| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00055/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/00001 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл - 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 4 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 61.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, овогт .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ”...2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би мотоцикьтой охинтойгоо хамт замын хөдөлгөөнд оролцож яваад таарсан. Б.Ариунбат согтуу байсан. Б.Ариунбат замын эсрэг талаас чулуу шидсэн. Шидсэн чулуу нь манай охины зүүн хөлд оносон. Чихмэл буюу Энхсайханы хашаа руу түлхээд оруулахад уначихсан. Тэгэхэд Чихмэл эгч намайг зодож байна гэж ойлгосон байх. Би Ариунбатыг алгадсан. Миний алгадсны улмаас хамраас цус гарсан. Би алгадаж зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Б.Ариунбат надаас гэм хорын хохирол нэхэмжлээгүй, би алгадсан гэм буруутай байгаа. Б.Ариунбат өөрөө манайд ирж манай охиныг зодсныхоо төлөө надаас уулчлалт гуйсан. Чулуугаар охин цохисноос болж бид хоёр маргалдсан юм. Тэгээд хажуу талаараа уначихаад утсаа шидсэн. Манай охины хамарт оноод утас нь хагарсан. Түүний улмаас охины хамрын салст муруйсан. Муруйлтыг 16 нас хүрснээс хойш хагалгаанд орно гэсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хадам талын хүмүүст цай өгчихөөд байж байтал миний тамхи дууссан би дэлгүүр явах гээд мотоциклоо асаатал охин хамт дэлгүүр явна гээд суусан. Тэгээд явж байтал замын эсрэг талд Б.Ариунбат гэх залуу согтуу гартаа чулуу барьчихсан зогсож байсан. Чулуугаа охин бид хоёр руу шидсэн тухайн чулуу охины зүүн гуянд оносон. Би зогсоод чи яагаад хүүхдийг чулуугаар цохиж байгаа юм вэ? гэхэд намайг гуйлагчин гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би Чихмэл эгчийн хашаа руу оруулсан Чихмэл эгч гараад ирсэн. Б.Ариунбат ардаа эргэж хараад шууд гар утсаа Хулан бид хоёр руу шидсэн. Утас нь миний охин Хуланг оносон. Миний охины хамраас цус гарах үед би сандарсандаа нэг удаа алгадсан. Би хүүхдээ аваад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Х.Бат-Эрдэнэ мотоцикльтой явж байхаар нь зогсооч ээ хүргээд өгөөч гэж хэлсэн. Гэтэл Х.Бат-Эрдэнэ мотоциклиос бууж ирээд намайг цохиж зодсон тэгээд би доошоо хараад зогсож байгаад утсаа Х.Бат-Эрдэнэ рүү шидтэл хүүхдийг нь оночихсон. Би хүүхэд ард байсан гэж мэдээгүй. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ээжийн эгч Х.Энхсайхан гарч ирээд наана чинь ямар их цус вэ гэж хэлсэн.Тэр үед миний хамраас цус гарсан байсан. Намайг Х.Бат-Эрдэнэ чи анх чулуу шидэж охины хөлд оносон гэж хэлж байгаа. Би согтуу байсан тул тэр үйлдлээ огт санахгүй байна Би эмчид үзүүлээгүй, тухайн үед миний зүүн нүд хөхөрч улаасан, хамраас цус их гарсан. Одоо бие зүгээр болсон надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Тэр өдөр ******* сумын төвд байрлах гэрийнхээ үүдэнд 19 цагийн орчимд зогсож байтал Х.Бат-Эрдэнэ нь манай хашаа руу чирч оруулж ирээд энэ пиздаа над руу чулуу шидлээ, чамайг ална гээд нүүр, нүд, толгой руу гараараа зөндөө цохиж хамраас нь цус гартал зодсон. Мөн нуруу руу нь өшиглөж байсан. Би салгах гээд Х.Бат-Эрдэнийг боль гэхэд миний үгэнд орохгүй ална гээд цохиод байсан. Тэгээд ******* зодчихоод цааш эргээд явахад Б.Ариунбат нь доош тонгойж байгаад гартаа байсан утсаа шидэхэд Х.Бат- Эрдэний охин Хулангийн хамарт оносон. Тухайн үед охины хамраас бага зэрэг цус гарахад Х.Бат-Эрдэнэ хүүхдээ аваад явсан. Б.Ариунбат тухайн үед нэлээд согтуу байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч биед учирсан гэмтлийн талаарх 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 868 дугаартай шинжээчийн:
1.Иргэн биед нүдний алимны дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт,
биед учирсан гэмтлийн талаарх 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 916 дугаартай шинжээчийн:
1. Иргэн биед гэмтэл тогтоогдоогүй... гэх дүгнэлт,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийн хүлээн авсан тухай тэмдэглэл,
- ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт,
- 2023 оны жилийн эцсийн тоологдсон малын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
******* аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч маргалдаж, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 868 тоот дүгнэлт, хохирогч мэдүүлэг, гэрч мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д сануулсугай.
5. Шүүгдэгч ******* хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ