| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0468/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1232 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 10.1.2.3., 10.1.2.5., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б,
иргэдийн төлөөлөгч Б.А,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г, Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Э.Нарангарав,
шүүгдэгч Ё.Б, түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ч.Эрдэнэбат, Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ё.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1702000570329 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ё-ын Б, Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, АДМГ ХХК-д аюулгүй байдал хянан шалгах эдийн засгийн байцаагчаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд:
Төмөр замын тусгай шүүхийн 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр суллагдсан.
Нийслэлийн шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1996 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 140 дугаартай магадлалаар 18 жил, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 326 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон тус тус өөрчилж, 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ё.Б нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Э.А-т захиалга өгч, бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, *** байрны 2 дугаар орцонд тус байрны *** тоотод оршин суух Г.А-ийн нурууны зүүн ар хэсэгт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 18.-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс 1-р хавтаст хэргийн 220, 7-р хавтаст хэргийн 53-54 дахь талд авагдсан баримтууд болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэргийн хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтайгаар:
Өмгөөлөгч Ж.Г хавтаст хэргээс 1-р хавтаст хэргийн 204, 209, 220, 219, 160-161, 2-р хавтаст хэргийн 4, 30-36, 37-40, 44-47, 159-160, 180-181, 188-190, 209-215, 218-225, 3-р хавтаст хэргийн 84, 194, 224 дэх талд авагдсан нотлох баримтуудыг,
Өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн хавтаст хэргээс 1-р хавтаст хэргийн 81-89, 113-114, 128-129, 163-164, 206-207, 217-218, 219-220, 223-224, 2-р хавтаст хэргийн 5-7, 10-12, 13-16, 23-26, 51-53, 54-56, 62-64, 68-70, 71-75, 78-81, 123-134, 136-137, 165-167, 167-169, 192-193, 226-227, 236-237, 3-р хавтас т хэргийн 57-63, 141-148, 151-154, 114-116, 4-р хавтаст хэргийн 2-3, 25, 26, 28, 29-35, 40, 54-61, 62, 64-65, 67, 74-78, 120, 192, 195-198, 199-200, 201-205, 206-208, 209-210, 211-212, 214-217, 216, 218-231, 233-250, 5-р хавтаст хэргийн 75-77, 80-85, 95-98, 211-219, 222-228, 231-235, 237-238, 6-р хавтаст хэргийн 4-5, 13, 26-27, 60-65, 179, 87, 93-95, 159-166, 167, 7-р хавтаст хэргийн 59-61, 95-105, 8-р хавтаст хэргийн 1-16 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,
Өмгөөлөгч Ч.Эрдэнэбат хавтаст хэргээс 1-р хавтаст хэргийн 1, 3, 4, 47, 67, 68, 114, 115-142, 160-161, 163/, 205-207, 215, 220, 243, 2-р хавтаст хэргийн 45, 39, 42, 53, 73, 123-130, 132, 138-140, 193, 209-210, 211-215, 217, 218-221, 223-224, 3-р хавтаст хэргийн 69-70, 85-89, 141, 143, 145-149, 170-171, 174-175, 177, 199, 203, 208-221, 210, 212, 244, 4-р хавтаст хэргийн 29, 68, 192, 194, 199, 200, 201, 204, 206-211, 212, 214, 215, 216, 217, 218, 225-228, 233-245, 5-р хавтаст хэргийн 1-2, 21-22, 80-85, 96, 141, 92, 211-215, 216-219, 231-232, 235-238, 6-р хавтаст хэргийн 2-3, 4-5, 118, 122, 124, 125, 230, 235, 249, 250, 7-р хавтаст хэргийн 46, 59-61, 72, 73, 145, 148, 8-р хавтаст хэргийн 89-92 талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Э.А нь бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо *** дугаар байрны 2 орцонд амь хохирогч Г.А-ийн нурууны зүүн ар хэсэгт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт шүүгдэгч Ё.Б нь нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Э.Ат захиалга өгч, бүлэглэн, хатгагчаар хамтран оролцсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 354 дугаар шийтгэх тогтоол (6-р хавтаст хэргийн 25-67 дахь тал),
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлал (6-р хавтаст хэргийн 68-74 дэх тал),
- Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоол (6-р хавтаст хэргийн 75-77 дахь тал),
- Т.Ш, Ё.Б нарын ярианы бичлэг бүхий сиди (СD)-д үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 163-164 дэх тал),
- Хяналтын камерын бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл (1 -р хавтаст хэргийн 174-175 дахь тал),
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Г-ын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “...А миний 4 хүүхдийн хамгийн бага хүү юм. ...Сүүлийн үед барилгын компани байгуулна, тэр бүү хэл уул уурхайн бизнест хүртэл орох гэж оролдон хөөцөлдөж явдаг байсан боловч хөрөнгө оруулалт байхгүй болоод энэ ажил нь бүтээгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 200-201 дэх тал),
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн гэрчээр өгсөн “...Б манай нөхрийг дарамтлаад байдаг байсан. ...Энэ хүн манай нөхөртэй Б-ийн дүү Б гэх хүнээр дамжуулан танилцсан. ...Б манай нөхрийг “Ална шүү пизда минь, шоронд явуулна шүү, шоронд явуулсны дараа ална шүү” гээд байдаг байсан. ...Манай нөхрийн найз Ш яаж дарамталдаг байсныг сайн мэдэж байгаа. ...Манай нөхөр үдэш 23:15 цагт залгаад барилгын сайт асуусан, удахгүй очно гэж хэлж байсан. ...гэртээ байж байсан чинь байрны коридорт хүн аймаар орилох шиг болохоор нь хаалганы дурангаар харсан чинь өөдөөс харсан айл хаалгаа онгойлгоод харж байсан. Ингээд би Я руу 12:21 цагт залгаад А байна уу гэсэн чинь саяхан явсан очиж байгаа байх гэсэн. ...байрны коридорт хүмүүс шуугиад байхаар нь гэрээс гараад харсан чинь 5 давхарт нэг хүн доошоо хараад хэвтэж байсан харагдсан тул хальт хараад гэр рүүгээ орсон. ...А гэдэг ахыг бол Б манай нөхөр Г.А-ийг дарамтлаад байхаар нь олж хамгаалуулж байсан. ...Б гэж манай хамаатны ахыг л гэж бодож байна. Өөр ямар нэгэн байдлаар өр зээл, өс хонзонгийн учраас амь насыг нь хохироох хүн байхгүй гэж бодож байна...",
Дахин өгсөн “...Б манай талийгаачийг дарамталж эхлээгүй байхдаа манай гэрийн гадаа ирээд талийгаачийг аваад явдаг байсан. ...Харин дарамтлах болсноосоо хойш нэг удаа гэрт ирж жижүүр эгч Б-ээс асуусан байсан. Манай хүн жижүүрт манайхыг асуувал байхгүй гэж хэлээрэй гэж захисан байсан. Талийгаачийг 2014 оны 8 сар орчмоос хойш дарамталж эхэлсэн...”,
Хохирогчоор өгсөн “...Би нөхөр хүүхдийн хамт Б-өөс зугтаж БНХАУ руу яваад 20-иод хоноод эргэж ирсэн. ...2014 оны 8 сард шиг санаж байна. ...талийгаач Хятад явж ирчхээд надад “Б-тэй онгоцоор буцаад явж байхад тэр “чи одоо надаас холдоно гэж байхгүй шүү, чиний хийж байгаа зүйлүүд минийх ч бас болно” гээд дарамтлаад байх юм, “танай хамаатан чинь архи уучхаад согтохоороо хэцүү юм” гэж хэлж байсан. Б над руу залгаад талийгаачийг асуудаг байсан. Энэ үед талийгаач намайг байхгүй байна гээд хэлээрэй гээд би байхгүй байна гэж хэлдэг байсан. Б надаас “нөхөр чинь хаана байна, юу хийгээд яваад байна” гэж асуудаг байсан. 2014 оны намар Б нь талийгаачийг утсаа авахгүй байгаад байхаар нь Х гэх хятадыг дагуулаад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг руу явсан байсан. Энэ үед Б нь Х-д “танай А чинь надтай уулзахгүй хаагуур юу хийгээд яваад байна, надаас холдох юм бол ингэнэ шүү” гээд гараараа хоолойгоо тойруулаад байсан гэсэн. Үүнийг Х ирээд бидэнд хэлсэн. Талийгаачийн найзууд Т, Ш нар руу утасдаад А-ийг олж өг гээд дарамталдаг талаар тэд ярьдаг байсан. Б нь Ш рүү залгаад “та нарыг шоронд оруулна, банди болгоно, би булайг нь мэдэж байгаа" гэж хэлсэн байсан. ...Уг нь талийгаач Б-тэй хамтраад Хятадаас хөрөнгө оруулалт оруулж ирэхээр болсон боловч хөрөнгө оруулалт нь орж ирэхгүй удаад байхаар Б нь талийгаачийг дарамталж эхэлсэн. Тэгээд л Б-ийн дарамтаас холдох гэж Хятад руу явж хэд хоносон юм. ...Манай нөхөр нэг хүнтэй утсаар яриад “намайг гэрээс гараад явж байтал нэг танихгүй хүн ирээд дүүгийн утас хэд билээ гэж асуусан, Б хүн явуулсан байх” гэж хэлж байсан. Би утсаар ярьж байхад нь сонссон юм...” гэсэн мэдүүлгүүд (1-р хавтаст хэргийн 205, 219-224 дэх тал),
- Гэрч С.С-гийн “...өш хонзонтой хүн нь Б гэх хүн байгаа гэж хүү минь хэлж байсан. Энэ хүн ямар учиртай юм бэ гэхээр манай талийгаач хүүтэй хамтарч ажиллах санал тавьсан гэсэн. Тэгэхээр нь манай хүү ажиллахгүй гэхэд “ална, хядна” гэх зэргээр дарамталж байна гэж 2014 оны намар хэлж байсан. Б бол миний 2011 онд нас барсан талийгаач нөхөр Ц-ий ойрын хамаатан байгаа юм. Өнгөрсөн намар буюу 2014 оны намар манай талийгаач хүү надад Б цуг ажиллахгүй бол ална хядна гэж дарамтлаад байх юм би хамт ажиллах уу, яах уу гэж надаас асуухаар нь би тэд нартай хэзээ ч битгий нийл мөр мөрөөрөө яв гэж хэлсэн. Тэгээд би өөрөө Б рүү залгаад чи миний хүүхдийг дандаа ална хядна гэж занаж байдаг гэнэ янз бүрийн юм болох юм бол чамтай ярина шүү гэж хэлж байсан. Тэгэхэд Б надад их юм хэлэхгүй байсан. Б бол Л хочтой Б-ийн дүү нь байгаа юм..." гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 2-4 дэх тал),
- Гэрч Ц.С-ийн “...Би 2011 оноос хойш талийгаач, Б эгч хоёртой хамт амьдарч байгаад саяхан тусдаа гарсан. ...Миний мэдэж байгаагаар Б гэж дууддаг манай аавын талын хамаатны хүнтэй хамтарч Казиногийн хууль батлагдсан хөрөнгө оруулагч хайя гэж хамтдаа БНХАУ руу явж байсан. ...А ах Б гэх хүнтэй уулзахаа больсон байсан. 2014 оны 12 сараас хойш Б нь байнга утсаар холбогдож дарамталж би чамайг гэрээсээ хэдэн цагт гарсан хаагуур юу хийж явааг чинь мэднэ гэх мэтээр дарамтлаад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 10-12 дахь тал),
- Гэрч Б.Т-ын “...2015 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчим Я гэдэг хятад над руу утсаар залгаж А-ийн эхнэр Б яриад А одоо хүртэл гэртээ хариагүй, байрных нь орцонд хүн үхсэн байна А-ийн хаана байгааг олох хэрэгтэй байна гэж нэлээн айсан шинжтэй ярьсан. ...А Б-тэй Алтанбулагийн чөлөөт бүсэд зочид буудал, казино нээнэ гэж ярьж байсан. Ингээд тэр хоёр нэг хэсэг урагшаа Хятад руу хөрөнгө оруулагч хайхаар явсан. Б, А 2 чөлөөт бүсийн захирал болон 10-аад хүнийг дагуулаад Хятад руу “ЖД” компанийн захиралтай уулзах гэж яваад 7 хоносон. Тэр хугацаанд компани нь Алтанбулагт баригдах буудлын барилгад хөрөнгө оруулаад барьж егье гэж тохирсон байсан юм байна лээ. Үүнээс хойш Б А, Ш бид нарыг хөрөнгө оруулалт яасан гэж дарамталж зангаа өөрчилж эхэлсэн. Б өөрийгөө 100 гаруй сая төгрөгөөр Алтанбулагт 3 га газар авсан гэж ярьдаг юм байна лээ. “ЖД” компани нь барилгын зургийг үнэгүй гаргаж егье, дээрээс нь нэлээн алдангитай ажил хийж егье гэж тохирсон юм байна лээ. Зураг төсөл нь нэлээн удаан гардаг учраас Б нь хүлээж чадахгүй та нар намайг хулхидлаа гэдэг болсон. Барилгын зураг удахгүй гарсан чинь Б байшингаа хурдан барья гэж шамдуулж уурладаг байсан. А барилга баригдаж эхэлбэл бид нарыг жийх юм байна гэж бодоод Б-өөс зайгаа авч эхэлсэн. Зураг гараагүй байхад Б А-ийг яагаад удаад байгаа юм бэ захирагч нь шамдуулж яаруулаад байна гэх мэтээр дарамталдаг байсан. Ингээд А хууль гарахыг хүлээе гээд Б-тэй харьцахгүй алга болсон. Б Ш бид хоёр руу утсаар яриад А хаана байна А-ийг олж ирж надтай уулзуул, ажил болгож гүйчхээд одоо болохоор намайг бараг хаячихлаа олоод ир олж ирэхгүй бол ар гэрийнхэнтэй нь харьцана шүү гэдэг байсан. Ингээд А, Ш бид нар Б-өөс айдаг болоод биеэ хамгаалах зорилгоор хүмүүстэй уулзаж зөвлөгөө авч уулздаг байсан. ...Мөн Б-өөс өөрсдийгөө хамгаалахын тулд А гэдэг ахыг хамгаалагчаар авчирсан. А-ыг ирснээс хойш Б чимээгүй болоод хааяа Ш бид хоёр руу утсаар ярьдаг болсон...”,
Дахин өгсөн “...яг хэнтэй ингэж ярьсныг санахгүй байна. Иймэрхүү юм өөрөө л ярьж байсан. Бид нар тэр тухай нь л ярьсан. Яг 7 гэж бол сонсоогүй, ард нь янз бүрийн муу муухай юмыг нь хийдэг залуус байдаг гэж ойлгож байсан. ...Бид ер нь Б-тай ярихаас зайлсхийгээд Ш л ярьдаг байсан...” гэсэн мэдүүлгүүд (2-р хавтаст хэргийн 30-36 дахь тал),
- Гэрч Д.И-ын “...Бид Б гэж л мэднэ. Өмнө нь Б гэдэг бүтэн нэрийг мэддэг байгаагүй. ...Т бид хоёр юманд явах гэж байсан чинь цагаан өнгийн Делика машинтай ирсэн. Тэгэхэд дүү Б-тойгоо явж байсан. Үүнийхээ өмнөхөн Т-тай тааралдсан чинь Б нь барьж аваад, Б нь түрүүвчийг нь аваад уурхайн тендерт ороод мөнгөө төлсөн баримтыг нь авсан гэсэн. Машинд уулзахдаа Т-г ална, шоронд банди болгоно, А-ийг олж өг гээд дарамтлаад байсан. Намайг дараа нь дахиад л шоронд аваад орно, банди болгоно гээд байхаар нь би муудалцсан юм. ...Б Т-т та нар луйвар хийсэн, энэ баримтаар чинь шоронд хийнэ, цагдаад өгнө, би араас чинь жижиг хэрэг хийгээд орно, тэгээд ална, болгоно гэсэн байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 41-43 дахь тал),
- Гэрч О.О-ын “...сэжиглэж байгаа хүн бол Б хэмээх хүн юм. Б нь манай найз А болон түүний ойр орчмын найз нарыг хэл амаар доромжилж дарамтлах болсон. Үүний улмаас үл ойлголцол үүсээд Б-ийн худалдаж авсан газар дээр баригдах ёстой байсан казино баригдаагүй. Б 2014 оны зуны дунд үеэс Хятад явж ирээд А-ийг дарамталж сүүлдээ ална, хядна шоронд оруулна гэх болсон. Б хэлэхдээ “та нарыг би шорон руу явуулчхаад өөрөө араас чинь ороод та нарын мууг үзнэ” гэдэг байсан байна лээ. Тухайн үеийн дарамталж буй яриа А, Т, Ш 3-ын утсан дээр бичигддэг байсан...”,
Дахин өгсөн “...Би 2013 оны 5, 6 сарын орчим талийгаачтай хамт ажиллах болсон. Энэ хүнийг харж байгаагүй (А). ...Сүүлд А-тэй уулзаж явахдаа ч энэ хүнийг харж байгаагүй. А А гэж хүний талаар ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлгүүд (2-р хавтаст хэргийн 44-50 дахь тал),
- Гэрч У.Б-ийн “...2014 онд ажиллаж байсан Б ална гээд сүрдүүлээд байна, эхнэр хүүхдийг чинь ална гээд сүрдүүлээд байна гэж надад ярьж байсан. Тухайн үед би ойлгохдоо Б нь буруу гарын хүн болоод А зайгаа барьсан түүнээс болоод Б сүрдүүлээд байгаа юм байна гэж ойлгож байсан..." гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 54-56 дахь тал),
- Гэрч Э.М-ын “...А ах ажил хөөцөлдөөд 2 сар шахуу болж байхад Б гэх А ахын эхнэрийн хамаатны ах хамт ажил ярьж оролцож эхэлсэн. ...Миний гар утас руу 2-оос 3 удаа залгаад А хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь Б тэд нарыг хаанаас ч байсан олно шүү чамайг худлаа хэлээд байвал ална шүү чи хаана байгааг бол мэдэж байгаа гэх мэтээр дарамталж байсан. ...БНХАУ-аас 2014 оны 11-р сард тоглоом орж ирсэн. Тэр үед Б ах Т, Ш ах нар руу залгаад А-ийг олж өг, та нарыг ална гээд байсан. Тэгэхэд А ах Монголд ирээд айгаад И, О ах нартай хамт явдаг болсон. ...Миний бодлоор Т ахыг А ах, Ш ах 2 тоглоомын газраас мөнгө орж ирэхээр жийгээд байх шиг байсан. Тэрнээс болоод яриа гаргаж намайг тоглоомын төвөөс гаргасан гэж боддог. Сүүлд А ахтай уулзахад ах нь бол чамд итгэж байна. Б хэдэн сар дээрэлхэж дарамталж байхад байж байсан, ахынх нь бодлоор бол чи бид 3-тай хамгийн ойр байдаг учраас худлаа яриа гаргаж, чамайг бид 3-аас холдуулж, чамаас үг сонсох гэсэн Б-ийн бодлого байж магадгүй гэж хэлж байсан. ...1-рт гэвэл надаас өмнө байсан туслах Э урвасан, 2-рт бол Б-д ХЖЁ-н гэрийн хаягийг зааж өгсөн гэсэн яриа гаргаснаас болоод намайг тэгж бодсон юм байна лээ...”,
Дахин өгсөн “...Б ах намайг гадуурхаад байдаг байсан, талийгаач бол намайг хажуудаа байлгаж байдаг. Гэтэл Б ах болохоор чи гар, ажилчны хажууд юм ярихгүй, орж ирвэл ална шүү гэх зэргээр дээрэлхдэг байсан. Сүүлд талийгаач харьцахаа больсон чинь л дарамтлах болсон. ...А ах ч уулзахгүй зугтаагаад эхэлсэн. А гэж хүний цээж зургийг харлаа. Сайн мэдэхгүй юм байна. Би уг нь талийгаачийн дотно найз нөхдийг мэднэ, энэ хүнийг хараагүй юм байна. Би машиныг нь бариад явдаг байсан болохоор найз нөхдийг нь мэднэ. ...2014 оны зун А ах эхнэр хүүхдээ аваад Хятад явсан. Тэгэхэд Б ах над руу 2-оос 3 удаа залгаад А-ийг олж өг, тэр муу чинь надаас хаа болдох юм гэх зэргээр дарамталж ярьж байсан...” гэсэн мэдүүлгүүд (2-р хавтаст хэргийн 71-77 дахь тал),
- Гэрч Г.Э-ын “...Би Г-ын А гэж хүнийг танина. Манай нагац ах А-ын эхнэр Д-ын дүү С-ийн хүргэн нь байгаа юм. Би А-тэй 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдөр анх танилцаж байсан. Манай бэр эгч Д нь зуучилж танилцуулж өгч байсан. ...Би тухайн үед А-ийн компанид менежер, орчуулагчаар ажилладаг байсан. ...Намайг ажиллаж байх хугацаанд Б нь А-г байнга дарамтлахгүй ч гэсэн надтай ярихдаа танай энэ А чинь сэргэлэн бацаан юм аа намайг тонгорчих гээд байх юм ах нь олон жил шоронгоор явсан хүн шүү А-г цааш нь харуулчихад юу байх вэ дээ гэж олон удаа хэлж байсан. Ерөнхийдөө бол Б нь байнга А-д дарамт үзүүлдэг байсан. Нэг удаа бүр А нь надад Б дарамтлаад эхнэрийг чинь хүчиндэнэ шүү гэж хэлээд энэнээс яаж салах вэ гээд 2014 оны 7, 8 сараас эхлээд Б-аас залхаж эхлээд яаж энэ хүнээс хөндийрөх вэ гээд яриад явдаг байсан. Найз нөхөхтэйгөө цуглаад уулзахдаа энэ талаар ярьдаг байсан. Мөн Б ч гэсэн намайг сүрдүүлж байсан тохиолдол бий. Танай тэр А чинь хаагуур юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй байна. Надаас зугтаад байна чи мэдэж байгаа бол бүгдийг нь хэлээдэх ер нь бол чи А-аас холдсон нь дээр шүү наад А чинь маапаантай бацаан шүү би наадахыг чинь хэрэгт хийчхээд араас нь би өөрөө ороод алчхаж чадна шүү гэж хэлж дарамталж байсан. Иймэрхүү мэр сэр дарамтууд Ш, Т бид нарт байнга ирдэг байсан. ...Б нь надад нэг удаа хэлэхдээ би Алтанбулагт байгаа газрыг чинь 100 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Энэ мөнгийг би Агаас гаргуулж авах ёстой гэсэн утга бүхий яриа ярьсан. Магадгүй энэ асуудлаас болж ямар нэг ес хонзон санасан байж магадгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 78-81 дэх тал),
- Гэрч Я (БНХАУ-ын иргэн)-ийн “...Тоглоомын газар байгуулна гэж байх үедээ Б гэдэг хүнтэй Г.А танилцсан. Б нь Г.А-ийн компаниудын 10 хувийг эзэмших эрхийг үнэгүй авах гэхэд нь зөвшөөрөөгүй гэсэн. 2014 оны 7, 8 сарын үед байх Б нь “Г.А-ийг ална” гэж сүрдүүлсний улмаас Г.А эхнэр, хүүхдийн хамт БНХАУ-ын Тань Шань хотод байх манай гэрт ирж нуугдаж байсан. Тэгээд Монголд байдаг хэсэг найзуудаараа дамжуулан Б-тай зохицож учраа олсон. Зохицохдоо Б нь Г.А-ийн компанийн хувьцааг эзэмшихгүй гэж тохирсон ч Г.А-ийг байнга сүрдүүлэх болсон талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 158-160 дахь тал),
- Гэрч С.Б (*** дугаар байрны үйлчлэгч, жижүүр)-ийн “...Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан нэг удаа Г.А надад “хэрвээ намайг хүмүүс хайгаад, асууж ирвэл манайхыг нүүсэн гэж хэлээрэй” гэж хэлж байсан. Ямар учраас ингэж хэлээрэй гэснийг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар эхнэр хүүхэдтэйгээ Хятад рүү явахынхаа өмнө ингэж хэлж байсан. ...Манай нөхрөөс бол ганц хоёр удаа хүмүүс асууж ирж байсан гэж сонсон...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 185 дахь тал),
- Гэрч Л.Э (Т*Ө хотхоны харуул)-ны “...Энэ хэрэг болохоос өмнө буюу 2015 оны 2, 3 дугаар сарын үед янз бүрийн машинтай янз бүрийн хүмүүс ирээд Г.А- ийг асуудаг байсан. Эхэндээ гэрийг нь зааж өгөөд өдөрт байдаггүй, оройд л гэртээ ирдэг гэж хэлж байсан. Тэгээд Г.А-д чамайг хүмүүс хайж ирээд байна гэж хэлэхэд дахиад намайг хүн асууж ирвэл манайхыг мэдэхгүй, нүүгээд явчихсан гэж хэлж байгаарай гэсэн. Тэрнээс хойш асууж ирсэн хүмүүст нь Г.А-ийнх нүүчихсэн л гэж хэлж байсан. ...Ер нь бол Г.А-ийн гэрт найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс нь байнга л ирдэг байсан бөгөөд зарим тохиолдолд Г.А-ийг гэрт нь хүргэж өгчхөөд явдаг байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 183- 184 дэх тал),
- Гэрч З.Г (Н фитнесийн менежер)-ийн “...(Э.А, Ё.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагааны зургийг үзүүлэв) Би эдгээр хүмүүсийн зургийг хараад таньж байна. Манай фитнест Д гэдэг ах сүүлийн нэг жил гаран үйлчлүүлж байгаа юм. Тэр ах анх Э.А гэдэг залууг манай дүү байгаа юм гээд дагуулж ирсэн байсан. Бүртгэлээс харахад Э.А нь анх 2015.02.21-ний өдөр манай фитнест ирж хичээллэж эхэлсэн. Э.А нь 2015 оны 2 дугаар сард 2 удаа, 3 дугаар сард 6 удаа манай фитнесээр үйлчлүүлсэн байна. Э.А нь фитнест идэвхтэй явдаг дасгал хөдөлгөөнөө сайн хийдэг залуу байсан боловч сүүлийн 4, 5 сар манай фитнест ирээгүй. ...Ё.Б гэх махлагдуу залуу нь анх ирэхдээ Э.А-ын хамт ирсэн бөгөөд гэрээ байгуулахгүйгээр өдрөөр нэг удаагийн үйлчилгээгээр хамрагдаж байсан. ...Ё.Б нэг их дасгал хөдөлгөөн хийдэггүй байсан ба нийт 2, 3 удаа л ирж үйлчлүүлсэн санагдаж байна. ...Э.А нь тэр залууг ахаа гээд байсан ба хоорондоо ямар харьцаатай юу ярьдаг байсныг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 153-155 дахь тал),
- Гэрч Д.Д (Н фитнесийн багш)-ийн “...Миний санаж байгаагаар 2015 оны 2, 3 сарын үед А, Д нар фитнест ирээд дасгаж хийж байхад Б гэх махлаг ах хамт орж ирээд дасгал хийж байсан. Тэр хүн нэг их дасгал хийгээд байдаггүй ба дараа нь 2, 3 удаа л ирж харагдсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 170-171 дэх тал),
- Гэрч Х.Б-ын “...Т.Ш, Г.А нар манай дүү Т-тай найз бөгөөд Т-р дамжуулан танилцаж байсан. Энгийн ах дүүгийн харилцаатай байдаг. Н.А бол 1997 оноос хойш надтай хамт М каратэд дасгалжуулагчаар ажиллаж байсан манай найз байгаа юм. ...2014 оны 9 дүгээр сарын үед манай дүү Т надтай уулзаад манай хэдэн найз нийлээд бизнес хийдэг юм. Тэгтэл тэд нарыг шоронгийн Б гэдэг хүн зогсоо зайгүй дарамтлаад байдаг болсон гэнэ. Тантай уулзаж зөвлөгөө авъя гэнэ гэсэн. Тэгээд Т-р дамжуулан А, Ш, Т нартай танилцсан бөгөөд уулзаж юу болсон талаар нь тодруулахад А нь Б гэдэг ах манай эхнэрийн талын хамаатан байгаа юм. Б-тай хамтраад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт бүсэд зочид буудал барихаар болсон юм. Энэ ажлаар хөөцөлдөж байгаад чөлөөт бүсийн дарга Ч болон тэдний ажилчдыг дагуулаад БНХАУ-руу хөрөнгө оруулах гэж байгаа “ЖД” группийн зардлаар яваад ирсэн. Тэнд очоод хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд, ажил төрөл нь бүтээд буцахаар болоход Б нь А-ийг за одоо надаас сална холдоно гэж байхгүй шүү, хэрвээ салаад өөр хүнтэй хамтрах гээд байвал гэр бүлийг чинь ална, хүйс тэмтэрнэ, та нарыг тугдайлгана шүү, ар гэрийнхний чинь хаяг, аав ээжийг чинь бүгдийг нь мэднэ шүү, би бол шоронд байсан хүн шоронгоос гараад амьдарч чадахгүй буцаад шорондоо оръё гэсэн залуучууд зөндөө байна. Тэд нарт ойр зуур хэдэн төгрөг шидээд л та нарыг тугдайлгачхаж чадна, тэр залуучууд шоронд ямар нэг дарамтгүй мөнгөө хэрэглээд л хэвтчихнэ гэх зэргээр дарамталж эхэлсэн гэж хэлсэн. Мөн А нь Б дандаа гараараа хоолойгоо тойруулж үзүүлээд ална шүү гээд айлгаад байдаг болохоор унтаж ч чадахгүй зүүдлэгдээд байна, би ер нь эхнэр хүүхдээ зугтаалгаад Хятад руу явуулчхаад энд өөрөө Б-тай алалцчихдаг юм билүү гэж байсан. Тэгэхээр нь би тийм шаардлага байхгүй, эхний ээлжид та нар Б-ийн дарамталж байгаа үеийнх нь яриаг бичиж аваад цуглуулж байгаад цагдаад өг. Мөн дээрээс нь хамгаалагчтай бай, хамгаалагч авсан нь дээр гэж хэлсэн. Тэгээд хамгаалагчийн талаар ярихдаа тухайн үед А ажилгүй байсан болохоор А-ын талаар каратэгээр олон жил хичээллэсэн, манай багш байсан, цагаан шонхрын Энхтайвангийн хАлагч, жолоочоор ажиллаж байсан манай найз байгаа. Тэр хүнтэй уулзаж үзэх үү гэж санал болгосон. Тэгэхэд тэд нар хамгаалагчтай болох нь зүгээр санаа байна гэхээр нь А-т энэ талаар хэлээд тэд нарыг хооронд нь уулзуулж өгсөн. А тэд нартай уулзаад үнэ хөлсөө тохироод хамт ажиллаж эхэлсэн. А-ыг ажиллаж эхэлснээс хойш залгаад юу болж байгаа талаар асуухад А утсаа сольчихсон болохоор Б нэг их залгахгүй харин Ш, Т нар руу залгаад байгаа. Гэхдээ залгах нь ер нь багасчихсан гэж байсан. Мөн А-ийн байрных нь жижүүрт мөнгө өгч хүн ирээд асуувал нүүчихсэн гэж хэлүүлж байгаа гэж байсан. ...Хэрэг гарсны дараа А-тай ярихад намайг архи уугаад явж байх хооронд А орцондоо хутгалуулчихсан юм шиг байна гэж ярьж байсан. ...Б залгаж, дарамтлах нь багасчихсан байсан учраас А байнга А-тай хамт явахаа болиод Х-той хамт ажлаа хөөцөлдөөд явдаг болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 172-173 дахь тал),
- М.А-ын гэрчээр өгсөн “...А-ын төрсөн эцэг Б нь миний ээж А-ийн том ах байгаа юм. ...2015 оны 5 дугаар сарын сүүлээр А ах над руу залгаад “Орост байна, энд өртөг ихтэй юм байна, ахад нь 1000 доллар хэрэгтэй байна шилжүүлчих” ах нь очиж байгаад өгье гэсэн. Тэгэхээр нь би та наанаа юу хийж байгаа юм бэ гэсэн чинь чамд тэр хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би 1000 ам.долларыг Орос руу шилжүүлсэн. ...2015 оны 5 дугаар сард шиг санаж байна, намайг Драгоны замын урд байдаг Токио авто угаалгын газар ажил дээрээ байтал А ах ирээд хэдэн хоног түр барих дугаар байна уу гээд миний 94142828 дугаарыг авч явсан...”,
Яллагдагчаар өгсөн “...2015 оны 05 дугаар сарын сүүлээр А ах Орос руу явахаасаа 3-өөс 4 хоногийн өмнө нэг шөнө яарч сандарсан байдалтай над руу байн байн утсаар яриад хаана байна гэж асууж байгаад манай ажил дээр хүрээд ирсэн. ...Намайг шөнө 02 цагийн үед угаалгын газрын орлогыг авч байхад А ах хүрч ирээд их л сандруу ойр ойрхон тамхи татаад байхаар нь та яасан зүгээр үү гэхэд зүгээрээ гэсэн. Тэгснээ саарал өнгийн үүргэвч үүрсэн байснаа заагаад энд байгаа хувцсыг шатаамаар байна гэхээр нь юу юм гэхэд зүгээр муу хувцас байгаа юм гэсэн. ...Цүнхтэй хувцас шатаад дуусахад А ах явлаа гээд яваад өгсөн бөгөөд би ч ажлынхаа орлогыг аваад гэртээ орчихсон. Хувцас шатаж байхад бид хоёр хоорондоо юу ярьсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан яарч сандарсан, айж тэвдсэн байхаар нь та зүгээр үү гэж асуухаар зүгээрээ, зүгээр чамд хамаагүй гээд надад юу ч хэлэхгүй байсан. ...Сүүлд А ах Орос явсны дараа хүн алсан гэдгийг нь мэдчихээд хүн алсныхаа дараа надаар хувцсаа шатаалгасан юм байна гэж ойлгосон. ...Энэ хэрэг болохоос өмнө манай дүү Б, эмээ, өвөө нар А ах чинь том хутга биедээ авч яваад байх боллоо, ингэж байгаад хэрэгт орчих вий чи хэлж яриач гээд надад хэлэхээр нь би А ахаас та юун хутга барьж яваад байгаа юм гэхэд ах нь зүгээрээ, яав л гэж гээд байсан. Надад бол хутгаа харуулаагүй. А ах манай ажил дээр ирж хувцас шатааснаасаа 1, 2 хоногийн дараа надтай утсаар яриад ах нь Орос руу явахгүй бол болохгүй байна гэхээр нь яах гэж байгаа юм гээд тодруулахад миний холбогдсон хар тамхины хэрэг болохоо больчихлоо, зугтаагаад Орос руу явах хэрэгтэй болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би танд мөнгө байгаа юм уу гэхэд надад мөнгө байгаа, 3 сая төгрөг байгаа гэж хэлсэн. Тэр мөнгөө хэнээс авсан, ямар учиртай мөнгө болох талаараа надад хэлээгүй. ...Х.А надтай манай ажил дээр ирж уулзахдаа ах чинь захиалгаар хүн алчихсан байна гэж ярьж байсан... (...Э.А-ыг Хятад руу явсан байхад нь “Гуйж байна, Ах минь хэнтэй ч битгий уулзаарай, Болгоомжтой байгаарай” гэж мессеж...) бичсэн шиг санагдаж байна. Х.А надад хэлэхдээ “А ахыг чинь Хятадад очвол хүн алах гээд байна, чи ахтайгаа яривал цаашаа Бээжин яваад хэрэггүй наанаа байж бай гээд Аруулж хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь би А ахыг хэн нэгэн алчхаж магадгүй гээд тэр мессежийг бичсэн. Би Э.А-ыг баригдахаас нь өмнө утсаар холбоотой байсан...” гэсэн мэдүүлгүүд (2-р хавтаст хэргийн 188-190, З-р хавтаст хэргийн 208-211 дэх тал),
- Гэрч Х.А-ын “...А бид хоёр шоронд байхдаа найз нөхдийн холбоотой дотно найзууд байсан. А-ыг шоронгоос гарснаас хойш 1, 2 удаа уулзаж байсан. ...Б.А 2015 оны 4 дүгээр сарын эхээр Монголд ирсэн байна гээд юнителийн утаснаас миний 8811**** дугаарын утас руу залгаад, бид хоёр уулзаад жоохон пиво ууж байгаад салсан. Ер нь шоронгоос гараад амьдрал тогтож өгөхгүй байна, яаж хоолоо олох уу, ажил төрөлтэй яаж болох уу гэсэн зүйл ярьж байгаад салдаг юм...”,
Дахин өгсөн “...А 1 сар орчим Д ахын туслахаар явж байгаад хамт явахаа больчихсон байсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 12, 13 цагийн үед залгаад чамтай уулзах хэрэгтэй байна. Би хүнсний 20-н Бродвэй ресторанд байна, асуудал гарчхаад байна, чи такси бариад таксигаа олон дахин солиод энд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед унаж явсан Приүс маркийн машинтайгаа 1 цаг орчмын дараа Бройдвэй ресторанд явж очсон. Намайг яваад ороход А ганцаараа нэг ширээн дээр суучихсан хоол идээд пиво уугаад сууж байсан. Тэгэхэд А хоол идэх уу, пиво уух уу гэхээр нь би юм уухгүй, юу болсон бэ, яасан гэж асуухад би хун нухчихлаа гээд нэлээн сандарсан, түгшсэн байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад балайраад байгаа юм бэ гэхэд харин би тийм юм хийчихлээ, сая сонссоныг чинь л хэллээ гэсэн. Энэ үед А түгшсэн, яарч сандарсан байдалтай, урьд нь уулзаж байснаасаа шал өөр царай төрх, шал өөр үйл хөдлөлтэй болчихсон байхаар нь би А-ыг үнэхээр хүн алчихсан юм байна гэж ойлгосон. ...А надтай уулзаад сууж байхдаа нэг хүнтэй утсаар яриад байсан бөгөөд асуудалгүй би өөрөө зохицуулчихна гэж яриад байсан...",
Дахин өгсөн “...Би гадаа машинд ээж, дүүгийн хүүхдүүдийг суулгаад үлдээчихсэн байсан учраас Э.А-тай уулзаад “Баянхошуу руу явах гэж байна, ажлаа дуусгачхаад эргээд залгая” гэж хэлээд салсан. Тэгээд Баянхошуу орж ээж, дүү нараа буулгачхаад эргээд Э.А-тай ярьсан чинь 10 дугаар хороололд байна хүрээд ир гэхээр нь байгаа газрыг нь заалгаад 10 дугаар хорооллын сувилагчийн сургуулийн хойд талын шороон замаар яваад 3 бил үү 4 давхар буудалд очсон. ...Би гаднаас орохдоо 2, 3 пиво авч орсныг Э.А уусан, мөн дахин буудлаасаа 2, 3 пиво авч Э.А уусан. Тэнд Э.А надтай юм яриад сууж байхдаа Б-ийн захиалгаар хүн алсан гэж хэлсэн. ...би машинтай явсан болохоор А нь надаар 5 шарын тэнд байдаг Токио угаалгын газарт хүргүүлсэн. Гэхдээ угаалгын газар руу ороогүй, цаана зогсоод надаар дүүгээ дуудуулсан. Би дүүг нь дуудаж өгчхөөд тэр 2-оос салаад явсан юм. Орой нь 5 шарын призерийн тэнд очиж А-тай уулзсан. Энэ үед А өдөр нь уулзсан дүүтэйгээ хамт байсан. ...А-тай уулзсан эхний өдөр А нь Д-той уулзмаар байна гэхээр нь Д-ийн гэр Улиастайд байдгийг мэдэх учраас хүргэж өгсөн. ...Д-ийн гэрийн гадаа очоод би Д-ийн утас руу залгаж дуудсан. Энэ үед Д нь О гэх хочтой О-тай хамт гарч ирсэн. Тэр 2-т А нь хүн алчихлаа гэж хэлсэн. Мөн А нь ажлынхаа хөлсийг авчхаад О-той олон жил шоронд хамт байсан гээд 100,000 ам.доллар өгнө, Д-т 50,000 ам.доллар өгнө гэж хэлсэн. ...Б-ийн захиалгаар энэ хэргийг хийсэн, үйлдсэн хэргийнхээ ажлын хөлсийг л хэлж байгаа юм. Надад болохоор ланд 100 авч өгнө гэж байсан. ...Б-ийн бүтэн нэрийг мэдэхгүй, харин Л-ын Б л гэж дууддаг. Л гэж Б-ийг хэлж байгаа юм. Б нь Л Б-ийн төрсөн дүү байгаа юм. ...Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Б Э.А-ыг дагуулж яваад талийгчийн байран дээр очоод машинаа тавьдаг газар болон гараашаас гэр рүү яаж ордгийг зааж өгсөн, шатаар өгсөх үед нь тэр хүнийг хутгалсан, хутгаа худалдаж авсан гэж А ярьсан. Мөн лиценз ч гэл үү нэг бичиг авах ёстой байсан боловч хутгалах үед цаад хүн нь муухай орилохоор нь айсандаа буцаад зугтаачихсан гэсэн. А ер нь их адгуу хүн байгаа юм. ...А-ыг Орос руу гарч явсны дараа би А-той уулзсан... А-ын ярьсан зүйлийг тухайн үед би бичлэг хийж авсан...”,
Дахин өгсөн “...Миний өмнө нь өгч байсан мэдүүлэгт дурдагдсан байгаа Б Д гэдэг хүнийг би хэлэхдээ Д гээд мэдүүлэг өгчихсөн юм. ...2015.05.23-ны өдөр А надтай Бройдвей ресторанд уулзахдаа би хүн алахаасаа өмнө Б-аас урьдчилаад 3 сая төгрөг авсан гэж байсан. Тэр мөнгөө хэрхэн үрснийг мэдэхгүй. Үлдсэн мөнгөө хэзээ авах гэж байгаа талаараа надад ямар нэг юм хэлээгүй. Харин Д ах, О О хоёрт их мөнгө, доллар өгнө гээд байхаар нь би их мөнгөний ажил хийсэн юм байна гэж ойлгосон. ...Би өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр над руу ОХУ-ын утасны дугаараас залгаад хөгшөөн намайг Б-тай яриулаад өгөөч гэхээр нь Б чинь аль хэдийн хоригдчихсон ш дээ гэхэд тэгвэл Л-тай яриулаад өг гэсэн. Тэгэхээр нь би Төмөр замд Л Б-ийн гэрч очоод А тантай яръя гэнэ гээд утсаараа А-тай Л-ыг яриулсан. Тэгэхэд Л нэг өрөөнд ороод утсаар ярьсан бөгөөд “тэр мөнгө төгрөг, бусад асуудлаа чи өөрөө Б-тай ярьж зохиц, надад хамаа байхгүй” гэж ярьж байгаа нь сонсогдсон. Тэгэхэд би Б А-ын үйлдсэн хэргийн захиалагч нь юм байна гэдгийг баттай мэдсэн. ...би хорих ангийн коридорт Э.А-тай таарсан чинь чи намайг гэрчлэхээ боль л доо, одоо зогсчхооч дээ гэсэн. Мөн нэг захиа хүнээр өгч явуулсан байсныг нь уншихад чи миний найз шүү, би ганцхан чамайг л найзаа гэж боддог гээд миний санааг эргүүлэх гэж байгаа юм шиг зүйл бичиж явуулсан байсан. Би тэр захиаг нь устгачихсан, учир нь хорих ангид захиа өгч авч байгаад баригдвал бид нар буруудаж сахилгад суудаг юм. А шоронд танил ихтэй, мөн би ардаа нүдгүй учраас хэн ч миний араас яачих ч юм билээ гэж айж байна...” гэсэн мэдүүлгүүд (2-р хавтаст хэргийн 149-152, 192-194, 209-215 дахь тал),
- Гэрч Б.Д-ийн “...Би Э-ын А гэх залууг Б-ын А буюу Жижиг А гэдэг нэрээр нь танина. Түүний аав Б нь миний найз болохоор би А-ын ах шиг нь л харилцаатай. Ё.Б-ийг Л Б-ийн дүү гэдгээр нь мэднэ. Өмнө ял эдэлж байхдаа Зайсан дахь дамжин өнгөрүүлэх хорих ангид хэд хэдэн удаа таарч байсан. Бид хоёр хоорондоо мэнд устай явдаг. 2015 оны 1, 2 дугаар сарын үед миний найз Ц-ий О буюу О О надтай уулзаад “надтай өмнө нь Зүүнхараагийн шоронд ял эдэлж байсан, миний гал хам байсан Б-ын А гэдэг залуу Макао-д ял эдлээд ирсэн байна. Чи А-г хажуудаа аваад зөв замд нь оруулаад өгөөч" гэсэн. ...Энэ үед мөн Б-ын А нь Америкаас надтай холбогдоод манай дүүг зөв замд нь оруулаад өгөөч гэж гуйсан. ...2015 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын өмнөхөн би ажил төрлөө хийгээд явж байхдаа А-г дагуулж явдаг болсон. ...Би А-т өөрийн бололцоогоороо хааяа 50-100 мянган төгрөг өгөөд хэрэгтэй үед нь мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлдэг байсан. Мөн хамт хоолонд орохдоо тооцоог нь хийдэг байсан. Би тухайн үед өөрөө “Н” фитнест хичээллэж байсан болохоор А-ыг дагуулж очоод 1 сараар төлбөрийг нь хийгээд хамт хичээллэж байсан. Тухайн үед би хэдэн төгрөг олоод А-д биеийн Т-ын хувцас, пүүз, цүнх зүйлс авч өгөөд мөн дээр нь 200-300 мянган төгрөг өгөөд эмээ, өвөөдөө цагаан сарын юмаа бэлд гэж өгөөрэй гэж хэлж байсан болохоор сайн санаад байгаа юм. ...2015 оны 3 сарын үед А хар тамхины хэрэгт холбогдсон гэсэн сураг сонсогдоод эхэлсэн. Энэ үеэс би А-аас холхон байсан нь дээр юм байна гэсэн бодолтой болсон. Ингээд байж байхад нэг өдөр А ирж уулзаад ахаа би Монголд амьдарч чадахгүй юм байна Шинь Жинь явах гэсэн юм та надад 2 сая төгрөг өгөөч гэхээр нь өөрт байсан 1 сая төгрөгийг өгсөн. Би А-аас холхон байя гээд болчихсон байсан болохоор гадаад авбал тэр л биз гэж бодоод мөнгө өгсөн. А надаас мөнгө аваад Хятад руу явсан ба дараахан нь Х-ийн А буюу том А-тай таарахад жижиг А Эрээнд архи уучихсан, хогийн царайлаад явж байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ ямар найдваргүй залуу вэ л гэж бодсон. Б-ын А удалгүй Монголд хүрээд ирчихсэн байсан бөгөөд намайг нэг өдөр фитнест яваад ороход Б-тэй хамт дасгал хийчихсэн байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёртой хамт дасгал хийгээд дараа нь хамт фитнесийн саунд ороход А надад “ахаа Б бид хоёр шоронд хамт ял эдэлж байсан гал хамууд байгаа юм, бид хоёр нийлж нэг бизнес хийх санаатай байна, би ер нь Б-тай ойрхон байдаг юм уу” гэсэн. Тухайн үед би А-г найдваргүй залуу, холхон байсан нь дээр гээд бодчихсон байсан болохоор Б их сайн явж, сайхан амьдарч байгаа чи Б-тай хамт байвал сайхан амьдрах байх гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрт ах нь та хоёрын фитнесийн төлбөрийг төлчихье гэж хэлсэн. Тэр хоёрын нэг сарынх нь төлбөрийг төлж байсан шиг санагдаж байна. ...Тэрнээс хойш А Б-тай хамт явдаг болсон бөгөөд тэр хоёрыг хамт явж байхад нь хэд хэдэн удаа фитнест таарч байсан. Б хүмүүст мөнгө зээлдэг болохоор мөнгөө өгөхгүй байгаа хүмүүсээс А-аар мөнгө төгрөгөө нэхүүлэх гэж л хамт ажиллаж байгаа юм байна гэж ойлгосон. Тэр хоёрын хамт хийнэ гэсэн бизнес нь ийм л ажил байх гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг. (2-р хавтаст хэргийн 218-221 дэх тал),
- Гэрч Ц.О-ын "...2015 оны эхээр Э.А надтай ирж уулзаад. ...одоо нэг хүн шиг амьдармаар байна гэхээр нь. ...чи Д ахыгаа бараадаад явбал архи дарс, элдэв асуудлаас хол, зөв явж байгаа учраас чамд хэрэгтэй гэсэн. Тэгээд би А-ыг Д О-р хочтой Д-той уулзуулсан. ...2015 оны сүүлээр А гадаадад явж байгаад Манжуурын шоронд хоригдчихсон гэж дуулдсан. Нэлээн сүүлд хүмүүсийн ярианаас “Б, А хоёр хамт яваад байсан юм. Тэгсэн Б-ийн таньдаг тоглоомын газрын эзэн хүнд алуулчихсан. Тэрний хэргээр А шоронд орсон, мөн Б мөрдөн орсон” гэж сонссон...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 222-224 дэх тал),
- Т.Ш-ын гэрчээр өгсөн “...Би Г.А-тэй найзлаад 12 жил болж байгаа, бид хоёр хоорондоо сайн, дотно найзууд байсан. ...Б гэх хүнтэй Сэлэнгэ аймагт зочид буудал бариулахаар харилцан тохирч хийх гэж байгаа хөрөнгө оруулагч нь больсон чинь тэр Б нь та нар өөрсдөө болиулчихлаа гэж бас сүртэй хэрүүл хийж байсан...”,
Сэжигтнээр өгсөн “...А-ийн найз нөхдийн дунд А гэж хүн байхгүй. Энэ зураг дээрх хүнийг танихгүй, харж байгаагүй юм байна. Ё.Б-ийг бид нар Б гэж дууддаг. Миний санаж байгаагаар тоглоомын газар нэг удаа ирсэн, тэгэхдээ өөрийн дүү Б хочтой Б-ын хамт ирсэн. Тэгэхэд талийгаач А өөрөө байсан, 2015 оны 2 дугаар сар орчим л ирж уулзсан. Талийгаачаас юу гэж байна гэхэд онц юм ярьсангүй, өмнө ярьж байсан Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд зочид буудал бариад хэрэв хууль нь батлагдчихвал казино тоглоомын газар байгуулна гэдэг байсан ажлаа л дуусгая гэсэн юм ярилаа гэсэн. Б ер нь 2014 оны 09 дүгээр сар орчмоос д талийгаачтай уулзах гээд над руу яриад элдэв үг хэллэгээр дарамтлаад байх болсон. Талийгаач өмнө нь нэлээн хэдэн дугаар сольсон болохоор Б утас нь болохгүй байна гээд бид нар руу ярих болсон. Т хааяа над руу ярьсан гэдэг байсан. Б над руу бол их залгадаг байсан. Б, А нар Сэлэнгэ аймгийн чөлөөт бүсэд хамтарч ажиллахаар ярьж тохирсон боловч Б-ийн ааш авир хэцүү байсан, дарамттай байсан учраас талийгаач хамтарч ажиллахаа болихоор шийдсэн. ...Анх Б дарамталж эхлэхэд бид хоорондоо ярилцсан юм. Энэ хүн дарамтлаад бид цагдаад хандах бол баримттай байя, хүн гүтгээгүй гэдгээ нотлох хэрэгтэй гэж тохиролцсон юм. Тэгээд би Б-тай ярихдаа утсан дээрээ бичлэг хийдэг болсон. ...Б ах өөрийн 9905**** дугаараас л залгадаг ер нь дугаараа сольдоггүй, харин би дугаараа сольж байсан. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ярианы бичлэгт л элдэв дарамталсан яриа нь байгаа. ...Наад муу гөлөг, тэр муу гэх зэргээр хэлээд байгаа хүн нь талийгаач А юм. ...2014 оны 7, 8 сарын үед шиг санаж байна Г.А ер нь Б-өөс зугтаад эхнэр, хүүхэдтэйгээ хамт БНХАУ-д хэсэг байж байгаад ирье, тэр хооронд Б-ийн уур нь бага зэрэг дарагдаад намжих байлгүй гэж хэлээд удалгүй хэд хоногийн дараа БНХАУ руу явсан. Б-ийг бид нарыг айлгаж, сүрдүүлээд дарамтлаад байгаа талаар Б ахад та нар эхний ээлжид ярьж байгаа яриаг нь бичээд авчих, энэ эргээд та нарт нотлох баримт болно, бүр болохгүй бол манай найз А гэж байгаа ер нь хүний хамгаалагч, шадар туслахаар ажиллаж байсан хүн. Энэ хүнтэй хамтарч ажиллаад хамгаалуулж болно гэсэн. Тэгээд анх А-тай танилцсан бөгөөд би түүнийг дагуулаад талийгаачтай уулзахаар БНХАУ-ын Таншин хотод очсон. Тэгэхэд Г.А эхнэр, 2 хүүхэд, эхнэрийн дүү С, өөрийнхөө эгч А нарын хамт байсан. Тэгээд А-ыг танилцуулахад хамгаалалт авъя гэдэг болж байна, сэтгэл санаа тайвширч байна гэсэн. Хятадаас ирснээс хойш А А-тэй байнга хамт явдаг болсон...” гэсэн мэдүүлгүүд (2-р хавтаст хэргийн 163-166, З-р хавтаст хэргийн 167-177 дахь тал),
- Н.А-ын сэжигтнээр өгсөн “...2014 оны намар 09 сарын үед манай найз БатТ над руу залгаад чи ажил хийх үү, ажилгүй байгаа биз дээ гэсэн. ...БатТар дамжуулаад Ш, Т нартай танилцсан. Тэгэхэд Ш нь бид нар хэдэн найзуудаараа нийлээд бизнес хийдэг юм. Манай гол ажлыг зохицуулж явдаг А гэж найз маань байгаа. Тэр залуу маань Б гэдэг хүнтэй хамтарч ажиллах гэж байсан чинь нөгөө хун нь хамтарч ажиллаж байхдаа ер нь дарамтлаад эхэлсэн гэсэн. Тэгэхээр нь бид нар зайгаа аваад тэр хүнтэй аль болох холбогдохгүй, уулзахгүй байсан чинь над рүү яриад та нарыг ална, А-гаа олж өг гээд байдаг болсон гэж хэлсэн. Тэгээд надад хандаж та, бид нартай хамт байгаад, тус дэм болоод, шаардлага гарвал янз бүрийн хүмүүсээс хамгаалаад өгөөч гэсэн. Би тэр залуучуудтай нэлээн удаан энэ талаар ярилцахад тэр залуучуудтай хамтран ажиллах болохоор дажгүй залуучууд шиг санагдсан. Би тэр залуучуудтай хамтарч ажиллаад ажил энэ тэрд нь туслаад шаардлага гарвал хамгаалахаар болсон. Тэгээд дарамтлаад байгаа гэх Б гэдэг хүний талаар лавлаж асуухад Л гэдэг шоронгоор олон жил явсан хүний дүү гэж хэлж байсан. Мөн тэр хүний дарамталж яриад байгаа гэх яриаг нь бичээд авчихсан байгааг нь сонсоход “би тэр А-г чинь тугдайлгана, та нарыг харна аа” гэсэн ерөнхийдөө дарамталж, айлгаж сүрдүүлсэн утгатай зүйлс ярьсан байсан. Тухайн үед А нь тэр Б гэдэг залуугийн дарамтаас айгаад гэр бүлийнхээ хамт БНХАУ-д оччихсон байгаа гэсэн. Тэгээд Ш бид хоёр А-тэй уулзахаар 2014 оны 09 сарын дундуур БНХАУ-ын Тань Шань хотод очсон. Тэнд А гэх залуутай анх танилцсан бөгөөд Б гэдэг залуу байнга залгаж дарамтлаад ална энэ тэр гээд байхаар нь түр хугацаанд хол байя гээд гэр бүлийнхээ хамт энд ирчихсэн байгаа гэж байсан. Би А-тэй уулзаад өөрийнхөө туршлага, бусдад хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байсан талаараа болон зарим нэг асуудал дээр танил тал байдаг, мөн хажууд нас намбатай хүн байвал хүмүүс халдаад байх нь бага гэх зэргээр ярилцахад А, Ш нар өөртөө итгэх итгэл нь сэргэж ерөнхийдөө дарамталж байсан асуудлыг үл тоон тайвширч эхэлсэн. Тэгээд би А, Ш нартай хамтран ажиллахаар болсон бөгөөд БНХАУ-аас Ш бид хоёр түрүүлээд ирсэн. А араас гэр бүлийнхээ хамт ирсэн бөгөөд Монголд ирснээс нь хойш би А-тэй байнга хамт явж ажил төрөлд нь тусалдаг болсон. Ерөнхийдөө жолооч нь ч болоод хамгаалагч нь ч болоод, дотнын туслагч ах нь ч болоод явсан. ...Миний ойлгосноор нэг төсөл дээр Б-тай хамтрах гэж байгаад больчихсон юм шиг байгаа юм. Яагаад больсон гэхээр Б дарамтлаад байсан учраас больчихсон гэж байсан. ...Б А-ийг хэрхэн дарамталж байсныг Ш-ын хийсэн утасны бичлэг, мөн Ш, Т, А нарын ярианаас сонсож мэдсэн. Би 2015.05.21-ний орой гэртээ байж байтал 21 цагийн үед миний өмнө үерхэж байсан М гэх эмэгтэй хэдэн найзуудтайгаа байна гэхээр нь шоудах гэж очсон. Шөнөжин архи уугаад энэ тэнд ороод явсан хойгуур ийм хэрэг гарчихсан байсан. Би энэ асуудалд одоо болтол харамсдаг, хэрвээ би хамт байсан бол А амь насаа алдахгүй л байх байсан... (Э.А-ын иргэний үнэмлэхийн лавлагааны зургийг харуулав) Би ийм хүнийг танихгүй. Надтай хамт явж байхдаа ийм хүнтэй ерөөсөө уулзаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (З-р хавтаст хэргийн 198-200 дахь тал),
- “Н” фитнесээс ирүүлсэн албан бичиг, ирцийн бүртгэлийн хуудас (4-р хавтаст хэргийн 100-107 дахь тал),
- Гадаадын иргэн, харьяатын газрын албан бичиг, хавсралт мэдээлэл (4-р хавтаст хэргийн 191-192 дахь тал),
- Ё.Б-ийг гадаад улсад эрэн сурвалжилсан болон Интерполын шугамаар ирүүлсэн мэдээлэл, албан бичгүүд (4-р хавтаст хэргийн 194-250, 5-р хавтаст хэргийн 1-22 дахь тал),
- Э.А-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5-р хавтаст хэргийн 75-77 дахь тал),
- Х.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Х.А, М.А нарын ярианы бичлэг бүхий сиди (СD)-д үзлэг хийсэн тэмдэглэл (5-р хавтаст хэргийн 78-85 дахь тал),
- Э.А-ын яллагдагчаар өгсөн “...2015 оны 05 дугаар сарын эхээр би Б буюу Б-тэй хамт хэрэг болсон байрны хойд талаар машинтай явж байхад нэг залуу хажуугаар зөрж өнгөрөөд хар өнгийн Ланд 200 маркийн машинд суусан. Тэгэхэд би тэр залууг анх удаа харсан бөгөөд Б тэр залууг заагаад энэ залууг А гэдэг юм, надтай хамт Алтанбулагийн чөлөөт бүсэд хамтарч бизнес хийнэ гэж явж байгаад новширчихсон юм гэж хэлж байсан. ...Тухайн үед би А гэх залуугийн машиныг нь харж авсан бөгөөд нэг байрны хашаанаас гарч ирж байсан болохоор энэ байранд амьдардаг юм уу гэхэд Б бишээ тэр байранд амьдардаг юм гээд уг байрны баруун талын байрыг зааж байсан. ...залуугийн байрны гадаа очсон чинь нөгөө Ланд-200 маркийн машин нь харагдахгүй байхаар нь би хүлээгээд зогсож байсан. Тэгтэл нэлээн орой болсон байхад А гэх залуу машинтайгаа ирээ граж руугаа орсон. Тэгэхээр нь гражийнх нь хаалгаар өнгийгөөд харахад хүмүүстэй уулзаад зогсож байсан. Би тэр залууг байр руугаа орж ирэх юм чинь гээд орцонд нь түрүүлж ороод 3 давхарт гараад хүлээж байсан. Удалгүй талийгаач ороод ирсэн бөгөөд шатаар өгсөөд 3 давхарт гараад ирэхээр нь “юу байна” гээд ширүүн байдлаар хэлэхэд над руу “сайн байна уу” гэж хэлээд миний хажуугаар гараад явсан. Тэгэхээр нь би араас нь шатаар өгсөөд “чи яах гээд байна аа” гэж хэлээд баруун бугалга руу нь хутгаар савж цохиход нөгөө залуу гэнэт эргэж харж таарсан. Тэгээд талийгаач нэг эвгүй орилохоор нь шууд гараад зугтчихсан юм. ...Би Б-д “Би танд үнэнч гэдгээ харуулах гэсэн юм, намайг уучлаарай” гэж хэлсэн, “Та бид хоёр нэг завинд суусан, намайг уучлаарай” гээд утсаа тасалсан. Хэрэг болсноос хойш би буудлуудаар амьдарч байгаад өвөөгийндөө нэг өглөө ороод гарсан. Мөн А, У нартай хэд хэдэн удаа уулзсан. Х.А-тай мөн 2 удаа уулзсан. Хэрэг гарсны маргааш өдөр нь шиг санаж байна, би “Broadway” ресторанд Х.А-тай уулзаад найз нь хүн алчихлаа гээд болсон асуудлын талаар хэлэхэд ... А Б бол мөнгөтэй, хэрэгт холбогдсон ч яаж ийж байгаад өөрийгөө аваад гарна, тэгэхээр Б-тай зууралдаад явж байх юм бол гайгүй салж магадгүй” гэсэн. ...Таксинд явж байхад Б-ийн ах Л над руу залгаад “чи хаана явж байна, чи дүүг минь юу болгоод байгаа юм бэ, цагдаа дээр одоо яваад оч” гэхээр нь “би энэ асуудлаа өөрөө зохицуулна, та харин мөнгөний туслалцаа байвал үзүүлээч гэхэд намайг загнаад орилж хашхираад байхаар нь би утсаа тасалсан. ...Би Монголоос 2100 доллартой гарсан. Тэр мөнгөөрөө замын зардал хийгээд явсан. Энэ мөнгө бол миний цалин байгаа юм. Би Д ахаас сардаа 2 сая орчим төгрөгийн цалин авдаг байсан. Энэ мөнгөө 2-3 хоноод 200-300 мянгаар нь эсвэл хэд хоноод 500 мянган төгрөгөөр л авчихдаг байсан...” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 237-238 дахь тал),
- Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооноос ирүүлсэн албан бичиг, холбогдох баримтууд, хүний биед үзлэг хийсэн болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6-р хавтаст хэргийн 249-250, 7-р хавтаст хэргийн 1-23, 69-105 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дахин шинжлэн судлахгүй гэж заасан. Нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэгт шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг болон уг хэсгийн үндэслэл болсон шийдвэрийн “үндэслэх” хэсэгт дүгнэгдсэн хоорондоо уялдаа холбоо бүхий үйл баримтыг ойлгодог.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 354 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 993 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоолоор:
Э.А-ыг бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “*** дугаар байрны 2 дугаар орцонд амь хохирогч Г.А-ийн нурууны зүүн ар хэсэгт хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт “...Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд энэ хэрэгт шалгагдаж байсан Ё.Б нь амь хохирогч Г.А-ийг зээлсэн мөнгөө төлөхгүй, өөртэй нь хамтарч ажиллана гэж хуурч мэхэлсэн гэх шалтгаанаар байнга заналхийлж, эрэн сурвалжилж байснаас гадна түүний алах хүсэл зорилгоо удаа дараа илэрхийлж байсан бөгөөд энэ талаар амь хохирогч Г.А өөрийн гэр бүл, найз нөхдөд хэлж байснаас гадна Ё.Б-ийн дарамтаас зугтаж, 2014 оны 09 дүгээр сард гэр бүлийн хамт БНХАУ руу явсан, гэрийнхээ хаалгаа бусдад тайлж өгөхгүй байх, хүн асуувал энэ байрнаас нүүсэн гэж хэлэхийг бусдад захих, тусгай бэлтгэл эзэмшсэн Э.А-ыг өөрийн бие хамгаалагчаар ажиллуулах, гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан хэдий ч Ё.Б нь шүүгдэгч Э.А-т амь хохирогч Г.А-ийг өөрийг нь болон түүний оршин суух байрны орц, автомашиныг зааж өгч, улмаар Э.А нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутгыг урьдчилан бэлтгэж, гэмт хэрэг үйлдэх боломжтой нөхцөл байдлыг судалж, улмаар хохирогчийг шөнийн цагт гэртээ ирэх үед орцонд нь отож байгаад хутгалж алсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Дээр дурдсан Э.А-ын үйлдсэн бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цаг 24 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “*** дугаар байрны 2 дугаар орцонд амь хохирогч Г.А-ийн нурууны зүүн ар хэсэгт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт шүүгдэгч Ё.Б нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Э.А-т захиалга өгч, бүлэглэн, хатгагчаар хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасан.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэхэд амь хохирогч Г.А болон Э.А нар нь харилцан бие биеэ таньдаггүй, тэдгээрийн хооронд өр авлага, өс хонзонгийн маргаан байхгүй болох нь тогтоогдсон.
Харин шүүгдэгч Ё.Б-ийн хувьд амь хохирогч Г.А-ийн эхнэр Ц.Б-тэй садан төрлийн хамааралтай, үүгээрээ дамжуулж Г.А-тэй бизнесийн үйл ажиллагаагаар холбогдсон байна.
Амь хохирогч Г.А нь шүүгдэгч Ё.Б-ийн эхнэрийн ажиллуулдаг Ч Финанс банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч зээлээ хугацаа хожимдуулан төлж байсан гэх, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Чөлөөт бүсэд бизнесийн үйл ажиллагаа хамтран явуулна гэсэн боловч хамтран ажиллахаа больсон гэх шалтгаануудаар шүүгдэгч Ё.Б нь амь хохирогч Г.А-тэй хувийн таарамжгүй харилцаатай, байнга дарамталж, сүрдүүлж байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, амь хохирогч Г.А-ийн найзууд болох Т.Ш, Б.Т, бие хамгаалагч Н.А болон Х.Б, Г.Э, ЯЖШ нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Ё.Б нь Г.А-ийн амь насыг хохироосон Э.А-ыг урьдаас таньж мэддэг, хоорондын харилцаатай байсан талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт “...Шүүгдэгч Э.А нь Макаод гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2015 оны 1 дүгээр сард суллагдаж ирснээс хойш тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байх үедээ Ё.Б-тэй байнга харилцаж, тэтгүүлж байхдаа түүний хэлсний дагуу хохирогч Г.А-ийг алсан тохиолдолд цаашид өөрийн амьдралын хэрэгцээг цаашид Ё.Б-өөр хангуулж болохыг урьдаас тооцож...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Шүүгдэгч Ё.Б нь амь хохирогч Г.А, түүнийг алсан Э.А нарын хэн алинтай нь харилцан хамраалтай байх бөгөөд хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Б нь амь хохирогч Г.А-ийг байнга заналхийлж, эрэн сурвалжилж, түүнийг алах хүсэл зорилгоо удаа дараа илэрхийлж, улмаар амь хохирогч Г.А нь Ё.Б-ийн дарамтаас зугтаж, 2014 оны 09 дүгээр сард гэр бүлийн хамт БНХАУ руу явсан, гэрийнхээ хаалгаа бусдад тайлж өгөхгүй байх, хүн асуувал энэ байрнаас нүүсэн гэж хэлэхийг бусдад захих, тусгай бэлтгэл эзэмшсэн Э.А-ыг өөрийн бие хамгаалагчаар ажиллуулах, гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Амь хохирогч Г.А, түүнийг алсан Э.А нь бие биеэ танихгүй, харилцаа хамааралгүй байхад шүүгдэгч Ё.Б нь Э.Ат амь хохирогч Г.А-ийг өөрийг нь болон түүний оршин суух байрны орц, автомашиныг зааж өгөх зэргээр Э.А нь Г.А-ийг алах нөхцөл, боломжийг бүрдүүлэн өгсөн байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Э.А-ын үйлдсэн бусдын захиалгаар, бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч Г.А-ийг санаатай алсан гэмт хэрэгт шүүгдэгч Ё.Б нь өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Э.Ат захиалга өгч, бүлэглэн, хатгагчаар хамтран оролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь өнгөрсөн үйл баримтад гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх хууль зүйн ойлголт ба 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулж болохоор заасан бол 2015 оны Эрүүгийн хуулиар Монгол Улсын цаазаар авах ялыг халж ялын төрөлд уг ялыг хуульчлаагүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ё.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх ба гэмт хэрэгт хэрэг үйлдэхэд оролцон оролцоогоор нь гүйцэтгэгч, зохин байгуулагч, хатгагч, хамжигч гэсэн төрөлтэй байна. Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Ё.Б нь Э.А-т амь хохирогч Г.А-ийг өөрийг нь болон түүний оршин суух байрны орц, автомашиныг зааж өгөх зэргээр Э.А нь Г.А-ийг алах нөхцөл, боломжийг бүрдүүлж, өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Э.Ат захиалга өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хатгагчийн төрөл, шинжийг бүрэн хангасан байна.
Шүүх хуралдаанд оролцон иргэдийн төлөөлөгчөөс “...А нь амь хохирогч Г.А-ийг танихгүй, ямар нэгэн холбоогүй байтал түүнийг хөнөөх сэдэл авч, үйлдэл хийхэд Б нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэм буруутай гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч Ё.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар “хүнийг захиалгаар, өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж алсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Ё.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх байр суурьтайгаар мэтгэлцэж оролцсон.
Тус гэмт хэрэг нь 2015 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө үйлдэгдсэн буюу одоогоос 10 жилийн өмнө гарсан, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хэрэгт хамааралтай хийгдвэл зохих бүхий л ажиллагаа хийж гүйцэтгэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Ё.Б болон Э.А нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах ажиллагаа хийх хүсэлтийг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Ё.Б болон Э.А нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй байх бөгөөд шүүгдэгч, ялтан нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах хууль зүйн боломжгүй юм.
Шүүгдэгч Ё.Б-ийг мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай бүрэн танилцуулаагүй гэх боловч мөрдөгч, прокуророос хэргийн материалтай танилцах боломжоор хангасан, шүүгдэгч Ё.Б нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай бүрэн танилцсан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан амь хохирогч Г.А-тэй өр авлагатай хүмүүс олон байсан эдгээр хүмүүсээс дарамт шахалт ирж байсан, үүнийг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Г.А-тэй хамааралтай бүхий л хүмүүсээс гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар татаж мэдүүлэг авсан, түүнчлэн амь хохирогч Г.А-ээс өр, авлагатай байсан гэх хүмүүс нь түүнийг алсан Э.А-тай ямар нэгэн харилцаа, хамааралтай байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас энэ хэргийн гүйцэтгэгч Э.А нь Ё.Б захиалга өгсөн гэж мэдүүлээгүй, хэрэгт шүүгдэгч Ё.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн талаар шууд заасан нотлох баримтгүй байхгүй, гэмт хэрэг гарахад Ё.Б нь Монгол Улсад байгаагүй гэж маргах боловч шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах замаар хэргийн үйл баримтыг тогтоосон болно.
Түүнчлэн шүүгдэгч Ё.Б-ийг тус хэргийн гүйцэтгэгч бус хатгагч гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн буюу шүүгдэгч Ё.Б нь гэмт хэрэг гарахад Монгол Улсад байсан эсэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг няцаан үгүйсгэх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
2.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт “үл хөдлөх эд хөрөнгөө хураалгасан 101,338,600 төгрөг, түрээсийн төлбөр 29,850,000 төгрөг, өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг, нийт 139,188,600 төгрөг” нэхэмжилсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д зааснаар өмгөөллийн хөлс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин үл хөдлөх эрх хөрөнгөө хураалгасан гэх 101,338,600 төгрөг, түрээсийн төлбөр 29,850,000 төгрөг нэхэмжилсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарах эсэх нь эргэлзээтэй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ё.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Түүний хувийн байдлын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Энэ хэрэг гарснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Ингэж хэрэг удаашралтай байсан нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, оргон зайлсан нөхцөл байдалтай холбоотой гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, бусдын амь нас хохирсон байгаа нөхцөл байдал, гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 2.11 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэдэг шийдвэрийг шүүхээс гаргасан учраас мөн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоногийн тухайд шүүгдэгч Ё.Б нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2 хоног баривчлагдан Дүүргийн хоёрдугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 449А дугаартай захирамжаар нийт 17 хоног цагдан хоригдоод, таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөн. Үүнээс хойш Хан-Уул Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжаар, 2024 оны буюу Монгол улсад хүлээн авсан өдрөөс хойш 189 хоног цагдан хоригдсон байна. Шүүгдэгч нь нийт 206 хоног цагдан хоригдсон байна. Энэхүү цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй. Энэ хэрэгт хавсаргасан саарал өнгийн 2 ширхэг сидиг хэргийн хамт хадгалуулах саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргаж байгаа. Учир нь Австрали улсаас ирүүлсэн Ё.Б-ийн саатуулагдсан асуудалтай холбоотой баримт бичигт орчуулга хийлгэсэн. Орчуулгын зардал болох 420.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байна. Иймд шүүгдэгчээс гаргуулж төрийн сангийн 100900000707 дугаар дансанд олгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хөрөнгийг хураах болон битүүмжлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж байна. Урьд шүүгдэгчид Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг авах нь зүйтэй гэсэн саналыг тус, тус гаргаж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г “...хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б “...хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хариуцлагын тухайд хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Г: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ё.Б-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг дараах байдлаар хөнгөрүүлэх боломж байна гэж харж байна. Нэгдүгээрт түүний хувийн байдлын тухайд урьд энэ төрлийн хэрэгт холбогдож шийтгүүлсэн ч гэсэн энэ хүн энэ хэрэгтэй холбоотойгоор Австрали улсын иммигрэйшн дээр Монгол улсаас явуулсан албан бичгийн хүрээнд 5, 6 жил саатуулагдсан. Мөн Монгол улсад ирээд цагдан хоригдсон. Эдгээрээс ямар бодит байдал харагдаад байна гэхээр энэ хүн Австрали улс руу амьдралаа залгуулах гэж явсан нөхцөл байдал байдаг. Хэргийн нөхцөл байдлыг харахаар оргон зайлаад, тэнд очоод саатуулагдсан тохиолдол байхгүй байгаа. Ийм үйлдэл байхгүй байгаа учраас тодорхой нэг төрийн оролцоо байсан гэж бодож байна. Түүнийг хоёр удаа шийтгүүлсэн гэдэг агуулгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг шууд дүгнэж болохгүй. Ё.Б нь нийгэмд засран хүмүүжиж, ажлын байртай болж, хүмүүс ажиллуулж, хүмүүсийг нийгэмшүүлэхэд тодорхой үйлдэл хийж, тодорхой үйл ажиллагаа явуулж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Энэ баримтуудын хүрээнд харахаар эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд энэ хүнд хамгийн хүнд хэлбэрийг сонгож ял оногдуулах боломжгүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Түүний эрүүл мэндийн тухайд сахартай, элэгний чулуутай, маш их өвчтэй болсон. Түүний ар гэр, эрүүл, мэнд, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан цаашид нийгэмшихэд анхаарч хорих ялын доод хэмжээ буюу 12 (арван хоёр) жилийн хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хаалттай, нээлттэй дэглэмийг тогтооно. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн: “...Ж.Г өмгөөлөгчийн гаргасан саналтай санал 1 байна. Миний үйлчлүүлэгч 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 11 удаа Монгол улсын хилээр орж, гарсан байдаг. Прокурорын үйл ажиллагаанаас болоод хилийн хориг тавигдаагүйтэй холбоотой. Хоёрдугаарт Монгол улсаас гэм буруутай нь тогтоогдсон гэх хүсэлт интерполын шугамаар явуулсан. Үүнээс болоод 6 жил 2 сар хоригдсон. Иймд 6 жил 2 сар иммигрэйшн дээр эрх чөлөөгөө хасуулж, хоригдсон хугацааг шүүх хасаж тооцож өгнө үү. Мөн түүнд оногдуулах ял шийтгэлийг ялын доод хэмжээгээр хариуцлага оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат: “... Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Хууль буцаан хэрэглэх ойлголттой холбоотой шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Хууль буцаан хэрэглэхтэй холбоотой 1.9 дүгээр зүйлийг журамлаж байгаа учраас “шүүгдэгчийг тухайн хэрэгт холбогдох үеийн эрүүгийн хуулиар буцаан хэрэглэнэ гэж дурдсан. Хууль буцаан хэрэглэхийг тухайн үеийн ерөнхий ангийг дангаар нь хэрэглэнэ гэж ойлгохгүй байна. Тэгэхээр журамлаж байгаа хамтран оролцооны хэлбэр дээр “хатгагч” гэдэг ойлголтыг 2015 онд үйлдсэн гэмт хэрэг дээр 2002 оны эрүүгийн хуульд заасан хатгагчтай холбоотой ойлголтыг авч үзвэл түүний эрх зүйн байдал дээрдэх нөхцөл байдал харагдаж байна. Ийм хууль хэрэглээний ашиг давуу тал байна гэдгийг хэлмээр байна. 2002 оны эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт Ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээдийг хатгагч гэнэ” гэж заасан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэснийг харгалзан үзнэ үү. Хоёрдугаарт Г өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг дэмжиж байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд “Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй”. 9 дүгээр зүйлд “хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй”. Шинжлэн судалсан 4 дүгээр хавтаснаас хойш байгаа Австрали улсаас ирүүлж байгаа албан бичигт“энэ хүнээ аваач ээ” энэ хүн чинь манай 1958 оны харьяатын хуульд хамаарахгүй болчхоод байна” эсвэл баривчлах эрх бүхий байгууллагын шийдвэрийг ирүүлээч” гэх баримтуудаар зөвхөн иммигрэйшн буюу харьяатын асуудалтай холбоотой асуудлаар хориогүй болох нь талуудын харилцан шилжүүлсэн албан бичгүүд, хүсэлтүүдээс тодорхой харагдаж байгаа юм. Иймд түүний Австрали улсад 6 жил 2 сар хоригдсон асуудлыг шүүх дүгнэхгүй орхиж болохгүй байх гэж бодож байна. Мөн оргон зайлахтай холбоотой хилийн хориг тавигдаагүй байсан. Хилийн хориг танигдсантай холбоотой 1 жил 5 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй Лхамноржин гуай оролцсон хугацаанд энэ хэрэгтэй холбоотой хүсэлт тавьсан зүйл байхгүй. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд цагдаагийн газраас эрэн сурвалжилсан зүйл байхгүй. А-ын дурдаж байгаа шиг оргож яваад баригдсан зүйл байгаагүй. Хууль ёсны дагуу амьдрах эрхээ хамгаалах зорилгоор өгсөн хүсэлтийн дагуу 6 жил эрхээ хязгаарлуулсан. Үүнийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэж болохгүй. Гуравдугаарт тэр гэрийг нь зааж өгснөөрөө энэ хэргийг үйлдсэн гэж үзэх шууд нотлох баримт байхгүй. Хэдийгээр хүн алдаж болно. Алдаа болгоныг өмнө нь тийм байсан гэдэг агуулгаар хүндрүүлэн зүйлчилж болохгүй. Дөрөвдүгээрт энэ хүний эрүүл мэндийн байдал өнөөдөр 50 нас гарсан байна. 20 жилийн хорих ялыг биелүүлээд гарч ирэхэд энэ хүн амьд байх уу гэсэн асуудал яригдана. Визний асуудлаар 6 жил хоригдоно гэсэн асуудал байхгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (6-р хавтаст хэргийн 183, 7-р хавтаст хэргийн 113 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (6-р хавтаст хэргийн 248, 7-р хавтаст хэргийн 106 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (7-р хавтаст хэргийн 110 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (7-р хавтаст хэргийн 114 дэх тал), Ч финанс ББСБ-ын тодорхойлолт (7-р хавтаст хэргийн 157 дахь тал), Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт (7-р хавтаст хэргийн 187, 231 дэх тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Ё.Б-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг /хүний амь нас хохирсон/, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан/-ыг тал бүрээс нь харгалзан шүүдэгч Ё.Б-д улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна.” гэж заасан ба энэ хэргийн гүйцэтгэгч Э.А-т шүүхийн шийдвэрээр 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан тул шүүгдэгч Ё.Б-д уг ялаас бага ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хатгагчид гүйцэтгэгчээс багагүй ял оногдуулах талаар хуульчлаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хамгийн багаар оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Ё.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцогчийн захиалагчийн төрөлд хамаарахаас гадна Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ хуулийг давхардуулан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ё.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Тус хэрэгт шүүгдэгч Ё.Б нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 35 хоног, 2024 оны 07 дугаар сарын 11-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 169 хоног, нийт 204 хоног цагдан хоригдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-ийн цагдан хоригдсон нийт 204 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Ё.Б нь Австрали улсад Монгол Улсын шүүхийн шүүгчийн захирамжийн нөлөөгөөр 6 жил 2 сар хоригдсон тул уг хугацааг эдлэх ялд нь оруулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь 7-р хавтаст хэргийн 75, 95-96 талд авагдсан Цагдаагийн ерөнхий газар Интерполын үндэсний төв товчооны алба бичиг, түүний хавсралт баримтад (албан ёсны орчуулга бүхий баримтад) “...Ё овогтой Б-ийг Монгол Улс дахь баривчлах шийдвэрийн дагуу Австрали улсад хорьсон уу. – Үгүй. Тухайн иргэн (МУ иргэн) Ё Монголын баривчлах шийдвэрийн дагуу Австрали улсад хоригдоогүй. …Тухайн иргэнийг саатуулсан тухай баримт бичгүүд нь бидний дотоод ажлын баримт бичигт тооцогддог тул нууцлалтай байдаг…” гэжээ. Үүнээс дүгнэвэл шүүгдэгч Ё.Б нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн захирамжаар тус хэрэгт холбогдуулан Австрали улсад хоригдсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэр, түүнд хамаарах хилийн чанадад байгаа нутаг дэвсгэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах болохоос гадаад улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй, гадаад улсад хийгдсэн ажиллагааг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хийгдсэн үзэж үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудал
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ё.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газар Интерполын үндэсний төв товчооны алба бичиг, түүний хавсралт баримтыг орчуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн (7-р хавтаст хэргийн 91-93 дахь тал) нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Ё.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-өөс 420,000 төгрөг гаргуулж Төрийн сангийн 100900000707 дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ё.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ё.Б-д 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-ийн цагдан хоригдсон нийт 204 /хоёр зуун дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн зардал 8,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-өөс 420,000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулж Төрийн сангийн 100900000707 дансанд төлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ё.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ё.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ё.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ