Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 70

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

 

      Улсын яллагч                              Л.Энхтайван

      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Р.Атарцэцэг

      Хохирогч                                      Б.Солонго

      Нарийн бичгийн дарга                С.Энхтайван нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Жигжидсүрэнгийн Ууганбаярт холбогдох 201718000066 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 09-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сум Баянцагаан 2 дугаар баг, 2 дугаар хэсгийн 02 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Жигжидсүрэнгийн Ууганбаяр, /РД:МП86070971/,

 

Шүүгдэгч Ж.Ууганбаяр нь 2013 оны 08 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд эхнэр Б.Солонгыг байнга зодож, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

Тодорхойлох нь ;

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Ж.Ууганбаярын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ хамт гэртээ байж байх үед манай эхнэр Солонго “Хүдэр сумын соёлын төвд тоглолт ирсэн гэсэн, би үзнэ шүү” гэхээр нь би “тэгээ тэг, үз” гэж хэлсэн. Тэгээд би гадуур явж байгаад эхнэр лүүгээ ярихад эхнэр “тоглолт эхэлсэн шүү, би энд үзэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Солонгын ээжийнх нь төрсөн дүү Балжиннямын хамт соёлын төв рүү тоглолт үзэхээр ирсэн. Тухайн үед тоглолт эхэлчихсэн, удаагүй байсан бөгөөд манай эхнэр хүмүүсийн дунд тоглолт үзээд сууж байсан. Би хэсэг тоглолт үзэж байгаад Солонгыг над руу харах үед нь толгойгоороо “явъя” гэж дохиход Солонго хариу “явахгүй” гэж толгой сэгсэрчихээд тоглолтоо үзээд суугаад байсан. Тоглолт дуусах гэж байх үед би хүүхдүүдийн өшиглөж байсан жижиг ундааны хуванцар сав миний урд унах үед хөлөөрөө зөөлөн өшиглөтөл тухайн ундааны сав хашлаганы нүхээр орж доор сууж байсан нэг багш эмэгтэйгийн биен дээр нь уначихсан юм. Тэгтэл тэр эмэгтэй над руу ирээд “чи яаж байгаа юм” гэж хэлээд 2-3 удаа намайг цохихоор нь би “уучлаарай таны дээрээс уначихсан уу” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй эргээд суудал дээрээ суусан. Хэсэг байж байгаад тоглолт дууссан юм. Би эхнэрээ явах юм байх гэж санаад гарч машиндаа суугаад 5 орчим минут хүлээсний дараа эхнэр Солонго, манай дүүгийн эхнэр Шүр-Эрдэнэ хоёр Соёлын төвөөс гарч соёлын төвийг тойроод харанхуй хэсэг рүү ороод алга болж 5-10 минут болсны дараа харанхуйгаас гарч ирээд эргээд соёлын төв рүү орох гэхээр нь би “явах уу” гэж асуухад Солонго “байж бай” гэж хэлээд эргээд орсон. Эргэж ороод гарч ирэхгүй удаад байхаар нь араас нь ортол Солонго зогсож харагдахаар нь “явъя” гэж толгойгоороо дохитол хариу нэг хуруугаа гаргасан. Тэгж хуруугаа дохисон нь “нэг бүжиглээдхье” гэж байгаа юм байх гэж бодоод хэсэг хүлээсэн юм. Тэгж хүлээсээр байгаад нилээн удаж миний уур их хүрсэн. Би маргааш өглөө нь хөдөө явах ажилтай байсан учраас эртхэн харьж амармаар байсан боловч Солонго намайг хүлээлгээд байсан. Бүжиг дууссаны дараа бүх хүмүүс зэрэг шахуу гарсан. Тэгээд Солонго ганцаараа ирээд машинд суусан юм. Тухайн үед миний машинд би болон машин машинд дайгдсан Билгүүн гэх залуу байсан. Тэндээс хөдлөөд би эхнэртээ уурлаад “чи одоо яагаад архи уусан юм бэ, хэр ихийг уусан юм бэ” гэж асуухад 50 граммын аягаар тал уусан гэж хэлсэн. Тэгээд шууд гэртээ ирэх үед Билгүүн манай гэрт оролгүй гэртээ харихаар явсан. Манай охин, хүү 2 гэртээ байсан. Гэртээ орж ирсний дараа Солонго хувцас хунараа сольж нүүр амаа янзалж байх үед би “чи талхныхаа гурилыг хурдан зуур” гэж хэлсэн. Солонго бүжгэн дээр оройтсон, намайг маш ихээр хүлээлгэсэн шалтгааны улмаас бид 2 хэсэг маргалдсан. Би Солонгод хандаж “чи хүн амьтны дэргэд намайг эвгүй байдалд оруулаад, нуугдаж архи уугаад” гэх мэтээр ярьж байх үед Солонго миний урдаас чангаар “охиныхоо хажууд яаж байгаа юм” гэж хашгирахаар нь өөрийн өмдний тэлээг давхарлаж нугалж байгаад өгзөг рүү нь 2 удаа цохих үед манай охин Анужин над руу ирээд “ааваа болиоч ээ” гэж хэлэх үед нь би шууд гэрийнхээ унтлагын өрөө рүү орсон. Унтлагын өрөөндөө тайвшраад хэсэг сууж байх үед сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаатар орж ирсэн. Би эхнэр Солонгыг 2017 оны 02 дугаар сарын 08-наас өмнө 2 удаа зодож байсан. Гэхдээ хаана, хэдэн онд гэдгийг санахгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 96-р ху/,

2. Шүүгдэгч Ж.Ууганбаярын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Энэ миний буруу, би өөрийн буруу зүйл хийсэндээ маш ихээр харамсаж байна. Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөв мэдүүлсэн учир надад нэмж ярих зүйл алга байна. Ер нь гэр бүлийн хооронд хэрүүл маргаан бишгүй байдаг шүү дээ. Түүний нэг адилаар эхнэр Б.Солонготой маргалдаж, би өөрөө их түргэн ууртай учир зодож цохиж байсан үнэн. Энэ миний буруу, би өөрийн буруугаа ойлгож байгаа. 2013 оноос хойш хэд хэдэн удаа цохиж зодсон. Манай эхнэр би Б.Солонго болсон явдлын талаар хэлсэн байх тэр бүгд үнэн. Би Батчимэгтэй одоогоос 3-4 жилийн өмнө дотно харьцаатай байсан. Түүнээс хойш ер нь холбоогүй байгаа. Манай эхнэр намайг хардаж, би эхнэр Б.Солонгыг хардаж хоорондоо маргалдаад байдаг юм. Би эхнэр Б.Солонготой хэрэлдэж маргалдаж үедээ цохиж зодох үед гартаа барьсан зүйлээрээ цохиж зодсон зүйл байгаа. Энэ миний буруу, би ойлгож байна. Хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Өөрийн буруу зүйл хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний ахуй амьдралыг харж үзнэ үү, би дахин эхнэр Б.Солонгыг цохиж, зодохгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 99-р ху/,

3. Шүүгдэгч Ж.Ууганбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 08-ны орой манай суманд тоглолт ирсэн. Миний бие 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нь хөдөө ажилдаа явах гээд хүлээж байсан. Манай эхнэр “тэр тоглолтыг үзээд ирье” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлээд явуулсан. Би удахгүй тоглолт болж байгаа газарт нь очоод хэсэг үзэж байгаад маргааш нь ажилд явах тул “гэртээ очиж юм аа бэлдэхээр явъя” гэж эхнэртээ хэлсэн. Гэтэл манай эхнэр Б.Солонго “түр байж бай” гэхээр нь нэлээн хүлээсэн. Тоглолт дуусаад “явъя” гэхэд бас л “байж бай” гээд байсан.  Тоглолтын дууссаны дараа нийтийн бүжиг болсон. Эхнэр Б.Солонго “бүжиглэнэ” гээд байхаар нь дуустал нь хүлээсэн. Тэндээс гарч ирээд машинд суугаад харихаар явсан. Машинд Хүдэрээ Билгүүн гэж хоёр хүүхэд хамт явсан. Гэр лүү явж байтал Б.Солонгоос архи үнэртсэн. Би “яагаад архи уусан юм бэ” гэхэд “хоёр балгасан юм аа” гэж хэлсэн. Ингээд би ч түргэн ууртайг хэлэх үү нэг цохиод авсан. Тэгээд өөдөөс юм яриад байхаар нь ахиад хэд хэд гар хүрсэн. Тэгээд гэртээ очоод бас ганц нэг цохисон. Б.Солонготой 14 жил хамт амьдарч байна. Солонгоо 2016 оны 07 дугаар сард ээжийнд нь очсон. Яагаад гэвэл гэртээ юм хийе гээд байж байтал ээжийнх рүү гээ явчихсан байсан. Би араас нь очоод “яагаад гэртээ юм хийхгүй алга болчихоод байгаа юм бэ” гэхэд ээж нь өмөөрөөд надтай арсалдсан. Тэгэхээр нь би эхнэрээ чирээд аваад гарсан. Яг ч хайчны ишээр зодсоноо сайн санахгүй байна. Ганц нэг гар хүрэх нь хүрсэн. Тэгээд уурандаа хадам ээждээ цагдаад хэлвэл гэрийг чинь шатаана гэж хэлсэн. Би эхнэртээ маш их хайртай дээрээс нь би хартай болохоор харамласандаа л гадуур дотуур гарахыг нь хянаж гар хүрээд байдаг. Одоо би ял шийтгэл авсан ч хамаагүй, харин эхнэрийнхээ сэтгэлийг яаж засах вэ гэдгийг л бодож байгаа. Эхнэрээ 9 удаа цохисон гэсэн үйлдлээс нэгийг нь санахгүй бана. Бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие өмнө нь ингэж шүүх цагдаагаар явж үзээгүй. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөн ял оноож өгнө үү, гэх мэдүүлэг,

4. Хохирогч Б.Солонгын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би өөрийн нөхөр Ууганбаяртай 2004 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2004 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулан өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Бид хоёрын дундаас анхны охин Анужин 2005 онд төрсөн, түүний дараа 2013 онд Тэмүжин гэх хүү маань төрсөн. Манай хүү төрснөөс хойш хугацаанд манай нөхөр намайг хааяа даа зодож цохидог байсан. Ямар шалтгааны улмаас гэхээр манай нөхөр өөр эмэгтэйтэй явалдсаны улмаас бид 2 маргалдаж, улмаар миний хөл, гар, толгой хэсэг рүү хөлөөрөө, гараараа зарим эд зүйлээр цохиж зоддог байсан. Зодох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байдаг байсан.

2013 оны 08 дугаар сарын сүүлэээр охиныхоо хичээлийн хэрэгсэл бэлдэх ажлаар нөхөр, хүү, охин, нагац ах Балжинням нарын хамт Улаанбаатар хот орсон юм. Тухайн үед манай нөхрийн утас руу нэг эмэгтэй хүн утасдаад байхаар нь би утсыг нь автал салгачихсан юм. Тэр шалтгааны улмаас бид 2 маргалдаж нөхөр миний зүүн гуя хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Балжинням ах хамт байсан. Тэр өдрийн талаар өөр мэдэх хүн байхгүй.

2015 оны 05 дугаар сард Ууганбаяр гэртээ ирэхгүй байхаар нь үүрийн 03 цагийн үед гэрээсээ гарч хайж байх үедээ сумын цагдаа Алтанбүргэд ахтай тааралдсан бөгөөд Алтанбүргэд цагдаагийн гар утсаар нөхөр лүүгээ залгахад утсаа авахаар нь “би Улаанбаатар хот руу явлаа” гэж хэлээд салгасан юм. Тэгээд би Алтанбүргэд цагдаагаар гэр лүүгээ хүргүүлсэн юм. Тэр үед Ууганбаяр гэрийнхээ тэнд ирчихсэн хүлээж байсан бөгөөд намайг хардаад Алтанбүргэд цагдаатай барьцалдаад авсан юм. Тэр үед би маш их айгаад машинаа унаад зугтаагаад айлуудын дунд орж зогсоод хэсэг байж байхад Ууганбаяр араас ирээд намайг машинаас хүчээр буулгаад миний толгой, нүүр, биеийн бусад хэсэг рүү хөл болон гараараа маш олон удаа цохисон юм. Нилээн зодож байгаад намайг машинд суулгаад Алтанбүргэд цагдаагийн гэрийн гадна очоод Алтанбүргэд цагдаагийн нүдэн дээр миний хөл, гар, толгой хэсэг рүү олон удаа өшиглөсөн юм. Алтанбүргэд цагдаа арай гэж бид хоёрыг салгаад Ууганбаярт учирлаж, хэлж яриад цагдаагийн байгууллагаас шалгана гэхэд нь би “ямар нэг гомдол, саналгүй” гэж гуйсаар шалгуулаагүй юм. Тухайн үед миний зүүн нүд, баруун шанаа тэр чигээрээ, хөл болон гарын хэсэг хөхөрсөн. Тухайн зодуулсаны маргааш орой Ууганбаяр намайг Улаанбаатар хот руу хүргэж өгсөн. Би зодуулсныхаа дараа 2-3 хоног халуурч толгой өвдсөн. Би Урангоо дүүгийнхээ гэрт 18 орчим хонож биеэ тэнхэрсний дараа гэртээ харьсан. Тухайн үед эмч, эмнэлгийн байгууллагад харуулсан зүйл байхгүй.  

2015 оны 09 дүгээр сарын дундуур манай нөхөртэй уулздаг байсан Б.Батчимэг гэх эмэгтэй өөрийнхөө гэрэл зургийг гар утсан дээр нь дараад явуулчихсан байсан. Би нөхрийнхөө зургийг үзэж байхдаа тэр хүүхний зургийг харсан юм. Тэр шалтгааны улмаас бид 2 маргалдтал “би тэр гар утсыг олсон учраас наад зураг чинь байж байгаа” гэж хэлээд хүлээн зөвшөөрөхгүй уурлаад манай гэрт байсан эвхэгддэг том хутганы ишээр толгой хэсэг рүү цохих үед нь би толгой хэсгээ хамгаалж гараа барьтал зүүн гарын долоовор хурууны төгсгөлийн үен дээр яз цохисон. Мөн толгойн орой хэсэг язарсан. Агаарын теннисний цохиураар нуруу, гуя, хөл, гар хэсэг рүү олон удаа цохисон. Түүнчлэн үснээс зулгаасан, хөл рүү өшиглөсөн. Мөн хутганы үзүүр хэсгээр зүүн гуя руу маань хатгасан. Тухайн гэмтлүүдийг гэрэл зургаар баталгаажуулсан байгаа.

2015 оны 11 дүгээр сарын сүүлээр нөхөртэйгээ маргалдсан юм. Тухайн үед нөхөр Дархан-Уул аймаг Батчимэг гэх хүүхэнтэйгээ хамт явж байна гэж манай сумын хүмүүс ярих үед нь утсаар маргалдаад гэртээ ирэхээс нь өмнө Улаанбаатар хот руу ганцаараа явсан. Тэнд очоод 2 хонож байх үед манай нөхөр над руу утасдаад “дахин тэгэхгүй, уучлаарай” гэж гуйгаад байхаар нь би нөхөр лүүгээ очсон юм. Тэгээд би эмэгтэй дүү Урангоогийн гэрт дагуулаад очсон юм. Тэр үед манай дүү найзынх руугаа хонохоор явах гэж байхдаа “дахин эгчийг маань зодож, нүдвээ, битгий давраад байгаарай” гэж хэлсэн бөгөөд дүүгийн тэгж хэлсэнд дүүг гараад явсны дараа уурлаад халуун тогооны залгуураар миний өгзөг, хөл, гар хэсэг рүү маш олон удаа ороолгосон бөгөөд маш их өвдсөндөө орилох үед миний оймсыг өөрөөр маань аманд хийлгэж байгаад зодсон. Тэр үед орой болсон унтаж амрах гэж байсан учраас нүцгэн байсан. Тухайн үед намайг зодуулах үед хэн нэгэн хүн хамт байгаагүй. Зодсоны улмаас миний биед үүссэн гэмтлүүдийн гэрэл зургийг авч баталгаажуулсан байгаа.

2016 оны 01 дүгээр сарын ихээр нэг орой нөгөө Батчимэгээс болж нөхөртэйгээ маргалдсан бөгөөд Ууганбаяр гэрт өмсдөг чийшиг буюу углаашаар өгзөг, гуя, гар, өвдөг хэсэг рүү олон удаа цохиж зодсон юм. Тухайн үед миний хүү, охин нар гэрт хамт байсан. Мөн тэр үед зодуулснаа гэрэл зургаар баталгаажуулсан.

2016 оны 02 дугаар сарын ихээр Батчимэг гэх хүүхнээс болж маргасан бөгөөд би гэрийнхээ тоосыг соруулж байх үедээ нөхөрт хандаж “би чамаас сална” гэж хэлтэл үгийн зөрүүгүй миний ард талаас гар нүүрний алчуураар араас хоолойг маань боосон. Би бараг ухаан алдах гэж байхад боохоо больсон. Хоолой боосны улмаас миний хүзүү улайж, зарим газар цус хурсан. Тэр зургийг би өөрөө авсан. Энэ үед нөхөр бид хоёр хоёулахнаа байсан.

2016 оны 07 дугаар сарын сүүлээр би ээжийнхээ гэр лүү очсон байх үед Ууганбаяр ирээд над руу “гадуур тэнэлээ, утсаа авахад яадаг юм пизда” гэж хэлээд ээжийн минь хажууд хайчны ишээр толгой хэсэг рүү хэд хэд цохисон. Ээж маань намайг өмөөрөх үед ээжтэй “чиний охиныг би алсан ч яадаг юм, май пизда авгай минь” гэж хэлээд ам руу нь салаавч хийгээд “та нар цагдаад өгөөд ямар нэг зүйл олж долоохгүй шүү” гэж хэлсэн. Мөн “гэр орныг чинь галдан шатаана, буудна” гэх мэтээр заналхийлсэн.

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө хүү, нөхөр бид 3 хэвтэж байх үед Ууганбаяр надтай “секс хийнэ” гэхээр нь би дургуйцтэл “өө муу эр хүн шиг пизда” гэж хэлж босч яваад өөрийнхөө өмдний тэлээг авч ирж хөнжил хуу татаж байгаад хүүгийн маань хажууд гуя, хөлийн шилбэ хэсэг рүү хэд хэдэн удаа ороолгосон. Хүү маань сэрээд уйлаад байсан.

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед Хүдэр сумын Соёлын төвд урлагийн тоглолт нөхрийнхөө төрсөн дүүгийн эхнэр Шүр-Эрдэнэтэй үзэж байх үед нөхөр гаднаас орж ирчихээд над руу муухай харах үед би албаар хараагүй царайлсан юм. Тэгээд нэг харсан чинь “явъя” гэхээр нь би “явахгүй” гэж толгой сэгсэрсэн чинь Ууганбаяр хүний ууж дуусгасан байсан ундааны сав авч шидтэл миний хажуугийн сандал дээр сууж байсан Тулгасайхан гэх эмэгтэйг оносон юм. Тэр үед Тулгасайхан ундааны саваа бариад Ууганбаяр луу очоод уулзсан гэсэн. Тэр 2 юу ярьсан талаар бол сонсоогүй. Тулгасайхан эргэж ирээд суудал дээрээ суух үед нь асуухад “Ууганбаяр чамайг онох гэж байгаад, намайг оночихлоо” гэж байна гэсэн. Тэгээд тоглолтын үеэр нөхөртөө гомдсондоо Шүр-Эрдэнэтэй нэг лааз 0,5 литрийн шар айраг хувааж уусан. Тухайн тоглолт 21 цаг өнгөрч байх үед дууссан бөгөөд соёлын төвөөс гарах үед нөхөр машин дотроо Хүдэрээ, Билгүүн гэх хамт ажилладаг хүмүүстэй сууж байхаар нь машин руу нь ороод суусан. Би машинд суусны даруй Ууганбаяр миний толгой, нүүр лүү атгасан гараараа цохиж “чамд уусны чинь шанг өгнөө, пизда минь, зэвүүн муу пизда” гэж занаад байсан. Тэгэхээр нь би Шүр-Эрдэнэтэй ганц шар айраг уусан талаараа хэлсэн. Тэндээсээ хөдөлж Хүдэрээ, Билгүүн нарыг буулгах газарт нь буулгаж бид 2 гэртээ харьсан. Гэрт орох үед манай гэрт 2 хүүхэд маань байсан. Би гадуур хувцсаа тайлсны дараа Ууганбаяр намайг “нааш ир муу пизда, шанг чинь өгнөө” гэж хэлэх үед нь би том өрөө рүү орох үед “чамайг явъя гэж хэлээд байхад явдаггүй ямар овоо пизда вэ” гэж хэлээд уртасгагч залгуурны утсаар миний нуруу хэсэг рүү нэг удаа цохих үед өвдсөндөө орилоход манай охин орж ирээд “болиоч аав” гэж хэлсэн. Би мөн Ууганбаярт хандаж “чи муу арчаагүй, чам шиг аав байдаггүй юм, чи охиноо ямар учраас ихэр татаад уйлсныг мэдэх юм уу” гэж хэлэхэд дахин ороолгох гэтэл миний охин аавынхаа өмнүүр орж “та болиоч ээ, наагуур чинь цохих юм бол өвднө шүү дээ, цохимоор байгаа бол энүүгээр цохь” гэж гар утасны цэнэглэгч өгөх гэтэл аваагүй. Охин маань уртасгагчийг нь аваад явсан. Тэгээд хэсэг намжаад би жижиг өрөө рүүгээ орж гурил зуурах гэтэл араас орж ирээд “чи муу яасан их юм ярьдаг болсон юм, ална чамайг” гэж хэлсэн. Тэр үед хүү маань миний хажууд зогсож байсан болохоор цохиогүй. Би суугаад гурилаа зуурч байхад Ууганбаяр өмднийхөө тэлээг гартаа ороож харагдсан. Ууганбаярыг арай цохино гэж бодоогүй сууж байхад тухайн тэлээнийхээ арал буюу төмөртэй хэсгээр нь өгзөг хэсэг рүү 2 удаа цохиод маш их өвдсөндөө өөрийн эрхгүй нүднээс нулимс гарах үед “уйлаад үзээрэй, пизда минь” гэж амандаа үглэж байх үед хашааны хаалга нүдээд гаднаас сумын хэсгийн төлөөлөгч ганцаараа орж ирсэн. Тэгээд би хүүхдүүдээ аваад ээжийнх рүүгээ явсан. Маргааш нь сумын эрүүл мэндийн эмнэлэг орж үзүүлсэн. Мөн биеийнхээ гэмтсэн хэсгийн гэрэл зургийг авсан.

Ууганбаяр хамгийн сүүлд намайг зодсоноос өмнөх үеүдэд эмч эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. Харин зодуулсныхаа дараа өөрийн ээжийн төрсөн дүүгийнх нь охин Уянгаар биеийнхээ гэмтсэн хэсгийн зургийг гар утсаар авахуулж байсан. Тухайн өдрийн 17 цагийн үед хүүгээ цэцэрлэгээс нь авчихаад гэртээ харьсан байх үед нөхөр “мод түлээгээ хагал пизда минь, юугаа хийгээд байгаа тэнэг пизда чинь” гэж доромжлох үед охин маань учиргүй ихэр татаж уйлсан юм. Би охиноосоо ямар учраас уйлаад байгааг асуухад ямар нэг зүйл хэлэхгүй уйлаад байсан. Хэсэг шалгаасны дараа миний охин :”аавдаа гомдсондоо уйлсан” гэж хэлсэн. Мөн “аав таныг болохоор пизда гэж хараачихаад  тэр хүүхэн рүүгээ ярихдаа “миний хайр ядарч байна уу, мөнгө төгрөгтэй байгаа юу гэж асуугаад мөнгө шилжүүлснийхээ дараа тэр хүүхнээ утсаар эрхлүүлээд байсан” гэж ярьсан юм. Энэ олон жилийн хугацаанд маш их бие сэтгэлийн дарамтанд байдаг байсан. Маш их гомдолтой байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р ху/,  

5. Хохирогч Б.Солонгын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Тухайн үед Ууганбаяр намайг зодсоны улмаас бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Миний толгой өвдөөд байхаар нь 2016 оны 03 дугаар сарын ихээр Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт толгойны томограф зураг авахуулж, эмчээс зөвлөгөө авсан. Тухайн эмч намайг “гэмтлийн гаралтай тархины хавантай, тархины наалданг болсон байна” гэж хэлсэн. Тус зөвлөгөөний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн. Ууганбаяр намайг олон удаа зодсоны улмаас тархиар хатгуулж байнга шахуу өвддөг болсон. Харин 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр миний толгой маш ихээр өвдөж улмаар ухаан алдаж унасан юм. Тэр үед ээж маань эмнэлэг рүү дуудлага өгч улмаар хэвтэж эмчлүүлсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 22-р ху/,      

6. Хохирогч Б.Солонгын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...2016 оны 12 дугаар сарын эхээр миний хоолой өрөвсөж, өвдсөн юм. Тухайн өвдөлт зүгээр болохгүй сар гаран хугацаанд үргэлжилсэн юм. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын эхээр Дархан-Уул аймагт очиж чих, хамар хоолой чиглэлийн “Бид” гэсэн нэртэй эмнэлэгт үзүүлэн хэвтэж эмчлүүлсэн юм. Тухайн эмнэлгийн эмч миний төвөнхийг үрэвсэлтэй гэж байсан. Тухайн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсний дараа миний хоолой эдгэрсэн. Тухайн үед ямар учраас миний хоолой өвдсөн талаар би мэдэхгүй байгаа. Би Батцэрэн ахыг танина. Манай нөхөр Батцэрэн ахаас түлш худалдан авдаг байсан. Батцэрэн ах манайд хонож, өнжөөд явдаг байсан. 215 оны 11 дүгээр сарын сүүлээр Батцэрэн ах манайд хоноод явсан юм. Тухайн үед миний нуруу, гуянд үүссэн гэмтлийг хараад надаас асуухаар нь “Ууганбаяр зодсон” талаар хэлсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 23-р ху/,

7. Хохирогч Б.Солонгын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Миний хувьд олон жилийн бие сэтгэлийн дарамтанд байсан учир Ж.Ууганбаярт гомдолтой байна. Одоогоор нэхэмжлэх зүйл алга байна. Хурдан Ууганбаяраас гэрлэлтээ цуцлуулж нэг мөр салмаар байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 24-р ху/, 

8.Хохирогч Б.Солонгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: . Миний бие анх 2004 онд Ж.Ууганбаяртай гэр бүл болсон. Ж.Ууганбаяр ажил хийж эхэлсэн цагаасаа гэртээ тогтохоо больсон. Гадуур явахдаа хаашаа явж байгаагаа ч хэлдэггүй. 2013 оноос Батчимэг гэх эмэгтэйтэй нэр холбогдсоноос хойш ааш зан нь хувирч эхэлсэн. 2015 оноос эхлээд гэртээ байхаас байхгүй нь ихсэх болж Дарханд тэр айлдаа амьдрах болсон. Гэртээ ирэх үед нь би “чи хаана явж байгаад ирж байгаа юм” гэх мэтээр бага сага хэрүүл гардаг. Ингээд жаахан хэрүүл гарах үед л намайг барьж аваад зодчихдог. 2013 онд хүүгээ төрүүлсний дараа охиныхоо хичээлийн хэрэглэлийг бэлдэх гээд Улаанбаатар хотод очсон. Намайг аптек ороод гараад ирэхэд Ж.Ууганбаяр утсаар ярьчихсан зогсож байсан. Хажууд нь Балжинням гээд манай ах хамт явж байсан. Намайг аптекаас гарах үед тэр хоёр хоорондоо намайг гарч ирж байна гэж шивнэлдээд байсан. Тэгээд яваад очтол Ж.Ууганбаяр утсаараа яриад инээчихсэн зогсож байсан. Тэгээд би явж очоод утсыг нь автал эмэгтэй хүн дугарч байсан. Тэр эмэгтэй өмнө нь ч гэсэн олон удаа залгаж байсан. Намайг утсыг нь авах үед утсаа салгачихаад байдаг байсан. Би Ж.Ууганбаярт “хүнтэй явалдаж намайг хуурлаа” гэж хэлэхэд намайг эгчийнхээ гадна аваачиж байгаад зодсон. 2015 оны 05 дугаар сард Ж.Ууганбаяр найзуудтайгаа гадаа архи уугаад сууж байсан. Ингээд үүр цайх болтол гэртээ орж ирээгүй. Ингээд би Ж.Ууганбаярыг хайж явж байгаад Алтанбулагийн цагдаатай таарсан юм. Тэр цагдаа “хонхны баярын хамгаалалт хийгээд, мөн тэр өдөр нэг айл шатаад уг галыг унтраачихаад явж байна” гэж надад хэлж байсан. Тэгээд би тэр цагдаад “намайг манай нөхөр дээр хүргээд өгөөч” гэж хэлээд машинд нь суусан. Надад утас байхгүй байсан тул тэр цагдаагийн утсаар нөхөр лүү гээ залгасан. Тэгээд нөхөр маань намайг хардаад Алтанбулагийн цагдаагийн хажууд намайг зодсон. 2015 оны 07 дугаар сард Ж.Ууганбаярын найз Өөдөс гэх хүн надад “танай нөхөр яагаад байна Дархан яваад байгааг чи мэдэж байгаа юу, Дархан очиход нь Батчимэг гэдэг эмэгтэй буудал аваад хүлээж байдаг юм байна лээ” гэж хэлсэн. Үүнийг сонсоод би дүүгийнх рүү гээ явсан. Өмнө би Ж.Ууганбаярыг өөр хүнтэй явалдаад байгаа сураг сонссон ч жаахан хүүхдүүд хэлсэн болохоор итгэхгүй өөрийгөө тайвшруулаад явж байсан. Тэгээд удалгүй буцаж ирэхэд гэртээ байхгүй байсан. Тэр үеэр сургууль цэцэрлэг орсон байсан. Ж.Ууганбаяр надад өөрийнхөө барьж байсан nokia маркын утсыг өгсөн юм. Би тэр утсыг нь үзэж байтал дотор нь нөгөө Батчимэг гэх эмэгтэйн зураг нь байсан. Ингээд би ээжийндээ очсон. Ээжийндээ очоод байж байтал Ж.Ууганбаяр над руу залгасан. Би “чиний утсан дээр явалддаг хүүхний чинь зураг байсан” гэж хэлсэн. Тэр орой би охиноо ээж дээрээ үлдээчихээд хүүгээ аваад гэртээ очсон. Яваад очтол Ж.Ууганбаяр “надад хүнтэй явалдсан зүйл огт байхгүй тэр утсыг би олсон юм” гэж хэлсэн. Тэр ярианаас болоод оройн 9 цагийн үед хэрүүл болоход манай нөхөр намайг зодож эхэлсэн. Зодохдоо загас барихдаа хэрэглэдэг хутгаар миний толгой руу цохиж байсан. Тэгэхээр нь би толгойгоо хамгаалахын тулд гараа толгойн дээр тавьсны улмаас гар маань сорвитой үлдсэн. 2015 оны 11 дүгээр сард Ж.Ууганбаяр Батчимэг гэх хүүхэнтэйгээ Дарханд амьдарч байна гэж хүмүүс надад хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдээ ээж дээрээ үлдээгээд Улаанбаатар хот руу дүүгийнх рүү гээ явсан. Ж.Ууганбаяр миний хойноос уучлал гуйж ирсэн. Тэр орой манай дүү найзындаа очиж хонохоор гарах болсон. Гарахдаа Ж.Ууганбаярт хандаж “битгий миний эгчийн нулимсыг бараад байгаарай, би эгчийнхээ нулимс дуссан байхыг хармааргүй байна” гэж хэлсэн. Миний уур хүрээд байсан болохоор дүүг гараад явсны дараа Ж.Ууганбаярт хандаж “чи ууланд Батчимэгтэй хамт байсан байна” гэх мэтээр хэлж хэлхэд намайг халуун тогооны ишнүүрээр зодсон. Би өвдсөндөө орилоход “юундаа орилоод байгаа пизда вэ, наад оймсоо амандаа чих” гэсэн. Тэгээд би айсандаа оймсоо амандаа хийж байгаад зодуулсан. 2016 оны 01 дүгээр сард бас л Батчимэг гэдэг эмэгтэйгээс болоод хэрэлдэж намайг зодсон. Ер нь Батчимэг гэдэг хүүхэнтэй нэр холбогдож эхэлсэн үеэс л бидний хооронд байнга хэрүүл маргаан гардаг болсон ба түүнээс улбаалаад Ж.Ууганбаяр надад гар хүрдэг болсон. Сүүлдээ тэр хоёрыг цуг явж байгааг харсан хүмүүсийн яриаг сонссон ч дуугүй өнгөрөөдөг болсон. 2016 оны 02 дугаар сард хэрүүл болоод би Ж.Ууганбаяраас “сална” гэж хэлэхэд нүүрээ арчиж байсан алчуураараа миний хоолойг боосон. 2016 оны 07 дугаар сард би ээжийндээ очсон байсан. Гэтэл өөрөө тэнэж тэнэж алга болж ирчихээд над руу залгасан. Тэгэхээр нь би утсаа аваагүй юм. Намайг “тэнэлээ манай ээж дээр очиж үхэр саахад тусалсангүй” гэж хэлээд барьж байсан утсыг маань булааж аваад “барьж чадахгүй юм бол энэ муу утсыг чинь хага шидчихье” гэж хэлээд хага шидсэн. Тэгээд хайчаар миний толгой руу цохиж эхэлсэн. Ингээд ээжтэй маань маргалдаад намайг ээжийн маань нүдэн дээр үсдээд гарсан. 2017 оны 01 дүгээр 27-нд гэртээ орон дотроо хүүхэдтэйгээ хэвтэж байхад “надтай секс хийнэ” гэхээр нь би дургүйцсэн. Гэтэл намайг эр хүн шиг муу пизда гэж хэлээд босоод өмднийхөө тэлээг авч ирж байгаад ороолгож зодсон.  2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн өдөр нь хүүгээ цэцэрлэгээс аваад иртэл “түлээ модоо оруулахгүй яасан юм, Муу пизда минь мод түлээгээ өөрөө хагалаарай” гэж хэлэхэд нь би дугараагүй. Би гэртээ ортол охин маань жижиг өрөөнийхөө орон дээр уйлаад хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад юу ч хэлэхгүй уйлаад л байсан. Тэгээд Ж.Ууганбаяр утсаараа яриад гараад явсан хойгуур би охиноосоо юу болсон талаар дахиад асуухад “таныг өчигдөр бууз хийх гээд явсан хойгуур аав нөгөө хүүхэн рүүгээ миний хайр өлсөж байна уу, миний хайр даарч байна уу, битгий гараарай. Хайр нь энэ модны ажил дуусахаар чам дээрээ яваад очно,  хайр нь мөнгө шилжүүлье гэж яриад байсан” гэж хэлсэн. Би охиныхоо утсыг Ж.Ууганбаярын данстай холбочихсон байсан юм. Тэгээд данснаас нь шууд 60.000 төгрөг хасагдаж байсан. “Миний ээжийг пизда гэж дуудчихаад тэр хүүхнийгээ хайраа гээд байсан, би аавд гомдож байна” гэж ихэр татан уйлж хэлсэн. Тэр өдөр манай суманд тоглолт ирсэн байсан. Ж.Ууганбаяр надад тоглолт руу хамт явъя гэж огт хэлээгүй. Өөрөө түрүүлээд хувцсаа өмсөөд гараад явсан. Тэгээд би мод түлээгээ хагалж оруулчихаад охиныхоо зуурсан гурилаар талх барьчихаад охиндоо ээж нь “тоглолт үзлээ” гэж хэлээд гарсан. Миний сэтгэл санаа муу байсан болохоор нөхрийнхөө дүүгийнх нь эхнэртэй нэг пиво хувааж уусан. Тоглолт дээр болон бүжгэн дээр Ж.Ууганбаяр намайг “явъя” гэхээр нь би яваагүй. Тэгээд орой машинд суутал хамт явж байсан хоёр залуугийнхаа дэргэд миний толгой руу цохиод байсан. Миний толгой өвдөөд байдаг тул “толгой руу битгий цохиоч” гэж хэлэхэд тоохгүй байсан. Ингээд машиныг нь оруулчихаад гэртээ орох гэтэл “байж бай муу пизда минь хэд балгасан” гэхэд нь би “хоёр л балгасан” гэтэл “хоёр балгасны чинь шанг өгнө өө” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орж ирээд айгаад хувцсаа тайлаад том өрөөндөө ороод байж байтал араас орж ирээд уртасгагчны ишнүүрээр цохиж авсан. Охин маань айгаад “ааваа болилдоо, битгий зодолдоо” гээд утасны цэнэглэгч өгөөд “энүүгээр зод” гэж хэлсэн. Охины маань цэнэглэгчээр зодвол арай бага өвдөх байх гэж бодоод аргагүй эрхэнд цэнэглэгч гаргаж өгсөн. Тэгээд намайг хүү маань дагуулаад жижиг өрөө рүү орсон. Тэгээд жаахан талхны гурил нэмээд зуурчихъя гэж бодоод сууж байтал араас тэлээнийхээ аралтай хэсгээр хонгон дундуур  хоёр удаа цохисон. Ингээд миний охин сайн таньдаг эгч рүү гээ “аав ээжийг зодоод байна” гэж хэлэхэд удсан ч үгүй цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд би хоёр хүүхдээ аваад ээжийндээ очсон. Одоо хүртэл тэнд амьдарч байгаа. Нөхөртөө гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхрөө шоронд явуулмааргүй байна. Хүүхдүүддээ ээж нь аавыг нь шоронд явуулчихлаа гэж хэлэлтэй нь биш. Уул нь бид хоёр тэгтлээ таарч тохирохгүй байдаг биш, байга маргалдаж хэрэлдээд байдаггүй. Ганцхан Батчимэг гэдэг хүүхнээс л болж хэрүүл маргаан болж улмаар намайг зоддог. гэх мэдүүлэг,

9. Гэрч М.Мөнхтуулын 2017 оны 03-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Солонго манай эмнэлэгт 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус тус хэвтэн эмчлүүлж байсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны үдийн өмнө Солонгын ээж Долгорсүрэн манай эмнэлэг рүү дуудлага өгсөн бөгөөд би дуудлаганд очих үед Солонго нилээн цонхигор ядруу царайтай “би харин сая өөрөө мэдэлгүй  уначихсан байна” гэж хэлсэн. Тэр үед биеийн байдал нь дунд, ухаан санаа саруул, асуултанд хариулж байсан. Их ядруу харагдаж байсан учраас эмнэлэгт хэвтүүлэхээр болсон. Түүний ээж Долгорсүрэн “энэ Ууганбаяраас болоод миний охин ийм болчихлоо, охиноо эмнэлэгт хэд хоног хэвтүүлмээр байна” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийнхөө орой хэвтүүлж, би өөрөө эмчлэгч эмчээр ажилласан. Тухайн үед Солонгын биеийн хэсэгт ямар нэг шарх гэмтэл байгаагүй. Зодуулж цохиулсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Эмчилж байх үед “миний толгой өвдөөд байна” гээд байдаг байсан. Тухайн толгойны өвчнийх нь ерөнхий оношийг Улаанбаатар хотод гаргуулсан байсан бөгөөд тухайн оношинд “гэмтлийн гаралтай, тархины үрэвсэл, тархины дотоод даралт ихдэлт” гэсэн байсан. Солонго надтай тааралдах үедээ мэндтэй устай, боловсон охин гэж боддог. Уг нь Ууганбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь бага, ажилсаг  залуу гэж боддог. Зан байдлын талаар нь бол сайн мэдэхгүй байна. Би хүмүүсээс сонсохнээ Ууганбаяр сүүлийн үед Дархан-Уул аймагт нэг эмэгтэйтэй уулздаг, эр, эмийн харьцаатай гэсэн. Тэр нь үнэн худлаа талаар мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,

10. Гэрч Ж.Өлзийбаярын 2017 оны 03-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн засаг даргын ажил үүргийг гүйцэтгэдэг. Ууганбаяр, Б.Солонго нар нь манай багийн өрх байгаа юм. Тэр 2-той би ямар нэгэн найз, нөхөд, садан төрлийн холбоо байхгүй. Манай сумын зарим иргэд Ууганбаярыг өөрийн эхнэр Солонгыг зодож, цохидог талаар ярьдаг юм. Намайг засаг даргын ажил авснаас хойш бол Солонго гэр бүлийн хүндээ зодуулсан гэж над дээр ирж байгаагүй. Харин би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд ажилладаг байхад 3-4 удаа манай эмнэлгээр ирж “нөхөртөө зодуулсан” гэж эм тариа хийлгээд явдаг байсан. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 2016 оны сүүлээр манай эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлэхдээ “нөхөртөө зодуулсан” гэж байсан. Манай сумын эрүүл мэндийн төвийн архивт Солонгын мэдүүлсэн талаарх өвчний түүх хадгалагдаж байгаа. Яг хэзээ хэвтэн эмчлүүлсэн талаар санахгүй байна. Солонго хэлэхдээ түүний нөхөр өөр хүүхэнтэй явалдах үед нь тэр талаар хэлэхэд түүнийг зодсон гэсэн. Ямар хүүхэнтэй гадуур харилцаад байдаг талаар бол би ямар нэг зүйл хараагүй. Ууганбаяр эрхэлсэн тодорхой ажилгүй. Мод түлээ самар гэх мэтийн элдэв ажил хийдэг. Ууганбаяртай яг харилцаж үзээгүй болохоор зан байдлын хувьд сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн ам дамжсан яриагаар гэр бүлдээ хайр халамж муутай, хэрцгий гэдэг. Харин Солонго элдэв муу араншин байхгүй, таарсан үедээ мэнд мэдээд явдаг. Жирийн л нэг эмэгтэй гэж боддог. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,

11. Гэрч Г.Нармандахын 2017 оны 03-р сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Солонго манай эмнэлэгт 2016 оны 03 дугаар сарын 21, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус тус хэвтэн эмчлүүлж байсан. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлж байх үед нь би эмчлэгч эмчээр байсан. Тухайн үед Солонгын биеийн байдал дунд, ухаан санаа саруул, ил харагдах гэмтлийн шарх байгаагүй. Зовиур толгой байнга дүйнгтэнэ, нойронд тааруу гэсэн. Солонго надад хэлэхдээ “20 орчим хоногийн өмнө нөхөр Ууганбаярт зодуулж тархиндаа гэмтэл авсан” гэж хэлсэн. Тэр үедээ Улаанбаатар хотын эмнэлгээр тархины зураг авахуулж мэдрэлийн эмчээс зөвлөгөө авч эмчилгээ заалгаж ирсэн байсан. Солонгын ээжийг би сайн танина. Надтай нэг удаа ярилцахад “Солонгын нөхөр эхнэрээ байнга зодож, дарамталдаг” гэж байсан. Ямар шалтгааны улмаас нөхөр нь зодож цохидог талаар ч мөн мэдэх зүйл байхгүй. Мөн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Солонго манай эмнэлэг дээр ирээд “өчигдөр манай нөхөр намайг зодсон” гэж хэлсэн. Би биеийнх нь хэсэгт үзлэг хийж тодорхойлолт бичсэн. Тухайн үед Солонгын биеийн хоёр гуя, шилбэний 6 хэсэг газарт хөхөрч, няцарсан гэмтэлтэй. Мөн далны доод 2 газарт, 2 өгзгөнд том хэмжээний хөхрөлт, няцралт гэмтэл учирсан байсан. Зодох үед цахилгаан уртасгагч, өмдний бүсээр ороолгосон гэж байсан. Солонго гэх эмэгтэй даруу, төлөв араншинтай хүүхэд юм шиг санагаддаг. Харин Ууганбаярын талаар бол надад мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

12.Гэрч Б.Урангоогийн 2017 оны 03-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Б.Солонгын төрсөн дүү нь байгаа юм. Эгч маань нөхөртөө зодуулсан айсан үедээ Улаанбаатар хотод манай гэрт хэсэг байж байгаад буцдаг байсан. Ууганбаяр миний нүдэн дээр Солонго эгчийг зодож байхыг бол хараагүй. Мөн сүүлийн хэдэн жил нөхөртөө зодуулсан үедээ өөрийнхөө биед үүссэн гэмтлийн зургаа авч над руу явуулдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нөхөртөө зодуулж, улмаар цагдаагийн байгууллагад хандсан байна лээ. Солонго эгч 2015 оны 09 дүгээр сард, 2015 оны 11 дүгээр сард, 2016 оны 01 дүгээр сард, 2016 оны 02 дугаар сард, 2017 оны 01 дүгээр сард, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус тус нөхөртөө зодуулсан зургаа над руу явуулсан. Тухайн зурагнуудыг манай хамаатны дүү Уянга, эсвэл өөрөө явуулж байсан. Миний эгч нөхөр Ууганбаяртаа зодуулсныхаа дараа надад хэлдэг байсан бөгөөд надаас “миний дүү битгий Ууганбаяр луу утасдаад хэрүүл маргаан хийгээрэй, эгчийг нь дахин зодчихно” гэж хэлдэг байсан. Миний эгчийг олон удаа зоддог түүний нөхөр Ууганбаярт хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,

13.Гэрч Б.Уянгын 2017 оны 03-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Солонго эгч бид 2 эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Солонго эгчийг түүний нөхөр зодож байхыг харж байгаагүй. Харин Солонго эгч “нөхөртөө зодуулчихлаа” гэж хэд хэдэн удаа дуудаж өөрийнхөө биеийн хөхөрсөн, гэмтсэн газруудын зургийг авахуулдаг байсан. Хамгийн анх 2015 оны 09 дүгээр сарын дундуур Солонго эгч над руу утасдаад “намайг гэртээ хүрээд ир” гэж дуудсан. Би гэрт нь очих үед Солонго эгч гэртээ ганцаараа байсан. “Ууганбаяр намайг зодсон” гэж хэлж байсан. Тухайн үед миний санаж байгаагаар өгзөг, гуя, нуруу, гарын хэсэг нь маш олон тооны хөхрөлттэй байсан. Өөрийн гар утсаар зургийг нь дарж Солонго эгчийн дүү Урангоогийн фэйсбүүк рүү явуулж гар утсан дээр зургаа устгасан. Тэрний дараа 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр Солонго эгч 2 хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод байх дүүгийнх рүүгээ яваад удалгүй нөхөр хүүхэдтэйгээ ирсэн юм. Ирснийхээ дараа намайг дуудахад нь очтол Солонго эгч 2 хүүхэдтэйгээ байсан. Тэгээд 2 хүүхдийг нь жижиг өрөөнд оруулж Солонго эгч хувцсаа тайлж биеийнхээ хөхөрсөн, гэмтсэн хэсгийг харуулсан. Би хөхөрсөн, хавдсан хэсгүүдийн зургийг дарж мөн л Урангоо руу явуулж утсан дээрх зургаа утсгасан. Солонго эгчийн өгзөгний 2 тал, шилбэ, гуяны хэсэг газрууд нь маш их хөхөрч хавдсан байсан. Эгчийн хэлснээр Улаанбаатар хотод байх үед нь очиж гэрт нь зодсон гэж байсан. Урангоо эгчийгээ өмөөрч үг хэлсэнд уурлаад зодсон гэж байсан. Тэрний дараа 2016 оны 01 дүгээр сарын ихээр Солонго эгчийн гэрээр очих үед мөн л “нөхөртөө зодуулсан” гэсэн бөгөөд надад хөхөрсөн гэмтсэн хэсгээ харуулсан. Мөн зургийг нь авч Урангоо руу явуулсан. Ууганбаяр ах өөр нэг эмэгтэйтэй сүүлийн хэдэн жил уулздаг болсон тухайн шалтгааны улмаас тэр 2 заримдаа маргалдаж Солонго эгчийг зодчихдог юм байна лээ. Ууганбаяр ах уулздаг эмэгтэйтэйгээ 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн захын ойролцоо хамт явж байхыг нь би харсан. Мөн Солонго эгчийг хааяа даа гэрээс гарахаар гэрээс гарч тэнэлээ гэж уурлаж загнаж байхыг харж байсан. Солонго эгч тайван, хүлээцтэй, тэвчээртэй, уурлаж бухимдаад байдаггүй, их аймхай зан араншинтай хүн байгаа юм. Ууганбаяр ах их түргэн ууртай, ширүүн араншинтай хүн шиг санагддаг. Өөрөөр түүний талаар мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

14.Насанд хүрээгүй гэрч У.Анужингийн 2017 оны 03-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн гэртээ 3 настай дүү Тэмүүжинг хараад байж байх үед оройн 22-23 цагийн үед манай аав, ээж 2 орж ирсэн. Аав нилээн уурласан байдалтай муухай харцтай, харин ээж айсан, сандарсан байдалтай орж ирсэн. Тэр 2 гэрт орж ирээд аав, ээж рүү уурлаад “чи яахаараа архи уудаг юм” гэж хэлээд загнаж байгаад унтлагын орон дээр ээж рүү муухай хараад суугаад байсан. Харин ээж хувцсаа сольж байсан. Ээж хувцсаа сольж дууссаны дараа ээжийг аав том өрөө рүү дагуулаад орсон. Араас нь Тэмүүжин бид 2 айгаад гал тогооны өрөө рүү орсон юм. Гал тогооны өрөөнд байж байх үед аав ээжийг “чи яахаараа архи уудаг юм бэ” гэж зандраад нэг удаа цохих шиг чимээ гарахаар нь би очоод хартал ээж уйлсан, аав уурласан байдалтай гартаа хар өнгийн цахилгааны уртасгагч олон залгуур барьчихсан зогсож байсан. Тэр залгуурны цахилгаанд залгадаг хэсгээр нь ээжийн нуруу гар хэсгийг дайруулаад ороолгосон юм. Тэгэхээр нь уйлаад аав руу очиж залгуурыг нь булааж авах гэтэл аав намайг “тавь” гэж хэлээд намайг түлхсэн. Хэсэг тэр 2-г хараад байж байхад аав дахин тэр залгуурааараа ээжийг цохих гэхээр нь уурлаж аав руу очоод залгуурыг нь аваад унтлагын өрөөнд байгаа жижиг угаалгын машин руу хийсэн. Тэгээд манай дүү ээжийг дагуулаад аавын байгаа өрөөнөөс өөр өрөө лүү орсон. Аав ээж рүү ирээд зандран “талхны гурил зуур” гэж хэлсэн. Ээж гараа угаачихаад талхны гурил зуурч байх үед манай аав ээжийн өгзөг хэсэг рүү өөрийн суран тэлээний төмөртэй хэсгээр 2 удаа цохих үед ээж орилж уйлаад “яагаад байгаа юм бэ, зүгээр бай” гэж хэлсэн. Тэгээд би ааваас айгаад том өрөө рүү орж фэйсбүүк рүүгээ орж дотны эгч Есүйгэн рүү “манай аав ээжийг зодоод байна, та эмээ рүү залгаад хэлээд өгөөч” гэхэд “за за” гэж хариу ирсэн. Тэгээд 10 гаруй минутын дараа манайд цагдаа ирсэн. Тэр оройдоо ээж, дүү бид 3 эмээгийнх рүү явсан. Ээжийг аав олон удаа цохиж зодож байсан. Хэзээ, хаана, хэдэн удаа зодож байсан талаар бол санахгүй, зарим нэгийг нь санаж байна. Манай ээжийг аав зодох үедээ толгой руу олон удаа цохидог байсан. Минйи бодлоор тэр шалтгааны улмаас манай ээжийн толгой өвддөг, хааяа даа ухаан алдаж унадаг болсон байх. Миний бодлоор аав нэг эгчтэй уулздаг болсон бөгөөд тэр эгчээс болж ээжийг зоддог байх. 2017 оны 02 дугаар сарын 07-ны орой аав нөгөө эмэгтэйтээгээ утсаар “миний хайр юу хийж байна, хаана байна, хоол ундны юм байгаа юм уу, мөнгө шилжүүлэх үү, одоо гарвал даарна шүү дээ, хайр нь одоохон модноос ирэнгүүтээ чам дээрээ очно, энд хонохгүй ээ” гэж яриад байсан. Аавын дансны мэдээлэл миний гар утсанд давхар ирдэг бөгөөд хэсэг хугацааны дараа аавын данснаас мөнгө гарсан. Манай аав түргэн ууртай, уурлахаараа аймаар харцтай, ээж, дүү бид нарт хайр халамж муу хүн байгаа юм. Сайн тал нь гэвэл хүмүүст тусархуу, 2 хүүхэд биднээ аливаа эд материаллаг зүйлээр дутаадаггүй. Харин манай ээжийн муу тал гэвэл хааяа даа ууртай байдаг. Миний ээж миний найз шиг дотно байдаг. Хүүхдүүд бид нартаа хайр халамж сайтай. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,

15.Гэрч Г.Эрдэнэдаваагийн 2017 оны 05-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Б.Солонго, Ж.Ууганбаяр нарыг нэг нутаг гэдгээр нь танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би цохиж зодох үед нь хамт байдаггүй болохоор мэдэхгүй байна. Б.Солонго, Ж.Ууганбаяр нар нь сайн хүмүүс байгаа юм. Хүнд их тусархуу, найрсаг зантай, сайн хүмүүс байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

16.Гэрч Э.Шүр-Эрдэнийн 2017 оны 03-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдрийн 15 цагийн үед Солонго эгч манай ажлаар орж ирээд бид 2 хэсэг юм ярьсан юм. Солонго эгч хэлэхдээ урд өдөр нь түүний охин Анужин уйлаад байхаар нь юу болсон талаар асуухад Анужин “миний хажууд аав нөгөө хүүхэнтэйгээ хайраа гээд ярьсангэж хэлсэн”  гэсэн. Солонго эгчийн сэтгэл санаа их муу харагдсан. Тэгээд бид 2 оройн 19 цагийн үед Хүдэр сумын Соёлын төвд урлагийн тоглолт үзсэн юм. Би нэг лааз 0,5 литрийн авч ирсэн байсан бөгөөд тухайн шар айргаа хувааж уусан. Шар айраг уусны дараа Солонго эгчийн хацар бага зэрэг улайсан байсан. Ууганбаяр ах тэр үед Соёлын төвд ороод ирсэн байсан бөгөөд Солонго эгчийг “явъя”  гээд дохио зангаа хийгээд байсан. Солонго эгч явах гэхээр нь би явуулаагүй. Тэгээд сууж байх үед Солонго эгчийн хажуу талын суудал дээр сууж байсан эмэгтэйгийн толгойн дээр ундааны хуванцар сав унаад ирэх үед нь хэн шидсэн талаар харахаар дээш харахад нэг эмэгтэй Ууганбаяр ахыг шидсэн талаар хэлсэн. Тэр тэр эмэгтэй Ууганбаатар дээр очоод уурлаад байсан. Тэр эмэгтэй ирээд Солонго эгч рүү хандаж Ууганбаяр “чамайг цохих гэж шидсэн гэж байна” гэсэн. Тэгээд удалгүй бид 2 харихаар гарсан. Би шууд машиндаа суугаад гэр лүүгээ харьж амарсан. Харин Солонго эгч нөхөртэйгээ харьсан байх. Солонго эгчийг нөхөр нь зодож байхыг нүдээрээ хараагүй. Солонго эгчээс ганц 2 удаа сонсож байсан. Ууганбаатар ах нэг эмэгтэйтэй эр эмийн харьцаатай байгаа улмаас маргаан их гардаг юм шиг санагдсан. Солонго эгч хүнтэй нийтэч, хүнд өөрийн сэтгэлд болоод байгаа зүйлийнхээ талаар яриад байдаггүй дотогшоогоо зан араншинтай хүн шиг санагддаг. Харин Ууганбаяр ах жаахан түргэн ууртай юм шиг санагддаг. Өөрөөр бол хүнтэй таарамж сайтай юм шиг санагддаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,

17.Гэрч Н.Тулгасайханы 2017 оны 03-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тэр өдрийн орой урлагын тоглолт үзэж байсан юм. Миний хажуугийн суудал дээр хүүхэд нь манай цэцэрлэгт явдаг Солонго гэх хүүхэн сууж байсан. Сууж байсан чинь миний толгой дээрээс нэг юм унахаар нь харсан чинь жижиг ундааны хуванцар сав байсан. Хүмүүс Ууганбаярыг шидсэн гээд байхаар нь дээшээ очоод уурлаж “чи яахаараа миний толгойг ундааны саваар цохидог юм” гэж хэлэхэд “би тань руу шидээгүй, эхнэр Солонго руу шидсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би эргээд өөрийн сууж байсан суудал дээр очоод Солонгод “чам руу шидэх гэж байгаад намайг оносон гэнээ” гэж хэлсэн. Тоглолт дуусаад бүжиг болох гэж байх үед Ууганбаяр эхнэр лүүгээ ууртай байрын чангаар “явъя хөөе” гэж зандраад байсан. Ер нь манай сумынхан тэр аяараа Ууганбаярыг эхнэрээ зоддог гэж ам дамжин ярьдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,

18.Гэрч О.Боргилын 2017 оны 03-р сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Ууганбаяр, Солонго 2-г танина. Гэхдээ ойр нөхөрлөдөггүй. Цохиж, зоддог талаар мэдэхгүй. Саяхнаас манай Хүдэр сумынхан тэр хоёрыг салах гэж байгаа гэж ярьж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/,

19.Гэрч К.Алтанбүргэдийн 2017 оны 03-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2015 оны 05 дугаар сард оройн эргүүлтэй явж байх үед шөнийн 03 цагийн үед манай сумын төв замыг Солонго гэх эмэгтэй дагаад ганцаараа явж байхаар нь би ямар учраас орой болсон хойно явж байгааг асуухад “ээжийнхээ гэрээс харьж явна, та гар утсаа өгч яриулаач” гэж хэлээд миний гар утсаар өөрийнхөө нөхөр лүүгээ залгаж “хаана байгаа” талаар асуусан. Тэгээд би яаж эмэгтэй хүнийг ганцааранг нь харанхуй шөнө үлдээхэв гэж санаад машиндаа суулгаад гэрийнх нь гадаа хүргэж өгөх үед Ууганбаяр гэрийнхээ хашааны гадна бид хоёрыг тосоод зогсож байсан. Ууганбаяр эхнэр лүүгээ хандаж “чи яахаараа Алтанбүргэд ахтай явж байгаа юм” гэж хэлээд дайраад цохих гээд байхаар нь би Ууганбаярт хандаж “чи одоо боль, би эргүүлтэй явж байгаад эхнэртэй чинь таараад хүргэж өгөх гэж ирсэн юм” гэж хэлэхэд миний хэлсэнд итгэхгүй надтай барьцалдсан юм. Харин тэр үед Солонго өөрийнхөө тээврийн хэрэгслийг унаад хаашаа ч юм яваад өгсөн. Тэгээд би гэртээ хариад амрах гэж байхад манай хаалгыг хэн нэгэн цохих шиг болохоор нь гараад хартал Ууганбаяр, Солонго нар байсан бөгөөд Ууганбаяр надад хандаж “та яахаараа миний эхнэртэй явалддаг юм” гэж өрөөсгөл ойлгоод над руу уурлаад байсан. Мөн эхнэр Солонгыг хэд хэдэн удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би салгаад буруу ойлгосон талаар нь хэсэг учирлаж хэлсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас эхнэрийнхээ хаана, хэрхэн цохиж байгааг хараагүй. Тэгээд хэсэг ярьж байгаад байдлыг намжаагаад тэр хоёрыг явуулсан. Солонго болсон явдлын талаар цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлага байхгүй гэж учирлаж гуйгаад байсан бөгөөд хэсгийн төлөөлөгч тухайн үед хүсэлтийг нь хүлээн авсан байх. Ууганбаяр намайг нэг удаа заамдаж авсан бөгөөд тэр даруйдаа тавьчихсан юм. Өөрөөр бол намайг цохисон, хувцас хунар урсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

20.Гэрч Б.Балжиннямын 2017 оны 04-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2013 оны 08 дугаар сарын сүүлээр Солонго, Ууганбаяр хоёртой хамт Улаанбаатар хот руу машин тэрэг худалдан авах ажлаар явсан. Харин тэр 2 хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл бэлдэх ажилтай байсан. Тухайн үед бид нар Ууганбаярын хамаатны эгчийн гэрт байрлаж байсан. Би гадуур ажилтай явж байгаад гэрт ирэх үед тэр 2 маргалдаж байсан. Ууганбаяр Солонгын гар болон гуя хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж, толгой цээж хэсэг рүү нь гараараа цохих шиг харагдсан. Тэгээд би салгатал Солонго гэрээс гараад явсан. Тэрнээс өөрөө Солонгыг зодсон талаар харсан зүйл байхгүй. Ууганбаяр зан байдлын хувьд их хартай, огцом ууртай юм шиг санагддаг. Ууганбаяр Солонгыг гэрээсээ гаргах, найз нөхөдтэй нь уулзуулах дургуй байдаг юм. Ямар ч учраас тэгээд байдаг талаар сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

21.Гэрч Б.Өлзий-Оршихын 2017 оны 04-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Ууганбаяртай бага наснаасаа найзалсаар өнөөдрийг хүрсэн. Харин Солонгыг Ууганбаярын эхнэр гэдгээр нь мэднэ. Хааяа даа тэднийхээр орж гарах үед тэр 2-н харилцаа зүгээр байдаг. Ууганбаярын гэрт орох үед түүний эхнэр Солонго хоолтой, цайтай байдаг юм. Зан байдлын хувьд дуу шуу багатай юм шиг санагдсан. Харин Ууганбаяр даруухан илүү, дутуу зан ааш гаргадаггүй хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/,

22.Гэрч Э.Билгүүний 2017 оны 04-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг байхаасаа эхлэн Ууганбаяр ахын гэрт усыг нь авах, түлээг нь хагалах, машин тэргийг нь засахад нь туслах, хамт модонд явах зэрэг ажилд туслалцан цалин гэж хэдэн төгрөг авдаг юм. Миний хажууд Солонго эгчийг цохиж, зодож байгаагүй. Харин загнах үе бол байсан. Солонго эгч надаас өөр хүнтэй их эелдэг, найрсаг харилцаад байдаг. Харин надтай харилцахаараа Ууганбаярт олон, долоон зүйл ярьдаг гэж хэлээд дургүй байдаг юм. Уг нь өөр хэн нэгэнд тэдний гэр бүлийн талаар ямар нэг зүйл яриад байдаггүй. Ууганбаяр ах хүнд тусархуу, өгөөмөр зан араншинтай, архи согтууруулах ундааны зүйл барагтаа хэрэглээд байдаггүй. Ууганбаяр ах Дархан-уул аймгийн Мики гэх хүүхэнтэй уулздаг юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

23.Гэрч Т.Батцэрэнгийн 2017 оны 04-р сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ууганбаяр бид 2 хамтран мод түлээнд явах, Ууганбаяр надаас түлш худалдан авах зэргээр нэг нэгнээ сайн таньдаг. Хэн нэгнийхээ гэр орноор ч орж гардаг. Би зарим үед Хүдэр суманд ажлаар явах үедээ Ууганбаярын гэрт очиж хонож байсан удаа бий. 2016 онд тэдний гэрт очиж унтаж амрах гэж байх үедээ Солонгыг харахад нуруу, гуя зэрэг нь олон тооны хөхөрсөн шарх байхаар нь асуухад Солонго нөхөр лүүгээ заагаад “энэ л ингэж байгаа байхгүй юу” гэж байсан. Ууганбаяр ямар учраас эхнэрээ зоддог талаар асуухад Ууганбаяр тэр талаар ямар нэг зүйл яриагүй. Ж.Ууганбаяр түргэн ууртай, хэрцгий, маш их зальтай, хүн чанар муутай залуу байгаа юм. Өөрийн эхнэрээс гадуур өөр эмэгтэй хүнтэй эр эмийн харилцаа холбоотой юм байна лээ. Харин Солонго даруухан, дөлгөөн, хүний үгээр, гэрт нь орох үед хоолтой, ундтай их сайн бүсгүй байгаа юм. Ямар учраас тийм сайн эхнэрээ зодож цохиод байдаг талаар би ойлгохгүй байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,

24.Гэрч Б.Долгорсүрэнгийн 2017 оны 04-р сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний охин 2004 онд Ерөнхий боловсролын            сургуулиа төгсөөд ангийн залуу болох Ууганбаяртай гэр бүл бололцон өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тэр хоёр 2005 онд охинтой болсон. 2013 онд хүүтэй болсон юм. 2013 оноос эхлэн Ууганбаярын зан ааш нь хувиран миний охиныг удаа дараа зодож дарамталдаг болсон.  ...2016 оны 07 дугаар сарын сүүлээр миний охин Солонго манай гэрт ирээд сууж байхад хүргэн хүү Ууганбаяр гэрт орж ирээд “чи муу гадуур тэнэлээ, пидза, гичий” гэх мэтээр доромжлоод манай гэрт байсан үйлний хайчийг аван толгой руу нь хэд хэдэн удаа цохиход би Ууганбаяр луу уурлатал Ууганбаяр над руу “үхэл харах уу, чи муу, гэр орныг чинь машинаар дайрна, та нар цагдаад хэлээд юу олж долоох юм” гэх мэтээр доромжилж заналхийлээд Солонгыг дагуулаад гараад явсан. Өөрөөр бол миний дэргэд цохиж зодож байгаагүй. Миний охин надад “Ууганбаяр ихэнх тохиолдолд миний биеийн ил харагдахааргүй хэсэг рүү гар болон хөлөөрөө, тэлээ, цахилгаан уртасгагч зэргээр зодож цохидог юм” гэж хэлдэг. Ууганбаяр ямар шалтгааны улмаас миний охиныг зодож, цохиод байдаг талаар мэдэхгүй. Ууганбаяр ажилсаг хичээнгүй хүн байгаа юм. Муу тал нь гэвэл түргэн уур, уцаартай, хэрцгий хүн шиг надад санагддаг. Хүргэн Ууганбаяр Дархан-Уул аймгийн нэг эмэгтэйтэй эр, эмийн харилцаатай болоод 3-4 жил болж байна. Тэр хүүхэнтэй уулздаг болсны дараагаас л миний охиныг зодож, цохидог болсон юм шиг байна лээ. ..гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/,

25.Гэрч Б.Нармандахын 2017 оны 05-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд оршин суудаг бөгөөд Б.Солонгын хуурай эгч нь гэдгээрээ дотно байдаг. Б.Солонгыг нөхөр Ж.Ууганбаяр нь ер нь олон жилийн өмнөөс зодож цохих болсон. Миний мэдэхээр 2013 оноос хойш Ж.Ууганбаяр нь үе үе Б.Солонгыг зодсон байдаг байсан. Б.Солонго нь энэ талаар надад хэлж зодуулж, цохиулсан биеийнхээ байдлаа харуулж байсан. Би одоо яг он сарыг нь хэлж мэдэхгүй байна. Ж.Ууганбаяр нь Солонгыг цохиж зодоод нүүр нь хөхөрч хавдсан, толгой нь хөхөрч хавдсан, нуруу, хөл зэрэг нь хөхөрсөн байдалтай олон удаа надад үзүүлж байсан. Ер нь бол байнга л хөхөрчихсөн явдаг байсан. Ууганбаяр нь Солонгыг хардаж, гадуур дотуур явуулахгүй, зодож цохидог гэсэн, мөн Ууганбаяр нь өөр хүүхэнтэй явалдаад түүнээс болж хэрэлдэж маргалдаад цохиж зоддог байсан гэж хэлж байсан. Ж.Ууганбаяр нь бид нартай жирийн сайхан харьцдаг, хүний хажууд эхнэрээ зодож, цохиод байдаггүй, гэртээ л байхдаа тийм муухай зан гаргаад байдаг юм байна лээ. Ер нь гартаа таарсан зүйлээрээ цохидог байсан гэж ярьж байсан. Цахилгаан тогооны залгуур ер нь гарт байсан зүйлээрээ цохидог гэж ярьж байсан. Нэг удаа хутгаар хүртэл хатгаж байсан гэж ярьж байсан. ..гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/,

26.Гэрч Ж.Одгэрэлийн 2017 оны 05-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Б.Солонготой эгч дүү гэж ойр байдаг юм. Б.Солонгыг нөхөр Ж.Ууганбаяр нь ер нь олон жилийн өмнөөс зодож цохих болсон. Миний мэдэхээр 2013 оноос хойш Ж.Ууганбаяр нь үе үе Б.Солонгыг зодсон байдаг байсан. Б.Солонго нь энэ талаар надад хэлж зодуулж, цохиулсан биеийнхээ байдлаа харуулж байсан. Би одоо яг он сарыг нь хэлж мэдэхгүй байна. Ж.Ууганбаяр нь Солонгыг цохиж зодоод нүүр нь хөхөрч хавдсан, толгой нь хөхөрч хавдсан, нуруу, хөл зэрэг нь хөхөрсөн байдалтай олон удаа надад үзүүлж байсан. Ер нь бол байнга л хөхөрчихсөн явдаг байсан. Б.Солонгыг хүнтэй хардаж зодож, цохиод байдаг гэж ярьж байсан. ..гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/,

27.Гэрч У.Оюунцацралын 2017 оны 05-р сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.Солонго гэх эмэгтэй 2016 оны намар нөхөртөө зодуулан Хүдэр сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх үед нь би очиж Солонготой уулзсан. Тухайн үед Солонгын толгойн оройн хэсэг нь хавдсан, уйлаад нүд нь бүлцийсэн, сэтгэл санааны хямралд орсон байсан. Өөрөөр нүдэнд ил харагдах хэсэгт нь шарх гэмтэл байгаагүй. Ямартай ч толгойн орой хэсэг нь маш том хавдсан байсан. Надад Солонго хэлэхдээ “миний нөхөр намайг хардаж аль эсвэл өөрийг нь хардсан тохиолдолд зоддог” гэсэн. Солонго нь байнга нөхрийнхөө дарамтанд байдаг юм шиг санагдсан. ..гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/,

   28. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн  № 62 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Б.Солонгын биед баруун, зүүн гуя, өгзөг, шилбэ, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 50-р ху/,

    29. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04-р сарын 07-ны өдрийн  № 2159 тоот актын дүгнэлт хэсэгт:

        1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургууд шинжилгээний шаардлага хангахгүй шинжилгээнд тэнцэхгүй гэрэл зургууд байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 55-р ху/,

30. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05-р сарын 02-ны өдрийн  № 581 тоот актын дүгнэлт хэсэгт:

1.Б.Солонгын биед Шүүх эмнэлгийн үзлэгийн №62 тоот дүгнэлт болон Хүдэр сумын ЭМТ-н эмчийн тодорхойлолтоос үзэхэд 2 гуя, шилбэний хэсэгт 6 хэсэг газарт хуучин цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, 2 өгзөгний хэсгийн шинэ цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учиржээ.

2. Уг гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Б.Солонгын биед учирсан нуруу, 2 өгзөгний шинэ цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2017.02.08-нд үүссэн байх боломжтой. Харин 2 гуя, шилбэний цус хуралт хуучин гэсэн нь хэдийд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

5.Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд шаардлага хангахгүй байна. гэх дүгнэлт, /хх-ийн 68-р ху/,

31. Шүүгдэгч Ж.Ууганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 102-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 94-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 95-96-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 97-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 98-р ху/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 07-08-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-11-р ху/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, /хх 17–р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 52,63,69–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 51,64,70–р ху/, хохирогч зодуулсан үедээ биед учирсан гэмтлээ харуулсан зураг, /хх 57-62-р ху/, эмнэлэгт үзүүлсэн тухай дуудлагын бүртгэлийн хуулбар, /хх 71-р ху/, Б.Солонго эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх-ийн 72-76-р ху/, шүүгдэгч хохирогч нарын гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар, /хх 77, 100-р ху/, Б.Солонго эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 80-84-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 105-р ху/, шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн болон саатуулагдсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 107-р ху/, шүүгдэгчийн захиргааны зөрчил гаргаж байсан талаархи баримтууд, /хх 108-117-р ху/, Цагдаагийн газраас гаргасан гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ, /хх 118-р 126-р ху/, зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Ууганбаяр нь 2013 оны 08 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд эхнэр Б.Солонгыг байнга зодож, тарчлаасан гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ж.Ууганбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, хохирогч зодуулсан үедээ биед учирсан гэмтлээ харуулсан зураг, эмнэлэгт үзүүлсэн тухай дуудлагын бүртгэлийн хуулбар,Б.Солонго эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, шүүгдэгч хохирогч нарын гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар, Б.Солонго эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн болон саатуулагдсан эсэхийг шалгасан хуудас, шүүгдэгчийн захиргааны зөрчил гаргаж байсан талаархи баримтууд, Цагдаагийн газраас гаргасан гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ, ...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Ууганбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг “Тарчлаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Ж.Ууганбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан шүүгдэгч  нь  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, нөхөртөө ял шийтгэл оногдуулахыг хүсэхгүй байна гэх зэрэг  байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хянан харгалзах нь  зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч  Ж.Ууганбаяр нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж цахилгааны уртасгагч залгуур 1 ширхэг, өмдний тэлээ 1 ширхэг ирсэн болохыг тус тус дурьдах  нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290-р зүйлийн  290.3, 294,  295, 296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь ;

1. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Боржигон  овогт  Жигжидсүрэнгийн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “Тарчлаах”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.Ууганбаярыг  1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ууганбаярт оногдуулсан  1 /нэг/ жил  6 /сарын/ хоногийн  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Ууганбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгааны уртасгагч залгуур 1 ширхэг, өмдний тэлээ 1 ширхэгийг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ууганбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг ялтан Ж.Ууганбаярт сануулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Ууганбаярт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9.Шүүгдэгч Ж.Ууганбаярт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч, хохирогч,  нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

    13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН