хажууд ба Ананд нойлын өрөөнөөс гарч ирж байхад нөгөө өрөөнөөс гүйгээд гараад ирсэн. Тэгээд бид хамтдаа Сүхээгийн хэвтэж байсан өрөөнд орсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 35-36-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багануур дүүргийн хүүхдийн тасагт 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хэвтэн эмчлүүлж байгаа юм. 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө би унтаж байгаад ам цангаад сэрсэн. Тэгээд ус уучихаад хэвтэж байтал , Соёмбо, Ананд нар манай өрөөнд орж ирцгээсэн. Тэгээд бид хамтдаа тоглосон. Тэгтэл коридорын мухарт байх чигээрээ өрөө рүү яваад орсон. Тухайн үед бид 3 утлагын өрөөнд байсан ба би хаалгаар харахад хүүхдийн хажууд цаас ороогоод хуйлаад зогсож байгаа харагдсан. Тэгээд ийг гараад гүйхээр нь бид 3 ард нь ороод гүйсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 49-50-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлстийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 89 дугаартай “...1.Т.Дүүрэнбаярын биед баруун хөлний хэсэгт түлэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь халууны өндөр хэмийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх түлэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгч Н.ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай” гэв,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа.” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тухайн үед шоглох гэж байгаад л ийм зүйл боллоо. Би хүн гэмтээнэ гэж бодоогүй, миний буруу.” гэв.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Өсвөр насны шүүгдэгч Н. нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийн хөлийн завсарт цаас хийж шатаасан үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Н.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч ос эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгч Н.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулах ялыг хоёр дахин багасгаж зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 сараар тогтоолгох саналтай байна.” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч одоо 16 настай өсвөр насны хүүхэд байгаа. Өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэргийг шалгаж эхэлсэн үеэс үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний нас, сэтгэхүйн онцлог, учирсан хор уршиг, гэм буруугаа хүлээсэн байдал, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг харгалзан үзээд цаашид үе тэнгийнхнийхээ дунд сурч боловсрох, амьдралын хэвийн нөхцөл байдлыг нь алдагдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж дүгнэж, тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Н. нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 17 нас 01 сар 08 хоногтой байсан нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаагаар /хх-ийн 83, 104-р хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын лавлагааны баримтаар /хх-ийн 98-р хуудас/, мөн ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг болох нь мурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 87-97-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан Н.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.д хянан хүмүүжүүлэх 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тус албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Багануур дүүргийн Багануур дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэст даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН