| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0064/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/66 |
| Огноо | 2017-07-25 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, улсын яллагч Т.Жавхлантөгс, хохирогч Л.*******, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн 201721000195 дугаартай, 178/2017/0064/Э/ индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* ******* овогт *******ийн ******* 1975 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, ******* настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Чандмань сумын ******* гол багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх
Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын ******* гол багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Л.*******ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.******* мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт уул ус тахих тахилганы баяр тэмдэглэж байсан. Би тухайн баярт 3 насны морь уралдуулсан.Би хязаалан насны морио бүртгүүлээд барианаас гаргаад дэлгүүр дээрээ очоод байж байтал над руу хүн утсаар яриад морь чинь хүүхэдтэйгээ сумын төв рүү орчихлоо гэхээр нь би гараад морио колонкийн араас олж аваад морины гараа руугаа мотоциклиор хөтлөөд явсан. Миний бүртгүүлээд гаргасан морийг морьд тууж явсан комисс нь урагшаа алдчихсан. Миний морийг дундаас орсон гээд комисс шийдэж чадаагүй. Тэгээд шагнал гардуулах үеэр миний морийг түрүү байрнаас хасчихсан байсан. Үүнээс болоод би Л.*******тэй маргалдсан. Би асрын ард Л.*******ийг цаашаа хараад зогсож байхад нь нуруу руу нь нэг удаа, дал руу нь нэг удаа цохиод татсан чинь газар унахад нь би бас татагдаж дээрээс нь унасан. Удалгүй ирээд салгасан гэжээ./ хх-48-49-р хуудас/
Хохирогч Л.******* хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай суманд уул усны тахилгын баяр болсон.Би баяр дээр шүдлэн насны морины уралдааны төхөөрөмж буулгахаар гарааны зурвас руу явчихаад ирэхэд морь барьчихсан байсан. Тэр уралдаанд Д.*******ын морь түрүүлсэн байсан. Гэтэл Д.*******ын морь гараанаас бараг 3 километрийн газраас дундаас орсон болохоор морийг нь бариагүй. Орой нь хязаалан насны морины шагнал гардуулчихаад машиныхаа түлхүүр хайгаад асрын урд зогсож байтал Д.******* ирээд намайг шууд заамдаж аваад машинаас чирч гаргасан.Би гарыг нь тавиулах гээд ноцолдож байтал миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг газарт унахад миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна, ухаан алдчихсан байсан.Намайг ухаан ороход түшээд зогсож байсан. Би жаахан байж байгаад машинаа унаад гэртээ харьсан.Тухайн үед толгой өвдөөд тэнцвэрээ алдаад явж чадахгүй байсан,зүүн тохой шалбарсан, хоолойны урд хэсэгт зүсэгдсэн, цээжний зүүн хэсэгт хөндүүр болсон байсан гэв.
Гэрч Б.******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ:2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр Л.******* морь унасан хүүхэдтэйгээ орж ирээд цай уучихаад хэвтээд өгсөн. Хэсэг хэвтэж байгаад гарч мотор асаачихаад буцаж орж ирээд унтаад өгсөн. Намайг бензин түгээж байхад хүмүүс “******* ах зүгээр үү”гээд асуугаад байхаар нь би зүгээр, зүгээр гээд байсан.Орой 21 цагийн үед над руу залгаад “ ******* зүгээр үү, Д.******* Л.*******ийг зодсон байна лээ . Л.******* ухаан алдаж унасан байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.*******өөс асуухад надад юм яриагүй,толгой хүндрээд байна гэхээр нь би эмч авчирч үзүүлсэн.Эмч ирээд даралтны эм уулгачихаад маргааш ирж үзүүл гэсэн. Маргааш нь үзүүлэхэд эмч аймаг орж толгойн зураг авхуул гэхээр нь Ховд явсан.Л.******* 20 гаруй жилийн өмнө хүнд зодуулж бэртэл аваад толгой нь өвддөг байж байгаад эмчилгээнд яваад зүгээр болсон.Л.******* 4-р сард Солонгос руу явах гээд толгойны зураг авхуулахад зүгээр байсан. Гарсан зардлаа нэхэмжилнэ гэжээ. /хх -22-р хуудас/
Гэрч Д. хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр уул овооны тахилгын баяр болсон. Тухайн үед би асрын хойно зогсож байтал Д.******* ах ирээд мотоциклио данхраадахад уначихсан, би мотоциклийг нь босгоод хүмүүсээс хол аваачиж тавьчихаад ирэхэд Л.******* ах, Д.******* ах хоёр газар уначихсан байсныг ах ирж салгасан гэжээ. /хх- 23-р хуудас/
Гэрч Д. хэрэг бүртгэлд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр овоо тахилгын баяр дээр очиход Д.*******, Л.******* хоёр хоорондоо барьцалдаад авчихсан байхаар нь очоод салгасан. Удалгүй Л.******* машинаа унаад явсан, Д.******* ч явсан. Намайг тэр хоёрыг салгахад Л.*******ийн биед ил харагдар шарх сорви байгаагүй гэжээ. / хх-24-р хуудас/
Гэрч Ц. хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ:...тухайн өдөр түрүүлж ирсэн морьдын шагнал гардуулах үеэр би узелийн дэргэд зогсож байтал хүмүүс шуугилдаад байхаар нь эргээд харсан чинь Д.******* Л.*******ийг дараад хэвтчихсан байсан.Намайг очиход хэн нэг нь Д.*******ыг татаад босгосон, би хэн гэдгийг нь санахгүй байна.Би Л.*******ийг татаад босгох гэсэн чинь зогсож чадахгүй уначих гээд байхаар нь түшээд зогсож байсан.Л.******* машиныхаа түлхүүрийг олохгүй байна хайгаадах гэхэд нэг хүүхэд авчирч өгсөн. Тэгээд Л.******* машинаа унаад явсан.Тухайн үед Л.*******ийн биед ил харагдах шарх сорви байгаагүй, хувцас нь шороо болчихсон байсан гэжээ / хх-25-р хуудас/
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-5-7-р хуудас/
2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1.Л.*******ийн биед гэмтэл учирсан байна.
2.Л.*******ийн биед гэмтлийн гаралтай тархи доргилт, эрүүн дор 3х0.5 см, зүүн гарын тохойнд 2х1см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Л.*******ийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
4.Л.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доошгүй буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Л.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч цагдаагийн дэслэгч Б.Цэндхүү гэжээ./ хх-28-29-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын ******* гол багийн нутаг дэвсгэрт овоо тахилгын баяр тэмдэглэж байх үед хурдан морины барианы асуудлаас үүдэн Л.*******тэй маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.*******ийн мэдүүлэг, гэрч Б.*******, Д.,Д.,Ц. нарын мэдүүлэг, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Гэвч шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн /шүүх хуралдаанд / хохирогч Л.*******тэй харилцан тохиролцсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2, 36.1 дүгээр зүйлийн 5,6,8, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******д Ховд аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Хохирогч Л.******* нь эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС