Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Уртнасан

Улсын яллагч: Э.Уламбаяр

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар,

Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414005070360 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,******* овогт *******ийн*******, регистрийн дугаар *******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг ******* тоотод гэртээ өөрийн эзэмшлийн гар утсаар *******ын Хаан банкны ******* тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийн ашиглан эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 450,000 төгрөгийг зээлийг тус тус авч нийт 2,350,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн ******* нь хохирогч *******ыг сонин тараах ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бичиг баримт, гар утсыг нь авч ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Хаан банкны Киоск автомат машинаас үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 559.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг 4 удаагийн үйлдлээр 7.100.000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өөрт шилжүүлсэн залилах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр   иргэн ийг  “сонингийн газарт нярвын ажилд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, түүний үнэмлэх болон гар утсыг авч 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөгөөр, 6,480,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 7,180,000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 600,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 560,000 төгрөгийг  нийт 4 удаагийн гүйлгээгээр 8,340,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг түүний эзэмшлийн Хаан банкны тоот данснаас авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орон нутгийн сонгуулийн үеэр иргэн д “сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байгаа юм энийг бөглөх юм бол 100,000 төгрөг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний иргэний цахим үнэмлэх болон гар утсыг авч, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байх Их дэлгүүрийн Хаан банкны киоск дээрээс түүний тэтгэврийн данснаас 4,000,000 төгрөгийн зээлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2024 оны 06 дугаар сард сонгуулийн үеэр би Гандулам эгчтэй танилцсан. 2024 оны 10 дугаар сард интернэт банкаар нь нэвтрээд, 550,000 5,000,000, 559,000, 620,000 төгрөгийн зээлүүдийг тус тус авсан. Би хэлж зөвшөөрөл аваагүй, өөрт нь хэлж мэдэгдээгүй. 2024 оны 07 дугаар сард гуайн гар утас, бичиг баримтыг нь авахдаа интернэт банкных нь нууц кодыг мэдэж авсан юм. гуай нь гуайн нөхөр нь байгаа юм. Тэгээд хамгийн эхлээд гуайтай танилцаад дараа нь гуайтай танилцсан. Тэгээд гуайд ажилд оруулж өгнө гэж хэлээд бичиг баримт, гар утсыг нь аваад 2024 оны 10 дугаар сард Хаан банкны киоск машинаас 560,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг нь авсан...гэх мэдүүлэг /    

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

******* хохирол 1,500,000 төгрөг төлсөн. Одоо хохирол 2,000,000 төгрөгийг төлчихвөл гомдол, санал байхгүй гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...манай гудамжинд танил гээд эмэгтэй 2024 оны 4 сард хүүхэд хот явах гэсэн юм 3 сарын тэтгэврийн зээл аваад өгөөч гэхээр нь цуг Баянхонгор аймгийн төв Хаан банкин дээр очоод 1,500,000 төгрөгийн зээл авч өгсөн. Тэгээд тухайн мөнгийг сарын дотор өгнө гэсэн одоог хүртэл өгөөгүй. Би анх 4 дүгээр сард зээл авч өгөхдөө д өөрийнхөө иргэнхий үнэмлэхийг банкныхаа нэвтрэх нэр нууц дугаарыг бичсэн өгсөн. Тэгсэн миний нэрийн өмнөөс 2024 оны 05 дугаар сарын 02-нд 400.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-нд 1,500,000 төгрөг 2024 оны 07 дугаар сарын 02-нд 450,000 төгрөг интернэт банкны данснаас авсан байсан. Үүнийг 8 дугаар сард тэтгэврээ авахаар очихдоо мэдсэн. Би нокиа товчтой гар утас барьдаг,ухаалаг утас мэдэхгүй. Тэгээд би д зээл авсан байна гэхэд төлнө гээд өдий хүрсэн,...Миний гар утсыг гийн хүүхэд аваад үзэж байгаад “за авчихлаа гээд миний гар утас, цахим үнэмлэх хоёрыг буцаагаад өгсөн. Би миний данс руу хийчих гэсэн чинь хүүхэнд нь би данс руугаа хийчихье гэсэн. Тэгээд надад хүүхэд нь баярлалаа тамхи авч татаарай гээд надад 50,000 төгрөг өгсөн.  Би түүний хүүхэд хоёрт 1,500,000 төгрөгийн зээл авахыг зөвшөөрсөн. Тэр үед манай гэрт эмэгтэй хүүхэдтэйгээ орж ирсэн. нь надад зээл аваад өгөөч гэсэн юм. Хаан банк дээр ирээд гийн хүүхэд нь миний гар утас цахим үнэмлэхийг авсан. нь миний нэр дээр 2,350,000 төгрөгийн зээл авсан. Надад энэ мөнгөнөөс 50,000 төгрөг өгсөн. Тэгэхээр би одоо гээс 2,300,000 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр надад хэлж авсан 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...”*******, бид гурав л Хаан банк руу явсан. Өөр хүн яваагүй ээ... Хаан банкнаас ирүүлсэн бичлэгийг үзлээ. Энэ бичлэг дээр , тэр үед ирсэн гийн хүүхэд бид гурав байна. Хаан банкин дотор ороод хүүхэд нь миний бичиг баримтыг авсан юм. Тэр үед хүүхэд нь зээл авахад код ирдэг гээд хүүхэд нь миний гар утсыг авч үзээд байсан. Би интернэт банк ашигладаггүй. Ашиглаж мэдэхгүй, би мэдэрдэг дэлгэцтэй утас хэрэглэдэггүй, товчлууртай нокиа гар утас хэрэглэдэг. Би д өөрөө зөвшөөрч 1,500,000 төгрөг зээлүүлсэн. Тэрнээс 400.000 төгрөг төлсөн, зээл авчхаад банкны гадаа байхад хүүхэд нь 500.000 төгрөг өгсөн. Бас саяхан 100.000 төгрөг өгсөн,  Би одоо ямар ч тэтгэвэр авахгүй байгаа. Би таньдаг хүмүүсээс нүүрс, мод зээлж авч байгаа, хоол унд айлд очиж идэж байгаа...******* надаас эхлээд 1.500.000 төгрөг зээлсэн. Дараа нь 400.000, 1.500.000, 450.000 төгрөгийг надад мэдэгдэхгүй нууцаар авсан байсан. Би мөнгөний тоог нь бичиж аваад хадгалчихсан байгаа.******* надад эхний 1.500.000 төгрөгөөсөө 500.000 төгрөгийг өгсөн байгаа, надад өөр мөнгө өгөөгүй. Би одоо 3.350.000 төгрөгийг нэхэмжилж байна...  Надад сүүлийн үед огт хохирол төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн22-23, 25-27, 49, 53, 5 хх-ийн 13/

Хохирогч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Миний хохирол 8,340,000 төгрөг байна. Үүнээс 1,300,000 төгрөгийг 9, 10 сарын цалингаас намайг тэтгэврийн зээлгүй байхад миний дансанд шилжүүлсэн. Одоо 7,040,000 төгрөгийн хохирол төлж өгнө үү. Миний хохирлыг төлөх талаар хугацаагаа тодорхой хэлбэл гомдол саналгүй байна. Би мөнгөө авах гэж шүүхэд хандсан гэв.

  Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.... 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* нь дахин эхнэртэй яриад танай нөхрийг сонингийн газар няравын ажил байна гэхээр нь би зөвшөөрч эхнэрийн хамт*******той Голомт банкны авто машины зогсоол дээр машин дотор уулзсан чинь намайг өргөдөл бичиж өгөөд бичиг баримтаа гар утсаа утсаа өгчих, утсан дээр чинь мэдээлэл ирнэ гээд, Голомтын 3 давхарт Хатантуул гээд сонины газрын эрхлэгч байдаг уулзчихаад ирнэ гээд миний гар утас бичиг баримт аваад явсан. Хэсэг хугацааны дараа ирээд болсон гээд бичиг баримт гар утсыг өгсөн. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин ******* нь манай эхнэр руу яриад эхнэр бид 2-ийг Голомт банкны гадаа дуудаад мэдээллийг шинэчлэл хийж байгаа гээд миний бичиг баримт, гар утсыг мөн адил аваад явсан. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд болсон гээд бичиг баримтыг өгсөн.Мөн 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр ******* нь манай гэрийн гадаа ирээд дахин шинэчлэл хийх хэрэг байна гээд бичиг баримтаа явуул гэж байна гээд миний бичиг баримт, гар утсыг аваад оролдоод байсан би асуусан чинь өргөдлийг чинь утсаар шивнэ гээд миний гар утсыг оролдоод байснаа болохгүй байна маргааш Голомт банкин дээр очиж шинэчлэл хийе гээд маргааш дахин эхнэр бид 2 *******той уулзсан чинь дахин бичиг баримт утас барьж яваад хэсэг хугацааны дараа болсон гээд өгсөн. 2024 оны 10 дугаар сард манай эхнэр нь өөрийн дансаа шалгаад үзтэл тэтгэврийн зээлийг 4 удаагийн 7.100.000 төгрөгийг ******* авсан байна гэхээр нь эхнэр бид 2 миний дансыг шалгаад үзтэл мөн адил 4 удаа 8.200.000 төгрөгийн зээлийг ******* нь авсан байсан. Манай эхнэр ын 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 559.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг ******* нь надад худлаа ярьж бичиг баримтыг ашиглаж хуурамч баримт бүрдүүлэн гар утас ашиглан надад мэдэгдэлгүй 4 удаагийн 7.100.000 төгрөгийн зээл авсан байсан. Харин миний 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөгөөр 1 удаа, 6.480.000 төгрөгөөр 1 удаа, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 560.000 төгрөг нийт 8.200.000 төгрөгийг ******* нь худлаа ярьж авсан байсан. Эхнэр бид 2*******той маргааш нь утсаар яриад уулзах болсон чинь манай гадаа******* нь 2 эгч болох Хаан банкинд ажилладаг гэх , баруун бус худалдааны төвд суудаг Оюунаа гэдэг эгч нараа дагуулж ирэхээр нь *******т чи нөхөр бид 2-ийн тэтгэврийн зээлийг худлаа хэлж авсан байна гэж хэлсэн.  ******* нь зээл авсан мөнгөө буцааж өгнө гээд 2 эгч,******* нар нь гуйгаад байхаар нь хэзээ төлөх үү гэсэн чинь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө мөнгийг нь өгнө гээд гуйгаад байхаар нь мөнгө өгөөрэй гэсэн чинь маргааш нь Хаан банканд ажилладаг гэх эгч нь 4.000.000 төгрөгийг дугаартай данс руу хийсэн, тэрнээс хойш эхнэр бид 2 мөнгө төгрөг өгөөгүй байгаа.******* нь миний тэтгэврийн зээлийг аваад 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 650.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 650.000 төгрөгийг тус тус хийж намайг мэдчих байх гэж бодож дээр мөнгийг миний данс руу хийсэн байсан...” тэр үед манай эхнэр тай хамт******* нь манай гэрийн гадаа ирж уулзаад сонин тараадаг нярвын ажил байна, та энд орох уу, сонингоо тараачхаад өөр хийх ажил байхгүй гэж хэлсэн,...би зээл авахыг мэдээгүй, зөвшөөрөөгүй.******* нь миний нэр дээр 8.340.000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөнөөс 1.100.000 төгрөгийг миний данс руу хийж төлсөн мөнгө төлөөгүй байгаа. Би одоо 7.240.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг, / хх-ийн 112-114, 5 хх-ийн 4-5/

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Миний хохирол 7,100,000 төгрөг байсан. Үүнээс хохирол төлөөд одоо хохирол 2,300,000 төгрөг үлдсэн гэж бодож байна. Би нарийн тооцоо гаргаагүй. Энэ мөнгөө авчихвал өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2024 оны 06 дугаар сард Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Ардчилсан намын ухуулагч хийж байх үед би******* гэх хүнтэй танилцаж цуг ажилласан. Сонгууль дуусаад******* нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр надтай уулзаад танд хийх ажил байна сонин тараах 10 хоногийн 500,000 төгрөгийн цалинтай ажил байна гэхээр нь тэгье гээд маргааш уулзъя гээд маргааш нь холбогдоод дээр*******той уулзсан чинь миний бичиг баримт хэрэгтэй дээш нь явуулна, тэгж байж тушаал нь гарна гэж надад худлаа ярьж миний бичиг баримтыг аваад хуулбарлачхаад ирье гээд явснаа, эргэж орж ирээд та утсаа өгчих, нэг хүнтэй утсаар ярих хэрэг байна гээд миний гар утсыг аваад орсон. Тэгээд буцаж гарч ирээд утас өгөөд тантай утсаар холбоо барина гээд ажлын урьдчилгаа орсон байна гээд миний дугаартай данс руу 500.000 төгрөгийг хийсэн. Тэр үед би итгэсэн,...2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* нь дахин намайг дуудаж миний бичиг баримт, утсыг аваад ажлыг шинэчлэл хийгдэх гээд миний бичиг баримт утсыг аваад явсан, удалгүй ирээд та бид 2 ажил удахгүй эхлэх гэж байна сонин нь ирнэ гэж худлаа ярьсан. Тэрнээс хойш 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* нь бас надтай уулзана бас техникийн шинэчлэл хийгдэнэ, бичиг баримт утас 2 чинь хэрэгтэй байна та учрыг нь олохгүй гээд утас, иргэний цахим үнэмлэх аваад явсан. Удалгүй ирээд *******той утсаар яриад нөгөө ажил чинь юу болж байна гээд асуусан чинь ******* та бид 2 сонин тараахгүй сэтгүүл тараахаар болсон гээд миний дугаартай данс руу 300.000 төгрөгийн ажлын урьдчилгаа гэж хийсэн. Тэрнээс хойш 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин надтай уулзаад техникийн шинэчлэлээ дахиж хийх гэж байгаа гэнээ дахиад бичиг баримт, утас аваад явсан. Тэгээд би усаа авсан чинь утсан дээр мессеж ирээд байсан чинь алив утсаа аваад ир мэдээлэл ирж байгаа гээд миний утсаа аваад байсан,  тэгтэл зээл авсан мессеж устгаж байсан юм байна тэрнээс хойш уулзаагүй байсан. Мөн 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ******* та нөхрөө дагуулаад ирээ, эрэгтэй хүний ажил байна гэхээр нь манай нөхөр ажиллахгүй байхаа гэсэн чинь долоо хоногийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дахин яриад танай нөхрийг сонингийн газар нярвын ажил байна гэхээр нь би нөхөр ийг дагуулаад *******той Голомт банкны авто машины зогсоол дээр машин дотор уулзсан чинь манай нөхрийг өргөдөл бичиж өгөөд бичиг баримтаа гар утсаа өгчих утсан дээр чинь мэдээлэл ирнэ гээд аваад явсан Голомтын 3 давхарт Хатантуул гээд сонины газрын эрхлэгч байдаг уулзчихаад ирнэ гээд нөхрийн гар утас, бичиг баримт аваад явсан хэсэг хугацааны дараа ирээд болсон гээд бичиг баримт гар утсыг өгсөн. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин Ц.******* нь намайг нөхөр бид 2-ийг Голомт банкны гадаа дуудаад мэдээллийн шинэчлэл хийнэ 2 компани нийлж байгаа гээд нөхрийн бичиг баримт, гар утсыг мөн адил аваад явсан хэсэг хугацааны дараа буцаж ирээд болсон гээд бичиг баримтыг өгсөн. 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Ц.******* нь манай гэрийн гадаа ирээд дахин шинэчлэл хийгдэнэ бичиг баримтаа явуулж гэж байна гээд нөхөр ийн бичиг баримт, гар утсыг аваад оролдоод байсан би асуусан чинь өргөдлийг чинь утсаар шивнэ гээд нөхөр ийн утсыг оролдоод байснаа, болохгүй байна маргааш Голомт банк дээр очиж шинэчлэлээ хийе гээд маргааш дахин нөхөр бид 2, *******той уулзсан чинь дахин бичиг баримт утас барьж яваад хэсэг хугацааны дараа болсон гээд өгсөн. Тэрнээс хойш нэлээн хэд хоногийн дараа сонгуулийн ажлаар явж гэдэг хүн*******ыг тэтгэврийг авсан гэж ярихаар нь би тэр оройноо Хаан банкин дээр очоод дансны хуулга үзтэл удаа дараа миний зээлийг авсан байсан.  2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 559.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг Ц.******* нь бичиг баримтыг ашиглаж хуурамч баримт бүрлүүлэн гар утас ашиглан надад мэдэгдэлгүй 4 удаагийн 7.100.000 төгрөгийн зээл авсан байсан. Тэгээд маргааш нөхөр ийн дансыг үзтэл 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөгөөр 1 удаа, 6.480.000 төгрөгөөр 1 удаа, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 560.000 төгрөг нийт 8.200.000 төгрөгийг Ц.******* авсан  байсан....” гэх мэдүүлэг, / 2 хх-ийн 112-114, 5 хх-ийн 7-8/,

Хохирогч гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн        

...2024 оны 06 дугаар сард Монгол улсын их хурлын сонгуулийн сурталчилгааны үед миний бие нь сонгуулийн сурталчилгаанд “Угалз” 4 дүгээр багт ажиллаж байсан. Тухайн үед надтай******* цуг ажиллаж байсан. Тэрнээс хойш таних болсон. 2024 оны 10 дугаар сард Орон нутгийн сонгуулийн үед дахин 4 дүгээр багт ажиллах болсон тэр үед******* нь над дээр ирээд “ сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байгаа юм энийг бөглөх юм бол 100.000 төгрөг өгнө гэхээр нь би бэлнээр авна гэсэн чинь дансаар өгнө гээд надаас иргэний цахим үнэмлэх авсан мөн өөрийнх нь утасны цэнэг дууссан байна, утсаар яриад өгье гээд миний утсыг аваад явсан. Тэр үед нь миний утсыг аваад оролдоод байсан. Тэгээд би гар утас бичиг баримтаа авсан тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа би тэтгэврийн мэдээллээ хартал миний тэтгэврийн 4.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Би гайхаад банкнаас асуутал таны тэтгэврийн зээлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аваад гэх хүний данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд би гайхаад энэ талаар хөөцөлдөж байгаад гэх хүнтэй уулзах үед******* гэгч нь гэх хүний тэтгэврийн зээлийг өөрт хэлэлгүй авсан байсан. Мөн миний тэтгэврийн зээлийг******* нь авсан болох нь тодорхой болсон. Тэгээд би*******той уулзаад чи миний тэтгэврийн зээлийг авсан байна гээд хэлтэл******* нь би таны тэтгэврийн зээлийг авсан нь үнэн тохиролцож болох уу сар болгон танд 1,000,000 төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд надад 500.000 төгрөгөөр 2 удаа нийт 1.000.000 төгрөгийг өгөхөөр нь би зээлээ хаасан. Одоо надад өгөөгүй 3.000.000 төгрөг байна.******* нь , гэх хүмүүсийн тэтгэврийн зээлийг авсан байсан.******* нь надад сонгуульд ашиглах гэж байгаа 100.000 төгрөг өгнө гэж худлаа яриад иргэний үнэмлэх, гар утсыг аваад оролдоод тэр үед миний тэтгэврийн зээлийг авсан байна. Миний тэтгэврийн 4.000.000 төгрөгийн зээл авсан байна. Би буцааж 1.000.000 төгрөгийг авсан үлдсэн 3.000.000 төгрөгийг авмаар байна гомдолтой байна...******* надад 2.850.000 төгрөг төлсөн байна. Би одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 1.250.000 төгрөг нь үндсэн зээл, 250.000 төгрөг нь хүү нь гэж бодож нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 10-11, 2 хх-ийн 05-06/, 

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... бид хоёр гэр бүл болоод 5 жил болж байгаа... би хүний нэр дээр зээл авсан талаар саяхан эгч нараас нь дуулж сонссон. Яг нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Би мөнгөө аваад юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Надад бол мөнгө төгрөг өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-р хуудас/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн       

...биаас  2024 оны 04 дүгээр сард мөнгө зээлээч гэж очиж хэлсэн. Зээлэхдээ 2-3 сарын  тэтгэврийн зээл аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхэд нь тэг тэг гэсэн. Тэгээд, эгч нь, эмэгтэй дүү, манай хүүхэд******* бид нар Хаан банкин дээр очсон. Хаан банкны гадааын эгч, дүү хоёр нь үлдээд банкин дотор*******, бид гурав очоод сандал дээр нь сууж байгаад******* хоёр киокс машин дээр очин авсан. Тэр хоёр яг хэдэн төгрөг авсныг мэдэхгүй.  Үүнээс хойш биаас мөнгө аваагүй... би интернэт банк эзэмшдэггүй. Миний дансанд гүйлгээ орсон талаар мэдээд Голомт банк дээр очоод уулзахад интернэт банк байна гэсэн. Миний дансанд мөнгө дандаа*******ын хүүхдүүдийн данс руу шилжиж байсан. Миний нэр дээрх интернэт банкыг*******  ашиглаж байсан. Би энэ талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 2, 2 хх-ийн 206, 3 хх-ийн 19/,  Хаан банкны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5225/13/155 *******ын ******* тоот дансны хуулга, / 1 хх-ийн 7-9/, Голомт банкны дугаарын ын гийн дансны хуулга /хх-ийн 11-17/,  Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 370 дугаартай  *******ын ******* тоот дансны хуулга, /хх-ийн 46-47/ Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаартай ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, / 1 хх-ийн 123-124/, Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 422 дугаартай *******ын ,,,,тоот дансны дэлгэрэнгүй хуулга, / 1 хх-ийн 125-160/, Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/950 дугаартай гийн тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа, /1 хх-ийн 161-174/, Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/ 949 дугаартай *******ын ,, тоот дансны дэлгэрэнгүй хуулга, / 1хх-ийн 175-178/, / Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 424 дугаартай овогт / /-ийн тоот дансны хуулга, / 2 хх-ийн 24-25/, Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 422 дугаартай *******-ийн ,, ,,,,, тоот дансны дэлгэрэнгүй хуулга, / 2 хх-ийн 30-67/, Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/950 дугаартай -ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, / 2 хх-ийн 68-81/, Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/949 дугаартай ******* / ,, тоот дансны хуулга, / 2 хх-ийн 82-85/,  Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 421 дугаартай *******-ын ,, тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /2 хх-ийн 123-164/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / 2 хх-ийн 191-194, 3 хх-ийн 06--09/, мөрдөн байцаалтын хэргийн нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 204-205, 3 хх-ийн 17-18/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг ******* тоотод гэртээ өөрийн эзэмшлийн гар утсаар *******ын Хаан банкны ******* тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийн ашиглан эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 450,000 төгрөгийг зээлийг тус тус авч нийт 2,350,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн ******* нь хохирогч *******ыг сонин тараах ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бичиг баримт, гар утсыг нь авч ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Хаан банкны Киоск автомат машинаас үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 559.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг 4 удаагийн үйлдлээр 7.100.000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өөрт шилжүүлсэн Залилах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн ийг  “сонингийн газарт нярвын ажилд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, түүний үнэмлэх болон гар утсыг авч 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөгөөр, 6,480,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 7,180,000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 600,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 560,000 төгрөгийг нийт 4 удаагийн гүйлгээгээр 8,340,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг түүний эзэмшлийн Хаан банкны тоот данснаас авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр  2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орон нутгийн сонгуулийн үеэр иргэн д “сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байгаа юм энийг бөглөх юм бол 100,000 төгрөг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний иргэний цахим үнэмлэх болон гар утсыг авч, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байх Их дэлгүүрийн Хаан банкны киоск дээрээс түүний тэтгэврийн данснаас 4,000,00 төгрөгийн зээл авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын... 2024 оны 10 дугаар сард интернэт банкаар нь нэвтрээд, 550,000 5,000,000, 559,000, 620,000 төгрөгийн зээлүүдийг авсан. Хэлж зөвшөөрөл аваагүй ээ, өөрт нь хэлж мэдэгдээгүй... Тэгээд гуайд ажилд оруулж өгнө гэж хэлээд бичиг баримт, гар утсыг нь аваад 2024 оны 10 дугаар сард Хаан банкны киоск машинаас 560,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг нь авсан...гэх мэдүүлэг

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...хохирол 1,500,000 төгрөг төлсөн. Одоо хохирол 2,000,000 төгрөгийг төлчихвөл гомдол, санал байхгүй... гэх мэдүүлэг

Хохирогч *******ын...миний нэрийн өмнөөс 2024 оны 05 дугаар сарын 02-нд 400.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-нд 1,500,000 төгрөг 2024 оны 07 дугаар сарын 02-нд 450,000 төгрөг интернэт банкны данснаас авсан байсан... нь миний нэр дээр 2,350,000 төгрөгийн зээл авсан. Надад энэ мөнгөнөөс 50,000 төгрөг өгсөн. Тэгэхээр би одоо гээс 2,300,000 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр надад хэлж авсан 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн22-23, 25-27, 49, 53, 5 хх-ийн 13/

Хохирогч Д.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...хохирол 8,340,000 төгрөг байна. Үүнээс 1,300,000 төгрөгийг 9, 10 сарын цалингаас намайг тэтгэврийн зээлгүй байхад миний дансанд шилжүүлсэн. Одоо 7,040,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа... гэх мэдүүлэг

Хохирогч ийн.... надад мэдэгдэлгүй 4 удаагийн 7.100.000 төгрөгийн зээл авсан байсан. Харин миний 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөгөөр 1 удаа, 6.480.000 төгрөгөөр 1 удаа, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 560.000 төгрөг нийт 8.200.000 төгрөгийг ******* авсан байсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 112-114, 5 хх-ийн 4-5/

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...хохирол 7,100,000 төгрөг байсан. Үүнээс хохирол төлөөд одоо хохирол 2,300,000 төгрөг үлдсэн гэж бодож байна.

Хохирогч *******ын... 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 559.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг Ц.******* нь  бичиг баримтыг ашиглаж хуурамч баримт бүрлүүлэн гар утас ашиглан надад мэдэгдэлгүй 4 удаагийн 7.100.000 төгрөгийн зээл авсан байсан....” гэх мэдүүлэг, / 2 хх-ийн 112-114, 5 хх-ийн 7-8/,

Хохирогч гийн...Тэгээд би гар утас бичиг баримтаа авсан тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа би тэтгэврийн мэдээллээ хартал миний тэтгэврийн 4.000.000 төгрөгийн зээл авсан байсан....” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 10-11, 2 хх-ийн 05-06/

Гэрч ийн...би хүний нэр дээр зээл авсан талаар саяхан эгч нараас нь дуулж сонссон, би мөнгөө аваад юунд зарцуулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35/

Гэрч гийн...биаас  2024 оны 04 дүгээр сард мөнгө зээлээч гэж очиж хэлсэн. Зээлэхдээ 2-3 сарын  тэтгэврийн зээл аваад өгөөч гэж гуйсан. ******* хоёр киокс машин дээр очин авсан. Тэр хоёр яг хэдэн төгрөг авсныг мэдэхгүй.  Үүнээс хойш биаас мөнгө аваагүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг ******* тоотод гэртээ өөрийн эзэмшлийн гар утсаар *******ын Хаан банкны ******* тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийн ашиглан эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар авч нийт 2,350,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан,  бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч , хохирогч *******, хохирогч , шүүгдэгч *******ын өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул энэ нь дээрх хуулийн нэр томьёонд хамаарч байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хороонд шалтгаанд холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж хийсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 Шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч *******, , нарт бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалж шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч хохирогч *******, нарыг сонин тараах, няравын ажил оруулж өгнө, хохирогч г сонгуулийн сурталчилгаанд ашиглах хуудсыг бөглөж өгвөл 100.000 төгрөгийг өгнө гэх зэргээр хохирогч нарын иргэний үнэмлэх, гарыг утас, дансны дугаар буюу холбогдох мэдээллүүдийг нь авч ашиглаж, хохирогч нарын данснаас өөрийн дансанд удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж авсан, шүүгдэгч *******  нь хохирогч *******, , нарт  бодитой мэдээлэл өгөхгүйгээр  шалтаг тоочин хойшлуулж удаа дараагийн мэдээлэл шинэчлэх зэрэг үйлдлээр, мөн хохирогч гийн сонгуулийн хуудас бөглүүлж бусдад мөнгө өгөх зэргээр  хуурч,  зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авсан гэх  шинж хангагдаж байна.

Эрүүгийн хуулиaн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь тухайн  гэмт хэргийг  олон удаагийн үйлдлээр буюу хохирогч, хуулийн этгээдэд харилцах онлайн данснаас бусдын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан” Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******оос  нь хохирогч ,  хохирогч *******ад

Хохирогч , хохирогч *******д нарт 21,790,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч гийн 4,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч *******ад учруулсан 2,350,000 төгрөгийн хохирлоос 1,500,000 төгрөгийг, хохирогч ид учруулсан 8,340,000 төгрөгийн хохирлоос 1,300,000  төгрөгийг, хохирогч *******д учруулсан 7,100,000 төгрөгийн хохирлоос 5,570,000 төгрөгийн хохирол болох нийт 12,370,000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 9,440,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д 1,550,000 төгрөг, хохирогч ид 7,040,000 төгрөг, хохирогч *******ад 850,000 төгрөгийг тус тус гаргуулж олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т  8 сарын хугацаагаар зорчих эрх хийгязгаарлах ял тус тус оногдуулах уг ялыг нэмж нэгтгэн нийт 1 жид 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар оногдуулах ... гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн...гэм буруу, хэргийн зүйлчлэл маргахгүй байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг нэг жилийн хугацаагаар хойшлуулах ...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан  шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хохирогч нарт өөрийн боломжоор нөхөн төлсөн, шүүх хуралдаанд хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу хохирогч нартай эвлэрлийн гэрээ байгуулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ба хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал,/ бага насны буюу  2, 4, 8 настай 3 хүүхэдтэй Баянхонгор аймгийн ниспотриулм шатахуун түгээх газарт түгээчээр ажилладаг, сарын 1,200,000 төгрөгийг цалинтай,  түүнчлэн хүүхдүүдийг бага насны хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх авах зэргээр ар гэртээ анхаарал халамж тавих,/ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, шүүгдэгч *******ын... ар гэрийн байдал, гартаа цаг зүүхэд хэцүү байна, би олон нийтийн газар ажилладаг ба тухайн ялыг эдлэхэд бэрхшээл үүсэх ба олон нийтийн газар ажиллахад хүндрэлтэй, байнгын сэтгэл түгшсэн байдалд ажиллах, хүмүүс намайг юу зүүсэн талаар асуух зэргээр сэтгэлийн дарамт үүсэх, дахин гэмт хэрэгт холбогдохгүй...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасан…Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно…гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т …Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно… гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******т оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж, түлхүүр 8 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон       ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн*******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар ,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******оос нийт 9,440,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д 1,550,000 төгрөг, хохирогч ид 7,040,000 төгрөг, хохирогч *******ад 850,000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

9. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж, түлхүүр 8 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

11. Шүүгдэгч ******* нь хохирогч д төлөх төлбөргүй,цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМАА