| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2005/1084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1394 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1394
2025 05 26 2025/ШЦТ/1394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Ц.Чингүүн, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ад холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2005/1084/Э индекстэй хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ххх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” зочид буудалд хохирогч М.Мийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь “эрүүний баруун өнцөгт ташуу далд хугарал, зүүн чамархайн хуйханд гяцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ч.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, лавлагааны хуудас. /хх-ийн 5-6 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мийн:...би 2024 оны 12 дугаар сарын 04-ний орой 22:00 цагийн орчимд найз Атай уулзсан. А надруу залгаад пиво уумаар байна гэж хэлээд надруу утсаар яриад манай ажил дээр ирээд надтай хамт пиво ууж байгаад үүрээр 03:00 цагийн орчимд манай ажил хаах болоод А гэртээ харина гэж байгаад болиод надтай жоохон юм ярьж суугаад архи ууя гэж хэлээд бид хоёр ярилцаж тохироод “ххх” зочид буудлын 3 давхарт өрөөг нь санахгүй байна нэг өрөөнд орсон. Тэгээд тэнд ороод буудалд сууж байхад манай Э гээд эгч надруу залгаад хаана байгаа юм гэж асуугаад над дээр ирнэ гэж хэлэхэд А, Э эгчтэй миний утсаар яриад 2 шил 0.5 литрийн экс аваад ирээч гэж хэлээд Э эгч нэг их удаагүй 20-30 минутын дараа 2 шил архиа аваад ирсэн. Миний нойр хүрээд ажил дээр байхдаа пиво уучихсан байсан учраас унтмаар санагдаад би түрүүлээд унтсан. Харин нөгөө хоёр архиа хувааж уугаад сууж байсан. Би унтаж байгаад 2024 оны 12 дуraap сарын 05-ны өглөө 10:00 цагийн орчимд сэрэхэд А, Э эгч хоёр нөгөө 2 шил архиныхаа 1 шилийг ууж дуусгаад унтацгаасан байсан намайг сэрэх үеэр бас тэр сэрж байсан. Тэгээд тэр хоёр босоод үлдсэн 1 шил архиа уусан би архийг нь тойруулаад аяглаж өгсөн тэгж байтал Э эгч удалгүй ажлынхаа түлхүүрийг өгөөд ирье гэж хэлээд гараад явсан. А утсаар яриад архинаасаа бага багаар уугаад байсан. Би гарах уу гэж асуугаад бид хоёр гарахаа болиод буудлынхаа өрөөг сунгахаар болоод нэг болохоор больё гэж байх хооронд 20-30 минутын дараа Э эгч буцаад ирсэн. Буудлын эгч нар дахиж орж ирэх үеэр буудлаа сунгах уу гэж асуухад А сунгахаа болилоо гэж хэлээд хувцасаа өмсөөд байж байгаад Э эгчтэй буудлын өрөөг сунгах асуудлаар ярьж байх хоорондоо маргалдаад хэрэлдсэн. Э эгч Аийн баруун талын хацарт санагдаж байна 2 удаа алгадсан тэгсэн А босч ирээд Э эгчийг түлхээд орлуу унагаахаар нь би цаанаас ирээд А хойшоо татаад Э эгчийг үүд рүү аваад явсан чинь А цаанаас хэрүүл хийгээд босч ирээд намайг куртикээ өмсөж байх хооронд зүүн гараараа миний баруун шанаанд 1 удаа цохисон тэгсэн чинь миний толгой эргээд би хэсэгтээ манараад цаашаа яасан талаар санахгүй байна, нэг ухаан орсон чинь миний аман дотор цус дүүрээд байхаар нь би 00 өрөөнд ороод нүүрээ угаасан чинь миний баруун дээд хэсэгт шалбарсан байсан. Харин миний амнаас цус гараад бадайраад байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Миний баруун эрүүний доод яс голоороо нэг хугарсан бас доод талын 2 араа мултраад буйлан дээрээ тогтож байгаа. Би маргааш нэгдүгээр эмнэлэгт эрүүний ясаа хадуулахаар хагалгаанд орох гэж байгаа. Би эмчилгээний зардлаа гаргуулаад авчих юм бол надад өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Эийн:... би 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагийн орчимд ххх байх өөрийн үсчиний газрыг онгойлгоод байж байхад миний таньдаг дүү М надруу чат бичээд 11:00 цагийн орчимд М байгаа газар гээд ххх автобусны орчимд байсан зочид буудалд очиход одоо тоот өрөөг нь санахгүй байна. М найз гэх махлагдуу залуугийн хамт байж байсан. Би ороод 12 цагаас цаг нь дуусах гэж байна гэж буудлын ажилтан хэлээд бид нар өөр тийшээ явах уу яахаа уу гэж байсан чинь нөгөөх нь за би мөнгө зохицуулий гэж яриад байсан намайг 00 орчихоод гараад ирсэн чинь хоорондоо барьцалдаад зогсож байсан. Ямар ч байсан тухайн өрөөнд бид 3 гурвуулаа байсан нэг харахад Мийн амнаас цус гарчихсан М шүлсээ газарт хаяхад цустай гарч байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа дээр ирэхэд Мийн эрүү хэсэгт гэмтэл учирсан байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Намайг гарахад М юм ярьж чадахгүй байна гэж хэлээд ёолоод байсан юм ярьж чадахгүй байна гэж хэлээд амаа байн байн арчаад амнаас нь цус гараад яваад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/,
2.4. Шүүх шижилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 529 дугаартай дүгнэлтэд:
1.2 .М.Мийн биед эрүүний баруун өнцөгт ташуу, далд хугарал, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, хохирол төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 44-49 дүгээр тал/, хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, хохирол төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 44-49 дүгээр тал/, хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
3.3. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ххх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” зочид буудалд хохирогч М.Мийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь “эрүүний баруун өнцөгт ташуу далд хугарал, зүүн чамархайн хуйханд гяцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, лавлагааны хуудас. /хх-ийн 5-6 дугаар тал/,
- хохирогч М.Мийн:...би 2024 оны 12 дугаар сарын 04-ний орой 22:00 цагийн орчимд найз Атай уулзсан. А надруу залгаад пиво уумаар байна гэж хэлээд надруу утсаар яриад манай ажил дээр ирээд надтай хамт пиво ууж байгаад үүрээр 03:00 цагийн орчимд манай ажил хаах болоод А гэртээ харина гэж байгаад болиод надтай жоохон юм ярьж суугаад архи ууя гэж хэлээд бид хоёр ярилцаж тохироод “ххх” зочид буудлын 3 давхарт өрөөг нь санахгүй байна нэг өрөөнд орсон. Тэгээд тэнд ороод буудалд сууж байхад манай Ээгий гээд эгч надруу залгаад хаана байгаа юм гэж асуугаад над дээр ирнэ гэж хэлэхэд А, Э эгчтэй миний утсаар яриад 2 шил 0.5 литрийн экс аваад ирээч гэж хэлээд Э эгч нэг их удаагүй 20-30 минутын дараа 2 шил архиа аваад ирсэн. Миний нойр хүрээд ажил дээр байхдаа пиво уучихсан байсан учраас унтмаар санагдаад би түрүүлээд унтсан. Харин нөгөө хоёр архиа хувааж уугаад сууж байсан. Би унтаж байгаад 2024 оны 12 дуraap сарын 05-ны өглөө 10:00 цагийн орчимд сэрэхэд А, Э эгч хоёр нөгөө 2 шил архиныхаа 1 шилийг ууж дуусгаад унтацгаасан байсан намайг сэрэх үеэр бас тэр сэрж байсан. Тэгээд тэр хоёр босоод үлдсэн 1 шил архиа уусан би архийг нь тойруулаад аяглаж өгсөн тэгж байтал Э эгч удалгүй ажлынхаа түлхүүрийг өгөөд ирье гэж хэлээд гараад явсан. А утсаар яриад архинаасаа бага багаар уугаад байсан. Би гарах уу гэж асуугаад бид хоёр гарахаа болиод буудлынхаа өрөөг сунгахаар болоод нэг болохоор больё гэж байх хооронд 20-30 минутын дараа Э эгч буцаад ирсэн. Буудлын эгч нар дахиж орж ирэх үеэр буудлаа сунгах уу гэж асуухад А сунгахаа болилоо гэж хэлээд хувцасаа өмсөөд байж байгаад Э эгчтэй буудлын өрөөг сунгах асуудлаар ярьж байх хоорондоо маргалдаад хэрэлдсэн. Э эгч Аийн баруун талын хацарт санагдаж байна 2 удаа алгадсан тэгсэн А босч ирээд Э эгчийг түлхээд орлуу унагаахаар нь би цаанаас ирээд А хойшоо татаад Э эгчийг үүд рүү аваад явсан чинь А цаанаас хэрүүл хийгээд босч ирээд намайг куртикээ өмсөж байх хооронд зүүн гараараа миний баруун шанаанд 1 удаа цохисон тэгсэн чинь миний толгой эргээд би хэсэгтээ манараад цаашаа яасан талаар санахгүй байна, нэг ухаан орсон чинь миний аман дотор цус дүүрээд байхаар нь би 00 өрөөнд ороод нүүрээ угаасан чинь миний баруун дээд хэсэгт шалбарсан байсан. Харин миний амнаас цус гараад бадайраад байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Миний баруун эрүүний доод яс голоороо нэг хугарсан бас доод талын 2 араа мултраад буйлан дээрээ тогтож байгаа. Би маргааш нэгдүгээр эмнэлэгт эрүүний ясаа хадуулахаар хагалгаанд орох гэж байгаа. Би эмчилгээний зардлаа гаргуулаад авчих юм бол надад өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр тал/,
- гэрч Ч.Эийн:... би 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагийн орчимд ххх байх өөрийн үсчиний газрыг онгойлгоод байж байхад миний таньдаг дүү М надруу чат бичээд 11:00 цагийн орчимд Мийн байгаа газар гээд ххх автобусны орчимд байсан зочид буудалд очиход одоо тоот өрөөг нь санахгүй байна. Мийн найз гэх махлагдуу залуугийн хамт байж байсан. Би ороод 12 цагаас цаг нь дуусах гэж байна гэж буудлын ажилтан хэлээд бид нар өөр тийшээ явах уу яахаа уу гэж байсан чинь нөгөөх нь за би мөнгө зохицуулий гэж яриад байсан намайг 00 орчихоод гараад ирсэн чинь хоорондоо барьцалдаад зогсож байсан. Ямар ч байсан тухайн өрөөнд бид 3 гурвуулаа байсан нэг харахад Мийн амнаас цус гарчихсан М шүлсээ газарт хаяхад цустай гарч байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа дээр ирэхэд Мийн эрүү хэсэгт гэмтэл учирсан байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Намайг гарахад М юм ярьж чадахгүй байна гэж хэлээд ёолоод байсан юм ярьж чадахгүй байна гэж хэлээд амаа байн байн арчаад амнаас нь цус гараад яваад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/,
- Шүүх шижилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 529 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүдэгч нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан талаар хохирогч, гэрч, шүүгдэгч аль аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Ч.Ан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Ч.Аг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Хохирогч М.М нь шүүгдэгч Ч.Ааас нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэж шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацааны дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, хохирогч М.М нь нэхэмжлэх зүйл санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тугсаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ