Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2022/01845

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, Сүхбаатарын талбай, өөрийн байранд байрлах, “Г” ХХК /РД/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар баг, Ган зам 3 дугаар хэсэг гудамж,  дугаар байр, тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт  дүгээр гудамж, тоот хаягт түр оршин суух, Л овогт Ч.Н /ВО/,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Орхонтуул  дугаар баг, Баянцогт Бортолгой тоотод оршин суух, Х овогт М.М/РД:МК/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,66*******,5*******2.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.Н, М.М нар нь 2*******17 оны *******2 дугаар сарын 24-ны өдөр  Гтай 43251*******3217 тоот зээлийн болон барьцаан гэрээ байгуулан 7,7**************,********************* төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2*******21 оны *******2 дугаар сард дууссан. Зээлдэгч үндсэн зээлээс 818,425.58 төгрөг, зээлийн хүүгээс 1,169,718.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,458.46 төгрөг, нийт 1,99*******,6*******3 төгрөг төлсөн. 2*******17 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөлгүй, зээлийн гэрээг ноцтой зөрчсөн.

Зээлдэгч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн хэвээр байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2*******22 оны *******2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн хугацааг 1569 хоног хэтрүүлсэн. Үндсэн зээл 6,881,574.42 төгрөг, зээлийн хүү 6,3*******4,342.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474,585.76 төгрөг, нийт 13,66*******,5*******2.83 төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан байна. Мөн зээлдэгч Ч.Нийн хаяг тодорхойгүй байсан тул Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2*******19 оны 7 дугаар *******9-ний өдрийн 289 дугаартай шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоосон. Зээлдэгч нар нь одоог хүртэл зээлээ эргэн төлөхгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймд зээлдэгч Ч.Н, М.М нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13,66*******,5*******2.83 төгрөгийг гаргуулан банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Хамтран зээлдэгч М.Моос татгалзахгүй, түүнийг хасахгүйгээр хамтад нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 6 сарын хугацаа өгч эвлэрэх боломжтой. Зээлдэгч нараас зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу 13,66*******,5*******2.83 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Зээл олгох үед эрсдэлийг тооцоолж, сайн дурын үндсэн дээр хамтран зээлдэгч нь зээлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд зээлдэгчтэй адил эрх, үүрэг хүлээдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.   

      

Хариуцагч Ч.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ч.Н нь 2*******17 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 7,7**************,********************* төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. 2*******17 оны 9 дүгээр сард ажлаас гарч зээл төлөх боломжгүй явсаар 2*******22 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 13,66*******,5*******2.83 төгрөгийн өртэй байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлэнд батлан даагч болсон М миний энэхүү өр төлбөрт хамаарахгүй болох нь үнэн тул батлан даагчийг оролцуулахгүй шийдэж өгнө үү.

Би нэхэмжлэлийг дангаараа бүрэн хариуцан төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Миний бие зээл авснаас хойш 2*******17 онд ажлаасаа гарснаасаа хойш зээлээ төлөх боломжгүй болсон. Зээл, хүүгийн тооцоолол дээр маргах зүйл байхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.М нь Ч.Нтэй Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулгад цуг ажилладаг байсан. Б найз маань гуйгаад би зөвшөөрсөн. 2*******17 оны 2 дугаар сарын 24-ний өдөр батлан даагчаар гарын үсэг зурсан. Тэр үед надад ямар ч хамаагүй зүгээр гарын үсэг зураад өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Иймд би ямар ч хамаагүй тул татгалзаж байна. Н уг төлбөрийг төлж барагдуулна. Иймд Нийн зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй учир энэ мөнгийг төлөх боломжгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс Гны гүйцэтгэх захирлын тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшинг томилсон “Эрх олгох тухай” 734 дүгээр тушаал, Тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшингийн “Итгэмжлэл олгох тухай” 2*******21 оны 8 дугаар сарын *******9-ний өдрийн 18/7979 дугаар тушаал,Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2*******17 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ43251*******3217 дугаартай Г болон Ч.Н, М.М нарын хооронд байгуулагдсан Зээл болон барьцааны гэрээ, Зээл өргөн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Ч.Нийн зээлийн дансны хуулга, М.Мын иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******2******* оны *******3 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШЗ2*******2*******/*******3912 дугаар “Гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж зэрэг бичгийн баримтыг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ч.Н, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,66*******,5*******2.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ч.Н, М.М нараас зээлийн гэрээний үүрэгт 13,66*******,5*******2.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа тэдэнтэй байгуулсан 2*******17 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ43251*******3217 тоот “Зээл болон барьцааны гэрээ”-г үндэслэл болгожээ.

Талууд дээрх ЗГ43251*******3217 тоот “Зээл болон барьцааны гэрээ”-ээр 7,7**************,********************* төгрөгийг, жилийн 21,6******* хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай олгохоор тохиролцсон байна. /хх-ийн 6-р хуудас/

Энэ гэрээг үндэслэн нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч нараас үндсэн зээл 6,881,574.42 төгрөг, зээлийн хүү 6,3*******4,342.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474,585.76 төгрөг, нийт 13,66*******,5*******2.83 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Г ХХК нь дээрх ЗГ43251*******3217 тоот “Зээл болон барьцааны гэрээ”-ээр мөнгө зээлүүлэх, хариуцагч Ч.Н, М.М нар мөнгө зээлэхээр харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.  

Талууд дээрх зээлийн гэрээг бичгээр байгуулан гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

 

Зээлдэгч Г ХХК нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн эсэх талаар талууд маргахгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн  211.2, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр зээлийг олгосон  гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан 2*******17 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ43251*******3217 тоот тоот гэрээний хугацаа 2*******21 оны *******2 дугаар сарын 21-ний өдөр дууссан тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.      

 

            Г ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, зээлдэгч Ч.Н, М.М нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул, зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3, 24 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.  

 

Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээл 6,881,574.42 төгрөг, зээлийн хүү 6,3*******4,342.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 474,585.76 төгрөг, нийт 13,66*******,5*******2.83 төгрөгийг хариуцагч нар нь төлөөгүй гэж нэхэмжлэгч шаардсан ба хариуцагч Ч.Н уг төлбөрийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг, хариуцагч М.М нь “зээлийг авч ашиглаагүй тул төлөх боломжгүй, Ч.Н төлнө” гэх тайлбарыг гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч нар биелүүлэх үүрэгтэй. Зээлдэгч Ч.Н, М.М нар нь Гтай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр үүрэг хүлээсэн байх бөгөөд М.М нь уг зээлээс авч ашиглаагүй, надад хамаагүй, Ч.Н өөрөө хариуцан төлнө гэх тайлбарыг гаргаж байгаа ч энэ нь зээлийн гэрээний үүргээс түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба энэ талаарх тайлбараа нотолж чадаагүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,66*******,5*******2.83 төгрөгийг хариуцагч “Ч.Н, М.М нараас гаргуулж, Г ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ч.Н, М.М нараас  13,66*******,5*******2.83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,252.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 226,252.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН