Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514001930144 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг ******* тоотод 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 03 цаг 30 минутын орчимд гэрийнхээ цонхоор орж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******тай “утсаа авахгүй, гэртээ оруулахгүй байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар иргэн *******ын хоолойноос нь боох зэргээр биед нь халдаж, хүзүү, баруун шуу, зүүн бугалгын цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл учруулахад нь түүнээс зугтаж, гэрээсээ гарах гэхэд нь араас нь өөрийн эзэмшлийн хар өнгийн А15 загварын гар утсыг шидэж, толгойн ар хэсэгт нь онож, биед нь дагзны төвгөрт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, ...хэргээ түргэн шийдүүлж ажилдаа явмаар байна...гэх мэдүүлэг/хх-ийн 67/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Манай нөхөр болох ******* нь гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсныг би мэдээд 2024 оны 12 дугаар 01-ний өдрөөс хойш бид хоёр тусдаа амьдарч эхэлсэн. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 18-ний өдрөөс эхлээд над руу нөхөр залгаад байхаар нь би гар утсаа авахгүй байсан. Одоогоос 3-4 хоногийн өмнө дахиад над руу залгахаар нь би гар утсаа авсан чинь уулзмаар байна гэхээр нь гэрийн гадаа миний машинд уулзсан чинь намайг уучлаарай би дахиж ийм алдаа гаргахгүй дахиад эргээд амьдаръя охидтойгоо яриад өг би гэртээ оръё гээд байхаар нь би охидтойгоо ярих шаардлагагүй энэ миний гаргасан шийдвэр дахиж хамт амьдрах эсэхээ өөрөө бодож байж шийдвэр гаргана гэж хэлсэн. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өглөө залгахаар нь би огт утсаа аваагүй юм. Тэгсэн чинь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шөнө залгаад байхаар нь би гар утсаа авахгүй байж байгаад нэг удаа гар утсаа авсан чинь согтуу би одоо очоод та нарыг ална чи тэгээд наанаасаа хурдан зайлаарай гээд байсан. Тэгээд хэсэг байж байгаад доор нэг давхарт чимээ гараад нөхөр ирээд хаалга нүдэхээр би хаалгаа нээхгүй байж байгаад цагдаа дуудсан чинь гэрийн 2 давхрын цонх түлхээд орж ирээд агсам тавиад шууд намайг барьж аваад багалзуурдсан чинь нөхрийн хамаатны эгч гаднаас орж ирээд болиоч гээд орилсон чинь тэр үед манай охин нөхрийг надаас салгахаар нь би гэрээс гараад зугтахад нөхөр миний араас гар утсаа шидсэн чинь  миний толгой дээр оноод, толгой хагалсан. Тэгээд би толгойгоо дараад үүднийхээ коридорт сууж байсан чинь манай гэрийн хаалга хаагдаад гэр дотор хүүхдүүд уйлаад байхаар нь би буцаад гэрт орох гээд хаалгаа татсан чинь хаалга онгойхгүй нөхөр дотор талаас нээгээд гартаа заазуур барьсан шууд намайг үсдэж дараад дахиад багалзуурдаж байх үед манай охин нөхрийн эгч хоёр надаас нөхрийг салгасан тэр үед гаднаас цагдаа нар орж ирсэн. Хамт 6 жил амьдарч байна. Дундаасаа хүүхэдгүй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Хүүхдүүд айлгаад байсан хүүхдүүдийг зодож цохисон зүйл байхгүй. Нөхрийн хамаатны эгч охины хамт харж байсан мөн манай том охин харж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 15-16/,

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “..Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 162,186 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 28-29/,

Гэрч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...2025 оны 02 дугаар сарын 10-ний өдөр шөнийн 03-04 цагийн үед манай гэрийн өөдөөс харсан хаалгыг хүн нүдэхээр нь би харсан чинь манай өөдөөс харсан айлын нөхөр болох ******* байсан. Тэгэхээр нь би аятайхан ороод унтаарай гэж хэлсэн,  *******ийг эрүүл согтууг нь мэдээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа *******ийн эхнэр над руу залгаад ******* ороод ирлээ гэхээр нь би гэрт нь орох гээд хаалгыг нь нээтэл *******, нар гэрийнхээ үүдний хэсэгт хэрүүл хийж байхаар нь би боль гэж хэлсэн удаагүй байж байтал 2 цагдаа ирээд *******ийг аваад гарсан тийм л зүйл болсон...гэх мэдүүлэг/хх-ийн 41-42/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн 171 дугаартай “

1.*******ын биед дагзны төвгөрт шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, зүүн бугалгын цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх дагзны төвгөрт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг, хүзүү, баруун шуу, зүүн бугалганы цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоохгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт/хх-ийн 45-46 /,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2/, аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 04/, мэдүүлгийг газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09/ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 58-61/, депозит дансны хуулгууд /хх-ийн 74-77/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн  97/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 99/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг ******* тоотод 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 03 цаг 30 минутын орчимд гэрийнхээ цонхоор орж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******тай “утсаа авахгүй, гэртээ оруулахгүй байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар иргэн *******ын хоолойноос нь боох зэргээр биед нь халдаж, хүзүү, баруун шуу, зүүн бугалгын цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл учруулахад нь түүнээс зугтаж, гэрээсээ гарах гэхэд нь араас нь өөрийн эзэмшлийн хар өнгийн А15 загварын гар утсыг шидэж, толгойн ар хэсэгт нь онож, биед нь дагзны төвгөрт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ийн... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг/хх-ийн 67/,

Хохирогч *******ын..гэрийн 2 давхрын цонх түлхээд орж ирээд  шууд намайг барьж аваад багалзуурдсан, ...би гэрээс гараад зугтах гэсэн чинь нөхөр миний араас гар утсаа шидсэн миний толгой дээр оноод, толгой хагалсан...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/,

Иргэний нэхэмжлэгч *******ын...*******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 162,186 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 28-29/,

Гэрч*******гийн... *******, нар гэрийнхээ үүдний хэсэгт хэрүүл хийж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 41-42/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн 171 дугаартай...*******ын биед дагзны төвгөрт шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, зүүн бугалгын цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 45-46 / болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т…гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед дагзны төвгөрт шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, зүүн бугалгын цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 45-46/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ын хоолойг гараараа боосон, гар утсаа шидэж түүний толгой дагч хэсэгт  цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нар нь бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч *******оос нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.

Хохирогч *******  нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 162,000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 дугаар дансанд шүүгдэгч ******* нь төлж барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг гаргаж өгсөн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял  оногдуулах...дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь  учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  , / шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдал / аймагт жолооч хийдэг,  сарын 5,000,000 төгрөгийн орлоготой, өөрийн хувьд ноогдох хөрөнгөтэй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт амьдардаг, өөрийн асрамжинд 8 настай хүүхэд нь байдаг/, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хохирогч *******аас хоорондын харилцаа, холбоогүй болсон, одоо тусдаа амьдарч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн,  шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Samsung A51 маркийн гар утсыг шүүгдэгч *******ид буцаан олгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Samsung A51 маркийн гар утсыг шүүгдэгч *******ид буцаан олгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ч.БАЙГАЛМАА