| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0088/Э/213/2025/0027 |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Дуламсүрэн
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414006840115 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ыг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн ******* тоотод архины шилээр нүүр хэсэгт цохиж, гараараа зүүн талын шанаа хэсэгт цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод байх гэртээ нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод байх гэртээ гар луу нь гараараа цохиж, үсдэх зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэртээ удаа дараа гарч хүрч зодож цохисон нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй. Алдаагаа засаад архи дарс уухгүй байгаа ажил төрөл хийж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нөхөр архи уугаад гэртээ ирээд хүүхдийн гар утас булаацалдаад гар утсыг нь булааж аваад намайг гар руу цохиж аваад миний гарыг базаад хөхрүүлсэн. Тэгээд үсдээд гэрээс хөөж гаргаад байсан. Өнөөдөр бас архи уугаад гэрт орж ирээд унтах гээд хэвтсэн. Тэгээд хажуу айлын хүн намайг хутгаа өгөөч гэхээр нь би хутга гаргаад өгсөн чинь чи миний гэрээс хутга хүнд өгдөг хэн гээд намайг гэрээс хөөж гаргаад тухайн үед би хөл нүцгэн байсан пизда минь гээд намайг үсдээд гэрээс хөөгөөд гаргасан. Хамтран амьдрагч нэг жил гарган болж байна, дундаасаа хүүхэдтэй.... Ер нь бол манай нөхөр согтууруулах ундаа их хэрэглэдэг согтуу үедээ бол намайг их зоддог, би он сарыг нь сайн санахгүй байна. Урд нь намайг зодож 2 удаа баривчилгаанд явж байсан. 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтуу гэртээ ирээд хүүхдийн гар утас булаацалдаад миний гар руу цохиод миний гарыг базаад хөхрүүлж байсан. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хажуу айлын хүн хутга өгөөч гэхээр нь би өгөөд явуулсан чинь нөхөр босож ирээд харанхуй шөнө чи хүйтэн мэс гаргалаа гэхээр нь би яахав дээ хутга нь юм даахгүй байгаа байлгүй гэсэн чинь миний баруун мөр хэсэгт гараараа цохиод агсраад байхаар нь би дуудлага өгсөн. Манай нөхөр ер нь архи уусан үедээ агсам тавихгүй байна гэж байхгүй зүй бус хараалын үг хэллэгээр байнга доромжилдог. Намайг гэрээс хөөгөөд гаргачихдаг. Манай 9 настай хүү гэдсэндээ хатууралтай өвчнөөр асаргаанд байдаг. *******тай 2 жил хамт амьдарч байна, дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн батлах байхгүй. Одоо бид хоёр салж байгаа дахиж С.Түмэнжаргал манайд ирэхгүй л байвал, өөр надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 29-30/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 151 дугаартай
1.*******ын биед баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/591 дугаартай шийтгэвэр /хх-ийн 60-61/,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/1379 дугаартай шийтгэвэр /хх-ийн 38-39 /
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-9/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 10-14/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 44-47/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 54/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 55/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/, депозит дансны хуулганууд /хх-ийн 69-75/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн № 37 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 66-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч,хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ха хамтран амьдрагч *******ыг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн ******* тоотод архины шилээр нүүр хэсэгт цохиж, гараараа зүүн талын шанаа хэсэгт цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод байх гэртээ нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод байх гэртээ гар луу нь гараараа цохиж, үсдэх зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ын... ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэртээ удаа дараа гарч хүрч зодож цохисон нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахиж ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,
Хохирогч *******ын..2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гар руу цохиж аваад миний гарыг базаад хөхрүүлсэн, үсдээд гэрээс хөөж гаргаад байсан,... би хөл нүцгэн байсан пизда минь гээд намайг үсдээд гэрээс хөөгөөд гаргасан. намайг их зоддог, би он сарыг нь сайн санахгүй байна урд нь намайг зодож 2 удаа баривчилгаанд явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 29-30/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 151 дугаартай...*******ын биед баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо..хохирлын зэрэг тогтоох журмын 2.7-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/591 дугаартай шийтгэвэр /хх-ийн 60-61/,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/1379 дугаартай шийтгэвэр /хх-ийн 62-63/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-9/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 10-14/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан бөгөөд шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь энэ хуулийн үйлчлэлд бүрэн хамаарч байна.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг удаа дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ыг тус тус зодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан байнгын шинжтэй үйлдэл байх ба байнга гэдэг нь тооны илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *******ыг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан шинжүүд нь хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан....архины шилээр нүүр хэсэгт цохих, гараар зүүн талын шанаа хэсэгт цохих, хөлөөрөө өшиглөх, гараараа цохих үсдэх...,мөн хоорондын таарамжгүй харилцааны улмаас түүний бие эрх чөлөөнд удаа дараа халдаж өвчин зовуурь үүсгэсэн байхыг хэлнэ.
Мөн гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, аль нэг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байхыг ойлгоно.
Харин шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн ******* тоотод архины шилээр нүүр хэсэгт цохиж, гараараа зүүн талын шанаа хэсэгт цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн ******* тоотод байх гэртээ нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ыг зодсон үйлдлүүдэд нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/591 дугаартай, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/1379 дугаартай шийтгэврүүдээр тус тус шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга“ нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусааүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.
Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэл нь гурав, түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болон зөрчлүүдийн нэг нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй тул Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ашиглах боломжгүй, харин үйлдэл болон зөрчлүүдийн нийлбэр Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шилжиж байгаагаас үйлдэлтэй.
Шүүгдэгч *******ын 2 удаагийн зөрчлийн тухайд тоо болон хууль зүйн шинжээрээ гэмт хэрэг гэж дүгнэх хууль зүйн шалтгаант холбоо үүссэн, тухайн зөрчлийн үйлдлүүдийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасарч урдах үйлдлүүдийг сүүлийн үйлдэлтэй нэгтгэж, эрүүгийн хариуцалага хүлээх үндэслэл болсон гэж үзнэ.
Тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг бөгөөд хохирогч нь шүүгдэгчид байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх түүний мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч ******* нь эхнэр *******ыг удаа, дараа зодсон, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах... гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах... гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшдэггүй, өмнө гаргасан зөрчилд нь шүүхээс шйитгэл оногдуулсаар байхад өөртөө дүгнэлт дүгнэлт өгдөггүй, нэг төрлийн зөрчлийг дахин давтан гаргасан , шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Түмэнжаргалыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******ыг зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА