| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0916/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1171 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Цагаатгах тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Ганчимэг, шүүгдэгч Т.**********, түүний өмгөөлөгч Т.**********, Ж.Номинцэцэг, шүүгдэгч Э.**********, түүний өмгөөлөгч Б.Отгонпүрэв, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ын **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч ********** овогт **********ын **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206000710931 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ********** **********д багшилдаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, **********ы 203 дугаар байрны 701 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ын ********** /РД: УЦ88061821/,
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ********** **********д багшилдаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, **********ы 205 дугаар байрны 54 тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ********** хотхоны 79Б байрны 24 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ын ********** /РД: ЧС87110467/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.********** нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** **********д багшаар ажиллаж байхдаа хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.**********гийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өмгөөллийн хөлс гэсэн утгатайгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй, Хаан банкны 5031хххх33 тоот дансаар хүлээн авч залилах гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.********** нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** **********д багшаар ажилладаг Э.**********г хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй мэтээр хохирогч М.**********д танилцуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өмгөөллийн хөлс гэсэн утгатайгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Э.********** өөрийн нэр дээр бүртгэлтэй, Хаан банкны 5031хххх33 тоот дансаар хүлээн авч залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Э.**********: “...**********, ********** бид гурав “Зэс Жастисе ХХН” нөхөрлөл байгуулсан, нөхөрлөл байгуулахад заавал хоёр хуульч байх ёстой гээд **********, ********** нар байгуулсан, би хуульчийн гэрчилгээ аваагүй, хуульч биш учир тэр нөхөрлөлд орж чадаагүй. 2020 оны 6 сарын эхээр ********** эрүүгийн нэг хэрэг ороод ирсэн, хүмүүстэй нь уулзъя, хүрээд ир гэхээр нь би зөвшөөрөөд очсон, Хүннү молл дэлгүүрийн кофе шопод уулзсан, нөгөө талаас нэг залуу 2 жолоочтойгоо гурван хүн ирээд болсон асуудлын талаар ярьсан, Тухайн хэрэг нь Замын-Үүд дээр болсон байсан, тухайн үед би өөрийгөө өмгөөлөгч гэж хэлээгүй, ********** өөрийгөө өмгөөлөгч гэж хэлээгүй. Тухайн үед хэргийн талаар сонсоод ярилцаад салцгаасан, тэр гурван хүмүүс явсны дараа ********** бид хоёр үлдээд ойр зуурын юм ярьж байгаад салцгаасан. Тухайн хэрэг нь Улаанбаатар хотод шилжээд ирчихсэн байсан, тэр үед М.********** нь Т.**********ын нөхөр М.**********гийн ах нь гэдгийг ойлгосон. **********, ********** нар гэр бүлийн асуудалтай байсан, тухайн хэрэгт өмгөөллийн туслалцаа үзүүлэхээ больсон гэхээр нь би мөнгийг өгөх гээд **********тэй холбогдоогүй, **********ын нөхөр **********тэй холбогдоод мөнгийг нь өгсөн. Тэгээд 9 сар харьцаа эхлээд ********** ажилдаа орсон, дараа нь би ажилдаа орсон, ажилдаа орсон байхдаа нөгөө асуудал нь юу болсон талаар асуухад өөр өмгөөлөгч авсан гэж бид хоёр ярилцаад л өнгөрсөн. Дотоод хэргийн Их сургуульд 2012 оноос хойш ажиллаж эхэлсэн, **********тай 2014 оноос найзалж нөхөрлөж эхэлсэн, хэн хэндээ итгэдэг, жаргал зовлонгоо яриад хуваалцаад л явдаг, энэ мөнгө төгрөгийн асуудлаас болоод бидний харилцаа муудсан, одоо өмнөх шигээ дотно байхаа больсон.
Тэр хүмүүстэй уулзахад гэрээ байгуулъя, туслалцаа авъя гэж уулзсан, гэрээ байгуулаад оролцож байна гэж ойлгосон, 10,000,000 төгрөгийг урьдчилгаа гэж шилжүүлсэн байсан, өөр үнийн дүнгээр гэрээ байгуулсан байх. ********** бид хоёр өгсөн мөнгийг хувааж авах талаар ярилцсан байсан. Уулзалтаар мөнгө төгрөгийн асуудал яригдаагүй, гэрээ хийх болсон гэж ойлгосон. М.**********тэй урьд нь уулзаж байгаагүй, нэг хэрэг орж ирсэн, уулзах уу гээд хамт уулзахаар болсон.
Хэрэг нь шилжиж ирсэн талаар М.********** өөрөө утсаар ярьж хэлсэн, ажиллагаанд би оролцоогүй, уулзалтаар л зөвлөгөө өгсөн. Манай нөхөр Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар ажиллаж байсан. Манай нөхрийн ажиллаж байсан газарт тухайн хэрэг нь огт хамааралгүй...” гэв.
Шүүгдэгч Т.**********: “...Миний хувьд энэ хэрэгт Э.**********гийн өмгөөлөгчийн хүсэлтээр Э.**********гийн асуудал ярьж байхад би яллагдагчаар орж ирсэн, Э.**********гийн хувьд яагаад намайг энэ хэрэгт хамаатуулаад “бид хоёр, бид хоёр” гэж яриад байгааг ойлгохгүй байна, шүүх хуралдааны явцад тодорхой болох байх. Энэ болсон бүх зүйл цаг хугацаатай асуудал, М.********** манай нөхөр **********гийн төрсөн ах, М.********** нь анх Дотоод их сургуулийн дотоод мэйл хаяг руу явуулсан байдаг. Хэрэг үйл явдал болохоос өмнө М.**********гийн компанитай манай нөхөрлөл гэрээ байгуулж, тухайн компанид зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан, гэрээний дагуу хууль зүйн туслалцаагаа үзүүлж байхад 2020 оны 06 дугаар сард М.********** хилээр бараа гаргах гэж байгаад баригдсан талаар надад хэлсэн.
Э.********** нь жолооны курс ажиллуулдаг, зам сайн мэддэг учир Замын-Үүд ганцаараа явах ажилтай болсон, хамт явчхаад ирэх үү гэж Э.**********той ярихад манай гэрийн ойролцоо явж таарсан. М.********** мөн машинаа угаалгаад манай гэрийн тэнд явж таарсан, тэгээд уулзахаар болоод Хүннү молл-д уулзсан, би тэр хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлсэн, Э.**********г би өмгөөлөгч гэж хэлээгүй, М.********** өмгөөлөгч гэж хэлээгүй гэдгээ ч хэлсэн талаараа хэрэгт авагдсан түүний мэдүүлэгт тусгагдсан байгаа. Хүннү молл-д уулзсанаас хойш би М.**********гийн мэдүүлэгт би өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү. Би ажлаа хийснийхээ төлөө, хууль зүйн туслалцаа үзүүлснийхээ төлөө яагаад энд ингээд зогсох ёстой гэж, яагаад намайг энэ хэрэгт оруулж ирснийг би одоо ч гайхаж байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч М.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т.********** нь хуулийн фирм байгуулсан, олон сайн өмгөөлөгчтэй гэж хэлсэн. Тэгээд манай дүүгийн эхнэр болохоор нь компаниар гэрээ хийе, хуульчийн хэрэг болбол манай байгууллагыг төлөөлөөд хууль зүйн туслалцаа үзүүлээрэй гээд 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн. Тэгээд би 2021 оны 04, 05 дугаар сарын орчим **********ын данс руу 10,000,000 төгрөгийг өөрийн найз Есөнбаярын данснаас шилжүүлсэн. Гэрээ хийснээс хойш ойролцоогоор 10-20 хоногийн дараа би Замын-Үүд дэх гааль дээр зөрчлийн асуудалтай болсон. Энэ асуудлаар **********тай холбогдож танай хуулийн фирмтэй гэрээ байгуулсан, ажлаа хийгээрэй гэж хэлсэн. Наадах чинь том асуудал, нилээн хэцүү, сайн явахгүй бол болохгүй гэж надад хэлсэн. Тэгээд ********** энэ хэрэг дээр ********** гэж сайн өмгөөлөгч байгаа, энэ хүнийг авахгүй бол болохгүй байна, энэ хүнд мөнгө өгөхгүй бол болохгүй, тусдаа мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү молл дээр **********той уулзуулж, танилцуулсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр интернэт банкаар **********гийн Хаан банкны 5031хххххх33 тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Эхлээд 15,000,000 төгрөг гэж байгаад урьдчилгаа гээд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш **********, ********** нар нь хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. ********** нь нэг удаа мэдүүлэгт сууж өгсөн. ********** надад **********г хамт ажилладаг гэж хэлээгүй, сайн өмгөөлөгч гэж танилцуулсан, ********** **********г өмгөөлөгч гэж танилцуулсан болохоор өмгөөлөгч гэж бодсон. Тэрнээс бол бичиг баримтыг нь шалгаж үзээгүй. Гомдол санал байхгүй.
...Би тухайн үед **********гоос өмгөөллийн туслалцаа авах зорилгоор 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо яг өдрийг нь санахгүй байна, 2020 оны 06 дугаар сард ********** над руу залгаад Хүннү молл дээр хүрээд ир, миний яриад байсан өмгөөлөгч ирчихсэн байна, уулзъя гэсэн. Өмнө нь ********** надад хэлэхдээ миний таньдаг сайн өмгөөлөгч байгаа, би чамтай уулзуулна гэж хэлж байсан. Тэгээд би Хүннү молл их дэлгүүрийн кофе шопод **********тай уулзахад ********** гэх эмэгтэйг надтай танилцуулсан. ********** өөрийгөө өмгөөлөгч гэж хэлж байсан. Тэгээд би **********г Замын-Үүд дэх гааль дээр болсон асуудлаа ярьж зөвлөгөө авахад энэ асуудал дээр эхнээс нь дуустал өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэнэ гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа би өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
...Дээрх асуудал олон сарын өмнө болсон учир яг таг санаж байгаа зүйл байхгүй. Гэхдээ миний өмнө өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, ********** гэх хүнийг огт танихгүй, тухайн үед ********** **********г дагуулж ирээд танилцуулж байсан. Т.********** нь намайг **********гоос ямар нэгэн хууль зүйн үйлчилгээ үзүүлж, мөнгө төгрөг авсан эсэхийг тухайн үед мэдээгүй, ямар зорилгоор хэдэн төгрөг өгсөн эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлсэн нь худал байна. Тэр үед ********** гэх эмэгтэйг Т.********** дагуулж ирээд танилцуулаад энэ сайн өмгөөлөгч, мөнгө төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь Т.**********ын хэлснээр өмгөөллийн хөлс болох 10,000,000 төгрөгийг ********** гэх хүний данс руу шилжүүлж байсан. Э.**********гоос 10,000,000 төгрөг нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй...”,
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед би үнэхээр их асуудал ихтэй байсан учир яг хаагуур, юу хийж явж байснаа бол мэдэхгүй байна. Би цагдаа сэргийлэх гээд их ажилтай явж байсан. Э.**********д өгсөн 10,000,000 төгрөгийг би аваагүй, энэ мөнгийг ********** авсан гэдгийг би цагдаа нараас л сонссон, тэрнээс ********** бол надад хэлээгүй, надад одоо энэ мөнгө төгрөг чинь хэрэггүй гэдгийг **********д хэлсэн. Тэгэхээр мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй. Э.********** надад нөхрийгөө эрүүгийн цагдаад ажилладаг гэж хэлж байгаагүй. ********** надтай тухайн үед өмгөөллийн гэрээ байгуулсан байсан, гэрээг хуулийн фирмтэй гэж гэрээ байгуулж байсан. Миний ойлгосноор хуулийн фирм гэдэг нь олон өмгөөлөгчтэй тийм газар гэж боддог, тэр үед надад хууль зүйн туслалцаа хэрэгтэй байсан учир **********тай холбогдож хууль зүйн зөвлөгөө авахад ********** надад хууль аягүй сайн мэддэг хүн гэж Э.**********г авчирч танилцуулж байсан. Тэгэхээр би тухайн хуулийн фирмийн өмгөөлөгч юм байх гэж бодсон. Харин надад ********** Э.**********г өмгөөлөгч гэж хэлж байсныг үнэхээр санахгүй байна. Надад гомдол санал, хохирол төлбөр байхгүй. Би өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хуулийн фирмийн хүн гэж бодож байсан учир өмгөөлөгч гэж үгийг ашиглаж хэлсэн байна. Тэрнээс ********** надад өмгөөлөгч гэж хэлсэн, үгүй санахгүй байна. Би хууль мэддэг хүн гэхээр нь өмгөөлөгч гэж ойлгоод тэрийгээ мэдүүлэг дээрээ өмгөөлөгч гэж хэлсэн. Би тухайн үед их сандралтай явж байсан учраас **********ын танилцуулж байгаа хүнийг хуулийн гаргалгаа сайн мэддэг юм байна гэж бодсон, тэрнээс энэ **********г надад өмгөөлөгч гэж хэлж байсныг үнэхээр санахгүй байна. Би Э.**********г өмгөөлөгч гэж бодоод л тэгээд хэлчихсэн. Би тухайн үед хуулийн фирмийн өмгөөлөгч нар гэж бодож байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 28-29, 53-54, 209-210 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 160-161 дэх тал/ гэсэн,
- Т.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Дээд шүүхээс 172649 дугаартай өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ авсан, би өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Би М.********** гэдэг хүнтэй 2020 оны 03 дугаар сарын 27, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд нийт 2 удаа өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн. Анх гэрээ байгуулахдаа би М.**********гийн компанид хуульчийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 1 жилийн хугацаатайгаар 10,000,000 төгрөгийн хөлсөөр гэрээ байгуулсан, дараа нь М.**********гийн мэдүүлэгт оролцохоор гэрээ байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөд нь хамт сууж, өмгөөлөгчийн үүрэгтэйгээр хамт оролцсон. Мэдүүлэгт оролцохдоо би түүнээс ямар нэгэн үйлчилгээний хөлс аваагүй, би **********гээс нэг л удаа 10,000,000 төгрөг авсан. Би Э.**********г **********тэй гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй, ********** бид хоёр хамт нэг газар ажилладаг, найз нөхдийн холбоотой, 2020 оны 06 дугаар сарын эхээр, яг өдрийг нь санахгүй байна, би **********д чи надтай хань болоод Замын-Үүд яваад ирэх боломжтой юу гэж хэлэхэд тэгье гээд Хүннү молл-н орчим байрлах манай гэрт ирсэн. Тэр үед М.********** надтай холбогдоод уулзъя гэхээр нь би **********г ямар нэгэн зорилгогүйгээр хань татаад М.**********тэй уулзах зорилгоор Хүннү молл их дэлгүүрийн кофе шопод уулзсан. М.********** Замын-Үүд дээр болсон асуудлын талаар надад хандаад би түүнээс нөхцөл байдлын талаар тодруулсан. Би **********г ямар нэгэн зорилгоор М.**********тэй танилцуулаагүй, **********г М.**********гээс ямар нэгэн хууль зүйн үйлчилгээ үзүүлж мөнгө төгрөг авсан эсэхийн тухайн үед мэдээгүй. Дараа нь М.********** надад танай найз чинь утсаа авахгүй байна, би мөнгө өгсөн гэж хэлсэн, ямар зорилгоор хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна...
...“Зэс Жастисе” Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд Э.********** ямар нэгэн байдлаар гэрээгээр ажилладаггүй, энэ нөхөрлөлд ямар ч холбоо байхгүй.
...М.**********д **********г “хамт ажилладаг хүн байгаа юм” гэж л танилцуулсан. Түүнээс тэр хоёрыг хооронд нь зуучилж, **********г сайн өмгөөлөгч гэж хэлсэн зүйл огт байхгүй. М.**********, Э.********** нар насанд хүрсэн хүмүүс, хоорондоо юу гэж ярьсан эсэхийг мэдэхгүй. М.********** “найзад чинь мөнгө өгсөн, утсаа авахгүй байна” гэхээр нь би “яах гэж мөнгө төгрөг өгсөн юм, өөрсдөө учраа ол” гэж хэлсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 57-58, 109, 190-191, 212 дэх тал/ гэсэн,
Э.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Т.********** багштай хамт ********** нэг тэнхимд багшилдаг бөгөөд 2019 онд багш Т.**********, Б.********** нартай ярилцаад гурвуулаа хамтарч хуулийн фирм байгуулъя гэхэд би өмгөөлөл болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ байхгүй байсан учир манай нөгөө хоёр багш байгуулсан. Би тэр фирмд ороогүй. Би 2016 онд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ авах шалгалт өгөөд тэнцэж чадаагүй, би хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх аваагүй, би өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ аваагүй. ...2020 оны 06 дугаар сард Т.********** над руу холбогдоод Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон эрүүгийн хэрэг ороод ирлээ, хоёулаа хамт ажиллах уу, чи өмгөөллийн эрхгүй юм чинь надад зөвлөгөө өгч, харин би өмгөөлөл үзүүлье гэж хэлсэн. Тэгээд намайг Хүннү молл худалдааны төв дээр хүрээд ир, хүмүүстэй нь уулзъя, хэрэгтэй нь танилцъя гээд дуудсан. Тэгээд би Т.**********ын хэлснээр тухайн газарт очиход үл таних 3 эрэгтэй байсан, Т.********** бид хоёр болсон асуудлын талаар сонсож, Замын-Үүд дэх цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэсэн, Т.********** бид хоёрын зүгээс тухайн өдрөө гэрээ байгуулаагүй, тэгж ярилцаад өнгөрсөн. Ингээд Т.********** 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр над руу яриад нөгөө хүмүүс чинь гэрээгээ байгуулъя гэж байна, би өмгөөлөгчөөр нь ажиллахаар боллоо, 15,000,000 төгрөгөөр өмгөөлөл үзүүлнэ гэж хэлсэн, чам руу утсаар яриад урьдчилгаагаа шилжүүлэх байх шүү, би хүүхдээ эмнэлэгт үзүүлээд явж байгаа болохоор амжихгүй байна гэж хэлсэн, тэгсэн иргэн М.********** над руу холбогдож миний Хаан банкны 5031хххх33 тоот дансаар 10,000,000 төгрөгийг өмгөөлөл урьдчилгаа гэх утгатайгаар шилжүүлсэн байсан...
...М.**********гээс миний дансанд 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг шилжиж орж ирсэн, 1 бил үү, 2 хоногийн дараа би байрны зээлээ хаах зорилгоор өөрийнхөө Голомт банкны 2405хххх79 тоот данс руугаа 10,500,000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна. Тэгээд би 7-8 хоногийн дараа **********тай утсаар яриад мөнгөө авахгүй юм уу гэхэд би **********тэй муудалцсан, уг нь **********гийн ганц нэг хэрэг дээр яваад л байгаа, наад мөнгийг чинь би авч ч ахгүй байна гээд байхаар нь би **********тэй холбогдоод тэр мөнгийг **********ын нөхөр М.**********гийн дүү **********д Наадам центрийн урд гадаа бэлнээр 10,000,000 төгрөг өгсөн. ...Т.********** бид хоёр М.**********гийн Замын-Үүд дэх асуудал дээр нь хамтарч ажиллая гэж ярьж байсан учраас Т.********** нь чи энэ мөнгийг одоохондоо урьдчилгаанд нь авч бай гэсэн учраас би тухайн мөнгийг **********гээс авсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 34-35, 69-70, дахь тал/ гэсэн,
Гэрч М.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...**********гээс ********** мөнгө авсан талаар 2020 оны 06 дугаар сарын сүүлээр мэдсэн, манай ах ********** хэлэхдээ нөгөө гаальтай холбоотой хэрэг дээр **********тай байгуулсан гэрээтэй холбогдуулан дахиад орон нутагт ажиллахаар болсон тул нэмж мөнгө өгсөн гэж хэлсэн. Надад хэлэхдээ 10,000,000 төгрөг өгсөн, хэнд шилжүүлсэн талаараа хэлээгүй. Харин би **********д мөнгийг нь шилжүүлж өгсөн гэдгийг хэзээ хойно буюу 2020 оны 09 дүгээр сард мэдсэн. Ах ********** тухайн үед хэлэхдээ энэ хэрэг маргаан дээр жаахан ажиллаад өгөөч ээ гээд чи эхнэртэй хэлээд өгөөч, би нэмж мөнгө өгчихсөн байгаа шүү дээ гэсэн зүйл надад хэлэхээр нь би юун мөнгө, хэнд нэмж өгсөн юм гэж асуусан. Тэгэхэд ********** гээд хүнд мөнгө шилжүүлж өгсөн гэж хэлсэн. Энэ талаар би **********аас асуухад ********** юун мөнгө авсан талаар мэдэхгүй байна, би өмнө гэрээ байгуулсан, гэрээнийхээ дагуу өмгөөллийн үйлчилгээгээ үзүүлээд явж байгаа гэсэн зүйлийг хэлсэн. Тэр гэрээ нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ. Чи наад ********** гэдэг хүнээ өмгөөлөгч биш гэдгийг тайлбарлаж хэлэхгүй яасан юм бэ, ********** та нарыг хамтарч ажилладаг өмгөөлөгч гэж бодоод мөнгө шилжүүлээд өгчихсөн байна, та хоёрыг хамт ах **********тэй уулзсан учраас **********г өмгөөлөгч гэж бодоод мөнгө өгсөн байна гэж хэлсэн...”,
2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Э.********** ах М.**********гээс мөнгө авсан талаар 2020 оны 06 дугаар сарын сүүлээр мэдсэн, манай ах М.********** хэлэхдээ нөгөө гаальтай холбоотой хэрэг дээр өмнө **********тай байгуулсан гэрээтэй холбогдуулан дахиад орон нутагт ажиллахаар болсон тул нэмж мөнгө өгсөн гэж хэлсэн. Надад хэлэхдээ 10,000,000 төгрөг өгсөн гэж хэлсэн бөгөөд хэнд шилжүүлсэн гэдгээ хэлээгүй. Харин би Э.**********д мөнгийг нь шилжүүлж өгсөн гэдгийг нь хэзээ хойно буюу 2020 оны 09 дүгээр сард мэдсэн. Ах М.********** тухайн үед хэлэхдээ энэ хэрэг маргаан дээр жаахан ажиллаад өгөөч ээ гээд чи эхнэртэй хэлээд өгөөч, би нэмээд бас мөнгө өгчихсөн байгаа шүү дээ гэсэн зүйл надад хэлэхээр нь би юун мөнгө, хэнд мөнгө нэмж өгсөн юм гэж асуусан. Тэгэхэд Э.********** гээд хүнд мөнгө шилжүүлж өгсөн гэж хэлсэн. Би энэ талаар **********аас асуухад Э.********** юун мөнгө шилжүүлж авсан талаар мэдэхгүй, би өмнө гэрээ байгуулсан, гэрээнийхээ дагуу өмгөөллийн үйлчилгээгээ үзүүлээд явж байгаа гэсэн зүйлийг хэлсэн. Тэр гэрээ нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ байгаа юм. Чи наад ********** гэдэг хүнээ өмгөөлөгч биш гэдгийг тайлбарлаж хэлэхгүй яасан юм бэ, ********** та хоёрыг хамтарч ажилладаг өмгөөлөгч гэж ойлгоод мөнгө шилжүүлээд өгчихсөн байна, та хоёрыг хамт манай ах **********тэй уулзсан учраас Э.**********г өмгөөлөгч гэж бодоод мөнгө өгсөн байна гэж хэлсэн. ********** өөрийн өмгөөллийн фирмээрээ манай ах М.**********тэй гэрээ байгуулж, ажил хийхээр болсон талаар мэдэж байсан, манай ах М.********** манай гэрт ирээд **********тай гэрээгээ нэг жилийн хугацаатай хууль зөвлөгөө, үйлчилгээ авахаар байгуулж байсан. Харин ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг өгч байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 113-114, 116-117, 164-166 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 164-166 дахь тал/ гэсэн,
- Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэр Э.********** өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх байхгүй, одоо энэ яриад байгаа асуудал дээр нь өмгөөлөл хийсэн асуудал ч байхгүй, анх ********** нь манай эхнэрийг эрүүгийн хэрэг байна, тус хэрэг дээр зөвлөгөө өгөөч ээ гэж хэлээд хүмүүстэй уулзуулсан гэж сүүлд нь сонссон.
...Би 2020 онд Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан. ********** гэж хүний талаар мэдэхгүй, энэ хүн над дээр шалгагдаж байсан удаа байхгүй. Манай эхнэр ********** М.********** гэх хүний талаар ярьж байгаагүй, энэ талаар эхнэр ********** асууж байгаагүй, манай эхнэр миний ажлын талаар юм асуугаад байдаггүй, би ч өөрийнхөө ажлын талаар эхнэртэй хэлж байгаагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 169-170 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би **********тэй яриад манай гэрийн гадаа хүрээд ирээч гэж хэлсэн, тэр үед би интернэт сүлжээгээр буюу фейсбүүк чатаар холбогдож байсан санагдаж байна. Би **********тэй ярихдаа ********** утсаа авахгүй байна, би **********тай хамт нэг хүнд хууль зүйн зөвлөгөө өгөхөөр болоод тохиролцоод 10,000,000 төгрөг авсан, тэгсэн тэр хүн нь танай төрсөн ах юм байна. Би тухайн хэрэг дээр нь зөвлөгөө өгөөд явах гэсэн боловч манай нөхөр ажилладаг газар хэрэг нь шалгагдаж байгаа юм байна. Тийм болохоор болохгүй болчихлоо. Тэгэхээр энэ мөнгийг нь буцааж өгөх гэсэн юм, чи манай гэрийн ойролцоо Наадам центрийн энэ хавьд хүрээд ирэх боломж байна уу гэж хэлсэн. Үүний дагуу ********** над дээр ганцаараа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Наадам центр худалдааны төв дээр ирээд 10,000,000 төгрөгийг аваад явсан. Би **********тэй тухайн үед олон зүйл яриагүй. **********, ********** хоёр тухайн үед гэр бүлийн маргаантай байгаа юм шиг санагдсан. Энэ мөнгийг ********** над руу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр миний данс руу шилжүүлж өгсөн. Харин үүнээс 7-8 хоногийн дараа энэ мөнгийг буцааж өгсөн. Тэгэхээр 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн болов уу гэж бодож байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 183-184, 185, 233, 3 дугаар хавтаст хэргийн 38-39 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Т.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...М.**********, Э.********** гэх хүмүүсийг танина, М.********** нь манай нөхөр **********гийн төрсөн ах, Э.********** нь надтай хамт Дотоод хэргийн их сургуульд нэг тэнхимд хамт багшилдаг. Анх 2020 оны 02 дугаар сарын үед санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна, тухайн үед М.**********тэй ярилцаад хоорондоо тохиролцоод М.**********гийн “Хаш Итгэл” ХХК-д нэг жилий хугацаанд хууль зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хөдөлмөрийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, бичиг баримт боловсруулахад нь хууль зүйн туслалцаа үзүүлж байсан. Үүнээс хойш 2020 оны 06 дугаар сард М.********** манай компани Замын-Үүд дэх гааль дээр асуудалд орчихлоо гэж над руу утсаар залгаж ярьсан. Энэ асуудлын талаар тэнхимийн багш Э.**********д эрүүтэй холбоотой асуудал юм чинь гэж бодоод урьд нь Эрүүгийн эрх зүйн тэнхимд багшилж байсан болохоор иймэрхүү асуудал дээр бараа бүтээгдэхүүн хураагдсан юм гэж байсан болохоор нь Замын-Үүд дэх гаальд хүсэлт гаргая гэж бодоод тийшээ явья гэж бодож байсан. Би тухайн үед нялх хүүхэдтэй байсан учир Э.**********г хамт явах боломжтой юу гэж асуухад Э.********** танай гэрт очиж уулзая гээд манай гэрт ирсэн. Ингээд Э.********** манай гэрт ирчихсэн байх үед М.********** надтай холбогдоод би тээврийн хэрэгслээ угаалгаад явж байна, Замын-Үүд дэх холбоотой асуудлаар уулзая гэж хэлсэн. Тэр үед Э.********** манай гэрт ирчихсэн байсан учир Э.**********г дагуулаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүннү молл худалдааны төвийн тэнд нэг кафед орж уулзсан. Манай гэр Хүннү молл худалдааны төвийн хажууд Ханбогд хороолол. М.********** дээр яваад ороход нэг эрэгтэй хүнтэй хамт сууж байсан. Би М.**********д Э.**********г манай сургуульд надтай хамт ажилладаг багш гэж танилцуулсан. Тэрнээс би Э.**********г өмгөөлөгч хийдэг, хуульч мэтээр танилцуулсан асуудал байхгүй. **********тэй уулзаад Замын-Үүд дээр ямар асуудал болсон талаар ярилцаад салцгаасан. Замын-Үүд рүү би Э.**********той хамт яваагүй, учир нь тухайн хэрэг нь харьяаллын дагуу Улаанбаатар хотод ирж шалгагдаж эхэлсэн. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа М.********** над руу залгаад цагдаагаас над руу залгасан мэдүүлэг авъя гэж байна, хоёулаа хамт очих боломжтой юу гэж хэлсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөгч Батмөнх гэж дуудсан гэхээр нь яриад цаг тохироод М.**********гийн хамт очиж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхөөр очих үед Батмөнх мөрдөгч намайг өмгөөлөгчөөр оролцох гэж байгаа бол гэрээ хэрэгтэй гэж хэлсэн, тухайн үед М.********** бид хоёрын 2020 оны 02 дугаар сард хийсэн гэрээ байгаагүй, мөрдөгчийн хажууд өмгөөллийн гэрээ хийх бэлэн бланк дээр М.********** бид хоёр бөглөөд гарын үсэг зураад гэрээг Батмөнх гэж мөрдөгчид өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа санагдаж байна, он сар өдрийг нь мэдэхгүй байна, М.********** над руу яриад Э.**********д мөнгө өгсөн чинь гар утсаа авахаа больчихлоо гэж хэлсэн, ингээд би Э.**********д М.********** мөнгө өгсөн талаар мэдсэн. Энэ асуудлаас болж манай гэр бүлд хэрүүл болж эхэлсэн. Учир нь **********, ********** ахаас мөнгө авсан гэх мэтээр гэр бүлд хэрүүл бол гэр бүлийн таарамжгүй асуудал эхэлсэн. Тухайн үед надад хэцүү байсан учир М.**********д та бид хоёрын хооронд 2020 оны 02 дугаар сарын гэрээ байгаа, би танай байгууллагатай холбоотой асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэхэд бэлэн байна, намайг одоо нялх хүүхэдтэй гээд хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй байна гэж бодож байгаа бол өөр өмгөөлөгч авах чинь нээлттэй гэж хэлсэн. Би наад **********той асуудалд чинь оролцохгүй, та нар хоорондоо мөнгө төгрөг өгч авалцсан асуудал надад хамаагүй учир энэ талаараа битгий яриад бай, энэ асуудлаас чинь болоод манай нөхөр бид хоёр муудалцаад байна гэдгийг хэлсэн. Үүнээс хойш М.**********тэй холбогдоогүй, тухайн хэрэг дээрээ өөр өмгөөлөгч авсан учир би тэр асуудалд оролцоогүй. Би М.**********д Э.**********г сайн өмгөөлөгч байгаа, энэ хүнийг авахгүй бол болохгүй, энэ хүнд мөнгө өгөхгүй бол болохгүй, тусдаа мөнгийг өгнө гэж ярьсан зүйл байхгүй, учир нь би өөрөө өмгөөлөгч хүн учраас хуульч биш хүнийг хуульч биш гэж хэлэхгүй. Би Э.**********г тухайн үед надтай хамт ажилладаг багш байгаа юм гэж хэлсэн. Э.**********д өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх байхгүй. М.**********, Э.********** нар яаж холбогдсон талаар мэдэхгүй, миний санаж байгаагаар намайг байх үед Хүннү молл худалдааны төвд уулзаж байх үедээ тэр хоёр гар утасны дугаар болон мэдээллээ солилцсон асуудал байхгүй. Миний хажууд Э.********** өөрийгөө өмгөөлөгч гэж М.**********д танилцуулаагүй. Уулзалтын үеэр өмгөөллийн хөлсний талаар ярилцаагүй, би М.**********тэй өмнө гэрээ байгуулчихсан учир дахин өмгөөллийн хөлс ярих шаардлага байхгүй...” /2 дугаар хавтаст хэргийн 50, 62-64 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 45-46, 2 дугаар хавтаст хэргийн 113-115 дахь тал/,
- Э.**********гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 147-170 дахь тал/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 48-49/,
- Монголын Өмгөөлөгчдийн холбооны албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал/,
- Монголын Хуульчдын холбооны албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал/,
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал/,
- Шүүгдэгч Э.**********гийн хувийн байдалтай холбоотой гэрч Л.Болор-Эрдэнэ, А.Нарангэрэл нарын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193, 195 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал/, нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 87-92 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 196 дахь тал/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 147-170 дахь тал/,
- Шүүгдэгч Т.**********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 783 дахь тал/, нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 93-99 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 197 дахь тал/ зэрэг баримтууд болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.**********г Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** **********д багшаар ажиллаж байхдаа хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.**********гийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “өмгөөллийн хөлс” гэсэн утгатайгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5031хххх33 тоот дансаар хүлээн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Т.**********ыг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** **********д багшаар ажилладаг Э.**********г хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй мэтээр хохирогч М.**********д танилцуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “өмгөөллийн хөлс” гэсэн утгатайгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Э.********** өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5031хххх33 тоот дансаар хүлээн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Э.**********, Т.********** нарын холбогдсон хэрэгт хууль ёсны болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлаар, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор ургийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор,
32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тус тус тусгахаар заасан.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 671/В дугаартай яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт “...Э.**********г Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** **********д багшаар ажиллаж байхдаа хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.**********гийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “өмгөөллийн хөлс” гэсэн утгатайгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5031хххх33 тоот дансаар хүлээн авч, залилах гэмт хэргийг, ...Т.**********ыг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** **********д багшаар ажилладаг Э.**********г хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй мэтээр хохирогч М.**********д танилцуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “өмгөөллийн хөлс” гэсэн утгатайгаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Э.********** өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5031хххх33 тоот дансаар хүлээн авч, залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийг...” гэж бичиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцохоор заасан бөгөөд Э.**********, Т.**********, М.********** нарын мэдүүлгээр тэд анх 2020 оны 06 дугаар сард Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү молл худалдааны төвд уулзсан, ингэж уулзахдаа М.**********д хууль зүйн туслалцаа үзүүлэх, үзүүлэхгүй байх талаараа ярилцсанаас өмгөөллийн хөлсийг тохироогүй, тухайн өдрөө өмгөөллийн хөлсийг шилжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдоно. Энэ үйл явдлын дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогч М.********** 10,000,000 төгрөгийг Э.**********гийн Хаан банкны 5031хххх33 тоот данс руу шилжүүлснээр тухайн үйл явдлын төгссөн цаг хугацаа тодорхойлогдох учиртай.
Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг хаана үйлдэгдсэн талаар тусгагдаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч тогтоож чадаагүй, энэ талаар хохирогч мэдүүлээгүй, мэдүүлэхийг хүсэхгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдоно.
Прокурорын дээрх яллах дүгнэлтэд Э.**********, Т.********** нарыг залилах гэмт хэргийг хаана үйлдсэн болох газрыг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг зөрчсөн, улмаар гэмт хэрэг гарсан газрыг тогтоож чадаагүй нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хэргийн талаар болсон үйл явдал:
2020 оны 06 дугаар сард Хан-Уул дүүрэгт байрлах Хүннү молл худалдааны төвд байх газарт Э.**********, Т.**********, М.********** нар уулзсан, М.********** нь өөрийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудлын талаар танилцуулсан, улмаар өөрийгөө болон өөрийн компанид өмгөөллийн үйл ажиллагаа авах шаардлагатай, Э.**********, Т.********** нарыг энэ ажиллагаанд оролцуулах, эс оролцуулах талаар ярилцсан, улмаар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр М.********** 10,000,000 төгрөгийг Э.**********гийн Хаан банкны 5031хххх33 тоот данс руу шилжүүлсэн, Т.**********ын ар гэрийн асуудал болон бусад нөхцөл байдлын улмаас М.**********гийн холбогдсон гэх асуудалд Т.**********, Э.********** нар оролцохгүйгээр, өмгөөллийн үйл ажиллагаа явуулахгүйгээр Т.********** нь М.**********гийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг М.**********д бэлнээр өгсөн, хохирогч М.********** надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тухай үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ тухайн эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүй, өгөхгүйгээр өөрийн болгох гэсэн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд дээрх үйл явдал болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар Т.**********, Э.********** нар нь хохирогч М.**********г ямар зорилгоор, хэрхэн, яаж хуурсан, бодит ямар байдлыг нууж хохирогчийг төөрөгдөлд оруулан хохироосон гэм буруутай ямар үйлдлийг санаатайгаар хийсэн болох нь хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206000710931 дугаартай хэрэгт Э.**********, Т.********** нарыг залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг хөдөлбөргүй нотолсон баримтгүйн дээр хохирогч М.********** 10,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Э.**********гийн Хаан банкны 5031хххх33 тоот дансанд шилжүүлсэн, мөн буцааж М.**********д бэлнээр өгсөн гэх тухайн мөнгийг хохирогчийг хаана байхдаа шилжүүлсэн буюу гэмт хэрэг гарсан газрыг тогтоож чадаагүй байна.
Мөн тухайн мөнгийг хохирогчид өгөөгүй, хохирогчийн төрсөн дүү М.**********д өгсөн гэх боловч хохирогч аваагүй, гэхдээ нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, Э.********** тухайн мөнгийг М.**********д өгсөн гэх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар мухарлаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөж, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэсэн эсэхийг нэг мөр шалгаж тогтоогоогүй нь энэ хэрэгт Э.**********, Т.********** нарыг холбогдуулан мөрдөн шалгах бүхий л ажиллагааг хийсэн боловч тэдний гэм буруутайг хөдөлбөргүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тэднийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар буюу “In dubio pro rio” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах, шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлнэ.
Иймд дээрх “In dubio pro rio” зарчмын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ********** овогт **********ын **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, ********** овогт **********ын **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.**********, Т.********** нарыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2206000710931 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.**********, Т.********** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг, хохирогч М.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********** овогт **********ын **********д холбогдох хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар ********** овогт **********ын **********д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Э.**********, Т.********** нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн 2206000710931 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Э.**********, Т.********** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй хохирогч М.********** хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.**********, Т.********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Э.**********, Т.********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР