2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1144

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Б.***********, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508009230282 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  гагнуурчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо,  6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ийн *********** /РД: ***********/.

 

                                         Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.*********** нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын *********** гудамжны 3 тоотод хохирогч Д.***********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэнд нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Б.***********: “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.***********гийн ахтай уулзаж юм ярьсан. Би тухайн орой дүүтэй нь уулзахаар очиход ах нь гарч ирээд “миний дүүг хэн цохисон” гэсэн, би “биш” гэж хариулаад ярилцах гэж байхад намайг түлхсэн учир би 2-3 удаа цохисон...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 36 дугаар гудамжны 3-3 тоотод гэртээ байхад миний төрсөн дүү Хүслэнг найзууд нь гэх 15-18 насны 4 хүүхэд гэрээс дуудаад дүү Хүслэн гарсан. Миний дүү Хүслэн 2-3 хоногийн өмнө хэдэн хүүхдүүдэд зодуулсан, тэгээд зодсон хүүхдүүд нь дуудаж байгаа юм болов уу гэж бодоод араас нь гарахад дүүг дуудсан 15-18 насны 4 хүүхэд нийлээд намайг зодчихоор нь би цагдаагийн байгууллагад хандсан. Ногоон хүрэмтэй үл таних залуу миний хамар руу 3-4 удаа гараараа цохисон...” /хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр Хүслэнгийн гэрийн гадаа ***********, ***********, *********** нарын хамт очсон. Тэгээд би сайн таньдаг болохоор Хүслэнгийн гэр рүү орж Хүслэн, түүний ах *********** нарыг дуудаж гаргаж ирсэн. ...*********** *********** ахыг цохих гэсэн боловч цохиж чадаагүй, *********** ах ***********гийн нүүр, хамар хэсэгт зүүн гараараа заамдсан хэвээрээ 2-3 удаа баруун гараараа цохисон. Цохиулсны улмаас ***********гийн хамарнаас цус гараад эхэлсэн...” /хавтас хэргийн 16-17 дахь  тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Ш.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ***********, ***********, *********** нарын хамт 19 цагийн үед ***********гийн гэрт очсон. ...Би ***********гийн зүүн хацар руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед *********** ***********гийн нүүр рүү хэд хэдэн удаа цохисон...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...*********** та нар миний дүүг зоддог хэн бэ, лалруудаа гээд бид нар руу дайраад байсан. Бид нар уг нь дүүг нь зодсон хүнийг олж өгсөн гээд учраа тайлбарлах санаатай очсон. *********** манай ах Ш.***********ийг заамдаад, нудраад зүүн хөлийн шагай хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед ах *********** ***********гийн зүүн хацар руу баруун гараараа нэг удаа өшиглөсөн. Алгадах үед *********** ***********гийн нүүр рүү цохиж байсан. Харин яг цохих үед нь *********** бид хоёр очиж салгасан...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны орой нар жаргаж байх үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 36 дугаар гудамж 3 тоотын гадна *********** гэх хүнтэй уулзахаар гэрийнх нь гадаа ***********, ***********, *********** гэх найзуудын хамтаар очсон. ..Би намайг заамдаад байсан гарыг нь тавиулах гээд гарыг нь цохих үед намайг цохих гэхээр нь би бултаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон...” /хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/2320 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.***********гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хурал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 34-35 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 45 дахь тал/,

- Хохирлын баримт /хавтас хэргийн 70 дахь тал/,

- Шүүгдэгч Б.***********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 66 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 63 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.*********** нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын *********** гудамжны 3 тоотод хохирогч Д.***********тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэнд нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.***********гийн: “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 36 дугаар гудамжны 3-3 тоотод гэртээ байхад миний төрсөн дүү Хүслэнг найзууд нь гэх 15-18 насны 4 хүүхэд гэрээс дуудаад дүү Хүслэн гарсан. Миний дүү Хүслэн 2-3 хоногийн өмнө хэдэн хүүхдүүдэд зодуулсан, тэгээд зодсон хүүхдүүд нь дуудаж байгаа болов уу гэж бодоод араас нь гарахад дүүг дуудсан 15-18 насны 4 хүүхэд нийлээд намайг зодчихоор нь би цагдаагийн байгууллагад хандсан. Ногоон хүрэмтэй үл таних залуу миний хамар руу 3-4 удаа гараараа цохисон...” /хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн,

Насанд хүрээгүй гэрч Б.***********ын: “...Тухайн өдөр Хүслэнгийн гэрийн гадаа ***********, ***********, *********** нарын  хамт очсон. Тэгээд би сайн таньдаг болохоор Хүслэнгийн гэр рүү орж Хүслэн, түүний ах *********** нарыг дуудаж гаргаж ирсэн. ...*********** *********** ахыг цохих гэсэн боловч цохиж чадаагүй, *********** ах ***********гийн нүүр хамар хэсэг рүү зүүн гараараа заамдсан хэвээрээ 2-3 удаа баруун гараараа цохисон. Цохиулсны улмаас ***********гийн хамарнаас цус гараад эхэлсэн...” /хавтас хэргийн 16-17 дахь  тал/ гэсэн,

Насанд хүрээгүй гэрч Ш.***********ийн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ***********, ***********, *********** нарын хамт 19 цагийн үед ***********гийн гэр рүү очсон. ...Би ***********гийн зүүн хацар руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед *********** ***********гийн нүүр рүү хэд хэдэн удаа цохисон...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн,

Насанд хүрээгүй гэрч Б.***********ийн: “...*********** та нар миний дүүг зоддог хэн бэ, лалруудаа гээд бид нар руу дайраад байсан. Бид нар уг нь дүүг нь зодсон хүнийг олж өгсөн гээд учраа тайлбарлах санаатай очсон. *********** манай ах Ш.***********ийг заамдаад, нудраад зүүн хөлийн шагай хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед ах *********** ***********гийн зүүн хацар руу баруун гараараа нэг удаа өшиглөсөн. Алгадах үед *********** ***********гийн нүүр рүү цохиж байсан. Харин яг цохих үед нь *********** бид хоёр очиж салгасан...” /хавтас хэргийн 26-27 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Б.***********ын: “...2025 оны 01 дүгээр сарын 18-ны орой нар жаргаж байх үед ...*********** гэх хүнтэй уулзахаар гэрийнх нь гадаа ***********, ***********, *********** гэх найзуудын хамтаар очсон. ...Намайг заамдаад байсан гарыг нь тавиулах гээд гарыг нь би цохих үед намайг цохих гэхээр нь би бултаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон...” /хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны ЕГ0725/2320 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.***********гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хурал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 34-35 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Д.***********гийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хурал бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.***********ын түүнийг цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.***********ын хохирогч Д.***********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Б.***********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.***********гийн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хурал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 150,000 төгрөг нэхэмжилсэн, сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгох шаардлагагүй гэсэн болно. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой нэхэмжилсэн 150,000 төгрөг төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгож, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2508009230282 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийн ***********ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.***********д шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********аас 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.***********д олгож, хохирогч Д.*********** гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2508009230282 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР