| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2022/00323/И |
| Дугаар | 130/ШШ2022/00590 |
| Огноо | 2022-06-17 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2022/00590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х, Хаяг:Баян-Өлгий аймаг, Н сум 0 дугаар баг
Нэхэмжлэгч: Ху, Хаяг:Баян-Өлгий аймаг, Н сум 0 дүгээр баг
Нэхэмжлэгч: М, Хаяг:Баян-Өлгий аймгийн Н сум 0 дугаар багт оршин суух
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Х, Ху, М нарын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх Баян-Өлгий аймгийн Н сумын багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар ажилласан хугацааны урамшуул болох 320,000 төгрөгийг тус бүрд нь гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргад даалгаж өгөхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч байгууллагын төлөөлөгчийг оролцуулахгүйгээр, эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х, Ху, М нар нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргад холбогдуулан тус хурлын төсвөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх Баян-Өлгий аймгийн Н сумын багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар ажилласан хугацааны урамшуул болох 320,000 төгрөгийг тус бүрд нь гаргуулан олгож мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргад даалгаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х, Ху, М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгч Х, Ху, М нар нь Н сумын 8, 4, 7-р багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар 2016 оноос эхлэн сонгогдон ажиллаж байгаад багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар чөлөөлөгдсөн байхад Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсгийг баримтлан тус аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 11, 09, 13 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч Х, Ху, М нарыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн багийн иргэдийн Нийтийн хурлын даргын ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон хууль бус шийдвэр гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр хуулийн 154.2 дахь хэсгийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргасан байна.
1.2 Н сумын 8, 4, 7 дугаар багийн иргэдийн Нийтийн хурал 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Ху нь багийн иргэдийн Нийтийн хурлын даргын ажлаас чөлөөлөгдөж, Х , М нар нь дахин тус багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар сонгогдон одоо ажиллаж байна. Гэтэл Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 11, 09, 13 дугаартай тушаалаар Х, Ху, М нарыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “үүрэгт ажлаас чөлөөлсөн” нь хууль бус эрхийн акт байх тул, уг эрхийн актыг хүчингүй болгож, тухайн хугацаандаа Н сумын багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар ажилласанд тооцож, Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс нэхэмжлэгч нарын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх урамшууллын мөнгө болох Х д 320000 төгрөг, Ху д 320000 төгрөг, М ад 320000 төгрөгийг тус тус гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй хохирсон гэм хорын хохиролд тооцож ажилгүйдлийн тэтгэмжид ногдох тус бүрд нь 1,129,176 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна.
1.3 Гэтэл нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс Х , М , Ху нарыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин томилсон тухай эрхийн актаа шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн мөн Х , М нар нь багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар дахин сонгогдож ажиллаж байгаа тул анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх урамшууллын мөнгө болох 320,000 төгрөгийг нэхэмжлэгч тус бүрд нь гаргуулан олгож мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргад даалгаж өгөхийг хүсье гэв.
1.4 Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлж, дараа нь томилсон тушаалын хоёр дахь заалтаар урамшууллын мөнгийг 72400 төгрөгөөр тогтоосон байх ба уг заалтыг үндэслэж урамшууллын мөнгийг 72400 төгрөгөөр олгох ёстой талаар тайлбараа ирүүлсэн боловч нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анх нэхэмжлэгч нарыг багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар томилсон 2017 оны 41 дүгээр тогтоолд тухайн хурлаар урамшууллын мөнгийг багийн Засаг даргын цалингийн 30%-иар тооцож олгохоор шийдвэрлэсний дагуу жил бүрийн багийн Засаг даргын цалингаас үл шалтгаалан 30% цалингаа тооцогдож нэхэмжлэгч нар 2020 оноос эхэлж сар бүр 144,800 төгрөгийн урамшуулал авч байсан нь олгосон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар тогтоогдож байна. Үүнээс хойш багийн иргэдийн Нийтийн хурлаас урамшууллын мөнгийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх тогтоолыг хариуцагчаас нотлох баримтаар ирүүлээгүй тул өмнөх тогтоол хэвээр гэж үзэх тул урамшууллын мөнгийг 72400 төгрөгийг тооцохыг зөвшөөрөхгүй гэв.
2.Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д ы тайлбар, татгалзал:
2.1 Баян-Өлгий аймгийн Н сумын 6 дугаар багт оршин суух Х, Ху, М нар нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 11,13, 09 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х, Ху, М нарыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 3 дугаар сарын 15-ыг хүртэлх ажилласан хугацааны цалин хөлс болох Х д 320,000=00 төгрөг, Ху д 320,000=00 төгрөг, М д 320,000=00 төгрөг тус тус ажил олгогчоос гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас Нийгмийн Даатгалын Сангаас авч чадаагүй хохирсон гэм хорын хохиролд тооцож ажилгүйдлийн тэтгэмжид ноогдох төлбөр болох Х д 1,129,176 төгрөг, Ху д 1,129,176 төгрөг, М д 1,129,176 төгрөг тус тус хариуцагчаас гаргуулах буюу бүгд мөнгөн дүнгээр нийт 4,347,528 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий гомдлыг гаргасан тул эдгээр гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
2.2 Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутгийн өөрөө удирдах байгууллага. 2020 оны 10 дугаар сард орон даяар явагдсан Орон нутгийн сонгуулиар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр шинээр 27 төлөөлөгч сонгогдож анхдугаар хуралдаанаа хийж, анхдугаар хуралдаанаар сумын ИТХ-ын даргыг шинээр сонгож, Засаг даргад шинээр өөр хүний нэрийг дэвшүүлснээр урьд нь ажиллаж байсан хурлын дарга, Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн. Мөн урьд нь мөрдөгдөж ирсэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар хуулийн 23.5 дахь заалтаар “ анхдугаар хуралдаанаар тухайн шатны хурлын даргыг оролцуулан ... баг хорооны хурлын тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж зааснаар энэ хуулийн дагуу 2016 оны орон нутгийн сонгуулиар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар 4 жилийн хугацаагаар сонгогдож ажиллаж ирсэн сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын уг албан тушаалаар ажиллах бүрэн эрхийн 4 жилийн хугацаа нь хуулиараа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.
2.3 2022 оны Орон нутгийн сонгуулиар шинээр багийн иргэдийн Нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга нарыг сонгох сонгууль 2020 оны 12 дугаар сард явагдах ёстой байсан боловч тухайн үед цар тахлын өвчний улмаас сонгууль хойшлогдож урьд нь ажиллаж байсан бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон багийн иргэдийн Нийтийн хурлын дарга нар хурлын даргын үүргийг түр гүйцэтгэж ирсэн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэж, шинэ хууль 2022 оны 01 сарын сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлснээр уг хуулиар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын орон тоо хасагдаж түүний бүрэн эрхийн хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж, цаашид 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хурлын дарга гэсэн орон тоогоор хурлын дарга ажиллахгүй болсон ба хурлын даргын албан тушаалд 4 жилийн хугацаагаар сонгогдохгүй болсон.
2.4 Шинээр мөрдөгдөж эхэлсэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.3 дахь заалтаар “Хурлын хуралдааны даргыг сонгох”-оор заасан ба энэ заалтаар багийн иргэдийн Нийтийн Хуралд урьд нь 4 жилийн хугацаагаар сонгогдож байсан Хурлын даргын орон тоо хасагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хурлын хуралдааны дарга ажиллахаар болсон. Мөн энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.12 дахь заалтаар “ Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг улируулан сонгож болно” гэж заасан.
2.5 Нэхэмжлэгч Х, Ху, М нар нь Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 11,13,09 дугаартай тушаалаар хуулийн дагуу тус тус багийн иргэдийн нийтийн Хурлын даргын ажлаас 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлөгдөж хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 20,22,24 дугаартай тушаалаар тус тус багийн иргэдийн нийтийн Хурлын хуралдаан даргалагчийн ажилд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үргэлжлүүлэн түр томилогдсон боловч 2022 оны 1,2,3-р саруудад хуралдааны даргын ажил үүргээ хийж гүйцэтгээгүй, хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа ирүүлээгүй дээрх гурван сард нэг ч удаа ажилд ирээгүй, ажилласан цагаа бүртгүүлээгүй, ажил тасалсан тул цагийн балансаар ажил тасалснаар тооцогдож эдгээр хүмүүст 2022 оны 1 ба 2,3-р сард олгохоор тогтоогдсон сар бүрийн урамшууллын 72400=00 төгрөг олгогдоогүй хасагдсан болно. Иргэн Х багийн Нийтийн Хурлын хуралдааны даргалагчийн ажлаас 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлөгдсөн бол М 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, Ху 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус тус чөлөөлөгдсөн болно.
2.6 Нэгэнт Х, Ху, М нар нь 2022 оны 1 ба 2,3-р сард хөдөлмөр эрхлээгүй ажил тасалсан учраас тухайн саруудын ажлын үр дүнгээр олгох урамшууллын мөнгийг нөхөж олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
2.7 Мөн Х, Ху, М нар Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ажил олгогч .... нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж 2022 оны 1,2-р саруудын НДШимтгэлийг ажил олгогч Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга хууль зөрчиж төлөөгүйгээс болж ажилгүйдлийн тэтгэмж авч чадалгүй хохирсон. Иймд хариуцагчаас бид 2022 оны 1,2,3 саруудын НДШ болох сард 34752=00 төгрөг нөхөн гаргуулж Нийгмийн даатгалын санд оруулах, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3,4-р зүйлүүдэд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжид ноогдох 1,129,176=00 төгрөгийг Х, Ху, М бид тус бүрийн гэм хорын хохиролд нэхэмжилж байна гэсэн байна үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.8 Иймд нэхэмжлэгч Х , Ху , М нар нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчийн ажилд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдөж мөн өдрөөс эхлэн үргэлжлүүлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчийн ажилд түр томилогдсон боловч дээрх саруудад хөдөлмөр эрхлээгүй ажил тасалсан, үүрэгт ажлаа хийж гүйцэтгээгүй 2022 оны 1 ба 2, 3-р сард эдгээр иргэдэд цагийн балансаар ажлын үр дүнгээр олгох урамшууллын мөнгө олгогдоогүй тул хасагдсан, нөхөн олгох боломжгүй.
2.9 Х, Ху, М нарын 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 3 дугаар сарын 15-ны хүртэлх хугацааны цалин хөлсөнд нэхэмжилсэн Х ы 320,000=00 төгрөг, Ху н 320,000=00 төгрөг, М ын 320.000=00 төгрөг болон нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг мөн гэм хорын хохирол нэхэмжилсэн үндэслэлгүй нэхэмжилсэн дээрх хүн тус бүрийн 1,129,176=00 төгрөг, нийтдээ 4,347,528 төгрөгийг Хурлын байгууллага төлөх ёсгүй эдгээр мөнгийг зөвшөөрөхгүй байгаа тул Х, Ху, М нарын ямар ч үндэслэлгүй гаргасан дээрх шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч нараас 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 11,09,13 дугаартай тушаалууд, Х, Ху, М нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022.03.28-ны 0, 0, 0 дугаартай тус тус Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст явуулсан албан бичгүүд, Х ы иргэний үнэмлэхийн лавлагаа, Ху , М нарын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тухай хүсэлт, Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай Цалин тогтоох тухай тогтоол, Ху , Х , М нараас З т олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг,
4.Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 20, 22, 24 дугаартай Ху , Х , М нарыг “Ажилд түр томилох тухай” тушаалуудын нотариатаар батлуулсан хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай нэмэлт тайлбар, түүнд хавсаргаж ирүүлсэн 2021.12.27-ны өдрийн 32 дугаартай Н сумын 2022 оны төсөв батлах тухай Н сумын ИТХ-ын хуралдааны тогтоол, 2022.03.18-ны 29, 30, 31 дугаартай Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын Ху , Х , М нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын эх хувь, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х, Ху, М нар нь анх хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргад холбогдуулан тус нарийн бичгийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “үүрэгт ажлаас чөлөөлсөн” тушаалыг хүчингүй болгож, тухайн хугацаандаа Н сумын багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар ажилласанд тооцож, Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх урамшууллын мөнгө болох Х д 320000 төгрөг, Ху 320000 төгрөг, М ад 320000 төгрөгийг тус тус гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй хохирсон гэм хорын хохиролд тооцож ажилгүйдлийн тэтгэмжид ногдох тус бүрд нь 1,129,176 төгрөг гаргуулахыг хүссэн тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, багасгаж хариуцагч байгууллагын төсвөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх Баян-Өлгий аймгийн Н сумын багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар ажилласан хугацааны урамшуул болох 320,000 төгрөгийг тус бүрд нь гаргуулан олгож мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргад даалгаж өгөхийг шаарджээ.
2.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх урамшууллын мөнгө болох 310,285 төгрөгийг Х д, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх урамшууллын мөнгө 320,000 төгрөгийг Ху д, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх урамшууллын мөнгө 320,000 төгрөгийг М ад тус тус гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 9715 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Х, Ху, М нар нь Н сумын 8, 4, 7-р багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар 2016 оноос эхлэн сонгогдон ажиллаж байгаад багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар чөлөөлөгдсөн байхад Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсгийг баримтлан тус аймгийн Н сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 11, 09, 13 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч Х, Ху, М нарыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн багийн иргэдийн Нийтийн хурлын даргын ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон хууль бус шийдвэр гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр хуулийн 154.2 дахь хэсгийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргасан гэж тайлбарлажээ.
4.Хариуцагч тус аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:
Үүнд: нэхэмжлэгч Х , Ху , М нар нь багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчийн ажилд 2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдөж мөн өдрөөс эхлэн үргэлжлүүлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчийн ажилд түр томилогдсон боловч дээрх саруудад хөдөлмөр эрхлээгүй ажил тасалсан, үүрэгт ажлаа хийж гүйцэтгээгүй 2022 оны 1 ба 2, 3-р сард эдгээр иргэдэд цагийн балансаар ажлын үр дүнгээр олгох урамшууллын мөнгө олгогдоогүй тул хасагдсан, нөхөн олгох боломжгүй гэж маргажээ.
5.Маргааны үйл баримтын талаар:
5.1 Нэхэмжлэгч Х нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Н сумын 8 дугаар багийн, Ху нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс тус сумын 4 дүгээр багийн, М нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тус сумын 7 дугаар багийн тус тус иргэдийн Нийтийн Хурлын даргаар багуудын иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдааны тогтоолыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэргүүлэгчийн хуралдааны 41 дугаар тогтоолоор томилж, багийн иргэдийн Нийтийн хурлын дарга нарын сарын цалинг багийн Засаг даргын цалингийн 30%-иар тооцож олгохоор шийдвэрлэж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Н сумын ИТХурлын төсвөөс сар бүр 144,800 төгрөгийн урамшуулал олгож ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэргүүлэгчийн хуралдааны 41 дугаар тогтоол болон нэхэмжлэгч нарын Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаагаар тогтоогдож байна.
5.2 Гэтэл Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хулын нарийн бичгийн дарга нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11,09,13 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х, Ху, М нарыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул багийн иргэдийн Нийтийн хурлын даргын ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч нараас эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байжээ.
5.3 Нэхэмжлэгч нар тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хулын нарийн бичгийн даргад холбогдуулан гомдол гаргасны дараа хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай тушаалаар Ху г тус сумын 4 дүгээр багийн, Х ыг тус сумын Асгатын 8 дугаар багийн, М ыг тус сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагчаар тус тус 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилсон байжээ.
5.4 Улмаар 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр тушаалаар Х ыг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр тушаалаар М ыг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар тушаалаар Ху г 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагчийн ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож байна.
5.4 Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарт урамшууллын мөнгө олгох талаар маргаагүй ба харин нэхэмжлэгч Х , Ху , М нар нь 2022 оны 1 ба 2, 3-р сард хөдөлмөр эрхлээгүй ажил тасалсан учраас тухайн саруудын урамшууллын мөнгийг нөхөн олгох боломжгүй, урамшууллын мөнгө 144800 төгрөг бус 72400 төгрөгөөр тогтоосон гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нарын ажил тасалсан эсэх болон 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэргүүлэгчийн хуралдааны 41 дугаар тогтоолоор урамшууллын мөнгийг тогтоосны дараа багийн иргэдийн Нийтийн хурлаас урамшууллын мөнгийг 72400 төгрөгөөр тогтоосон талаарх тогтоолыг нотлох баримтаар ирүүлээгүй тул шүүхээс багийн иргэдийн Нийтийн хурлын дарга нарын цалин тогтоосон 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэргүүлэгчийн хуралдааны 41 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр хэвээрээ байна гэж үзлээ.
6 Хууль зүйн үндэслэлийн талаар:
6.1 Нэхэмжлэгч Х , Ху , М нарыг тухайн үед мөрдөгдөж байсан 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т зааснаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэргүүлэгчдийн хуралдааны 41 дугаар тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон байна.
6.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж мөн 32 дугаар зүйлийн 32.8-д Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал 8 төрлийн эрхтэй байхаар заасны 32.8.3 дахь хэсэгт “хурлын хуралдааны даргыг сонгох”, 32.10-д “багийн иргэдийн Нийтийн хурлыг тухайн хуралдаанаас сонгосон дарга удирдаж явуулна”, 32.12-т “багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг улируулан сонгож болно” гэж тус тус зааснаар багийн иргэдийн Нийтийн хурлаар хуралдаан даргалагчийг сонгож тогтоол гаргаж, улмаар хуралдаан даргыг улируулан сонгож болохоор хуульчилсан байна.
6.3 Уг заалтын дагуу нэхэмжлэгч М нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн, Х нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн хурлаар хурлын даргын ажлаас тус тус чөлөөлөгдөж мөн хурлаар багийн иргэдийн Нийтийн хурлын даргаар дахин сонгогдон тэд үргэлжлүүлэн ажиллаж байгаа болох нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаад бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д “ажлын албаны дарга нь тухайн Хурлын нарийн бичгийн дарга байх бөгөөд орон тооны байна” гэж 54.4-т “Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хурлын нарийн бичгийн дарга тушаал гаргана” гэж тус тус зааснаар багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоолыг үндэслэж нэхэмжлэгч нарыг багийн иргэдийн Нийтийн хурлын даргын ажлаас нь чөлөөлж, томилсон эрхийн акт гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.
6.4 Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэг болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.11-т “иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад ажилласан хугацааны урамшууллыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс олгож болно” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс багийн иргэдийн Нийтийн хурлын даргын ажлаас чөлөөлсөн тухайн тушаал гаргасан өдөр хүртэлх урамшууллын мөнгөө шаардах эрхтэй байна.
7.Нэхэмжлэгч Ху нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс багийн иргэдийн Нийтийн хурлын даргын ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 2 сар 12 хоног, нэхэмжлэгч Х нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 04-ний хүртэл 2 сар 3 хоног, М 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 2 сар 11 хоногийн урамшууллын мөнгийг тус тус хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байх ба Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцож олгохоор заасан 8 үндэслэлийн 2.3.5 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” олгохоор заасан байх боловч нэхэмжлэгч нарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тэд 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртэл сар бүр 144800 төгрөгийн урамшууллын мөнгө авч байсан ба сар бүрийн урамшууллын мөнгө нь дүнгийн хувьд өөрчлөгдөөгүй байх тул шүүхээс сарын цалинг 144800 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
8.Мөн журмын 2.1.2 дахь хэсэгт “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж” тус тус гаргахаар журамласнаар нэхэмжлэгч нарын Нийгмийн даатгалын шийтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тэд сар бүр 144800 төгрөгийн урамшууллын мөнгө авч, мөнгө нь дүнгийн хувьд өөрчлөлт ороогүй ба 2021 оны бүтэн жилээр тооцож үзэхэд нэг өдрийн цалин нь 7006 (144800х12сар /248 ажлын өдөр) төгрөг гарч сарын урамшууллын мөнгө болох 144800 төгрөгөөс давж 147126 (7006 х 21а/хоног) төгрөг гарч байгаа тул шүүхээс уг журмын 1.6-д “Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, ... тооцож болно” гэж зааснаар нэхэмжлэгч нарын сарын цалин болох 144,800 төгрөгийг ажлын 21 өдөрт хувааж нэг өдрийн цалинг 6895 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч нарын урамшууллын мөнгийг тус бүрд тооцоход нэхэмжлэгч Х нь 310,285 (/144800х 2сар /+/6895 х3 хоног/) төгрөг ба нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 9715 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгч Ху нь 372,340 (/144800х 2сар /+/6895х12 хоног/) төгрөг, нэхэмжлэгч М нь 365,445 (/144800х 2сар /+/6895х12 хоног/) төгрөг гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.
9.Иймд дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх урамшууллын мөнгө болох 310,285 төгрөгийг Х д, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ний өдөр хүртэлх урамшууллын мөнгө 320,000 төгрөгийг Ху д, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх урамшууллын мөнгө 320,000 төгрөгийг М ад тус тус гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 9715 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргаас нэхэмжлэлийн үнийн дүн хангасан хэмжээ болох 950285 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 27357 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх урамшууллын мөнгө болох 310,285 төгрөгийг Х д, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх урамшууллын мөнгө 320,000 төгрөгийг Ху д, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх урамшууллын мөнгө 320,000 төгрөгийг М ад тус тус гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 9715 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргаас улсын тэмдэгтийн хураамжид 27357 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ