| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 148/2017/0055/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2017-05-10 |
| Зүйл хэсэг | 230.2., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 57
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 201718000072 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 03-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, ахын хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг, 1 дүгээр хэсгийн 181 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ийн *******, /РД:*******/,
Шүүгдэгч М.******* нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын саатуулах байрны гадна цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч цолтой *******г хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газарт мөргөсний улмаас цагдаагийн алба хаагч *******н биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч М.*******ы 2017 оны 03-р сарын 25-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед би *******тай уулзаад “” зоогийн урд 1 шил 0,75 граммын шилтэй архи хувааж уусан. Тэгээд би ******* руу залгасан чинь “гэртээ байна” гэхээр нь “гараад ир, зоогийн газрын урд машинтай байна, чамайг хүнтэй танилцуулъя” гэж ярьсан. ******* удаагүй ирээд *******тай танилцаад бид гурав дахиад нэг шил 0,75 граммын архи хувааж ууцгаасан. Би луу залгаад “*******, ******* бид хэд ууж байна, чи хаана байна” гэж ярьсан чинь нь “би ******* хоолны газарт байна, та гурав хүрээд ир” гэхээр нь бид гурав очихоор болоод ******* нь машинаа үлдээгээд *******, ******* бид гурав такси бариад явсан. ******* хоолны газарт , Бямба, ******* бид 4-н хоол идэж, дахиад нэг шил 0,75 граммын архи ууцгаасан. *******д сууж байхад ******* нь хүнтэй утсаар ярьж дуусчихаад *******, , бид гуравт хандан “Дельфин бааранд манай дүү нарыг хүн дээрэлхээд байна” гэж хэлэхээр нь бид гурав “Дельфин” баарлуу очихоор болсон. ******* зоогийн газраас такси барьж явцгаасан. Дельфин бааранд очиход *******ын дүү нар гэх хэдэн хүүхдүүдийг дээрэлхсэн зүйл болоогүй байсан. Тэгээд *******, *******, бид 4-т Дельфин бааранд архи ууцгаасан. Тэгсэн нэг мэдсэн цагдаагийн 2 алба хаагч нар ирээд гэх цагдаа “00 цаг өнгөрсөн байна, баар хаах цаг болсон байна, одоо гарцгаа” гэж хэлсэн. Бямба, бид гурав хувцсаа өмсөөд гарах гэж байсан. Тэгсэн ******* нь “сууцгаа, мөнгөөрөө авсан юм аа, ууж байж гарна, нохой шиг хөөгдөж гарахгүй” гэж цагдаа нартай маргалдаад, хараалын үг хэллэг хэлээд байсан. Эргүүлийн цагдаа нар “авч гарна” гэж бид нартай зууралдсан. Дельфин баарнаас гарахад цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэгээд саатуулах байрны гадаа ирсэн. Бид 4 “саатуулах байр луу орохгүй” гээд цагдаа нартай зууралдаж, түлхэлцсэн. Тэгсэн шатны тэнд цагдаа Алтаншагай миний дээрээс дарж унаад толгой руу хамраараа мөргөсөн. Тэгээд бид нар саатуулах байранд орсон. Би зарим болсон үйл явдлыг санахгүй байна, согтуу байсан болохоор мэдэхгүй байна. Би өөрийн санаж байгаа зүйлээ хэллээ. *******, , ******* бид 4 архи, согтууруулах ундааны зүйлийг нилээн хэмжээгээрэ хэрэглэсэн байсан. Дельфин бааранд байхад ухаантай байсан, баарнаас гараад л салхинд цохиулаад л ухаан балартсан байх, зарим үйлд явдлаа санахгүй байна. Би цагдаагийн алба хаагч Алтаншагайгийн биед халдаж гэмтэл учруулъя гэсэн надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй, мөргөсөн гэх асуудал бол би хэтэрхий их архи уусан байсан болохоор, Алтаншагай цагдаа намайг барьж явж байсан болохоор хөл алдаж унахдаа миний дээрээс дарж унаад хамраараа толгой руу мөргөсөн байх гэж бодож байна. Тэрнээс надад цохих, мөргөж гэмтэл учруулъя гэсэн бодол байгаагүй. *******, , ******* бид нарт цагдаагийн алба хаагч нарт гар хүрч, цохиж, зодсон, асуудал байхгүй. Цагдаа нь “баар хаасан одоо гарцгаагаарай” гэж хэлэхэд ******* нь “мөнгөөрөө авсан архиа ууж дуусгаад гарна” гэж хэлсэн. *******, , Бямба бид гурав хувцсаа өмсөөд “за ойлголоо” гээд боссон байхад ******* нь “ууцгаа” гэж хэлэхээр нь бид гурав буцаад сууцгасан. Тэгээд л цагдаа нарыг элдвээр хэлээд, маргалдсан юм. Дельфин баарнаас гараад би л цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Алтаншагай цагдаа намайг барьчихсан явж байсан юм. Тэгээд явж байхдаа шатны тэнд байх л унахдаа миний дээрээс дарж унаад хамраараа миний толгойг мөргөсөн байх гэж бодож байна. Тэрнээс бид татаж ирээд зориуд мөргөсөн зүйл байхгүй байна. Дельфин баарны зөөгч, бармен гэх залуучуудыг танихгүй, дээрэлхэж, айлгаж, дарамтласан зүйл байхгүй. Бид нар мөнгө төгрөг тооцоогоо хийсэн байсан. Би тэр стакан хагалсан асуудлыг мэдэхгүй байна. Миний харснаар бол стакан хагалсан зүйл болоогүй санагдаж байна. Тэнд миний танихгүй хэдэн ах нар сууж байсан. Тэр хүмүүс намайг “ахын дүү ах нарыгаа таних уу” зэрэг зүйлс хэлж ярихаар нь яахаараа “чиний дүү байдаг юм” гэж маргалдсан юм. Тэгээд л тэр ах нар яваад өгсөн. Тэр хүмүүстэй маргалдаж, зодолдсон асуудал болоогүй. Миний шүдийг манай найз ******* нь цохисон. Саатуулах байрны цагдаа, хэсгийн байцаагч хэлсэн. Бямба нь яагаад намайг цохих болсон талаар нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34,35-р ху/,
2.Шүүгдэгч М.*******ы 2017 оны 04-р сарын 18-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өмнө нь өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр мэдүүлсэн учраас одоо надад хэлэх зүйл байхгүй байна. Надад Төрийн албан хаагч буюу цагдаагийн алба хаагчийн биед халдаж гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй. Би цагдаагийн алба хаагчийн цохиж, зодсон зүйл байхгүй. Би архи, согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн байсан учраас нилээн согтолтой байсан. Алтаншагай цагдаа намайг мөрнөөс бариад явж байсан. Тэгээд Цагдаагийн газрын саатуулах байр луу орох гэж шатаар явж байхад л бүдрээд уначихсан юм. Тэгэхэд л миний толгойг Алтаншагай нь мөргөсөн байх гэж бодож байна. Би тэрнээс Алтаншагайг татаж байгаад мөргөсөн зүйл байхгүй. Дельфин бааранд болон 2-3 шил 0,75 граммын шилтай архи, зоогийн газрын гадаа 1 шил 0,75 грамм шилтэй архи нилээн хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би өөрийнхөө үйлдлийг болон биеэ хянах чадвартай байсан. Би Алтаншагайг мөргөж байхыг хөндлөнгийн хүмүүс харсан үгүйг нь мэдэхгүй байна. Бараг байхгүй гэж бодож байна. Алтаншагай намайг цохиж, зодож надад гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би Алтаншагайтай хувийн өс, хонзон маргаантай зүйл байхгүй. Алтаншагай цагдааг өмнө нь харж байгаагүй. Тухайн цаг үед Дельфин бааранд байхад бид нарт шаардлага тавихад л харж байсан. Бид нар цагдаагийн алба хаагчтай нартай маргалдаж, муудалцах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас *******, , Бямба бид нарыг эрүүжүүлэхэд хийнэ гэхэд л “яагаад эрүүлжүүлэхэд хийж байгаа юм бэ? бид нар яасан юм” гэж л цагдаатай маргалдаж, татаж чангаасан л зүйл байгаа. Зүй бус үйлдэл бол гараагүй. ******* л анх бид нарыг цагдаагийн ажилтан “00 цаг болсон, баар хааж байна” гэхэд л “мөнгөөрөө авсан юм аа ууж гарна” гэж хэлээд цагдаа нартай үл ойлголцол гарсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,
3. Шүүгдэгч М.*******ы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 20-нд Дельфин бааранд орсон. Тэгээд “баарны хаах цаг болсон байна” гээд цагдаа ирж хэлэхэд нь би Бямба гээд найзтайгаа гараад явах гэсэн боловч ******* гэдэг найз маань “авсан архиа уучихаад гарна” гээд гарахгүй байсан. Би санаатай цагдаагийн албан хаагчид гэмтэл учруулаагүй. “Дельфин” д ороход 22 цаг болж байсан. Тэнд найзуудтайгаа 3 шил архи уусан. Би нилээн согтсон байсан. Цагдаагийн албан хаагч орж ирээд “Баарны хаах цаг болсон байна. Ууж идэхээ зогсоогоод гараарай” гэж хэлсэн. Тэгтэл найз ******* маань гарахгүй “мөнгөөр авсан юмаа уучихаад гарна” гэх мэт зүйл хэлээд байсан. Тэгээд цагдаагийнхан авч яваад баривчлах байр луу оруулах гэхээр нь “би ямар нэг зөрчил гаргаагүй учраас саатуулах байранд орохгүй” гэж хэлээд зууралдаж ноцолдож байсан. Цагдаагийн албан хаагчийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй асуудал байгаа. Хохирогчоос уучлалт гуйсан. Энэ гэмт хэрэг хувь хүний ёс зүй болон архи хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэж бодож байна. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. ...гэх мэдүүлэг,
4. Хохирогч *******н 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 02 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө эргүүлийн үүргийг цагдаагийн хошууч Д.ын хамт Сүхбаатар сумын 4 дүгээр багт үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Цагдаагийн газрын жижүүрийн 102 дугаарын утаснаас “Дельфин бааранд согтуу хүмүүс хэрүүл маргаан хийгээд байна” дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу Дельфин бааранд 23 цаг 45 минутанд очиж барментэй уулзахад “ямар нэгэн хэрүүл, маргаан зодоон болоогүй” байна гэж хэлсэн. Тэгсэн цаад ширээн дээр хэсэг согтуу залуучууд 1 шил архи тавьчихсан ууцгаагаад сууж байсан.Тухайн залуучууд дээр очиж “одоо ингээд гарцгаагаарай, баарны хаах цаг нь болсон” гэж шаардлага тавьсан чинь нэг махлаг залуу / Н.******* / гэх нь “архиа уучихаад гарна” гэж хэлсэн. Тэгээд 10 минут орчим бааранд хүлээгээд байж байгаад “одоо 00 цаг өнгөрчихлөө баарны хаах цаг болчихсон байна одоо тарцгаа” гэж хэлэхэд нөгөө махлаг залуу / Н.******* / нь хошуучийг “чи одоо юу юм бэ ? бид нар гарах гэж байна, мөнгөөрөө авсан архиа уучихаад гарна” гэж хэлж хэлээд Цагдаагийн алба хаагчийг үл хүндэтгэсэн байдал гаргаж, хараалын үг хэллэг хэлж доромжилж байсан. /Пизда, ална шүү, төрийн хувцас өмсчихөөд өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм гэх мэт/. Би Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж жижүүрийн машин дуудаж эдгээр залуучуудыг саатуулах байранд хийнэ гэж хэлээд машинд суулгаад саатуулах байранд авчирсан. Саатуулах байрны гадаа ирээд оруулах гэсэн боловч, өндөр бор залуу М.******* нь надтай зууралдаж, эсэргүүцсэж, мөн хошууч нэг залуутай // гэх залуутай бас зууралдаад саатуулах байр луу оруулах гэсэн боловч орохгүй гээд зууралдаж байсан. Би ******* гэдэг залууг саатуулах байрлуу оруулах гээд ноцолдож, зууралдаад оруулж байхад намайг цохих гээд байгаа мэт үйлдэл гаргаж, гараа далайж, намайг өөр лүүгээ татаад байсан би нөгөө , *******, Бямбаа нар луу нь анхаарал хандуулаад, санамсаргүй байхад ямар ч шалтгаангүй миний хамар луу нэг удаа мөргөөд, нэг удаа гараараа цохисон нүүр лүү цохисон. Би цохиулсан чигээрээ тэвэрч аваад саатуулах байрлуу оруулсан. Саатуулах байранд оруулаад хувцсыг нь тайлуулж байсан. Би тодорхойлолтыг нь бичээд сууж байхад ******* гэх залууг ******* гээд найз нь саатуулах байрны коридорт нэг удаа нүүрлүү нь цохисныг хошууч болон тэнд байсан эргүүлийн цагдаа нар харсан байсан. Би юу болов гээд хартал ******* гэх залуугийн амнаас цус гараад зогсож байсан. Тэдгээр 4 залууд эмчийн үзлэг хийлгэж саатуулах байрны камерт оруулахдаа , *******, ******* нарыг цагдаагийн алба хаагчийн тусгай хэрэгсэл болох гавыг хэрэглэж оруулсан. Бааранд байсан залуучуудыг би таньж мэдэхгүй байна. Өмнө харж байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Биеэ хянах чадваргүй, нилээн согтуу байсан. Тэнд байсан ******* гэх залуу нь “Та нар төрийн хувцас өмсчихөөд өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм бэ? Бид нар ямар адуу мал уу, гар гэдэг чинь юу гэсэн үг вэ, муу пизда нар минь ална шүү” гэж хэл үгээр доромжлоод үл тоосон байдал гаргаж байсан. Гадаа гараад жижүүрийн машин ирээд суулгах гэж байхад , *******, *******, ******* нар нь машинд суухгүй гээд бид нартай ноцолдож, түлхэлцэж, хувцаснаас зууралдаад байсан. Цагдаагийн дүрэмт хувцаснаас бол урагдаж, сунасан зүйл байхгүй байна. Харин тухайн үед шаардлага тавиад машинд болон саатуулах байрлуу оруулах гэж байхад орохгүй хувцаснаас зуураад татаад, ноцолдож байсан. ******* нь саатуулах байрлуу орох үеийн шатны тэнд нүүрлүү мөргөөд, гараараа нэг удаа цохих үед нь би тэвэрч авсан. ******* нь намайг яагаад мөргөж, цохисон талаар мэдэхгүй байна. , *******, ******* нар луу анхаарал хандуулсан байхад л гэнэт л мөргөөд цохиод авсан. Би хариу ямар нэгэн үйлдэл гаргаж, цохисон, зодсон зүйл байхгүй. Эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10,11-р ху/,
5. Хохирогч *******н 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...******* надтай зууралдаад “саатуулах байр луу орохгүй” гэж байхдаа намайг мөргөөд ******* бид 2 зууралдаад газар унасан. Би *******ы өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, цохиж зодсон зүйл байхгүй. ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын хувьд нилээн согтуу харагдсан. ******* өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан эсэх талаар хэлж мэдэхгүй байна. *******д мөргүүлж байхыг хөндлөнгийн хүмүүс хараагүй байх, мөргүүлсний дараа “би мөргүүлчихлээ” гэж тухайн үед байсан цагдаа нарт хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт, гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 12-р ху/,
6.Хохирогч *******н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичгээр өгсөн: Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дуудлага хүлээн авагч цагдаа ******* би иргэн *******д гомдол, саналгүй тул шүүх хуралд орох хүсэлгүй байна. ...гэх, тодорхойлолт,
7. Гэрч Д.ын 2017 оны 03-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 02 дугаар сарын 20-ноос 21-ны шилжих шөнө эргүүлийн үүргийг гүйцэтгэж байх хугацаанд “Дельфин бааранд согтуу хүмүүс хэрүүл маргаан хийгээд байна” гэж мэдээлсэн. Дуудлагын дагуу Дельфин бааранд 23 цаг 45 минутанд очиж барментэй уулзахад “энэ хэсэг залуус гарахгүй байна” гэхээр нь би тэд нарт очоод “баар хаах цаг боллоо, та нар одоо бармены тавьсан шаардлагыг биелүүлж гарна уу” гэхэд “байж бай, цаг арай болоогүй байна, би мөнгөөрөө авсан юмаа ууж дуусгаад гарна” гэхээр нь бид 00 цаг хүртэл хүлээсэн. Энэ үед уг залуус нь цагдаагийн алба хаагчдыг байхад ууж байсан архиныхаа стаканаа хагалах зэргээр үл хүндэтгэсэн байдал гаргасаар байсан бөгөөд 00 цаг болох үед нь “одоо цаг боллоо, гарна уу” гэхэд зарим залуус нь босоод явахаар болсон. Тэгсэн нэг залуу нь бусдыгаа -байж бай, сууж бай- гээд уриалсан, өдөөн турхирсан байдал гаргаж цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага биелүүлэхгүй байсан тул би түүн рүү гараараа зааж “хөөе чи наанаа суухгүй, бос, гарцгаа” гэхэд хажуунаас ******* гэх залуу “та нар ямар нохой хөөж байгаа юу, та нар төрийн хувцас өмсчихөөд ингэж иргэдэд үйлчилдэг юм уу, би ч гэсэн төрийн алба хаагч, та нар хүнтэй ингэж харьцахгүй шүү, муу сайн пизда нар” гэх зэргээр хэл амаар доромжилж өөдөөс эсэргүүцсэн. Тэгээд ахлагч Алтаншагай бид нар 102-н жижүүрээс нэмэлт хүч дуудаж ахмад Отгончулуун, дэслэгч Анхбаяр нар машинтай ирсэн. Нэмэлт хүч хүлээж байх зуур эдгээр залуусын бусдаасаа ялгарч, цагдаагийн алба хаагчийн хувцас формоос зулгааж, хараалын үг хэлж, биеэ зөв боловсон авч яваагүй *******, *******, , Бямба нараас бусад залуусыг явуулан тэр 4 хүнийг машинд суулгаж саатуулах байранд хүргэсэн. ******* гэх залууг ахлагч Алтаншагай саатуулах байр луу оруулах үед эсэргүүцэж, ноцолдож нүүр лүү нь мөргөж, нэг удаа нүүр лүү нь гараараа цохисон. гэх залуугийн хувьд би саатуулах байранд авч орох үед мөн орохгүй гэж ноцолдож миний дүрэмт хувцаснаас зуурсан байсан гараараа миний шанаа хэсэг рүү хальт цохисон юм. ******* нь цагдаагийн алба хаагчидтай маргалдаж, муудалцсан зүйл байхгүй. Саатуулах байран дотор ******* нь хувцсаа тайлаад “цагдаа нартай зодолдоно” гэж хэлээд алба хаагч нар луу дайраад байхад ******* нь *******ыг хориглож, тайвшруулахад ******* нь дайраад байхаар нь нэг удаа нүүр лүү нь цохиход газар унаад босоод ирсэн. ******* босч ирэхэд амнаас нь цус гараад байсан. , Бямба, ******* нарт тусгай хэрэгсэл болох гавыг хэрэглэж камерын өрөөнд оруулсан. Ахлагч Алтаншагай нь *******ыг саатуулах байранд авч ороход “орохгүй” гээд ноцолдож байх үед нүүр лүү нь мөргөн гараараа цохисон. Бямба, ******* нарын хувьд бол цагдаагийн алба хаагчийн бие махбодид гар хүрсэн асуудал байхгүй. нь надтай зууралдаж байхдаа миний энгэрээс заамдсан байхдаа гараараа түлхэх үедээ л хальт шанаа хэсэг рүү цохисон. Тэрнээс гараа далайгаад цохиогүй юм. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,
8. Гэрч Д.ын 2017 оны 03-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Анх “Дельфин” бааранд хүмүүс маргалдаад, зодолдоод байна” гэсэн дуудлагаар очсон. Очиход бармен нь тухайн залуучуудаас айгаад дуугарч чадахгүй байсан. “Дуудлага өгсөн юм уу” гэхэд “энэ хүмүүс гарахгүй байна” гэж хэлсэн. Би тухайн залуучуудад “амрыг эрье, одоо баар хаах цаг болсон байна, харьж амарцгаа” гэж шаардлага тавьсан боловч ******* гээд залуу нь “мөнгөөрөө авсан архиа ууж дуусгаж байж гарна, 10 минут дутуу байна” гэж хэлсэн тул дахин шаардахаа больж 00 цаг болохыг хүлээсэн. 00 цаг болоход одоо баар хаах болсон, гарцгаа гэсэн шаардлага тавьсан энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Цагдаагийн алба хаагч нь МУ-ын нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөхөөр баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй байдаг. Энэ хүрээндээ архи согтууруулах ундаагаар үйлчилдэг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах буюу 00 цаг болсон учраас “баараа хаа” гэсэн шаардлага тавьсан боловч бармен нь тэдгээр залуучуудаас айгаад үг хэлж чадахгүй байхаар нь би шаардлага тавьсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,
9. Гэрч ын 2017 оны 03-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 02 дугаар сарын 20-ноос 21-ны шилжих шөнө ахмад Отгончулууны хамт Сүхбаатар сумын 7 дугаар багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөний 00 өнгөрч байхад хошууч над руу утасдаж “Дельфин бааранд хүрээд ир” гэж дуудсан. Би “Дельфин” бааранд яваад ороход хошууч , ахлагч Алтаншагай нар баарны дотор талд үүдэн хэсэгт 4 залуутай маргалдаж зогсож байсан. Би юу болсон талаар асуухад 4 залууг “шаардлага тавихад хэл үгээр дайраад, доромжлоод байна” гэж хэлсэн. Тэгээд , Алтаншагай, Отгончулуун бид нар Дельфин бааранд байсан 4 залууг аваад баарнаас гарсан. Гадаа Цагдаагийн жижүүрийн машин байсан болохоор машинд суулгах үед *******, нарыг машинд суулгахад машинд суухгүй, зууралдаж ноцолдсон. Дараа нь *******, ******* нарыг машинд суулгах гэтэл бас суухгүй гээд нилээн гадаа ноцолдож, зууралдсан. Тухайн залуучуудыг цагдаагийн газрын саатуулах байранд авчирсан. Саатуулах байрны үүдэнд хаалгаар ороод ******* нь ахлагч Алтаншагайтай барьцалдаад түрүүлээд орсон. Би араас нь *******г дагуулаад саатуулах байр луу орсон. Тэгэхэд ахлагч Алтаншагай нь “намайг ******* нь хамар луу мөргөчихлөө” гэж хэлсэн. ******* нь тэр үед хувцсаа тайлаад “муу сайн цагдаа нарыг ална” гэж хашгираад өөдөөс дайрах үед нь хажууд нь зогсож байсан ******* нь “би цагдаагийн хяналтанд байдаг, би найздаа гай болох гээд байгаа юм уу, чи муу юу болчихоод цагдаагийн өөдөөс далчигнаад байгаа юм” гээд *******ыг нэг удаа цохиод унагаасан. ******* нь газар унаад босч ирэхэд амнаас нь цус гараад байсан. *******, ******* нарт цагдаагийн алба хаагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав хэрэглэж хөдөлгөөнийг нь хязгаарлаж эмчийн үзлэгт оруулж камерт хийсэн. ******* гэх залуу нь ахмад Отгончулуунтай маргалдаж хэрүүл хийгээд байсан. нь бас хошууч той маргалдаад байсан. , ******* нар нь цагдаагийн алба хаагчдад халдан цохисон. ******* нь саатуулах байранд орохгүй гэж маргалдаж, эсэргүүцэн. ******* нь *******г цохисоноос өөр ямар нэгэн үйлдэл гаргаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,
10. Гэрч Н.*******ын 2017 оны 03-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байхад ******* над руу залгаад “ойрд уулзаагүй, уулзъя” гээд уулзахаар болсон. Орой 19 цагийн үед уулзаад 1 шил 0,75 граммын архи машинд хувааж уусан. Дахин 1 шил 0,75 граммын архи аваад дундаа орж байхад “манай нэг найз байгаа, би дуудаахъя” гээд утсаар ярьсан. 10 минутын дараа ******* гэх залуутай намайг танилцуулсан. Бид 3 шилтэй архи хувааж уугаад дуусаж байхад ******* нь нэг мэдсэн той уулзахаар болоод ******* кафед очихоор болсон. ******* кафед *******, Бямба, бид 4 нэг 0,75 граммын “Титэм” архи авч уусан. Над руу миний хуурай дүү залгаад “Дельфин” бааранд хэдэн ах нартай маргалдаж байна, та хүрээд ирээч” гэхээр нь би *******, Бямба, нартай хамт Дельфин бааранд очсон. Тэгсэн *******гийн зүс таних ах нар нь бараг бид нартай зөрөөд гараад явсан. *******, Бямба, бид нар нэг шил архи аваад тэрийгээ уугаад сууж байсан. “Дельфин” бааранд 21 цагийн үед ороод 00 цаг хүртэл суусан байх. Тэр хугацаанд бид нар нилээн хэдэн шил архи уусан байсан. Тэгсэн нэг мэдсэн цагдаагийн 2 алба хаагч ороод ирчихсэн “одоо баар хааж байна, та нар одоо гарцгаа” гэж хэлсэн. Би цагдаагийн алба хаагчийн элдвээр хэлсэн гэдгээ санахгүй байна. Ухаан орж гараад байсан. Баарнаас гараад нэг мэдсэн цагдаагийн машин ирээд суучихсан цагдаагийн газрын саатуулах байранд орчихсон байсан. Миний хувьд бол цагдаагийн алба хаагч нарт гар хүрсэн асуудал байхгүй. Саатуулах байрны камерт ороод ухаан арай гайгүй болсон. Цагдаагийн алба хаагч нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүй байх. Саатуулах байр луу оруулах гэж байхад ноцолдож татаж, чангаасан зүйл байгаа. Би бол цагдаагийн алба хаагчид гар хүрсэн асуудал байхгүй. Би *******, Бямба, нарыг цагдаагийн алба хаагчтай маргалдаж цохисон талаар хараагүй. Согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэж цагдаагийн алба хаагч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж элдэв үгээр хэлсэн дээ уучлалт гуйж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,
11. Гэрч Н.*******ын 2017 оны 04-р сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би *******ыг хэн цохиж байгааг Цагдаагийн газрын саатуулах байранд байхад бол хараагүй. Би согтуу байсан учраас мэдэхгүй байна. Маргааш өглөө нь саатуулах байрнаас гараад хэсгийн байцаагч Анхбаярын өрөөнд ******* нь “миний шүд хугарсан байна” гэж хэлэхэд Анхбаяр байцаагч “*******ы шүдийг ******* гараараа нүүр лүү нь цохисон” гэж хэлсэн. Дельфин бааранд *******, *******, бид нар архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор цагдаа нартай маргалдсан талаар сайн санахгүй байна. Би идэж, ууж байгаа зүйлээ мөнгөөрөө авсан болохоор “энийгээ ууж дуусчихаад гарна” гэж хэлсэн гэсэн. Мөн цагдаа нарыг доромжлоод хараал хэлсэн, яг хэлсэн зүйлүүдээ сайн санахгүй байна. Дельфин бааранд цагдаагийн алба хаагч нартай зодолдож, цохисон зүйл байхгүй. Бид нар Дельфин бааранд бармен, зөөгч нарыг дарамталж, сүрдүүлсэн зүйл байхгүй. Бид авсан архи, ундааныхаа мөнгийг бүгдийг төлсөн. Ширээн дээр байсан стаканыг хэн хагалсан талаар мэдэхгүй. Би бие засах гээд явсан хойгуур тийм асуудал гарсан байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,
12. Гэрч Б.ы 2017 оны 03-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед ******* зоогийн газарт хоол идээд сууж байхад ******* над руу залгаад “хаана байна” гэхээр нь “******* зоогийн газарт хоол идэж байна” гэсэн чинь “*******, ******* бид 3 байна, яваад очьё” гэж хэлсэн. *******, Бямба, ******* 3 согтуу ирсэн. Бид хэд ******* зоогийн газарт нэг шил 0,75 граммын “Титэм” архи хувааж ууцгаасан. Тэндээ сууж байгаад *******ын утас дуугараад хүнтэй яриад бид нар “Дельфин” баар луу явцгаахаар болоод 21 цагийн үед очоод тэндээ ширээнд суугаад арх захиалаад ууцгаасан. Тэгсэн нэг мэдсэн цагдаа нар ороод ирсэн байсан. Бид нар сууж байхад цагдаа нар ирээд “одоо 00 цаг өнгөрсөн байна, баар хааж байна, одоо тарцгаа, гарцгаа” гэж хэлсэн чинь ******* маргалдаад байх шиг байсан. Би сайн хэлж мэдэхгүй байна. Согтуу байсан болохоор тэгээд удаагүй баарнаас гараад ирсэн чинь цагдаагийн машин ирчихсэн “сууцгаа, явцгаана” гэсэн чинь “машинд суухгүй” гэж цагдаа нартай маргалдаж, татаж, чангаалцсан асуудал байгаа. Цагдаагийн газарт ирээд эрүүлжүүлэхэд орсон чинь “хувцсаа тайл” гэхээр нь “тайлахгүй” гэж маргалдаж байсан. Миний хувьд бол цагдаа нартай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Харин “машинд суухгүй, эрүүлжүүлэх рүү орохгүй” л гэж цагдаагийн хувцаснаас татаж, чангаасан асуудал байгаа. цагдаад гар хүрсэн асуудал байхгүй. цагдаа намайг татахаар нь би гарыг нь тавиулахдаа санамсаргүй шанаа хэсэг рүү хальт гараараа хүрсэн. Тэрнээс цохих, гар далайх ямар нэгэн асуудал байхгүй. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас цагдаа нартай маргалдаж, ухамсаргүй үйлдэл гаргасандаа харамсаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,
13.Гэрч Б.ы 2017 оны 04-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Дельфин бааранд ажиллаж байсан зөөгч, бармен нарыг айлгаж, сүрдүүлж, дарамталж архи, согтууруулах ундааны зүйл нэхсэн зүйл байхгүй. Бид нар мөнгөөрөө аваад ууж идэцгээсэн. Бид нарыг анх Дельфин бааранд ороход 2 ширээ хүнтэй байсан. ******* цаана нь ширээнд сууж байсан ахтай маргалдсан яагаад маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. ******* нь очиж салгаад ширээнд *******ыг авчирсан. Удаа ч үгүй маргалдсан ах нар гараад явсан. Стаканыг хэн хагалсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан босохдоо санаандгүй л хагалсан гэж бодож байна. гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,
14.Гэрч М.Бямбын 2017 оны 03-р сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед гэртээ амарч байхад найз ******* над руу утасдаж “гараад ир, чамайг танилцуулах хүн байна” гэсэн. Гэрээс гараад “Монгол зоог” хоолны газрын урд талын зогсоол дээр машинтай намайг хүлээж байсан. Машин дотор миний танихгүй нэг махлаг залуу, ******* хоёр 1 шил архи хуваагаад ууж байсан. ******* намайг “танилц” гээд ******* гэх залуутай танилцуулсан. Би тэр залуутай нь танилцаад *******, ******* нарын ууж байсан архинаас хувааж уугаад дуусгасан. ******* нь утсаар той яриад “*******” кафед очихоор болсон. *******, ******* бид 3 20 цагийн үед очиход нь ганцаараа сууж байсан. нь 0,75 граммын шилтэй “Соёрхол” нэртэй архи авч өгөөд тэр архийг нь *******, *******, бид 4 хувааж уусан. Тэр үед *******ын дүү гээд нэг хүүхэд утсаар яриад “Дельфин бааранд байна та хүрээд ир, энд хэдэн ах нар дээрэлхээд байна” гэж ярьснаа бид нарт хэлээд очихоор болсон. Бид 4 “Дельфин” бааранд очиход бид нарын зүс таних хэдэн ах нар байсан ба бид нартай бараг зөрөөд гараад явсан. Бид нарт *******ын дүү нар гээд хэдэн залуучууд 1 шил 0,75 граммын “Ерөөл” нэртэй архи өгөөд өөрсдөө явцгаасан. Бид нар тэр авч өгсөн архийг уугаад бас нэмж архи авч ууцгаасан санагдаж байна. Дельфин бааранд 20 цагийн үед ороод 00 цаг өнгөрч байхад гарсан болохоор 3 цаг гаран суусан болохоор согтотлоо архи уусан. Нэг мэдсэн цагдаагийн алба хаагч нар ирээд маргалдаж, тэгээд цагдаагийн газар машинтай ирсэн гэдгээ санахгүй байна. Эрүүлжүүлэх байранд ирээд нэг мэдсэн гарандаа гавтай, камерт байсан. ******* нь Алтаншагай цагдаатай зууралдаж ноцолдож байхдаа мөргөсөн гэсэн, би нэг цагдаатай зууралдаж байсан. , ******* хаана юу хийж байсанг мэдэхгүй байна. ******* орилж хашгираад цагдаатай ноцолдоод байсан. Миний хувьд цагдаагийн алба хаагчийн биед халдаж гэмтэл учруулсан асуудал байхгүй. Харин дүрэмт хувцаснаас нь зуурч, татаж чангаасан зүйл байгаа байх. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,
15.Гэрч М.Бямбын 2017 оны 04-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Бид нарт тухайн үед ажиллаж байсан зөөгч, бармен нарыг айлгаж, сүрдүүлж, дарамталсан зүйл байхгүй. Ууж идсэн зүйлүүдээ захиалаад л авсан. Мөнгө, төгрөг тооцоог бүрэн барагдуулсан. Би санаандгүй ширээ хөдөлгөөд стакан хагалсан. Хагалсан стаканаа төлж барагдуулсан. Стакан хагалах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,
16.Гэрч гийн 2017 оны 03-р сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн хошууч Наранцацралтын хамт 24-н цагийг Цагдаагийн газрын саатуулах байранд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 00 цагийн үед саатуулах байранд ахлагч Алтаншагай, хошууч нар нь 4 залууг саатуулах гэж авчирсан. Уг 4 залууг саатуулах байранд оруулж ирэхдээ л ноцолдож, орилж хашгирсан байдалтай орж ирцгээсэн. Саатуулах байранд авчирсан 4 залуучууд хоорондоо маргалдаж, хэрэлдээд байсан, цагдаагийн алба хаагчийг үл тоосон байдал гаргаж байсан. Саатуулах байранд хэрүүл, маргаан болоод тэдгээр 4 залуучуудыг саатуулах байрны камерт хийх гэсэн боловч орохгүй болохоор нь цагдаагийн тусгай хэрэгсэл болох гавыг хэрэглэж камерт оруулсан. Тэдгээр 4 залуучуудаас гадна, бас нэг согтуу хүн байсан ба уг хүн татаж унадаг хүн байсан юм. Тухайн өдөр согтуугийн дуудлага ихтэй байсан. Би тэдгээр саатуулах байранд ирсэн 4 залуучуудыг таньж мэдэхгүй, өмнө харж байгаагүй. Саатуулах байранд Бямба, *******, нар одоо бол нэрийг мэдэж байна. Цагдаагийн алба хаагчийг, та нар юу юм бэ? гэж хэлж саатуулах байранд орохгүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсэргүүцсэн, албан үүргээ гүйтцэтгэж байхад нь санаатай саад учруулж доромжлоод байсан. Согтууруулах ундааны зүйлийг тэдгээр Бямба, *******, , ******* нар нь их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Өөрийхнөө үйлдлийг хянах чадвар бараг байхгүй байсан. Би ахлагч Алтаншагайг хэн хаана, ямар байдалтай байхад нь яаж цохиулсан талаар нь мэдэхгүй байна. Ямар ч байсан саатуулах байрлуу орох гэж ноцолдож байхдаа Алтаншагайг ******* гээд өндөр махлаг залуу нь мөргөсөн гэсэн. Нөгөө , *******, Бямба нарын хувьд бол цагдаагийн алба хаагчтай маргалдсан болохоос, бусад байдлаар гар хүрсэн асуудал байхгүй байна. Цагдаагийн алба хаагч нарын хувьд Бямба, *******, , ******* нарт гар хүрсэн асуудал байхгүй. Саатуулах байрын камерт хийхдээ л , *******, ******* нарт гавыг хэрэглэсэн, өөрөөр цохиж, зодсон асуудал байхгүй. Бямба, ******* хоёр л цагдаагийн алба хаагчийг “ та нар юу юм бэ? Муу сайн гөлөгнууд, пизда нар минь” гээд орилж, хашгираад байсан. , ******* нарын хувьд бол тавьсан шаардлага биелүүлж, тайван байцгаасан. Би Алтаншагай ахлагчийг мөргүүлж байхыг бол хараагүй, харин “мөргөчихлөө шдээ” гэж Алтаншагай хэлээд хамраа бариад зогсож байсан. Миний харснаар ******* гэх залуу цагдаа нар луу орилж хашгираад, дайрч давшлаад байхаар нь найз гэх ******* нь *******г татаж бид нараас зайтай дагуулж яваад нэг удаа нүүрлүү нь гараараа цохисон. Тэгээд ******* нь газар унаад босч ирэхэд нь амнаас нь цус гараад нэг шүд нь унасан. Энэ хоёр залуу хоорондоо зодолдсон зүйл болоогүй. ******* гэх залуу нь *******г тайвшруулж, аргадаж, цагдаа нартай маргалдаж, муудалцаж болохгүй, гээд *******г татаж, чангааж “чимээгүй бай” гэх мэт үг хэллэг үйлдэл гаргаж байгаад цааш нь дагуулж яваад л нэг удаа цохьчихсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,
17.Гэрч гийн 2017 оны 04-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би “Эрчим” ХХК-н гүйцэтгэх захирал ажилтай. Дельфин баар, Дэлгүүр зэргийг ажиллуулдаг. Би 2017.02.20-ны орой Дельфин бааранд болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Бааранд үйлчлүүлж байсан залуучууд, Цагдаагийн алба хаагч нартай маргалдаж муудалцсан талаар манай ажилчид хэлээгүй. Би Дельфин дэлгүүртээ худалдагчаа хийдэг юм. Тухайн үед 22 цагийн үед дэлгүүрээ хаагаад л амарчихдаг болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. ...Тухайн үед зөөгч нь Алтанхуяаг, Бармен нь Алтанбаатар гэх залуучууд ажиллаж байсан. Энэ хүмүүс одоо манай Дельфин бааранд ажилладаггүй, ажлаасаа гарчихсан. Одоо хаана юу хийдэг талаар мэдэхгүй. Ажлаасаа хувийн шалтгаанаар гарцгаасан байх гэж бодож байна. Алтанхуаяг, Алтанбаатар нар нь 2-3 өдрийн зайтай 2017 оны 03 дугаар 10-наас 13-ны өдрүүдэд ажлаасаа гарцгаасан байх. Тухайн үед ажиллаж байсан Алтанхуяг, Алтанбаатар нар болох бармен, зөөгч хоёр Дельфин баарны заалны үйл ажиллагаа, караокег хариуцдаг. Би захирал нь болохоор дэлгүүртээ ажилладаг. Маргааш нь мөнгө тооцоо хийдэг юм. Одоо шинэ хүмүүс ажиллаж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,
18.Гэрч гийн 2017 оны 03-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дельфин зочид буудал жижүүртэй байхад, орой цагийг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан кароаке хаах цаг болсон л байх Дельфин баарны зөөгч залуу орж ирээд “Цагдаад дуудлага өгөөрэй” гэж хэлээд гараад яваад өгсөн. Би тэгэхээр нь Цагдаагийн газарт мэдэгдэж дуудлага өгсөн. Дельфин буудал, Дельфин баар нар хоорондоо залгаа арын хаалгаар дамжиж орж гардаг. Дельфин баарны зөөгч орж ирээд л “эгчээ Цагдаагийн газар дуудлага өгөөрөй, манай бааранд зодоон болоод” гэж хэлээд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь цагдаагийн газар мэдэгдсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Би Дельфин баарлуу ороогүй болохоор бааранд хэдэн хүмүүс үйлчлүүлж байсан талаар нь мэдэхгүй байна. Би Дельфин бааранд ажилладаг байсан, бармен, зөөгч нарыг мэдэхгүй байна. Нэр, хаяг, утасны дугаарыг мэдэхгүй, би бармен, зөөгч нартай бараг юм яриад байдаггүй юм. Нэг мэдсэн ажиллаасаа гарцгаасан байнлээ, ямар учиртай ажиллаасаа гарсан талаар нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,
19.Гэрч ийн 2017 оны 04-р сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Дельфин бааранд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зөөгчөөр ажилд орсон юм. Зөөгчөөр ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын сүүлээр ажлаасаа гарсан. Дельфин бааранд орж ирсэн ах нарын 3-г нь мэднэ нэрийг нь ******* гээд махлаг бор залуу, ******* өндөр хар залуу, Бямба гээд махлагдуу залуу байгаа. Би энэ ах нарын нэрийг нь мэднэ сайн танихгүй. Нэг залууг нь харж байгаагүй мэдэхгүй байна. Болсон явдлын тухайд бол 2017 оны 02 дугаар сарын 20-ны орой би “Дельфин” бааран зөөгчөөр ажиллаж байсан. “Дельфин” бааранд 2 ширээн дээр хүнтэй байсан. 2 ширээний нэг ширээн дээр 4 ах нар суугаад, нөгөө ширээн дээр бас хэсэг залуучууд сууж байсан. 21 цаг өнгөрч байхад гаднаас, *******, Бямба, *******, ах нар орж ирсэн. Тэр *******, Бямба, *******, нар ах орж ирээд ширээнд суугаад 0,75 граммын “Соёрхол” архи захиалаад, тэрийгээ ууж дуусчихаад, дахиад нэг 0,75 граммын “Вива” нэртэй архи захиалсан. Гаднаас орж ирсэн *******, Бямба, *******, ах нар ширээн дээр сууж байсан ах нартай ******* нь маргалдаж байгаад удаа ч үгүй нөгөө 4 ах гараад явсан. Бас хэсэг залуучууд байсан бас удаа ч үгүй гараад явцгаасан. Тэгээд цаг харахад 23 цаг болж байхад 4-н ах нар ууж байсан архинуудаа дуусгачихаад дахиад “нэг шил архи авъя” гэхээр нь баар хаах цаг болж байсан учраас би өгөөгүй. Манайх 23 цаг гээд л захиалга авдаггүй, тэгээд 23 цаг 30 минут гээд хүмүүсээ гаргадаг юм. Манай бармен 1 шил архи өгсөн *******, *******, Бямба бас миний танихгүй нэг ах нарт өгсөн. Тэрийгээ ууж байхдаа 4 ах хоорондоо маргалдаж, тэгээд эвлэрч архиа ууцгаасан. Би тэр ах нараас айгаад баар хаах цаг болсон учраас “гар” гэж хэлж чадаагүй юм. Би болон бармений утас нь унтраастай байсан учраас цагдаад дуудлага өгч чадахгүй болохоор арын хаалгаар бармен гарч “Дельфин” буудлын эгчид хэлж цагдаад мэдэгдсэн. Удаа ч үгүй цагдаагийн 2 хоёр хүн орж ирсэн. Цагдаагийн алба хаагч нар орж ирээд “баар хаах цаг болсон байхад та нар хүмүүстээ шаардлага тавиад гаргахгүй яасан юм бэ?” гэж бид 2-т хэлэхэд бид 2 ямар ч зүйл хэлээгүй. Нэг цагдаа нь *******, *******, ******* нар дээр очоод юу гэж хэлж ярьсан мэдэхгүй байна. Тэр ах нартай юм яриад байсан. Манай заалны гэрэл бүдэг байсан болохоор цагдаатай хэн хамгийн түрүүнд маргалдаж, муудалцсан талаар мэдэхгүй байна. Би тэр үед бохироо цэвэрлээд, угааж байсан. Тэгсэн цагдаа нар *******, Бямба, *******, нартай баарнаас гараад явсан. Бармен бид хоёр тэд нарыг гаргаад л баараа хаасан. Цааш нь юу болсон талаар нь мэдэхгүй байна. *******, *******, Бямба бас миний танихгүй нэг ах \\ нар нь гаднаас орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нилээн согттолтой орж ирсэн. Эхэлж орж ирээд “Соёрхол” ,0,75 граммын, дараа нь 0,75 граммын “Вива” 0,75 граммын сүүлд нь хаах болж байхад 0,5 граммын “Соёрхол” нэртэй архи авсан. Нийтдээ 3-н шил архи захиалж ууцгаасан. Архинуудын тооцоог ******* гэх махлаг ах сүүлд нь хийсэн. ******* нь орж ирээд ширээн дээр сууж байсан хэдэн ах нартай эхлэж маргалдсан юунаас болсон гэдгийг нь би мэдэхгүй байна. Би текний урд байсан болохоор яриа нь сонсогдоогүй. Бямба нь *******г салгаад ширээнд суугаад байж байхад удаа ч үгүй *******тай маргалдсан тэр ах нар ч гараад яваад өсгөн. Тэгээд манай бааранд *******, *******, Бямба бас миний танихгүй нэг ах \\ нараас өөр хүн хүмүүс байгаагүй. Энэ ах нар орой баар хаатал сууцгаасан. Бааранд зодоон, цохион болсон асуудал байхгүй. Цагдаа нар орж ирээд *******, *******, Бямба бас миний танихгүй нэг ах \\ нарт цагдаа нар “баар хаах цаг болсон байна” гэж хэлэхэд тэд нар “одоо гарлаа энийгээ уучихаад гарлаа” гээд ******* нь хэлэхэд нь би хаалганы тэнд зогсож байгаад эргээд текний тэнд очсон тэр хооронд Бямба нь яаж байгаад стакан хагалсан юм, яагаад хагалсныг мэдэхгүй ямар байсан цагдаа нар байхад хагалчихсан. Хагалсан стакан руу тонгойж байхыг нь би харсан. Цагдаа нартай *******, *******, Бямба бас миний танихгүй нэг ах \\ хэн түрүүлж, маргалдаж, муудалцаж, ямар нэгэн үг хэллэг хэлсэн талаар нь мэдэхгүй. Үйл хөдлөлөөр бол ямар нэгэн зүйл болоогүй. Баарнаас гарах үед , ******* нар нь цагдаатай зууралдаад явж байсан. Тэгээд л тэд нар гараад явцгаасан. *******, Бямба ах нар нь ер нь танхайдуу гэдгийг сонсож, мэддэг юм. Тэгээд цагдаа дуудчихвал бармен бид 2-г дуудсан гэж бодоод дээрэлхэх байх гэж бодоод л хэлж чадаагүй юм. Тэгээд арын Дельфин буудлын эгчид хэлээд “цагдаад дуудлага өгөөрөй, манайд зодоон болоод байна” гэж хэлүүлсэн. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/,
20.Гэрч 2017 оны 03-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би “Дельфин” бааранд барменээр ороод 5 хонож байна. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр анх ажилд орсон. Надаас өмнө бармен, зөөгч хийж байсан хүмүүсийг би таньж мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,
21.Гэрч ын 2017 оны 04-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр анх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “Дельфин” бааранд барменаар ажилд орж байсан. 2017 оны 02 дугаар сарын сүүлээр ажлаасаа ар гэрийн гачидлаар гарсан. Би 2017 оны 02-р сарын 20-ны орой ажилтай байхад 21 цагийн үед гаднаас миний танихгүй 4 залуу орж ирсэн. Тэдгээр залуучууд орж ширээд сууцгаагаад архи, ундаа зэрэг зүйлсийг захиалсан. “Дельфин” бааранд 4 залуучуудыг орж ирэхээс өмнө хэдэн ах нар, бас хэсэг залуучууд үйлчлүүлж байсан. Сүүлд бааранд орж ирсэн залуучуудын өндөр залуу нь тэнд үйлчлүүлж байсан ах нартай маргалдаад байсан би юунаас болсон талаар нь мэдэхгүй байна. Удаа ч үгүй үйлчлүүлж байсан ах нар гараад явцгаагаад бас хэсэг залуучууд гараад явцгаасан. Тэгээд бааранд орж ирсэн 4 залуучууд үлдсэн байсан. Тэдгээр залуучууд 3 шил 0,75 граммын архи захиалж ус, ундаа зэрэг зүйлс захиалсан. Тэгээд 00 цаг болох гэж байхад тэдгээр үйлчлүүлж байсан залуучууд гарахгүй болохоор нь би арын Дельфин буудлын эгчээр бааранд хүмүүс зодолдоод байна гэж хэлээд дуудлага өгүүлсэн. Цагдаагийн газарт. 00 цаг өнгөрсөн байхад цагдаагийн 2 алба хаагч орж ирээд текний ард ирээд “хүмүүсээ гарга үйчилгээний цаг чинь өнгөрсөн байна” гэж хэлж ярьсан. Ширээнд сууж байсан 4 залуугийн хэнийг нь гэдгийг мэдэхгүй байна, нэг нь “архиа ууж дуусгаад гарна” гэж хэлж байхыг нь сонссон. Тэгээд цагдаа нар тэдгээр залуучуудыг аваад гарцгаасан. Хүмүүс гарангуут л баараа хаагаад цэвэрлэгээ үйчилгээгээ хийсэн. Бааранд орж ирэхэд согтуу эрүүл нь мэдэгдэхгүй байсан. Манай баарны гэрэл бүдэг учраас сайн харагдахгүй. Тэдгээр залуучууд хоорондоо бол маргалдаж, муудалцсан зүйл байхгүй. Хажуу ширээнийхээ хэсэг ах нартай өндөр залуу нь маргалдаж байгаад л больчихсон юм. Орой баар хаах хүртэл сүүлд орж ирсэн залуучууд үлдсэн. Айлгаж ,сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй. Тэнд үйлчлүүлж байсан залуучуудаас айгаад дуудлага өгч чадаагүй тийм зүйл байхгүй. Миний утас цэнэггүй болоод залгаж чадаагүй. Бааранд бол цагдаа болон тэдгээр залуучууд хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Харин миний харснаар маргалдаж байсан харагдсан. Би цаагуур өдрийн орлого, цэвэрлэгээ үйлчилгээгээ хийж байсан болохоор тэр хүмүүс рүү анхаарлаа хандуулаагүй юм. Ширээн дээр байсан стаканыг нэг л санаандгүй хагалчих шиг болсон. Тэгээд хагалсан стаканы мөнгө, ууж идсэн зүйлийнхээ мөнгө төгрөг, тооцоог бүрэн хийсэн. Бааранд эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/,
22.Шинжээч ын 2017 оны 04-р сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...*******гийн хамрын ясны хугарал нь хүнд мөргүүлэх болон хүний биеийн мөр бусад биед хүрэх цохигдох үед үүсэх боломжтой. Хамрын гэмтэл нь цохилт, уналт, мөргөлтөөс үүсэх боломжтой. гэх... мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,
23.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 01-ны өдрийн № 83 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. *******н биед хамрын таславч мурийлтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 38-р ху/,
Шүүгдэгч М.*******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 90-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 52-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 53-54-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 55-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 56-р ху/,албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл, /хх 102-р ху/, шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт, /хх 103-р ху/, захиргааны зөрчлийн бүртгэл, /хх 104-105-р ху/, эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хувиарийн хуулбар, /хх 107-р ху/, Цагдаагийн газрын дуудлага мэдээлэл хүлээн авсан дэвтрийн хуулбар, /хх 115-116–р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 39–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 40–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх 74-р ху/, зэрэг болно.
Шүүгдэгч М.******* нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын саатуулах байрны гадна цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч цолтой *******г хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газарт мөргөсний улмаас цагдаагийн алба хаагч *******н биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл, захиргааны зөрчлийн бүртгэл, эргүүлийн үүрэг гүйцтгэх алба хаагчдын хуваарийн хуулбар, Цагдаагийн газрын дуудлага мэдээлэл хүлээн авсан дэвтрийн хуулбар зэргээр батлагдаж байна.
Иймд шүүгдэгч М.*******ыг “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.9, дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшин байгаа, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг хөнгөрүүлэх, энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 296, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь;
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Мөнххуягийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230-р зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230-р зүйлийн 230.2 хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг тус тус 360 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50-р зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын 8 цагийг ажлын нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч М.*******д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шүүгдэгч М.*******д урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүлээлгэн өгтөл хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН