Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 59

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Улсын яллагч                                    Л.Энхтайван           

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Г.Амартүвшин

      Нарийн бичгийн дарга                    Б.Янжинлхам нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Түвшинжаргалын Даваадоржид холбогдох 201718000061 тоот хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, тусгай дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ам бүл 4,  хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 23-р хороо сургуулийн 1827 тоот хашаанд оршин суудаг, Улаанбаатар хотын “Вита вит” ХХК-д ачигч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Түвшинжаргалын Даваадорж, /РД:МЕ-82102716/,

 

Шүүгдэгч Т.Даваадорж нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 70-55 УНТ улсын дугаартай “Toyota pruis” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 1.7, 7.1, 25, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Нямбат, Т.Мягмарсүрэн нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, зорчигч П.Цэцэгмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                           

Тодорхойлох нь ;

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Т.Даваадоржийн 2017 оны 02-р сарын 28-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Улаанбаатар хотоос өөрийн эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өөрийн ах дүү нартай золгохоор 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн буюу битүүний орой 19 цагийн үед ирсэн. Тэгээд өөрийн аав Түвшинжаргалын гэрт битүүлж хоноод аав, ээжтэйгээ золгоод эгч Лхамжавын гэрт очиж золгоод дараа нь нагац ах Гүррагчаагийнд буюу хөдөө “Шаазгайт” гэх газар очиж золгосон. Тэгээд буцаад сумын төв орох гээд Хүдэр сумаас ирдэг хар замаар явж байгаад Ерөөгийн салдаг замыг өнгөрөөд нэг эргэлтэн дээр жолооны хүрд ажиллахгүй буюу ямар ч хөдөлгөөнгүй болчихсон, тэгээд замын хажуу руу буюу эргэлтэн дээр эргэлгүй шууд чигээрээ замаас гараад л явчихсан нэг ухаан орсон чинь төмөр замынхаа эсрэг талд гарчихсан, машинаас буугаад эхнэрийн талын хаалгыг онгойлготол эхнэр сонин дуугараад юу ч ярихгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрээ машинаас татаж буулгахад юу ч ярихгүй, дуугарахгүй байсан. Тэгээд машины арын суудалд сууж байсан хүүхдүүдээ гаргаж ирсэн. Эхнэр ямар нэгэн дуу чимээ гаргахгүй, огт хөдлөхгүй байсан. Тэгээд удаа ч үгүй эмнэлэг ирээд намайг болон, манай хүүхдүүд бас манай дүүг аваад явсан. Манай эхнэрийг эмч үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Машин би жолоодож явсан. Миний машин буруу талдаа жолоотой ба эхнэр маань миний хажуу талын суудал дээр сууж явсан. Жолоочийн арын суудал дээр миний том хүү Билгүүн /12 настай/, Тэлмүүн /9 настай/, төрсөн дүү болох Баасанжав, манай дүүгийн хүүхэд болох Нямбат, Идэржавхлан нар сууж явсан. Баасанжав, Нямбат, Идэржавхлан нар эмнэлэгт үзүүлэхээр Дархан-Уул аймаг руу явсан. Миний машин бүрэн бүтэн байсан. Ямар нэгэн эвдэрч, гэмтсэн эд анги байгаагүй, үзэгдэх орчин тод, гадаа гэгээтэй байсан. Замын нөхцөл байдал гайгүй, яг тэр эргэдэг хэсэг нь хальтиргаа, гулгаа байхгүй, зам дээр цас мөсгүй байсан. Би тухайн үед 70-80 км цагийн хурдтай явж байсан байх. Би тухайн өдөр архи уугаагүй байсан. Харин 2017 оны 02 дугаар сарын 26-ны буюу битүүний орой бол Лхамсүрэн гээд ахтайгаа 0,5 граммын архи хувааж уугаад унтсан. Өөрөөр бол архи уугаагүй. Миний эхнэр хажууд зүгээр суугаад явж байсан. Жолооны хүрд гацаад эргэлтэн дээр жолоогоо эргүүлэх гэхэд эргэхгүй болоод тэгээд чигээрээ цаашаа замаас гараад явсан. Уг нь зүгээр байсан, гэнэт жолоо гацчихсан. Би бол бүсээ зүүсэн байсан, эхнэр зүүгээгүй байсан. Эхнэр маань нас барсан, манай дүү Баасанжавын нуруу гэмтсэн, Нямбатын тохой нь гэмтсэн, бусад хүмүүс гайгүй байгаа. Миний толгой жаахан өвчтэй байна. Бусдаар бол гайгүй байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 137-р ху/,

2. Шүүгдэгч Т.Даваадоржийн 2017 оны 03-р сарын 24-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын өгсөн: ... Би өөрийн анхаарал болгоомжгүйгээсээ болж зам тээврийн осол гаргаж эхнэрийнхээ амь насыг хохироож, бусдын биед гэмтэл учруулсандаа одоо болтол харамсаад барахгүй байна. Цаашид ч гэсэн маш их харамсаж амьдрах байх. Би болсон хэрэг явдлын талаар урд өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлж ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Замын тэмдэг тэмдэглэлээг хараагүй явж байгаад гэнэт л эргэлт гараад ирсэн. Эргэлтэн дээр жолоогоо дарсан чинь машин миний талын буюу жолоочийн талын 2 дугуйн дээр нэг удаа босч ирсэн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Гэнэт эргэлт гараад ирэхээр нь сандраад дарсан чинь л чигээрээ явчихсан. Би тухайн үед жолооны хүрд гацчихсан юм болов уу гэж бодсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 140-р ху/,

3. Шүүгдэгч Т.Даваадоржийн 2017 оны 04-р сарын 07-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын дахин өгсөн:  ...Би өөрийн анхаарал болгоомжгүйгээсээ болж зам тээврийн осол гаргаж эхнэрийнхээ амь насыг хохироож, бусдын биед гэмтэл учруулсандаа одоо болтол харамсаад барахгүй байна. Цаашид ч гэсэн маш их харамсаж амьдрах байх. Би болсон хэрэг явдлын талаар урд өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлж ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Замын тэмдэг тэмдэглэлээг хараагүй явж байгаад гэнэт л эргэлт гараад ирсэн. Эргэлтэн дээр жолоогоо дарсан чинь машин миний талын буюу жолоочийн талын 2 дугуйн дээр нэг удаа босч ирсэн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Тухайн үед осол болох үед замын хажууд тэмдэг, тэмдэглэгээ байсан үгүйг анзаарч хараагүй, харин сүүлд нь харсан чинь төмөр замын гарам ойртож байгааг харуулсан анхааруулах тэмдэг ойртож байгааг харуулсан тэмдэг, тойрог зам, хурд сааруулагчийн тэмдэгнүүд байсан. Би тухайн үед 70-80 км цагийн хурдтай явж байсан. Надтай нийлээд 7 хүн байсан. Үүнээс 3 нь том хүн, 7-14 насны 4 хүүхэд байсан. Би өөрөө хамгаалах бүсээ зүүчихсэн байсан. Зорчигч нар хамгаалах бүс зүүгээгүй байсан. Яг тэр орчимд хэдэн км цагийн хурдтай явахыг зөвшөөрдгийг сайн мэдэхгүй байна. Суурин дотор бол 60 км цагаас илүүгүй хурдтай явна гэдгийг мэднэ. Миний машинд жолоочоос гадна урд талд 1, хойд суудал 3 хүн сууж зорчих ёстой. Эсрэг урсгалд миний өөдөөс ямар нэгэн тээврийн хэрэгсэл явж байгаагүй. Миний машины өмнө, хойно ч гэсэн ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй, халтиргаа гулгаа байгаагүй. Гадаа гэрэлтэй, гэгээтэй байсан тул гэрэл асаах шаардлага байгаагүй. Эсрэг урсгалд машин байгаагүй тул гялбасан асуудал байхгүй. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Гэнэт эргэлт гараад ирсэн, тэгээд огцом дарсан чинь л машин 2 дугуйн дээрээ босоод ирээд замаас гараад явчих шиг болсон. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Нэг мэдсэн чинь машин төмөр замын торон хашаан дотор зогсож байсан. Тэгээд би машинаас эхнэрээ татаж гаргаад ирсэн чинь дуугарахгүй, амьсгалахгүй байсан, тэгээд би машины арын хаалгыг онгойлгоод манай дүү, хүүхдүүд машинаас буусан. Тэгсэн миний осол хийсэн газарт гарамын наад талд Портер машин ирэхээр нь “би эмнэлэг дуудаад өгөөч” гэсэн чинь эмнэлэг рүү эмч рүү залгаад яриад байсан. Удаа ч үгүй Ерөө сумын эмч, цагдаа нар ирсэн. Миний бие анхаарал болгоомжгүй байснаас ийм хэрэг болсон. Өөр ямар нэгэн шалтаг шалтгаан гээд байх зүйл, ямар нэгэн нөлөөлсөн зүйл байхгүй. Замын тэмдэг, тэмдэглэгээ байсаар байхад хараагүй явсан, тэгээд гэнэт эргэлттэй зам гараад ирсэн, эргэлтэн дээр жолоогоо дарсан чинь машин 2 дугуйн дээрээ босоод ирээд замаас гараад явчих шиг болсон. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Хэрэв замын тэмдэглэгээг хараад анхаарал болгоомжтой явсан бол ийм хэрэг, осол гарахгүй байсан. Талийгаач тухайн өдөр хөдөө ахынд ганц, нэг хундага уусан байх. Би сайн мэдэхгүй байна. Цагаан сар болж байгаа юм чинь 3 татдаг юм гэж хүмүүс яриад хундага тулгаад байсан. Би машин барьж байсан болохоор архи уугаагүй. Талийгаач хөдөө ахынхаас гарахдаа “би машин барина” гээд байхаар нь “нэгдүгээрт эрхийн үнэмлэхгүй, хоёрдугаарт ганц, нэг хундага архи уусан” гээд би машин бариулаагүй. Би зөрчлийн оноо хассан талаар, миний эрхийг түдгэлзүүлсэн талаар мэдээгүй. Энэ өвөл хальтиргаа, гулгаатай байсан ба би 2 удаа осол гаргасан. Тэгэхээр хэдэн оноо хасдаг, хэрхэн хасдаг талаар би мэдэхгүй. Сая л дүгнэлттэй танилцах үед энэ талаар мэдсэн. Гэр бүл болсон хойно хааяа нэг хэрэлдэж, маргалдах зүйл гардаг байсан. Гэхдээ би үргэлж архи уугаад, агсам согтуу тавиад байсан удаа байхгүй. Хааяа нэг архи уухаараа хэрүүл, маргаан гарах үе байсан. Хүнээ, төрсөн охиноо, дүүгээ алдчихсан хүмүүс гомдол нь тасрахгүй л байгаа байх. Би өөрийн буруугаа ойлгож маш ихээр харамсаж байгаа. Өнгөрсөн хойно нь харамсаж, гэм буруугаа ойлгоод ч яах билээ гэж бодож сууна. Тухайн үед нь төмөр замын торон хаалт, шонг засаж янзлаад тухайн хэсгийг хариуцсан Тунгалагтуяа гэж хүнд хүлээлгэж өгсөн. Надад хандаж ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн. Өөрийн анхаарал болгоомжгүйгээсээ болж хань ижлээ алдаж, нялх бага, өнчин хүүхдүүдтэй хоцорч байгаадаа маш их харамсаж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 146-р ху/,

     4. Шүүгдэгч Т.Даваадоржийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие Сэлэнгэ аймагт золголтоор явж байгаад зам тээврийн осол гаргасан. Осол гаргах үедээ 70-80 км цагийн хурдтай явж байгаад гэнэт огцом тойрог гарч ирээд дарж амжилгүй гулссан. Тэгээд осол гарч эхнэр Цэцэгмаагийн амь нас хохирсон, 2 хүнд хүндэвтэр гэмтэл учирсан. Гэмт буруутай гэдгээ ойлгож байгаа. Одоо 3 хүүхдээ асарч хамгаалж амьдрана гэж бодож байна. Миний барьж явсан машин Приусс маркын 70-55 УНТ улсын дугаартай,  “Транскапитал” ХХК болон миний эзэмшилд байдаг. уул нь миний машин боловч анх худалдаж авахдаа эднийхээс зээл авч худалдаж авсан болохоор төлбөр төлтөл эдний мэдэлд байх юм.  Би тухайн үед 80 км цагийн хурдтай явж байсан. Хурд сааруулагч, төмөр замын гармын тэмдэг байсан бусдыг нь анзаараагүй. Хурд сааруулагчийг дайраад хурдаа сааруулж амжаагүй.Энэ осол миний болгоомжгүй, сэрэмжгүй үйлдлээс болж гарсан. Би зөрчлийн оноогоо  хасуулснаа мэдээгүй.  Гэм буруугаа маш их ойлгож байна. Одоо үлдсэн 3 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд бүх анхаарлаа хандуулах шаардлагатай болсон. Хуулийн энэрэнгүй талаас нь харж хөнгөн ял оногдуулж өгнө үү. гэж хүсч байна...гэх мэдүүлэг,

     5. Хохирогч П.Алгирмаагийн 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 27-ны орой намайг Улаанбаатар хотод байхад манай талийгаач дүү болох Цэцэгээг нөхөр Даваатай бас хүүхдүүд нь явж байгаад осолд ороод биеийн байдал нь муу байна гэдэг талаар сонссон. Тэрнээс өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ирсэн чинь миний дүү Цэцэгмаа нас барсан байдалтай байсан. Би талийгаач дүүтэйгээ хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр уулзсан. 2017 оны 02 дугаар сарын 10-ны үед хамгийн сүүлд утсаар ярьсан. Цагаан сарын бэлтгэл ажил энэ тэр тухай л ярьсан. Талийгаач машин барьж чадахгүй, машин барьж үзээчгүй байх, үнэмлэх байхгүй. Нөхөртэйгээ бусдын адил л ажиллаж амьдардаг байсан. Даваа хааяа нэг архи уудаг тэрнээс бусдаар бол болж бүтэхгүй асуудал гарлаа гэж яриад байдаггүй. Талийгаач 1983 оны 11 дүгээр сарын 23-нд төрсөн. Бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Пүрэвжавын Цэцэгмаа. Манай дүү Даваадоржтой гэр бүл болоод 10 жил болж байгаа. Албан ёсоор гэр бүл батлуулсан байх. Талийгаач дүү минь их тайван дөлгөөн хүн байгаа юм. Сүүлийн 2 жил жаахан уур уцаартай, бухимдуу байдаг болсон байсан. “Даваа архи уугаад болдоггүй” гээд утсаар ярьдаг байсан. Даваадорж болон манай талийгаач дүү нар гэр бүлийн хэрэгцээнд нэг л машинтай, одоо энэ осолд орсон машин байгаа юм. Энэ машиныг 7 дугаар сард худалдаж авсан. Тээврийн хэрэгсэл нь шинэ буюу орж ирсэн машин байсан. Эвдрэл гэмтэл байсан үгүйг мэдэхгүй байна. Том хүү Билгүүн 14 настай, дунд хүү Тэлмүүн 10 настай, бага охин Уянга 6 настай гээд 3 хүүхэдтэй байсан. Одоогоор ямар нэгэн санал хүсэлт гээд байх зүйл байхгүй, тодорхой хэлж мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 21-р ху/,      

6. Хохирогч П.Алгирмаагийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  ...Т.Даваадоржийн биеэс цусанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна. Т.Даваадоржийн архи биеэс нь маш удаан гардаг, нэг архи уучих юм бол архи биеэс нь гардаггүй, манараатай л яваад байдаг хүн байгаа юм. Тэгэхээр уг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байна. Бусад дүгнэлтүүдтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт алга байна. Буяны ажилд тооцож үзэхэд нийтдээ 2.316.336 төгрөг болсон ба үүнээс 1.117.836 төгрөгний баримт нь байгааг хэрэгт хавсаргуулна. Үлдсэн мөнгөн дүн бүхий эд зүйлүүдийн баримтыг авч чадаагүй болохоороо гараараа жагсааж бичсэн байгаа хэрэгт бас хавсаргана. Уг зардал мөнгийг Т.Даваадоржоос нэхэмжилнэ. Мөн өөрийн төрсөн дүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Т.Даваадоржид гомдолтой хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Т.Даваадорж миний дүүг сэтгэл дундуур амьдруулж байсан ба архи уухаараа агсам согтуу тавьж элдвээр хэлж амгалан тайван байлгахгүй, талийгаач харанхуй шөнөөр ч хүүхдүүдээ дагуулаад хэд хэдэн удаа ээжийнд очиж байсан удаа байгаа. Тэгээд талийгаач ээжийнх рүү хүүхдүүдээ дагуулаад оччихоор араас нь утасдаад “чамайг ирэхгүй бол амиа хорлоно” гэж дарамталдаг байсан. Талийгаач дүү минь сүүлдээ цөхрөнгөө барчихсан 2017 оны 02 дугаар сарын дундуур буюу цагаан сарын өмнө “би Даваадоржоос намар гэхэд сална, архи дарс уугаад агсам согтуу тавиад хэцүү байна” гэж хэлж байсан. Ингэж ярихдаа “Даваагаас сална” гэхээр “намайг салах юм бол ална гээд яриад байдаг болчихоод байн гэж ярьж байсан. Гэхдээ энэ байдал нь осол аваартай ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгийг мэдэж байгаа, осол бол болгоомжгүйгээр болсон гэдгийг хамт явсан хүүхдүүдээс сонсож мэдсэн. Миний дүүг сэтгэл хангалуун амьдруулж байгаагүй гэдгийг энэ байдлаараа хэлж яриад байгаа юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 22-р ху/,

7. Насанд хүрээгүй хохирогч Б.Нямбатын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Т.Даваадорж ах манай аавын төрсөн ах байгаа юм. Би Ерөө суманд Т.Даваадорж ахын машинд сууж яваад машин нь замаас гараад бүтэн эргээд төмөр зам дээгүүр харайгаад, тэгээд миний гар хугарсан. Даваадорж ах машинаа бариад хажууд нь Цээгий аниа, арын суудал дээр нь би бас Идэржавхлан, Билгүүн, Тэлмүүн, Охиноо аниа /Мягмарсүрэн/ бид нар сууж явсан. Даваадорж ах машинаа барьж яваад гэнэт замын хажуу руу орсон. Даваадорж ах архи уугаагүй байсан. Гар утсаар яриагүй явж байсан. Цээгий эгчтэй хэрүүл хийгээгүй, гэнэт л замын хажуу руу явж ороод төмөр зам дээгүүр харайгаад тэгээд миний гар хугарсан. Зүүн гар өвчтэй байгаа, гэхдээ одоо бараг эдгэж байгаа. Даваа ах санаатай тэгээгүй учраас надад гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 25-р ху/,

8. Хохирогч Т.Мягмарсүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би өөрийнх төрсөн ах Т.Даваадоржийн жолоодож явсан 70-55 УНТ улсын дугаартай машинд талийгаач бэр эгч Цэцэгмаа, Бямбадорж ахын 2 хүүхэд, Даваадорж ахын 2 хүүхэд бид 6 хөдөө байдаг ээжийн том ах болох Пүрэврагчаагийнд очиж золгоод буцаж Ерөө сум руу явж байгаад осолд орсон. Би арын суудал дээр унтаад явж байсан. Тэгсэн гэнэт орлилдоод явсан. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэгт хүргэгдээд ирсэн байсан. Яг юу болсон ямар учиртай осол гарсан талаар бол мэдээгүй. Т.Даваадорж ах машин барьж байгаа гээд архи амсах ч үгүй байсан. Машин бариад явж байхдаа эрүүл саруул байсан. Сүүлд тавьсан засмал замаар явж байсан. Би урд өдөр нь цагаан сар, битүүн гээд оройжин гэр орон цэвэрлээд маш их ядарсан байсан болохоор машинд суугаад унтчихсан. Тэгсэн гэнэт орлилдоод явсан. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэгт хүргэгдээд ирсэн байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Цаг агаар тогтуун гадаа гэгээтэй байсан. Зам ямар байсныг мэдэхгүй байна. Даваадорж ахын машин бүрэн бүтэн хэвийн явж байсан. Би нуруундаа гэмтсэн, одоо биеийн байдал гайгүй, сайжирч байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Даваадорж ах миний төрсөн ах, тэгээд ч ямар санаатай ийм хэрэг болсон биш, тийм болохоор эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. Ах маань золгүй байдлаар осолд орж хань ижлээ алдаад одоо сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Мөн бага насны 3 хүүхэдтэй үлдсэн болохоор амьдрал ахуй ч гэсэн хүнд байгаа. Иймд миний ахад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэж хуулийн байгууллагаас хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 27-р ху/,

9. Иргэний нэхэмжлэгч Ч.Шинэбаярын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Уг тээврийн хэрэгслийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн Т.Даваадорж 7.100.000 төгрөгөөр худалдаж авахдаа 4.000.000 төгрөгийг нь урьдчилгаа болгож өгөөд 3.100.000 төгрөгийн зээл авсан ба зээлийн сарын төлөлт нь 180.000 төгрөг байсан. Зээлээ бүрэн төлснөөр зээлийн гэрээ дуусч Т.Даваадоржийн эзэмшилд тээврийн хэрэгсэл шилжинэ. Одоо зээлийн үлдэгдэл 2.400.000 төгрөг байгаа ба энэ үлдэгдлээ төлчихвөл манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Т.Даваадорж зээлийн төлөлтөө тогтсон хугацаанд нь графикийн дагуу төлж байгаа. Тээврийн хэрэгсэл ослын улмаас эвдэрч хэлбэр дүрсээ алдсан байгааг харж үнэлгээтэй танилцлаа. Уг тээврийн хэрэгслийг манай байгууллага авах, ашиглах, боломж байхгүй. Уг тээврийн хэрэгслийг Даваадорж өөрөө хариуцах ба битүүмжлэх шаардлагатай бол Т.Даваадоржид хүлээлгэн өгч болно. Т.Даваадорж зээлийн төлөлтөө цаашид графикийн дагуу төлөөд явбал манай байгууллага ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хийхгүй бол зээлийн үлдэгдлээ нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 32-р ху/,

10. Иргэний нэхэмжлэгч Х.Тунгалагтуяагийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Ерөө сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч манай байгууллагын торон хашаа, хашааны бетон шонг хугарсан. Уг асуудлаар манай байгууллагаас намайг иргэний нэхэмжлэгчээр оруулахаар томилсон. Тухайн хэрэг ослын талаар надад тодорхой мэдэж байгаа зүйл байхгүй. Манай байгууллагын торон хашаа, хашааны бетон шонг хугарсан байсныг жолоо барьж явсан осол гаргасан жолооч маргааш өдөр нь өөрөө бүрэн зассан. Бетон шон нь нэг ширхэг нь 80,000 төгрөг, үүгээрээ үнэлсэн. Хамгаалалтын тор нэг метр нь 200 төгрөг, 10 метр тор тасарч эвдэрсэн. Нийтдээ 82,000 төгрөг. Гэхдээ жолооч Т.Даваадорж манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан буюу засаж янзалсан тул ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 36-р ху/,

   10.Хохирогч П.Алгирмаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бичгээр өгсөн:  Прэвжав овогтой Алгирмаа миний бие нь талийгаач П.Цэцэгмаагийн хохиргчоор орсон. Иймд иргэн Т.Даваадоржид гомдолгүй болно. гэх хүсэлт,

11. Гэрч Т.Бямбадоржийн 2017 оны 03-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Осол гарсан хэргийн талаар яг тодорхой мэдэж байгаа зүйл байхгүй байна. Яадаг ч байсан хурд сааруулагч дээр харайлгаад гарсан, тэгээд л эргэлтэн дээр жолоо нь гацаад чигээр орчихсон юм гэсэн. 80 гаран км цагийн хурдтай явж байсан гэсэн. Даваадорж ах өөрөө тэгж ярьсан. Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байсан. Осол болсон гээд би санд мэнд 2 хүүхдээ аваад хот руу явсан. Осол болсон газарт очиж хараагүй. Даваадорж ах хааяа нэг уудаг, гэхдээ баяр ёслолоор л хэрэглэдэг байх, байнга уугаад байдаг хүн биш, осол болох үед эрүүл саруул байсан. Миний хүүхдүүд энэ зэрэгтэй эрүүл саруул байгаа нь надад болно. Хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа хүний хувьд надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний ах эхнэрээ алдаад сэтгэл санааны хувьд хэцүү байгаа. Мөн нялх 3 хүүхэдтэй үлдсэн гэдгийг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

12. Насанд хүрээгүй гэрч Б.Идэржавхлангийн 2017 оны 03-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай аавын ах Даваа ах машинаа өөрөө барьж Ерөөд явж байгаад машинтайгаа замаас гараад, тэгээд Даваа ахын эхнэр Цээгий эгч нас бараад манай ах Нямбатын гар нь гэмтсэн, охиноо эгчийн нуруу гэмтээд, миний толгой юм мөргөж халцраад Даваа ахын 2 хүүхдийн нүүр мүүр нь халцарсан байсан. Машиныг Даваа ах бариад хажууд нь эхнэр нь суугаад бид нар ард сууж байсан. Би бүс зүүгээгүй, Даваа ах зүүсэн байсан, Даваа ах архи уугаагүй, хэрэлдээгүй, утсаар яриагүй, Даваа ах хурдан явж байгаад замын эргэдэг дээгүүр эргэхгүй чигээр явчихсан. Тэгээд төмөр зам дээгүүр харайгаад тэгээд Цээгий аниа нүдээ нээхгүй байсан чинь Даваа ах уйлаад байсан. Эхлээд толгой өвдөж байсан одоо зүгээр болчихсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/,

13. Насанд хүрээгүй гэрч Ц.Билгүүний 2017 оны 03-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай аав 70-55 УНТ гэсэн дугаартай Приус 11 маркийн машинтай бид нар хөдөө өвөөгийнд цагаан сараар очиж золгохоор Сэлэнгэ аймаг руу явсан. Тэгээд Ерөө суманд аавын нэг ахынд очиж золгоод буцаад Ерөө сум руу явж байгаад гэнэт аав замаас гараад шон мөргөөд төмөр зам дээгүүр харайлгаад зогссон. Тэгсэн манай ээж машины урд сууж явсан ба тэр ослын дараа ээж хөдлөхгүй, амьсгалахгүй байсан чинь аав ээжийг машинаас татаж буулгасан, бид нар өөрсдөө машинаас буусан. Аавын дүү охиноо эгч /Мягмарсүрэн/ нуруу нь болохгүй байна гээд босч хөдөлж чадахгүй байсан, бас аавын дүү Бямбадорж ахын хүү Нямбатын гар нь болохгүй байсан, Идэржавхлангийн толгой нь халцарсан байсан, Машиныг манай аав жолоодож явсан. Манай аав бүсээ байнга зүүдэг болохоор бүсээ зүүчихсэн явж байсан. Харин ээж болохоор бүсээ зүүхгүй араар нь татаж бүсэлчихээд явж байсан. Арын суудалд бид нар бүс зүүгээгүй явсан. Аав, ээж 2 хэрэлдэж маргалдаагүй зүгээр л явж байсан. Аав битүүний орой ахтайгаа юм яриад нэг жижиг шилтэй архи уусан. Маргааш нь бол машин барьж байгаа гээд айлаар золгох үедээ архи уугаагүй. Утсаар яриагүй. Приус машин цахилгаан буюу тоон милтэй байдаг, яг тэр үед би заалт харахад 80 гараад 90 дөхөж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,

14. Насанд хүрээгүй гэрч Ц.Тэлмүүний 2017 оны 03-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай аав өөрийнхөө 70-55 УНТ улсын дугаартай Приус 11 маркийн машиныг жолоодоод явж байснаа гэнэт замын хажуу руу нисчихсэн. Бид нар хөдөө айлд золгочихоод буцаад явж байгаад осолд орсон. Аав замаар явж байснаа гэнэт замаасаа гараад шон мөргөөд төмөр зам дээгүүр нисээд тэгээд зогссон. Тэгсэн манай ээж нас барчихсан. Манай ээж аавын хажууд машины хажууд сууж явсан. Аав машин бариад бид нар хойно суугаад явж байсан. Тэр ослоос болж манай ээж нас барсан, аавын дүү охиноо эгчийн /Мягмарсүрэн/ нуруу нь гэмтээд хөдөлж чадахгүй байсан, бас Нямбатын гар нь хугарсан ч гэлүү цуурсан ч гэлүү гэмтсэн гэсэн. Би зүгээр байсан. Манай ах Билгүүний нүүр жаахан халцарсан байсан. Идэржавхлангийн толгойноос жаахан цус гарч байсан. Аав архи уугаагүй эрүүл байсан. Аав, ээж 2 хэрэлдээгүй зүгээр л явж байсан. Миний бие зүв зүгээр байгаа. Утсаар яриагүй зүгээр л машинаа бариад явж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/,

15.Гэрч Ж.Бямбажаргалын 2017 оны 02-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 55 минутанд манай эрүүл мэндийн төвийн сувилагч Уранбайгаль утсаар “аваар гарч нэг хүн ухаангүй байна” гэж мэдэгдсэний дагуу би эмнэлэг орж багаж хэрэгслээ аваад Ерөө сумын 1 дүгээр багийн “Ягаан толгой” гэх газрын ард байдаг төмөр замын гарам дээр явж очсон. Намайг очих үед төмөр замын гармын дэргэд хашаан дотор улаан хүрэн өнгийн Приус маркийн машин осолдсон байдалтай байсан ба машины хажууд нэг хүн хэвтэж байсан ба тухайн хүний биед үзлэг хийгээд амьсгал байхгүй, зүрх цохилохгүй, судас мэдрэгдэхгүй байдалтай байсан. Намайг очих үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан гээд Т.Даваадорж гэж хүн байсан ба нуруундаа гэмтэл авсан байдалтай бас нэг эмэгтэй, 8-12 насны орчим 4 эрэгтэй хүүхэд байсан. Бас цэнхэр өнгөтэй Портер машинтай манай Ерөө сумын иргэн байсан. Тэгээд нас барсан хүнийг тэнд нь үлдээгээд бусад хүмүүсийг нь буюу жолооч, нуруундаа гэмтсэн гэх эмэгтэй, 4 хүүхэд байсныг эмнэлэгт хүргэж ирсэн. Тархиндаа гэмтэл авсан байдалтай байсан, нүүр нь хавдсан байдалтай, нас барсан байсан. Талийгаач баруун хойд толгойн орой хэсгээ харуулсан, зүүн урд зүгт хөл нь харсан байдалтай байсан. Миний харснаар эргэлтэн дээр л чигээрээ явж орж ирээд онхолдсон юм байна гэж харсан. Нэг хүүхэд нь буюу Бямбадоржийн Нямбат гэж 7 настай хүүхдийн зүүн гарыы тохойн үе орчмоор гэмтсэн байдалтай, гарынх нь хөдөлгөөн нь хязгаарлагдсан байсан. Дархан-Уул аймаг руу хүргэж өгдөг эмэгтэй нуруундаа гэмтсэн байсан. Бусад хүмүүс ерөнхийдөө биеийн байдал гайгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/,

16. Гэрч Н.Лхамсүрэнгийн 2017 оны 03-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эгчийн хүүхэд Даваадорж Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ирсэн. Тэгээд тэр оройноо манай гэрт битүүрээд манайд хоносон. Орой унтахаасаа өмнө баяр болж байгаа юм байна гээд 21 цагт би 0,5 граммын “Хараа” архи задлаад манай эхнэр, талийгаач, Даваадорж бид 4 хувааж уугаад 22 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 27-ны өглөө Даваадорж эхнэр хүүхдээ аваад аавындаа очиж золгохоор явсан. Би гадуур золголт хийгээд явж байгаад хөдөө сумын төвөөс 20 гаран киломерт газар шинэ тавьсан хар замаар яваад оччихдог “Хандгайт” гэх газар өвөлжиж байгаа өөрийн төрсөн ах болох Н.Пүрэврагчаагийнд 14 цагийн үед очиж золгоод намайг тэднийхээс гарах үед Даваадорж эхнэр, хүүхдүүдтэйгээ бас дүү нартайгаа хамт очиж байсан. Даваадорж өөрийн машинтайгаа явж очсон. Би зөрөөд гараад явсан. Тэгсэн намайг Ерөө сумын төвд ирчихсэн байхад 18 цагийн үед Даваадорж осолд ороод эхнэр нь нас бараад Даваадоржийн дүү нь гэмтээд эмнэлэгт хүргэгдсэн гэж сонссон. Даваадорж тэр болгон архи уугаад байдаггүй байх. Тусдаа амьдардаг болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ Пүрэврагчаа ахынд таарахад Даваадорж архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манайхаас өглөө гарахдаа эв эрүүл гараад явсан ба тэр чигээрээ л явж байсан. Осол болсон газарт би очоогүй болохоор ямар байдалтай осол гарсан талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/,

17. Гэрч Н.Пүрэврагчаагийн 2017 оны 03-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед намайг гэртээ хөгшинтэйгээ, хүүхдүүдтэйгээ байхад миний охин Лхагвасүрэнгийн том хүү болох Т.Даваадорж нь өөрийн эхнэр Цэцэгмаа, 2 жижиг хүүхэдтэйгээ, бас дүү нь Мягмарсүрэн, тэдний 2 хүүхдийн хамт ирээд золголт хийгээд 17 цагийн үед манайхаас гарч Ерөө сумын төв орно гээд явсан. Тэгсэн орой нь 18 цагийн үед Ерөө сумын төв рүү явж байхдаа осолд ороод Даваадоржийн эхнэр нас барсан гэж дуулсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Даваадорж манайд ирэхдээ эрүүл саруул байсан. Манайд архи дарс уугаагүй. Бид нар хүүхдүүдэд архи өгдөггүй. Сайхан ярьж сууж байгаад л явцгаасан. Ямар нэгэнд байдлаар хэрүүл маргаан болсон асуудал байхгүй. Машин тэрэг нь зүгээр байх шиг байсан. Ямар нэгэн юм болохгүй байна гэж яриагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р ху/,

18. Гэрч Т.Өлзийбатын 2017 оны 03-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ нөхөр хүүхэдтэйгээ байхад Т.Даваадорж эхнэр, хүүхдүүдтэйгээ, бас дүү нь, тэдний 2 хүүхдийн хамт ирээд золгосон. Өдөр 15 цагийн үед ирээд 17 цагийн үед буцсан. Ерөө орчихоод Улаанбаатар хот руу буцна гэж яриад явсан. Тэгсэн манайхаас гараад удаагүй осолд орсон гэсэн. Даваадорж архи дарс уусан байхыг, уугаад явж байхыг өмнө хараагүй. Манайд ирэхдээ эрүүл саруул архи дарс уугаагүй байсан. Даваадорж манайд байхдаа эхнэр хүүхэдтэйгээ хэрэлдсэн маргалдсан асуудал байхгүй. Даваадорж машинаа бариад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р ху/,

19. Гэрч Ю.Нэргүйгийн 2017 оны 03-р сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед намайг гэртээ байхад манай хүргэн Даваадоржийн ар гэрээс миний гар утас руу залгаад “Даваадорж, Цэцэгмаа 2 аваарт орчихлоо, ухаангүй, хүүхдүүд нь гайгүй” гэж ярьсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 28-ны үүрээр 04 цагийн үед Ерөө суманд очсон Тэгсэн манай охин Цэцэгмаа нас барсан байдалтай Ерөө сумын эмнэлгийн байранд байсан. Тухайн үед Даваадоржоос ямар нэгэн зүйл асуугаагүй. Надтай юм ярьж ч чадахгүй доошоо тонгойгоод суугаад байсан. Даваадоржийн том хүү Билгүүнээс юу болсон талаар асуухад “хөдөө Даваадоржийн хамаатныд очиж золгочихоод тэднийхээс гарах үед талийгаач Цэцэгмаа “машинаа барина” гэсэн чинь Даваадорж “чи мөлхөөд мөд явахгүй, би барина” гээд өөрөө машинаа бариад явсан гэсэн. Мөн ээж аавыг “аятайхан яваач” гэж хэлсэн тэр үед аав нэг 100 хүрээд нэг 80 хүрээд яваад байсан. Тэгээд гэнэт машин далбилзаад явчихсан. Нэг сэрсэн чинь машин эвдэрчихсэн байхаар нь дүү бид 2 машинаас гарсан чинь ээж аймаар болчихсон газар хэвтэж байсан гэсэн. Даваадоржийн бага хүү Тэлмүүн нь “машин явж байгаад гэнэт дайвалзаад явчихсан, нэг сэрсэн чинь машин аймаар болчихсон агаа бид 2 машинаас гарсан чинь ээжээс газар аймаар цус болчихсон хэвтэж байсан” гэж ярьсан. Даваадорж надад хэлэхдээ “гэнэт эргэлт таараад тэгээд дарсан чинь рүль жолоодлогогүй болоод чигээрээ яваад осол болсон” гэж ярьсан. Билгүүн нь Даваадоржийн төрсөн хүүхэд нь бол биш байгаа юм. Харин Тэлмүүн, Уянга 2 бол төрсөн хүүхдүүд нь байгаа юм. Гэр бүлээ батлуулаагүй байхдаа Тэлмүүнийг гаргасан учраас ээжээрээ овоглосон гэсэн. Тэгээд гэр бүлээ батлуулчихаад төрсөн хүүхдээ Даваадоржоор овоглосон. Т.Даваадорж бол архи уух дуртай, ер нь бол уучихдаг байсан. Талийгаач охин Цэцэгмаа хааяа нэг баяр ёслолоор ганц нэг татчихдаг байсан. Тэрнээс бол тэр болгон архи уугаад байдаггүй. Талийгаач охин минь айлын дээрээсээ 5 дахь хүүхэд, би 9 хүүхэд төрүүлсэн, одоо 7 хүүхэд нь байна. Миний охин ажил төрөлд сайн, хамт олонч, даруу төлөв зантай, ах дүү хамаатан садандаа тусархуу, ер нь ах дүү нараа нааш нь цааш нь зохицуулж толгойлж явдаг хүүхэд байсан. Даваадорж нь үг цөөтэй, гэр орны ажил төрөлд тэр болгон оролцоод байдаггүй, даруу төлөв зантай, уг нь эхний хэдэн жилээ амьдрал ахуй нь тогтуун сайхан байсан. Сүүлийн 2 жил архи дарс уугаад гэр орондоо агсам согтуу тавьсан гээд дуулддаг байсан. Заримдаа талийгаач охин минь Даваадоржийг архи ууж ирчихээд “агсам тавиад байна, үглээд унтуулахгүй байна” гээд хүүхдүүдээ дагуулаад шөнөөр ирж байсан ч удаа байсан. Эд хөрөнгийн маргаантай асуудал бол байгаагүй. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр талийгаач охин минь Ерөө сум руу явахаасаа өмнө манайхаар ирээд гарахдаа “Даваадоржоос салдаг юм билүү, архи ууж ирэхээрээ шөнө унтуулахгүй үглээд, элдвээр хэлж яриад байх юм” мөн Даваадоржийг “ер нь болохгүй байгаад байна, энэ машиныг цагаан сарын дараа заруулна, осол гаргаж өөрөө үхэж гай болно, би өөрөө машин авч өөрөө барина” гэж хэлж ярьж байсан. Ингэж ярьж манайхаас гарч явсан ба үүнээс хойш охинтойгоо дахиж уулзаагүй. 2017 оны 02 дугаар сарын 27-ны өглөө буюу шинийн нэгэнд талийгаач охин минь над руу залгаад мэнд мэдээд, “өнөөдөр гарч амжихгүй нь Даваадорж өчигдөр архи уучихсан, тэгээд өглөө эрт гарч чадсангүй, маргааш өглөө эрт гарнаа, та сүү өргөөрэй, зам засаарай” гэж утсаар ярьсан. Түүнээс хойш дахиж холбогдоогүй. Даваадорж их хэнэггүй, хүний үг тоодоггүй тэрнээс болоод осол аваар гаргаж байхгүй юу.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-р ху/,

20. Гэрч Ц.Отгонсүхийн 2017 оны 04-р сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манайх тухайн үед өвөлжөөндөө Ерөө сумын “Баруун Сэнстэй” гэх нэртэй газарт байсан. Цагаан сарын баярын өдөр байсан тул хадмындаа очиж золгох гээд гэрээсээ 15 цагийн үед өөрийн Портер маркийн 27-98 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэр бүлийн хүний хамт “Хангайн даваа” гэх нэртэй газар луу явахаар болсон. Хадмындаа 15 цаг 30 минутын үед очсон санагдаж байна. Хадмындаа нэг цаг орчим болсон байх. Хадмынхаас гарахад 17 цаг болж байсан байх гэрлүүгээ харих замд Ерөө сумын төмөр замын гарам дээр нэг машин осолдсон байдалтай хаалга, үүд цонх зэрэг нь эвдэрсэн, хагарсан байдалтай суудлын машин зогсож байхаар нь зогстол тэр машинаас бага насны 4 хүүхэд машиныхаа гадаа уйлалдаад, гүйлдээд байхаар нь тэр хүүхдүүдийг өөрийнхөө машинд суулгасан ба тэр машиныг жолоодож явсан бололтой нэг залуу машины урд талд сууж байсан эмэгтэйг гаргаад, машины арын суудал дээр дахиад нэг эмэгтэй хөдөлгөөнгүй байсан. Тэр жолооч залуутай арын суудалд байсан эмэгтэйг гаргаж газар хэвтүүлээд эмнэлгийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд эмнэлгийн машин, цагдаагийн машин ирэхээр нь би нөгөө хүүхдүүдийг эмч нарт хүлээлгэж өгөөд явсан. Би жолоочийг эрүүл, согтууг нь мэдэхгүй байна. Ямар ч л байсан жолооч нь уйлаад “эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдэгдээд өгөөч” гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/,

21. Шинжээч О.Уртнасангийн 2017 оны 04-р сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Ослын дараах байдлаар тээврийн хэрэгсэлд үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үзлэгээр ослын дараах байдлаар тоормос, жолооны хүрдний  механизмд эвдэрч салсан эд ангий байхгүй, осол болоход нөлөөлсөн байж болохуйц ямар нэгэн эвдрэл гэмтэл тодорхойлогдоогүй гэж хариулсан. Хэрэв жолооны хүрдний ажиллагаа байхгүй болсон буюу жолооны хөндлөн татуурга салсан, хугарсан зүйл байгаагүй. Хүрдний сул явалт байхгүй байгаа зэргээс жолооны хүрд одоо ч гэсэн хэвийн ажиллагаатай гэж ойлгож байгаа гэсэн үг юм. Жолооны хүрд осол болоход нөлөөлөхгүй. Осол болох үед тухайн машины эвдрэл гэмтэл нөлөөлөхгүй гэж ойлгож болно.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р ху/,

22. Шинжээч Л.Наранбаатарын 2017 оны 04-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Жолооч Т.Даваадорж нь 2 удаа зам тээврийн осол гаргасан тул осол тус бүрт 5 оноо хасуулж нийтдээ жолооны үнэмлэхний зөрчлийн 10 оноо дууссан нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан зүйл биш ээ. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн зөрчлийн 10 оноогоо сэргээтэл нь жолоо барих эрхийг нь түр түдгэлзүүлж байгаа ойлголт юм. Жолооч зөрчил гаргаж улмаар зөрчлийн улмаас оноо дуусмагц, жолооч хүсэлт гаргаж зохих журмын дагуу сургалтанд хамрагдаж, шалгалтанд тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно. Тэгэхээр уг жолооч ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаагүй, сургалтанд хамрагдаагүй, шалгалт өгөөгүй учир зөрчлийн 10 оноог сэргээтэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг түр түдгэлзүүлж байгаа олйголт байна. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн үнэмлэхтэй боловч жолоо барьж болохгүй гэсэн ойлголт юм. Тухайн замын хувьд төмөр замын гарам ойртож байгаа тэмдэг, тэмдэглэгээ жолооч Т.Даваадоржийн зорчиж явсан эгнээнд байсан байдаг, уг тэмдэг, тэмдэглэгээ нь төмөр замын гарам ойр байгааг жолооч нарт анхааруулах зорилгоор байршуулсан байдаг.Тухайн жолооч уг тэмдэг, тэмдэглэгээг хараад тээврийн хэрэгслийг анхаарал болгоомжтой жолоодож хөдөлгөөнд оролцох ёстой. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.7 дахь заалт буюу Анхааруулах тэмдэг нь аюул бүхий хэсэгт ойртож байгаа болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна.  ...Жолооч Т.Даваадорж нь тухайн замд өөрийнх нь зорчиж байгаа эгнээнд байсан анхааруулах тэмдэг болон тэмдэглэл байсныг сахин биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргах нөхцлийг өөртөө бүрдүүлсэн. Улмаар дүрмийн 9.2 дахь хэсэг жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийг хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. Эдгээр нь осол гарахад шууд нөлөөлсөн.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 55-р ху/,

23. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №18 тоот актын шинжээчийн дүгнэлт.

       1.70-55 УНТ улсын дугаартай “Тоёота Приус” тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Т.Даваадорж нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зөрчлийн оноо тооцох журмаар зөрчлийн 10 оноо дуусаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг түдгэлзүүлсэн байна.

          2.Т.Даваадорж нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад асфальтан замаас гарч, эд зүйл мөргөж, улмаар иргэн П.Цэцэгмаа нас барсан үйлдэл нь зам тээврийн осол мөн. Зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон эд материалын хохирол учрах явдал.

        3.Т.Даваадорж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт. Хэрвээ тэмдэглэгээ 7.1 хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязргаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд,  7.1 ...давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Нэг. Анхааруулах тэмдэг: Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэг ойртож байгаа болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна. Жолооч Т.Даваадорж нь тухайн замд анхааруулах тэмдэг болон тэмдэглэл байсныг сахин биелүүлээгүй. 1.7 Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагатай болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

        4.Хурдыг тогтоох боломжгүй.

        5. 4 дүгээр асуултанд хариулагдсан. гэх дүгнэлт /хх-ийн 59-р ху/,

 

24. “Ашид Билгүүн” ХХК-ны Автомашин техникийн үнэлгээний тайлан:

 

Эвдэрсэн эд анги, зардлын

нэр

Эвдрэлийн

зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

1

Дугуй /2ш/

Их

68,000

Солих,Элэгдэл тооцов

2

Гэрэл /баруун урд/

Их

250,000

  Солих

3

 Крыло /баруун урд/

Их

100,000

  Солих

4

 Толь /баруун/

Их

120,000

  Солих

5

 Толь /зүүн/

Их

120,000

  Солих

6

 Салхины шил /урд/

Их

150,000

  Солих

7

 Салхины шил /хойд/

Их

130,000

  Солих

8

Ослын дэр /жолооч/

Их

80,000

  Солих

9

Ослын дэр /зорчигч/

Их

130,000

  Солих

10

 Хаалга /зүүн хойд/

Их

150,000

  Солих

11

 Улсын дугаар

Их

10,000

  Солих

12

 Буферийн хөөсөнцөр

Их

25,000

  Солих

13

 Буфер /урд/

Их

550,000

  Солих

14

 Буферийн дотор төмөр /урд/

Дунд

15,000

  Засах

15

 Хаалга /баруун урд/

Дунд

38,000

  Засах

16

 Крыло /баруун хойд/

Их

110,000

  Засах

177

 Буфер /хойд/

Дунд

40,000

  Засах

18

Крыло /зүүн хойд/

Их

95,000

  Засах

19

Хаалга /зүүн урд/

Дунд

40,000

  Засах

20

 Орой

Их

150,000

  Засах

21

Багана /баруун хойд/

Дунд

68,000

  Засах

22

 Гажаа гаргах

Дунд

120,000

  Засах

 

Шууд зардлын дүн:

 

2,559,000

 

 

 800гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

160,000

Материалын үнэ

 

 Будах зардал

 

450,000

Ажлын хөлс

 

Эд анги солих

 

120,000

 Ажлын хөлс

 

Тэнхлэг шалгуулах

 

       0

 Ажлын хөлс

 

Шууд бус зардлын дүн:

 

730,000

 Материалын үнэ

 

Нийт дүн:

 

3,289,000

 

         гэх  үнэлгээ,  /хх-ийн 77-р ху/,

 

   25. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 21-ний өдрийн  № 2860 тоот актын дүгнэлт хэсэгт:

      1.Шинжилгээнд ирүүлсэн “Пүрэвжав овогтой Цэцэгмаа 33 н/эм” гэж хаягласан цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрч байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 84-р ху/,

  26. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 28-ны өдрийн  дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

        1-2. Талийгаачид Гавал тархины ил гэмтэл. Гавал ясны орой, зулай хэсгийн цөмөрсөн хугарал, цууралт. Зүүн чамархай, шанаа, эрүү, нүүр ясны цуурал, хугарал. Тархины 2 тал бөмбөлгийн орой, чамархай хэсгийн няцрал, дарагдал. Хүзүүний 1,2-р нугалам, зүүн 1-р хавирганы хөндлөн хугарал. Зүүн чихний дэлбэнгийн язрал, баруун, зүүн зовхины язрал, цус хуралт. Баруун алганд язралт, хуруу шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд тогтоогдлоо.  

     3. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

       4. Талийгаач нь дунд зэргийн согтолттой байжээ.

     5.Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй байжээ.

     6. Талийгаач нь гавал тархины ил хавсарсан гэмтлийн улмаас цус алдалт, ШОК-ын хүндрэлээр нас баржээ. гэх дүгнэлт, /хх-ийн 91-р ху/,

27. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 15-ны өдрийн  № 2660 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1.Шинжилгээнд ирүүлсэн “Т.Даваадорж” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ.

                   2.Шинжилгээнд ирүүлсэн “Т.Даваадорж” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.

     3.Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийх стандарт ажлын заавар байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 92-р ху/,

28. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 13-ны өдрийн  № 3730 тоот актын дүгнэлт хэсэгт:

                      1.Т.Мягмарсүрэнгийн биед сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

     4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 96-р ху/,

29. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 14-ний өдрийн  дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

                     1. Ц.Тэлмүүний биед духанд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.      

               4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 109-р ху/,

            30.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 14-ний өдрийн  № 80 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Ц.Билгүүний биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 111-р ху/,

            31.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 14-ний 78 тоот актын өдрийн  дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

       1.Б.Идэржавхлангийн биед  чамархайн ухархайн хэсэгт зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

      2.Дээрх гэмтэл хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

     3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.      

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 115-р ху/,

            32. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 14-ний 77 тоот актын өдрийн  дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

       1.Б.Нямбатын биед зүүн бугалга яс ташуу битүү хугарсан зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

      2.Дээрх гэмтэл хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

     3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.      

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эмчилгаа, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт, /хх-ийн 118-р ху/,

          33. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03-р сарын 14-ний 76 тоот актын өдрийн  дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

       1.Т.Даваадоржийн биед  дух, хацарт зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.      

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 121-р ху/,

          34. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04-р сарын 04-ний 2661 тоот актын өдрийн  дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:                          

 

               1.Хэргийн газрын үзлэгээр 2 гэж дугаарласан гялгар уутанд хийж ирүүлсэн зүйлс нь хүний цус байна.

           2.№2 гэж дугаарласан цогцосны толгой байсан газарт тогтсон цусны ДНХ-ийн тогтоц нь талийгаач П.Цэцэгмаагийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа ба Т.Даваадоржийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.

           3.№1 гэж дугаарласан машины гишгүүр дээрх хүрэн улаан өнгөтэй зүйлс нь шинжилгээнд тэнцэхгүй байна.  

           4. Хэргийн газрын үзлэгээр 2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн цус сэжигтэн Т.Даваадоржийн болон биологийн лабораторид №2869 дугаартайгаар архивт хадгалагдаж байсан. Цэцэгмаагийн цогцосны цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоосон учраас цусны бүлгийн харъяаллыг тогтоох шаардлагагүй гэж үзэв. гэх дүгнэлт, /хх-ийн 126-р ху/,

 

Шүүгдэгч Т.Даваадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 151-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр тооцох тогтоол /хх 136-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 137-р ху, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, /хх 143-144-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 145-146-р ху/, хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р ху/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, /хх 10-11-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-р ху/, согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 15-р ху/, эд зүйлд бичиг баримтанд үзлэг хийж түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-17-р ху/, өвчтөний түүхийн хуулбар, /хх 98-106–р ху/,  хохирогч нарын шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 127-131-ху/, шүүгдэгчийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх131-ху/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 148-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх 150-р ху/, шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх 153-156-р ху/, хохиролын талаархи баримтууд /хх-ийн 176-180/,  яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 110, 113, 116, 119, 122,183-184-р ху/, хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 189-р ху/, битүүмжилсэн тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-ийн 190-р ху/, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, үнэлгээ тогтоох комииссын шийдвэр /хх-ийн 191-194-р ху/ зэрэг болно.

 

Дээрхи байдлуудаас дүгнэхэд:

   Шүүгдэгч Т.Даваадорж нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 70-55 УНТ улсын дугаартай “Toyota pruis” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 1.7, 7.1, 25, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Нямбат, Т.Мягмарсүрэн нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, зорчигч П.Цэцэгмаагийн амь насыг хохироосон, зорчигч Б.Нямбат, Т.Мягмарсүрэн нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт хэргийн талаар мэдүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдтэй тохирч, шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд, зам тээврийн ослын акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэн зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                

 Шүүгдэгч Т.Даваадоржид холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “...Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс нэг хүний  амь нас хохирсон, мөн хоёр хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч Т.Даваадоржийн үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Даваадорж нь  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа  зэрэг хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг харгалзан үзэж,  хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нь тэнсэж хянан харгалзах нь зүйтэй.

 Энэ хэрэгт шүүгдэгч  Т.Даваадорж нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг, мөн  № 01263082 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ түр хураагдан ирсэн болон  70-55 УНТ улсын дугаартай, “Приус” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн  зэргийг дурьдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,  284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296,  297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Түвшинжаргалын Даваадоржийг  мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс, хоёр хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, нэг хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Т.Даваадоржийн тээврийн  хэрэгсэл  жолоодох эрхийг  2 /хоёр/ жилээр  хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорьж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар Т.Даваадоржид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих  ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт  шүүгдэгч Т.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-д зааснаар  хавтаст хэргийн 189-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц № 01263082 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ  болон  70-55 УНТ улсын дугаартай, “Приус” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг шүүгдэгч Т.Даваадоржид эргүүлэн  олгосугай.

6.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Даваадоржид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7. Шүүгдэгч Т.Даваадоржид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн  61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч Т.Даваадоржид сануулсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Даваадоржид хяналт тавихыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.    

10. Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.3-дахь хэсэгт  зааснаар иргэний нэхэмжлэгчид тогтоолыг давж заалдах хугацаа дуусахаас өмнө танилцуулах арга хэмжээ авахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 303.2, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН