| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2022/00332/И |
| Дугаар | 130/ШШ2022/00562 |
| Огноо | 2022-06-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2022/00562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж. Хаяг: Баян-Өлгий аймаг, Ө сум, 0 дүгээр баг, 0 гудамж, 0 тоотод оршин суух
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дүгээр цэцэрлэг Хаяг: Баян-Өлгий аймаг Ө суманд үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Туслах багшийн ажилд эгүүлэн томилуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З ,
Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс өөрийг нь оролцуулахгүйгээр, эзгүйд шүүх хуралдаан хийх талаарх хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан хариуцагч байгууллагын төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан тус цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Ж би Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгт туслах багшаар 15 дахь жилдээ ажиллаж байсан. Харин А нь тус цэцэрлэгийн арга зүйчээр туршилтын хугацаанд ажиллахдаа ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэдэг үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлж, туслах багш болгож, намайг хамт олны санал, эрхлэгчийн санаачилгаар түүний оронд 2021 оны 0 дүгээр сарын сарын 01-ний өдрийн 0 дугаар тушаалаар намайг арга зүйчээр томилсон юм. Би арга зүйчээр ажиллаж байх хугацаанд өмнө нь арга зүйчээр ажиллаж байсан А үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай шат, шатны шүүхэд хандсанаар түүнийг өмнөх ажиллаж байсан Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эргүүлэн тогтоосон тухай Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан байдаг. Ингээд тус маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.
1.2 Харин намайг уг хугацаандаа аймгийн Боловсролын газрын санаачилгаар Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр сэлгэн томилсон ба уг цэцэрлэгийн арга зүйч А ыг Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч томилоогүйн улмаас А нь тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоох тухай гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн томилсон байна.
1.3 Хариуцагч болох Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн А ийг Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр томилсон байна.
1.4 Гэтэл ажил олгогчийн гаргасан буруутай шийдвэрээс нь болж би ажилгүй болж эрх ашиг маань зөрчигдөж би хохирч байна. Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон анх тус шүүхэд гаргасан “Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Ж ыг ажлаас чөлөөлөх тухай 0 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ж намайг Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Ж намайг урьд нь ажиллаж байсан Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилуулахыг даалгах тухай болгон өөрчилж байна.
1.5 Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг үндэслэн А ийг арга зүйчээр томилсон тул миний туслах багшийн орон тоо сул байгаа учраас миний бие урьд нь эрхэлж байсан туслах багшийн ажилд эгүүлэн томилох тухай болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа гэв.
2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн өмгөөлөгч Н ын тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр бүр томилогдон ажиллаж байгаа хүн. Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай тушаал хэрэгт авагдсан. Тухайн тушаалаар Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгт 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн арга зүйчээр ажиллахаар томилсон. Тус тушаалд ямар нэгэн хугацаагүй ажиллуулж байгаа.
2.2 Өнөөдөр нэхэмжлэгч урьд ажиллаж байсан Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд ажиллуулах тухай шаардлага гарсан гэж өмгөөлөгч би ойлгоод байгаа. Туслах багшийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тушаал хэргийн 6 дугаар талд бий. Нэхэмжлэгч тус тушаалд маргаж буй үндэслэлээ тайлбарлахдаа А гэдэг хүн ажилдаа эргүүлэн тогтоогдсон учраас би Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд буцаан томилогдоно гэж байна гэж ойлгож байна.
2.3 Мөн А гэдэг хүн шүүхэд хандаж, ажилдаа эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаад явахад өнөөдрийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч З нь хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч талд ажиллаж байна. Эдгээр ажлын байр, орон тоонууд нэг нэгэндээ ашиг сонирхлын холбоотой бөгөөд өмгөөлөгч З өнөөдрийн маргаанд ашиг сонирхлын зөрчилтэй хүн байсан.
2.4 Нэхэмжлэгч Ж нь 2021 оны 0 дүгээр сарын 01-ний өдөр туслах багшийн орон тооноос өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд өөрийн хүсэлтээр арга зүйч болохоор туслах багшийн орон тооноос чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч Ж ыг хүчээр арга зүйчийн ажилд томилон ажиллуулаагүй. Өнөөдөр уг маргааны талаар 1 жил гаруй хугацааны дараа маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үеийн тус цэцэрлэгийн эрхлэгч А гэх хүний тушаал дээр маргаж байна. Нэхэмжлэгч одоогийн байдлаар 0 дүгээр цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байгаа бөгөөд ямар үндэслэлээр 0 дүгээр цэцэрлэгт туслах багшийн орон тоонд ажиллах тухай нэхэмжлэл гаргасан нь тодорхой бус байна.
2.5 Нэхэмжлэгчийг туслах багшийн орон тооноос халсан буюу 2021 оны 0 дүгээр сарын тушаал дээр маргах гээд байвал шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал бий. Хуульд зааснаар ажлаас нь чөлөөлсөн, шилжүүлсэн тушаал шийдвэрийг мэдэх буюу мэдэх боломжтой байсан үеэс эхлээд шүүхэд 1 сарын дотор хандах ёстой байсан.
2.6 Тухайн үед 0 99 оны Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байсан бөгөөд тус хуулийн 129 дүгээр зүйлд энэ тухай зохицуулсан байдаг. Ийнхүү нэхэмжлэгчийн тус асуудлаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгийг хэлье.
2.7 Өөр албан тушаалд томилогдон, шилжин ажиллаж байгаа атлаа тухайн хөдөлмөрийн харилцаанд маргахгүйгээр жилийн өмнөх ажиллаж байсан албан тушаалдаа маргаж байна. Мөн урьд ажиллаж байсан туслах багшийн орон тоо сул байгаа тул тухайн орон тоонд өөрийгөө ажиллуулахыг даалгах тухай ярьж байна. Нэхэмжлэгч одоо нэхэмжлэлийн шаардлагад буй цэцэрлэгээс өөр цэцэрлэгт ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад болох туслах багшийн орон тоонд тус цэцэрлэгийн эрхлэгч хэрхэн, ямар ажилтан авч ажиллуулах нь өөрийнхөө бүрэн эрхийн асуудал. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн Ж ыг тус цэцэрлэгийн арга зүйч багшаар томилсон тухай 0 дугаартай тушаал, 2021 оны 0 дүгээр сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн цэцэрлэгийн туслах багш Ж ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, арга зүйчээр томилсон тухай 0 дугаар тушаал, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Ж аас 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх” тухай хүсэлт, гомдлын шаардлагаа ихэсгэсэн тухай гомдол, нэхэмжлэгчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэл, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр аймгийн ЗДТГазрын архиваас хуулбар олгосон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 0 дүгээр сарын 02-ны өдрийн ажилд томилох тухай 0 дүгээр тушаал, Баян-Өлгий аймгийн Шүүхийн тамгын газрын архиваас хуулбарлаж олгосон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтуудыг
4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөө 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А ийг тус цэцэрлэгийн арга зүйчээр томилсон 0 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 0 дугаартай магадлал, 2022.02.25-ны өдрийн Ж ы өргөдөл, арга зүйч Ж ыг ажлаас чөлөөлөх тушаалыг танилцуулсан болон хүлээлгэн өгсөн тухай баримт, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Ж ы нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх 2022.04.14-ний өдрийн 0 дугаартай лавлагаа, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр өмгөөлөгч А.С д олгосон итгэмжлэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С аас нотлох баримтаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” 0 дүгээр захирамж болон хавсралтын хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн Ж ыг тус цэцэрлэгийн арга зүйч багшаар томилсон тухай 0 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт, хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс өмгөөлөгч Н тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно
5.Шүүхээс тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 0 -ний өдрийн 0 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгтэй өнөөгийн нөхцөл байдлын дүн, зөвлөмж”-ийн хуулбарыг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгт туслах багшаар 15 дахь жилдээ ажиллаж байсан. Харин А нь тус цэцэрлэгийн арга зүйчээр туршилтын хугацаанд ажиллахдаа ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэдэг үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлж, туслах багш болгож, намайг хамт олны санал, эрхлэгчийн санаачилгаар түүний оронд 2021 оны 0 дүгээр сарын сарын 01-ний өдрийн 0 дугаар тушаалаар арга зүйчээр томилсон юм. А нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай шат, шатны шүүхэд хандсанаар түүнийг өмнөх ажиллаж байсан Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эргүүлэн тогтоосон тухай Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан байдаг. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг үндэслэн А ийг арга зүйчээр томилсон тул миний туслах багшийн орон тоо сул байгаа учраас миний бие урьд нь эрхэлж байсан туслах багшийн ажилд эгүүлэн томилох тухай болгон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ажил олгогчийн гаргасан буруутай шийдвэрээс болж би ажилгүй болж эрх ашиг маань зөрчигдөж байна гэж тайлбарлажээ.
3.Хариуцагч тус аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн өмгөөлөгч Н нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:
Үүнд: Нэхэмжлэгч Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд бүр томилогдсон. Нэхэмжлэгч Ж нь 2021 оны 0 дүгээр сарын 01-ний өдөр туслах багшийн орон тооноос өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд өөрийн хүсэлтээр арга зүйч болохоор туслах багшийн орон тооноос чөлөөлөгдсөн байдаг. Нэхэмжлэгч Ж ыг хүчээр арга зүйчийн ажилд томилон ажиллуулаагүй. Өнөөдөр уг маргааны талаар 1 жил гаруй хугацааны дараа маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг туслах багшийн орон тооноос халсан буюу 2021 оны 0 дүгээр сарын тушаал дээр маргах гээд байвал шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч одоо нэхэмжлэлийн шаардлагад буй цэцэрлэгээс өөр цэцэрлэгт ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад буй туслах багшийн орон тоонд тус цэцэрлэгийн эрхлэгч хэрхэн, ямар ажилтан авч ажиллуулах нь өөрийнхөө бүрэн эрхийн асуудал. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж маргажээ.
4.Маргааны үйл баримтын талаар: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйч байсан А ийг Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай тушаалаар арга зүйчийн ажлаас нь чөлөөлж, туслах багшаар томилж, мөн эрхлэгчийн 2021 оны 0 дүгээр сарын сарын 01-ний өдрийн 0 дугаар тушаалаар цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Ж.Жанилганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд арга зүйчээр томилсон байжээ.
5.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаар магадлалаар нэхэмжлэгч А ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгож, А ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.
6.Энэхүү А ийн тус шүүхэд ажил олгогчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь эцэслэн шийдвэрлээгүй байх явцад түүний оронд арга зүйчээр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Ж ыг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч нарыг сэлгэн ажиллуулах зөвлөмжийн дагуу хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаар тушаалаар уг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба улмаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйч багшаар Ж ыг томилсон байна.
7.Гэтэл Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйч А ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г нь томилохоос татгалзаж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаар магадлалыг үндэслэн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай тушаалаар Шайзадагийн Алтынгүлийг мөн өдрөөс эхлэн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчээр томилсон ба Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйч байсан А нь ажилгүй үлдэж, улмаар тус шүүхэд урьд нь ажиллаж байсан Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн ажилд тус тус эгүүлэн тогтоосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
8.Ажил олгогч буюу хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс нэхэмжлэгч Ж ыг тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд томилохоос өмнө тэрээр тус цэцэрлэгийн үндсэн ажилтан буюу туслах багшаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд талууд уг үйл баримтын талаар маргаагүй болно.
9.Хууль зүйн үндэслэлийн талаар: Харин хавтас хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Ж нь ажил олгогч буюу хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан хууль бус эрхийн актын улмаас болж түүний Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн байна гэж шүүх үзлээ.
10.Нөгөөтээгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах 6 төрлийн үндэслэлээр ажилтан Ж тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлаагүй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан хууль бус эрхийн актын улмаас үндсэн ажилтны эрхийг зөрчих эрхгүй буюу мөн хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогчийн үүргийн талаар заасны 43.2.4 дэх хэсэгт “ажилтны хөдөлмөрлөх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах...”, 43.2.6 дахь хэсэгт “ажилтныг ажлаар хангах...” гэж тус тус заасан үүргийг хариуцагчаас зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
11 .Хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Ж ыг хариуцагч буюу ажил олгогчийн санаачилгаар арга зүйчээр хүчээр томилоогүй өөрийн хүсэлтээр томилогдсон тул түүний туслах багшийн орон тоонд хэнийг томилох нь ажил олгогчийн хуулиар олгосон бүрэн эрхийн асуудал гэж маргаж байгаа боловч ажилтан Ж ы санаачилгаар түүний хүсэлтээр туслах багшийн ажлаас нь чөлөөлж, арга зүйчийн ажилд томилж өгөхийг хүссэн тухай бичгээр гаргасан Ж ы хүсэлтийг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй тул талуудын хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч буюу ажилтан Ж ы санаачилгаар цуцалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
12.Мөн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч Ж ыг хариуцагч буюу ажил олгогчоос 2021 оны 0 дүгээр сарын 01-ний өдөр туслах багшийн ажлаас нь чөлөөлсөн бөгөөд тэрээр шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргаж байгаа боловч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай тушаалаар А ийг тус цэцэрлэгийн арга зүйчийн ажлаас чөлөөлж, туслах багшаар томилсныг эс зөвшөөрч, тус шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 0 дүгээр шийдвэрээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
13.Түүнийг А ээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаар магадлалаар нэхэмжлэгч А ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгож, А ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.
Улмаар ажил олгогчоос уг магадлалыг үндэслэн А ийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн томилсноор нэхэмжлэгч Ж ы хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн байх ба тэрээр тус шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж гаргаснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзэх тул хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэх тайлбар нь үндэслэлгүй болно.
14.Түүнчлэн нэхэмжлэгч Ж аас нэхэмжлэлийн шаардлагаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 0 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай болгож өөрчилснийг хариуцагч байгууллагын төлөөлөгчид 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гардуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар шүүгчээс 7 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж өгсөн боловч уг үүргээ биелүүлж тайлбар болон бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг дээрх үндэслэлээр дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн томилсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр цэцэрлэгийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 9 дүгээр зүйлийн 0 9.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ