Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч А.А*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.А*******д холбогдох эрүүгийн 2415002890065 дугаартай, 304/2025/0076/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт А*******ны А*******, Булган аймгийн Д******* суманд 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Булган аймгийн Д******* сумын Л*******гт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага хүний нөөц мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 34 настай, эмэгтэй, РД:*******.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А******* нь Булган аймгийн Д******* сумын Лах 2 дугаар багийн засаг даргаар ажиллаж байх үедээ, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Д.М*******д хандаж “цэргийн алба дүйцүүлэх нас болсон байна, дүйцүүлэх мөнгөн төлбөр 1.670.000 төгрөгийг төлөх хэрэгтэй” гэж ойлгуулан хуурч, бодит байдлыг нуух з*******р, бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Б.Баийн эзэмшлийн Төрийн банкны ******* дугаарын дансыг түүнд өгч, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Баийн данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын данс руу 1.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, үлдэх 70.000 төгрөгийг Б.Бэс зээлсэн өрөндөө суутгаж, хохирогч Д.М*******г “залилсан” гэмт хэргийг,

Мөн хохирогч Д.Бс түүний хүү Б.Бгийн “цэр”-ийг төрийн санд тушаах нэрийдлээр, хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух з*******р бусдыг төөрөгдөлд оруулж, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 835.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 835.000 төгрөгийг нөхөр Г.Зуын Хаан банкны дугаарын данс руу шилжүүлж, мөн өдрүүдэд Г.Зуын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын данс руу шилжүүлэн авч хохирогч Д.Батзоригтыг “залилсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415002890065 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.А******* нь Булган аймгийн Д******* сумын Лах 2 дугаар багийн засаг даргаар ажиллаж байх үедээ  2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Д.М*******д хандаж “цэргийн алба дүйцүүлэх нас болсон байна, дүйцүүлэх мөнгөн төлбөр 1.670.000 төгрөгийг төлөх хэрэгтэй” гэж ойлгуулан хуурч, бодит байдлыг нуух з*******р, бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Баийн эзэмшлийн Төрийн банкны ******* дугаарын дансыг түүнд өгч, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Баийн данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын данс руу 1.600.000 төгрөгийг шилжүүлэн авч, үлдэх 70.000 төгрөгийг Б.Бэс зээлсэн өрөндөө суутгаж, хохирогч Д.М*******г “залилсан” гэмт хэргийг,

Мөн хохирогч Д.Бс түүний хүү Б.Бгийн “цэр”-ийг төрийн санд тушаах нэрийдлээр, хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух з*******р бусдыг төөрөгдөлд оруулж, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 835.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 835.000 төгрөгийг нөхөр Г.Зуын Хаан банкны дугаарын данс руу шилжүүлж, мөн өдрүүдэд Г.Зуын данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын данс руу шилжүүлэн авч хохирогч Д.Батзоригтыг “залилсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь  шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Батзориг, Д.М*******, гэрч Ц.Бо, Б.Ба, Б.Гантуяа, С.Г, Г.Зу нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт х*******ралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч А.А*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул  А.А*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.А******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.Батзоригт 2.231.267 төгрөг, хохирогч Д.М******* 2.231.267 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Батзоригт 2.231.267 төгрөг, хохирогч Д.М******* 2.231.267 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгч А.А******* нь төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн А.А*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* овогт А*******ны А*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А*******г 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч А.А******* нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч А.А******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А*******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ