| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/01517/и |
| Дугаар | 184/ШШ2022/02096 |
| Огноо | 2022-06-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2022/02096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол, Москва бизнес төв давхарт байрлах, Г К ХХК/рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Дэрст тоотод оршин суух, Боржигон овогт Бгийн Б /рд:СЗ85*******41314/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Дэрст тоотод оршин суух, Боржигон овогт Шгийн Г /рд:ЦГ85*******1*******6*******7/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 9,87*******,718.*******9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г К ХХКнь 2*******19 оны *******9 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/19*******9/13.4-2.9-36 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 13,4**************,********************* төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манайхаас олгосон зээлээр 2*******13 онд үйлдвэрлэгдсэн, *******217УБС улсын дугаартай, NZE1647*******198*******7 тоот арлын дугаартай, цагаан өнгийн Toyoto Corolla Axio маркын автомашиныг худалдан авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж хуваарийн дагуу эргэн төлөлт хийгээгүй болно. Тус ББСБ-ийн зүгээс зээлийн гэрээний 3.3 дахь заалтыг үндэслэн дээрх автомашиныг хураан авсан боловч зээлдэгчид нь автомашины урд гэрэл, хойд талын гупер зэргийг хагалсан, мөргөдсөний улмаас тэнхлэг хазайсан гадаад өнгө үзэмжийг муутгасан зэргээр гэмтээсэн байсан. Энэ шалтгаанаар автомашиныг үндсэн зээлээс нь бага буюу 1*******,5**************,********************* төгрөгөөр худалдан зээлэнд төлүүлсэн.
Зээлийн гэрээний 3.4-д “Зээлдэгчийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээнд заасан хөрөнгө нь энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй бол бусад хөрөнгө орлогоороо зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн барагдуулах үүрэгтэй.” Иймд зээлийн гэрээний 6.2 дугаар зүйлийн 6.2.4-г үндэслэн гэрээний үүргийг ноцтой зөрсөн гэж үзэн зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Ингээд 2*******22 оны *******3 дугаар сарын 1*******-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 9,119,77******* төгрөг, автомашины торгууль 714,748 төгрөг, автомашины гэрчилгээ солиулах үнэ 14,********************* төгрөг, автомашины оношилгоонд оруулсан зардал 22,********************* төгрөг, нийт 9,87*******,718 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Тиймээс дээрх төлбөр болох нийт 9,87*******,718 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3******* удаа төлөлт хийхээс 3 удаа л төлөлт хийсэн ба манай байгууллагын зүгээс автомашиныг хураан авсан. Машиныг хураан авах үед өнгө үзэмж муудсан, эвдрэл гэмтэлтэй байсан. Тээврийн хэрэгслийг хураан авснаасаа хойш зээлдэгч нарыг хүүгээ төлөөд машинаа авах талаар олон удаа мэдэгдсэн. Зээлдэгч нар зээлээ төлөхгүй байсан учраас сар бүр төлбөрт 37*******,********************* төгрөгийн хүү нэмэгдэж байсан учир тээврийн хэрэгслийг 1*******,5**************,********************* төгрөгөөр худалдан тухайн үед үүссэн байсан зээлийн хүүг төлүүлж, хүүгээс чөлөөлөх шийдвэр гарсан. Машин худалдсан үнээс зээлийн үндсэн төлбөрт 2,3**************,********************* төгрөгийг суутгаж, 3,8**************,********************* төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт тооцож, үлдэх 9,1**************,********************* төгрөгийг торгууль болон бусад зардлын хамт нэхэмжилсэн. Автомашиныг манай ББСБ-аас худалдан авсан хүний нэр дээр шилжүүлсэн байгаа, бичиг баримт шилжүүлэх үед тээврийн хэрэгслийн торгууль 714,7************** төгрөг болсон, мөн 2 жил авто оношилгоонд ороогүй байсан.
Анх хариуцагч нарыг манайхаас зээл авахад уг тээврийн хэрэгсэл манай нэр дээр бүртгэлтэй байсан учир 13,*********************,********************* төгрөгөөр худалдаад зээлийн мөнгөө буцааж авсан. Тээврийн хэрэгсэл 2*******18 оны 12 дугаар сард манай нэр дэр шилжиж ирсэн байсан. 2*******19 оны 9 дүгээр сард хариуцагч нар худалдан авсан. Автомашиныг хариуцагч нараас хураан авч, улмаар худалдсан өдрөөр зээлийн хүүг зогсоосон. Одоо үндсэн төлбөрөө нэхэмжилж байгаа, хүү нэхэмжлээгүй. Зээлдэгч нарын урьдчилгаанд өгсөн 2,******* төгрөгөөс хүүг тооцож хасах боломж байхгүй. Хариуцагч нарт автомашиныг 15,4**************,********************* төгрөгөөр худалдаж, 2,******* сая төгрөгийн урьдчилгаа авсан нь 2,3 жилийн өмнөх үйл баримт юм. Автомашиныг сүүлд худалдан авсан н.Б нь 1*******,5**************,********************* төгрөгөөр худалдан авсан байгаа. Энэ нь хариуцагч Бат-Эрдэнийн хүсэлт, худалдан авсан үнэ биш юм. Зээлдэгч нар нь 2**************9 оны 11 сараас зээлийн эргэн төлөлтийг зөрчиж эхэлсэн бөгөөд зээлдэгч нарт зээлээ төлөх талаар утсаар удаа дараа мэдэгдэхэд 2*******21 оны 1******* дугаар сард тээврийн хэрэгсэлээ буцаах эсхүл ахынхаа нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаж байсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас автомашины торгууль болох 714,748 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Гэрэл кредит ББСБ ХХК-иас 13,4**************,********************* төгрөгийг зээлж аваагүй, уг ББСБ-ын эзэмшлийн *******2-17 УБС улсын дугаартай тоёото королла аксио маркийн автомашиныг зээлээр худалдан авахын тулд урьдчилгаанд 2 сая төгрөг өгч, сар бүр 6**************,********************* төгрөг төлж, өөрийн эзэмшлийн машин болгохоор дээрх зээлийн гэрээг хийж уг автомашиныг 2*******19 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр авсан. Ингээр 2 сар графикийн дагуу 6**************,********************* төгрөгөө төлөөд явж байтал Улаанбаатар хот хорио цээрийн дэглэмд орж Б.Б ажилгүй болсон тул ахдаа автомашинаа шилжүүлэн өгч болох уу гэж ББСБ-аас асуухад хүсэлт бичиж өгөөд шилжүүлж болно гэсний дагуу шилжүүлэн өгөөд удаагүй байхад ахаас нь машиныг хураан авсан байсан. Бид Гэрэл кредит ББСБ-аас 13,4**************,********************* төгрөгийг аваагүй, *******217УБС улсын дугаартай автомашиныг худалдан авахын тулд 2,******* сая төгрөг урьдчилгаанд төлсөн ч буцаагаад машинаа авчихсан учир одоо төлбөр төлөхгүй. Торгуулийн 714,748 төгрөгийг зөвшөөрч байгаа тул үлдэх 9,155,97******* төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа, учир нь зээлийн гэрээ эрт цуцлагдсан. Хариуцагч нарт Г К ХХКнь уг тээврийн хэрэгсэлийг худалдан авахад зээлийн гэрээ байгуулж 13,*********************,********************* төгрөгийн зээл олгож, 2*******19 оны 9-р сарын 23-ны өдөр Б.Бат-Эрдэнийн данс руу шилжүүлж мөн өдрөө буцаан гаргаж өг гэж шаардаж Голомт банк руу дагуулан орж бэлнээр 13,******* сая төгрөгийг гаргуулан авсан байгаа. Ингээд тээврийн хэрэгсэлийг хариуцагч нарт шилжүүлэн өгсөн байгаа. Үүнээс хойш тээврийн хэрэгсэлийг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа 2 сарын 1,2**************,********************* төгрөгийг шилжүүлэн өгсөн. Мөн 2,*********************,********************* төгрөгийг урьдчилгаанд өгч нийтдээ 3,2**************,********************* төгрөгийг Гэрэл кредит ББСБ ХХК-д төлсөн. Гэтэл тээврийн хэрэгсэлээ буцаан авч гэрээнээсээ татгалзаж, гэрээг цуцлагдсан байхад дээрх мөнгийг хасахгүйгээр хохирол нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Тухайн үед тээврийн хэрэгсэлийг 1*******,5**************,********************* төгрөгөөр бусдад зарсан байгаа учир тээврийн хэрэгслийн үнийг уг үнэлгээгээр тооцож худалдан авсан гэж үзэж байна.
Б.Б зээлийг цалингаараа төлөх боломжтой гэж байсан боловч ковид цар тахал гарч ажилгүй, орлогогүй болсон байдаг. Тухайн үедээ ББСБ-д ажилгүй, орлогогүй болсон тухайгаа хэлж автомашиныг буцаан өгөх, эсхүл ахдаа шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж байсан ба тээврийн хэрэгсэлийг буцаан авах үед өр төлбөр дууслаа гэж бодож байсан. Анх уг автомашиныг 13,*********************,********************* төгрөгөөр худалдаж авч байгаа л гэж ойлгож байсан ба 2*******21 оны 1*******-р сард машины буцаан өгөөд тооцоо дууссан л гэж ойлгосон байсан. Автомашины торгуулийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэмжээгээр нэхэмжлэлийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс Гэрэл кредит ББСБ ХХК-ийн 9*******15**************31*******1 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2*******19 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ/19*******9/13.4-2.9-36 дугаартай зээлийн гэрээ, гэрээний хавсралт зээл, зээлийн хүү төлөх хуваарь, мөн өдрийн ФГ/19*******9/13.4-2.9-36 дугаартай, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн дансны хуулга, *******217 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Б, Ш.Г нарын иргэний үнэмлэхний хуулбар, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл баримт 5 хуудас, 2*******22 оны *******1 дүгээр сарын *******3-ны өдөр Гэрэл кредит ББСБ ХХК-д гаргасан Д.Бат-Эрдэнийн өргөдөл, Гэрэл кредит ББСБ ХХК-ийн 2*******22 оны *******1 дүгээр сарын *******3-ны өдрийн 11 цагын хурлын протокол, *******217 УБС улсын дугаартай автомашины фото зураг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч талаас хариуцагч Б.Бат-Эрдэнийн ХААН банкны дипозит дансы дэлгэрэнгүй хуудас баримт 1 хуудас баримтыг гарган ирүүлсэн.
Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс *******217УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хуудас/-г гаргуулж бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г К ХХКнь хариуцагч Б.Б, Ш.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 9,87*******,718 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Г К ХХКболон Б.Б, Ш.Г нарын хооронд 2*******19 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/19*******9/13.4-2.9-36 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 13,4**************,********************* төгрөгийг жилийн 34.8 хувь буюу сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлж авсан ба зээлийн гэрээний хавсралтад заагдсан хувиарийн дагуу 2*******19 оны 1******* дугаар сарын 2*******-ны өдрөөс 36 сарын хугацаанд зээлийг төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцжээ.
Мөн өдөр талууд ФГ/19*******9/13.4-2.9-36 дугаартай, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулж, 2*******13 онд үйлдвэрлэгдсэн, *******217УБС улсын дугаартай, NZE1647*******198*******7 тоот арлын дугаартай, цагаан өнгийн Toyoto Corolla Axio маркын автомашиныг 16,******* сая төгрөгөөр үнэлж зээлийн гэрээний барьцаа болгон, улмаар уг тээврийн хэрэгслийг худалдан авч өөрсдийн эзэмшилд гэрээ байгуулагдсан өдөр шилжүүлэн авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн болон фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Талууд дээрх зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөөр нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК-ийн өмчлөлийн *******217УБС улсын дугаартай, NZE1647*******198*******7 тоот арлын дугаартай, цагаан өнгийн Toyoto Corolla Axio маркын автомашиныг 15,4**************,********************* төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон мөн өдрөө автомашины урьдчилгаа төлбөрт 2,*********************,********************* төгрөгийг 2*******19 оны *******9 дүгээр сарын 24-ний өдөр Б.Б өөрийн ХААН банкны 5*******2135*******965 тоот данснаас нэхэмжлэгчийн 5622197*******39 тоот дансанд шилжүүлэн өгч, үлдэх 13,4**************,********************* төгрөгт зээлийн гэрээ байгуулан зээл олгосон гэх үйл баримтын талаар талууд маргадаггүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.
Талууд дээрх гэрээний нөхцлийн талаар харилцан тохиролцож, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Зохигч зээлийн болон барьцааны гэрээний хувьд маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн талуудын байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 13,4**************,********************* төгрөгийг зээлдэгч нарт Б.Бат-Эрдэнийн дансаар олгож, уг мөнгийг хариуцагч нар хүлээн авч мөн өдрөө бэлнээр 13,4**************,********************* төгрөгийг автомашины үнэд төлсөн үйл баримтын талаар мөн талууд маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ биелүүлсэн, зээлдэгчээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2*******22 оны *******9 дүгээр сарын 22-ны өдөр дуусах бөгөөд гэрээний хугацаанд хариуцагч нар зээлийн үндсэн төлбөрт 211,633.51 төгрөгийг, зээлийн хүүнд 1,9*******3,315.64 төгрөгийг төлж, нийтдээ зээлийн гэрээний үүрэгт 2*******2******* оны *******8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 2,374,998 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчээс гарган ирүүлсэн зээлийн дансны хуулга гэх баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 1*******-р тал/
Улмаар гэрээний хугацаанд хариуцагч Б.Б, Ш.Г нар нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлт 2*******19 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрөөс эхлэн доголдож эхэлсэн байна.
Талууд хэн аль нь *******217УБС улсын дугаартай, NZE1647*******198*******7 тоот арлын дугаартай, цагаан өнгийн Toyoto Corolla Axio маркын автомашиныг 2*******21 оны 1******* дугаар сард хариуцагч Б.Бат-Эрдэнийн эзэмшлээс буцаан хураан авсан үйл баримтын талаар маргадаггүй.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж чадахгүй болсон тухайгаа “... ...Ковид 19 цар тахлын улмаас 2*******19 оны 12 дугаар сараас эхлэн хатуу хөл хорио тогтоож, Б.Баи-Эрдэнэ ажил эрхлэх боломжгүй болж, орлого байхгүйн улмаас төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болсон..., ...энэ тухайгаа ББСБ-д хэлж автомашинаа буцаан шилжүүлж өгөх болон төрсөн ахдаа шилжүүлэн өгч төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсний дагуу автомашиныг Г К ХХКбуцаан өөрийн эзэмшилд 2*******21 оны 1******* дугаар сард буцаан авснаар 13,4**************,********************* төгрөгийн зээлийн төлбөр дууссан гэж ойлгосон...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүрэгтэй холбоотой хэсгээс татгалзаж, дээрх автомашиныг ашигласан хугацаанд тээврийн хэрэгслийн торгуульд төлөгдсөн 714,748 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг ковидын улмаас төлбөрөө төлөхгүй, утсаар болон удаа дараалан мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсны улмаас гэрээг цуцалж, автомашиныг 2*******21 оны 1******* дугаар сард хураан авсан гэх тайлбарыг гаргадаг. Улмаар нэхэмжлэгч автомашиныг бусдад 1*******,5**************,********************* төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг зээлийн гэрээний төлбөрөөс үндсэн зээлийн төлбөрт 3,8*******8,545.44 төгрөгийг, хүүгийн төлбөрт 6,691,454.56 төгрөгийг тус тус тооцон хассан учир одоо хүүгийн төлбөр нэхэмжлэхгүй, үндсэн төлбөрийн үлдэгдэл 9,119,77******* төгрөгийг, автомашиныг эзэмшиж байх хугацааны торгуульд 714,748.************** төгрөгийг автомашины гэрчилгээ солиулах үнэ 14,********************* төгрөг, автомашины оношилгоонд оруулсан зардалд 22,********************* төгрөг нийт 9,87*******,718 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч болох Б.Б нь 2*******19 оны 12 дугаар сараас ажил эрхлэх боломжгүй болж, цалин орлогогүй болсон тухай болон автомашиныг буцаан өгөх талаар санал гаргаж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй боловч энэхүү үйл баримтын талаар талууд маргадаггүй, харилцан зөвшөөрдөг.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэж заасан ба талууд гэрээг харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон байна. Энэ талаар талууд маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Харин талууд уг автомашины үнийн дүнгийн талаар маргаж байна. Нэхэмжлэгч автомашины хариуцагч нарын эзэмшлээс 2*******21 оны 1******* дугаар сард шилжүүлэн авч, 2*******21 оны 11 дүгээр сараас эхлэн худалдан борлуулахаар зар тавьж, улмаар Д.Б гэх иргэнд 1*******,5**************,********************* төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцон түүний өмчлөлд шилжүүлсэн тул уг дүнгээр хариуцагч нарын зээлийн төлбөрөөс хасч тооцсон гэж тайлбарлан Гэрэл кредит ББСБ ХХК-ийн 2*******22 оны *******1 дүгээр сарын *******3-ны өдрийн хурлын протокол, автомашины гэрэл зураг, худалдан авагч Д.Бат-Эрдэнийн 1*******,5**************,********************* төгрөгөөр автомашиныг худалдан авч байгаа тул өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хүссэн өргөдөл зэрэг бичгийн баримтуудыг гарган ирүүлдэг.
Уг нэхэмжлэгчээс гарган ирүүлсэн эдгээр баримт нь хариуцагч нартай байгуулсан фидуцийн гэрээний дагуу автомашиныг ямар байдалтай хүлээлгэн өгсөн, буцаан шилжүүлэн авахад бүрэн бүтэн байдал хэрхэн алдагдсан, хэдий хэмжээний эвдрэл гэмтэлтэй байсан болохыг шууд нотлож чадахгүй бөгөөд нэхэмжлэгч уг автомашиныг цаашид бусдад хариуцагч нарт худалдан борлуулсан, фидуцийн гэрээгээр тохиролцсон үнэлгээнээс багасган өөр дүнгээр буюу 1*******,5**************,********************* төгрөгөөр худалдан борлуулсан нь хариуцагчийн буруутай үйлдлээс учирсан хохирол гэж үзэх боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч үндэслэл бүхий тайлбарыг гарган түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд талуудын байгуулсан уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “үүрэг хүлээгч зээлийн гэрээ, энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 2.4 дүгээр зүйлд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээн авагч энэ гэрээний 3.1 дэх хэсэгт заасан үнээр өөртөө шилжүүлэн авах, худалдан борлуулах замаар өөрөө сонгож худалдах, мөн фидуцийн зүйлийг хадгалах, худалдахтай холбоотой гарсан нэмэлт зардал, фидуцийн зүйлийг худалдсанаас өөрт учирсан хохирлыг үл маргах журмаар үүрэг хүлээгчээр барагдуулах, хохирлоо буруутай этгээдээс төлүүлэх эрхтэй.”гэж тохирсон байх тул автомашины үнийг талуудын гэрээгээр тохиролцсон үнэлгээ буюу 15,4**************,********************* төгрөгөөр тооцон зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч барьцааны зүйл буюу автомашиныг 2*******21 оны 1******* дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшил өмчлөлд бүрэн шилжүүлэн авсан ба энэ өдөр хүртэлх хугацааны хүүг тооцон шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч нар үндсэн зээлийн төлбөр 13,4**************,********************* төгрөг, 25 сарын хугацааны хүү буюу 1 сарын хүүг 388,6************** төгрөгөөр тооцон нийт 9,715,********************* төгрөгийн хүү, нийт 23,115,********************* төгрөгийг төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэн үүнээс хариуцагч нарын зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлсөн 2,374,998 төгрөгийг хасч 2*******,74*******,**************2 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс автомашины үнийг гэрээгээр тохиролцсон үнэлгээгээр буюу 15,4**************,********************* төгрөгөөр тооцон дээрх зээлийн гэрээний үүргээс хасч хариуцагч нараас 5,34*******,**************2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас 5,34*******,**************2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,53*******,716 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1**************,39******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар хариуцагч Б.Б, Ш.Г нараас 5,34*******,********************* төгрөгийг гаргуулан Гэрэл кредит ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,53*******,716 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 172,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1**************,39******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН