Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга:Э.Оюун-Эрдэнэ

 Улсын яллагч: Э.Уламбаяр

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Уранчимэг

Шүүгдэгч: Ц.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000640005 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар ВМ76043008,

          Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* төвийн эрхлэгч албан тушаалд ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ажил олгогч хариуцна. Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, ******* төв, соёлын ордон, Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага ММ56981:2022 стандартын В хавсралтын В.1.2-д хонгил нь 2.0 метрээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн танхимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай 2,0 метрээс 4.0 метрийн хооронд байна/-д заасан байна. Харин үзэгчдийн сандлыг тайзны урд байрлуулсан нь стандартын дээрх заалтыг зөрчсөн буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах соёлын төвд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж байх үед тайзны урд буланд давхарлаж тавьсан өсгөгч нь тайзны урд сандал дээр сууж байсан хохирогч *******ийн гар дээр унаж *******ийн биед баруун сарвууны чигчий хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун сарвууны шарх бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үйлчлэгчтэйгээ ******* сум явсан. Тэгээд оройны 18 цагийн үед ******* сумаас ирсэн соёлын төвийн зааланд Аймгаас хүмүүс ирсэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлсэн. Надад 16 цагт үйл ажиллагаа эхлэх талаар хэлсэн. Би 18 цаг өнгөрөөж ирэхэд үйл ажиллагаа эхэлсэн байсан. Би номын санд орж буцаж тайзанд дээр гарахад  манай сандлын байршил тайзны урд байгаагүй, буцаж орж 30, 31 ний өдрүүдэд болох  шинэ жилийн үйл ажиллагааны талаар ярилцаж байгаад 19 цаг өнгөрч байхад хөгжмийн багш орж ирж хүний гар дээр чанга яригч унасан талаар хэлсэн.  Би очиход гараас нь цус гарсан байсан. Тухайн арга хэмжээ дээр эмч байсан гэсэн учир хайсан. Надаас өмнө хүмүүс эмнэлэгт мэдэгдсэн байсан учир тухайн хүн маань эмнэлэг явсан. Тухайн үйл ажиллагаа дээр ууж идсэн хүмүүс байсныг тайзан дээр байгаа архины шилнээс мэдсэн. 23 цаг өнгөрч байхад үйл ажиллагаа дууссан. Үйл ажиллагаа Улсын Их хурлын гишүүн тухай үед орлогч  нээчхээд явсан асуудал болсон гэв.

Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...  тухайн хэрэг болох үед намын шинэ жил болсон ба  шинэ жилд оролцсон хүмүүс согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж зарим нь бие авч явах чадваргүй хэмжээний согтолттой байсан. Миний хувьд соёлын алба хаагч нартаа хандаж тайзны урдуур сандал тавьж болохгүй талаар амаар шаардлага тавьж хэлдэг байсан боловч манай байгууллагын алба хаагчид тус газарт сандал тавиагүй гэсэн тайлбар хэлсэн.Миний бодлоор тухайн шинэ жилийн үеэр тус шинэ жилд оролцож байсан хүмүүс дур мэдэн тайзны урдуур сандал тавьсан байх гэж бодож байгаа, гэхдээ миний хувьд болон манай алба хаагч нарын хувьд харсан зүйл байхгүй. Иймэрхүү нөхцөл байдлаас болж уг хэрэг болсон гэж миний хувьд бодож байна. Миний зүгээс хохирогчид учирсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулна, их харамсалтай байна. Сум орон нутагт хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлээр холбогдох мэргэжилтэнг  ажиллуулах  төсөв байхгүй тул тус ажлын байрыг хавсран гүйцэтгэх хүн олдохгүй байдаг. Мөн техникчийн орон тоо байдаг мөртлөө цалингийн сан байхгүй, хариуцаж ажиллах хүн байхгүй улмаас миний хувьд соёлын төвийн дарга албан тушаалтан ажилладаг хүний хувьд тасралтгүй үйл ажиллагаа явуулах үүднээс ямар нэмэгдэл цалингүй үйл ажиллагааг явуулсаар ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 237/,

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2023 оны 12 сарын 28-ны өдөр 19 цаг дөнгөж өнгөрөөгөөд би соёлын төвд ороход тойроод бүх хүмүүс орсон байсан. Би аажуу очсон намайг очиход бүх хүн ирсэн байсан. Би ороод арын хоймрын сандал дээр суусан. Тэгээд дараа 19 цаг 30 минут бүжиг болж байсан намайг  ороод удаагүй өсгөгч миний гар дээр  унаад гараас цус гарч эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиж тэндээсээ аймаг дээр ирээд би мэс засалд хэвтэж оёо тавиулж эмнэлэгт  11 хоносон. Тэр хугацаанд над руу нэг удаа ч яриагүй миний биеийг асуугаагүй. Тэрнээс хойш надтай таарахдаа мэндэлж ярьдаггүй. Би  гэмтэл авснаас хойш миний гар зузаан сэтэрсэн мах гарын алга хэсэг мэдээ орохгүй хуруу хагас дутуу муу мэдээтэй, хүйтэнд гар мөс болсон юм шиг хүйтэн болдог. Маш олон эмчилгээ хийлгэсэн одоо ч эмчилгээ хийлгэж байна. Гэмтлийн улмаас гартаа хийлгэсэн эмчилгээний зардал 6,189,000  төгрөг , эмчилгээ хийлгэхээр наашаа цаашаа явсан унааны болон бусад зардал  742,000 төгрөг, хөдөлмөр алдсанаас хойш олох байсан орлого ажилгүй байсан хугацааны цалингийн хохирол 7,920,000 төгрөг, би сардаа 1,500,000  төгрөгнөөс  дээш ашиг олдог дэлгүүртэй байсан. 2023 онд гар гэмтээсэн улмаас би одоог хүртэл дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож орлогогүй болсон гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  ...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах соёлын төвд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж тухайн арга хэмжээнд оролцож байсан. Тэгээд арга хэмжээ үргэлжлээд диско бүжгийн ая яваад хүмүүс талбай дээр бүжиглэж байсан. Би тайзны урд өсгөгчийн урд талд байрлуулсан сандал дээр сууж байтал миний дээр соёлын төвийн тоног төхөөрөмж болох өсгөгч гар дээр унаж миний гарыг хүнд гэмтээсэн, гараас цус их хэмжээгээр гарч хүмүүс намайг тойроод үймэлдэж эхэлсэн. Миний хажууд сууж байсан ******* гэх хүн надад нойтон салфетка  авч ирээд боосон боловч цус нь тогтоогүй. Тэгээд тухайн соёлын төвийн бүжгийн багш ******* ариун цэврийн хэрэгсэл авч ирээд боогоод, намайг , нар эрүүл мэндийн байгууллага буюу ******* сумын эрүүл мэндийн төв дээр очтол сувилагч нь намайг очсоны дараа удалгүй сумын эмч , сувилагч нар ирээд миний гарыг үзчихээд оёх гэснээ энд оёх боломжгүй байна та яаралтай Баянхонгор аймаг руу яв гэж зөвлөсөн... Миний баруун гар одоогоор хэвийн болоогүй энэ онд дулаан болохоор хагалгаанд орох шаардлагатай байгаа. Хуруунуудын үений хэсэг болон алга нь мэдрэлийн хувьд хэвийн бус байгаа. Надад эмчилгээний зардал болон бусад зардлыг төлж барагдуулсан зүйл байхгүй. Миний гар гэмтсэнээс хойш нэг ч удаа уулзаж залгаж миний биеийн байдлын талаар асуугаагүй, эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа...Буруутай этгээдээс эмчилгээний зардал, эмчилгээ шинжилгээ хийлгэх явцад гарсан унааны зардал нийт 6.931.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 7.920.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол зэргийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1 хх-ийн 38-39, 242, 244/,

Иргэний нэхэмжлэгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Манайх Соёл урлаг аялал зуучлал залуучуудын газар ерөнхийдөө суманд томилох бүхий албан тушаалтнуудыг Засаг даргатай зөвшилцөж томилдог. Бидний хувьд стандартын хэрэгжилт арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой сумын Засаг дарга , ардчилсан  намын хүмүүс хариуцах байх саналтай байна. Манайх төлбөрийг барагдуулах боломжгүй гэж үзэж байгаа, яагаад гэхээр Засаг дарга томилж байгаа учир тухай дарга хариуцлагатай байх шаардлагатай. намын шинэ жил болж байхад тухай үйл ажиллагааг зохион байгуулсан нам хариуцлага хүлээх байх гэж харж байна. Манай байгууллагаас соёлын төв дээр ямар ч шинэ жил хүлээн авалтын арга хэмжээг зохион байгуулахгүй гэсэн албан бичиг хүргүүлсэн байгаа. Манай ахлах байцаагч , газрын даргатай ярьж байгаа соёлын байцаагчийн эрхтэй болж байгаа тийм учир одоо стандарт мөрдөх асуудал анхаарал тавьж эхэлж байна.  Бид соёлын төвийн дарга буруутгахгүй байгаа стандартаа барьж ажиллаж байгаа Ц.******* даргад хэлсэн, хөгжмийн багш хариуцна гэдэг зөв хариуцахгүй хүн байхгүй байна гэсэн зүйлгүй тэгж байж манай үйл ажиллагаа явах ёстой. Нэхэмжлэгч талд хохирлыг  ардчилсан нам болон зохион байгуулсан хүмүүсээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Иргэний хариуцагч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...манай байгууллагын удирдлагууд болон миний хувьд уг хэргийн талаар 2024 оны 02 дугаар сард анх мэдсэн. Хэрэг болсон тухайн үед нь ******* сумын соёлын төвийн дарга бид нарт мэдэгдээгүй байсан. Манай байгууллага уг хэргийн хохирогчийн хохирлыг барагдуулах боломж байхгүй. Тус соёлын төвийн дарга Ц.******* нь соёлын эвийн үйл ажиллагаанд хяналт тавих бодлого арга зүйгээр хангаж, соёлын эвийн стандартыг мөрдүүлж ажиллах ёстой байсан гэвч тухайн хүн ажлын хариуцлага алдсаны улмаас тухайн үеийн үйл ажиллагаа дээр иргэн хохирсон. Иймд манай газрын зүгээс төлөх боломжгүй гэж болж байна...” гэх мэдүүлэг, / 2 хх-ийн 30/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би тухайн үед Баянхонгор аймаг ******* суманд намын шинэ жилийн арга хэмжээн дээр соёлын төвийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байсан. Би тайзны ард байсан болохоор сайн анзаараагүй. Манай байгууллагад техникчийн орон тоо байхгүй гэж надад хэлсэн. Би тайзны ард хөгжмөө тавих гээд байж байтал тайзны шатны доороос 3 эгч гарч ирээд хөгжмөө унтраа өсгөгч чинь хүний гар дээр уначихлаа гэж хэлсэн. Тэгээд тайз руу очоод хартал манай байгууллагын өсгөгч газар уначихсан нэг хүний гараас цус гарчихсан хүмүүс тойроод зогсож байсан...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 41-42/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Тухайн төхөөрөмж унах үед би яг урд талын сандал дээр сууж байсан. Тэгээд миний хажууд сууж байсан хүн орилохоор нь хартал гараас нь цус гарчихсан, гараа сэгсрээд орилоод байсан. Цаад талд өсгөгч уначихсан газар хэвтэж байсан...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 17-48/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тухайн үед мэдээгүй. Надад нэг хүн ирээд өсгөгч унаад нэг хүний гарыг авчихлаа, гараас нь цус гараад тогтохгүй байна, боочих юм байна у у гэхэд нь би мэдсэн. Тухайн хүн дээр салфетка аваад очиход гарыг нь юмаар дарчихсан, цус нь гоожоод байж байсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 50/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би яг тухайн үед мэдээгүй. Хүмүүс бөөгнөрөөд орилолдоод байхаар нь мэдсэн. Тайзан дээр ертөнцийн зүгээр зүүн талд өсгөгчийг давхарлаж тавьсан байсан...гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 52/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тухайн үед нь мэдсэн. Тэр үед тайзны ард хувцсаа сольж зогсож байхад бүжгийн зааланд диско ая явж байсан. Тэгээд над руу нэг хүн цус тогтоох юм аваад ир гэхээр нь би номын сангийн өрөө рүү ортол манай байгууллагын дарга Ц.*******, номын санч хоёр байхаар нь би өсгөгч хүний гар дээр унаад гэмтээчихлээ боох юм байна уу гээд ширээн дээрх байсан салфетка аваачиж өгсөн. Манай сумын хувиараа бизнес эрхлэгч гэх хүний гарнаас их хэмжээний цус гоожсон байсан. Манайд тоног төхөөрөмж хариуцсан ажилтан одоогоор байхгүй. ******* төвийн эрхлэгч хариуцаж алба хаагч нартаа үүрэг чиглэл өгдөг...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 54-55/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Хуучнаар бол өсгөгчийг дээр дээр нь давхарлаж тавьсан байсан. Тайзны урдуур гурав, гурваар суух сандлыг байрлуулсан байсан...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 60-61/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... намын шинэ жилийн арга хэмжээ болж тухайн арга хэмжээн дээр 20 цагийн үед очсон. Тэгээд шинэ жилийн арга хэмжээнд зориулагдсан бүжгийн цэнгүүн болж байсан. Би ороод соёлын төвийн хойд талын хана дагуух сандал дээр очтол тэнд гэх хүн сууж байсан. Би тухайн хүний хажууд суугаад бүжгийн ая явахад нь хамт босоод бүжиглэчхээд ая дуусахад эргээд би өөрийнхөө сандал дээр суусан. Надтай хамт бүжиглэсэн тайзны урд хэсгээр тавьсан сандал дээр очиж суусан. Тэгээд диско бүжгийн ая яваад эхэлсэн хүмүүс бүрэн босож амжаагүй байтал дир дар гэх чимээ гарсан тайз хэсэг руу хартал өмнөх бүжгэн дээр надтай хамт бүжиглэж байсан гэх гараа барьчихсан цаад талаас ******* ирж байгаа харагдсан. Би наанаас нь очтол гараас нь их хэмжээний цус гарсан байсан, хаанаас юм мэдэхгүй, нойтон салфетка аваад ирсэн гарын цусыг арчаад, нэмэргүй цус нь нэвтэрч гарч ирээд байсан. Тэгээд надад ариун цэврийн хэрэгсэл авчирч өгсөн. Харин хэн авчир ирснийг нь мэдэхгүй байна. Хажуугаар нэлээн хэдэн хүн овоорчихсон байсан. Тэгээд цусыг боогоод шууд эмнэлэг рүү аваад гэх хүн хамт аваад явсан...гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 63- 64/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би гэртээ байж байтал манай байгууллагын жижүүрээс ойрын дуудлага гэх эмэгтэй гараа гэмтээсэн байна гэх ирсэн. Би эмнэлэг дээр очтол гэх эмэгтэй гараа гэмтээчихсэн сууж байсан. Тэгээд би гарыг нь үзтэл гараас их хэмжээний цус гарсан байхаар нь цэвэрлээд үзлэг хийхэд баруун гарын ядам хуруу, чигчий хуруу шөрмөс нь гэмтсэн байх магадлал өндөр байсан тул шархны анхны цэвэрлэгээ хийж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн жижүүр эмчтэй холбогдож нөхцөл байдлыг танилцуулан даруй мэс заслын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгөөд явуулсан...гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 66/,

Гэрч О.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би тайзны урд гэх хүний ойролцоо сууж байтал гэв гэнэт соёлын төвийн өсгөгч өнхөрч унасан. эгч босож гараа бариад орилоод байхаар нь хартал гарнаас нь цус гарчихсан байсан...Тухайн үед ******* төвийн тайзны урд хэсгээр гурав гурваар нь суух зориулалттай сандлуудыг тавьсан байсан...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 68-69/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Тухайн үед шинэ жилийн арга хэмжээ болж байх үед би соёлын төв ороод тайзны хажууд суудал дээр сууж байсан. Тэгээд хүмүүс бүжиглэж байсан чинь ******* төвийн өсгөгч гэх хүний гар дээр унасан. Тэгээд ийн гарнаас их хэмжээний цус гарч байсан. Тухайн өсгөгчийг хүн түлхэж унагаагаагүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 71/,

Гэрч Э.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би бүжгийнхээ өрөөнд утсаар яриад байж байтал хаалга онгойж гэх хүн  тайзан дээр байсан өсгөгч хүний гар дээр.уначихлаа, цус тогтоох, гар боох юм байна уу гэж асуусан. Би  хартал гэх хүн гараа барьчихсан, гарнаас нь их хэмжээний цус гарчихсан, шалан дээр нил цус болчихсон байсан. Би өөрийн бүжгийн өрөө рүү орж охидын булангаас ариун цэврийн хэрэглэл аваад гар дээр нь тавьж өгөөд шулуухан эрүүл мэндийн байгууллагад ханд гэж хэлсэн...гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 77-78/,

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд ажлын бус цагаар мөрдөгчийн гаргасан тогтоолын дагуу хуулийн хүрээнд гаргасан. Тухайн гаргасан дүгнэлтийн төлбөр 600.000 төгрөг болсон. Би одоогоор төлбөрөө гаргуулж чадаагүй байгаа төлбөрөө гаргуулж авмаар байна. Тухайн гаргасан дүгнэлт нь ажилтай холбоогүй миний эзэмшсэн мэргэжлийн мэдлэгийн талаар гаргадаг тул бид нар улсын байцаагчийн тэмдэг дарахгүй миний гаргасан дүгнэлт нь гарын үсэг болон тусгай мэдлэгийн баримт бичгээр баталгааждаг...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 81/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Би тухайн үед Баянхонгор аймгийн ******* сумын Ардын намын шинэ жилийн арга хэмжээг хөтөлж байсан. Гарсан хөтөлбөрийн дагуу арга хэмжээ хэвийн явагдаж байсан. Тэгээд хөтөлбөрийн дагуу бүжиг явж байхад хүмүүс шуугилдаад наад хөгжмөө унтраа, хүний гар дээр өсгөгч унаад гар гэмтээчихлээ гэхээр нь би тайзан дээр гарч харахад нэг эмэгтэй гараа царчихсан уйлаад байсан...Тайзны зүүн талын урд хэсгийн ирмэг дээр давхарлаж тавьсан байсан,  дээд талд нь байсан өсгөгч унаж хүний гар гэмтээсэн....Өсгөгч унах үед согтуу хүмүүс ерөөсөө тайз руу гарч ирээгүй...гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 83/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... бид хоёр тайзны ард гараад байж байтал гэнэт хүмүүс шуугилдаад, хүний гар дээр өсгөгч уначихлаа гэж хэлэхээр нь гараад хартал нэг эмэгтэй хүн гараа барьчихсан, гарнаас нь нэлээн их хэмжээний цус гарчихсан байсан. Удалгүй хажууд нь байсан хүн дагуулаад эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 85/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн..2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч *******ийг шүүж үзэхэд 1,611.400 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш авч хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байх тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би хохирогч *******ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 1.611.400 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Шинжээч гийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай            1. Гэмтсэн иргэн нь тухайн ******* төвийн ажилтан биш тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь / үйлдвэрлэлийн осол гэж хөдлөм эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн  болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг, гэсэн заалтын дагуу үйлдвэрлэлийн осол биш юм.

2.******* тухай хуулийн 18 дугаар зүйл 18.1.6 дахь /зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь эрүүл болон ахуйн стандартын шаардлага хангасан, соёлын ажилтны хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байх;/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 28.1.5 дахь /ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх; /, 28.1.6 дахь /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх;/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

4. Хэрэглэгдээд зориулсан үйлчилгээ, ******* төв, соёлын ордон. Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 6981:2022 стандартын В хавсралтын В. 1.2-д /Хонгил нь 2,0 м-ээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн танхимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай 2,0 м-ээс 4,0 м-ийн хооронд байна./ гэж заасан байна. Үзэгчийн сандлыг тайзтай ямар ч зайгүй байрлуулсан нь дээрх стандартыг зөрчсөн байна. Эд хөрөнгө хэн хариуцах нь тодорхойгүй байна. Эд хөрөнгө хариуцагчийн гэрээ нь хэргийн материалд байхгүй байна...гэх дүгнэлт, /1 хх-ийн 93-94/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дугаартай

1.*******ийн биед баруун 5-р хурууны 4-р шивнүүрийн олон сэлтэрхийтэй, бороолоогүй зөрүү багатай хугарал, сарвуу, алганы шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 99-100, 110-112 /

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 271 дугаартай:

1.*******ийн биед учирсан баруун сарвууны чигчий хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун сарвууны шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, /1 хх-ийн 102-104/,

 

Хөдөлмөр хамгааллын яамны Салбарын хяналтын улсын байцаагч нарын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ХАБ-03-03 дугаартай:

...1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг тодорхойлсон байна. Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гийн 2024 оны 04 дүгээр арын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалаар баталсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах нормативын /Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага ажилтны тооноос хамаарахгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулна. Хавсран ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үндсэн цалингийн 40 хүртэлх хувийн нэмэгдэл хөлс олгоно/-д заасан байдаг. Тухайн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг томилон ажиллуулаагүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ажил олгогч хариуцна.

3.  Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. ******* төв, соёлын ордон. Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNS56981:2022 стандартын В хавсралтын В.1.2 /хонгил нь 2.0 метрээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн тахимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай 2,0 метрээс 4.0 метрийн хооронд байна/-д заасан байна. Харин үзэгчдийн сандлыг тайзны урд байрлуулсан нь стандартын дээрх заалттай нийцэхгүй байна.

4. хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. ******* төв, соёлын ордон. Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNS56981:2022 стандартад энэ  алаар ямар нэгэн зохицуулалт байхгүй байна.

5.******* төвийн арга хэмжээний үеэр иргэн *******тийг гар гэмтсэн асуудал нь Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ , соёлын төв, соёлын ордон орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага ММ36981;2022 стандартын В хавсралтын В.1.2 /хонгил нь 2.0 метрээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн тахимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай 2,0 метрээс 4.0 метрийн хооронд байна/-д заасныг зөрчсөнөөс гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 117-119/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай:

1. Хохирогч ******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл, мэдрэлийн хувьд DS: Гэмтлийн шалтгаант баруун гарын сарвуу сувгийн хам шинж гэх оноштой байна.

Хохирогч ******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл. Мэдрэлийн хувьд DS: Гэмтлийн шалтгаант баруун гарын сарвуу сувгийн хам шинж гэх оноштой байгаа бөгөөд уг өвчин тухайн болсон хэрэг явдалтай холбоотойгоор үүссэн.

Хохирогч ******* нь урьд өмнө сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон эмнэлгийн дэвтэр байхгүй байна.

Хохирогч ******* нь урьд өмнө сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байгаагүй.

Сэтгэцийн хувьд тухайн болсон хэрэг явдалтай холбоотой бухимдах, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүйтэх, сульдлын шинж болон нойрны хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинж тэмдгүүд нь амьдралын нөхцөл байдалд үүсдэг хэвийн хариу урвал бөгөөд уг нөхцөлд дасан зохицох замаар дээрх сэтгэцийн байдал засралд ордог” гэх дүгнэлт, /1 хх-ийн 124-125/,

 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1528 дугаартай

1.*******ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стесст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 216-218/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 11/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / 1 хх-ийн 227-232/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 12-22/, эд зүйлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 24-30/, соёлын төвийн даргын албан тушаалын тодорхойлолт /1 хх-ийн 131-149/, хохирлын баримтууд /1 хх-ийн 245-250/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2 хх-ийн 03/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 04/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 05/, депозит дансны хуулгууд /хх-ийн 11-13/, шүүгдэгч Ц.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 хх-ийн 14/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Ц.******* нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах соёлын төвд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намын шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж байх үед тайзны урд буланд давхарлаж тавьсан өсгөгч нь тайзны урд сандал дээр сууж байсан хохирогч *******ийн гар дээр унаж *******ийн биед баруун сарвууны чигчий хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун сарвууны шарх бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....тус шинэ жилд оролцож байсан хүмүүс дур мэдэн тайзны урдуур сандал тавьсан байх , миний хувьд болон манай алба хаагч нарын хувьд харсан зүйл байхгүй, миний зүгээс хохирогчид учирсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулна.....гэх мэдүүлэг /хх-ийн 237/,

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн....  би ороод арын хоймрын сандал дээр суусан,...бүжиг болж байсан намайг  ороод удаагүй өсгөгч миний гар дээр  унаад гараас цус гарч эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиж тэндээсээ аймаг дээр ирээд би мэс засалд хэвтэж оёо тавиулж эмнэлэгт  11 хоносон,..гэмтэл авснаас хойш миний гар зузаан сэтэрсэн мах гарын алга хэсэг мэдээ орохгүй хуруу хагас дутуу муу мэдээтэй, хүйтэнд гар мөс болсон юм шиг хүйтэн болдог. Маш олон эмчилгээ хийлгэсэн одоо ч эмчилгээ хийлгэж байна. Гэмтлийн улмаас гартаа хийлгэсэн эмчилгээний зардал 6,189,000  төгрөг , эмчилгээ хийлгэхээр наашаа цаашаа явсан унааны болон бусад зардал  742,000 төгрөг , хөдөлмөр алдсанаас хойш олох байсан орлого ажилгүй байсан хугацааны цалингийн хохирол 7,920,000 төгрөг, би сардаа 1,500,000  төгрөгнөөс  дээш ашиг олдог дэлгүүртэй байсан. 2023 онд гар гэмтээсэн улмаас би одоог хүртэл дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож орлогогүй болсон ... гэх мэдүүлэг

Хохирогч *******ийн... би тайзны урд өсгөгчийн урд талд байрлуулсан сандал дээр сууж байтал миний дээр соёлын төвийн тоног төхөөрөмж болох өсгөгч гар дээр унаж миний гарыг хүнд гэмтээсэн.Тухайн үед миний гараас цус их хэмжээгээр гарсан,...эрүүл мэндийн байгууллага  ******* сумын эрүүл мэндийн төв дээр очтол сумын эмч , сувилагч нар ирээд миний гарыг үзчихээд оёх гэснээ энд оёх боломжгүй байна та яаралтай Баянхонгор аймаг руу яв гэж зөвлөсөн,...хуруунуудын үений хэсэг болон алга нь мэдрэлийн хувьд хэвийн бус байгаа,...12.000.000 төгрөг нэхэмжилж байгаа...Буруутай этгээдээс эмчилгээний зардал, эмчилгээ шинжилгээ хийлгэх явцад гарсан унааны зардал нийт 6.931.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 7.920.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол зэргийг гаргуулж өгнө үү... гэх мэдүүлэг /1 хх-ийн 38-39, 242, 244/,

Иргэний нэхэмжлэгч гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…. Хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой сумын Засаг дарга , ардчилсан  намын хүмүүс хариуцах байх саналтай байна. Манайх төлбөрийг барагдуулах боломжгүй гэж үзэж байгаа, яагаад гэхээр Засаг дарга томилж байгаа учир тухай дарга хариуцлагатай байх шаардлагата,..гэх мэдүүлэг

Иргэний хариуцагч гийн....манай байгууллагын удирдлагууд болон миний хувьд уг хэргийн талаар 2024 оны 02 дугаар сард анх мэдсэн. Хэрэг болсон тухайн үед нь ******* сумын соёлын төвийн дарга бид арт мэдэгдээгүй байсан. Манай байгууллага уг хэргийн хохирогчийн хохирлыг элж барагдуулах боломж байхгүй.” гэх мэдүүлэг, / 2 хх-ийн 30/

Гэрч ын...Би тайзны ард хөгжмөө тавих гээд байж байтал тайзны шатны доороос 3 эгч гарч ирээд хөгжмөө унтраа өсгөгч чинь хүний гар дээр уначихлаа” гэж хэлсэн,  манай байгууллагын өсгөгч газар уначихсан нэг хүний гараас цус гарчихсан хүмүүс тойроод зогсож байсан...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 41-42/,

Гэрч ийн...тухайн төхөөрөмж унах үед би яг урд талын сандал дээр сууж байсан, иний хажууд сууж байсан хүн орилохоор нь хартал гараас нь цус гарчихсан, гараа сэгсрээд орилоод байсан, цаад талд өсгөгч уначихсан газар хэвтэж байсан...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 17-48/,

   Гэрч ийн... нэг хүн ирээд өсгөгч унаад нэг хүний гарыг авчихлаа, гараас нь цус гараад тогтохгүй байна, боочих юм байна у у гэхэд нь би мэдсэн, гарыг нь юмаар дарчихсан, цус нь гоожоод  байсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 50/

Гэрч ын...тайзан дээр ертөнцийн зүгээр зүүн талд өсгөгчийг давхарлаж тавьсан байсан...гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 52/,

Гэрч ийн... гэх хүний гарнаас их хэмжээний цус гоожсон байсан, манайд тоног төхөөрөмж хариуцсан ажилтан одоогоор байхгүй, соёлын төвийн эрхлэгч хариуцаж алба хаагч нартаа үүрэг чиглэл өгдөг...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 54-55/,

Гэрч ийн ..хуучнаар бол өсгөгчийг дээр дээр нь давхарлаж тавьсан байсан. Тайзны урдуур гурав, гурваар суух сандлыг байрлуулсан байсан...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 60-61/,

Гэрч ийн....өмнөх бүжгэн дээр надтай хамт бүжиглэж байсан гэх гараа барьчихсан харагдсан, гараас нь их хэмжээний цус гарсан байсан....гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 63- 64/

Гэрч ... би гарыг нь үзтэл гараас их хэмжээний цус гарсан байхаар нь цэвэрлээд үзлэг хийхэд баруун гарын ядам хуруу, чигчий хуруу шөрмөс нь гэмтсэн байх магадлал өндөр байсан тул шархны анхны цэвэрлэгээ хийж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн жижүүр эмчтэй холбогдож нөхцөл байдлыг танилцуулан даруй мэс заслын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгөөд явуулсан...гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 66/,

Гэрч О.*******ын...тайзны урд гэх хүний ойролцоо сууж байтал гэв гэнэт соёлын төвийн өсгөгч өнхөрч унасан   эгч босож гараа бариад орилоод байхаар нь хартал гарнаас нь цус гарчихсан байсан,... ******* төвийн тайзны урд хэсгээр гурав гурваар нь суух зориулалттай сандлуудыг тавьсан байсан...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 68-69/

Гэрч гийн..шинэ жилийн арга хэмжээ болж байх үед би соёлын төв ороод тайзны хажууд суудал дээр сууж байсан,... өсгөгч гэх хүний гар дээр унасан гарнаас их хэмжээний цус гарч байсан, тухайн өсгөгчийг хүн түлхэж унагаагаагүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 71/,

Гэрч Э.*******ийн... Т гэх хүн гараа барьчихсан, гарнаас нь их хэмжээний цус гарчихсан, шалан дээр нил цус болчихсон байсан..гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 77-78/,

Иргэний нэхэмжлэгч гийн... тухайн гаргасан дүгнэлтийн төлбөр 600.000 төгрөг болсон. Би одоогоор төлбөрөө гаргуулж чадаагүй байгаа төлбөрөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 81/

Гэрч гийн....  хөтөлбөрийн дагуу бүжиг явж байхад хүмүүс шуугилдаад наад хөгжмөө унтраа, хүний гар дээр өсгөгч унаад гар гэмтээчихлээ гэхээр нь би тайзан дээр гарч харахад нэг эмэгтэй гараа царчихсан уйлаад байсан....гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 83/

Гэрч ын...нэг эмэгтэй хүн гараа барьчихсан, гарнаас нь нэлээн их хэмжээний цус гарчихсан байсан, ...гэх мэдүүлэг, /1 хх-ийн 85/,

Иргэний нэхэмжлэгч ын.... *******ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 1.611.400 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Шинжээч гийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай  ...Хэрэгт авагдсан материалаас танилцахад ******* тухай хуулийн 18 'аар зүйл 18.1.6 дахь /зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь эрүүл болон ахуйн стандартын шаардлага хангасан, соёлын ажилтны хөдөлмөрийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байх;/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 28.1.5 дахь /ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх; /, 28.1.6 дахь /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх;/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна” Хэргийн материалаас харахад Хэрэглэгдээд зориулсан үйлчилгээ, ******* төв, соёлын ордон. Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 6981:2022 стандартын В хавсралтын В. 1.2-д /Хонгил нь 2,0 м-ээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн танхимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай 2,0 м-ээс 4,0 м-ийн хооронд байна./ гэж заасан байна. Үзэгчийн сандлыг тайзтай ямар ч зайгүй байрлуулсан нь дээрх стандартыг зөрчсөн байна. Эд хөрөнгө хэн хариуцах нь тодорхойгүй байна. Эд хөрөнгө хариуцагчийн гэрээ нь хэргийн материалд байхгүй байна...гэх дүгнэлт, /1 хх-ийн 93-94/

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 59 дугаартай..*******ийн биед баруун 5-р хурууны 4-р шивнүүрийн олон сэлтэрхийтэй, бороолоогүй зөрүү багатай хугарал, сарвуу, алганы шарх гэмтэл тогтоогдлоо... хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 99-100, 112 /

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 271 дугаартай...*******ийн биед учирсан баруун сарвууны чигчий хурууны 4-р шивнүүр ясны хугарал, баруун сарвууны шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, /1 хх-ийн 102-104/,

Хөдөлмөр хамгааллын яамны Салбарын хяналтын улсын байцаагч нарын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ХАБ-03-03 дугаартай..Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг тодорхойлсон байна. Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний азрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гийн 2024 оны 04 дүгээр арын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалаар баталсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах нормативын /Төрийн болон төрийн үйлчилгээний төсвийн байгууллага ажилтны тооноос хамаарахгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг аль нэг ажилтанд хавсран хариуцуулна. Хавсран ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу үндсэн цалингийн 40 хүртэлх хувийн нэмэгдэл хөлс олгоно/-д заасан байдаг. Тухайн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг томилон ажиллуулаагүй гэж үзэж байна.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ажил олгогч хариуцна. Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. ******* төв, соёлын ордон. Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNS56981:2022 стандартын В хавсралтын В.1.2 /хонгил нь 2.0 метрээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн тахимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай 2,0 метрээс 4.0 метрийн хооронд байна/-д заасан байна. Харин үзэгчдийн сандлыг тайзны урд байрлуулсан нь стандартын дээрх заалттай нийцэхгүй байна.******* төвийн арга хэмжээний үеэр иргэн *******тийг гар гэмтсэн асуудал нь Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ , соёлын төв, соёлын ордон орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага ММ36981;2022 стандартын В хавсралтын В.1.2 /хонгил нь 2.0 метрээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн тахимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай 2,0 метрээс 4.0 метрийн хооронд байна/-д заасныг зөрчсөнөөс гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 117-119/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 54 дугаартай.. Хохирогч ******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл, мэдрэлийн хувьд DS: Гэмтлийн шалтгаант баруун гарын сарвуу сувгийн хам шинж гэх оноштой байна. Хохирогч ******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл...гэх дүгнэлт, /1 хх-ийн 124-125/,           

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1528 дугаартай..*******ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс  үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна…гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 216-218/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол,хор уршиг учирсан бол...” гэж хуульчилжээ.         

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас  хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулах, гэмтэл болгоомжгүй учруулсан гэж гэмт хэргийг шинжийг заасан байдаг.

Энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч С.******* нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдээгүй боловч, тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг мэдэх боломжтой байсан, хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулах, гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулах, гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

Хүний амь нас, эрүүл мэндийн болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам, эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас болгоомжгүй гэмтэл учруулсан үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.

Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний... хүлээсэн үүргээ биелүүлээгүй... гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.

Хууль гэж хууль тогтоох дээд байгууллагаас баталсан нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн эрх зүйн баримт бичиг юм.

Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.

Шүүгдэгч Ц.******* нь  хохирогч *******ийн бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулах, болгоомжгүй хүндэвтэр гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй боловч

Шүүгдэгч Ц.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан…Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ажил олгогч хариуцна..гэж,

 Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, ******* төв, соёлын ордон, Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага ММ56981:2022 стандартын В хавсралтын В.1.2 /хонгил нь 2.0 метрээс дээш өргөнтэй байна. Үзэгчийн танхимын тайзнаас суудлын 1 дүгээр эгнээ хүртэлх зай 2,0 метрээс 4.0 метрийн хооронд байна/-д заасан байна. Харин үзэгчдийн сандлыг тайзны урд байрлуулсан нь стандартын дээрх заалтуудыг тус тус  зөрчсөн буюу Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* төвд арга хэмжээ зохион байгуулагдсан боловч сумын Засаг дарга болон Баянхонгор аймаг дахь Соёл урлаг, аялал зуучлал, залуучуудын газарт мэдэгдээгүй буюу соёлын өвийн үйл ажиллагаанд хяналт тавих бодлого арга зүйгээр хангаж, соёлын өвийн стандартыг мөрдүүлж ажиллах ёстой байсан зөрчиж, дур мэдэн үйл ажиллагааг явуулсан ба  уг үйл ажиллагаанд оролцогчдод зориулсан тайзыг бэлдэх, ажлыг  зохион байгуулахдаа  үзэгчдийн сандлыг тайзны урд байрлуулсан байхад  ажлын байран дахь анхан шатны зааварчилга болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тус тус өгөөгүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжийг хангаж байна.

Хүний амь нас, эрүүл мэндийн болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам, эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан  үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.*******ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулах, болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.*******,  түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй

Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  тогтоолоор Иргэний хариуцагчаар Баянхонгор аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрыг төлөөлж г томилжээ. / 2-р хх-ийн 28-29/,

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу хохирогч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсон нотлох баримтуудыг үндэслэж 4,135,800 төгрөгийг  иргэний хариуцагч Баянхонгор аймаг дахь Соёл урлаг, аялал зуучлал, залуучуудын газраас гаргуулж, хохирогч *******т олгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргаж өгсөн нотлох баримтууд нь шаардлага хангахгүй байх тул  ажилгүй байсан хугацааны цалин 7,920,000 төгрөг, эмнэлгийн зардал 1,274,000 төгрөг нийт 9,194,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэний хариуцагч Баянхонгор аймаг дахь Соёл урлаг, аялал зуучлал, залуучуудын газар өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1,611,400 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******аас 1,611,400 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай.... тогтоол гаргасан бөгөөд .... хүний сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг 1 дүгээр хавсралтаар баталсан байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн №25 дугаар хавсралтын...3.6-д ... шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг/, / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1/ ...гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг ...тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл..ээр хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэхээр заасан байна.

Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, түүний биед учирсан гэмтэл үр дагавар сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргийг харгалзан  сэтгэцэд учирсан хор уршгийн Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын нэгдүгээр зэрэглэлээр тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 6,336,000 төгрөгөөр тогтоож,  шүүгдэгч Ц.*******аас 6,336,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн улсын байцаагч томилж, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсны төлбөр 660,000 төгрөг гаргасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох нь хэрэгт нотлогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т.... хохирогч...., .....шинжээч,......төлөх зардал...гэж, 1.5-д ... тухай  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал...ыг  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан тул хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээч гийн  660,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******аас гаргуулж, шинжээч д олгож шийдвэрлэлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 төгрөгөөр торгох ял  оногдуулах...

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулаас....Шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар  торгох ялын доод хэмжээгээр бол торгох ял оногдуулах ...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, /Баянхонгор аймгийн ******* сумын соёлын төвийн эрхлэгч ажилтай,/ ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн нарын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.*******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн буюу шүүгдэгч Ц.*******д оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын  хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.*******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялыг  хэсэгчлэн  буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.*******аас 1,611,400 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар иргэний хариуцагч Баянхонгор аймаг дахь Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас 4,135,800 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгосугай.

8. Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Хохирогч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 7,920,000 төгрөг, эмнэлгийн зардал 1,274,000 төгрөг нийт 9,194,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 6,336,000 төгрөгөөр тогтоосугай.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн  511.3, 511.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******аас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 6,336,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******т олгосугай.

12 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал  буюу шинжээчийн зардал 660,000 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулж, иргэний нэхэмжлэгч д олгосугай.

13. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

14. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ч.БАЙГАЛМАА