| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0109/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч: Н.сүрэн
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000010130 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн. ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багын ******* цохио гэх нэртэй газарт иргэн *******тай “машинаа унаж чадахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар газарт унагаж нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, түүний биед зүүн нүдний алимын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн өвдөгний цус хуралт, хамар, уруул, хацар, дагзны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би яллагдагчаар татсан тогтоол болон яллагдагчийн эрх үүрэгтэй танилцсан ....” гэх мэдүүлэг/хх-ийн 93-94/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 03 цагийн орчим******* гэх залуу гэх хүний хамт адуу дээр явж байхад ирж уулзаад гэх хүний 2 адууг сураад ирсэн юм. Тэр адуу нь манай адуунд байж байгаад алга болчихсон байсан. Тэгээд байж байтал гэх хүн ******* сумаас 1 шил архи 1 том пиво аваачиж өгсөн. Би гэр лүүгээ явъя мал эзэнгүй гэсэн ах сум явж ганц шил юм авчхаад буцъя гээд ,******* 2 сум орж 1 шил архи аваад ирсэн. Тэгээд сум яваад*******, бид 3 манайд очиж нэг шил архи уугаад******* надаас хэрүүл нэхээд та идэш багатай айл буулгалаа гээд байсан. Тэгээд бид 3 шинээр буусан айл явахаар болоод явж байгаад замдаа машинаа чулуун дээр тээлгэчихсэн юм. Тэгээд бууж ирээд******* арчаагүй пизда унаагаа унаж чадахгүй гээд намайг унагаад дээр гарч суучхаад гараараа нүүр лүү цохиод нүдсэн.******* айл буулгалаа гээд хэрүүл нэхээд байсан тэрэндээ зодсон. Хоёр нүд хөхөрч хавдсан баруун гарын тохойны дээр хөхөрсөн хамар шалбарсан уруул хавдсан. Тухайн үед гэх хүн харж байсан боловч салгахгүй хараад суугаад байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 27-28/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Хонин дээр *******ын хамт бид 2 байж байтал ******* сумаас гэх хүн над руу залгаадын адуунд 2 адуу байгаа тэрийг гол гаргаад өгөөч гээд ******* бид 2ын утсаар манай адуунд байхгүй гээд өгсөөд адуу дээр нь очиход байж байсан. Тэгээд гэх хүн ******* сумаас хүрээд ирсэн бид хэд голын гарам дээр уулзсан. гэх хүн 0,5 граммын цагаан архи 2,5 литрийн пиво гаргаж ирээд бид хэд хуваагаад уусан. ******* бид 2 түрүүлээд явж, мотоциклтой гол өгсөөд ганцаараа унаж тусаад яваад байхаар нь эргээд давхиад очсон чинь сургуулийн 100 жилийн ой болох гээд хандив цуглуулж явсан багш нартай таараад машинд нь орж суугаад байсан. Тэгээд 1 шил архи авсан юм шиг байна лээ өврөөсөө 1 шил архи гаргаж ирээдынд очиж бид 3 хувааж уусан. гэрээсээ шилний доор 2 хуруу хэртэй архи гаргаж ирээд хувааж уусан. Тэгээдын машинаар Галуут сумаас нүүж ирсэн айлаар бууя гээд ярилцаад явж байгаад замдаа машинаа хий эргүүлээд хамраараа чулуун дээр тэгнэсэн. Тэгээд ******* 2 машинаас буугаад нь******* гуйлгачин минь танай аав яасан чөтгөр гээд байсан. нь эхлээд 2-3 удаа ******* цохиод авах шиг болсон. ******* эргүүлээд цохиод авсан. Тэгээд салсан. *******ыг эхлээд шууд заамдаж аваад нүүр лүү нь баруун гараараа 2-3 удаа цохиод авсан. ******* ньыг зөрүүлээд гараараа 2-3 удаа нүүрэн хэсэгт цохиод авсан. Би дундуур нь салгах гэж ороод дийлэхгүй байсан миний нүүрийг хумсаараа шалбалсан байсан хэн шалбалсныг мэдээгүй. Би хөл муутай хүн байгаа юм тэгээд дийлэхгүй байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 58-59 /
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 69,949 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....”гэх мэдүүлэг/хх-ийн 46-47/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр шинжээчийн
1..ын биед зүүн нүдний алимын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн өвдөгний цус хуралт, хамар, уруул, хацар, дагзны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт/хх-ийн 72-73/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-05/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 /, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 97/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 99/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 100/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багын ******* цохио гэх нэртэй газарт иргэн *******тай “машинаа унаж чадахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар газарт унагаж нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, түүний биед зүүн нүдний алимын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн өвдөгний цус хуралт, хамар, уруул, хацар, дагзны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:Шүүгдэгч *******ын...Би яллагдагчаар татсан тогтоол танилцсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 93-94/,
Хохирогч *******ын...******* арчаагүй пизда унаагаа унаж чадахгүй гээд намайг унагаад дээр гарч суучхаад гараараа нүүр лүү цохиод нүдсэн, хоёр нүд хөхөрч хавдсан баруун гарын тохойны дээр хөхөрсөн хамар шалбарсан уруул хавдсан....гэх мэдүүлэг/хх-ийн 27-28/,
Гэрч ын.... нь *******ыг эхлээд шууд заамдаж аваад нүүр лүү нь баруун гараараа 2-3 удаа цохиод авсанг...******* ньыг зөрүүлээд гараараа 2-3 удаа нүүрэн хэсэгт цохиод авсан ...гэх мэдүүлэг/хх-ийн 58-59/
Иргэний нэхэмжлэгч ын..Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 69,949 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр шинжээчийн..*******ын биед зүүн нүдний алимын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн өвдөгний цус хуралт, хамар, уруул, хацар, дагзны зулгаралт гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт/хх-ийн 72-73/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т…гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан хийж, *******ын нүүр хэсэгт 2-3 удаа цохиж хохирогч *******ын биед зүүн нүдний алимын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн өвдөгний цус хуралт, хамар, уруул, хацар, дагзны зулгаралт гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 72-73/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ын нүүр хэсэгт 2-3 удаа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогч *******т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтгүйгээр 200,000 төгрөгийг бэлнээр өгч /хх-ийн 193-194/ хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 69949 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 69,949 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...гэх
Шүүгдэгч *******ын... би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, би хөдөө гэрт ганцаараа малаа малладаг, эхнэр хүүхдүүд ******* сумын төвд байдаг, хүүхдүүд цэцэрлэг, сургуульд явдаг, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад хэцүү байна, торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг шүүхэд тус тус гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан , шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал / ам бүл 4, эхнэр 2 хүүхийн хамт, Баянхонгор аймгийн ******* сумын төвд эхнэр, хүүхдүүд нь амьдардаг, мөн цэцэрлэг, сургуульд суралцдаг, ганцаараа хөдөө мал малладаг, малчин, 500 толгой малтай, хувьд ноогдох хөрөнгөтэй /, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт тусгагдсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжгүй, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 69,949 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА