| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00001/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/00003 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/00003
v
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, улсын яллагчаар хяналтын прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөөлөгчийн өмгөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* /цахимаар/, шүүгчдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт холбогдох 2437000680070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* аймгийн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8,эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн сумын багт оршин суух, , овогт Сувдаа.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд 13-27 УБЛ улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ******* аймгийн сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон, тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, замын хажуу талын бетон шон мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.
1. Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолд “...2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 00 минутанд ******* аймгийн сумын багийн нутаг морь барианы газар иргэн ******* 13-27 УБЛ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуу руу унаж зам тээврийн осол гаргасан ” гэх тэмдэглэл,
2. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг шалгасан тухай 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлд ...“******* 1.43%-ийн согтолттой, Б.Баярсайхан 2.35%-ийн согтолттой байв.
3. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 15-ны үдээс хойш 15 цагийн үед гэр бүлийн хамтаар сумын төв рүү хурим найранд оролцохоор өөрийн саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлээр гэдэг залуугаар машинаа бариулаад суманд очсон. Тэгээд хурим найранд сууж хоноод 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр сум руугаа буцах болсон би урд өдөр хадлан хийгээд бас хурим найранд суугаад маш их ядарсан бас бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би явахаасаа өмнө машиндаа ороод хойд суудал дээрээ унтсан байсан. Би унтахаасаа өмнө эхнэртээ хэдүүлээ нойр дутуу ирэхээр явъя гэж хэлээд машины түлхүүр эхнэр т өгсөн. Тэгээд нэг сэрэхэд машин онхолдож осол болсон байсан. Миний өөрийн эзэмшлийн 13-27 УБЛ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл банк бус дээр байдаг юм. 2009 онд үйлдвэрлэсэн 2019 онд монголд орж ирсэн тээврийн хэрэгсэл юм. Миний баруун гар, баруун хөл цус хуралттай, зүүн хөл гишгэх бүрд хөндүүрлэж байгаа, мөн хүзүү, сээр хөдөлгөх бүр өвддөг сүүлийн 2 хоног халуурсан мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн. ******* жолоодож явсан гэж хамт явсан хүмүүс хэлсэн. Манай эхнэр Ш.Отгонбаяр машины хажууд суманд байхад эхнэр ирээд сум явах машин байна уу? унаагүй гэхэд манай эхнэр манай машин барьж ирсэн айл руу явсан ирээгүй хүлээж байна гэхэд Уранцацрал манай охин Б.Сувдаа машин барьдаг юм хот хооронд хүний машин барьж байсан гэхээр *******д машинаа бариулаад явсан байсан. Тэгээд замдаа орсон байна. Би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би хойд суудлын голд сууж байсан миний хоёр талаар Баярсайхан, , манай хүү , Б.Соронзонболд, *******, манай эхнэр нар сууж явсан. Тээврийн хэрэгсэлд бүрэн бүтэн эд зүйл алга бүгд хагарч, эвдэрсэн. Сайн мэдэхгүй байна охин хүүхэд архи дарс уугаагүй байх манай хүүхэд хэлэхдээ байнга 100 километрээс дээш хурдтай яваад байсан гэж хэлсэн. *******д зөөлөн яв гэж манай хүүхэд өөрийн ээж , манай эхнэр Отгонбаяр нар хэлэхээр дуугарахгүй яваад байсан гэж хэлж байсан. Эхнэр гэмтээд *******од эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлэгийн машинтай Улаанбаатар хот явсан. Машин авах зүйлгүй болсон банкны зээлээр аваад төлж амжаагүй байгаа. Эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохиролоо төлүүлж авах хүсэлттэй байна. Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос 14.000.000 төгрөгөөр авсан. Одоо машинаа авсан үнээр нь төлүүлж авна. Сая манай эхнэрийг эмнэлэгийн машинаар тээвэрлэж явахад замын зардал 2.500.000 төгрөг болсон би хувиасаа төлж явуулсан. Цаашид гарах зардлаа бичиж тэмдэглээд баримтын хамтаар нэхэмжлэж авна.
...Эмнэлгийн машины зардал 2400000 төгрөгийг талийгаачийн данснаас жолооч руу шилжүүлсэн. Нийт зардал 7886400 төгрөг гарсан. Уг машиныг 14.000.000 авсан. Банк бус санхүүгийн байгууллагад төлөөд явж байгаа. Сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмээг 23 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 15.180.000 төгрөг нэхэмжилж байна. Том охин 23 настай, дараагийн хүүхэд 18 настай, 15 настай, 9 настай 5 дугаар ангид сурдаг. Талийгаач ******* аймгийн сумын цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан, 1.100.000 төгрөгний цалинтай байсан. Хүүхдийн сэтгэл зүйн байдал хэцүү байгаа...” гэх мэдүүлэг,
4. Насанд хүрээгүй гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”.... Тус өдөр сумын төвд хурим найранд аав, ээж, Ганбаатар нарын хамт яваад хуриманд орж хоноод маргааш өдөр сумаас сум руу явж байтал машин онхолдож цагдаа, эмнэлэг ирсэн. ******* жолоодож явсан манай ээж машин барьж чадахгүй гээд машины түлхүүр өгсөн *******гийн ээж манай охин хот хооронд машин бариад байдаг гэж хэлсэн тухайн үед манай аав ******* машин дотор унтаж байсан. ******* машин бариад хажууд нь манай ээж суусан хойно суудлын зүүн талын захад гэдэг хүн хүүхдээ тэврээд суусан, манай аав ******* голд нь намайг тэврээд суусан баруун талын захад Баярсайхан сууж байсан. Миний толгой хагарч оёдол тавиад зүгээр болсон. Миний зүүн талын мөр, хөл хоёроо өргөж чадахгүй байсан. Одоо зүгээр байна...” гэх мэдүүлэг,
5. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлуүүлэгт өгсөн ”... нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 5.172.435 төгрөгний тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна. Гэм буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5.172.435 төгрөгний хохирлыг нөхөн төлүүлж эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү...”
...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зардлыг нөхөн төлүүлэх тухай гэж заасны дагуу гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд хохирсон даатгуулагчид тусламж үзүүлж уг зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ гэсэн заалтын дагуу 2024 оны 08 дугаар сарын 16-27-ны өдрүүдийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг холбогдох этгээдэд буруутай этгээдээр төлүүлэхээр хавсралтанд тусган хүргүүлсэн байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Манайх тодорхой хэмжээний хяналт үнэлгээ хийлгэхэд 5.172.435 төгрөгийн эмчилгээ хийсэн бөгөөд хяналт шалгалтын явцад дутуу эмчилгээ үзлэгийг хийсэн байна гэж үзээд 2.116.920 төгрөгийг хасаж, нийт 3,055,515 төгрөг тооцож нэхэмжилж байна. Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь өөрөө бусад бүх эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээгээр ажиллаж, туслаж үйлчилгээний зардал, төлбөрийг манай эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилдэг. Нэхэмжилсэн 5.172.435 төгрөгний төлбөр дээр хяналт шинжилгээ хийн, үр дүнтэй чанартай гэж хяналт шинжилгээ хийхэд нэхэмжилсэн дүн нь тухайн зардлын төлбөртэй таарахгүй гэж үзэн манай даатгалын сангаас хасалт хийж ажилласан. Тусламж үйлчилгээ чанаргүй байсан гэж үзээд 2.116.920 төгрөгийг хассан. Тухайн зардал яаралтай тусламжийн санд буцаж орсон. Тээвэрлэлт, эмчилгээ үйлчилгээний зардал нийлээд нэхэмжилж байгаа. сумаас ******* аймаг руу тээвэрлэсэн тээвэрлэлтийн км нь 800 дээш байх ёстой тул 800 кмт хүрээгүй тул 2.116.920 төгрөгийг хассан байгаа. ******* аймгаас УБ хот руу алсын дуудлагаар 1.937.519 төгрөгний зарлага гарган хүргүүлсэн байна гэв. Түргэн тусламжийн жолооч эмчлүүлэгч, тээвэрлүүлэгчээс мөнгө авах ёсгүй. Тусламж үйлчилгээг ямар ч тохиолдолд үнэгүй үзүүлэх журамтай... гэх мэдүүлэг,
6. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... 2024 оны 08 дугаар сарын 15-нд ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт айлын хуриманд эцэг, эх, дүү нарынхаа хамт оролцож 2024 оны 08 дугаар сарын 16-ны өглөө хуримнаас гараад айлд очоод байж байхад манай үеэл эгч ирээд манай нагац ахын гэрээс аавыг чинь аваад ирье согтсон байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр аавыг авахаар явж байхад замд эгч машин барьсан нөхрөө суулгасан явж тааралдаад явъя гэж хэлээд өнгөрсөн. Би аавыг авахаар айлд очиход байгаагүй, эгч аваад явсан байсан буцаад нагац эгчийнд ирэхэд аав эгчийн машинтай ирсэн байсан. Намайг хувцсаа аваад гарч ирэхэд *******ын машинд бүгдээрээ ороод суусан байсан. эгч би айлаас машин барьж ирэхэд зүрх өвдсөн, барьж чадахгүй юм байна чи барьчих гэж хэлсэн. Би сая айлаас ирэхэд замд цагдаа байлаа, би барьж чадах болов уу гэхэд мотоцикль барьдаг юм чинь барчих гэж хэлсэн. Тэгээд би машины жолоонд суугаад машиныг хөдөлгөх гэсэн чинь хөдөлгөж чадахгүй байсан учир ******* буюу Банкир ах араанд хийж өгсөн. Тэгээд машинаа бариад гарсан чинь чадаж байна гэж бүгдээрээ хэлээд явж байгаад “Ямааны усны ам” гэх газарт ирэхэд тэд нар бүгдээрээ унтчихсан. гэх газарт ирж байхад замын ховилд дугуйнаас сонин дуу гараад байсан. Тэгтэл манай ээж , дүү хоёр сэрээд юу болж байна гэхээр замын ховилд дуу гараад гэж хэлсэн чинь буцаад унтчихсан. сумын үдэлтийн хаалгаар орж ирэхэд дугуйнаас дахин дуу гараад байхаар толиндоо хараад, цонхоор арагшаа эргэж харж байгаад урагш хартал урд замын хажуу талын алаг цементэн шонд тулаад ирсэн байсан ба тухайн шонг мөргөөд дархад замын эсрэг тал руу шийдэгдчихсэн юм. Тэрнээс хойш ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг,
7. Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Би хотоос ирсэн гэртээ харих гэж байсан. Тухайн үед би машин барьж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд Банкир ах араанд хийж өгөөд ингэж хөдөлгөдөг юм гэж зааж өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэлд 7 хүн сууж явсан. Тээврийн хэрэгсэлд хэдэн хүн суух ёстойг мэдэхгүй, ослын улмаас надад аарцаг ясны хугарал гэмтэл учирсан. Тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Ямар гэмтэл учирсныг сайн мэдэхгүй байна. Осол болсноос хойш ухаан алдсан байсан тул юу болсныг мэдээгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн зүгээс зөвхөн машины үнийг гаргуулж авна гэсэн. Оршуулгын зардал 7 сая төгрөгний баримтыг сүүлд өгсөн байна. Машиныг үнэлгээгээр төлсөн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохиролыг нөхөн төлнө... гэх мэдүүлэг,
8. Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ”...Би аав, ээж, *******, , эгч *******, *******ын хүүхэд бид нар жижиг машинтай сумын төв рүү явж байгаад сумын төв рүү дөхөж байхад машин унасан. Би ээжийнхээ өвөрт унтаж явсан. Машиныг ******* эгч барьж явсан юм... гэх мэдүүлэг,
9. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ”...2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн сумын төвд айлын хуриманд суугаад өглөө тараад нөхөр явъя гэж хэлсэн чинь манай нөхөр архи уугаад согтчихоод би байж байгаад явна гэж хэлэхээр нь орхиод хүргэн ахынхаа гэр лүү явж очоод сууж байхад талийгаач над руу залгаад чи явах юм уу? манай машинтай ирсэн хүмүүс бүгд хаяад явсан байна. Танай нөхөр, манай нөхөр хоёр согтуу байна гэж хэлсэн. Машиныг чинь хэн барих юм бэ? гэсэн чинь би өөрөө барина гэж хэлэхээр нь тэгвэл хүрээд ир би охинтойгоо айлд байна гэж хэлсэн. Тэгтэл машинаа бариад хүрээд ирсэн юм. Бид нар машинд суух гэхэд миний зүрх өвдөөд болохгүй байна. Чи машин барьчих гэж хэлэхэд би огт барьж чаддаггүй гэсэн чинь тэгвэл танай охин барьж чадах уу? гэхээр нь наадах чинь барьж үзээгүй, мотоцикль барьж байсан гэж хэлсэн. Тэгтэл манай охинд чи барьчих би хажууд чинь сууж явна гэж хэлээд түлхүүрээ өгсөн. Жаахан байж байгаад явбал яасан юм бэ? гэхэд найз нь ажилтай яарч байна хажууд нь эрүүл чи бид хоёр байгаа юм чинь гэж хэлсэн. Машины хойд суудал манай нөхөр Б.Баярсайхан, ******* нар согтуу унтаж байсан. Тэгээд талийгаач урд талын суудалд суугаад, манай охин ******* машин бариад би хойд талын суудалд суугаад өвөртөө хүү ыг суулгаж явсан. *******ын өвөрт хүүхэд нь сууж явсан. Би охиндоо 50 км/ цагаас хэтрүүлж болохгүй шүү гэж хэлээд, талийгаачид бас харж яваарай гэж хэлсэн. Тэгээд ******* аймгийн сумын морь барианы газрын ойролцоо ирэхэд гэнэт машин тас пис болоод замын тал руу уначихсан юм... гэх мэдүүлэг,
10. Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ”...2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн сумын төвд хурим болоод эхнэр Б., хүү бид гурав машин хөлсөлж очоод машинаа буцаагаад тэр орой хуриманд суусан. Манай охин ******* Улаанбаатар хотоос түрүүлж тэнд хурим хийх айлд ирсэн байсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өглөө хурим дуусаад манай охин ******* эхнэр Б. нар нь эгчийнхээ гэр лүү явсан. Би базтайгаа хамт архи уугаад хоцорсон. Тэгж байтал хуриманд сууж байсан Банкир надад бид нартай хамт ирсэн хүмүүс түрүүлж явсан байна. Манай машин хоосон байгаа суучих гэхээр хоосон бол дайгдаад явъя гэж хэлсэн. Тэгээд би *******ын машинд орж суусан. Тэгээд унтсан байсан. Манай базын гэр лүү талийгаач машин барьж очсон гэж сонссон. Машин унасныг мэдээгүй, унасны дараа унтаж байхад манай эхнэр ирж сэрээж босгосон байна лээ... гэх мэдүүлэг,
11. ын биед учирсан гэмтлийн талаар ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 865 дугаартай,
1. ын биед хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. ын биед үүссэн гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2-7-3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй.
4.Эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
12. *******ын биед учирсан гэмтлийн талаар ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 869 дугаартай,
1. *******ын биед бугалга, гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. *******ын биед үүссэн гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3-1-1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарахгүй.
4.Эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
13. Б. биед учирсан гэмтлийн талаар ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 844 дугаартай,
1. Б. биед гэмтэл учирсан байна. Б. биед учирсан доорх гэмтэл нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2. Б. духны баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Б. биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.
4. Б. биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэнд болон цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”гэх дүгнэлт,
14. О.ийн биед учирсан гэмтлийн талаар ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 854 дугаартай,
1. О.ийн биед гэмтэл учирсан байна. О.ийн биед учирсан доорх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
2. О.ийн зүүн чамархайн хуйханд шарх, зүүн хацар, зүүн бөөрний гадаргууд тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. О.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. О.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт,
15. *******гийн биед учирсан гэмтлийн талаар ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 859 дугаартай,
1. *******гийн биед гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийгдсэн өдрөөс 9-11 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
2. Иргэн *******гийн биед зүүн талын сүүжний тогоод сэлтэрсэн хугарал, тархи доргилт, баруун нүдний алим, баруун ташааны хэсэгт, гуяны дунд болон доод урд хэсгийг хамарсан, өвдөг, шилбэний дээд дотор хэсэг, зүүн гуяны дээд урд хэсэг өвдөг цус хуралт, зүүн ташаанд тав нь унасан олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Иргэн *******гийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт,
16. биед учирсан гэмтлийн талаар ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 861 дугаартай:
1. биед гэмтэл учирсан байна. биед учирсан доорх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2. зүүн талын дунд чөмөгний хүзүү хэсгийн зөрүүтэй далд хугарал, зүүн талын ташаа ясны урд, дээд ирмэг хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун талын умдаг ясны дээд, доод салаа, булцуу хэсгийн салсан зөрүүтэй далд хугарал, баруун талын салтаа өгзөг хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, зүүн гарын алганы ард зулгаралтууд, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдпоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. биед учирсан дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.2 болон 4.1.18-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
4. биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт,
17. Говь- аймаг шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаартай:
18. Говь- аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай:
19. Г.ын биед учирсан гэмтлийн талаар ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 845 дугаартай,
1. Г.ын биед гэмтэл учирсан байна. Г.ын биед учирсан доорх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
2. Г.ын баруун, зүүн бугалгагын хэсгүүдэд тус бүр цус хуралт, өнгөц зулгаралт, баруун мөр, баруун бөөр болон ууц, баруун өгзөгний хэсгүүдэд тус бүр цус хуралт, өнгөц зулгаралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Г.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тоггоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Г.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх мэдүүлэг,
20. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3050 дугаартай,
1.Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун умдаг ясны дээд салаа ацетобулын урд багана, баруун умдаг яс симфиз дайрсан, баруун суудал ясны доод салаа хоёрлосон зөрөөтэй, симфиз үе салсан, зүүн сүүж яс, ууц сүүжний үе дайрсан зөрөөтэй хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, доргих, дарах, шахах механизмаар тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3.Тогтоогдсон гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Шинжилгээгээр үхлийн шалтгаанд нөлөөлөх өвчингүй байна
5. Амь хохирогч нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдсөөр хүндэрч нас баржээ.
6. Өвчний түүхэнд 2024 оны 09 сарын 03-ны 14:20 минутанд нас барав гэж тэмдэглэжээ.
7. Амь хохирогч нь 4-р бүлгийн цустай байжээ.
8. Амь хохирогч нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх мэдүүлэг,
21. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
22. Гэрэл зургийн үзүүлэлт,
23.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,
24. Эрх бүхий албан тушаалтаны 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “...а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан болсон байна..” гэх магадлагаа,
25. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
26. ТЕ02310948 дугаарын регистртэй, овогт ийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.
1. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
1.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1.2. Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд: Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд 43-27 УБЛ улсын дугаартай, приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож ******* аймгийн сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон, тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, замын хажуу талын бетон шон мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
1.3. Шүүгдэгч нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан ба шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарна.
1.4.Тухайн хэрэг учралын үед шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь хэрэгт авагдсан жолоочийн лавлагаа мэдээлэл, согтолт тодорхойлсон тэмдэглэлээр тогтоогдож байна.
1.5. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
1.6. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2. Хохирол, хор уршиг:
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
2.2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* оршуулгын болон бусад зардалд 7.886.400 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролын төлөгдөөгүй үлдсэн 729.800 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.180.000 төгрөг нийт 23.796.200 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* 23.796.200 төгрөгийн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байна.
2.3. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 4-т заасан аргачлалын дагуу хэрэг учрал гарах цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 23 дахин нэмэгдүүлснээр тооцож 15.180.000 /арван таван сая нэг зуун наян мянган/ төгрөг болж байна.
Уг тогтоолын 3 дугаар зүйлийн 3.8-д ...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэжээ.
2.4. Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9.000.000 /есөн сая/ төгрөг төлснийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******гаас оршуулгын болон бусад зардалд 7.886.400 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролын төлөгдөөгүй үлдсэн 729.800 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15.180.000 төгрөг, нийт 23.796.200 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэв.
2.5. Иргэний нэхэмжлэгч ******* амь хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний зардалд шүүгдэгч *******гаас 5.172.435 /таван сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун гучин таван/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.055.515 төгрөг нэхэмжилсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ...******* аймгаас Улаанбаатар хот руу явсан эмнэлгийн машины зардалд 2.400.000 төгрөгийг талийгаачийн данснаас жолооч руу шилжүүлсэн гэж хохиролын талаар гаргасан тайлбартаа тодруулсан байна. Иргэний нэхэмжлэгч ******* ******* аймгаас Улаанбаатар хот руу амь хохирогчийг тээвэрлэсэн зардалд 1.937.519 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн 3.055.515 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас ******* аймгаас Улаанбаатар хот руу өвчтөн тээвэрлэсэн зардал гэх 1.937.519 төгрөгийг хасаж үлдэх 1.117.996 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
2.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгаас Улаанбаатар хот руу өвчтөн тээвэрлэсэн зардалд шилжүүлсэн гэх 2.400.000 төгрөгийн 1.937.519 төгрөгийг шүүгдэгч *******гаас, үлдэх 462.481 төгрөгийг Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
2.7. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн нэр дээр байсан цалингийн зээл 9.591.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч амь хохирогч нь цалингийн зээлийг өөрийн нэр дээр хамтран зээлдэгчгүйгээр авсан болох нь хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байх тул цалингийн зээл 9.591.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээг хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно гэж” заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
4. Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч *******д “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар -457 дугаар нээлттэй /хаалттай/ хорих ангид даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас оршуулгын зардалд 7.886.400 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үлдэгдэл болох 729.800 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15.180.000 төгрөг, нийт 23.796.200 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нарын эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу өвчтөн тээвэрлэн явсан тээврийн зардалд төлсөн гэх 2.400.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд нэхэмжилсэн 3.055.515 төгрөгөөс 1.937.519 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1.117.996 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг ******* аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ