Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2022/01832

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Тосонцэнгэл сум, 3 дугаар баг, Улаантолгой  гудамж,  тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, хилчин  тоот хаягт түр оршин суух, Ц овогт П.Ц/ИН/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Хилчин дугаар гудамж, 18 тоот хаягт оршин суух, Я овогт Б.Б/РД:ИЦ/-т холбогдох,

 

1,8**************,********************* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

                      

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бын 3 хүүхдийг өдрөөр харж, асран халамжилсны хөлсөнд 9**************,********************* төгрөг авахаар харилцан амаар тохиролцсон. Гэвч 2*******21 оны 1******* дугаар сарын 23-ны өдрөөс Б.Бын 8 настай Б.АБ, 5 настай Б.Т, 4 настай Б.У нарыг өдрөөр бус 24 цагаар 2*******21 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл харж асран халамжилсан. 2*******21 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.Бын хадам эгч А хүүхдүүдийг авч Б.Б нь хэдхэн хоноод хүүхэд харсны төлбөрийг өгнө гэж хэлээд явснаас хойш өнөөдрийг хүртэл хүүхдүүдийг 24 цагаар харсны төлбөр болох 1,8**************,********************* төгрөгийг төлөхгүй иргэн намайг хохироож байна. Б.Б нь мөнгө төгрөггүй, боломжгүй байна сүртэй юм гэх” мэтээр удаа дараа гуйж байсан тул өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч Б.Б түүний эхнэр Б.Азаяа нар нь утсаа авахгүй, иргэн намайг хохироож байна. Иймд Б.Бын Б.АБ, Б.Т, Б.У нарыг 24 цагаар харж асарсны төлбөр 1,8**************,********************* төгрөгийг хариуцагчаар төлүүлж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.

2*******21 оны 1******* дугаар сарын 19-ний өдөр Б.Бын эхнэр нь 3 хүүхдээ надаар харуулахаар авч ирж, өгсөн. Бид тухайн үед амаар тохиролцсон. Би урьд нь 3 хүүхдийг нь өдрийн 8 цагаар харж өгөхдөө сарын 1,*********************,********************* төгрөг авдаг байсан. Тухайн үед хүүхдүүдийн эцэг нь надад дарамт шахалт үзүүлээд тайван  байлгахгүй болохоор нь би нутаг руугаа явж, сар болсон. Намайг нутагтаа сар болж байхад эхнэр нь дуудаад, гуйгаад байхаар нь би хотод ирсэн. Надад өмнөх сарын цалингаас 25*******,********************* төгрөгийг өгөөгүй дутуу байсныг шилжүүлснээс нь хойш буюу 1******* гаруй хоногийн дараа буюу 2*******21 оны 1******* дугаар сарын 16-ны өдөр буцаж хотод ирээд, 3 хүүхдийг нь 2*******21 оны 1******* дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд нь тасралтгүй, 24 цагаар байнга гэртээ харсан. Тэд хүүхдүүдээ манай гэрт хөдөө явж ажил хийгээд ирээд авна гээд өөрсдөө авч ирж өгсөн. Хүүхдүүдийг үлдээгээд явахдаа хоолны мөнгө гэж 15*******,********************* төгрөг өгсөн нь тэр доороо хоол хүнс аваад дууссан. Эхнэр нь цалин, мөнгөө авахаараа миний ажлын хөлсийг өгнө гэсэн боловч өгөөгүй. Түүнээс хойш сураг чимээгүй болсон. Урьд нь би 3 хүүхдийг нь өдрийн 8 цагаар 1,*********************,********************* төгрөгөөр хардаг байсан бөгөөд урьд нь цалингаа 2 удаа дансаар нэг удаа бэлэн мөнгөөр авсан. Анх бид тохиролцохдоо сарын 8**************,********************* төгрөг гээд гэрт нь харж байсан. Харж байх хугацаандаа гэр оронг нь цэвэрлээд, хувцас хунарыг нь угааж, хоол унд бэлтгэж сайн байсан гээд сарын цалин дээр 2**************,********************* төгрөг нэмж өгөхөөр тохирсон. Тэгээд сарын 1,******* сая төгрөгөөр өдрөөр гэрт нь хардаг байсан боловч сүүлийн нэг сар 24 цагаар өөрийн гэртээ3 хүүхэд харж, хандсан учраас 1,8**************,********************* төгрөг нэхэмжилсэн гэв.

 

Хариуцагч Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн талууд хоорондоо 3 хүүхдийг 1,*********************,********************* төгрөгөөр асрахаар тохирсон гэрээ байхгүй. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 5**************,********************* төгрөг өгөх боломжтой гэж хэлсэн. Хүүхдүүдээ бүтэн 1 сар биш 2******* хоног гэрт нь байлгажа харуулсан гэсэн. Цалинг нь өгчихсөн учир одоо өгөх мөнгө байхгүй гэсэн. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 5**************,********************* төгрөгийг өгөхөөр зөвшөөрч байгаа учир энэ хэмжэгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйлгүй.  Иймд үндэслэлгүй нэхэмжилж байгаа 1,5**************,********************* төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс П.Цын иргэний үнэмлэхний хуулбар, фото зураг зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

Хариуцагч талаас хариу тайлбар болон нотлох баримт гарган ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ц нь хариуцагч Б.Бт холбогдуулан 1,8**************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч П.Ц нь 2*******21 оны 8, 9 саруудад хариуцагч Б.Б болон түүний эхнэр Б.Азаяа нартай тэдний хүүхдүүд болох Б.АБ, Б.Т, Б.У нарыг асарч хамгаалж байхаар харилцан тохиролцсон үйл баримтын талаар талууд маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэн аль нь гаргаж байна. Хүүхэд харж асарсны хөлсийг анх хэлэлцэн тохиролцохдоо сард 8**************,********************* төгрөгөөр тооцохоор тохиролцон эхний сар төлбөрийг төлсөн талаар мөн талууд маргадаггүй. Талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон байна.

Нэхэмжлэгч дээрх хугацаанаас хойш сарын хөлсийг 1,******* сая төгрөг болгон нэмэхээр хариуцагч Б.Бтай тохиролцсон, улмаар 2*******21 оны 1******* дугаар сарын 23-ны өдрөөс өмнөх хөлсийг бүрэн авсан, 2*******21 оны 1******* дугаар сард 1******* хоног хөдөө явсан хугацаанд надад дансаар үлдэгдэл хөлсийг шилжүүлсэн учир төлбөр тооцоо дуусч дахин ирж хүүхэд харж өгөхийг санад болгосны дагуу ирсэн гэж тайлбарладаг. Мөн энэ талаар хариуцагч тал үгүйсгэдэггүй.

Дээрх хугацаанд хариуцагчийн 3 хүүхдийг өдрийн 8-1******* цагаар хариуцагчийн гэрт нь очиж хардаг байсан бөгөөд 2*******21 оны 1******* дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд нэхэмжлэгч П.Ц өөрийн гэрт 24 цагаар харсан тул сарын цалинг нэмж нийтдээ 1,8**************,********************* төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх хугацаанд түүний гэрт бага насны 3 хүүхдээ аваачиж гэрт нь харуулсан үйл баримтын талаар маргадаггүй хүлээн зөвшөөрдөг бөгөөд хугацааны тухайд 2******* хоног харуулсан, мөн төлбөрийн тухайд тохиролцсон зүйл байхгүй учир зөвшөөрөхгүй, 5**************,********************* төгрөг өгөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн хувийг өөрөө гардан авсан боловч нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа болон эс зөвшөөрч байгаа талаарх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд хууль заасан хугацаанд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариуцагчид хариу тайлбар гаргаж өгөх 14 хоногийн хугацаа олгосон боловч хариуцагч нь хариу тайлбарыг ирүүлээгүй эдгээр эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч өөрийн 1 сарын хөлсийг өдрийн цагаар тооцон 1,*********************,********************* төгрөгөөр тохиролцсон, гэхдээ 24 цагаар өөрийн гэртээ харсан тул 1,8**************,********************* төгрөгийг гаргуулна гэж  шаардаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа мөн нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн 1,8**************,********************* төгрөгийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзлээ.

 Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгийг үндэслэн хариуцагч Б.Баас түүний 3 хүүхдийг 1 сарын хугацаанд асарч харсны хөлсөнд 1,*********************,********************* гаргуулан нэхэмжлэгч П.Цод олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгчийн сарын 1,******* сая төгрөгөөр хөлсийг тохирсон гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэдэггүй бөгөөд татгалзаж буй үндэслэлээ мөн нотолж чадахгүй байгаагийн зэрэгцээ нэхэмжлэгчид 5**************,********************* төгрөг өгөхийг зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч хариуцагч талтай 1,*********************,********************* төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэн боломжтой гэх тайлбар гаргаж байгаа зэрэг байдлаас дүгнэн энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг  гүйцэтгэх, ажилуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх үүрэгтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Баас 1,*********************,********************* төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч П.Цод олгож, нэхэмжлэлийн үлдэх 8**************,********************* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,  118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 36******* дугаар зүйлийн 36*******.1-д зааснаар хариуцагч Б.Баас 1,*********************,********************* /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Цод олгож, нэхэмжлэлийн үлдэх 8**************,********************* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 6******* дугаар зүйлийн 6*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,75******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 28,55******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Цод олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.НЯМСҮРЭН