| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0397/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1335 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.2.1., 10.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Н.Ундрах, /СХД/
иргэдийн төлөөлөгч ***********,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа,
шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч М.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ***********ийн ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
*********** овогт ***********гийн ***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000001089 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1 Монгол улсын иргэн, ************ оны 07 дугаар сарын 03-ны өдөр ************* аймагт төрсөн, ********* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт, *********** дүүргийн ************ дүгээр хороо ********** дугаар гудамжны ************** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ************** дүүргийн ************* дүгээр хороо, ************ дугаар байрны *********** тоотод оршин суух хаягтай,
Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 499 дугаартай шүүгчийн захирамжаар үлдэгдэл 1 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар үлдсэн 10 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлсэн, 1 жил 11 сар 08 хоногийн үлдэгдэл ялтай, *********** овогт ***********ийн *********** /РД:***********/,
1.2 Монгол улсын иргэн, *********** оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ************* аймагт төрсөн, ********** настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ************ дүүргийн ************ дугаар хороо ********* ******* дүгээр гудамжны ************ тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ************** дүүргийн ************ дүгээр хороо, ********* тоотод оршин суух хаягтай,
Урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял ногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай магадлалаар 5 жил 1 сар болгон хөнгөрүүлж эдлүүлж, 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 866 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, *********** овогт ***********гийн *********** /РД:********************/,
Холбогдсон хэргийн талаар:
-мөн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо 32-ын автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг "Баянголд үйлдвэрлэв" худалдааны төвд хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Т.***********гийн лангууны хулсан хөшгийг эвдэж, зарж байсан 15 ширхэг савхин бээлийг авч 415,000 төгрөгийн хохирол, хохирогч П.***********гийн лангууны хулсан хөшгийг эвдэж, зарж байсан брэнд нь тодорхойгүй 1 хос түрийтэй гутлыг авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ***********тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, жижиг өрөөний орон дээр байсан Ц.***********ийн эзэмшлийн цүнхнээс түрийвч, түүн дотор байсан бэлэн 20.000 төгрөг, нүдний шил, ХААН банкны виза карт 2 ширхэг, иргэний үнэмлэх, кошилоктой гоо сайхны хэрэгсэл болох үнэртэй ус 2 ширхэг, оо, сойз зэрэг эд зүйлийг авсны улмаас нийт 227.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Шүүгдэгч *********** нь яллагдагч ***********тэй бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СU сүлжээ дэлгүүрээс насанд хүрээгүй хохирогч Г.***********гийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ***********, *********** нар бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан төвийн орчимд хохирогч Ж.***********ийн өмчлөлийн Самсунг А-51 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт: “...өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дээр маргахгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт засан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тэр өдөр зөвхөн ***********тэй муудалцаж харилцан 1, 1 цохилцоод салсан, би амь хохирогчтой маргаагүй, цохиогүй. Бидний хооронд ямар нэгэн асуудал үүсээгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруу дээр маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирол бол маш их хэмжээний байгаа, үнэхээр гомдолтой байна. Би шүүгдэгчээс оршуулгын зардалд 14.363.950 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 5000.000 төгрөг, нийт 19.363.950 төгрөг нэхэмжилж байна. Яагаад гэвэл эцэг нь амьд байсан бол хүүхдийнхээ төлбөрийг төлөөд л явах байсан. Маш их гомдолтой” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч ***********: “...шүүгдэгч *********** талийгаачийн үхэлд буруутай, бас бусад хэрэгт ч гэсэн, *********** бас буруутай байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Буянзаяа: “...улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна, харин хохирол хор уршгийн тухайд сургалтын төлбөрт төлсөн 5 сая төгрөгийг хасаж тооцох талаар гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***********гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: “....миний үйлчлүүлэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг дээр маргаж оролцож байгааг өмгөөлөгч миний хувьд дэмжиж оролцож байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн гол зарчмаар шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухааны түвшинд, тусгай мэдлэгийн хүрээнд эргэлзээгүй, бодит, үндэслэлтэй гарсан байх ёстой байдаг. Тиймээс уг маргааны хувьд үйлдлээр маргана гэхээс илүүтэйгээр шинжээчийн дүгнэлт нь өөрөө эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэчхээд байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх маш тодорхой ажиллага***********уд буюу шинжээчийн дүгнэлтийн эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг арилгуулахаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан боловч эсрэгээрээ энэ хэрэгт үндэслэл бүхий эргэлзээ бий болоод ороод ирсэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэж байна. Үүн дээр олон зүйл нуршихгүйгээр маш тодорхой, системтэй тайлбар хэлье. Нэгдүгээрт, өмнөх шүүх хуралдаан дээр амь хохирогч тухайн гэмтлийг авсны дараа босох, хөдлөх гэх мэт идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй гэдгийг тайлбарласан. Гэтэл *********** гэх хүний гэрчээр өгсөн мэдүүлэгт “...маргааш өглөө нь эхнэрийнхээ хамтаар тус газарт очтол *********** газарт хэвтэж байсан ба өөрөө босож ирээд дараа нь хойшоо саваад уначихсан гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлт цохих унах гэдэг хоёр механизмыг заачихсан байдаг. Миний үйлчлүүлэгчийн эсрэг гэрчээр мэдүүлсэн хүмүүсийн мэдүүлгээс харвал *********** амь хохирогч ***********ыг нэг удаа цохисон гэдэг. Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт дээр амь хохирогчийн цогцост хийсэн үзлэгийн фото зураг дээр байдаг хөхрөлт няцралтыг дурдаагүй, бусад гэмтлийг дурдсан байгаа ба тэдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байдаг. Шинжээч тухайн гэмтлүүдийг олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийг тусгай эрхийнхээ хүрээнд гаргачихсан. Гэтэл сүүлийн нэмэлт шинжилгээнүүдийг харвал гэмтэл үүсгэсэн механизм нь алга болчихсон байх бөгөөд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдээд байгаа юм уу, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Мөн шинжээчийн дүгнэлтийг уншихад нэг хүн хоёр удаа нас барчихсан юм шиг үл ойлгогдох байдал гараад байгаа юм. Улсын яллагч яллах чиг үүргээ хэрэгжүүлж байгааг ойлгож байна. Амь хохирогчийн тархины зүүн тал, бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа зэрэг гэмтлүүдэд нь цохих, унах тохиолдлын аль алинд нь үүсэх боломжтой боловч зүүн зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа цохих цохигдох үед үүссэн гэмтлүүдтэй хамт үүссэн байж болно шүү дээ. Гэтэл эхний буюу олон удаагийн үйлчлэлээр үүссэн гээд байгаа дүгнэлт дээр бүгдийг нь нийлүүлээд үхэлд хүргэсэн гэмтэл гэж үзээд байгаа юм. Эдгээр гэмтлүүдээс ийм гэмтэл үүссэн юм байна, харин цусан хураа нь цохих цохигдох үед үүссэн гэмтлүүдтэй хамт үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн болохоос, цус харвалт өгсөн шалтгаан нь цохисон үйлдлээс болсон, мөн түүнээс болж нас барсан гэсэн зүйл дүгнэлт дээр байхгүй. Дээрхээс үзэхэд амь хохирогч хоёр удаа нас барчихсан юм шиг ойлгомжгүй зүйл байгаа юм. Амь хохирогчийн тархинд үүссэн гэмтлийг юунаас болж үүссэнийг тодорхой заагаагүй. Олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэсэн боловч түүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж хэлээгүй. Эдгээрээс харахад эргэлзээ бүхий нөхцөл байдлууд их байна. Шинжээчийн анхны болон хоёр дахь дүгнэлт дээр бүхэл бүтэн тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харвалт үүсэж нас барсан гэж байгаа юм. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан арга хэрэгслийг ашиглан хуульд зааснаар хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах, эсвэл түдгэлзүүлж дахин шинжээч томилох зэргээр эргэлзээтэй нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ***********ий өмгөөлөгч М.Даваадорж: “...Гэм буруу дээр маргахгүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн тухайд:
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:
I. Шүүгдэгч *********** нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***********хохирогч Б.***********ы толгой тус газар чулуугаар цохиж хүнийг алсан үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...ГССҮТ-с 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ***********хашааны гаднаас ***********ын *********** /эрэгтэй, 46 настай/ нь хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барсан” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал),
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...***********хашааны гадна талд байрлах 2 давхар тоосгон байшингийн хүрэн хаалганы доорх довжооноос зүүн тийш 1 м зайд чулуу байх ба уг чулууг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч, хохирогчийн байсан гэх газрыг заалгахад уг байшингийн урд талд 5 м орчим зайд буй газрыг заах ба уг газрын ойр орчимд шороон дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв” гэж, (1 дүгээр хавтаст хэргийн 7-9 дэх тал),
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********ын: “...2022 оны 05 дугаар сарын 29-ны өдөр манай нөхөр гэртээ ирж хоноогүй болохоор гайхаад өглөө үүрээр би хашаан дотроо одоо ирж байгаа болов уу гээд хараад зогсож байсан. Өглөө 07:30 минут болоод би ажилдаа гараад явах замдаа хадам ээж рүүгээ залгаад урд шөнө *********** ирж хоносонгүй холбоо барьсан уу гэж асуусан чинь орой 19 цагийн үед утсаар ярихаар нь дараа ярья гэж хэлээд яриагүй байсан. 2022 оны 05 дугаар сарын 30-ны орой ажлаа тараад харих гэж байсан чинь манай нөхрийн дүү *********** над руу залгаад “*********** ах тархины хагалгаанд орсон, ухаангүй байна, Гэмтлийн эмнэлэг дээр ирээрэй гэхээр нь би эмнэлэг дээр очиж эмч нартай уулзчихаад гэртээ ирээд хүүхдүүдээ харж хоноод маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өглөө эрт эмнэлэг дээр очсон чинь дахиад хагалгаанд орохоор болсон гэж хэлээд хагалгаанд ороод хагалгаа амжилгүй боллоо гэж хэлсэн, ийм л зүйл болсон. Манай нөхөр архи уусан үедээ агсам согтуу тавьдаг зүйл байхгүй. Архи уугаад ирэхээр нь би л хэрүүл хийж үглэдэг болохоос биш манай нөхөр огт хүнтэй хэрүүл хийдэггүй. Хүнээс юм сонсохдоо сайн тэвчээртэй, хөдөлмөрч, ар гэртээ халамжтай хүн байсан. Миний хувьд бодохдоо хүнтэй маргалдаад хэрүүл хийх ёс байхгүй. Манай нөхөр архи уугаад тасраад унасан ч гэсэн яаж хийж байгаад 00 цагаас өмнө гэртээ орж ирж хонодог, нэг ч өдөр гэрээсээ гадуур хонож байгаагүй, тухайн өдөр л гэртээ ирж хоноогүй учир би санаа зовоод унтаж чадахгүй хүлээсэн юм. Манай гэрээр архичид орж ирж байгаагүй. Оршуулгын зардал болон бусад зардлыг би баримтаар гаргаж өгсөн байгаа. Хохирол бол маш их хэмжээний байгаа, үнэхээр гомдолтой байна. Би шүүгдэгчээс оршуулгын зардалд 14.363.950 төгрөг, хүүхдийн сургалтын төлбөрт 5000.000 төгрөг, нийт 19.363.950 төгрөг нэхэмжилж байна. Яагаад гэвэл эцэг нь амьд байсан бол хүүхдийнхээ төлбөрийг төлөөд л явах байсан. Маш их гомдолтой” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39, 2 дугаар хавтаст хэргийн 189-190, 6 дугаар хавтаст хэргийн 16 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
4. Гэрч Э.***********ын: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо 117 дугаар цэцэрлэгийн урд байрны гудамжинд нөхөр Г.***********, найз М.***********, Э.***********, Б.***********, *********** ***********, ***********, *********** нарын хамт архи уусан ба *********** *********** буюу *********** намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “чи муу байрны хулгайч” гэсэн чинь намайг өшиглөөд авсан. Тэгсэн манай нөхөр Г.*********** намайг өмөөрөхөд “би шийдсэн хүн шүү" гээд манай нөхрийг барьж аваад зодоод М.***********, Э.***********, *********** нар өмөөрч болиулах гэхэд ***********, *********** нарыг зодоод, газраас чулуу авч ***********гийн араас шидсэн. Тэгээд түүний толгойн ар дагз хэсэгт оносон чинь *********** толгойгоо бариад суугаад байсан. Би тэгээд нөхрөө аваад явсан. Өглөө нь ирэхэд *********** өчигдөр архи уусан газраа ганцаараа хэвтэж байсан. Манай нөхөр ***********г бос гээд дуудахад өөрөө хөл дээрээ босоод хойшоо тархиараа газар савж унаад босохгүй байхаар нь 103-т хүний утас гуйж дуудлага өгсөн. ***********гийн ар хэсгээс нь цус гарсан байсан.
...Маргааш өглөө нь хуучин эцэс дээр ***********ийн хамт явж байтал ***********, *********** 2 ***********г станцын хажууд хэвтэж байна гэхээр нь эхэндээ тоогоогүй, тэгсэн чинь ***********о явчхаад дахиж ирээд нэг л сонин байна гэхээр нь ***********, *********** бид 3 очсон. Тэгсэн *********** хажуу тийш харчихсан, толгойн ар хэсгээс нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэр үед *********** босооч суучих гэсэн чинь *********** эвгүй босож ирснээ хойшоо шууд саваад уначихсан, тэгээд түргэн тусламж дуудсан. Бид нарын өөдөөс юу ч дуугараагүй, эмнэлэг ирэхэд хүртэл өөдөөс юм яриагүй. ...*********** нь цохиулчхаад завилж суучхаад 2 тийш ганхаад байсан, тэр үед цус гараагүй, зүгээр л сууж байсан. Тухайн үед *********** *********** ***********г салгах гээд “чи муу болиоч, чиний атаман гэж юу байдаг юм” гэсэн чинь хажуудаа байсан том чулууг аваад шидчихсэн юм. Би ***********г гэмт хэрэг үйлдсэн гэж худал гүтгэсэн асуудал байхгүй, тухайн үед болсон асуудлыг нь хэлж байна. Надад нуусан, хаасан, худал хэлсэн зүйл байхгүй. *********** 2022 оны 07 сарын эхээр хорихоос хэд хоног гарч ирэхдээ надтай уулзаад “мэдүүлгээсээ буцчих миний найз, бөөн юм болоод байна шүү дээ. Найз нь эргээд тус болно шүү, тав арван цаас өдөр болгон өгөөд байж чадна шүү” гэж гуйсан. Өөр юм хэлээгүй, тэр үед хажууд хүн байгаагүй. Мөн ***********ээс бас гуйсан байна лээ. Би худал ярьж чадахгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42, 44, 2 дугаар хавтаст хэргийн 193-195 дахь тал),
5. Гэрч Г.***********ийн: “... 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ***********, ***********, ***********, ***********, *********** *********** нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт архи ууж байхад *********** *********** “би шийдсэн хулгайч” гээд эхлээд намайг зодоход бусад нь өмөөрөхөд ***********, *********** нарыг цохиод газраас том чулуу авч шидэхэд ***********гийн толгойд оносон. Тухайн үед толгойноос нь цус гарсан эсэхийг анзаараагүй, яагаад гэвэл миний нүүрнээс цус гараад байсан болохоор. *********** суугаад толгойгоо бариад байсан. Тэгээд *********** *********** ***********ийн хамт яваад өгсөн ба удалгүй манай эхнэр *********** намайг аваад явсан, хэн хэн үлдсэнийг мэдэхгүй байна. Тухайн үед Монгол хэлний алуурчин ***********, ***********о, талийгаач, *********** ***********гийн хамтран амьдрагч *********** миний хамтран амьдрагч *********** нар байсан. Маргааш өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо 117 дугаар цэцэрлэгийн хажууд ***********г хэвтэж байна гэхээр нь эхнэрийнхээ хамт ирэхэд *********** газар хэвтэж байсан, тэр үед талийгаачийн толгойноос цус гарчихсан хатчихсан байсан. Тэгээд босгох гээд дуудахад өөрөө хөл дээрээ босоод хойшоо саваад унасан, тэгээд 103-т дуудлага өгсөн. ...
Би тухайн үед зодуулсан нь үнэн, гэхдээ ***********, *********** нарыг цохиж зодсон асуудал огт байхгүй.. Тухайн үед миний нүүр тэр чигтээ хавдчихсан байсан. Миний бие өөрийн хүсэлтээр шүүх эмнэлэгт үзүүлээгүй, одоо надад ямар нэгэн гэмтэл байхгүй. Талийгаачтай хэн ч маргалдаж муудалцаагүй. ***********ы толгой руу *********** чулуугаар цохисон. Өөр ***********ыг цохиж зодсон хүн байхгүй. ***********гийн толгойны ар хэсэгт цохисон, гэхдээ яг нарийн толгойны гол ар хэсэг юм уу, баруун, зүүн хойд хэсэгт нь юм уу гэдгийг ялгаж хэлж мэдэхгүй байна. Цохиулаад толгойгоо бариад доош суусан. Тэр үедээ юм яриад сууж байсан. Талийгаач тухайн 29-ний орой сууж байсан газраасаа баруун урд зүгт 3-4 метр орчим зайд холдож хэвтсэн байсан. ...***********ыг *********** цохиж зодсон асуудал огт байхгүй. Харин *********** нь ***********гээс миний эхнэр ***********ыг өмөөрсөн. ... *********** хоригдож байгаад 2022 оны 7 дугаар сарын эхээр 2-3 хоног гадуур байх хугацаандаа тойрог дээр ирж архи уусан, тэр үед намайг дуудаж, ганцаарчилж уулзаад “миний найз эхнэртээ хэлчих, ***********ын мэдүүлгийг буцаалгачих” гэж гуйсан. Би ***********д тухайн үед нь “өөрөө хэл, би мэдэхгүй” гэж хэлсэн. *********** нь Баянхошууны атаман гээд архи ууж агсан тавьдаг, зодоон хийдэг, хулгай хийдэг, өмнө нь хэд хэдэн удаа хэрэгт холбогдсон, архи уухаараа ширүүн зантай учир нүүрэлдэж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Мөн өөрөө гадуур гарч ирэхдээ мэдүүлгээсээ буцчих гээд гуйгаад байсан болохоор дэмий гэж бодож байна. Надад худал л мэдүүлэг өгсөн зүйл байхгүй, ***********г гүтгэсэн өс санаад байх зүйл огт байхгүй учир үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн (1 дүгээр хавтаст хэргийн 46, 48-49, 52-54, 58-59 дэх тал),
6. Гэрч Э.***********ын: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр СХД Баян хошууны хуучин эцэст ***********, ***********, *********** ах, *********** ***********, К *********** /***********/, *********** *********** /***********/ бид нар сургуулийн арын станцтай гудамжинд архи ууж байгаад *********** ах бид 2 түрүүлээд явсан. Тухайн үед нэлээн согтсон болохоор юу болсон талаар санахгүй байна. Би ***********тай хэрүүл, маргаан хийгээгүй, зодоон цохион хийгээгүй, намайг явахад угаасаа хэрүүл маргаан болоогүй байсан. Маргааш өглөө нь 06 цагийн үед Ганаа ахынхаас гараад архи уусан газраа буюу хэргийн газар яваад очих үед талийгаач ганцаараа архи уусан шатны хажууд хэвтэж байсан. ***********ыг хэвтэж байхад нь таарсан, согтуу байгаа байх гэж л бодсон, өөр мэдсэн зүйл байхгүй, босоорой гэж хэлчхээд л явсан. Зам дээр очоод ***********, ***********, *********** нарт *********** өмнөх оройны архи ууж байсан газар хэвтэж байна гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 29-ний орой хэдэн цагт очиж, хэдэн цагт явсан гэдгээ мэдэхгүй байна, гэхдээ гэгээтэй байсан санагдаж байна. *********** хааяа бид нартай нийлж архи уудаг, *********** бол их томоотой, даруухан, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. *********** архи уусан үедээ их агсам зантай, хүн хүнд агсам тавьдаг, хүн хүнийг цохиж зоддог, онгироо зантай хүн байгаа. Намайг байх үед *********** нь ***********ыг цохиж зодсон асуудал байхгүй, *********** архи уусан үедээ хүнд агсам тавьдаггүй, хүн зодох асуудал байхгүй, согтуу ч гэсэн ааш зан гайгүй хүн байгаа. Тухайн үед ***********, *********** 2 нь ***********г цагдаад өгсөн юм шиг байна лээ, ямар шалтгааны улмаас цагдаад өгсөн талаар мэдэхгүй, гэхдээ *********** ***********д зодуулсан гээд нүүр, нүд нь хавдсан байсан. Намайг хэрэг болохын орой явахад ***********ийн нүүр, нүд гэмтэл аваагүй зүгээр байсан. Маргааш өглөө нь эмнэлэг, цагдаа ирээд асуудал болоход ***********, *********** нар ***********ыг *********** чулуугаар цохисон гэж ярьж байсан, тэгээд л ***********ыг зодуулсан талаар мэдсэн. Тэр газар нь ч нэг чулуу байсан, энэ чулуугаар цохисон гэж *********** зааж байсан. Тэр чулууг нь цагдаа нар уутанд хийгээд аваад явсан. ... Би түрүүлээд явсан. *********** *********** нар хэрүүл хийж *********** нь *********** буюу ***********ийг чулуугаар цохих гэж байгаад талийгаачийг цохисон гэж дараа нь сонссон.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63, 67-69, 3 дугаар хавтаст хэргийн 128-129 дэх тал),
7. Гэрч М.***********гийн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 29-ны өдөр би 67 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах нарын гудмаар ороод улаан өнгийн тоосгон цахилгаан станц дээр яваад очиход *********** ***********, ***********, ***********, ***********, *********** нар байсан гэж одоо санаж байна. Тэр үед тухайн хүмүүстэй 2 шил архи хувааж уучхаад сууж байтал ***********, *********** *********** хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн тэгэхээр нь би “болиоч дээ, хоорондоо битгий маргалдаач” гэсэн чинь *********** *********** “дөрвөд пизда чи дуугай суу” гээд миний цээж хэсэг рүү нэг өшиглөөд, хацар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би маргалдалгүй сууж байгаад хэл амгүй явъя гээд яваад өгсөн. Би ямар шалтгаанаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. *********** ***********г жилийн өмнөөс танина, цуг архи уудаг байсан. *********** *********** “ахаа хонох газар байхгүй, танайд очоод хоноё” гэж хэлдэг байсан, би гэртээ хэд хэдэн удаа хонуулж байсан. Өөр хүмүүс маргаж муудалцаагүй, *********** *********** тухайн өдөр их уурлачихсан, хүн болгон руу авирлаад уурлаад, хүн болгоныг татаж чангаагаад хэрүүл маргаан өдөөд байсан болохоор би яваад өгсөн. *********** хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй, намайг явсны дараа юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг явах үед ***********, ***********, ***********, ***********аа ***********, *********** нар үлдсэн. Би дунд зэргийн согтолттой байсан болсон асуудлын талаар санаж байна. Би араас нь очсон чинь 2 шил архи уучихсан сууж байсан тэгээд би хувааж уусан машинтай хүмүүс /***********, ***********/ миний өмнө нь ирсэн болов уу эсвэл намайг явсны дараа ирсэн юм болов уу, би мэдэхгүй байна. *********** ***********г гүтгэсэн хүн байхгүй байх. Тойргийн тэр хавиар ***********ыг нас барсны дараа *********** чулуугаар цохисон гэж архи уудаг хүн болгон ярьж байна лээ.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72-76 дахь тал),
8. Гэрч Ш.***********гийн: “...Би тухайн өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэв журмын тасгийн цагдаа-жолооч, дэд ахлагч П.***********гийн хамт Ачит-112 чиглэлд 24 цагийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 09:38 цагт “Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 117 дугаар цэцэрлэгийн урд талд 50 орчим настай эрэгтэй хүн толгой хагарсан байдалтай ухаангүй байгааг 103 ирж үзэн гэмтлийн эмнэлэг рүү авч явж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад ойр орчимд хүн байхгүй байсан. Тэгэхээр нь дуудлага өгсөн 103-ын эмч рүү залгасан чинь “Энэ хүнийг аваад явахад хажууд нь согтуу 1 эрэгтэй, 1 эмэгтэй байсан” гэж хэлэхээр нь ямар хувцастай явж байгааг нь тодруулж ойр хавиар эрэн сурвалжлах ажил зохион байгуулан *********** /***********/, *********** гэх хоёр хүнийг олж уулзан юу болсон талаар тодруулахад “*********** *********** гэх нөхөр өмнөх орой архи ууж байгаад ***********гийн толгой руу чулуугаар цохисон. Цохисон чулуу нь энэ байна” гээд нэг чулуу заагаад байсан. Тэр хоёр “Өглөө энүүгээр ирсэн чинь *********** хэвтэж байхаар нь түргэн тусламж дуудсан” гэж хэлсэн. Би Ачит-10 руу залгаж жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудаад ***********, *********** нарыг машинд суулгаад *********** ***********г хаана байгааг заалгаад Баянхошууны эцэс орчим хайж байгаад “Баруун салааны эцэс дээр айлд байдаг” гэж сонсоод Баруун салааны эцэс рүү очиж, автобус баазын хойд талын хашаанд байрлах айлд очиход *********** ***********, нэг эмэгтэйтэй хамт байхаар нь би машиндаа суулгаад хэлтэс дээр авч ирсэн. ...Надад хэлэхдээ “Өмнөх орой архи ууж байгаад *********** *********** бид нар руу дайраад зодоод байсан. Тэгж байгаад ***********гийн толгой руу чулуугаар цохисон гэж хэлсэн. *********** *********** юм хэлэхгүй дуугай яваад байсан. *********** тухайн үед “чи бид нарыг өчигдөр зодоод *********** эмнэлэгт хүргэгдсэн” гэж хэлсэн, тэгсэн “би яасан юм бэ” гээд булзааруулаад байсан. Өөрөөр нэг нэгэнтэйгээ маргалдаж хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй, машин дотор суугаад огт хоорондоо юм яриагүй. Би дуудлага мэдээлэл өгсөн, ***********дугаарын утас руу залгаж тодруулахад Нийслэлийн түргэн тусламжийн эмч байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал),
9. Гэрч Б.***********ын: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 09:05 цагт ухаангүй хүн хэвтэж байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 117 дугаар цэцэрлэгийн урд талд 09:20 цагт очиход ухаангүй дээшээ харсан байдалтай, толгой хагарсан эрэгтэй хүн хэвтэж байсан. Хажууд нь өчигдөр орой хамт архи уусан гээд нэг эрэгтэй, нэг эмэгтэй нар байсан ба тэр хоёр хүн “өчигдөр энэ хүн хүнд зодуулсан, бид нар орой салаад өглөө эндээ ирсэн чинь хэвтэж байсан” гэж ярьж байсан. Уг хүнд үзлэг хийхэд ухаангүй, өөдөөс хариу үйлдэл хийхгүй байхаар нь амин үзүүлэлтүүдийг нь үзэж анхан шатны тусламж үзүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд тээвэрлэн хүргэж өгсөн. Юу ч ярихгүй, эмнэлэг дээр очин очтол ухаангүй байдалтай байсан. Толгойн дагзны гол хэсэгт хагарчихсан, цус гараад удсан байдалтай хатчихсан байсан, бага зэргийн цус гарсан байсан. Урьдчилсан байдлаар ухаангүй, толгой хагарсан байсан болохоор тархины битүү гэмтэл байж болзошгүй гэж үзээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн” (1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал),
10. Гэрч Д.***********ын: “...Би манай найз ***********ийн хамтран амьдрагч гэдэг утгаар нь ***********г 2022 оны хавраас хойш таних болсон. Амь хохирогч *********** гэх хүнийг танихгүй. *********** 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед над руу залгаад “*********** намайг зодоод байна, айлаас очиж цүнхтэй хувцсаа авах гэсэн юм, намайг ирээд аваач” гэхээр нь өөрийн найз ***********н хамт ***********гийн машинтай 2-лаа очсон. ...Очиход ***********, *********** 2 нийлээд *********** бид 2-с 1 шил архи аваад өгчих гээд гуйхаар нь бид хоёр тэдэнд 2 шил архи, ундаа, тамхи авч өгсөн. Бид нар тухайн үед хуучин эцсийн буудлын баруун талын трансформатортой гудамжинд очиж архи ууцгаасан. Архи авч өгөхдөө *********** тэнд байсан хүний дансанд архины мөнгө хийгээд картыг авч дэлгүүрээс архи, ундаа, тамхи авч өгөөд картыг нь эргэн очингуутаа эзэнд нь өгсөн. Намайг байхад *********** гэх хүнийг цохиж зодоогүй. Тэр үед бүрэнхий болсон байсан. Тэгсэн *********** ***********гийн /Э.***********/ нөхөртэй хэрүүл маргаан хийгээд байхаар нь салгачхаад *********** бид хоёр явсан. ***********гийн нөхрийн бүтэн нэрийг мэдэхгүй, *********** гэж дуудаад байсан. *********** тэр хүнийг зодоод хашаа мөргүүлээд байсан, ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. *********** бид хоёр салгахад эвлэрч тэнд байсан хүмүүс үлдсэн архиа уугаад үлдсэн. ...Харин *********** бид хоёр тухайн үед орхиж яваад ***********н дүүд тараг ундаа хүргэж өгчхөөд буцаад ирэхэд бүгд согтчихсон, талийгаач болсон Б.*********** газарт унасан хэвтэж байсан. Архиндаа тасарсан юм уу, зодуулаад ухаан алдсан юм уу мэдээгүй, талийгаач тэр гудамжны хойд талын айлын 2 давхар байшингийн урагшаа харсан хаалганы шатны хажууд хэвтэж байсан. Толгой нь хойшоо чиглэсэн, дээшээ харсан хэвтэж байсан санагдаж байна, ил харагдах гэмтэл харагдаагүй, цус гарсан зүйл анзаараагүй. Бид хоёрыг явахад ***********ог эхний шил архи ууж байхад 1-2 хундага өгөөд *********** хөөгөөд явуулсан. Тэрний дараа нэг настайвтар хөгшин ах согтоод бусдаас түрүүлээд явсан. Бусад нь буюу ***********, нөхөр нь, ***********, ***********, талийгаач, бас нэг эрэгтэй хүн тасраад унасан байдалтай, өөр нэг эрэгтэй хүн бас үлдсэн байсан. ...Тэр үед *********** ***********д “Чи манай нөхрийг зодсон, зүгээр зодоон хийж чадахгүй чулуу барьсан. Дандаа хог барьдаг” гээд хэрэлдээд байсан. Гэхдээ ***********ыг цохиж зодсон гэх асуудал яриагүй. ...Би ***********гийн хамт анх архи ууж байгаа хүмүүс дээр 7-8 цагийн үед очиж, хамгийн сүүлд архи уусан газар нь орхиод явахад бараг 23 цаг болох гэж байсан байх, гэхдээ цаг нарийн хараагүй. Маргааш нь *********** надтай утсаар яриад хамт архи ууж байсан хүн нас барсан, ***********, нөхөртэйгөө *********** чулуугаар цохиод алсан гэж хэлээд ***********г баривчлаад аваад явсан, чи ирээд *********** ***********ыг чулуугаар цохиогүй гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. Бас дараа нь цагдаа дээр ***********тэй таарсан чинь 2 сар хоригдож байгаад гарч ирлээ, *********** нөхөртэйгөө намайг гүтгээд байна, намайг цохиогүй гээд хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. Би тухайн үед хараагүй, мэдэхгүй юмаа юу гэж цохиогүй гэж хэлэх юм бэ гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 121-125 дахь тал),
11. Гэрч Э.***********ын: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний орой манай гэрийн гадаа архи уудаг хүмүүс бас л уучихсан орилолдоод зодолдоод байсан. Хэн хэнийгээ цохиж зодсон талаар бол мэдээгүй. Цаг нэлээн орой болсон байсан, хэд хүртэл орилолдож зодоон хийсэн талаар мэдэхгүй. Манайхыг унтахаас өмнө нэлээн удаан хугацаанд орилолдож шуугилдаад байсан. Манайхын унтсанаас хойш ямар нэгэн зодоон цохион болоогүй. Зодуулсан хүн нь манай гадаа хонож, түргэний машин ирээд аваад явсан талаар цагдаа ирсэн байхад мэдсэн. Манай гэрт хэрүүл шуугиан тод сонсогддог” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 95-99 дэх тал)
“...Талийгаачийн цогцост дагзны дээд хэсгээс зүүн хайрст хэсгийг дайрч, зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, Лямбада заадасны баруун хэсгээс баруун чамархай хэсгийг дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн 8,5см урт шугаман хугарал. Баруун чамархай, зүүн зулай, чамархайн тархины эдийн няцрал. Хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн зулай, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа (80.0гр). Баруун чамархай, зулай, дагзны хуйхны цус хуралт. Дагзны баруун хэсгийн хуйхны ***********х, зулгаралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүрхний архаг цус хомсрох өвчин, элэгний өөхлөлт, уушгины гуурсанцарын идээт хатгалгаа, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчин тогтоогдлоо. Дээрх өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь В(III) бүлгийн харьяалалтай цустай байна. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харваж улмаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. ГССҮТ-н №7360 тоот өвчний түүхэнд 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 18 цаг 53 минутад нас барсан гэжээ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 97-104 дэх тал),
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04/078 дугаартай мөр судлалын шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь 8 хэсэг болж бутарсан 1 бүхэл эд зүйл байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь хатуу чанартай боловч шинжилгээ хийх үед үйрч бутарч байх тул үйрч бутрах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 8 хэсэг эд зүйлийн 1,2,3,4,5,6,7 дугаартай эд зүйлүүд нийлж нэг бүхэл болж 1955 грамм жинтэй. 8 дугаартай хэсэг 60 грамм жинтэй байна” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 191-192 дахь тал),
14. Шинжээч О.***********гийн: “...Амь хохирогчийн гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд дагзны баруун хэсэг болон баруун зулай, чамархай хэсэгт мохоо зүйлийн, хязгаарлагдмал бус/том/ гадаргуутай, хатуу зүйлийн үйлчлэлээр лямбада заадасны баруун хэсгээс баруун чамархай хэсгийг дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн 8,5см урт шугаман хугарал, Баруун чамархай, зүүн зулай, чамархайн тархины эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны баруун хэсгийн хуйхны ***********х, зулгаралт гэмтлүүд 1 удаа цохих, цохигдох үед үүснэ. Дээрх гэмтлүүд унах үед үүсэхээс цохих, цохигдох үед үүсэх боломж илүүтэй. Мөн баруун чамархай, зулайн хуйхны цус хуралт нь дээрх гэмтэлтэй хамт үүссэн. Дагзны дээд хэсгээс зүүн хайрст хэсгийг дайрч, зүүн чулуулаг яс хүрсэн шугаман хугарал, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл нь дагзны хэсгээр унах үед үүсэх боломжтой.
Зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлүүд нь дээрх 2 /цохих, унах/ тохиолдлын аль алинд нь үүсэх боломжтой боловч зүүн зулай, чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа нь цохих, цохигдох үед үүссэн гэмтлүүдтэй хамт үүссэн байх боломж ихтэй. Хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь мөн дээрх 2 тохиолдлын аль, алинд нь үүсэх боломжтой, нарийвчлан ялгах боломжгүй.
...Дээрх гэмтлүүдийг авсан тохиолдолд идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломж багатай, босож явах, ухамсартай ухаантай ярих, хэлэх боломжгүй. ...Цохих, цохигдох үед учирсан гэмтлүүдийг авсан үед амь насыг аврах боломж багатай. Гэмтэл согог судлалын үндэсний төвд оношийг тогтоож шаардлагатай зохих эмчилгээнүүдийг хийсэн боловч дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан учир цохих, цохигдох үед учирсан гэмтлүүдийн улмаас нас барсан. ...Тэр даруйд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж муутай байсан.
Хохирогчид учирсан дээрх 2 хугарал нь хоорондоо ямар нэгэн шалтгаант холбоогүй, хоёр тусдаа хүчин зүйлээр үүснэ.. Унах болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих болон цохигдох үед үүсэх боломжтой. Хоёр хугарал нь дан дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн дагзны дээд хэсгээс зүүн хайрст хэсгийг дайрч, зүүн чулуулаг хүрсэн шугаман хугарлаас зүүн зулай, чамархай суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь үүссэн байх боломжтой. Мөн зүүн зулайн чамархайн тархины эдийн няцрал үүснэ. Баруун талаас үүссэн лямбада заадасны баруун хэсгээс баруун чамархай хэсгийг дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн 8,5см урд хугарлаас баруун чамархай тархины эдийн няцрал, зулай дагзны хуйханд цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйхны ***********х, зулгаралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл үүссэн байх боломжтой. Харин дээрх 2 хугарлын улмаас 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, суурийн аалзан хальсан доорх цус харвалт нь аль алинаас нь үүссэн байх боломжтой юм. Уг 2 гэмтлийн аль нь үхэлд хүргэсэн болохыг тогтоох боломжгүй. Дагзны баруун хэсгийн хуйханд ***********х, зулгаралт үүссэн байсан. Өөр ил харагдах ***********х, зулгаралт байгаагүй. Энэ нь чулуугаар цохиход үүссэн байх боломжтой. ...Шинжээч Э.***********ийн 04/078 дугаартай дүгнэлтэд зураг 5 дээр байх нийт 2005 гр жинтэй зүйлийн хавтгай хэсгээр алсаас шидэх, барьж байгаад цохих аль алинд үүсэх боломжтой. Ялгах боломжгүй. ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 117-120, 3 дугаар хавтаст хэргийн 199, 6 дугаар хавтаст хэргийн 40-41 дэх тал),
15. Гэрч М.***********, Э.*********** нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг:
Гэрч М.***********гоос: ....тухайн өдөр ***********, ***********, талийгаач ***********, ***********, ***********, ***********, *********** гэх хүмүүстэй Баян хошууны эцсийн ойролцоо байрлах под станцын урд талын эзэнгүй хоосон хашаан дотор архи ууж байтал ***********, *********** 2 ирсэн. Ингээд бөөнөөрөө архи уугаад сууцгааж байтал *********** *********** гэж дууддаг ***********, *********** нар хоорондоо маргалдаад байсан, юунаас болж маргалдсан талаар бол мэдэхгүй байна. Энэ үед нь би “та нар битгий маргалдаач, боль” гэж хэлсэн чинь *********** *********** намайг чи муу дөрвөд п.. дуугүй суу” гэж хэлээд миний цээж рүү 1 удаа өшиглөж, хацар хэсэг рүү 1 удаа гараараа цохихоор нь би өөдөөс нь юу ч хэлэлгүй босоод станцаар эргээд ганцаараа яваад өгсөн, бусад нь үлдсэн. Намайг байхад лав талийгаач хэн нэгэнтэй маргалдаж муудаагүй. ***********, *********** гэх 2 хүн цагаан өнгийн машин дотроо сууж байгаад энэ үеэр машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Зодоон болох үед би байгаагүй. Та нар өөрсдөө учраа ол гэдэг утгаар л “би наад асуудалд чинь хамаагүй, надтай одоо энэ талаар битгий ярь” гэж хэлсэн. Түүнээс та нар худлаа мэдүүлэг өг эсвэл болсон асуудлын талаар битгий мэдүүлэг өг” гэж хэлсэн зүйл бол байхгүй” гэж,
Гэрч Э.***********аас: “...тиймээ, би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ андуурсан байна лээ. *********** нь талийгаачийн араас цементэн чулуу авч шидэх үед *********** ах байгаагүй, алга болчихсон байсан. Яг хэзээ явсныг мэдэхгүй. Үүний дараагаар *********** нь ***********г аваад яваад өгсөн. Тэгээд би ***********ийн цусыг цэвэрлэчхээд аваад яваад өгсөн. Тэнд талийгаачтай ***********, *********** нар үлдсэн. *********** согтуу тасарчихсан, газар хэвтэж басан. Энэ үед цаг хэд болж байсныг мэдэхгүй, ямар ч байсан бүрэнхий болчихсон байсан. ***********, *********** нар хоорондоо маргалдах үед ***********, *********** нар яваад өгсөн, тэд архи уугаагүй. ...*********** ах тэгж хэлсэн нь үнэн (6 дугаар хавтаст хэргийн 20-22 дахь тал),
16. Гэрч Б.***********, Г.*********** нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг:
Гэрч Б.***********ээс: “...2022 оны 05 сарын сүүлээр *********** ах, ***********, ***********, талийгаач ***********, ***********, ***********, ***********, ***********, *********** бид нар үдээш хойш гадаа гэгээтэй байхад Баянхошууны хуучин эцэс дээр байрлах под станцын хажууд уулзаад 3 шил 0,75 гр архи хувааж ууцгаасан. Харин ***********, *********** 2 архи уугаагүй. Энэ үед ***********, ***********г хүзүүдээ аваад оролдоод байсан чинь *********** ***********д хандаж “битгий давраад байгаарай, манай ***********ийг урд нь зөндөө зодож байсан, яасан даварчихсан гар вэ” гэж хэлээд хоорондоо муудалцсан. Энэ үед *********** нь *********** ахыг гэнэт л “муу Увсын п..” гэж хэлээд цээж рүү нь нэг удаа өшиглөсөн чинь *********** ах хэсэг сууж байснаа ганцаараа гараад явсан. Би ч удалгүй ингэж хэрүүлтэй байхаар гээд ***********г дагуулаад явсан. Тухайн газар талийгаач, ***********, ***********, ***********, *********** нар үлдсэн. Талийгаачийн биед хэн юугаар гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Тухай үед би их согтуу байсан. Зарим зүйлийг санаад, заримыг нь санахгүй байна. Би өмнөх мэдүүлэг дээрээ болсон асуудлыг бүрэн гүйцэт санахгүй байгаа талаараа мэдүүлээгүй шалтгаан нь би өөрөө ***********тэй дотно харилцаатай, үерхдэг учраас болсон асуудлыг бүрэн гүйцэд санаж байгаа мэтээр “*********** талийгаачийг чулуугаар цохиогүй” гэж өмөөрч, хамгаалан мэдүүлэг өгсөн. ...***********, *********** нарыг муудаад эхлэнгүүт ***********, *********** 2 яваад өгсөн. Тэд үйл явдал болох үед байгаагүй. “Та нар яах гэж барьж өгч байгаа юм гэж хэлсэн нь үнэн. Надаас өөр ***********г өмөөрөх хүн байхгүй учраас тэгж хэлсэн” гэж,
Гэрч Г.***********: “...*********** бид 2-г очиход 16-17 цаг болж байсан. Под станц дээр *********** ах, талийгаач, ***********, ***********, ***********, *********** нар согтуу, *********** бүр тасарчихсан, *********** *********** 2 эрүүл машин дотроо сууцгааж байсан. Тэгээд архи хувааж ууж байтал *********** гэнэт “би шийдсэн хүн шүү” гэхээр нь би “чиний шийдсэн хүн гэж ямар юм байдаг юм” гээд маргалдсан. Тэгтэл эхнэр *********** намайг өмөөртөл *********** нь ***********ыг 1 удаа өшиглөсөн. Ингээд *********** бид 2 маргалдаад байж байтал *********** ах “болиоч хоорондоо битгий муудаад байгаач” гэж хэлсэн чинь *********** *********** ахыг “муу Увсын п.. чи дуугүй бай” гэж хэлээд цээж рүү нь нэг удаа өшиглөсөн чинь талийгаач *********** ***********д хандаж “чи болиоч” гэж хэлээд *********** ахаас холдуулсан чинь *********** ах ганцаараа босоод яваад өгсөн. Харин талийгаач *********** шатны хажууд суух гээд эргэж хараад алхаж байтал *********** газарт байсан том хавтгай багсралдсан цемент авч ***********ы араас шидэж толгойг нь оносон. Энэ үед *********** нь ***********г дагуулаад яваад өгсөн. Тэд нарыг явах үед бүрэнхий болсон байсан. Удаагүй *********** бид 2 явж, ***********, ***********, талийгаач 3 үлдсэн. Бидний дунд маргаан болоогүй. Миний хувьд согтолтын хувьд гайгүй, болсон асуудлыг бүрэн гүйцэт санаж байгаа. *********** над руу агсрах үед ***********, *********** нар байгаагүй, яваад өгсөн. ***********г гүтгэсэн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 26-28 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 онд НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж, 1969 оны “***********-ын хүний эрхийн конвенц”-ийн дөрөвдүгээр зүйлд “хүн бүрийн амьд явах эрхийг хүндэтгэнэ. Энэ эрх хүний ураг бүрэлдэх үеэс эхлэн бүхэлдээ хуулиар хамгаалагдана. Хэн ч хүний амьд явах эрхийг дур зоргоор бусниулах ёсгүй” гэж тус тус тунхагласнаас гадна мөн Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, ***********2022 оны 05 дугаар сарын 29-ний орой Г.***********, амь хохирогч Б.***********, ***********, Б.***********, Э.***********, М.***********, Э.***********, н.***********, н.*********** гэх хүмүүс нийлж гэрч Б.***********ийн найз Д.***********, Г.*********** нараас авч өгсөн архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэцгээсэн байх бөгөөд архи ууж байх явцдаа шүүгдэгч *********** нь хүн, хүн рүү агсарч цохих, өшиглөх, хэл амаар доромжлох үйлдлийг хийж байсныг хамт байсан хүмүүс гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлцгээсэн байна.
Улмаар эдгээр гэрч нараас гэрч Э.*********** “...*********** намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “чи муу байрны хулгайч” гэсэн чинь намайг өшиглөөд авсан. Тэгсэн манай нөхөр Г.*********** намайг өмөөрөхөд “би шийдсэн хүн шүү" гээд манай нөхрийг барьж аваад зодоод М.***********, Э.***********, *********** нар өмөөрч болиулах гэхэд ***********, *********** нарыг зодоод, газраас чулуу авч ***********гийн араас шидсэн чинь түүний толгойн ар дагз хэсэгт оносон, тэгсэн *********** толгойгоо бариад суугаад байсан. Өглөө нь ирэхэд *********** өчигдөр архи уусан газраа ганцаараа хэвтэж байсан. Манай нөхөр ***********г бос гээд дуудахад өөрөө хөл дээрээ босоод хойшоо тархиараа газар савж унаад босохгүй байхаар нь 103-т хүний утас гуйж дуудлага өгсөн. ***********гийн ар хэсгээс нь цус гарсан байсан” гэж, (1 дүгээр хавтаст хэргийн 42, 44, 2 дугаар хавтаст хэргийн 193-195 дахь тал),
-гэрч Г.*********** “...хамт архи ууж байхад *********** *********** “би шийдсэн хулгайч” гээд эхлээд намайг зодсон, бусад нь намайг өмөөрөхөд ***********, *********** нарыг цохиод газраас том чулуу авч шидэхэд ***********гийн толгойд оносон. *********** суугаад толгойгоо бариад байсан. Тэгээд *********** *********** ***********ийн хамт яваад өгсөн ба удалгүй манай эхнэр *********** намайг аваад явсан. Маргааш өглөө 07 цагийн үед нөгөө архи уусан газартаа ирэхэд *********** газар хэвтэж байсан, тэр үед талийгаачийн толгойноос цус гарчихсан, хатчихсан байсан. Тэгээд босгох гээд дуудахад өөрөө хөл дээрээ босоод хойшоо саваад унасан, тэгээд 103-т дуудлага өгсөн. ...***********г гүтгэсэн өс санаад байхгүй” гэж (1 дүгээр хавтаст хэргийн (1 дүгээр хавтаст хэргийн 46, 48-49, 52-54, 58-59 дэх тал) мэдүүлсэн зэргээс үзвэл,
Шүүгдэгч *********** нь тухайн үед амь хохирогч Б.***********ы араас цементэн чулуу авч шидсэнээс толгойн арын хэсэгт онож, амь хохирогч нь тухайн үед толгойгоо бариад суугаад байсан гэсэн үйл явдлыг гэрчилсэн, харин бусад хамт байсан хүмүүсээс зарим нь ***********д цохиулаад хөөгдөөд явсан, зарим нь согтоод тасарсан байсан тул энэ үйл явдлыг хараагүй, мэдээгүй хэмээн мэдүүлцгээсэн байна.
Харин гэрч Д.***********ын хувьд, энэ үйл явдлыг хараагүй ч юманд явчхаад буцаж эргэж ирэх үед дээрх хүмүүс бүгд согтсон, амь хохирогч Б.*********** нь газарт унасан, толгой нь хойшоо чиглэсэн, дээшээ харсан хэвтэж байсан” гэж мэдүүлсэн бол, (3 дугаар хавтаст хэргийн 121-125 дахь тал),
-гэрч Э.*********** “...Маргааш өглөө нь архи уусан газраа буюу хэргийн газар яваад очих үед талийгаач ганцаараа архи уусан шатны хажууд хэвтэж байсан. ***********ыг согтуу байгаа байх гэж л бодсон, өөр мэдсэн зүйл байхгүй, босоорой гэж хэлчхээд л явсан” гэж мэдүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 63, 67-69, 3 дугаар хавтаст хэргийн 128-129 дэх тал)
-Түүнчлэн тухайн цаг хугацаанд байж хамт архи уусан гэрч Б.*********** нь “...би өөрөө ***********тэй дотно харилцаатай, үерхдэг учраас болсон асуудлыг бүрэн гүйцэд санаж байгаа мэтээр “*********** талийгаачийг чулуугаар цохиогүй” гэж өмөөрч, хамгаалан мэдүүлэг өгсөн. Надаас өөр ***********г өмөөрөх хүн байхгүй учраас тэгж хэлсэн” гэж гэрч Г.***********тэй нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байна.
Эндээс дүгнэвэл, амь хохирогч нь дээрх хүмүүстэй нийлж архи ууж байхдаа ***********д цохиулж гэмтсэн, авсан гэмтлээсээ шалтгаалан идэвхтэй үйлдэл хийж чадалгүй тухайн газраа хоносон байх бөгөөд хохирогчийн энэ байдал нь түүний маргааш өглөө босох гэж оролдсон ч чадалгүй арагшаа савж унасан байдлаар илэрч давхар нотлогдсон, эдгээр гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй буюу амь хохирогчийн гэмтэл авсан цаг хугацаанаас эхлэн маргааш өдөр эмнэлэгт хүргэгдэх хүртэл хугацааны асуудлыг өөр өөрсдийн харж мэдсэн хэмжээгээр мэдүүлсэн нь шүүгдэгчийн үйлдлийг нотолсон, тухайн үйл баримтыг үнэлэхэд хүрэлцэхүйц байна гэж дүгнэлээ.
Учир нь, тус хэрэгт шүүгдэгч ***********гийн үйлдлийг үгүйсэх өөр хөндлөнгийн нотлох баримт байхгүй, харин эсрэгээрээ шүүгдэгч *********** нь цагдан хорих төвөөс суллагдсаны дараагаар хамт архи уусан хүмүүсээсээ өөрийнх нь эсрэг өгсөн мэдүүлгээ өөрчлөхийг гуйж ятгасан, мөнгө төгрөг амласан болохыг гэрч Э.***********, Г.***********, Б.*********** нар гэрчилж мэдүүлсэн байна.
Мөн тус хэрэгт, хэргийн газрын үзлэгээр амь хохирогчийг цохисон гэх чулууг хураан авч, шинжлүүлэхэд тухайн эд зүйл нь хатуу чанартай боловч шинжилгээ хийх үед үйрч бутарсан байдалтай, нийт 2005 грамм жинтэй болохыг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04/078 дугаартай мөр судлалын шинжээчийн дүгнэлтэд тусгасан байна. (3 дугаар хавтаст хэргийн 191-192 дахь тал),
Улмаар цогцост шинжилгээ хийж 1543 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч О.*********** нь амь хохирогчийн гавал тархинд учирсан 2 хугарал бүхий хүнд гэмтлүүд нь тус тусдаа хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, уг гэмтлүүдээс аль гэмтэл нь дээрх шинжээчийн 04/078 дугаартай дүгнэлтэд тусгагдсан нийт 2005 гр жинтэй зүйлийг шидэх, барьж байгаад цохихын алинд үүсэх боломжтойг, аль гэмтэл нь унах үед үүсэх боломжтойг салгаж, ялгаж зааглан мэдүүлснээс гадна амь хохирогч нь энэхүү гэмтлүүдийг авсан тохиолдолд идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломж багатай, босож явах, ухамсарт ухаантай ярих, хэлэх боломжгүй болохыг мэдүүлснээс гадна цохих, цохигдох үед учирсан гэмтлүүдийг авсан үед амь насыг аврах боломж багатай ба цохих цохигдох, эсхүл унах үед үүссэн уг 2 гэмтлийн аль гэмтэл нь үхэлд хүргэсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүйг мэдүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 117-120, 3 дугаар хавтаст хэргийн 199, 6 дугаар хавтаст хэргийн 40-41 дэх тал),
Дээрх байдлаас үзвэл, шинжээч О.***********гийн гаргасан дүгнэлт, мэдүүлэгт дурдагдсан амь хохирогчид үүссэн цохих цохигдох үед болон унах үед үүссэн гэмтлүүд нь дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлсэн “...амь хохирогч нь ***********гийн чулуугаар цохиулсан, маргааш нь босож ирсэн даруй арагшаа савж унасан, ахиж босож ирээгүй, тэгээд түргэн дуудсан” гэх үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдалтай шууд хамааралтай, хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *********** нь амь хохирогч руу 2005 гр жинтэй чулуу шидсэнээр тархинд нь хүнд гэмтэл учруулсан байх бөгөөд амь хохирогч дээрх гэмтлийг авснаас шалтгаалан маргааш өглөө босох гэж оролдсон ч тэр даруй арагшаа савж унаж нэмж гэмтэл авсан, ахиж босоогүй энэ үйлдлээр илрэн гарсан ба шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг эргэлзээгүй, амь хохирогчийн биед учирсан хүнд гэмтлүүдийг ялган зааглаж аль гэмтэл нь цохих, цохигдох үед үүсэх боломжтой болохыг, амь хохирогчийг үхэлд хүргэхэд юу юу нөлөөлсөн болохыг тодорхой тусгаж, мэдүүлсэн байх тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.
Иймд амь хохирогч Б.***********гийн амь нас хохирсон шалтгаан нь шүүгдэгч ***********гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу шүүгдэгч *********** нь дээрх гэрээ конвенц, Үндсэн хуульд заасан хүний салшгүй эрх болох “амьд явах” эрхэд санаатай халдаж бусниулсан, халдсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Иймээс шүүгдэгч ***********д холбогдох энэ хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах үндэслэлгүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тухайд:
I. Шүүгдэгч *********** нь дангаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо 32-ын автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг "Баянголд үйлдвэрлэв" худалдааны төвд хууль бусаар нэвтрэн орж, тус газарт лангуу түрээслэн ажиллуулдаг хохирогч Т.***********гийн лангууны хулсан хөшгийг эвдэж, зарж байсан 15 ширхэг савхин бээлийг авч 415,000 төгрөгийн, хохирогч П.***********гийн лангууны хулсан хөшгийг эвдэж, зарж байсан брэнд нь тодорхойгүй 1 хос түрийтэй гутлыг авч 280.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Цонхоор хулгай орсон байна” гэх (3 дугаар хавтаст хэргийн 226 дахь тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 227-232 дахь тал),
3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...бичлэгийн цагаар 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах экбатор худалдааны төвийн үүдэн хэсэгт хар өнгийн хувцастай 175 см өндөртэй эрэгтэй хүн 01 секундээс 04 секундийн хооронд зогсож байв. 8 секундэд сэжигтэй этгээд лангууны хаалтыг түлхэж, 19 секундэд хар өнгийн хувцастай этгээд лангуун доогуур шурган орж байгаа нь бичигдсэн. Бичлэг 2 гэсэн бичлэгийг тоглуулахад Баянгол 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах экбатор худалдааны төвөөс сэжигтэй этгээд нь 19 цаг 57 минутад цонхоор гарч явж байгаа бичигдсэн” (3 дугаар хавтаст хэргийн 234-237 дахь тал),
4. Хохирогч Т.***********гийн: “...Би тус төвийн А-12 лангууг 2019 оны 06 дугаар сараас эхлэн ажиллуулж байна. Миний лангуу дотуур өмд, бээлий худалддаг. Өнөөдөр өглөө 10 цагийн үед манай төвд хулгай орсон байна гэхээр нь очиж үзэхэд миний лангууны хулсан хөшгийг зүсээд эвдэлчихсэн байсан. Улмаар цагдаагийн алба хаагчид ирсэн. Бара***********удаа бүртгээд 15 ширхэг савхин бээлий, 1 ширхэг өмд алдагдсан байна. Савхин бээлий хоёр хос нь 25.000 төгрөгөөр зардаг байсан болохоор 25.000 төгрөгөөр үнэлж байна. Өмдөө бол үнэлүүлэх шаардлагагүй гэж бодож байна” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 242-244, 246-247, 4 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал),
5. “Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан “хулсан хөшгийг тус бүрийг 40,000 төгрөгөөр, 15 ширхэг савхин бээлийг 375,000 төгрөгөөр тус тус үнэлсэн” гэх (4 дүгээр хавтаст хэргийн 11-13 дахь тал),
6. Хохирогч П.***********гийн: “...2022 оны 11 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо Хархорин худалдааны төвийн зүүн талд байрлах Экбатор худалдааны төв дотор байрлах с7 дугаартай лангуугаа нээхээр ирээд гадна талд цагдаагийн алба хаагч нар зогсож байсан, тэгээд үзлэг хийж дууссаны дараа бид нарыг ороод алдагдсан эд зүйлээ бүртгээдэх гэхээр нь би бараагаа ороод бүртгэтэл хагас түрийтэй арьсан 1 хүний хоёр хос гутал алдагдаж, лангууны хаалга дардаг хулсан хөшиг эвдэрсэн байдалтай байсан. Тухайн үед хамт ажилладаг *********** гэх хүн, бид хоёрын лангуунд л хулгай орсон байсан. Миний лангууны дугаар С-7, *********** гэх хүнийх А-12 гэсэн дугаартай лангуу юм” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 3-4, 92-993 дахь тал),
7. “Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан “хулсан хөшгийг тус бүрийг 40,000 төгрөгөөр, арьсан гутал 240,000 төгрөгөөр үнэлсэн” гэх (4 дүгээр хавтаст хэргийн 11-13 дахь тал)
8. Шүүгдэгч ***********: “...энэ үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар,
II. Шүүгдэгч *********** нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ***********тоотод нэвтэрч, жижиг өрөөний орон дээр байсан Ц.***********ийн эзэмшлийн цүнхнээс түрийвч, түүн дотор байсан бэлэн 20.000 төгрөг, нүдний шил, ХААН банкны виза карт 2 ширхэг, иргэний үнэмлэх, кошлок, үнэртэй ус 2 ширхэг, оо, сойз зэрэг эд зүйлийг авсны улмаас нийт 227.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...хулгайч ороод түрийвч хулгайлсан байна” гэх (5 дугаар хавтаст хэргийн 61 дэх тал),
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5 дугаар хавтаст хэргийн 63-67 дахь тал),
3. Хохирогч Ц.***********ийн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ***********тоотод байх гэрийнхээ 1 том өрөөнд эгч ***********ын хамт телевиз үзээд сууж байтал хажуу айлын *********** миний утас руу залгаад “та ганцаараа байгаа юм уу, танай гэрээс сая нэг эрэгтэй гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би гайхаад ***********гаас лавлаж асуухад "танай гэрээс гарсан эрэгтэй хашааны чинь үүдэнд зогсоод улаан түрийвч гаргаж ирээд үзээд байсан” гэж хэлэхээр нь би том өрөөний хажуу талын өрөөний жижиг өрөө рүү ороход явчихсан байсан. Цүнх маань жижиг өрөөний зүүн талын орон дээр байсан. Цүнх дотор улаан түрийвч, хоёр банкны карт, жижиг кошлок байсан. Картаас 20.500, 4000, 2000 төгрөг тус тус уншуулсан. Цагаан өнгийн цүнх, улаан түрийвч, хоёр банкны карт, жижиг кошлок алдсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Уг гэр нь миний хүү ***********гийнх юм. Тухайн хүнийг хаалга эсхүл цонхоор орж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. ...Тухайн үед жижиг өрөөний цонх, хаалга аль аль нь онгорхой байсан. Би гэртээ байшингийн арын өрөөнд цай чанаж байсан ба би жижиг өрөөний цонхыг онгойлгоод салхи оруулж байсан. Манай хүүхдүүд тоглож байхдаа цонхны дор *********** өнгийн 20 литрийн хэмжээтэй канистер байрлуулсан байсан ба түүн дээр үл таних хүн гараад манай гэрийн жижиг өрөөний цонхоор цээжин биеэ оруулаад миний улаан хүрэн өнгийн түрийвч, ягаан өнгийн нарны шил, хар алаг өнгийн ариун цэврийн хэрэглэл хийдэг байсан кошлок, Хаан банкны карт байсан эд зүйлсийг аваад гараад явсан байсан” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 70, 72-73 дахь тал),
4. Гэрч Т.***********ын “...2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ***********тоотод байх гэрийнхээ цонхны дэргэдэх ширээн дээр мах хэрчээд зогсож байтал манай гэрээс хаалга нь харагддаг ***********тоотод байх байшингийн хаалгаар саарал өнгийн малгайтай, цагаан футболктой, хар куртиктэй, хар өнгийн нэг мөртэй цүнх үүрчихсэн эрэгтэй хүн гараад явж байхаар нь эдний гэрээс яагаад эрэгтэй хүн гарч явдаг билээ гэж гайхаад нөхөртөө хэлээд хоёулаа хашааны үүдэн дээрээ гартал уг байшингаас гарсан эрэгтэй ***********тоот хашааны үүдэнд улаан өнгөтэй түрийвч ухаад зогсоод байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод утсаараа хүүгийнхээ гэрийг харж байгаа эмээ *********** рүү залгаад “танайхаас хүн гараад явчихлаа” гэхэд “манай гэрээс эрэгтэй хүн гараагүй, нэг эгч маань ирчихсэн байна” гээд тоохгүй болохоор нь дахиж залгаагүй. Би тухайн үед эмээд уг хүнийг улаан түрийвч уудалсан гэж хэлсэн боловч эмээ хүн орж ирээгүй гээд үгүйсгээд байсан... Би эмээ рүү хүүхдээ оруулсан бөгөөд манай хүүхэд орж ирснээ “эмээгийн улаан түрийвч байхгүй байна гэнэ” гэж хэлэхээр нь хулгайч байсан байна гэж эмээд хэлсэн... Би тухайн хүнийг харвал танина... Баянхошууны хуучин эцэс хавиар архи уудаг архины хамааралтай хүмүүсийн нэг байгаа юм..." гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал),
5. "Тэргүүн үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 24/015 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...алдагдсан эд зүйлийг 227,000 төгрөгөөр үнэлсэн” гэх (5 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь тал),
6. Шүүгдэгч ***********гийн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн хэргийг би ганцаараа үйлдсэн” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 94-95 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
III. Шүүгдэгч *********** нь яллагдагч ***********тэй бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СU сүлжээ дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Г.***********г хог хаях гэж түр боссон хойгуур түүний эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Гар утсаа алдсан” гэх (5 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал),
2. Насанд хүрээгүй хохирогч Г.***********гийн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны 22 цагийн орчим үеэл эгч ***********, ихэр дүү *********** нарын хамт халуун усанд ороод Баянхошууны хуучин эцэс дээр байрлах “СU” сүлжээ дэлгүүр ороод гоймон авч идэж дуусаад хогоо хаях гээд ширээн дээр өөрийн Huawei nova 9s маркийн гар утсаа үлдээгээд босоод буцаад ирсэн чинь миний утас байхгүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний төрсөн ах 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хувь хүнээс тухайн 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Huawei nova 9s маркийн цэнхэр өнгөтэй, гар утсыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн үнээрээ нэхэмжилж байна. Би гар утасныхаа имэй кодыг нь мэдэхгүй байна. Би хяналтын камер шүүсэн миний утсыг үл таних 2 эрэгтэй хүн хоорондоо ярьж байгаад аваад явсан байсан. Тухайн 2 хүнийг өмнө харж байгаагүй, тухайн үед өмсөж явсан хувцастайгаа байвал танина. (5 дугаар хавтаст хэргийн 17-19 дэх тал),
3. "Тэргүүн үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24/007 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...Huawei nova 9s маркийн гар утсыг 400,000 төгрөгөөр үнэлсэн..” (5 дугаар хавтаст хэргийн 32 дахь тал),
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...бичлэгийг тоглуулахад 6 секундэд насанд хүрээгүй хохирогч ширээн дээр гар утсаа үлдээгээд босоод явж, 28 секундэд хар өнгийн гуталтай, саарал өмд, хөх өнгийн куртик, саравчтай малгайтай, 170-175см өндөртэй эрэгтэй ирээд гар утсыг нь авч байгаа нь бичигдсэн. Уг эрэгтэй гар утсыг аваад өмднийхөө ар хэсэгт хийгээд гарч явав” гэж бичигдсэн, (5 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал)
5. Шүүгдэгч ***********гийн “...энэ хэргийг ***********ийн хамт үйлдсэн” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 43, 53, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ... иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд буй эд хөрөнгө, эд юмсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр шунахай сэдэлт, зорилгоор нууц байдлаар гэмт этгээд нь авч өөртөө захиран зарцуулж буй хууль бус үйлдлийг ойлгоно.
Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, башин, гэр, урц зэргийг ойлгохоор,
Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хугацаагаар хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, авто мухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа ... зэргийг хамааруулан ойлгоно.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэдэг нь эдгээр газар луу бусдын эд хөрөнгийг авах зорилгоор түлхүүр тааруулж орох, багаж хэрэгсэл ашиглан цоож түгжээ, цуурга зэргийг эвдэх, мултлах, хөших, онгорхой байхад сэм орох зэргээр нэвтэрч орсон үйлдлийг хэлнэ.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар шүүгдэгч *********** нь хохирогч Ц.***********ийн орон байр, хохирогч Т.***********, П.*********** нарын үйл ажиллагаагаа явуулдаг худалдааны төвийн албан тасалгаа руу өмчлөгч, эзэмшигч нь эзэнгүй сул үеийг ашиглан хууль бусаар нэвтрэн эд зүйлийг нь авсан, мөн бусадтай бүлэглэн үйлчилгээний газраар үйлчлүүлж байсан насанд хүрээгүй Г.***********гийн анхаарал сарнисан үед эд зүйлийг нь түүний зөвшөөрөлгүйгээр, нууцаар авсан зэргээр бусдын өмчлөх эрхэд халдаж, олж авсан эд зүйлийг нь өөртөө захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***********гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчилж ирүүлснийг хамгийн хүнд хор уршгаар буюу хүндрүүлэх шинжид нь бусад шинж, хор уршгийг багтаан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч *********** нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 8-ны хооронд хохирогч Т.***********, П.***********, Ц.***********, насанд хүрээгүй хохирогч Г.*********** нарын өмлөх эрхэд халдсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн, өөр өөр хохирогчтой, цаг хугацаа болон орон зайн хувьд мөн өөр үед үйлдэгдсэн буюу тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг. Эрүүгийн хуульд заасан зөвхөн нэг төрлийн, эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үзнэ.
Дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлагдсан бол түүгээр зүйлчилж, харин хуульчлагдаагүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчилж шийдвэрлэхээр байна.
Эрүүгийн хууль тогтоомжид гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, хэр хэмжээг харгалзан эс хүндрүүлэх, хүндрүүлэх шинжээр ялгавартай байдлаар зааглан авч үздэг бөгөөд тодорхой хугацаанд хэд хэдэн ижил төрлийн гэмт үйлдлүүдийг хийснээс хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдал, хор уршиг учирсан бол хамгийн хүнд хор уршгаар буюу хүндрүүлэх шинжид нь бусад шинж, хор уршгийг багтаан шийдвэрлэх нь үндэслэл бүхий байгаа болно.
Иймд, шүүгдэгч ***********гийн үйлдсэн гэмт хэргийн тухайд, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаас гадна энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн байх тул хүндрүүлэх шинжид нь бусад шинж, хор уршгийг багтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “...шүүгдэгч ***********г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
IV. Шүүгдэгч ***********, *********** нар бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан төвийн орчимд хохирогч Ж.***********ийн өмчлөлийн Самсунг А-51 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
1. СХДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудаст: “...Согтуу хүн гар утас дээрэмдүүлсэн гээд байна гэх” (5 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал),
2. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5 дугаар хавтаст хэргийн 105-108 дахь тал),
3. Хохирогч Ж.***********ийн: “...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сувдан төвийн ойролцоо явж байхад үл таних 2 эрэгтэй хүн 1 эмэгтэй хүмүүс мөнгөгүй гээд хоорондоо яриад байхаар нь би тухайн хүмүүст хандаж “надад мөнгө байна, ямар архи уудаг юм би аваад өгье” гэж хэлсэн чинь “хамаагүй хямдхан архи уудаг” гэхээр нь би архиных нь нэрийг нь сайн санахгүй байна, нэг шил архи авч өгсөн чинь тухайн 3 хүн надад хандаж “та архи авч өгсөн юм чинь хамт сууж ууя л даа” гээд бид 4 хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан төвийн хойд талаар ороод доошоо уруудсан нарийн зам байсан бөгөөд тухайн замаар буугаад нэг хашаа руу ороод нэг байшингийн буланд суугаад бид 4 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд бид 4 байж байгаад архи хувааж уучхаад би явлаа гээд гар утсаа гаргаж ирээд хүнтэй утсаар ярих гээд залгаж байх үед миний хажууд байсан нэг эрэгтэй хүн нь миний гар утсыг гараас булааж авахаар нь би гар утсаа авъя гэсэн чинь миний дээр дарж унаад би босох гэтэл тухайн хүн намайг босгохгүй байсан бөгөөд хамт сууж байсан нэг эрэгтэй хүн нь яваад өгчихсөн. Тэгээд миний дээр дарж байсан хүн араас нь босоод гүйгээд явчихаар нь би боссон. Тухайн үед хамт архи ууж байсан үл таних эмэгтэй хүн тасраад уначихсан, өөрийн ухаангүй болчихсон байсан юм. Тэгээд би араас нь хөөгөөд гүйцээгүй бөгөөд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Тухайн үед миний Самсунг-А51 маркийн гар утас алдагдсан юм. Тухайн үед би гар утсаа өмднийхөө кармагаас гаргаж байх үед миний виза өмдний кармагаас уначихсан байсан бөгөөд би виза картаа олоод авчихсан, миний виза карт алдагдаагүй. Би тухайн үед миний гар утсыг булааж авсан гэх хүнийг хараад танина” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 11-112, 113-114 дэх тал),
4. "Тэргүүн үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 09 дүгээр сарын 26-ны өдрийн 24/020 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “...Самсунг Фирм, А-51 загварын гар утас 280.000 төгрөг..” гэх (5 дугаар хавтаст хэргийн 123-124 дэх тал),
5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “... 1-4 гэж дугаарласан 4 ширхэг гэрэл гэрэл зургийг хохирогч Ж.***********т үзүүлэхэд өөрөөс нь гар утас булааж авсан хүн 2 дугаарт байгаа хүн мөн гэж ***********ийг заасан. (5 дугаар хавтаст хэргийн 128-133 дахь тал)
6. Шүүгдэгч ***********гийн: “...Тухай үед *********** бид хоёртой хамт явж байсан үл таних эмэгтэй хүн нэлээн согтчихсон өөрийн ухаангүй болчихсон байсан бөгөөд *********** бид 2 хоорондоо ярилцаад дахиад архи авч уух гэсэн чинь мөнгөгүй болчихсон байсан тул тухайн үед бид гуравт архи авч өгсөн үл таних 40 орчим насны эмэгтэй хүн “би явлаа” гээд гар утсаа гаргаж ирэхээр нь *********** тухайн эмэгтэйн гар утсыг гараас нь булааж аваад надад өгөхөөр нь би гар утсыг аваад автобусны буудал дээр очоод байж байхад *********** ирээд бид 2 хамт Хархорин худалдааны төвийн гадна талд зогсож байсан үл таних хүнд 150,000 төгрөгөөр зараад бид 2 архи авч уусан” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 154 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл)
7. Шүүгдэгч ***********гийн: “...Нэмж архи уух гэсэн чинь мөнгөгүй болчихсон байсан учир *********** бид 2 ярилцаж байгаад тухайн эмэгтэйн гар утсыг хүнтэй ярих гэж байх үед нь булааж аваад ***********д өгсөн. *********** миний өгсөн гар утсыг аваад зугтаахаар нь би босож гүйгээд хамтдаа Харин худалдааны төв дээр очиж үл таних хүнд гар утсыг нь 150,000 төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд архи авч уусан.” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 163-164 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинж нь материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу тодруулбал, хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжийг агуулдаг байна.
Энэхүү хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч ***********, *********** нар нь дахин архи авч уух зорилгоор үйлдлээрээ нэгдэж улмаар тэдгээрт архи авч өгч, хамт архи уусан үл таних хүн буюу хохирогч Ж.***********ийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр авснаар тухайн гэмт хэрэг төгссөн, тэдгээрийн энэхүү үйлдлийн талаар Ж.*********** нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлснээс гадна таньж олуулах ажиллагаагаар заасан, мөн шүүгдэгч нар ч энэ үйлдлээ үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн байна.
Эндээс үзвэл, шүүгдэгч нарт холбогдуулан прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ***********, *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж, “Гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл хугацаанд нөхөн төлнө” гэж, “…Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч нарын дангаар болон бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас дараах хохирол, хор уршиг бусдад учирсан байна. Үүнд:
а/ Шүүгдэгч ***********гийн үйлдсэн хүнийг алах гэмт хэргийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** нь оршуулгын зардалд 14.362.950 төгрөгийг, Эм зүйн шинжлэх ухааны их сургуульд суралцдаг ***********ын *********** гэх хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 5000,000 төгрөгийг, нийт 19.362.950 төгрөгийг шүүгдэгч ***********гээс нэхэмжилсэн. (2 дугаар хавтаст хэргийн 204-215, 227-245, шүүх хуралдааны тэмдэглэл)
Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардалд гарсан 14.362.950 төгрөгийг шүүгдэгч ***********гээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********д олгохоор шийдвэрлэв.
Харин Эм зүйн шинжлэх ухааны их сургуульд суралцдаг ***********ын *********** гэх хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 5000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь, Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.4.1-д “Гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл хугацаанд нөхөн төлнө” гэж заасан байх бөгөөд ***********регистрийн дугаартай ***********ын *********** нь 19 настай байх тул шүүгдэгчээс энэхүү зардлыг гаргуулах боломжгүй байна.
б/ Шүүгдэгч ***********гийн ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тухай:
Шүүгдэгч *********** нь дангаар үйлдсэн хэргийн улмаас хохирогч Т.***********д 415.000 төгрөгийн, хохирогч П.***********д 280.000 төгрөгийн, хохирогч Ц.***********т 227.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь хохирогч нарт хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 922,000 төгрөг гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт олгохоор,
Харин яллагдагч ***********тэй бүлэглэж үйлдсэн хэргийн хохирогч Г.***********д 400.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул ***********гээс 400,000 төгрөгийг энэ тогтоолоор гаргуулан насанд хүрээгүй хохирогч Г.***********д олгохоор,
-Шүүгдэгч ***********, *********** нар бүлэглэн үйлдсэн хэргийн хохирогч Ж.***********т учирсан 280.000 төгрөгийн хохирлыг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч ***********гээс нийт 15.824.950 төгрөгийг, шүүгдэгч ***********гээс 140.000 төгрөгийг гаргуулахаар тогтов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 22 хоногийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 22 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
-Шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ” тухай дүгнэлтийг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа: “ тусгайлан гаргах саналгүй” гэсэн санал, дүгнэлтийг,
шүүгдэгч ***********гийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: “...Нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцож байгаа тул эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч ***********гийн өмгөөлөгч М.Даваадорж: “...***********ийг гэм буруутайд тооцсон зүйл анги нь ялын хувьд сонгох санкцтай. Иймээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тэдгээрийн үйлдлийн оролцоо зэргийг тус тус харгалзан:
а/ Шүүгдэгч ***********гийн хувьд, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний амь нас болон эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол, хор уршгийг арилгаагүй, төлж барагдуулаагүй байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал /өмнө 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 14 жилийн хугацаагаар тогтоов.
Түүнчлэн шүүгдэгч ***********д өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлсэн ч 1 жил 11 сар 08 хоногийн үлдэгдэл ялтай болох нь ШШГЕГ-ын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10-01/256 дугаартай албан бичиг, танилцуулга зэргээр тогтоогдож байна. (7 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь тал)
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д энэ тогтоолоор оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ял дээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 15 (арван таван) жил 11 (арван нэгэн) сар 08 (найм) хоногоор тогтоож, түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, хувийн байдлыг нь харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж, энэ хуулийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус заасан.
б/.Шүүгдэгч ***********гийн хувьд, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэрээр хохирол төлөхөө илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал /3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч тус бүрийн дангаар болон бүлэглэн үйлдсэн үйлдлийн оролцоо, хохирол, хор уршгийн байдал, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, өөр төрлийн ялаар буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах тухай” дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг дурдав.
Шүүгдэгч *********** нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 92 хоног цагдан хоригдсон байх тул түүний түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь үндэслэлтэй байна. (7 дугаар хавтаст хэргийн 122-123, 128,134-135, 144-145, 163-164 дэх тал)
Шүүгдэгч *********** нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 хоног сэжигтнээр баривчлагдаж, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 145 хоног, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 362 хоног, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 25 хоног, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 198 хоног, нийт 731 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. (1 дүгээр хавтаст хэргийн 166-167,194, 210-211, 2 дугаар хавтаст хэргийн 154-155, 181, 3 дугаар хавтаст хэргийн 8-9,25-26, 206, 212, 219,4 дүгээр хавтаст хэргийн 71-72, 81-82, 130-131, 177-178,190, 204-205, 221, 5 дугаар хавтаст хэргийн 168-169, 174-175, 6 дугаар хавтаст хэргийн 100-101, 170-171, 184,192-193, 7 дугаар хавтаст хэргийн 113,115,)
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэж болон дангаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,
-Шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял,
-Шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д энэ тогтоолоор оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ял дээр 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 жил 11 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 15 (арван тав) жил 11 (арван нэг) сар 08 (найм) хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********гийн цагдан хоригдсон 731 (долоон зуун гучин нэг) хоногийг, шүүгдэгч ***********гийн цагдан хоригдсон 92 (ерэн хоёр) хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч ***********д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********гээс нийт 15.824.950 (арван таван сая, найман зуун хорин дөрвөн мянга, есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ***********д 14.362.950 (арван дөрвөн сая, гурван зуун жаран хоёр мянга, есөн зуун тавь) төгрөгийг, хохирогч Т.***********д 415.000 (дөрвөн зуун арван таван мянган) төгрөгийг, хохирогч П.***********д 280,000 (хоёр зуун наян мянган) төгрөгийг, Ц.***********т 227.000 (хоёр зуун хорин долоон мянган) төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Г.***********д 400.000 (дөрвөн зуун мянган) төгрөгийг, хохирогч Ж.***********т 140.000 (нэг зуун дөчин мянган) төгрөгийг,
шүүгдэгч ***********ээс 140.0000 (нэг зуун дөчин мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.***********т тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулуу / цутгамал бетон гэхээр/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, хэрэг хураагдан ирсэн СD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***********, *********** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ